Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 609

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          27                                   2020/ШЦТ/609

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Солонго,

  шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

  шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

  шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Ж.Б,   Б.М, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Г нарт холбогдох эрүүгийн 1911 03123 0303 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Найман шарга төвд вальютын ченж ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 26-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2.Монгол улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 26-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

3.Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн хатгал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, УИХ-ын гишүүний туслахаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, тайн 6 гудамж 163 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.Б нь Б.М-тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Оорцогийн гол" валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 доллар солиулахаар очсон хохирогч Б.Г-той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.М нь Ж.Б-тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Оорцогийн гол" валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 доллар солиулахаар очсон хохирогч Б.Г-той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Оорцогийн гол" валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 доллар солиулахаар очоод Ж.Б, Б.М нартай маргалдаж, улмаар хохирогч Ж.Б-ы нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Б.Г манай лангуунд орж ирсэн. Намайг 40 ам доллар авчих гэсэн. Би долларыг нь авах гэж байтал миний хүү гаднаас орж ирээд “Хуучин доллар байна. Битгий ав” гэж хэлэхээр нь би Б.Г-т долларыг нь авахгүй гэж хэлсэн. Үүнээс болж маргаан болсон. Би Б.Г-т “Чи аав шиг хүнтэйгээ хэрэлдээд яахав. Чи яв, гар” гэж хэлсэн. Манай лангуунаас яв гэхэд огт явахгүй байсан. Арай гэж гаргатал Б.Г миний хамар руу мөргөсөн. Мөргөсөн үйлдэл нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байгаа. Би гомдолтой байна. Би Б.Гийн хамар, толгой руу өшиглөснөө хүлээн зөвшөөрч байна. Намайг Б.Г өөрөө түрүүлж мөргөсөн. Ганцаараа байсан бол өөр яах ч байсан юм билээ. Би бол өөрөө л зодсон, тонгойход нь өшиглөсөн. Манай эхнэр камерийн бичлэг өгсөн байгаа. Нийт 377.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би тэр өдрөө хамрын зураг авахуулсан байгаа. Сонгдо эмнэлэгт очиж, энэ хэрэгт манай хүүхэд Б.Мын ямар ч оролцоо байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед Ням гараг байсан учраас би ажилдаа бэлдэх гээд гутал худалдаж авахаар өөрт байсан 40 ам долларыг төгрөгөөр солиулах гэж 8 шарга валют арилжааны газар орсон. Би Ж.Б-ы лангуу руу орж 40 ам долларыг солиулах талаар ярилцаж, тохиролцож байтал гаднаас Ж.Б-ы хүү орж ирээд Ж.Баас хэдэн төгрөгөөр авч байгаа талаар асуусан. Ж.Б бид хоёр 106.000 төгрөгөөр тохиролцсон байсан. Хүү нь надад “100.000 төгрөгөөр л авна. Өгөхгүй бол наадахаа аваад зайл” гэж хэлсэн. Үүнээс болж хэрүүл маргаан гарсан. Би үйлчлүүлэгч байсан учраас зүй ёсны шаардлага тавихад намайг лангуунаасаа түлхэж гарган, хэл амаар доромжилсон. Дараагийн лангуу руу явж байтал Б.М араас “Ханзархай гутал өмссөн, цэцэрлэгийн хүүхдийн мөнгө барьсан байж том том юм ярьлаа” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би эргэж очиж маргалдаж, Ж.Б-тай толгойгоороо тулаад зогсож байсан. Тухайн үед би хүчтэй цохих, мөргөх үйлдэл хийгээгүй.Энэ хүн унаагүй.Савж унатал нь хамар луу мөргөөгүй.Цохилт орохоор мөргөөгүй.Толгой дух руу нь мөргөсөн байх гэж үзэж байна.Ж.Б миний гадуур хувцасны малгайг доош нь дарж, тонгойлгосон. Тэр үед Б.М хажуу талаар хэд хэдэн удаа өшиглөсөн. Би мөрний архаг мултралтай учраас нэг гараараа өөрийгөө хамгаалсан. Миний нүүр рүү олон удаа өшиглөсөн. Зодуулсны дараа надад илэрхий гэмтэл үүссэн байсан учраас цагдаа дуудсан. Намайг цагдаа дуудахад Ж.Б, Б.М нар лангуугаа цоожлоод явсан. Би цагдаа ирэхэд нь цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Би Ж.Бд хөнгөн гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Би зүүн мөрний архаг мултралтай учраас зодолдохыг хүсээгүй. Тухайн үед тоохгүй орхиж явах боломж байсан ч намайг хэл амаар маш их доромжилсон. Миний үйлдлээс болж хамрын хугарал үүсээгүй. Надад байгаа бичлэгт Ж.Б гадна харагдах байдлаараа эрүүл, ямар нэгэн шарх, гэмтэл аваагүй. Надад “Чамайг юу долоохыг чинь харна” гэж хэлээд гарч явсан нь бичигдсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гардаг өдөр би өөрийн лангуугаа хаагаад аавын лангуу дээр очсон. Гэтэл нэг залуу аавтай тооцоо хийгээд зогсож байсан. Би солиулах гэж байсан 40 ам долларыг нь харахад хуучин байсан. Би Б.Г-т “Хуучин долларыг тухайн өдрийн ханшаар авахаар алдагдалтай байдаг. Хуучин болохоор банк 10 хувийн шимтгэл авдаг” гэж тайлбарлаж хэлсэн. Би зөндөө учирлаж хэлсэн. Б.Г яасан цадсан юм гэж хэрүүл өдсөн. Эрүүл ухаантай хүн байсан бол гарах байсан. Баяраа гэх ченж хүртэл орж ирээд боль, гар гэхэд гараагүй. Тиймээс би согтуу байсан байх гэж бодож байна. Гар гэж эвтэйхэн хэлж байхад гарахгүй хэрүүл өдөөд байсан. Биднийг лангуугаа хааж байхад аавыг мөргөсөн. Тухайн мөргөсөн бичлэг байдаг. Аав Б.Гийн малгайнаас нь доош дарж, хөлөөрөө өшиглөсөн. Аавыг өшиглөхөд би араас татсан. Аав, Б.Г хоёр зодолдсон. Миний аавын эрүүл мэндэд хохирол учруулсан. Би Б.Г гэх хүнд гар хүрээгүй.Бүлэглэж гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.манай аав Б.Гийг өшиглөж гэмтэл учруулсан.Сая камерийн бичлэг үзлээ.Би энэ хүнд гар хүрээгүй ээ. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Гийн “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18:00 цагийн үед Бөмбөгөр худалдааны төвөөс өөртөө гутал худалдаж авахаар гараад өөрт байсан 40 долларыг солиулж мөнгө нэмэрлэхээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Оорцгийн гол” нэртэй валют арилжааны 8 тоот лангуун дээр очсон. Тэгсэн 50 орчим насны эрэгтэй /Ж.Б/ 40 доллар чинь бага хэмжээний доллар болохоор 2650 төгрөгөөр бодоод нийлээд 106.000 төгрөг болж байна гэж хэлэхэд Б.М гэх залуу 100,000 авбал ав, өгөхгүй бол наад доллараа аваад зайл гэж хэлэхээр нь би түүнд хандаж хүнд үйлчилж байж, ямар хачин харьцаатай залуу вэ, гэж хэлээд бид 3 хэсэг маргалдсан. Тэгээд би тухайн лангууг орхиод дараагийн лангууруу орох гээд кордиорт явж байтал араас Б.М гэдэг залуу ханзархай гутал өмсөөд, цэцэрлэгийн хүүхдийн мөнгө барьчихаад янз бүрийн юм яриад байхын гэж намайг хэл амаар доромжлохоор нь зөрүүлээд маргалдаж байх үед Ж.Б гэдэг хүн лангуунаасаа гарч ирээд миний куртикны малгайг доош нь дарж тонгойлгосон энэ үед хүү нь миний толгойг тус газарлуу нь олон давтамжтай өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалахын тулд нарийн коридорын мухар тултал зай барьж ухарсан. Тэр хоёр намайг нийлж зодсоор байсан ба би хоёр гараараа хамгаалахаас өөр зүйл хийж чадаагүй. Тэгээд дээшээ өндийхөд Ж.Б нь миний эгц нүүрлүү 2 удаа гараараа цохьсон. Хүү нь мөн нүүрний баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Ингээд тэд намайг орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 13923 дугаартай “...Б.Гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухайрхайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нурууны цус хуралт, дух, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Бы “...Үл таних залуу /Б.Г/ орж ирээд 40 доллар солиулъя гэхээр нь доллар нь их хуучирсан байсан учраас багаар бодож авъя гээд нь ханшаа тохиролцоод байж байх үед манай хүү Б.М гаднаас орж ирээд наад доллар чинь хуучирсан болохоор эргээд зарагдахгүй тийм учраас аваад хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн уг залуу хэл амаар доромжлоод гарахгүй болохоор нь Б.М бид 2 түлхээд коридорт гаргасан. Гэтэл уг залуу коридорт гараад та нар цадчихсан байна, яахаараа авдаггүй юм гээд хэл амаар дорожилж байснаа намайг заамдаж аваад нүүрний хамар хэсэгт 1 удаа толгойгоороо мөргөсөн. Энэ үед манай хүү Б.М дундуур ороод салгасан. ...би тэр залууд мөргүүлээд толгой тархи манараад хамар өвдөөд маргааш өдөр нь нэг хэвийн бус болоод 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Мын гэрчээр өгсөн “...40 доллар авч чаддагүй юм уу гэж зөндөө олон удаа хараалын үг хэлээд их доромжилсон. Тэгэхээр нь аав бид 2 тэр хүнийг өрөөнөөс гарна уу, бид танд үйлчилж чадахгүй гэхэд, байн байн хараалын үг хэлээд байхаар нь гар гээд өрөөнөөс хөөгөөд гаргасан. Тэгээд коридор хэсэгт гарчихсан байх үедээ аавыг заамдаж аваад шууд мөргөсөн. Би дундуур нь ороод салгах гэхэд аавтай зууралдаад тавихгүй байсан. ...Б.Г нь манай аавыг заамдаж аваад маш хүчтэй мөргөхөд аав газар унаад өгсөн. Аав буцаж босч ирээд тэр 2 харилцан бие биенээ цохьсон. Би салгах гээд дийлээгүй. Тухайн үед аав хамраа бариад хамар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15- ны өдрийн 140 дугаартай “...Ж.Бы биед хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт гэмтэл тогтоогдлоо. Ж.Бы биед учирсан хамрын ясны хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Шинжээч Т.Чимэд-Очирын “...дээрх гэмтлүүд нь 1 сарын хугацаанд эдгэрэх боломжтой. Дүгнэлт гарах үед хуучин гэмтэл гэж гарч болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Б.Г, Ж.Б-ыг толгойгоороо мөргөх үйлдэл хийх бөгөөд энэ үед Ж.Б арагшаа хөл алдах шиг болоод бичлэг дуусав..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Г-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 100/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 97/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 96/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 99/,

Шүүгдэгч Ж.Б-ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 106/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 105/,

Шүүгдэгч Б.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 107/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 108/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Б.М-д холбогдох хэргийн талаар.

Шүүх шүүгдэгч Б.М-д Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Прокророос шүүгдэгч Б.М-ыг  Ж.Б-тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Оорцогийн гол" валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 доллар солиулахаар очсон хохирогч Б.Г-той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн нь дараах үндэслэлээр нотлогдоогүй гэж үзлээ.  

Хохирогч Б.Г мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.М-ыг зодсон талаар мэдүүлсэн “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18:00 цагийн үед Бөмбөгөр худалдааны төвөөс өөртөө гутал худалдаж авахаар гараад өөрт байсан 40 долларыг солиулж мөнгө нэмэрлэхээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Оорцгийн гол” нэртэй валют арилжааны 8 тоот лангуун дээр очсон. Тэгсэн 50 орчим насны эрэгтэй /Ж.Б/ 40 доллар чинь бага хэмжээний доллар болохоор 2650 төгрөгөөр бодоод нийлээд 106.000 төгрөг болж байна гэж хэлэхэд Б.М гэх залуу 100,000 авбал ав, өгөхгүй бол наад доллараа аваад зайл гэж хэлэхээр нь би түүнд хандаж хүнд үйлчилж байж, ямар хачин харьцаатай залуу вэ, гэж хэлээд бид 3 хэсэг маргалдсан. Тэгээд би тухайн лангууг орхиод дараагийн лангууруу орох гээд кордиорт явж байтал араас Б.М гэдэг залуу ханзархай гутал өмсөөд, цэцэрлэгийн хүүхдийн мөнгө барьчихаад янз бүрийн юм яриад байхын гэж намайг хэл амаар доромжлохоор нь зөрүүлээд маргалдаж байх үед Ж.Б гэдэг хүн лангуунаасаа гарч ирээд миний куртикны малгайг доош нь дарж тонгойлгосон энэ үед хүү нь миний толгойг тус газарлуу нь олон давтамжтай өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалахын тулд нарийн коридорын мухар тултал зай барьж ухарсан. Тэр хоёр намайг нийлж зодсоор байсан ба би хоёр гараараа хамгаалахаас өөр зүйл хийж чадаагүй. Тэгээд дээшээ өндийхөд Ж.Б нь миний эгц нүүрлүү 2 удаа гараараа цохьсон. Хүү нь мөн нүүрний баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа цохьсон....” гэх мэдүүлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судласан нотлох баримтуудыг харьцуулан судлахад Б.М-ыг хохирогч Б.Г-ийг бүлэглэн хөнгөн гэмтэл санаатай учруулан зодоогүй нь хохирогч Ж.Б-ы мэдүүлэг, шүүгдэгч Б.Мын өөрийнх нь мэдүүлэгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30 хуудас/, гэрч Ө.Энхбаярын мэдүүлэг /хх-52-53 хуудас/, гэрч Д.Анарын мэдүүлэг /хх-55 хуудас/ зэргээр нотлогдсон бөгөөд үүнийг үгүйсгэж, Б.Мыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хангалттай нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу  шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт байдлаар хянасны үндсэн дээр хууль эрх зүйн ухамсарыг удирдлага болгон нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  Б.Мын тухайд гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдоогүй нь гэмт хэргийн шинжийг шалгах, нотлох, үгүйсгэх, түүнтэй холбоотой дүгнэлт хийх ажиллагаа хийх шаардлагагүй нөхцөлд хүрсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй гэж үзэж  шийдвэр гаргасан болно.

 Шүүхээс гэм буруутай гэж үзсэн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Оорцогийн гол" валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 доллар солиулахаар очсон хохирогч Б.Г-той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Оорцогийн гол" валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 доллар солиулахаар очоод Ж.Б, Б.М нартай маргалдаж, улмаар хохирогч Ж.Бы нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн  болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Гийн “...Тэгсэн 50 орчим насны эрэгтэй /Ж.Б/ 40 доллар чинь бага хэмжээний доллар болохоор 2650 төгрөгөөр бодоод нийлээд 106.000 төгрөг болж байна гэж хэлэхэд Б.М гэх залуу 100,000 авбал ав, өгөхгүй бол наад доллараа аваад зайл гэж хэлэхээр нь би түүнд хандаж хүнд үйлчилж байж, ямар хачин харьцаатай залуу вэ, гэж хэлээд бид 3 хэсэг маргалдсан. Тэгээд би тухайн лангууг орхиод дараагийн лангууруу орох гээд кордиорт явж байтал араас Б.М гэдэг залуу ханзархай гутал өмсөөд, цэцэрлэгийн хүүхдийн мөнгө барьчихаад янз бүрийн юм яриад байхын гэж намайг хэл амаар доромжлохоор нь зөрүүлээд маргалдаж байх үед Ж.Б гэдэг хүн лангуунаасаа гарч ирээд миний куртикны малгайг доош нь дарж тонгойлгосон энэ үед хүү нь миний толгойг тус газарлуу нь олон давтамжтай өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалахын тулд нарийн коридорын мухар тултал зай барьж ухарсан. Тэр хоёр намайг нийлж зодсоор байсан ба би хоёр гараараа хамгаалахаас өөр зүйл хийж чадаагүй. Тэгээд дээшээ өндийхөд Ж.Б нь миний эгц нүүрлүү 2 удаа гараараа цохьсон. Хүү нь мөн нүүрний баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Ингээд тэд намайг орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 13923 дугаартай “...Б.Гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухайрхайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нурууны цус хуралт, дух, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/, хохирогч Ж.Бы “...Үл таних залуу /Б.Г/ орж ирээд 40 доллар солиулъя гэхээр нь доллар нь их хуучирсан байсан учраас багаар бодож авъя гээд нь ханшаа тохиролцоод байж байх үед манай хүү Б.М гаднаас орж ирээд наад доллар чинь хуучирсан болохоор эргээд зарагдахгүй тийм учраас аваад хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн уг залуу хэл амаар доромжлоод гарахгүй болохоор нь Б.М бид 2 түлхээд коридорт гаргасан. Гэтэл уг залуу коридорт гараад та нар цадчихсан байна, яахаараа авдаггүй юм гээд хэл амаар дорожилж байснаа намайг заамдаж аваад нүүрний хамар хэсэгт 1 удаа толгойгоороо мөргөсөн. Энэ үед манай хүү Б.М дундуур ороод салгасан. ...би тэр залууд мөргүүлээд толгой тархи манараад хамар өвдөөд маргааш өдөр нь нэг хэвийн бус болоод 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мын гэрчээр өгсөн “...40 доллар авч чаддагүй юм уу гэж зөндөө олон удаа хараалын үг хэлээд их доромжилсон. Тэгэхээр нь аав бид 2 тэр хүнийг өрөөнөөс гарна уу, бид танд үйлчилж чадахгүй гэхэд, байн байн хараалын үг хэлээд байхаар нь гар гээд өрөөнөөс хөөгөөд гаргасан. Тэгээд коридор хэсэгт гарчихсан байх үедээ аавыг заамдаж аваад шууд мөргөсөн. Би дундуур нь ороод салгах гэхэд аавтай зууралдаад тавихгүй байсан. ...Б.Г нь манай аавыг заамдаж аваад маш хүчтэй мөргөхөд аав газар унаад өгсөн. Аав буцаж босч ирээд тэр 2 харилцан бие биенээ цохьсон. Би салгах гээд дийлээгүй. Тухайн үед аав хамраа бариад хамар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15- ны өдрийн 140 дугаартай “...Ж.Бы биед хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт гэмтэл тогтоогдлоо. Ж.Бы биед учирсан хамрын ясны хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт хх-ийн 66-67 дугаар хуудас/, шинжээч Т.Чимэд-Очирын “...дээрх гэмтлүүд нь 1 сарын хугацаанд эдгэрэх боломжтой. Дүгнэлт гарах үед хуучин гэмтэл гэж гарч болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн “...Б.Г, Ж.Быг толгойгоороо мөргөх үйлдэл хийх бөгөөд энэ үед Ж.Б арагшаа хөл алдах шиг болоод бичлэг дуусав..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Г-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.Г нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ж.Б-аас 270.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-т олгох,

            Шүүгдэгч Б.Г-оос 377.000  төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар камерийн бичлэг бүхий 1 ширхэг сиди хураагдан ирсэн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ж.Б, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-д Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-д холбодуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Мээрэн овогт Баярмагнайн Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 700 /долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Г-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.Г нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 270.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-т, шүүгдэгч Б.Г-оос 377.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Ж.Б, Б.Г, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Боржигон овогт Ж.Бы Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ