Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 561

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Ц.Ганчимэг,

Шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Т.Л.Пд холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...оны ... сарын ... өдөр .... төрсөн, ...настай, ..., тусгай дунд боловсролтой, материалын техникч мэргэжилтэй, ......... ажилладаг, ам бүл.......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Т.Л.П …........./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч Л.П нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 21-р хороо Буянт-Ухаа 2 хороололын 1019 дүгээр байрны нэг давхарт байрлах Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засагдаргын албаны байранд хууль бусаар нэвтрэн орж халамжийн ажилтан Д.Хын эзэмшиж байсан “Делл” маркийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 890,000 учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тэрхүү компьютерийг бусдад худалдах, ашиглах сонирхол байгаагүй. Манай дарга намайг хууль бусаар халсан учраас би Болормаагийн компьютер дээр байсан тодорхой хүмүүсийн нэрс, мэдээлэл зэргийг авах гэж байсан. Гэтэл түүний компьютер түгжээтэй байсан учраас би өрөөнөөс авч гарсан. Тэгээд маргааш өдөр нь тухайн компьютерийг буцааж эзэнд нь өгөх гэж байсан боловч санаа зовсондоо, мөн ичсэндээ өгч чадаагүй” гэв.

 

Хохирогч рдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би тухайн зөөврийн компьютерийгөөрийн ажилдаа ашиглаж байгааад 2020 оны 07 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед унтрааж ширээн дээрээсээ аваад ширээний 3 тасалгаатай шургуулганы хамгийн доод талын тасалгаанд хийж үлдээсэн. Маргааш өглөө буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 08 цагт ажилдаа ирээд нөүтбүүкээ үзэхэд байхгүй байсан. Би ажпынхаа хүмүүсээс асуухад харсан үзсэн хүн байхгүй байсан учир цагдаад хандсан.Энэ зөөврийн компьютерийг би 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан. Эд хөрөнгийн 2020 оны бүртгэлд 1.898.875 төгрөгөөр үнэлэгдэж бүртгэгдсэн байдаг. Энэ зөөврийн компьютер миний нэр дээр бүртгэлтэй, эвдэрч, устгагдаж гэмтээх юм бол миний бие хариуцах учраас би хохирогчоор оролцоно. Хулгай орсны маргааш буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зөөврийн компьтерээ хүлээж авсан. Шалгаж үзэхэд хэвийн ажиллаж байсан...” гэжээ. /хх-13-15-р тал/  

 

Гэрч И.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 07ны өдөр 08 цаг 00 минутад ажил дээрээ ирэхэд надтай цуг ажилдаг зохион байгуулагч Г.Нандинцэцэг, хэсгийн ахлагч Ж.Баярсайхан нар ирсэн байсан. Гэтэл удалгүй хэсгийн ахлагч Ч.Ишдулам, халамжийн ажилтан Д.Х орж ирээд өөрийнхөө ширээнд суугаад миний залгууруудыг бүгдийг нь салгасан байна гээд хэсэг хугацааны дараа миний нөүтбүүк байхгүй байна гэхээр нь би П. Хонгорзулд хандаж даргаас асууу хамгийн сүүлд дарга ажил дээр үлдсэн даргаас асуу гэж хэлэхэд Д.Х Засаг даргын утас руу залгаад нөүтбүүк асуухад мэдэхгүй гэж байна гээд цагдаагийн байгуулагад хандсан...” гэжээ. /хх-16-17-р тал/  

                                                                    

Гэрч Ч.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цагт ажил дээрээ ирэхэд хэсгийн ахлагч Ж.Баярсайхан, нийгмийн ажилтан И.Наранцэцэг, зохион байгуулагч Г.Нандинцэцэг нар ирсэн байсан. Удалгүй халамжийн ажилтан Д.Х орж ирээд ширээн дээрээ суугаад миний нөүтбүүк алга байна хэн авсан бэ гэж асууж байсан. Д.Хын нөүтбүүкийг мэдэх хүн байхгүй байсан тул цагдаад хандсан...” гэжээ. /хх 18-19-р тал/  

 

Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар 07-ны 08 цагт ажил дээрээ ирэхэд зохион байгуулагч ажил дээрээ ирсэн байсан. Удалгүй ажилчид ажилчид ирсэн. Гэтэл халамжийн ажилтан Д.Х ширээний нүдэнд байсан нөүтбүүк алга байна гээд нийгмийн ажилтан болон зохион байгуулагч нараас сураглаж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэжээ. /хх-22-23-р тал/  

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн б-9/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11/, Хөрөнгийн үнэлгээний ’’ДАМНО” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн ХУ2-20-491 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, ял шалгах хуудас /хх-42/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Л.П нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 21-р хороо Буянт-Ухаа 2 хороололын 1019 дүгээр байрны нэг давхарт байрлах Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засагдаргын албаны байранд хууль бусаар нэвтрэн орж халамжийн ажилтан Д.Хын эзэмшиж байсан “Делл” маркийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 890,000 учруулсан болох нь Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн б-9/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11/, Хөрөнгийн үнэлгээний ’’ДАМНО” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн ХУ2-20-491 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанй явцад шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэгүүд, мөн хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгааласан байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Тэрэм овогт Лэгжмаа Пүрэвсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Нотолбол зохих байдлыг нотолон тогтоож чадаагүй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.П бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Х гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.