Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1332

 

  2020     07        21                                    2020/ШЦТ/1332

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Ээрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: А.Сайнбаяр,

гэрч Э.С,

шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч  Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч нар Ц.Батзаяа, Р.Булгамаа, Э.Уянга

хохирогч Н.М, түүний өмгөөлөгч Л.Баасанжав

шүүгдэгч В.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г овогт В.Б-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А овогт Б.Б-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 01873 1468 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт В.Б,

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Б.Б,          

Холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

            Яллагдагч В.Б нь 2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б, Н.М нарын хооронд  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан итгэмжлэлд 2 талыг буюу Н.М-г байлцуулалгүйгээр өгүүлбэр нэмэх, он сар өдөр засах зэргээр өөрчлөлт оруулсаны улмаас Н.Мд их хэмжээний хохирол учруулсан,

          Яллагдагч Б.Бнь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороололын 21 дүгээр байрны Ү-2204090162, Ү-2204090176, Ү-2204090177, Ү-2204090181,Ү-2204090184, Ү-2204090186, Ү-2204090188, Ү-2204089878, Ү-2204090107, Ү-2204090108, Ү-22024090109, Ү-2204090110, Ү-22024090111, Ү-2204090115, Ү-2204090118, Ү-2204090119, Ү-2204090120, Ү-2204089966, Ү-2204088713, Ү-2204086610, Ү-22024086326, Ү-2204085859, Ү-2204086022, Ү-2204086482, Ү-2204087340, Ү-2204088194, Ү-2204088955,Ү-2204089773, Ү-2204089795, Ү-2204089967, Ү-2204090785, Ү-2204091511 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргуулахад татгалзах зүйлгүй гэх албан утга бүхий бичгүүдийг иргэн Н.М-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасны улмаас Н.М-д ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч В.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М, Б нар над ирж итгэмжлэл хийлгэсэн. Утга нь Н.М-гийн нэртэй 36 айлын орон сууцыг барьсан байсан бөгөөд улсын комисс хүлээж аваагүй байсан. Тэгээд уг орон сууцтай холбоотой гэрээ байгуулах, эрх бүхий байгууллагаас материал, баримт бичиг хүлээн авах, шаардлагатай бүх үйлдлийг хийх, төлөөлж гарын үсэг зурах агуулгатай итгэмжлэл хийсэн. Тэр нь 2 сарын хугацаатай итгэмжлэл байсан. Өнгөрсөн хугацаанд гэрээ огт хийгдээгүй байж байгаад 12 дугаар сард Бирж хугацааг сунгасан. 2 дугаар сарыг 12 дугаар сар болгосон. Он гараад төлбөр тооцоо дууссан баримт бичиг дээр гарын үсэг зуруулах гэж нэмэлт оруулсан. Хэн ирснийг мэдэхгүй байна. Би нэмэлт хийж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М ирж улсын комисс байрыг хүлээж авсан тул улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтээ батлуулсан. 8 дугаар сарын сүүлээр Н.М өөрөө ирж бүх гэрээнүүдийг үзсэн. Цаашид гэрээг өөрөө байгуулна гэж хэлэхээр нь итгэмжлэлээ хүчингүй болгож байна гэж бодсон. Дараа нь 10 дугаар сарын 27-ны өдөр Н.М өөрөө ирж нэг хүн дээр байраа шилжүүлсэн гэсэн мэдүүлэг.

         

     Шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд уг барилгын суурь эхэлсэн. 2016 оны 12 дугаар саын 08-ны өдөр барилгыг улсын комисс хүлээн аваад ашиглалтад орсон. Уг барилгыг барьж байх хугацаанд надад Н.М-гаас хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлж байсан. Гэм буруугийн хувьд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байна. Н.М-г гарын үсэг зур гэхээр хууль зөрчиж байгаа гэдгийг ойлгоогүй. М-гийн гарын үсгийг дуурайж зурсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын бүртгэлийн газарт өгдөг төлбөр тооцоо дууссан гэх албан бичиг, улсын комиссын акт, газар эзэмших гэрээний хүсэлт, техникийн нөхцөл гэх мэт зүйлүүд дээр гарын үсгийг дуурайж зурсан. Үүнийгээ мэдүүлэгтээ дурдсан. Шинжээч томилуулах гэхээр нь татгалзаж хэргээ хүлээн зөвшөөрсөн. Би М-гийн хэлснээр уг ажлыг хийсэн. Барилгыг барихаас эхлүүлээд зарж борлуулах бүх ажлыг инженертэй хамт хийсэн. Бид нар нэг айлын базууд учраас би түүнд итгэж байсан. Бид нар он чацуу хэдий ч эхнэрийнх нь эгчтэй суусан учраас ах шигээ харьцаж байсан. Миний харьцаж байсан бүх зүйл чатаар тодорхой байгаа гэсэн мэдүүлэг,

    Хохирогч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо буюу кино үйлдвэрт баригдсан 36 айлын үйлчилгээний төвтэй орон сууцыг иргэн Н.М гэж өөрийн нэр дэр захиалан бариулсан. 2015 онд газрыг худалдаж авсан. Тэгээд ажлаа эхлүүлээд 2016 оны 12 дугаар сард байр ашиглалтад орсон. Улсын яллагчийн яллах дүгнэлттэй хохирогчийн зүгээс санал нэг байна. Яг ийм зүйл болсон. Би Б.Б-г гарын үсэг дуурайж зур гэж хэлээгүй. Мөн гарын үсгээ дуурайлгаж зуруулаагүй. Газар ухахаас авахуулаад зөвшөөрөл авах гэх мэт асуудлууд дээр миний бие өөрөө явж зөвшөөрөл авч байсан. Явцын дунд барилгыг барих компани зайлшгүй шаардлагатай болоод Б.Б-гийн хариуцдаг “ЖЖЛ” ХХК-тай барилга захиалан бариулах гэрээ байгуулсан. Түүнээс хойших барилгыг хүлээлгэх өгөх хүртэл ажлыг уг компани хариуцан ажиллаж байсан. Итгэмжлэлтэй холбоотой асуудал дээр В.Б дээр Б.Б-гийн хамт очоод улсын комисс хүлээж авахаас өмнө шаардлагатай баримт бичгүүд дээр комисс хүлээн авахаас өмнө байр үзүүлэх зэрэг 3 итгэмжлэлийг өөрийн биеэр хийсэн. 2 сарын 12 сар болгож засах, тооцоо дууссан албан бичигт гарын үсэг зурах зэргийг өөрчлүүлэхэд нотариат дээр очоогүй. Тэрийг энд шүүгдэж байгаа хүмүүс өөрчилсөн байх. Энэ талаар хэн нэгэнд үүрэг хүлээлгэсэн зүйл байхгүй. Улсын яллагчийн дүгнэлт дурдсанчлан миний өөрийн эд хөрөнгийг намайг байлцуулахгүйгээр бусдад шилжүүлж надад ноцтой их хэмжээний хохирол учруулсан гэх асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 14-19, 25-26/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал: /1-р хх-н 20/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хх-21-22/, Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1-р хх-н 24/, эд зүйл,баримт бичиг,гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/ 1-р хх-н 25-26/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.М-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 27-35/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэл  /1-р хх-н 36-40/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Л-с авсан тэмдэглэл  /1-р хх-н 41-45/, Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-н 46-50/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл / 1-р хх-н 51-52/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.С-с мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 53-54/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 57-58/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.З-с мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 59-60/

 Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-н 68-73/, Б.Б-гийн бичгээр гаргасан мэдүүлэг /1-р хх-н 74-112/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1250 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 114-120/, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 ширхэг итгэмжлэл /1-р хх-н 121-122/,  Мэдээдлэл, баримт бичиг гаргуулах тухай : Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай албан бичиг/ хх-н 132-149/, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо иргэн Н.Мгийн үйлчилгээтэй 36 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл /1-р хх-н 154-161/,  Гэрч хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл / 2-р хх-н 175/,

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 383 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” -ХХК-ны үнэлгээ /2-р хх-н 219-245/, Шинжээчийн зүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 246-247/, Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл / 3-р хх-н 18-20/, Улсын бүртгэлийн хэлтэс яллагдаг Б.Б-с гаргаж өгсөн баримт бичгийн хуулбар /үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийн хуулбар/, /3-р хх-н 22-251, 4-р хх-н 1-219/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / 6-р хх-н 8-9/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5232 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-н 10-21/, В.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-н 50/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-н 91-199/, Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-н 51/, Б.Бд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /2-р хх-н 181/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 186-187/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-н 188/, /3-р хх-н 15-17/, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай /6-р хх-н 214-215/, мэдүүлэн авсан тэмдэглэл /6-р хх-н 216-217/ Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /5-р хх-н 189-190/, В.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж,яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /2-р хх-н 181/, эрүүгийн хэрэг үүсгэж,яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 181-184/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-н185/, /3-р хх-н 12-14/, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ 6-р хх-н 211/, мэдүүлэн авсан тэмдэглэл /6-р хх-н 212-213/, Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  191-192/ зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч В.Б-г 2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б, Н.М нарын хооронд  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан итгэмжлэлд 2 талыг буюу Н.М-г байлцуулалгүйгээр өгүүлбэр нэмэх, он сар өдөр засах зэргээр өөрчлөлт оруулсаны улмаас Н.М-д их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч  Б.Бнь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороололын 21 дүгээр байрны Ү-2204090162, Ү-2204090176, Ү-2204090177, Ү-2204090181,Ү-2204090184, Ү-2204090186, Ү-2204090188, Ү-2204089878, Ү-2204090107, Ү-2204090108, Ү-22024090109, Ү-2204090110, Ү-22024090111, Ү-2204090115, Ү-2204090118, Ү-2204090119, Ү-2204090120, Ү-2204089966, Ү-2204088713,    Ү-2204086610, Ү-22024086326, Ү-2204085859, Ү-2204086022, Ү-2204086482, Ү-2204087340, Ү-2204088194, Ү-2204088955,Ү-2204089773, Ү-2204089795,    Ү-2204089967, Ү-2204090785, Ү-2204091511 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргуулахад татгалзах зүйлгүй гэх албан утга бүхий бичгүүдийг иргэн Н.М-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасны улмаас Н.М-д ноцтой хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

 

Шүүхээс шүүгдэгч В.Б нь 2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б, Н.М нарын хооронд  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан итгэмжлэлд 2 талыг буюу Н.М-г байлцуулалгүйгээр өгүүлбэр нэмэх, он сар өдөр засах зэргээр өөрчлөлт оруулсаны улмаас Н.М-д их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч  Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороололын 21 дүгээр байрны Ү-2204090162, Ү-2204090176, Ү-2204090177,                 Ү-2204090181,Ү-2204090184, Ү-2204090186, Ү-2204090188, Ү-2204089878, Ү-2204090107, Ү-2204090108, Ү-22024090109, Ү-2204090110, Ү-22024090111, Ү-2204090115, Ү-2204090118, Ү-2204090119, Ү-2204090120, Ү-2204089966, Ү-2204088713,    Ү-2204086610, Ү-22024086326, Ү-2204085859, Ү-2204086022, Ү-2204086482, Ү-2204087340, Ү-2204088194, Ү-2204088955,Ү-2204089773, Ү-2204089795,    Ү-2204089967, Ү-2204090785, Ү-2204091511 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргуулахад татгалзах зүйлгүй гэх албан утга бүхий бичгүүдийг иргэн Н.М-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасны улмаас Н.М-д ноцтой хохирол учруулсан болох нь болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

    Шүүгдэгч В.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр нь 2 сарын хугацаатай итгэмжлэл байсан. Өнгөрсөн хугацаанд гэрээ огт хийгдээгүй байж байгаад 12 дугаар сард Бирж хугацааг сунгасан. 2 дугаар сарыг 12 дугаар сар болгосон. Он гараад төлбөр тооцоо дууссан баримт бичиг дээр гарын үсэг зуруулах гэж нэмэлт оруулсан. Хэн ирснийг мэдэхгүй байна. Би нэмэлт хийж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М ирж улсын комисс байрыг хүлээж авсан тул улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтээ батлуулсан. 8 дугаар сарын сүүлээр Н.М өөрөө ирж бүх гэрээнүүдийг үзсэн. Цаашид гэрээг өөрөө байгуулна гэж хэлэхээр нь итгэмжлэлээ хүчингүй болгож байна гэж бодсон. Дараа нь 10 дугаар сарын 27-ны өдөр Н.М өөрөө ирж нэг хүн дээр байраа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг.

         

     Шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд уг барилгын суурь эхэлсэн. 2016 оны 12 дугаар саын 08-ны өдөр барилгыг улсын комисс хүлээн аваад ашиглалтад орсон. Уг барилгыг барьж байх хугацаанд надад Н.М-гаас хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлж байсан. Гэм буруугийн хувьд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байна. Н.М-г гарын үсэг зур гэхээр хууль зөрчиж байгаа гэдгийг ойлгоогүй. М-гийн гарын үсгийг дуурайж зурсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын бүртгэлийн газарт өгдөг төлбөр тооцоо дууссан гэх албан бичиг, улсын комиссын акт, газар эзэмших гэрээний хүсэлт, техникийн нөхцөл гэх мэт зүйлүүд дээр гарын үсгийг дуурайж зурсан. Үүнийгээ мэдүүлэгтээ дурдсан. Шинжээч томилуулах гэхээр нь татгалзаж хэргээ хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  Өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар  хорооны 15 дугар хороололд байх хашааныхаа газар дээр 36 айлын үйлчилгээний төвд орон сууцыг Жи Жи Эл ХХК-нй захирал  Б.Б-гээр гүйцэтгүүлсэн.  Тухайн байрыг барьж дуусгах үүрэгтэйгээр нэг жил хагасын хугацаатай гэрээ байгуулсан. Ингээд Б-нь барилгыг бүрэн барьж заасан хугацаанд ашиглалтанд өгсөн. Тэгээд барилга гүйцэтгэсний хөлсөнд Б.Б-д бэлэн мөнгө болон 2 өрөө 56.16 м.кв хэмжэээтэй байр өгсөн. Тэгээд байр баригдаж дуусаад улсын ашиглалтанд өгсний дараа би Б.Б-д итгээд байр борлуулах итгэмжлэл Баянзүрх дүүргийн  5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Б гэсэн нотиратч дээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 сарын хугацаатайгаар итгэмжлэл хийн баталгаажуулж өгсөн юм. Уг итгэмжлэлд дараах нөхцөлийн заасан. Үүнд орон сууц захиалах гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, холбогдох баримт бичгийг хүлээн авах, төлбөр тооцоо дууссан албан бичиг дээр гарын үсэг зурах гэх мэтчилэн эрх олгосон. Итгэмжлэл ёсоор бол гэрээ байгуулах, төлбөр тооцоо дууссан гэдэг нь байрны төлбөр тооцоо миний дансанд буюу гэрээнд заасан ХААН банкны 5031824482 тоот дансанд ирсний дараа албан бичиг дээр гарын үсэг зурах байсан. Гэтэл төлбөр тооцоо дууссан гэсэн албан бичгийг хуурамчаар үйлдэж миний дансанд нэг ч төлбөр оруулалгүйгээр бусадтай буюу миний эхнэр Э.С, хадам аав Т.Э, хадам ээж Д.Л, өөрсдийнхөө бөө гэх Б гэх хүмүүстэй үгсэн  тохиролцож 12 байр, 7 дулаан зогсоолын өмчлөх эрхийг дээрх хүмүүст шилжүүлсэн байна.Б.Б нь итгэмжлэлийн эрхээр олгогдоогүй эрхийг хэтрүүлэн ашиглаж бусдад дээрх байруудыг  бэлэглэх болон худалдах гэрээгээр өгч өөртөө ашиг олсон байсан. Би дээрх баримт бичгүүдийн холбогдох хэсгийг өргөдөлд хавсаргаж өгье. Ингээд би эхнэр Сос тусдаа амьдраад 2 жил болж байна. Энэ тусдаа амьдрах хугацаанд манай эхнэр болон Бнар хуйвалдаж ийм асуудал гаргаж байна. Эхнэрээс энэ талаар асуухад хүүхдэдээ би хөрөнгө авч үлдэж байна гэсэн тайлбар өгч байгаа. Би эхнэрийн яриад байгаа асуудлыг шүүхээр шийдвэрлүүлвэл зохих асуудал гэж бодож байна.гэсэн мэдүүлэг /1-р хх-н 27-35/, 

         Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... Анх манайд хүргэн орж байх үедээ их дуугай даруухан залуу байсан хоёр хүүхэд маань тусдаа гарч амьдарцгаасан. Ингээд наагуур цаагуур М-гийн талаар ганц нэг юм дуулддаг байсан. Хааяа нэг гэрт нь очихоор байхгүй хөдөө гадаа явсан ажилтай хүнтэй уулзах гээд явсан гээд эзгүй байдаг байсан. Ингээд энэ асуудал дамжирч явсаар байгаад хоёр жилийн өмнөөс гэр бүлийн маргаан эхлэх болсон. Ер нь сонсоод байхад нэг эмэгтэйтэй нийлсэн юм шиг байна лээ. Эхнэр маань ер нь хүүхдүүд юм хэлүүлдэггүй юм. Би М-тай уулзъя гэж бодоод ярих гэхээр утсаа авахгүй худ тал маань байраа зараад нүүчихсэн ингээд зугтаагаад байгаа. Мг гэр орондоо байдаггүй болохоор нь би жаахан дургүй байдаг юм. М нь Мөнхөд ашидын зам авто замын компанитай бас нэг \/1_М гэсэн компанитай байх. Аав нь Нийслэлийн авто замын даргаар ажиллаж байгаад буусан одоо хаана ажиллаж байгааг нь мэдэхгүй аавыг нь Н гэдэг. Ээж М гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Мөнхөд ашидын зам ХХК-д нягтлан хийдэг гэсэн байх. Худуудтайгаа нээх харьцаа холбоо байхгүй. Охин маань энэ гэр бүлийн маргаанаа хэлэхгүй их нуудаг байсан юм билээ дээрх асуудлыг нь салахад нь эхнэр бид хоёр мэддэг байсан. Б нь манайд 4-5 жилийн өмнө байх хүргэн орсон ээж ахтай амьдардаг гээд ээж ах хоёр нь ирээд танилцаж байсан юм. Б нь сая М-гийн байрыг барьж өгсөн. Манай хүргэн орох үедээ хувиараа янз бүрийн зүйл хийдэг байсан гэсэн би сайн мэдэхгүй байна зан байдлын хувьд түвшин архи дарс уугаад байхгүй хүнтэй зөв харьцдаг хүн шиг байдаг. өнгөрсөн оны хавар юм нилээн дулаан орчихсон байсан юм эхнэр бид хоёрыг ажил дээрээ байхад нуруугаа бариулна гээд хүрч ирээд бариулж байхдаа та хоёрын нэр дээр гурав гурван байр шилжүүлнэ гэхээр нь болж байгаа юм уу гэхэд аан зүгээрээ дараа нь С руу шилжүүлнэ гэсэн. Тухайн үед эхнэр бид хоёр татвараас болоод шилжүүлж байгаа юм байх гэж бодсон. Зун нь байсан кино үйлдвэрийн тэнд байдаг нотариат дээр С-той хамт очиж шилжүүлсэн хэнээс шилжүүлсэн талаар нь одоо санахгүй байна гэрээн дээр гарын үсэг зураад л болчихсон. Тэгээд эхнэр маань хамаагүй шилжүүлж болдоггүй юм байна гэхээр бид хоёр 6-н байрыг нь М С руу шилжүүлнэ гэж байсан болохоор С руу шилжүүлсэн юм. Одоо С-н нэр дээр нилээд хэдэн байр нь шилжүүлсэн байгаа. Охин маань М-тай юу гэж ярьсанг нь мэдэхгүй охин маань тэр хүүхэнд нь алдаж байхаар үр хүүхдүүдээ авна гэж ярьж байсан. Эхнэр бид хоёр уг бариулсан байрны доод талын зогсоолоос нэг машины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 36-40/,

         Гэрч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М, Б нар манай хүргэн, харин Э миний нөхөр С миний төрсөн охин байгаа юм. Миний нөхөр Э-н нэр дээр байр байдаг юм. Энэ байр бол манай хүүхдүүд болох М, С нар нь бид хоёроос 60.000.000-70.000.000 төгрөг авсан. Бид хоёрыг байртай болгож өгнө гээд их олон жил ярьсан. Тэгээд байр өгнөө гээд явж байгаад  энэ 21 дүгээр байрнаас өгсөн... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 41-45/,

          Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би тусдаа гарах гээд байр хайж байсан. Би С эгчийг өмнө нь таньдаг байсан юм. Тэгээд С эгчтэй уулзаад байр хайж байгаа тухайгаа ярьсан чинь бэлэн мөнгөөр авбал эгчээсээ арай хямдаар авч болно гэхээр нь үзээд тэгээд авахаар болоод 56 м/ квадрат байрыг /8-н давхарын 26 тоот/ 60 сая төгрөгөөр авахаар болоод эхлээд 30 сая төгрөгийг 2017.07.25-ны өдөр бэлнээр нотариатоор баталгаажуулж өгсөн. Үлдэгдэл 30 сая төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр шууд өөрт нь өгсөн. С эгчтэй утсаар яриад энд тэнд уулзаж байгаад өгдөг байсан. Ингээд орон сууц худалдан авах тухай гэрээ хийж аваад үл хөдлөхийн гэрчилгээгээг би өөрийн нэр дээр гаргуулан авсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 51-52/,

          Гэрч В.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Иргэн М Б нар нь хамт орж ирээд М нь Б-р 36 айлын орон сууцны орон сууж захиалах гэрээ байгуулах гэрээнд гарын үсэг зурах барилгыг ашиглалтанд хүлээн авахтай холбогдсон ажиллагаанд намайг эрх бүхий байгууллагад төлөөлөх холбогдох баримт бичигийг хүлээн авах шаардлагатай бусад үйлдлийн төлөөлж хийх төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг М-с Б-д хоёр сарын хугацаатай олгосон итгэмжпэлийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн иргэн М-с иргэн Б.Б-д олгосон өөрсдөө уншиж танилцаад гарын үсэг зурсны дараа нь баталгаажуулж өгсөн. Ингээд итгэмжпэлийг 3 хувь хийсэн байх би сайн санахгүй байна.Нэмэлтийг хэзээ бичсэнийг санахгүй байна. 2017 оны эхээр байхаа сайн санахгүй Б нь итгэмжлэлээ барьж ирээд итгэмжпэл дээр төлбөр тооцоо дууссан албан бичиг дээр гарын үсэг зуруулах гэсэн нөхцөл нэмж оруулах хэрэгтэй байна учир нь байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад худалдагч талаас төлбөр тооцоо бүрэн дууссан гэдэг албан бичгийг үл хөдлөх бүртгэлийн газарт хүргүүлэхэд хэрэгтэй байна гэсэн. Өмнөх нөхцөлд М бүх бүрэн эрхээ итгэмжилж өгсөн учраас засвар оруулж нэмж бичээд 2 сарыг 12 сар болгоод өөрийнх нь барьж ирсэн дээр итгэмжлэл дээр тэмдэг дараад өгч явуулсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 49-50/,

             Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Миний төрсөн дүү Сст ажилладаг юм. Ингээд байр авахаар урьдчилгаа хийлгэхээр 23 сая төгрөгийг над руу явуулсан түүний дагуу байр хайж байгаад таньдаг хүнээс дээрх авсан баригдаж дуусаад ашиглалтан орсон талаар мэдээлэл анх аваад очиж үзээд авахаар болоод Бгэдэг хүнтэй анх уулзсан. Ингээд урьдчилгаанд бэлэн 23 сая төгрөг байна. Үлдэгдэлийг хувь лизенгээр авахаар болсон ингээд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнээс харахад Б нь М гэдэг хүний итгэмжпэгдсэн төлөөлөгч гэж байсан. Ингээд үлдэгдэл мөнгийг улирал 1 удаа буюу 4 улиралд хувааж төлөхөөр гэрээ байгуулсан. Ингээд 23 сая төгрөгөө Б-гийн 5076461945 данс руу хоёр тасалж өгсөн эхний өдөр буюу 12-ны өдөр 13 сая өөрийн 5034336649 данснаас, 13-ны өдөр 10 сая төгрөгийг 5021391345 данснаас шилжүүлсэн. Ингээд байрны мөнгө гэрээний дагуу төлөгдөж дуусаад байрны орьдер шилжүүлнэ гэж байсан.Ингээд хугацаанд Б-гийн данс руу мөнгөө хоёр улирал төлөөд байж байхад М гэж хүн утсаар яриад та нар ямар учраас Б-гийн данс руу хийж байгаа юм бэ та нар миний данс руу мөнгөө хийх ёстой одоо үлдэгдэл мөнгөө миний данс руу хийгээрэй та нар байрны орьдероо надаас авна гэдгээ мэдэж байгаа биз дээ гэж сүрдүүлэх маягтай хэлсэн. Ингээд дараагийн улиралын мөнгийг М-гийн данс руу хийсэн. Дараа нь Б-тэй таараад асуусан чинь бид хоёрын дунд маргаантай асуудал байсан одоо бол байхгүй ингээд та нар М-тай яриад байрны орьдероо аваарай гэсэн. Гэрээн дээр М гэж хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд нотариотоор баталгаажуулсан байсан болохоор итгээд гэрээ хийж мөнгө шилжүүлсэн ийм асуудлаас болоод бид нар хохирох ёсгүй гэж бодож байна гэрээнд заасан нөхцлийг зөрчсөн хугацаа алдаж төлөлт хийгдсэн удаа байхгүй. Би БМ 'гэдэг хоёроос өөр хүмүүс тус байртай холбоотой талаар мэдэхгүй /1-р хх-н 57-58/,

         Гэрч С.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2017 оны 08-р сараас ээждээ байр авч өгөх гээд байр хайсан юм. Ингээд манай гэрийн хажууд байр баригдаад ашиглалтанд ороод зарна гэхээр орж уулзахад 56.16 м/квад байрыг 1 м/квад-ыг бэлнээр өгвөл 1,600,000 төгрөгөөр тооцож гэрээгээ хийе гэхээр нь ээжийгээ өөрийнхөө ойр авъя гэж бодоод зөвшөөрч С гээд гэрчилгээний эзэнтэй уулзаад миний төрсөн эгч Б-р гэрээ байгуулж бэлэн 55,000,000 төгрөгийг Солонгын хаан банкины дансанд хийсэн. /1-р хх-н 59-60/

      Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1250 дугаартай:

1.”Монголын наториатчдын тахим” 2 №184 гэсэн бүртгэлийн дэвтрийн сар өдөр Б/Д №, ургийн  овог эцгийн нэр, нэр РД: ИҮД, гэрийн хаяг, харилцах, үйлдлийн агуулга, мөнгөний тасалбарын № гэсэн нийт 6-н хүснэгтэд харьяалагдах гар бичвэрүүд нв 2016.10.27-ний өдрийн “Итгэмжлэл” дээрх төлбөрийн тооцоо дууссан албан бичиг дээр гарын үсэг зурах” гар бичвэртэй тохирч байна.

2. Монголын наториотчдын танхим №184 гэсэн бүртгэлийн дэвтрийн сар, өдөр, Б/Д №, ургийн овог эцэг эхийн нэр, нэр РД: ИҮД:, гэрийн хаяг /ажлын/ харилцах,  үйлдлийн агуулга, мөнгөний тасалбар № гэсэн нийт 6 хүснэгтэд харьяалагдах гар бичвэрүүд нь А4-н хэмжээтэй цагаан цаасан дээрх итгэмжлэл гэсэн 22 мөр гар бичвэртэй тохирохгүй байна.

3. 2016.10.27-ны өдрийн Итгэмжлэл хуулбар хувь байх тул шинжилгээнд тэнцэхгүй байна. гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 114-120/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5232 дугаартай:

1.Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст, Баянзүрх дүүргийн бүртгэл статисткийн хэлтэст, Баянзүрх дүүрэг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт,

2. гэсэн гарчигтай 19 баримтанд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд шинжилгээнд тэнцэж байна.

3.Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст, Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст, Баянзүрх дүүрэг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гэсэн гарчигтай 19 баримтанд зурагдсан шинжилж буй гарын үсгүүдийг харьцуулах  загварт ирүүлсэн Н.М-гийн гэх гарын үсгүүдийг харьцуулах загварт ирүүлсэн Н.Мгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

4.Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст, Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст, Баянзүрх дүүрэг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гэсэн гарчигтай 19 баримтанд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь В.Бгийн гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна.

5.В.Б нь Н.М-гийн гарын үсгийг дурайлган зурсан гэх гарын үсгийн туршилтын загварууд нь үл уншигдах элементүүдээс бүрдсэн, уншигдах үсэг элементгүй, зураасан элементтэй, хөдөлгөөний дадлыг илэрхийлсэн хувийн онцлог шинж тэмдэг харилцан адилгүй, бага дүрслэгдсэн, хөдөлгөөний удаашралтай байх тул шинжилж буй гарын үсгүүдтэй харьцуулан шинжлэх боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /6-р хх-н 10-21/,

 

           Яллагдагч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Иргэн М Б нар нь хамт орж ирээд М нь Б-гээр 36 айлын орон сууцны орон сууж захиалах гэрээ байгуулах гэрээнд гарын үсэг зурах барилгыг ашиглалтанд хүлээн авахтай холбогдсон ажиллагаанд намайг эрх бүхий байгууллагад төлөөлөх холбогдох баримт бичигийг хүлээн авах шаардлагатай бусад үйлдлийн төлөөлж хийх төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг М-гаас Б-д хоёр сарын хугацаатай олгосон итгэмжпэлийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн иргэн М-гаас иргэн Б.Б-д олгосон өөрсдөө уншиж танилцаад гарын үсэг зурсны дараа нь баталгаажуулж өгсөн. Ингээд итгэмжпэлийг 3 хувь хийсэн байх би сайн санахгүй байна. Нэмэлтийг хэзээ бичснийг санахгүй байна 2017 оны эхээр байхаа сайн санахгүй Б нь итгэмжлэлээ барьж ирээд итгэмжлэл дээр төлбөр тооцоо дууссан албан бичиг дээр гарын үсэг зуруулах гэсэн нөхцөл нэмж оруулах хэрэгтэй байна учир нь байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад худалдагч талаас төлбөр тооцоо бүрэн дууссан гэдэг албан бичгийг үл хөдлөх бүртгэлийн газарт хүргүүлэхэд хэрэгтэй байна гэсэн. Өмнөх нөхцөлд М бүх бүрэн эрхээ итгэмжилж өгсөн учраас засвар оруулж нэмж бичээд 2 сарыг 12 сар болгоод өөрийнх нь барьж ирсэн дээр итгэмжлэл дээр тэмдэг дараад өгч явуулсан..”, “...Дээрх яллагдагчаар татах тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Учир нь уг 32 ширхэг үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргуулахад татгалзах зүйлгүй гэсэн утгай албан бичгүүдийг М-гийн өөрийнх нь үүрэг даалгавар болгосны дагуу өөрийнх нь өмнөөс зурж байсан. Ингэж гарын үсэг зур гзж надаар ажлын байран дээрээ удаа дараа гарын үсэг зуруулж давтуулж байсан. Байрны ордер гарахаас өмнөх бүх албан бичгүүдийг нь М-гийн өмнөөс түүний үүрэг болгосны дагуу гарын үсэг зурж байсан. Жишээлбэл техникийн нөхцөл авах хүсэлтүүд, дулаан, цэвэр ус, газрын гэрчилгээ сунгах бичиг баримт, улсын комисст хүлээлгэн өгсөн акт, туслан гүйцэтгэх компаниудтай байгуулсан гэрээ, түрээсийн гэрээнүүд дээр гарын үсгийг нь зур гэснийх нь дагуу гарын үсэг зурж байсан. Дээрх 32 үл хөдлөхийн гэрчилгээний албан бичигт намайг гарын үсэг зурсан гэж байгаа бол өөрийнх нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан эмэгтэйдээ байраар бенз машин бартердаж авч өгсөн тэр гэрчилгээ, мөн ажил гүйцэтгэхдээ бартераар авсан компаниудын гэрчилгээ, өөрийнх нь 150.000.000 төгрөгөер авсан азраганы төлбөрт бартертаж өгсөн байрны гэрчилгээ, өөрийнх нь албан ёсны эхнэрт нь шилжүүлж өг гэсэн байрнуудын гэрчилгээ орсон байна. Эдгээрийг намайг хуурамчаар хийсэн гэж үзэж байгаа бол энэ хэрэгт М нь хамтран оролцсон. Яагаад гэвэл уг гарын үсэг зурах чиглэлийн М өөрөө үүрэг даалгавар өгч хийлгэсэн. Дээрх байрнуудыг би өөрт байгаа материалуудыг шүүж үзээд бүх бичгээр мэдүүлэг гаргаж өгнө.Энэ бүх зүйлд М нь хохирсон гэх бодит хохирол байхгүй. Би өөрийнх нь хэлсэн бүх үүрэг даалгаварын дагуу хийсэн зүйлийг нь хийж гүйцэтгэсэн. Дээрх 32 тооны үл хөдлөх хөрөнгийн гарын үсгийг хуурамчаар намайг үйлдсэн гэдэг нь учир дутагдалтай юм. М нь намайг өөрөө зур гэж хэлсэн учраас би зурсан...”, “...Н.М-тай хийсэн итгэмжлэл дээр нэмэлт үг өгүүлбэр оруулсан удаа байхгүй. Нэг оруулсан зүйл гэвэл М, Б бид гурав хамт байж байгаад итгэмжлэл дээрх 2 сарыг 1-ийн тоо, үсгээр арав гэсэн үг бичиж 12 сар болгох буюу хугацаа сунгасан. Тухайн хугацааг сунгасан нь болд итгэмжлэлийн хугацааны 2 сар дуусч тэгээд тухайн оныхоо 12 сард сунгасан байх Тухайн үед М бид хоёрт байсан 4 хувийг авч очоод нэмэлт оруулсан. 4 хувь итгэмжлэл нь надад 2 хувь, Мд 1 хувь, 1 хувь нь Б нотариатчид байсан... гэсэн мэдүүлэг” /1-р хх-н 68-73, 3-р хх-н 16-17, 6-р хх-н 216-217/,

  Яллагдагч В.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Иргэн М Б нар нь хамт орж ирээд М нь Б-гээр 36 айлын орон сууцны орон сууж захиалах гэрээ байгуулах гэрээнд гарын үсэг зурах барилгыг ашиглалтанд хүлээн авахтай холбогдсон ажиллагаанд намайг эрх бүхий байгууллагад төлөөлөх холбогдох баримт бичгийг хүлээн авах шаардлагатай бусад үйлдлийн төлөөлж хийх, төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг М-гаас Б-д хоёр сарын хугацаатай олгосон итгэмжпэлийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн иргэн М-гаас иргэн Б.Б-д олгосон өөрсдөө уншиж танилцаад гарын үсэг зурсны дараа нь баталгаажуулж өгсөн. Ингээд итгэмжпэлийг 3 хувь хийсэн байх би сайн санахгүй байна. Нэмэлтийг хэзээ бичсэнийг санахгүй байна 2017 оны эхээр байхаа сайн санахгүй Б нь итгэмжпэлээ барьж ирээд итгэмжпэл дээр төлбөр тооцоо дууссан албан бичиг дээр гарын үсэг зуруулах гэсэн нөхцөл нэмж оруулах хэрэгтэй байна учир нь байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад худалдагч талаас төлбөр тооцоо бүрэн дууссан гэдэг албан бичгийг үл хөдлөх бүртгэлийн газарт хүргүүлэхэд хэрэгтэй байна гэсэн. Өмнөх нөхцөлд М бүх бүрэн эрхээ итгэмжпэлж өгсөн учраас засвар оруулж нэмж бичээд 2 сарыг 12 сар болгоод өөрийнх нь барьж ирсэн дээр итгэмжлэл дээр тэмдэг дараад өгч явуулсан...”, “...М нь 2016 оны 10 сард байсан юм өдрийг нь мартчихсан байна, тухайн хэлцэл нь юу вэ гэхээр орон сууц захиалгын гэрээг гэрчлүүлж баталгаажуулж байсан. Мөн 2017 оны 01 сарын 07-ны өдөр М нь биеэр ирж Улсын бүртгэлийн газарт Улсын комиссын шийдвэрээр байр бүрэн ашиглалтанд оруулсан тул эрхийн бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг баталгаажуулуулсан. Дараа нь болохоор 2017 оны 03 сарын 13-ны өдөр Б-гээр дамжуулж Б-гийн нэр дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 21 дүгээр байрны 29 тоот 2 өрөө байрыг шилжүүлж өгөх хүсэлтийг бичгээр өгсөн.

2017 оны 08 дугаар сард манай ажлын байран дээр ирэхдээ байртай холбоотой бүх гэрээнүүдийг үзье гэж хэлээд авч явсан, тэр өдөр авч явахдаа байртай холбоотой гэрээнүүдийг би өөрөө байгуулж байна гэж М нь хэлээд бүх гэрээг авч явсан.Мөн 2017 оны 10 дугаар сарны 27-ны өдөр М дахин өөрийн биеэр ирж тус 21 дугаартай байрнаас Л.П гэх хүнд 3 давхарт байрлах 2 өрөө байрыг шилжүүлж өгөх гэрээ хийлгэж баталгаажуулуулж байсан. Иргэний хуулийн 67.3 дах хэсэгт зааснаар төлөөлүүлэгч нь Итгэмжлэлээ хүчингүй болгох эрхтэй гэж заасан байдаг, тэгэхээр энэ хэргийн нөхцөл байдлыг харахаар эхний Итгэмжлэлийг буюу 2016 оны 12 сарын 27-ны өдрийн Итгэмжлэлийг Н.М нь бичгээр өгсөн. Хугацаа сунгасан Итгэмжлэлийг Б-д амаар өгсөн, цаашипэал энэ хугацаанд буюу хамгийн сүүлд 2017 оны 08 сар хүртэл Итгэмжлэлээ хүчингүй болгож байна гэж надад мэдэгдээгүй ба хамгийн сүүлд ирэхдээ үүнээс хойш би байрны талаарх гэрээг өөрөө байгуулж байна гэж хэлж Итгэмжлэлээ хүчингүй болгосон. Мөн төлбөр тооцоо дууссан гэх утгатай Итгэмжлэл дээр нэмэлтээр бичигдсэн өгүүлбэрийн тухайд бол Орон сууц захиалан байгуулах гэрээний 3.2.3-т гүйцэтгэгч нь захиалагчид гэрээний үнэ төлсөн тохиолдол бүрт нотлох баримтын шаардлага хангасан санхүүгийн баримт өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгэхээр Б нь нэгэнт гэрээ байгуулж бэлэн буюу бэлэн бусаар мөнгөтэй харьцаж байгаа учраас худалдан авагч талдаа мөнгөний тухай баримтанд гарын үсэг зураг үүрэгтэй болж байгаа юм. Ер нь баримт төлсөн баримт 1 дүгээрт Б-д өөрт нь хэрэгтэй. Энэ нь юу гэхээр мөнгө авсан гэсэн баримт болно, нөгөө талаас байр захиалагч талдаа мөнгөө өгснийг батлах батламж болж байгаа. Бас энэ баримт чинь дараа нь Улсын бүртгэлд байрны гэрчилгээ гаргуулахад чухал баримтын нэг нь болдог. Итгэмжлэл дээр “Шаардлагатай бүх зүйлд төлөөлөх эрхтэй” гэж заасан тул Бгийв хэлснээр бол тухайн нэмэлт өгүүлбэрийг оруулсан байгаа. Ингээд харахад М нь цагдаагийн байгууллагад 2017 оны 09 сарын 09-ны өдөр гомдол гаргахдаа 12 сараар Итгэмжлэл олгосон гэдгээ өөрөө баталсан, тэгээд байр шилжиж байгаа энэ бүх үйл явцыг өөрөө бүрэн мэдэж байгаа гэж ойлгож харагдаж байна. Тийм учраас миний үйлдлээс бол М-д учирсан хохирол байхгүй, Иргэний хуулийн 63.4-т зааснаар Төлөөлөгч нь үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорийг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг Е1аярхүүд хамааралтай зүйл болж байна. Б-с гадна борлуулагч, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан ч гэдэг юм уу М-г байраа борлуулж байсан асуудлыг мэдэх ёстой хүмүүс байх ёстой. Жишээ нь захиалагч монтаж хийж байсан хүн нэг ярихдаа борлуулагч нь М-н өөрийнх нь тавьсан хүн байгаа шүү дээ гэж хэлж байсан. М нь Б-д гэрээ байгуулах эрх олгосон, 2-т өөрөө хэд хэдэн удаа ирж гарын үсэг зурсан байсан учраас би Б, С нарын авч ирсэн хүсэлтүүд дээр М-г байлцуулалгүйгээр итгээд гарын үсэг буюу хүсэлтийг нь тоотой хэдхэн хүсэлтэн дээр баталгаажуулсан...”, “...Бяагаад үл хөдлөх бүртгэлийн газрын нэрийг барьж ийм үг үсэг оруулж өөрчлүүлснийг гайхаж байна. Яагаад гэхээр анх хийгдсэн итгэмжлэлээс хойш нэмэлт оруулсан итгэмжлэл хүртэл ямар гэрээ хэлцэл хийгдээгүй байхад тийм үг нэмж оруулсан нь  ямар зорилготой байсан бол мэдэхгүй байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М нь өөрөө хүсэлтээ дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт улсын комиссын шийдвэрээр бүрэн ашиглалтанд оруулсан тул эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж өгнө үү гэж хүсэлт гаргаад надаар баталгаажуулсан юм. Тэгэхээр М байр зарагдаж байгаа явц байдлыг мэдэж байсан гэж үзэж байна. Энийг би юугаар нотлогдож байна гэхээр 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр М-гийн эхнэр С нь О, Б гэдэг хүмүүст байр худалдсан тухайн байрнуудыг улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Тэр үед М ажил дээр ирж би гэрээнүүдээ харж үзэх хэрэгтэй байна гээд бүх материалыг өгсөн юм. Тэгээд үзчихээд цаашид би гэрээнүүдээ байгуулж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 46-50, 3-р хх-н 13-14, 6-р хх-н 213/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г овогт В.Б-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А овогт Б.Б-д тус тус ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч В.Б-г өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Б.Бг хуурамч баримт бичиг үйлдсэний улмаас ноцтой хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг  тогтоож, шүүгдэгч В.Б, Б.Бнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв. 

 Иргэн Э.С-н /ЦА83110961/, өмчлөлд байх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороололын 21 дүгээр байрны Ү-2204090162,     Ү-2204090186,  Ү-2204090176, Ү-2204090177, Ү-2204090181, Ү-2204090107, Ү-2204090108, Ү-22024090109, Ү-2204090110, Ү-22024090111, Ү-2204090115, Ү-2204090118, Ү-2204090119, Ү-2204089966, Ү-2204088713, Ү-2204090188, Ү-2204090120, Ү-2204089878, Ү-2204090184, Иргэн Т.Э /УК61021916/,  өмчлөлд байх Ү-2204086610, Иргэн Д.О /АА92090756/, Б.Б /АК94090104/ Ү-2204089967, Иргэн Т.Э /УК61021916/, Э.М /УО06261906/ өмчлөлд байх Ү-22024086326 дугаартай орон сууцны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, хохирогч Н.М-гийн нэр дээр шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч В.Б, Б.Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  В.Б-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-г 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар Б.Б-гийн цагдан хоригдсон 21 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 315.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэн хугацаанд тооцож үлдэх 11.685.000 төгрөгийн торгох ялаар торгох ялыг эдлүүлэх, В.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг итгэмжлэлийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Г овогтой В.Б-г өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

          А овогт Б.Б-г хуурамч баримт бичиг үйлдсэний улмаас ноцтой хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  В.Б-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-г 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Б.Б-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 12.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус бүр 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар Б.Б-гийн цагдан хоригдсон 21 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 315.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэн хугацаанд тооцож үлдэх 11.685.000 төгрөгийн торгох ялаар торгох ялыг эдлүүлэх, Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг итгэмжлэлийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

         7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

  8. Иргэн Э.С /ЦА83110961/, өмчлөлд байх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороололын 21 дүгээр байрны Ү-2204090162,     Ү-2204090186,  Ү-2204090176, Ү-2204090177, Ү-2204090181, Ү-2204090107, Ү-2204090108, Ү-22024090109, Ү-2204090110, Ү-22024090111, Ү-2204090115, Ү-2204090118, Ү-2204090119, Ү-2204089966, Ү-2204088713, Ү-2204090188, Ү-2204090120, Ү-2204089878, Ү-2204090184, Иргэн Т.Э /УК61021916/,  өмчлөлд байх Ү-2204086610, Иргэн Д.О /АА92090756/, Б.Б/АК94090104/ Ү-2204089967, Иргэн Т.Э /УК61021916/, Э.М/УО06261906/ өмчлөлд байх Ү-22024086326 дугаартай орон сууцны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол В.Б-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авах, Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН