Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 740

 

 

 

 

                                           

 

 

 

  2020         08          10                                   2020/ШЦТ/740    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батсайхан, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч  Н.Пүрэвтогтох,

Иргэдийн төлөөлөгч Г.Мөнхцолмон,

Шүүгдэгч А.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Н.Батцэцэг,

Шүүгдэгч Л.Бавуудорж түүний өмгөөлөгч Б. Чинбат,

Шүүгдэгч Г. Эрдэнэмуна, түүний өмгөөлөгч Д.Гомбо

Шүүгдэгч Б. Ганзориг түүний өмгөөлөгч Д. Бурмаа,

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн, Г.Түмэнжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Хан-уул дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Дарьганга овогт Ганболдын Эрдэнэмуна,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Номун хаан овогт Даваасүрэнгийн Лхагвасүрэн,

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Билэгт ламынхан овогт Даваасүрэнгийн Түмэнжаргал, Боржигин овогт Баттулгын Ганзориг,

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Ганбаатарын Амгаланбаяр, Боржгин овогт Лхагвасүрэнгийн Бавуудорж, Тайж овогт Амаржаргалын Сумъяабазар нарт холбогдох эрүүгийн “1710 0057 00201” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-07 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржгин овогт Лхагвасүрэнгийн Бавуудорж /РД:СГ98062410/

2. Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 15 гудамжны 31 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4 ээж, хойд аав, ах дүүгийн хамт амьдардаг, Урьд нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ял хойшлуулсан, Тайж овогт Амаржаргалын Сумъяабазар /РД:ЙБ00283118/,

  3. Монгол улсын иргэн, 1997 оны 09 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн  суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Данзангийн 1-07 тоотод оршин суух хаягтай, ам бүл 8 аав, ах, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овогт Ганбаатарын  Амгаланбаяр /РД:СЭ97091133/,

4. Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар  дүүргийн 16  дугаар хороо Бэлхийн 33-7-29а тоотод оршин суух,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Урьд нь 2005 оны 12  дугаар сарын 02 -ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1252 дугаартай тогтоолоор 2 жилийн хорих ялыг өршөөн хасч , 2013 оны 08 сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2014 оны 06 сарын 26-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дарьганга овогт Ганболдын Эрдэнэмуна  /РД:СГ82033118/,

          5. Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 21-6 тоотод оршин суух, Урьд нь 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 3 хоногийн хорих ялаас өвчний учир чөлөөлөгдсөн, 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Номун хаан овогт Даваасүрэнгийн Лхагвасүрэн, /РД: ЧВ74031877/,

   6. Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрхан 9-185 тоотод оршин суух, урьд нь 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Билэгт ламынхан овогт Даваасүрэнгийн Түмэнжаргал, /РД: ЧВ76040575/,

            7. Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, ах дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 33-11 тоотод оршин суух, Урьд нь 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт Баттулгын Ганзориг, /РД:ТЕ 91061738/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

               Шүүгдэгч  А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газарт байрлах иргэн П.Баасанжавын зуслангийн байшингийн вакум цонхыг 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэвтрэн орж Панасоник маркийн 32 инчийн өнгөт зурагт, мөнгөн аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлс хулгайлж 560.000 төгрөгний хохирол учруулсан,

               Шүүгдэгч  А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Б.Золбоогийн зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн орждунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 102 метр цахилгааны утас зэрэг эд зүйлс хулгайлж 384,000 төгрөгний хохирол учруулсан

               Шүүгдэгч  А.Сумьяабазар, Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн И.Саруулын зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн орж 55 инчийн Самсунг зурагт, аяны хөнжил 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 720.000 төгрөгний хохирол учруулсан

               Шүүгдэгч  Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Т.Бирваагийн зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 55 инчийн ТСБ маркийн зурагт хулгайлж 760.000 төгрөгний хохирол учруулсан,

               Шүүгдэгч  А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ны шилжих хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Ш.Эрдэнэсувдын зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн нэвтрэн орж Панасоник маркийн 42 инчийн зурагт, 3 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний куртик, гутал зэрэг эд зүйлс хулгайлж 502.000 төгрөгний хохирол учруулсан,

               Шүүгдэгч  Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 27-ны хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газарт иргэн С.Энхтүвшингийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж ТСБ маркийн 37 инчийн өнгөт зурагт хулгайлж 270.000 төгрөгний хохирол учруулсан,

               Шүүгдэгч  А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нар нь бүлэглэн машин механикзм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын аманд байрлах иргэн С.Нацагдоржийн монгол гэрт 2017 оны 12 дугаар сарын 01 нээс 02-нд шилжих шөнө нэвтрэн орж Тошиба маркын 43 инчийн өнгөт зурагт, таслагч 1 ширхэг, нарны зай 6 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 914.460 төгрөгний хохирол учруулсан,

               Шүүгдэгч  Г.Амгаланбаяр, Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-304 тоотод суух Д.Батчулууны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлж 507.000 төгрөгний хохирол учруулсан,

 

                Шүүгдэгч  Г.Амгаланбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгайд оршин суух Б.Пүрэвбаатарын тахилын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж мөнгөн аяга, Чүнчигноров хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан,

                 Шүүгдэгч  Г.Амгаланбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 25-47 тоотод суух Д.Доржпаламын монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж Вааран хөөрөг, Халтар манан хөөрөг, орчин цагийн хөөрөг, ВSВ өнгөт зурагт зэрэг эд зүйл хулгайлж 2,850,000 төгрөгний хохирол учруулсан,

                   Шүүгдэгч А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шавивлан зуслангийн Ойн жимс амралтын газарт байх Б.Төмөрбаатарын контейнерын хаалганы цоожийг эвдлэн орж Кен маркийн багажнуудыг хулгайлж 1.166.000 төгрөгний хохирол учруулсан,

                 Шүүгдэгч  А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн задгай тоотод байрлах О.Баттөмөрийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг эд зүйл хулгайлж 633.000 төгрөгийн хохирол учруулсан,

                 Шүүгдэгч  А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн 20 хэсэг 2055 тоотод иргэн Б.Хонгорзулын зуслангийн тахилын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж цагаан арьсан гутал, архи, виски зэрэг эд зүйлс хулгайлж 1.218.000 төгрөгийн хохирол учруулсан,

                   Шүүгдэгч  Л.Бавуудорж нь Г.Эрдэнэпүрэвтэй бүлэглэн /Г.Эрдэнэпүрэв тусгаарласан хэрэг/ 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20- р хороо Хадатын ам 2-234 тоотод суух Б.Оюунхандын гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч орж Самсунг маркийн 50 инчийн зурагт, мөнгөн аяга, камерын мэдээлэл хадгалагч зэрэг эд зүйл хулгайлж 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан,

                   Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Д.Лхагвасүрэн нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 22-06 тоотод суух Б.Даваасүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж самсунг маркийн зурагт, бор өнгийн түрийвч, их гарын цагаан зэсэн аяга, мөнгөний гахай хагарсан, цоож 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 493.000 төгрөгийн хохирол учруулсан,

                   Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Д.Лхагвасүрэн нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн нутаг дэвсгэр 37-01 тоотод суух Э.Батгэрэлийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн өнгөт зурагт, Тоз-8 маркийн буу, мөнгөн аяга 1 ширхэг эд зүйл хулгайлж төгрөгийн хохирол учруулсан,

                  Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Д.Лхагвасүрэн нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 28-ны хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 46-26 тоотод байрлах Т.Бат-Эрдэний гэрийн хаалгыг эвдлэн нэвтрэн орж эмэгтэй хүний толгойн гоёл, эмэгтэй хүний бүс, цэнхэр өнгийн мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж 1.650.550 төгрөгний хохирол учруулсан,

                  Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар,     Д.Лхагвасүрэн нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 29-18 тоотод суух Г.Шадавпэлжээгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 40 инчийн ТСЛ маркийн өнгөт зурагт, зурагтны удирдлага, 2 ширхэг даалинтай хөөрөг, гэрийн цэнхэр өнгийн халад зэрэг эд зүйл хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

                  Шүүгдэгч      Г.Эрдэнэбаатар,    Д.Лхагвасүрэн   нар нь бүлэглэн        машин

механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр сум 7-р багт оршин суух Б.Нэргүйгийн гэрийн хаалгын цоожийг эвдэн нэвтрэн орж ТCL маркын 42 инчийн зурагт, арьсан түрийвч, цахим үнэмлэх, хуучин удирдлага, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж 563.300 төгрөгний хохирол учруулсан,

                  Шүүгдэгч  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбийн зуслангийн задгай тоотод суух Д.Эрдэнэбилэгийн гэрт нэвтрэн орж зурагт, антен хүлээн авагч, архи ,гар утас зэрэг эд зүйл хулгайлж 984.000 төгрөгийн хохирол учруулсан,

                  Шүүгдэгч  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадат зуслангийн задгайд оршин суух Т.Мөнхжаргалын гэрт нэвтрэн орж дотоод заслын лазер 1ш, кен маркийн гар тастагч 1ш, мөн маркийн улаан өнгийн цахилгаан хөрөө 1ш, цохилттой дрилл 1ш, батерей дрилл 2 ш зэрэг эд зүйл хулгайлж 655.000 төгрөгний хохирол учруулсан,

                  Шүүгдэгч  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 06-наас 07-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зуслангийн 2-324 тоотод суух Ч.Билэгбаатарын гэрт нэвтрэн орж 55 инчийн Лед зурагт хулгайлж 1.125.000  төгрөгийн хохирол учруулсан,

                  Шүүгдэгч  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зуслангийн задгай тоотод суух Р.Баяртулгын гэрт нэвтрэн орж 46 инчийн самсунг зурагт, бэлнээр 20.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирол 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

                  Шүүгдэгч  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо 2-511 тоот Ж.Батсүрэнгийн гэрт нэвтрэн орж ДВД, камерийн дэлгэц, рум, нөтбүүк, ДДШ төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж 1.949.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

                  Шүүгдэгч  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Д.Дондогийн гэрт нэвтрэн орж мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Г.Эрдэнэмуна, Д.Түмэнжаргал нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 3-40 тоотод суух Д.Үнэнбатын гэрт нэвтрэн орж гинж бөгж, ээмэг, хослолууд 2 нүдний дуран зэрэг эд зүйл хулгайлж 5.290.000 төгрөгийн хохирол учруулсан,

                  Шүүгдэгч Г.Эрдэнэмуна, Д.Лхагвасүрэн, Б.Ганзориг нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Д.Удвалын гэрт нэвтрэн орж 5 ширхэг бурхан, Цагаан дарь эх бурхан хулгайлж 4.950.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Бавуудорж нь 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Мягмарын Хаан банкны карт, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

                 Шүүгдэгч Амгаланбаяр, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 03-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгзэр хороо, Шарга морьтын зуслангийн 38 дугаар гудамжны 3803 тоот иргэн У.Цогтбаярын өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлж, 782.400 төгрөгийн хохирол учруулсан,

                 Шүүгдэгч  Амгаланбаяр, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 6260 тоот иргэн Л.Алтангэрэлийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.683.400 төгрөгийн хохирол учруулсан,

    Шүүгдэгч  Г.Амгаланбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-1-490 тоотод оршин суух иргэн Б.Гантөмөрийн монгол гэрийн цоожийг эвдэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт, 3 шил архи зэргийг хулгайлж 218.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад         

 ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Л.Бавуудорж гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:  Би 2017 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө байхаа 33-70 УБЗ улсын дугаартай терсель корса маркийн цагаан өнгийн миний машинтай Сумъяабазар, Эрдэнэбаатар нарын хамтаар 23 цагийн үед явж байгаад айлуудын хойд талд буюу уулын энгэрт шаргал өнгийн урд талдаа 3 цонхтой цонхных нь хүрээ нь улаан өнгийн хүрээтэй байшингийн арын жижиг цонхыг нь би овтеркоор хөшиж онгойлгож Эрдэнэбаатар, Сумъяабазар бид гурав ороод уг байшингаас жижиг мөнгөн аяга, нэг ширхэг урт цахилгааны утас зэргийг авсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө байхаа 33-70 УБЗ улсын дугаартай “Терсель корса” маркийн цагаан өнгийн машинтай Сумъяабазар, Эрдэнэбаатар нарын хамтаар 00 цагийн үед явж байгаад 2 адилхан шар өнгийн тоосгон байшинтай айл байхаар нь эхлээд баруун талын байшингийн хажуу талынх нь вакум цонхыг Эрдэнэбаатар ах түлхэн орж дундын “Самсунг" зурагт авсан өөр юу авсаныг сайн санахгүй байна. Тухайн үед би гадна талд нь зогсож байсан. Уг зурагтаа авч явж байгаад дэлгэцийг нь хагалаад маргааш нь цайзад байдаг зурагт засварт сэлбэгэнд зарсан. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Бугын ам” гэх газарт байх уулын энгэр хэсэгт байх 3 адилхан байшингийн 2 байшин руу орж 2 ширхэг 55 инчийн том зурагт хулгайлсан үйлдэлд Сумъяабазар хамт яваагүй юм. Би өмнөх мэдүүлэг дээр буруу ойлгоод мэдүүлсэн байна. Энэ адилхан 2 давхар шар өнгийн байшин руу орж зурагт хулгайлсан үйлдэлд Эрдэнэбаатар ах бид хоёр л явсан. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Бугын ам гэх газарт байх уулын энгэр хэсэгт байх 3 адилхан байшингийн 2 байшин руу орж 2 ширхэг 55 инчийн том зурагт хулгайлсан үйлдэлд Сумъяабазар хамт яваагүй юм. Би өмнөх мэдүүлэг дээр буруу ойлгоод мэдүүлсэн байна. Би 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө байхаа 33-70 УБЗ улсын дугаартай терсель корса маркийн цагаан өнгийн миний машинтай Сумъяабазар, Эрдэнэбаатар нарын хамтаар 22 цагийн үед явж байгаад урд талд дүнзэн байшинтай айлын хойд талд байрлах хүрэн өнгийн байшингийн зүүн талын вакум цонхыг Эрдэнэбаатар түлхэж, бид 3 орж 42 инчийн “Панасоник” зурагт, “Чингис” болон “Соёрхол” архи мөн нэг гадаад архи авсан. Мөн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг аваад уг айлаас гарсан. Би дээрхи гэмт хэргийг ах Эрдэнэбаатар /Бааяа/, найз Сумъяабазар нарын хамт үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-28 хуудас/ Би төрсөн ах Эрдэнэбаатарын хамтаар 2017 оны 10 дугаар сарын сүүлээр өөрийн 33-70 УБЗ улсын дугаартай “Терсель корса” маркийн цагаан өнгийн миний машинтай Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол өнгөрөөд Бугын ам гэх газарт 23 цагийн үед очиж хоёр давхар шаргал өнгийн байшингийн нэг давхарын урд талынх нь цонхорр орж бор өнгийн зурагтын тавиурын хананд байсан 40 орчим инчийн “ЛСД” зурагтыг аваад гарсан уг байшингаас өөр авчихмаар юм байгаагүй. Би дээрхи гэмт хэргийг ах Эрдэнэбаатар /Бааяагийн/ хамт үйлдсэн. Би 2017 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө мөн Бугын амны төв замын ертөнцийн зүгээр хойд талд нь байрлах блокон хашаатай, 3 байшингийн дунд хэсэгт байсан 5 ханатай монгол гэрийн хаалгыг манай ах Эрдэнэбаатар / Бааяа/ нь хөшиж эвдээд бид 2 ороод 40 инчийн ЛСД зурагтыг аваад манай найз Амгаланбаяр, Сумьяабазар 2-т өгөөд тус айлаас гарсан. Тэгээд зурагтаа аваад хотын төврүү явж байгаад замдаа цагдаа нарт баригдсан юм. Ер нь ихэвчлэн манай ах Эрдэнэбаатар /Бааяа/ нь вакум цонхыг нь түлхэж, мөн хаалгыг нь эвддэг. Тэгээд бид 2 хулгай хийх гэж байгаа айлууд руугаа ордог байсан. Харин манай найз Амгаланбаяр, Сумьяабазар гадаа хүн харж үлддэг байсан юм. Би дээрхи гэмт хэргийг Ах Ганболдын Эрдэнэбаатар, найз Амаржаргалын Сумъяабазар, Амгаланбаяр нарын хамт үйлдсэн. Оюунхандын гэрийн хулгайг зөвшөөрч Будын машинаас эд зүйл хулгайлсанг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 64,121, 3 хх-ийн 28, 84,148-149, 5 хх-ийн 190 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Сумъяабазар гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би урьд өгсөн мэдүүлэгтээ андуурсан байна лээ. Би яг 1 хоногийн зайтай самарт явсан тэр хооронд Бавуудорж, Эрдэнэбаатар хоёр хамт явж хулгай хийсэн юм байна лээ. Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бол хамт яваагүй бөгөөд 2017 оны 09 дүгээр 21-ний өдөр явсан. Ингэхдээ Бавуудоржийн түрээслэж унадаг 33-70 УБЗ улсын дугаартай “Тоёота Корса” маркийн автомашинтайгаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт Бугын ам гэх газрын айлуудын дундуур Эрдэнэбаатар /Бааяа/, Бавуудорж бид 3 явж байгаад 1 давхар шаргал өнгийн цонхны хүрээ нь улаан өнгөөр эмжсэн байшингийн баруун хойд талын цонхыг нь Бавуудорж хөшөөд онгойлгож чадаагүй бөгөөд Эрдэнэбаатар хөшиж ороод Бавуудорж, Эрдэнэбаатар хоёр энэ байшингаа баахан далайн байцаанууд, тэгээд урт цахилгааны утсыг барьж гарч ирсэн. Би тухайн үед нь гадаа нь зогсож байсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Бавуудорж, Эрдэнэбаатар ахын хамт 33-70 УБЗ улсын дугаартай “Терсель корса” маркийн цагаан өнгийн түрээсийн машинтайгаар 2017 оны 09 дүгээр 20-ноос 21-нд шилжих шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газар руу явсан. Тэндээ очоод автомашинаа тэр айлуудын дунд зайдуухан байрлуулаад явганаар Эрдэнэбаатар ах, Бавуудорж бид гурав урд талдаа дүнзэн 2 давхар байшинтай айлын ард талын 2 давхар бүдэг хүрэн өнгийн байшингийн зүүн хойд талын жижиг хэвтээ байрлалтай цонхыг Эрдэнэбаатар ах отверткоор хөшиж онгойлгоод дотогш Эрдэнэбаатар ах түрүүлж ороод ардаас нь Бавуудорж ороод би гадаа нь хүн хараад зогсож байсан. Ингээд тухайн байшингаас 42 инчийн “Панасоник” зурагт 1 ширхэг, “Шар чингис”, “Соёрхол”, гадаад бичигтэй архи байсан энэ архийг Бавуудорж, Эрдэнэбаатар ах хоёр хуваагаад авсан. Би дээрхи гэмт хэргийг Ах Ганболдын Эрдэнэбаатар, Бавуудорж нарын хамт үйлдсэн. 2017 оны 12 дугаар сарын 01- ний өдөр өөрийнхөө гэрээс гараад найз Бавуудоржтой уулзахаар болоод гэрт нь очиж уулзахад Бавуудоржийн гэрт эхнэр Отгонжаргал, Баяраа /Амгаланбаяр/ нар байсан. Тэгээд бид хоёр Эрдэнэбаатар ахын гэрт очихоор Бавуудоржийн 33-70 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Корса маркийн автомашинтайгаар явсан. Тэгээд бид гурав Бааяа /Эрдэнэбаатар/ ахын гэр буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн ойролцоох нийтийн байранд очсон бөгөөд очоод Бавуудорж машинаасаа буугаад Эрдэнэбаатар ахыгаа дуудаж гаргаж ирсэн. Тэгээд бид 4 Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт гэх газар, Кувейтын ам гэх газарт очоод машинаа замаас гаргаж тавьчихаад дөрвүүлээ буугаад эзэнгүй айл хайж явсан. Тэгээд 2 давхар шар тоосгон байшингийн араар нь орж цонхыг нь отверкаар хөшиж онгойлгоод бид 4 нэг давхарт байсан алчуур оо, сойз, чихэр зэрэг эд зүйлийг аваад 2 давхар руу гараад улаан өнгийн кеп гэсэн бичигтэй тасдагч авсан тэгээд цонхоор нь буцаж гараад хажуу талын 2 давхар шар өнгийн байшингийн арын цонхыг нь Бааяа /Эрдэнэбаатар/ отверкаар хөшиж онгойлгоод Бавуудоржийн хамт орсон тэр хоёр удалгүй хоосон байна гэж хэлээд гарч гараад ирсэн. Тэгээд бид 4 урагшаа явж байтал эзэнгүй монгол гэрийн цоожийг Бааяа /Эрдэнэбаатар/ эвдлээд Бавуудоржийн хамт орсон Баяраа бид хоёр хүн хараад гадаа байж байтал цагдаа ирсэн. Тэгээд Бавуудорж, Амгаланбаяр, Эрдэнэбаатар нар зугтаасан бөгөөд би цагдаад баригдсан. Шадивландаа дахин бөөгийн гэрт орж хулгай хийсэн. Тэндээс миний мэдэхээр цагаан өнгийн гутал, архи, виски зэрэг авч харагдсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 59, 3 хх-ийн 20,142-143,7 хх-ийн 194 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Хашаа давж ороод 2 юм уу 3 давхар байшингийн подвалаар ороод дээшээ шатаар өгсөөд одоо миний санаж байгаагаар 1 давхарын том өрөөнөөс 3 ширхэг мөнгөлөг өнгөтэй, 2 ширхэг нь өвдөглөөд сөгдөөд суусан, нэг гартаа нум сум барьсан босоо байдалтай бурхан байсныг аваад мөн сервантан дотроос шилэн хаалтны цаана байсан 2 ширхэг шаргал өнгийн завилж суусан хэлбэртэй 2 ширхэг бурхан авсан..Түмэнжаргалын хамт Яармаг ороход Эрдэнэмуна ганцаараа зам дээр зогсож байсан...Тэр өдөр Эрдэнэмуна, Ганзориг хоёртой явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг Нүхтийн амнаас хоёр давхар хауснаас 2 ширхэг шармал бурхан, 2 ширхэг цагаан төмөр бурхан 4 ширхэг бурхан авсан, уг айлын гражын цонхоор нь орж авсан. Ганзориг, Эрдэнэмуна хоёр зарна гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /12 хх-ийн 142, 13 хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Амгаланбаяр гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “...2017 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих Өлзийт хороололоос Төв аймаг руу явах замд байрлах зуслангийн айл руу Лхагвасүрэнгийн Бавуудорж, Ганболдын Эрдэнэбаатар, Амаржаргалын Сумъяабазар бид Бавуудоржийн түрээсийн “Тоёота терсел корса” маркийн 33-70 УБЗ улсын дугаартай автомашинаар хулгай хийхээр төлөвлөөд орой 22 цаг 30 минутын үед Эрдэнэбаатар ахын гадаа уулзаад тэндээсэз шууд Кувейтын аманд байрлах зуслангийн айлуудаар хулгай хийхээр явсан юм. Ингээд бид 4 эхлээд улаан шаргал өнгийн хоёр давхар байшингийн ард талын цонхыг нь Эрдэнэбаатар ах гадас төмрөөр хөшиж онгойлгоод Бавуудорж, Эрдэнэбаатар ах хоёр дотогш ороод Сумъяабазар, бид хоёр гадаа нь хүн хараад үлдсэн. Ингээд тухайн байшингаас төд удалгүй Эрдэнэбаатар ах, Бавуудорж хоёр ямар нэгэн хулгай хийх зүйл байхгүй, хоосон шахуу байшин байна гэж хэлсэн. Ингээд бид 4 цаашлаад уг хаустай адилхан бор шаргал хоёр давхар хаусны цонхыг нь хөшөөд зогсож байсан чинь дотроос нь хүн хашгирахаар нь зугтаасан. Тухайн байшингаас орилсон хүн нь “юу болж байна яаж байгаа юм бэ гээд эмэгтэй хүн орилсон. Ингээд бид 4 хойд талын хашааг нь давж зугатаагаад Бугын ам гэх газар руу явдаг засмал дагуу хаус байшингууд дунд байсан, шар өнгийн сийлбэртэй, цагаан өнгийн яндантай гэрийн цоожийг нь Эрдэнэбаатар ах мөн урьдын адил хөшиж онгойлгоод Бавуудорж, Эрдэнэбаатар ах хоёр дотогш орсон. Ингээд тухайн гэрт ороод хар өнгийн том зурагт, хар өнгийн тортой зүйл бариад гарч ирсэн. Тэр үед өмнө нь орилсон айлын орчмоос 2-3 гэрэл тусгаад тэр хавиар шалгаад яваад байхаар нь Бавуудорж, Эрдэнэбаатар ах хоёрт хүмүүс яваад байна явцгаая гэж хэлээд тэр гэрийн ард талын төмөр сараалжин хашааг нь давж гараад 300 орчим метр газарт сараалжин хашааны буланд энэ гэрээс хулгайлсан зурагт, ууттай зүйлсээ тавиад Бавуудорж, Сумъяабазар, Эрдэнэбаатар ах хоёрыг машинаа ойртуулаад аваад ир, бид хоёр эндээ юмаа хараад байж байя гэж хэлээд тэр хоёрыг явснаас хойш 10 орчим минутын дараа цагдаагийн алаг машин зам дагуу ирж байгаа харагдсан юм. Тэгсэн чинь Бавуудорж 2-уулаа зугатаая ер нь эвгүйтчихлээ, нөгөө хоёр чинь баригдчих шиг боллоо гээд уул өгсөөд зугатаасан. Ингээд бид хоёр хулгайлсан эд зүйл юмаа орхиод зугатаагаад уул даваад Чингисийн хүрээ амралтын газрын орчмоос гарч ирсэн. Ингээд Бавуудорж бид хоёр шууд зам дагуу такси бариад тэндээсээ шууд Сансар руу очиж Бавуудоржийн эхнэр Отгонжаргалыг дуудаж уулзаад бид хоёрын таксины мөнгө болон, буудлын мөнгийг төлөөд тухайн буудалд оруулж өгөөд явсан. Бид хоёр зугтаачихсан явж байна. Эрдэнэбаатар ах, Сумъяабазар хоёр бараг баригдчихсан байх гэж хэлээд тэр өдрөө тухайн зочид буудалд байж байгаад цагдаад баригдсан юм. Би энэ хоёр үйлдлийг Эрдэнэбаатар ах, Бавуудорж, Сумъяабазар нарын хамт үйлдсэн. Миний хувьд 2017 оны 11 дүгээр сарын дундуур эхэлж Өлзийт хороолол, Кувейтын ам хэсгээр явсан. Бид нар тухайн үед одоо аль байшин руу орох вэ? гэх зэргээр ярилцаж байхад Бавуудорж, Эрдэнэбаатар ах хоёр хоорондоо наад байшин руу өмнө нь орчихсон, тэгэхээр өөр байшин руу орох талаар ярилцаж байхыг нь би сонссон. Би Хан-Уул дүүргийн 14дүгээр хороо Бурхантын 3-304 тоот айлын хашааг Эрдэнэбаатар, Бавуудорж нарын хамт давж ороод гэрийн хаалганы цоожийг Эрдэнэбаатар ах эвдээд намайг хашаанд гадаа хүн хараад байж бай гэж хэлээд Бавудорж Эрдэнэбаатар нар дотогшоо ороод 20 цагийн үед гарч ирсэн. Гарч ирэхдээ “ЛСД” зурагт нэг, жижиг хар цүнхтэй зүйл барьчихсан гараад ирэхээр нь зурагтыг нь боохгүй яасан юм бэ хагарна шүү дээ гэхэд Эрдэнэбаатар ах буцаж ороод гарч ирэхдээ эрэгтэй хүний богино түрийтэй ажпын хагас түрийтэй ажпын шинэ гутал, орны бүтээлэг авч гарч ирсэн. Тэгээд гарч Бавуудоржийн түрээсийн 33-70 УБЗ улсын дугаартай машинд ачаад явсан. Маргааш өглөө нь цүнхтэй эд зүйлийг үзэхэд Самсунгийн 2 ширхэг гар утас, Нокиа гар утас 1 ширхэг байсан. Бүтээлгийг нь хаячихсан. Гутлыг нь Бавуудорж надад таарах юм байна гээд өмссөн. Хулгай хийсэн эд зүйлүүдээ зах дээр танихгүй хүмүүст зарчихдаг. Бавуудорж, Эрдэнэбаатар, Сумъяабазар бид дөрөв ороод хашаанд нь Сумъяабазар бид хоёр үлдээд Эрдэнэбаатар Бавуудорж хоёр эхлээд байшин руу орж зурагт авч гарч ирээд дахиад гэр лүү нь ороод хөөрөг авч байсан. Яг юу юу авсныг сайн санахгүй байна. Ойн дурсамж амралтын газраас хойд зүг рүү уул руу өгсөж яваад улаан өнгийн контейнерын хаалгыг хадаас авагчаар хөшиж байгаад онгойлгож орсон. Уг контейнерын хоёр талаар нь баахан эд зүйл тавьсан байдалтай харагдах ба Эрдэнэбаатар, Бавуудорж, Сумъяабазар бид дөрөв дөрвүүлээ орсон. Контейнер дотроо би Кен брендийн улаан өнгийн хайрцагтай барилгын багажыг шуудайнд хийгээд үүрээд гарсан. Бавуудорж тэр дотроос мөн 1 шуудайтай зүйл авсан. Дандаа барилгын багаж хэрэгсэл авсан ба тэр контейнерын баруун талд байх жижиг улаан өнгийн тоосгон байшин, ногоон өнгийн төмөр хаалттай байсан. Уг байшингийн хаалгыг Эрдэнэбаатар ах цоожийг нь хөшиж онгойлгоод дотогш Эрдэнэбаатар Бавуудорж нар орж Сумъяабазар бид хоёр контейнероос авсан эд зүйлээ машин руу зөөхөөр явсан. Тэр байшингаас Эрдэнэбаатар Бавуудорж нар 40-н бетон Кен брендийн цахилгаан хөрөө, шар өнгийн уртасгагч зэрэг эд зүйлийг аваад гарч ирсэн. Бид нар шууд Бавуудоржийн гэрт ирээд унтсан. 11 сарын 30-ны өдөр 13 цагийн үед Бавуудорж, Эрдэнэбаатар нар махаа болон бусад хулгайлсан эд зүйлээ зарчихаад ирье гэж гараад 15-16 цагийн үед эргэж ирсэн ба 580.000 гаруй төгрөгтэй ирээд хоол унд идэж ууцгаасан. Шадивлангийн зуслангийн задгай тоотод байрлах 2 давхар шар өнгийн үүдний амбаар хэсэг нь цагаан өнгөтэй, хаалга нь цагаан өнгийн төмөр хаалгатай байсан. Уг байшингийн нэг давхарын вакум цонхны салхивчийг Эрдэнэбаатар хадаас авагч, отверткоор хөшиж онгойлгосон. Байшин руу Эрдэнэбаатар Бавуудорж нар орсон Сумъяабазар бид хоёр гадаа хүн харсан. Цонхоор нь харахад байшингийн гол хэсэгт эвдээд тавьсан үхрийн махтай эргэн тойронд нь дэлгүүр бололтой шилэн лангуу байсан. Үхрийн махыг цонхоор гаргах гэсэн боловч багтахгүй болохоор амбаарын цонхны салхивчаар гаргасан. Эрдэнэбаатар саарал өнгийн тор дүүрэн хүүхдийн тоглоом барьчихсан гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 132-134, 4 хх-ийн 167-168, 6 хх-ийн 58, 7 хх-ийн 60, 134-135 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г. Эрдэнэмуна гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний бие Сүхбаатар дүүрэг дүүрэгт айлын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Иймд 2 хэргээ нэгтгэн нэг шалгуулах хүсэлтэй байна...гэв

Шүүгдэгч Д.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр манай ах Лхагвасүрэн найз Эрдэнэмуны хамтаар манай гэрт ирж уулзаад “энэ хавиар орчих айл байна уу?” гэж асуухаар нь би Хайрханы 3-40 тоотод байрлах Үнэнбат гэдэг хүүхний гэрийг нь заагаад өгчихсөн юм...Би Үнэнбат гэдэг хүнтэй хувийн таарамжгүй харьцаатай байсан. Би Үнэнбатын гэрийг зааж өгөөд Эрдэнэмунаар хулгай хийлгүүлсэн...” гэсэн мэдүүлэг /12 хх-ийн 69-70, 13 хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Ганзориг гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Шүүгдэгч  Б.Ганзоригийн “... Нүхтийн ам өгсөөд бүр эцэс дээр нь очоод нөгөө хоёр намайг энд байж бай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд хоёр цаг орчим болоод миний гар утас руу Лхагвасүрэн залгаад доошоо уруудаад буугаад ир бид хоёр гэрлээр дохьё гэж хэлсэн. Би доошоо уруудаад явж байтал Эрдэнэмуна Лхагвасүрэн хоёр хашааны буланд зогсож байсан...Би хот руу орж ирээд Нүхтийн эцэст очоод ер нь хулгай хийх гээд байгаа юм байна гэж мэдсэн...Камерны хайрцагнууд хоёр том цагаан бурхан, хоёр жижиг шар бурхан, бас нэг шар өнгийн хагас түрийтэй гутал зэрэг эд зүйл авсан байсан...” гэсэн мэдүүлэг /13-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,

  1.  Шүүгдэгч А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газарт байрлах иргэн П.Баасанжавын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшиж 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэвтрэн орж Панасоник маркийн 32 инчийн өнгөт зурагт, мөнгөн аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлс хулгайлж 560.000 төгрөгний хохирол учруулсан гэх хэргийн нотлох баримтууд:

Хохирогч П.Баасанжавын “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн хүүхдийн өрөөний цонхыг хөшиж онгойлгосон байсан. Дотогш ороход үүдний хэсэгт байсан манай хүүхдийн 42 размерийн теймберланд брендын гутал, том өрөөнд байсан 42 инчийн “Панасоник” маркийн зурагт, гал тогооны шүүгээнд байсан 5x5 хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Дээврийн өрөөнд байсан 80x80 хэмжээтэй тень алдагдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 26-27 дугаар хуудас/,

  Гэрч Т.Нармандахын "... Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 33-70 УБЗ дугаартай Тоёота Корса маркийн цагаан өнгийн автомашиныг 7 хоногийн төлбөр авахаар ажлын 7 хоногийн 125.000 төгрөг 5720649777 тоот дансанд шилжүүлж байхаар Бавуудорж болон түүний аавтай нь “Автомашин түрээслэх гэрээ” байгуулсан. Нийт 1.350.000 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 125.000 төгрөг өгчихөөд алга болсон. Аав нь Бавуудоржийг самранд явчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ххийн 35 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай “...А.Сумъяабазараас хөх өнгийн бор шаргал оруулгатай, шар өнгийн ултай “Теймбарланд” гэсэн бичиглэлтэй 42 размерийн хос гутал 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хураав...” гэсэн тэмдэглэл /1-р ххийн 14 дүгээр хуудас/,

-Тод үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /10-р хх-ийн 127 дугаар хуудас/,

2. Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Б.Золбоогийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 102 метр цахилгааны утас зэрэг эд зүйлс хулгайлж 384.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 4-13 дугаар хуудас/

Хохирогч Б.Золбоогийн “... 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Бугын ам” гэх газарт байрлах байшиндаа ирээд 102 метр цахилгааны утас тавьчихаад байшингийн хаалгаа түгжээд явсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний 17 цаг 45 минутанд манай ээж Оюун над руу залгаад урд айлын Энхтөр залгаад манай байшинд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн байсан чи байшин дээрээ очоод үзээдэх гэсэн. Тэгээд би 21 цагийн үед зуслангийн байшин дээрээ ирэхэд байшингийн цонх онгорхой хулгай орсон байна. Цахилгааны утас 102 метр, шинэ цагийн 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-38 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл” /2-р хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

            3.  А.Сумьяабазар, Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн И.Саруулын зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн орж 55 инчийн Самсунг зурагт, аяны хөнжил 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 744.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-84-86 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 88-92 дугаар хуудас/,

            Хохирогч И.Саруулын "... 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай зуслангийн байшингийн урд амьдардаг хөрш Тулга утсаар залгаад танай байшингийн цонх онгорхой байна гэж хэлсэн тэгээд би зуслангийн байшин дээрээ очиход цагдаа ирчихсэн байсан бөгөөд цагдаагийн бүрэлдэхүүний хамтаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газарт байрлах байшин руугаа орж үзэхэд нэг давхарын том өрөөнд жижиг ширээн дээр байсан самсунг брендийн 55 инчийн зурагт, мишок буюу аяны хөнжил 1 ширхэг хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 101 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 110 дугаар хуудас/,

Гэрч Б.Баттөмөр "... байшингийн баруун хойд вакум цонх онгорхой дотроос нь 55 инчийн “Самсунг” маркийн өнгөт зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95 дугаар хуудас/,

              4.  Л.Бавуудорж Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Т.Бирваагийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 55 инчийн “ТСЛ” маркийн зурагт хулгайлж 760.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 144-147 дугаар хуудас/, 

Хохирогч Т.Бирваагийн "... 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай зуслангийн байшингийн урд амьдардаг хөрш Туул утсаар залгаад танай байшингийн цонх онгорхой байна гэж хэлсэн тухайн үед би хөдөө Дорнод аймагт явж байсан болохоор тухайн үед би зуслангийн байшин дээрээ ирж чадаагүй. Тэгсэн манай эхнэр Хан-Уул дүүргийн 14-р хороо Бугын ам гэх газарт байрлах байшин дээрээ очоод үзчихсэн над руу залгаад манай байшин руу хулгайч орж нэг давхарын том өрөөний урд талын ханын хэсэгт газар байсан 55 ичнийн ТСЛ маркийн зурагт хулгайд алдагдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 170 дугаар хуудас/

Гэрч Г.Бадамгаравын "... 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай хажуу айлын хүн бид цагдаагийн байгуулагад хандсан юм. Ингээд байшиндаа ирэхэд манай том өрөөний шалан дээр байсан 55 инчийн “ТСЛ” маркийн өнгөт зурагт алдагдсан байсан. Өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 156 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай гэмдэглэл /2-р хх-ийн150-154 дүгээр хуудас/,

5.  А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Ш.Эрдэнэсувдын зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн нэвтрэн орж “Панасоник” маркийн 42 инчийн зурагт, 3 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний куртик, гутал зэрэг эд зүйлс хулгайлж 502.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 201-213 дугаар хуудас/

Хохирогч Ш.Эрдэнэсувдын “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 10 цагийн үед манай урд талын дүнзэн байшинтай айлын эзэн манай нөхөр Довдонбалжир руу залгаад танайд хулгай орсон байна цагдаа ирж байгаа хурдан хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр надад хэлж би зуслангийн байшин дээр ирж үзэхэд манай гэрт хулгай орчихсон байсан. Манай байшингаас 32 инчийн “Панасоник” брендийн зурагт, 750 граммын “Финланд” архи 1 шил, 750 граммын “Алтан чингис” 1 шил, 750 граммын “Соёрхол” архи 1 шил, уулын гутал 1 ширхэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 230 дугаар хуудас/

Гэрч П.Туулын "... нөхөр үхэртээ яваад буцаж орж ирэхдээ хойд 2 байшингийн цонхыг нь хагалчихсан, 1 нь онгорхой байна гэж хэлсэн. Бид хоёр байшингийн эзэд рүү ярьж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 231 дүгээр хуудас/

Гэрч Ё.Борын “...манай гэрийн хойд талд байдаг Довдонбалжирын 1 давхар хүрэн байшингийн цонх нь онгорхой, даавуу хийсч байсан, тэгээд би хашааг нь тойрч үзчихээд хулгай орсон юм шиг байна гэж бодсон. Удалгүй Довдонбалжирын байшингийн урд байдаг Онон гэдэг хүний байшин руу хартал цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь би энэ хавийн олон байшинд хулгай орсон гэж сонссон болохоор гэрийн эздэд хэлээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 227 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх-218-222 хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 2-3 дугаар хуудас/

Тод үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /10-р хх-ийн 105 дугаар хуудас/

6.  Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 27-ны хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газарт иргэн С.Энхтүвшингийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж “ТСЛ” маркийн 47 инчийн өнгөт зурагт хулгайлж 270.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 49-53 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-55-58 хуудас/

Хохирогч С.Энхтүвшингийн “...2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай нагац ах Г.Эрдэнээ утсаар залгаад танай байшин болон манай байшинд хулгай орсон байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгч зуслангийн байшин дээрээ очиж цагдаа нарын хамтаар байшиндаа ороход нэг давхарын том өрөөний хананд өлгөөтэй байсан 47 инчийн зурагт, удирдлагын хамт алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 65-66 дугаар хуудас/

Гэрч Г.Эрдэний “...Энхтүвшин гэх айлын баруун талын цонх онгорхой байхаар нь би гайхаад Энхтүвшингийн гэрийн түлхүүр байдаг болохоор явж ортол том өрөөнд нь байдаг зурагт нь алга байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 62 дугаар хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 72 дугаар хуудас/

7.  Шүүгдэгч  А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нар нь бүлэглэн, машин механизм ашиглан, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын аманд байрлах иргэн С.Нацагдоржийн монгол гэрт 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө нэвтрэн орж Тошиба маркийн 43 инчийн өнгөт зурагт, таслагч 1 ширхэг, нарны зай 6 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 914.460 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 94-97 дугаар хуудас/

Хохирогч С.Нацагдоржийн "... 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай гэрт хулгай орж манай гэрээс 50 инчийн Тошиба маркийн лсд зурагт, кен маркийн улаан өнгийн тасдагч, орны бүтээлэг, авдранд байсан 2 ширхэг Хайнекен виски, 2 ширхэг Евок архи, зэрэг эд зүйлс алдагдсан байсан юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 125 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт А.Сумъяабазараас зурагт, Кени маркийн тасдагч, орны бүтээлэг, нүүр цэвэрлэгч, оо, цэвэрлэгээний бээлий, аяга таваг угаагч, тос, гарын тос, цүнх зэрэг эд зүйлийг хураан авч хохирогч С.Нацагдоржид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 99-101 дүгээр хуудас/

8.  Г.Амгаланбаяр, Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-304 тоотод суух Д.Батчулууны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлж 507.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 107-112 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 113-114 дүгээр хуудас/

Хохирогч Д.Батчулууны “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагаас гэрээсээ гарсан шөнө 02 цагт ирсэн. Энэ хооронд гэр эзэнгүй байсан. Гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан ба гэрийн эд зүйлийг онгичсон эмх цэгцгүй байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудсан. Гэрээс 37 инчийн “ВSВ” гэсэн бичигтэй зурагт, хагас түрийтэй гутал, дэлгэц нь гэмтэлтэй “Самсунг" гар утас, орны шинэ бүтээлэг, дэлгэц нь гэмтэлтэй “Самсунг 83” маркийн гар утас 1 ширхэг, дэлгэцний шил нь цуурсан “52”маркийн утас 1 ширхэг, хоёр сим ордог “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 124 дүгээр хуудас/

Хохирогч М.Отгонбатын “... Батчулуун ахын гэрт байсан миний цүнхтэй хувцаснууд дунд “Нөүт-1” маркийн гар утас байсан. Тэр алга болсон байсан. Би уг утсаа 40.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 151 дүгээр хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 132 дугаар хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 156 дугаар хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 186 дугаар хуудас/

9. Шүүгдэгч  Г.Амгаланбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгайд оршин суух Б.Пүрэвбаатарын тахилын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Чүнчигноров хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 235-237 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 239-242 дугаар хуудас/

Хохирогч Б.Пүрэвбаатарын "... 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр очиход гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байсан. шинэ цагийн дунд гарын даваа толгойтой мөнгөн халбагатай, гуулин нуухтай, бор шаргал өнгийн чүнчигноров хөөрөг хулгайд алдсан. Анх би мөнгөн аяга алдсан гэж мэдүүлсэн. Гэтэл уг аяга хотын төвийн гэрт байсан байна лээ. Үнэлгээтэй танилцсан санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 245 дугаар хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 8 дугаар хуудас/

10.  Г.Амгаланбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 25-47 тоотод суух Д.Доржпаламын /Батдоржийн/ монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж Вааран хөөрөг, Халтар манан хөөрөг, орчин цаг хөөрөг, ВSВ өнгөт зурагт зэрэг эд зүйл хулгайлж 2.850.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /6-р хх-ийн 26-32 дугаар хуудас/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /6-р хх-ийн 36-38 дугаар хуудас/

Хохирогч Д.Доржпаламын “...2017 оны 10 дугаар сард намайг Багануур явсан бахад манай гэрт болон хүүгийн байшинд хулгай ороод хүүгийн гэрээс зурагт алдагдсан. Миний гэрээс өвөөгөөс уламжилж ирсэн хуучин цагийн хөөрөг, чулуун толгойтой, модон халбагатай, нуухгүй хөөрөг 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хуучин вааран хөөрөг, хув толгойтой төмөр халбатай хөөргийг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Орчин цагийн хөөргийг захаас 70.000 төгрөгөөр авч байсан. Зурагтын хүлээн авагч алдагдсан. Энийг 160.000 төгрөгөөр, “Самсунг эс-2” маркийн гар утас алдагдсан. Үүнийг 100.000 төгрөгөөр үнэлсэн. Хүү Батдорж хөдөө явсан учир намайг зурагт алдсан хэрэгт хамтад нь хохирогчоор орчих гэсэн юмаа...гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 40 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний шинжээчийн дүгнэлт/ 6-р хх-ийн 50-52 дугаар хуудас/

11.  Шүүгдэгч А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нар нь бүлэглэн машин механикм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шавивлан зуслангийн “Ойн жимс” амралтын газарт байх Б.Төмөрбаатарын контейнерын хаалгын цоожийг эвдлэн орж “Кен” маркийн багажнуудыг хулгайлж 1.166.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 18-20 дугаар хуудас/

12.  Хохирогч Б.Төмөрбаатарын “...Би 2017 оны 12 дугаар 02-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Асгатын ам “Ойн жимс” амралтын газраа эргэж ирэхэд 3 байшингийн цонх, хаалга онгорхой 1 байшингийн хаалга онгорхой байхаар нь улмаар зүүн урд байх гэрийг шалгахад цоожийг мулталсан. Эд зүйл алдагдаагүй байсан. Зүүн урд байх 40 тонн контейнерын хаалгыг онгойлгож дотроос нь барилгын багаж хэрэгсэл алдагдсан. Харин хойд байшингаас эд зүйл алдагдаагүй байсан. Манайхаас цохилттой дрилл 2 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, шруп марш 1 ширхэг, кен маркийн гагнуурын аппарат 1 ширхэг, 3 1есЬ маркийн багажны ком зэрэг алдагдсан. Би гэрийнхээ эд зүйлийг дахин нягталж үзэхэд хөнгөн цагаан 40 литрийн багтаамжтай усны сав, мөнгөн аяга алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 29 дүгээр хуудас/

Тод үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 44 дүгээр хуудас/

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 50-54 дүгээр хуудас/

13.  А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нар нь бүлэглэн машин механикм ашиглан 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн задгай тоотод байрлах О.Баттөмөрийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэв грэн орж бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг эд зүйл хулгайлж 633.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 84-87 дугаар хуудас/

Хохирогч О.Баттөмөрийн “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хулгайч орж байшинд байсан бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 96-98 дугаар хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 116 дугаар хуудас/

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 121-125 хуудас/

14.  А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нар нь бүлэглэн машин механикм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн 20 хэсэг 2055 тоотод иргэн Б.Хонгорзулын зуслангийн тахилын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж цагаан арьсан гутал, архи, виски зэрэг эд зүйлс хулгайлж 170.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 160-163 дугаар хуудас/

Хохирогч Б.Хонгорзулын “...2017 оны 12 дугаар сарын 01-ний 12 цагийн үед зусландаа ирэхэд манай тахилын гэрийн цоожийг эвдэн хулгай орсон байсан. Манай гэрээс архи, виски, бөөгийн зан үйлд хэрэглэдэг цагаан арьсан гутал, хөөрөг, гаанс зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 170-172 дугаар хуудас/

Тод үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /10-р хх-ийн 114 дүгээр хуудас/

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 7-р хх-ийн 203-207 дугаар хуудас/

15.  Л.Бавуудорж /Г.Эрдэнэпүрэв тусгаарласан хэрэг/ 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо Хадатын ам 2-234 тоотод суух Б.Оюунхандын гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч орж “Самсунг” маркын 50 инчийн зурагт, мөнгөн аяга, “МВРС нэртэй камерын мэдээлэл хадгалагч зэрэг эд зүйл хулгайлж 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 68-85 дугаар хуудас/

Хохирогч Б.Оюунхандын "... 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай Сүхбаатар дүүрэгт байдаг зуслангийн байшинд хулгай орсон. Манай гэрээс 51 инчийн Самсунг зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга ”МВРС” нэртэй камерын мэдээлэл хадгалах төхөөрөмж зэрэг алдагдсан. Мөн манайд олон жил болсон хуучны байшингийн буланд байсан буу, сэлэм хоёр алдагдсан. Цагдаагийнхан эдгээрийг хүлээлгэж өгсөн. Одоо байхгүй хаячихсан. Үнэлгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 88-91 дүгээр хуудас/

Эд зүйлсийн үнэлгээ зурагт 1.800.000 төгрөг, мөнгөн аягыг 135.000 төгрөг, төхөөрөмжийг 2.420.000 төгрөгөөр үнэлсэн /5-р хх 99-100 хуудас/

16.  Г.Эрдэнэбаатар, Д.Лхагвасүрэн нар нь бүлэглэн машин механикм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 22-06 тоотод суух Б.Даваасүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж самсунг маркын зурагт, бор өнгийн түрийвч, их гарын цагаан зэсэн аяга, мөнгөний гахай хагарсан, цоож 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 493.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 хх-ийн 4-7 дугаар хуудас/

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 хх-ийн 34-46 дугаар хуудас/

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 хх-ийн 60-61 дүгээр хуудас/

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /8 хх-ийн 65 дугаар хуудас/

Хохирогч В.Даваасүрэнгийн "... 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэртээ эргэж ирсэн ба энэ хооронд манай гэр эзэнгүй байсан юм. Гэртээ ирэхэд бол манай гэрийн цоожийг эвдлээд гэрт хулгайч орсон байсан ба 32 инчийн “Самсунг” маркийн зурагт 1 ширхэг, бор өнгийн түрийвч 1 ширхэг, их гарын цагаан зэсэн аяга 1 ширхэг, мөнгөний гахай хагарсан дотор нь байсан 30 орчим мянган төгрөг алга болсон мөн гэрийн цоож эвдэрсэн байна..." гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 67 дугаар хуудас/

Гэрч Ж.Алтаншагайгийн "...2018 оны 05 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчимд Булган аймгийн Рашаант сумын төвд зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Х.Шинэтөр, зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмарсүрэн, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Болдбаатар нарын хамт сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан...Уг машины араас очиж машины гэрлээр дохиход уг машин зогссон. Тухайн үед бид нар албаны биш хувийн цагаан өнгийн Тоёота кроун-171 маркийн автомашинтай явсан болохоор цагдаа байна гэж тухайн үедээ бодоогүй байх. Буугаад уг саарал өнгийн 77-37 УНП улсын дугаартай “Камри” маркийн автомашины жолооч Д.Лхагвасүрэн болон зорчигч нарыг замынцагдаа нар шалгаж бичиг баримтыг үзсэн, би ард талын багажийг шалгуулахыг хүсэж онгойлгуулсан, багажин дотор нэг зурагт даавуугаар бүтээсэн байдалтай харагдсан, тухайн үед энэ ямар учиртай зурагт вэ гэхэд эвдэрсэн зурагт авч яваа юмаа, засуулах гээд гэж хэлэхээр нь бэлэн бус торгуулийн машинаар жолоочийн регистрийн дугаараар мэдээллийг нь шүүж үзэхэд урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан мэдээлэл гарахаар нь зорчигч нарь.г шүүхэд мөн урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан мэдээлэл гарахаар нь уг машиныг саатуулж кабон байранд авчирч багажин доторх эд зүйл болон кабин доторх эд зүйлд үзлэг хийсэн. Үзлэгээр 5 ширхэг хавтгай дэлгэцтэй зурагт, ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, 4 ширхэг мөнгөн аяга, 6 ширхэг зурагт, хүлээн авагчийн удирдлага, 2 шил архи, ороож элдсэн сур 1 ширхэг, саарал өнгийн эрэгтэй хүний 1 ширхэг пиджак, 40 бедон1 ширхэг, бор өнгийн түрийвч 1 ширхэг, гар утас 1 ширхэг, духны гэрэл 1 ширхэг, хадаас авагчтай төмөр 1 ширхэг, эмэгтэй хүний хэлхсэн гоёл /шүр мэт/, цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйл гарч ирсэн. Тухайн эд зүйлийг Өвөрхангай аймгийн төвд гэр хорооллын айлуудаас хулгай хийсэн гэдгээ ярьсан..." гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжпэгч М.Сэрээнэнбазарын “...Өвөрхангай аймгийн цагдаагаас намайг дуудсан учир би хот болон Өвөрхангай аймаг хоёрын хооронд нийтдээ 4 удаа нааш цааш явсан үүний нэг талын зардал 20.300, нийтдээ 81.200 төгрөг мөн автомашины үнэлгээ гаргуулсан ажлын хөлс 30.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 75 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 25- ны өдрийн 5/52 дугаартай үнэлгээний тайлан /8 хх-ийн 91-93 дугаар хуудас/

Шүүгдэгч  Д.Сугарын “...Ийшээ явья юм ачиж аваад явна гээд Д.Лхагвасүрэн машин унаад хөдлөөд явсан. Холдоогүй нэг жалганд очиж зогсоод би машинаас буугаагүй юу ачиж байгаа талаар бол хараагүй, ямарч байсан овор ихтэй зүйл ачаад байсан. Тэгэхээр нь би та нар юу ачаад байгаа юм бэ хулгайн эд зүйл ачаад байгаа юм уу янз бүрийн асуудалд орох вий дээ гэж хэлэхэд Г.Эрдэнэбаатар чамд ямар хамаатай юм бэ би өөрийгөө мэдэж байна гэж хэлээд ачаад байсан...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 118 дугаар хуудас/

17.  Г.Эрдэнэбаатар, Д.Лхагвасүрэн нар нь бүлэглэн машин механикм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн нутаг дэвсгэр 37-01 тоотод суух Э.Батгэрэлийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж Самсунг маркын өнгөт зурагт, Тоз-8 маркийн буу, мөнгөн аяга 1 ширхэг эд зүйл хулгайлж 786.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 хх-ийн 230-233 дугаар хуудас/

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 хх-ийн 234-236 дугаар хуудас/

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /8 хх-ийн 237 дугаар хуудас/

Хохирогч Э.Батгэрэлийн "... 2018 оны 05 дугаар сарын 24-ны өглөө 06 цагийн үед Тарагт сумаас гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож байхгүй байхаар нь гайхаад хартал гэрийн зүүн талын хаяанд цоожийг цүүгээр нь мултлаад аваад тавьчихсан байхаар нь гэрийнхээ хаалгыг татаад үзтэл гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь гэр лүүгээ оролгүй байж байгаад цагдаа нарт дуудлага өгсөн байгаа...32 инчийн ВSВ маркийн зурагт 1 ширхэг, ТОЗ-8 маркийн ангийн буу 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 1ширхэг гар утас, хүүхдийн гарны зүүлт 2 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байна..." гэсэн мэдүүлэг, /8 хх-ийн 240-241 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн үнэлгээний тайлан /8 хх-ийн 247-249 дүгээр хуудас/

18.  Г.Эрдэнэбаатар, Д.Лхагвасүрэн нар нь бүлэглэн машин механикм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 28-ны хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 46-26 тоотод байрлах Т.Бат-Эрдэний гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж эмэгтэй хүний толгойн гоёл, эмэгтэй хүний бүс, цэнхэр өнгийн мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж 1.650.550 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 хх-ийн 51-54 дүгээр хуудас/

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-р хавтасны 55-57 хуудас/

Хохирогч Т.Бат-Эрдэнийн"...... 32 инчийн ВSВ брэндийн зурагт, 3 ширхэг мөнгөн аяга, хурган дотортой дээл, 12 алд сур, эмэгтэй хүний гутал, хүүхдийн толгойн гоёл, малчны тэмдэг, ванны том алчуур, "Хил хамгаалахын 70 жилийн ойн тэмдэг, шүр шиг харагддаг материалаар хийсэн эмэгтэй хүний бүс, торгон хатгамал ээмэг, саарал өнгийн дан пиджак зэрэг зүйлс алдагдсан байна...Манай гэрээс алдагдсан эд зүйлүүдээсээ эмэгтэй хүний толгойн гоёл, эмэгтэй хүний бүс, цэнхэр өнгийн шигтгээтэй 2 хос ээмэг, NIКЕ гэсэн бичигтэй цагаан өнгийн мөнгөн бөгж сэтэрхий байсан, загасны дүрсэн бөөрөнхий хэлбэртэй хүүхдийн хонх, дөрвөлжин хүрээтэй голдоо хар өнгийн шигтгээтэй төмөр товч, 32 инчийн ВSВ зурагт, өөрийн гараар элдэж эвхэж байсан хуйлаастай сур, удирдлага зурагтны болон ДДШТВ хүлээн авахын удирдлага, мөнгөн аяга 3 ширхэг, саарал өнгийн дан пиджак, хар өнгийн элгэн түрүүтэй арьсан гутал, ногоон ванны алчуур, бараан цэнхэр өнгийн хурган дотортой эрэгтэй дээл зэрэг эд зүйлүүдээ хүлээн авсан ба одоо малчин тэмдэг үнэмлэх нь байгаа мөн "Хил хамгаалахын 70 жилийн ойн тэмдэг зэрэг эд зүйлүүдээ олж аваагүй байгаа..." гэсэн мэдүүлэг /9 хх-ийн 60-63 дугаар хуудас/

Гэрч Э.Оюунгэрэлийн "...32 инчийн ВSВ брэндийн зурагт, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бараан цэнхэр өнгийн гадаргатай хурган дээл, шүр шиг харагддаг эмэгтэй хүний бүс, хүүхдийн толгойн зүүлт, эрэгтэй хугархай бөгж, Хил хамгаалахын 70 жилийн ойн медаль, Малчин тэмдэг, торгон хатгамал ээмэг 1 хос, зэрэг зүйл хулгайд алдсан байна..." гэсэн мэдүүлэг /9 хх-ийн 63-64 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээ,төслийн Лэндс ХХК-ийн үнэлгээний тайлан /9 хх-ийн 66-69 дүгээр хуудас/

19.  Г.Эрдэнэбаатар, Д.Лхагвасүрэн нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 29-18 тоотод суух Г.Шадавпэлжээгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 40 инчийн ТСЛ маркын өнгөт зурагт, зурагтны удирдлага, 2 ширхэг даалинтай хөөрөг, гэрийн цэнхэр өнгийн халаад зэрэг эд зүйл хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдзглэл, гэрэл зургийн үзүүлзлтүүд /9 хх-ийн 128-130 дугаар хуудас/

эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /9 хх-ийн 133 дугаар хуудас/

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 хх-ийн 135-137 дугаар хуудас/

Хохирогч Г. Шадавпэлжээгийн "... 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 10 цагийн үед манай хажуу айлын Отгонжаргал утсаар залгаж яриад танай гэрийн хаалга онгорхой байна. Та нар хот руу яваагүй юм уу гэж асуусан байсан. Манай гэрээс алга болсон эд зүйл гэвэл 40 инчийн ТСЛ маркийн зурагт 1 ширхэг мөн удирдлага нь хамт алга болсон, ЗТАК Т\/-ийн хүлээн авахын удирдлага 1 ширхэг, 2 ширхэг даалинтай хөөрөг, гэрийн цэнхэр өнгийн эмэгтэй хүний халаад 1 ширхэг, саарал өнгийн пиджак 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан...би хулгайд алдагдсан эд зүйлүүдээсээ 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг зурагтын удирдлага, 1 ширхэг хүлээн авахын удирдлага, цэнхэр өнгийн гэрийн халаад 1 ширхэг хүлээн авсан байгаа. Харин манай гэрээс алга болсон хар өнгийн, 1511-ОР1121961 Е- 00199 дугаарын сериал номертой, 40 инчийн ТСЛ маркийн зурагтын дэлгэц ямар нэгэн зүйлд цохигдож эвдэрсэн байсан учраас би буцаан өгсөн байгаа...." гэсэн мэдүүлэг /9 хх-ийн 140,142 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн үнэлгээний тайлан /9 хх-ийн 146-148 дугаар хуудас/

20.  Г.Эрдэнэбаатар, Д.Лхагвасүрэн нар нь бүлэглэн машин механикм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр сум 7-р багт оршин суух Б.Нэргүйгийн гэрийн хаалгын цоожийг эвдэн нэвтрэн орж ИКС маркын 42 инчийн зурагт, арьсан түрийвч, цахим үнэмлэх, хуучин удирдлага, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж 563.300 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд :

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 хх-ийн 208-212 дугаар хуудас/

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 хх-ийн 215-217 дугаар хуудас/

эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /9 хх-ийн 220 дугаар хуудас/

Хохирогч Б.Нэргүйн "...Өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой хаалганы цүүцийг нь хөшөөд онгойлгочихсон цоож нь гэр дотор бүтнээрээ байсан. Гэрийн хамаг эд зүйлийг самарсан, онгичсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаа. 42 инчийн зурагт НКС маркийн зурагт 1 ширхэг, улаан өнгийн 2 ширхэг түрийвч, Б.Алтанцэцэгийн ИЮ84041102 регистрийн дугаартай цахим иргэний үнэмлэх 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг болон 0018Н Т\/-ийн хүлээн авахын удирдлага 1 ширхэг тус тус алга болсон байсан...манай гэрээс алдагдсан эд зүйлүүдээсээ 42 инчийн НКС маркийн зурагт 1 ширхэг, 2 ширхэг удирдлага, эхнэрийнхээ 1 ширхэг мөнгөн бөгжийг таньж олж авсан байгаа. Одоогоор бусад эд зүйл болох 2 ширхэг түрийвч, манай эхнэр Б.Алтанцэцэгийн ЙЮ84041102 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх аваагүй байна..." гэсэн мэдүүлэг /9 хх-ийн 224, 227 дугаар хуудас/

Гэрч Т.Цэцэгсүрэнгийн "......өнөө шөнө буюу 05 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед харахад гэр нь цоожгүй байхаар нь гайхаад очоод хартал гэрийнх нь хамаг эд зүйлийг онгичоод гаргаад хаячихсан байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаа. ." гэсэн мэдүүлэг /9 хх-ийн 228 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэнд" ХХК-ийн үнэлгээний тайлан /9 хх-ийн 231-233 дугаар хуудас/

21.  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 11 дүгээр 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо сэлбийн зуслангийн задгай тоотод суух Д.Эрдэнэбилэгийн гэрт нэвтрэн орж зурагт,антен хүлээн авагч ,архи ,гар утас зэрэг эд зүйл хулгайлж 984.000 төгрөгийн хохирол учирсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11-р хавтасны 5-13 хуудас/

Хохирогч Д.Эрдэнэбилэгийн “...Би 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ зуслангийн тоотод байрлах зуслангийн байшиндаа гэр бүлээрээ эхнэрийн хамт очтол баруун талын уонхны сараалжин төмрийг салгаж тавиад цонхоор хулгай орсон байдалтай байсан. 43 инчийн “Сони” маркийн хар өнгийн Самсунг маркийн зурагт, цахилгаан дрилл, ДДШ антен хүлээн авагч, могойтой вааран хэлбэртэй архи, Мартино нэртэй 0.75 литрийн архи, Жи мобайлийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /11-р хавтасны 27- 28 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /11-р хавтасны 29 хуудас/

22.  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо Хадат зуслангийн задгайд оршин суух Т.Мөнхжаргалын гэрт нэвтрэн орж дотоод заслын лазер 1ш, кен маркын гар тастагч 1ш,мөн маркын улаан өнгийн цахилгаан хөрөө 1ш,цохилттой дрилл 1ш, батерей дрилл 2 ш зэрэг эд зүйл хулгайлж 835.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх-ийн 49-52 дугаар хуудас/

Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /11хх-ийн 56-57 дугаар хуудас/

 Хохирогч Т.Мөнхжаргалын ”...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын задгай тоотод байрлах өөрийн эзэмшлийн зуслангийн байшиндаа өдөр 12 цагаас 13 цагийн хооронд байшингаа эргэхээр очтол 1 давхарын цонх онгорхой байхаар нь би хулгай орсон гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн...Доргилтоос хамгаалсан мөнгөлөг өнгийн лазер гэрэл, том улаан өнгийн кен маркийн гар тасдагч, улаан өнгийн кен маркийн цахилгаан хөрөө, кен маркийн улаан өнгийн цохилттой дрилл, кен маркийн улаан өнгийн 2 ширхэг баттерэй дрилл зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /11 хх-ийн 60 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /11хх-ийн 64 дүгээр хуудас/

Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 06-наас 07-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20-р хороо “Сэлбэ” зуслангийн 2-324 тоотод суух Ч.Билэгбаатарын гэрт нэвтрэн орж 55 инчийн Лед Зурагт хулгайлж 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11 хх-ийн  73-78 хуудас/

Хохирогч Ч.Билэгбаатарын ”...2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр Хонгорзул над руу утасдаад зуслангийн байшинд хулгай орчихсон байна гэж хэлсэн юм...би гэртээ ороод үзтэл манай гэрээс 55 инчийн “Скайворч” маркийн ЛЕД зурагт алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг /11 хх-ийн 86-87 дугаар хуудас/

Гэрч Ш.Хонгорзулын"...Манай нөхөр тэр даруй гэртээ ороод үзтэл 55 инчийн “Скайворч” маркийн ЛЕД зурагт алдагдсан байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /11 хх-ийн 89 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /11 хх-ийн 94 дүгээр хуудас/

23.  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 12-р сард Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбэ зуслангийн задгай тоотод суух Р.Баяртулгын гэрт нэвтрэн орж 46 инчийн Самсунг Зурагт, бэлнээр 20.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хохирогч Р.Баяртулгын” ...2015 оны 12 сарын дундуур өөрийн зуслан байдаг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зусланд очиход манай байшингийн цонхны хаалгыг эвдэж вакуум цонхоор хулгайч орж манай гэрээс 46 инчийн Самсунг зурагт хүүхдийн ёлкон дээр байсан 20.000 бэлнээр авсан байсан юм...” гэсэн мэдүүлэг /14 хх-ийн 100 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /14 хх-ийн 101 дүгээр хуудас/

24.  Г.Эрдэнэмуна нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо 2-511 тоот Ж.Батсүрэнгийн гэрт нэвтрэн орж ДВД, камерийн дэлгэц, рүм, нөтбүүк, ДДШ төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж 1.949.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11 хх-ийн 168-177 дугаар хуудас/

Хохирогч Ж.Батсүрэнгийн ”...2015 оны 12 сарын 07-ны орой 19 цагт Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Сэлбэ зуслангийн 2-511 тоот зуслангийнбайшиндаа иртэл манай зуслангийн байшингийн урд талын цонх онгойчихсон гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан...Тошиба маркийн 50 инчийн ЛСД зурагт, Сони маркийн ДВД, ДДШ төхөөрмжийн хар хайрцаг, ДВД рүм, камерийн дэлгэц бэлнээр 200.000 төгрөг, Чрөм нөүтбүүк зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг/11 хх-ийн 186 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /11 хх-ийн 192 дугаар хуудас/

Шүүгдэгч  Г.Мөнхжаргалын “...Эрдэнэмуна 3 ширхэг зурагт аваад ирсэн. Би тухайн үед юун зурагтууд бэ хулгайн эд зүйл биш үү гэтэл тийм би хулгай хийчихлээ гэсэн. Тэгвэл би явахгүй хэрэгт орооцолдмооргүй байна гэж хэлсэн чинь зүгээрээ хөгшөөн би нэлээн холоос авсан, би хариуцлагаа өөрөө хүлээнэ чамайг уг хэрэгт оролцуулахгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /11 хх-ийн 213 дугаар хуудас/

мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /11 хх-ийн 221, 235 дугаар хуудас/

25.  Г.Эрдэнэмуна ганцаараа 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн аманд байрлах иргэн Д.Дондогийн гэрт нэвтрэн орж мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 хх-ийн 82-87 дугаар хуудас/

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /12 хх-ийн 99-100 дугаар хуудас/

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /12 хх-ийн 109 дүгээр хуудас/

Хохирогч Д.Дондогийн”...2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би эхнэр хүүхдийнхээ хамтаар 11 цаг болох гэж байхад гэрээсээ гарсан. Манай хүү Мөнх- Амгалан гэрийн хаалгаа цоожлоод хамт гарцгаасан. Өдөр гэрт хүн байгаагүй. Орой 18 цаг 30 минутанд ирэхэд цас орчихсон, цасан дээр шинэ гутлын мөр гарсан байсан. Тэгээд мөрийг нь хөөгөөд байшингийн хойд талаар тойроход байшингийн арын тагтны цонх онгорхой байсан. Тэгэхээр нь гэртээ оролгүй цагдаа дуудсан...Эд зүйлээ бүртгэж үзэхэд гал тогооны өрөөний ширээн дээр байсан их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, номын өрөөнд байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, том өрөөний шүүгээнд басйан мөнгөн гүц 1 ширхэг, хүүгийн унтлагын өрөөнөөс нүдний шил 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /12 хх-ийн 112 дугаар хуудас/

Гэрч Г.Бадамгаравын “...Манай нөхөр Д.Түмэнжаргал...2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 ширхэг мөнгөн аяга авчирсан...орой 21-22 цагийн орчим гэрээсээ гараад 30-40 минутын дараа гэртээ орж ирсэн. Ирэхдээ 1 ширхэг мөнгөн аягатай ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөнгөний хэрэгцээ гараад аягаа Драгон худалдааны төвийн үүдэнд байдаг ломбарданд 70.000 төгрөгөөр тавьсан...” гэсэн мэдүүлэг /12 хх-ийн 116 дугаар хуудас/

          Гэрч Э.Анундарийн “...2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ байсан. Манай ломбарданд 17 цагийн орчим 30 орчим насны туранхай, ядрангуй царайтай эмэгтэй өөрийнхөө иргэний цахим үнэмлэхээр 6-тай мөнгөн аягийг 70.000 төгрөгөөр тавиад явсан...” гэсэн мэдүүлэг /12 хх-ийн 117 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /12 хх-ийн 130 дугаар хуудас/

          26.  Г.Эрдэнэмуна нь Д.Түмэнжаргалтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо хайрханы 3-40 тоотод суух Д.Үнэнбатын гэрт нэвтрэн орж гинж бөгж , ээмэг, хослолууд 2 нүдний дуран зэрэг эд зүйл хулгайлж 5.290.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 хх-ийн 25-30 дугаар хуудас/

Хохирогч Д.Үнэнбатын “...2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би 12 цагийн үед хүүхдүүдээ сургууль руу нь хүргэж өгчихөөд 14 цагийн үед буцаад гэртээ ирзэд хаалгаа онгойлгоод дотогшоо ороход манай байшингийн унтлагын өрөөний цонх онгорхой тэр өрөөнд байсан эд зүйлс эмх замбараагүй болсон байхаар нь би хулгай орсон юм байна гэж бодоод шууд цагдаагийн байгууллагад хандсан юм...эд зүйлээ бүртгэж үзэхэд унтлагын өрөөний орон дор байсан газрын зурагтай арьсан цүнхэн дотор байсан миний ээмэг, бөгж, зүүл зэрэг үнэт эдлэлүдд мөн унтлагын өрөөний шүүгээнд байсан бугуйн цаг, гутал, түрийвч, хүүхдийн өрөөнд байсан 2 нүдний дуран зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг/12 хх-ийн 35-36 дугаар хуудас/

          Эд зүйлийн үнэлгээ /12 хх-ийн 40 дүгээр хуудас/

          27.  Г.Эрдэнэмуна, Д.Лхагвасүрэн, Б.Ганзориг нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн аманд байрлах иргэн Д.Удвалын гэрт нэвтрэн орж 5 ширхэг бурхан, цагаан дарь эх бурхан хулгайлж 4.950.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 хх-ийн 153-160 дугаар хуудас/

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /12- р хавтасны 170-171 хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 15 өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 хх-ийн 172-174 дүгээр хуудас/

Хохирогч Д.Удвалын ”...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдер 12 цагийн орчим манай жолооч өнөөдөр өглөө Нүхтийн аманд байх танай зуслангийн байшинд гаднаас хүн орсон юм шиг байна хаалга онгорхой мөр байна гэж хамгаалалтын албанаас яриад байна ирж үзэх шаардлагатай байна гэж хэллээ гэхээр нь би хүүхдүүдээ дагуулаад юм үзэхээр явж байсан болохоор үзвэрээ дуусаад очье гэж хэлсэн...1 давхарын зочны өрөөний шилэн шүүгээн дотор байсан 2 ширхэг суугаа хэлбэртэй Цагаандарь эх Будда 20 см орчим өндөртэй гуулин бурхан мөн 1 давхарын шүүгээнд ил байсан 3 ширхэг цагаан өнгийн метал гадуур нь мөнгөлсөн шинжтэй 3 ширхэг бурхан тус тус алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг /12 хх-ийн 181 дүгээр хуудас/

Гэрч Д.Даваасүрэнгийн “...2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим байшингаа эргэж тойроод шалгатал хар бараан хувцастай хүн хашаа даваад хойшоо гүйсэн...Хашаан дотор 2 хүний гутлын мөр байсан ч миний харснаар хар бараан хувцастай нэг л хүн даваад алга болчихсон..." гэсэн мэдүүлэг /12 хх-ийн 184 дүгээр хуудас/

Гэрч З.Даваацэрэнгийн “...2016 оны 11 дүгээр сард дээрх обьектэд хулгай ороод эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /12 хх-ийн 184 дүгээр хуудас/

Вендо ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /12 хх-ийн 205 дугаар хуудас/

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /14 хх-ийн 79 дүгээр хуудас/

          28.  Шүүгдэгч  Л.Бавуудорж нь 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Мягмарын Хаан банкны карт, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд

Хохирогч С.Мягмарын "... 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө бид нар бага зэрэг архи дарс уугаад байж байтал Эрдэнэцэцэгийн дүү болох Бавуудорж нь найз Баяраа гэх хүнтэй хамт ирсэн. Тэгээд би тэр үедээ юу ч бодолгүй байж байгаад би зүүн талын гэр рүү ороод унтсан юм. Тэгээд буцаад босоод ирэхэд миний өрөөсөн ээмэг, Эрдэнэцэцэгийн зүүсэн байсан өрөөсөн ээмэг, мөн миний Самсунг жи-2 гэдзг гар утас, хаан банкны виза карт зэрэг эд зүйлс алга болсон байсан. Эрдэнэцэцэгийн зүүж байсан ээмэг нь миний ээмэг байгаа юм. Эрдэнэцэцэг надаас нэг өдөр зүүгээд өгье гээд авч зүүсэн байсан... Мөн миний данснаас 280.000 төгрөг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /17 хх-ийн 111 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /17 хх-ийн 117-118 дугаар хуудас/

29.  Шүүгдэгч  Амгаланбаяр, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 03-ны хооронд Сүхбаагар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 38 дугаар гудамжны 3803 тоот иргэн У.Цогтбаярын өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлж, 782.400 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримт2018 оны 06 сарын 03-ны өдер хзргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /17 хх-ийн 237-241 дүгээр хуудас/,

Хохирогч У.Цогбаярын “...Ирээд үзтэл хулгай орчихсон байдалтай байхаар нь цагдаа дуудсан юм. 2 ширхэг гагнуурын апарат, 1 бүр нь 200.000 төгрөг, түрдэг хөрөө 80.000 тегрөг, цахилгаан тог таслагч 150.000 төгрөг, өрмийн өнгөлгөөний апарат 80.000 төгрөг, 15 градус цельсээр хөрөөддөг хөрөө 50.000 төгрөг, ховил гаргагч 100.000 төгрөг, цахилгаан харуул 50.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг/17 хх-ийн 250 дугаар хуудас/

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ДАМНО хөрөнгийн үнэлгээний СБД-ийн 17 дугаар хорооны 293 дугаартай “...Хуучин хэрэглэж байсан Кен маркийн цахилгаан гагнуур  216.000 төгрөг, Кен маркийн цахилгаан харуул 51,000 төгрөг, Кен маркийн цахилгаан гар хөрөө 78,000 төгрөг, Кен маркийн цахилгаан тастагч 72,000, Кен маркийн өнгөлгөөний апарат 60,000 төгрөгөөр үнэлж Нийтдээ 477.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн тайлан /18 хх-ийн 2-3 дугаар хуудас/

2019 оны  06 дугаар сарын 12-ны өдрийн ДАМНО херөнгийн үнэлгээний Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны 628 дугаартай “Кен маркийн хэрэглэж байсан 45 градусаар хөрөөддөг хөрөө 233,400, кен маркийн хуучин хэрэглэж байсан ховил гаргагч 72,000 төгрөгөөр үнэлж Нийтдээ 305,400 төгрөгөөр үнэлэв...” гэсэн тайлан /18 хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатарын “...Би 2018 оны 06 дугаар сарын эхээр шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо шаргаморьт танил Амгаланбаяртай хамт явж байтал гадуураа сараалжин хашаатай улаан өнгийн чингэлэг байхаар нь хашааг нь давж ороод чингэлэгний цоожыг хадаасны ломоор хөшиж онгойлгон чингэлэг дотор байсан кен маркийн барилгын багажнуудыг хулгайлан авч хотруу ороод маргааш нь Нарантуул зах дээр аваачиж бүдийг нь явуулын хүнд 250,000 төгрөгөөр зарсан юм...” /18 хх-ийн 12 дугаар хуудас/,

30.  Шүүгдэгч  Амгаланбаяр, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 6260 тоот иргэн Л.Алтангэрэлийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.683.400 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаархи нотлох баримтууд

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /17 хх-ийн 187-192 дугаар хуудас/

Хохирогч Л.Алтангэрэлийн “...2018 оны 05 сарын 29-ны өдрөөс 06 сарын 08- ны хооронд хулгай орж 49 инчийн зурагт 3 шил архи алга болсон байна. Би 49 инчийн “Самсунг” маркийн зурагтыг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БСБ-ээс төгрөгөөр үнэлж байна. Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо Шарга морьтийн зуслангын 6260 тоотод байрлах зуслангийн 2 давхар байшингийн цонхоор 2018 оны 05 дугаар сарыи 29-нөөс 06 сарын 08-ны хооронд хулгайч цонхоор орж манай гэрт байсан 49 инчийн Самсунг маркийн хүнхэр дэлгэцтэй зурагт болон зочны өрөөнд байсан 3 шил виски архи, мөн гзрт өмсөж байсан цагаан өнгийн пүүзэн гутайл, хүүхдийн кет гутал зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тухайн үед манай гэрийн 2 давхарт байсан орны бүтээлгийг аваад зурагтыг ороож аваад явсан байсан. Тэр орны бүтээлэг нь улаан хүрэн өнгийн цэцэгтэй бүтээлэг байсан Би зураггаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Самсунг төвөөс 3.700.000 төгрөгөнд авч байсан...” гэсэн мэдүүлэг, /17 хх-ийн 195, 205 дугаар хуудас/

 

Дамно хөрөнгийн үнэлгээний СБ2- 19-330 дугаартай тайлан /17 хх-ийн 214-215 дугаар хуудас/

 

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /17 хх-ийн 217-218 дугаар хуудас/

 

Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатарын “...Би 2018 оны 06 дугаар сарын эхээр танил Амгаланбаяртай Сансар хороолол 21 цагийн үед уулзсан юм. Тэгээд Амгаланбаяр бид хоёр 7-н буудал ороод 7-н буудлаас Шарга морьтийн эцсийн автобусанд суугаад шарга морьт ороод хойшоогоо алхаад явж байтал гадуураа сараалжан төмөр хашаатай 2 давхар зуслангийн байшин эзэнгүй байхаар нь байшингийн 1 давхрын вакум цонхыг түлхэн ороод 1 давхарт байсан 49 инчийн самсунг маркийн зурагт 1 шил виски, 2 шил архи, том хүний пүүзэн гутал 1 хос, хүүхдийн кетэн гутал 1 хос зэргийг хулгайлаад уг байшингаас гарч явж байгаад замдаа шаргаморьт зуслангийн орчимд байрлах чингэлэгний доор хулгайлсан эд зүйлсээ нуучхаад маргааш нь Амгаланбаярын хамт очиж хулгайлсан эд зүйлсээ Нарантуул захын хойд талд аваачаад явуулын хүнд 650,000 төгрөгөөр зарсан юм... гэсэн мэдүүлэг /17 хх-ийн 223 дугаар хуудас/,

 

31.  Шүүгдэгч  Г.Амгаланбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-1-490 тоотод оршин суух иргэн Б.Гантөмөрийн монгол гэрийн цоожийг эвдэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт, 3 шил архи зэргийг хулгайлж 218.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18 хх-ийн 106-111 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /18 хх-ийн 112-1'6 хуудас/,

Хохирогч Б.Гантөмөрийн “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай гэр буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 4-1-490 тоотод байх миний өөрийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоож цүүг эвдэж, хулгайч орж гэрээс 32инчийн ЛСД зурагт, 3 шил 0.5 литрийн Чингис нэртэй архи зэрэг эд зүйлс хулгайд алдадсан байсан. Тухайн өдөр би 11 цагийн орчим гэрээсээ эхнэр хүүхдийн хамт гарч явсан. Тэгээд орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож, цүү эвдэрсэн хаалга онгорхой, гэр доторх эд зүйлийг онгичож, сандайлгасан байдалтай байсан...32 инчийн хар өнгөтэй нүүрэн дээрээ ЮБ гэсэн бичигтэй зурагт байсан. Харин алдагдсан архинууд нь 0.5 литрийн Чингис нэртэй архи байсан...” гэсэн мэдүүлэг /18 хх-ийн 120 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /18 хх-ийн 133-134 дүгээр хуудас/

 Шүүгдэгч Б.Ганзоригийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /10 хх-ийн 225 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Сумъяабазарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /10 хх-ийн 226 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Түмэнжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /10 хх-ийн 227 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Бавуудоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /10 хх-ийн 228 дугаар хуудас/, зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Прокурорын Хан-Уул дүүргийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1910000000896 дугаартай тогтоолоор шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг тусгаарласан байх тул бусад шүүгдэгч нарын гэм буруугийн талаар шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

 Нэг . Шүүгдэгч  Л.Бавуудорж нь:

1.1. Шүүгдэгч  А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газарт байрлах иргэн П.Баасанжавын зуслангийн байшингийн вакум цонхыг 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих нэвтрэн орж Панасоник маркийн 32 инчийн өнгөт зурагт, мөнгөн аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлс хулгайлж 560.000 төгрөгний хохирол учруулсан,

1.2. Шүүгдэгч А.Сумъяабазар,      Г.Эрдэнэбаатар      нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Б.Золбоогийн зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 102 метр цахилгааны утас зэрэг эд зүйлс хулгайлж 384.000 төгрөгний хохирол учруулсан,

1.3. Шүүгдэгч  А.Сумьяабазар,      Г.Эрдэнэбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн И.Саруулын зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн орж 55 инчийн Самсунг зурагт, аяны хөнжил 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 720.000 төгрөгний хохирол учруулсан

1.4. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шенө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Т.Бирваагийн зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн нзвтрэн орж 55 инчийн ТСЛ маркийн зурагт хулгайлж 760.000 төгрөгний хохирол учруулсан,

1.5. Шүүгдэгч  А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ний шилжих хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Ш.Эрдэнэсувдын зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн нэвтрэн орж Панасоник маркийн 42 инчийн зурагт, 3 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний куртик, гутал зэрэг эд зүйлс хулгайлж 502.000 төгрөгний хохирол учруулсан,

1.6. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатартай нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 27-ны хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газарт иргэн С.Энхтүвшингийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж ТСЛ маркийн 37 инчийн өнгөт зурагт хулгайлж 270.000 төгрөгний хохирол учруулсан

1.7. Шүүгдэгч А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нартай бүлэглэн машин механикзм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын аманд байрлах иргэн С.Нацагдоржийн монгол гэрт 2017 оны 12 дугаар сарын 01 нээс 02-нд шилжих шөнө нэвтрэн орж Тошиба маркын 43 инчийн өнгөт зурагт, таслагч 1 ширхэг, нарны зай 6 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 914.460 төгрөгний хохирол учруулсан,

1.8. Шүүгдэгч Г.Амгаланбаяр, Г.Эрдэнэбаатартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-304 тоотод суух Д.Батчулууны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлж 507.000 төгрөгний хохирол учруулсан,

1.9. Шүүгдэгч А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн задгай тоотод байрлах О.Баттөмөрийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг эд зүйл хулгайлж 633.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. Шүүгдэгч А.Сумъяабазар, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн 20 хэсэг 2055 тоотод иргэн Б.Хонгорзулын зуслангийн тахилын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж цагаан арьсан гутал, архи, виски зэрэг эд зүйлс хулгайлж 1.218.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. Шүүгдэгч /Г.Эрдэнэпүрэв тусгаарласан хэрэг/ бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо Хадатын ам 2-234 тоотод суух Б.Оюунхандын гэрийн хаалгыг звдэн нэвтэрч орж Самсунг маркийн 50 инчийн зурагт, мөнгөн аяга, камерын мэдээлэл хадгалагч зэрэг эд зүйл хулгайлж 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.12. Ганцаарааа 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Мягмарын “Хаан” банкны карт, “Самсунг Жи-2” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний машинаас 280.000 төгрөгийг уншуулан авч бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 12 удаагийн үйлдлээр бусдын байнга амьдрах орсн байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний буюу 11.163.460 төгрөгийн хохирол учруулсан,

Хоёр: Шүүгдэгч  А.Сумъяабазар нь:

2.1. Шүүгдэгч  Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газарт байрлах иргэн П.Баасакжавын зуспангийн байшингийн вакум цонхыг 2017 оны 09 дүгэзр сарын 19-нөөс 20-нд шилжих нэвтрэн орж Панасоник маркийн 32 инчийн өнгөт зурагт, мөнгөн аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлс хулгайлж 560.000 төгрөгний хохирол учруулсан,

2.2. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт бзйрлах иргэн Б.Золбоогийн зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн орж дунд гарын мөнгон аяга 1 ширхэг, 102 метр цахилгааны утас зэрэг эд зүйлс хулгайлж 384.000 төгрөгний хохирол учруулсан,

2.3. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн И.Саруулын зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн орж 55 инчийн Самсунг зурагт, аяны хөнжил 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 720.000 төгрөгний хохирол учруулсан,

2.4. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатар, Л.Бавуудорж нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ны шилжих хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын ам” гэх газарт байрлах иргэн Ш.Эрдэнэсувдын зуслангийн байшингийн Вакум цонхыг түлхэн нэвтрэн орж Панасоник маркийн 42 инчийн зурагг, 3 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний куртик, гутал зэрэг эд зүйлс хулгайлж 502.000 төгрөгний хохирол учруулсан,

2.5. Шүүгдэгч  Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нартай бүлэглэн машин механикзм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нугаг дэвсгэрт байрлах Кувейтын аманд байрлах иргэн С.Нацагдоржийи монгол гэрт 2017 оны 12 дугаар сарын 01 нээс 02-нд шилжих шөнө нэвтрэн орж Тошиба маркын 43 инчийн өнгөт зурагт, таслагч 1 ширхэг, нарны зай 6 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 914.460 төгрөгний хохирол учруулсан,

2.6. Шүүгдэгч  Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02- ны хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шавивлан зуслангийн Ойн жимс амралтын газарт байх Б.Төмөрбаатарын контейнерын хаалганы цоожийг эвдлэн орж Кен маркийн багажнуудыг хулгайлж 1.166.000 төгрөгний хохирол учруулсан,

2.7. Шүүгдэгч  Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн задгай тоотод байрлах О.Баттөмрийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг зд зүйл хулгайлж 633.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.8. Шүүгдэгч  Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дутаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн 20 хэсэг 2055 тоотод иргэн Б.Хонгорзулын зуслангийн тахилын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж цагаан арьсан гутал, архи, виски зэрэг эд зүйлс хулгайлж 1.218.000 төгрөгийн хохирол учруулж нийт 8 удаагийн үйлдлээр бусдын байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нзвтэрч будсын эд зүйлийг хулгайлж, бусдад үлэмж хэмжээний буюу 6.097.460 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Гурав: Шүүгдэгч  Г.Амгаланбаяр нь:

3.1. Шүүгдэгч  А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар нартай бүлэглэн машин механикзм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын аманд байрлах иргэн С.Нацагдоржийн монгол гэрт 2017 оны 12 дугаар сарын 01 нээс 02-нд шилжих шөнө нэвтрэн орж Тошиба маркын 43 инчийн ЛСД зурагт, 3 шил архи зэргийг хулгайлж 218.500 төгрөгийн хохирол учруулсан,

3.2. Г.Амгаланбаяр, Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дутаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн 20 хэсэг 2055 тоотод иргэн Б.Хонгорзулын зуслангийн тахилын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж цагаан арьсан гутал, архи, виски зэрэг эд зүйлс хулгайлж 1.218.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.3. Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Г.Амгаланбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн задгай тоотод байрлах О.Баттөмрийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг зд зүйл хулгайлж 633.000 төгрөгийн хохирол учруулсан,

          3.4. Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Л.Сумъяабазар нартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02- ны хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шавивлан зуслангийн Ойн жимс амралтын газарт байх Б.Төмөрбаатарын контейнерын хаалганы цоожийг эвдлэн орж Кен маркийн багажнуудыг хулгайлж 1.166.000 төгрөгний хохирол учруулсан,

          3.5. Яллагдагч Л.Бавуудорж, Г.Эрдэнэбаатар, Л.Сумъяабазар нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам гэх газарт байрлах иргэн П.Баасанжавын зуслангийн байшингийн вакум цонхыг 2017 оны 09 дүгэзр сарын 19-нөөс 20-нд шилжих нэвтрэн орж Панасоник маркийн 32 инчийн өнгөт зурагт, мөнгөн аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлс хулгайлж 560.000 төгрөгний хохирол учруулсан,

          3.6. Г.Амгаланбаяр, Г.Эрдэнэбаатартай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-304 тоотод суух Д.Батчулууны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлж 507.000 төгрөгний хохирол учруулсан,

          3.7. Г.Амгаланбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгайд оршин суух Б.Пүрэвбаатарын тахилын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж мөнгөн аяга, Чүнчигноров хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан,

          3.8. Г.Амгаланбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 25-47 тоотод суух Д.Доржпаламын монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж Вааран хөөрөг, Халтар манан хөөрөг, орчин цагийн хөөрөг, ВSВ өнгөт зурагт зэрэг эд зүйл хулгайлж 2,850,000 төгрөгний хохирол учруулсан,

            3.9. Амгаланбаяр, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 6260 тоот иргэн Л.Алтангэрэлийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхоор нзвтэрч эд зүйл хулгайлж, 1.683.400 төгрөгийн хохирол учруулсан,

            3.10. Г.Амгаланбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-1-490 тоотод оршин суух иргэн Б.Гантөмөрийн монгол гэрийн цоожийг эвдэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт, 3 шил архи зэргийг хулгайлж 218.500 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 10 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний буюу 10.572.760 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Дөрөв : Шүүгдэгч  Д.Лхагвасүрэн нь

4.1. Шүүгдэгч  Г.Эрдэнэмуна, Б.Ганзориг, Д.Түмэнжаргал нартай бүлэглэн, машин механизм ашиглаж, 2016 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Д.Удвалын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 5 ширхэг бурхан хулгайлж бусдад 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 22-06 тоотод оршин суух иргэн В.Даваасүрэнгийн эзэмшлийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч, 32 инчийн "Самсунг” маркийн зурагт 1 ширхэг, их гарын цагаан зэс аяга 1 ширхэг, бор өнгийн хэтэвч 1 ширхэг, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 470.000 төгрөгийнхохирол учруулсан,

4.3. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 37-01 тоотод оршин суух иргэн Э.Батгэрэлийн эзэмшлийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Смасунг” маркийн зурагт 1 ширхэг, ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, гар утас 1 ширхэг, хүүхдийн гарны төмөр зүүлт 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 786.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.4. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 26-16 тоотод оршин суух иргэн Т.Бат- Эрдэнийн эзэмшлийн монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн БСБ маркийн зурагт 1 ширхэг, 3 ширхэг мөнгөн аяга, дээл, сур, гутал, гоёл, тэмдэг алчуур, бүс ээмэг, пиджак, удирдлага, хонх, товч зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 1.650.550 төгрөгийн хохирол учруулсан,

4.5. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 29-18 тоотод оршин суух иргэн Г.Шадавпэлжээгийн эзэмшлийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч, 40 инчийн ТСБ маркийн зурагт 1 ширхэг, удирдлага 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, халад 1ширхэг, хөөрөгний даалин, хавтага зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.6. Шүүгдэгч  Г.Эрдэнэбаатартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 13-02 тоотод оршин суух иргэн Б.Нэргүйн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж бусдад 563.300 төгрөгийн хохирол тус тус учруулж нийт 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 9.159.850 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д зааснаар,

Тав : Шүүгдэгч  Д.Түмэнжаргал нь:

5.1. Шүүгдэгч Д.Түмэнжаргал нь Шүүгдэгч  Г.Эрдэнэмунатай бүлэглэн, машии механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 3-40 тоотод суух Д.Үнэнбатын гэрт нэвтрэн орж гинж бөгж, ээмэг, хослолууд 2 нүдний дуран зэрэг эд зүйл хулгайлж 5.290.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт зааж зөвлөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцсон,

Зургаа : Шүүгдэгч  Б.Ганзориг нь:

6.1. Шүүгдэгч  Б.Ганзориг нь Г.Эрдэнэмуна, Д.Лхагвасүрэн нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Д.Удвалын гэрт нэвтрэн орж 5 ширхэг бурхан, Цагаан дарь эх бурхан хулгайлж 4.950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж унаагаар хангаж хамжигчийн үүрэгтэй хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч  нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч буцаан өгсөн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Б.Ганзориг, Д.Лхагвасүрэн, Г.Амгаланбаяр нар нь яллах дүгнэлтэд дурьдсан бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргадаггүй, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгхөөс татгалзсан тул шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийг дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Түмэнжаргалын өмгөөлөгч Л.Намнансүрэн нь шүүгдэгч Д.Түмэнжаргалыг шүүгдэгч  Г. Эрдэнэмунатай бүлэглэн хохирогч Үнэнбатын гэрт эд зүйл хулгайлсан үйлдэлд хамжигчийн үүрэг гүйцэтгэж хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй гэж мэтгэлцэж байх ба Д. Түмэнжаргал нь  “ би Үнэнбат гэдэг хүнтэй хувийн таарамжгүй харьцаатай байсан учраас Г.Эрдэнэмунад хохирогч Үнэнбатын гэрийг зааж өгч хулгай хийлгүүлсэн” гэх мэдүүлгийг өгсөн байна. Д. Түмэнжаргалын үйлдэл нь шүүгдэгч Г. Эрдэнэмуныг гэмт хэрэг үйлдэхэд нь зааж зөвлөх аргаар дэмжлэг үзүүлэн хамжигчын үүрэгтэй хамтран оролцсон болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Өмгөөлөгч У. Батцэцэг нь  А.Сумъяабазарыг гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан ба насанд хүрээгүй хүн өөрөө өөрийгээ тэжээн тэтгэх үүрэггүй, гэмт хэргийн улмаас олсон орлогыг өөртөө болон ар гэртээ зарцуулдаггүй байсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр санал гаргасаныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно. Шүүгдэгч А. Сумъяабазар нь 2017 оны 09 сараас 12 сар хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн нийт 8 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд тэдгээрийг хулгайлж авсан эд зүйлээ амьдралын хэрэгцээ шаардлага хангах эх үүсвэрээ болгосон, хэвшмэл маягтай үйлдэл хийснээрээ энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлээ.

Өмгөөлөгч Б. Чинбатаас: Л.Бавуудорж нь хохирогч Хонгорзулын гэрээс цагаан арьсан гутал, Оюунхандын гэрээс зурагт, мөнгөн аяга, камерын мэдээлэл хадгалагч зэрэг эд зүйлийг аваагүй гэж мэтгэлцдэг боловч шүүгдэгч Л. Бавуудорж нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “ Шарга морьтоос дээш өгсөж яваад замын хажуу талд машинаа тавиад монгол гэртэй айлд очсон, цоожийг нь Эрдэнэбаатар хөшиж ороод хонх зүүсэн бөөгийн гутал авчирсан..би гадаа нь хүлээж байсан гэх[1],...мөн хохирогч Оюунхандын гэрээс бусадтай бүлэглэн эд зүйл авсанаа хүлээн зөвшөөрч байна[2] ” гэх хэргээ хүлээн зөвшөөрсөн зэргээс гадна алдагдсан эд зүйлийн талаар өгсөн хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэмуна нь шүүхийн шатанд буюу 2020 оны 03 сараас 04 сарын 26-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо  Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Ц. Алтанцэцэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Самсунг брэндийн 49 инчийн лед зурагтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасанаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэнийг 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1550 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Эрдэнэмунад холбогдох эрүүгийн 1710005700201, 2009013990723 дугаартай хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

            Иймд шүүгдэгч Д.Эрдэнэмунад холбогдох  хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход  нөлөөлөхгүй байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх  тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Г. Эрдэнэмунад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нийслэлийн Хан-уул дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж зохицуулжээ.

Иймд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Д.Түмэнжаргал, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Ганзориг, нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

2015 оны Эрүүгийн хуульд Хулгайлах гэмт хэргийг “Бүлэглэж” үйлдэх шинжийг хуульчлаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.   

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын  гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахаар тогтоов.

Гэм буруугийн шүүх хуралданаар шүүгдэгч А.Сумъяабазар, Л.Бавуудорж, Г.Амгаланбаяр, Д.Лхагвасүрэн, Д.Түмэнжаргал, Б.Ганзориг нарыг тус тус гэм буруутайд тооцож хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хохирол төлөхтэй холбогдуулан завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулж 8 дугаар сарын 10-ны өдөр үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Г.Амгаланбаяр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул улсын яллагч,  өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг харгалзан Г.Амгаланбаярт холбогдох хэргийг тусгаарлаж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Бавуудорж, Д.Лхагвасүрэн нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаас засварлага авсан хугацаанд бусдад төлөх төлбөрөөс өөрийн сайн дураар тодорхой хэсгийг төлж барагдуулсан, шүүгдэгч Б.Ганзориг нь хохиролыг бүрэн төлж бусдад төлөх төлбөргүй болсон ба бусад шүүдэгчийн хувьд шүүхээс тогтоосон хохиролыг төлж барагдуулаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Л.Бавуудоржид 5 жил 1 сар , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д. Лхагвасүрэнд 3  жил,   2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Д. Түмэнжаргалд 3 жил, шүүгдэгч Б.Ганзоригт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж  шүүгдэгч нарын эдлэх тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа нь шүүгдэгч Б.Ганзоригийг хохирол төлсөн тул 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар тэнсэж өгнө үү гэх санал гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Ганзориг нь 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 98 дугаар шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хорих ял шийтгүүлж 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн ч хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч Б.Ганзоригийг хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч А. Сумъяазар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5  жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан  хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулж хойшлуулсан 5 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 жил 7 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Б.Ганзоригоос 450.000 төгрөг гаргуулж хохирогч Удвалд олгуулахаар шийдвэрлэснийг шүүхийн шатанд нөхөн төлж хохирогчид төлөх төлбөргүй болсон ба шүүгдэгч Л.Бавуудоржоос нийт 3.297.499 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэснээс хохирогч Д.Баасанжавт 140.000 төгрөг, Ш.Эрдэнэсувдад 167333 төгрөг, хохирогч Батчулуунд 169.000 төгрөг, О. Баттөмөрт 158250 төгрөг, хохирогч Б. Хонгорзулд 304500 төгрөг, Мягмарт 340.000, хохирогч Оюунхандад 228635 төгрөгийг тус тус төлөхөөр шүүхэд 1.507.698 төгрөгийг хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчээс төлөгдөөгүй үлдсэн 1.789.801 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанжавт 46.666 төгрөг, Б.Золбоод 128.000 төгрөгийг, Н.Саруулд 240.000 төгрөгийг, Т.Бирваад 380.000 төгрөгийг, С.Энхтүвшинд 135.000 төгрөгийг,  Б.Оюунхандад 860.135 төгрөгийг, Шүүгдэгч А.Сумъяабазараас нийт 1.573.409 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанжавт 186.666 төгрөгийг, Б.Золбоод 128.000 төгрөгийг, Н.Саруулд 240.000 төгрөгийг, Ш.Эрдэнэсувдад 167.333 төгрөгийг, О.Баттөмөрт 158.250 төгрөгийг, Б.Хонгорзулд 304.500 төгрөгийг, Төмөрбаатарт 388.660 төгрөгийг олгуулах, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгээс нийт 1.163.900 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэснээс хохирогч Удвалд 450.000 төгрөг,  хохирогч Батэрдэнэд 21750 төгрөг, хохирогч Нэргүйд 24150, хохирогч Шадавдэлжээд 104100 төгрөгийг тус тус төлөхөөр шүүхэд 600.000 төгрөг хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчээс төлөгдөөгүй үлдсэн 563.900 төгрөгийг гаргуулж  хохирогч В. Даваасүрэнд 390.000  төгрөг, хохирогч Шадавдэлжээд 170.900 төгрөгийг, шүүгдэгч Түмэнжаргалаас 2.645.000 төгрөг гаргуулж хохирогч Үнэнбатад тус тус олгуулахаар шийдвэрлэв. 

Шүүхээс шийдвэрлэсэн бусад асуудлын талаар :

Эрүүгийн 1710005700201 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгүүдийг дараах байдлаар  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Эрдэнэмуна, Д.Лхагвасүрэн нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хадаасны лоом 1 ширхэг[3],  хохирогч Г. Шадавпэлжээгийн TCL маркийн зурагт -1 ширхэг / дэлгэц нь хагарсан/, цоож – 1ширхэг [4], хар иштэй хутга 1 ширхэг[5] зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А. Бавуудорж,  Л. Сумъяабазар,  Г. Амгаланбаяр, Эрдэнэбаатар /тусгаарлан шийдвэрлэсэн/ нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-70 УБЗ улсын дугаартай Тоёото Корса  маркийн тээврийн хэрэгсэлийг өмчлөгч Т. Наранмандахад олгож, хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК[6]-наас тогтоогдсон 1800.000 төгрөгний үнэлгээний дүнг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн, Г.Эрдэнэмуна, Б.Ганзориг нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  48-70 УНП улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ХААН банкинд олгож, хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК[7] -аас тоотоогдсон 3500.000 төгрөгийн үнэлгээний дүнг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж,

 Шүүгдэгч Д.Лхагвасүрэн, Эрдэнэбаатар нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 77-37 УНП улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэлийг Тэсийн шүгуй ХХК-д  олгож, хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК[8] -иар үнэлэгдсэн 7.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлогод оруулан, Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдоогүй тул 05-00 УБЗ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч  Д.Алтангэрэлд буцаан олгуулахаар шийдвэрлэлээ.  

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Бавуудорж 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 477 хоног, шүүгдэгч А.Сумяабазар нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 268 хоног, шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 498 хоног, шүүгдэгч Д.Түмэнжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2018 оны 07 дугаар сарын 31-ээс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 44 хоног, шүүгдэгч Б.Ганзориг нь 2018 оны 07 дугаар сарын 31-ээс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 31 хоног тус тус цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Бавуудорж нь шүүхийн хэлэлцүүлэгт эхнэр Т.Отгонжаргалаас албан ёсоор салаад тусдаа амьдарч байгаа. Бага насны хоёр хүүхэд нь одоо харж хандах хүнгүй байгаа талаар мэдүүлж байх ба  эхнэр Т. Отгонжаргал нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд гаргасан хүсэлт болон Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, бага насны хоёр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж ирүүлсэн байх тул  2016 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн охин Б. Анужин, 2018 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн охин О. Анударь нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг шүүгдэгч А.Бавуудоржийн харъяалах дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйл, 38.1 дугаар зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг баримтан Хан уул дүүргийн прокурорын газраас  шүүгдэгч Г.Эрдэнэмуныг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тусгаарлаж , нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржгин овогт Лхагвасүрэнгийн Бавуудорж, Тайж овогт Амаржаргалын Сумъяабазар нарыг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Номун хаан овогт Даваасүрэнгийн Лхагвасүрэн “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг  журамлан шүүгдэгч Билэгт ламынхан овогт Даваасүрэнгийн Түмэнжаргал, Боржигон овогт Баттулгын Ганзориг нарыг Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж , машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Бавуудоржийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, шүүгдэгч Амаржаргалын Сумъяабазарыг 5 / тав / жил 6 / зургаа / сарын хугацаагаар тус тус хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Даваасүрэнгийн Лхагвасүрэнг 3 / гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн  35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Даваасүрэнгийн Түмэнжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 / гурав / жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Баттулгын Ганзоригийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жил 1 / нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.6 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А. Сумъяабазарт Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 / тав/ жил / 1/ сарын хорих ялыг хойшлуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  8 дахь заалтын шүүгдэгч А. Сумъяабазарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч А. Сумъяабазарт  5 / тав / жил / 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  5 / тав/ жил 6 / зургаа/ сарын хугацаатай хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 / арав/ жил 7 / долоо/ сарын  хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бавуудорж, А.Сумъяабазар, Д.Лхагвасүрэн, Д. Түмэнжаргал, Б. Ганзориг  нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бавуудоржийн цагдан хоригдсон 477 /дөрвөн зуун далан долоо /, шүүгдэгч А.Сумъяабазарын цагдан хоригдсон 268 /хоёр зуун жаран найм /, шүүгдэгч Д. Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон 498 / дөрвөн зуун ерэн найм /,  шүүгдэгч Д.Түмэнжаргалын цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/, шүүгдэгч Б.Ганзоригийн цагдан хоригдсон  31 / гучин нэг/ хоногийг тус бүр эдлэх ялд нь  оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Б. Ганзориг нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар:

Шүүгдэгч Г. Бавуудоржоос 1.789.801 / нэг сая долоон зуун наян есөн мянга найман зуун нэг/ төгрөг гаргуулж хохирогч П.Баасанжавт 46.666 / дөчин зургаан мянга зургаан зуун жаран зургаа/, хохирогч Б.Золбоод 128.000 / нэг зуун хорин найман мянга/, хохирогч И. Саруулд 240.000 / хоёр зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Т.Бирваад 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөг, хохирогч С.Энхтүвшинд 135.000 / нэг зуун гучин таван мянга/  төгрөг, хохирогч Б. Оюунхандад  860.135 / найман зуун жаран мянга нэг зуун гучин тав / төгрөгийг,

Шүүгдэгч А. Сумъяабазараас 1.573.409 / нэг сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуун ес/ төгрөг гаргуулж хохирогч П. Баасанжавт 186.666 / нэг зуун наян зургаан мянга зургаан зуун жаран зургаа/, хохирогч Б. Золбоод 128.000 / нэг зуун хорин найман мянга/, хохирогч И. Саруулд  240.000 / хоёр зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Ш. Эрдэнэсувдад 167.333 / нэг зуун жаран долоон мянга гурван зуун гучин гурав/, хохирогч Б. Төмөрбаатарт 388.660 / гурван зуун наян найман мянга зургаан зуун жар /, хохирогч О. Баттөмөрт 158.250 / нэг зуун тавин найм хоёр зуун тавин / төгрөг, хохирогч  Б.Хонгорзулд 304.500  /гурван зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг,

Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгээс 563.900 / таван зуун жаран гурван мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч В. Даваасүрэнд 393.000 / гурван зуун ерэн гурван мянга/ төгрөг, хохирогч Г.Шадавпэлжээд 170.900 / нэг зуун далан мянга есөн зуу/ төгрөгийг,

Шүүгдэгч Д.Түмэнжаргалаас 2.645.000 / хоёр сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д. Үнэнбатад тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Л. Бавуудорж, А.Сумъяабазар, Д. Лхагвасүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах,  шүүгдэгч Д.Түмэнжаргал Б. Ганзориг нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хадаасны лоом 1 ширхэг, цоож 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, TCL маркийн зурагт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг зохих байгууллагад хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт битүүмжлэн ирсэн 05-00 УБЗ улсын  дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлийг өмчлөгч Д.Алтангэрэлд, 33-70 УБЗ улсын дугаартай Тоёото Корса  маркийн тээврийн хэрэгсэлийг өмчлөгч Т. Наранмандахад,  48-70 УНП улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлийг ХААН банкинд, 77-37 УНП улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэлийг Тэсийн шугуй ХХК-д тус тус олгуулж,  шүүгдэгч  Г.Бавуудоржоос 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч А. Сумъяабазараас 450.000 / дөрвөн зуун тавин мянга / , шүүгдэгч Д. Лхагвасүрэнгээс 4.666.600 / дөрвөн сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуу / төгрөг, шүүгдэгч Б. Ганзоригоос 1.166.600 / нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун / төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай. 

11.  Гэр бүлийн тухай хуулийн 71, 72 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Г. Бавуудоржийн 2016 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн охин Б. Анужин, 2018 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн охин О.Анударь нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

12.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба тогтоолыг  эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бавуудорж, А.Сумъяабазар, Д.Лхагвасүрэн, Д.Түмэнжаргал, Б.Ганзориг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН

 

         ШҮҮГЧИД                         Б.БАТСАЙХАН

 

                                                                                   З.БОЛДБААТАР

 

 

 


[1] 7хх-ийн 200 дугаар хуудас

[2] 5хх-190 дүгээр хуудас

[3] 8хх-ийн 65 дугаар хуудас

[4] 9хх-134 дүгээр хуудас

[5] 18хх-ийн 247 дугаар хуудас

[6] 15хх-ийн 96 дугаар хуудас

[7] 16хх-ийн 19 дүгээр хуудас

[8] 8 хх-ийн 84 дүгээр хуудас 7