Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1331

 

 2020        07       21                                2020/ШЦТ/1331

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй, 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал, 

улсын яллагч: Н.Гэрэлмаа,

хохирогч: Х.О, Ц.Г, Ё.Б, Б.Т,   

Иргэдийн төлөөлөгч: М.Даваадорж,

Шүүгдэгч: Э.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт Тайжууд овогт С.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 03011 2069 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч : Монгол Улсын иргэн, Т овгийн С.Д,        

 Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлт дурьдсанаар/

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 06 дугаар сарын 08–ны өдөр Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр Эрхэт төвд байрлах ажилын байрандаа канад технологиор байшин барьж өгнө хэмээн иргэн Б.Ө-тай ажил гүйцэтгэх байгуулж, хуурч, мэхлэн 16.500.000 төгрөгийг ээж Ч.Ц-н Хаан банкны 5163052898 дугаартай дансаар шилжүүлэн авч, барилгын ажлыг гүйцэтгээгүй, Н.Б-той бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг 12-р хороонд байрлах Сонгинийн  амралтын хажууд сувиллын канад технологиор барилга барьж өгнө хэмээн “барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж“ иргэн Б.Т Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад урьдчилгаа 58.900.000 төгрөг авч, барилгыг дутуу орхиж, 10.847.649 төгрөгний, Н.Б-той бүлэглэн 2013 оны 09 сард иргэн Б.Б-д Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Шадивлан зусланд барилга барьж өгнө хэмээн, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах оффистоо “барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж“ 69.400.000 төгрөгийн урьдчилгаа авч, барилгыг дутуу орхиж, 5.390.950 төгрөгний, Н.Б-той бүлэглэн 2014 оны 04 сарын 18-ны өдөр  Хэнтий аймгийн Батноров сумын төвд 20 айлын орон сууц барина гэж “барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Д.А-с 7.680.000,  Ц.Д-с 7.680.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян суманд Говь хурах ХХК-ийн оффис, гал тогооны зориулалттай барилга барина хэмээн “барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж”, хуурч 36.000.000 төгрөгийн урьдчилгаа авч, барилгын ажлыг гүйцэтгэлийг дутуу орхиж, 18.992.544 төгрөг, 2014 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наран гэх газраас иргэн Б.Т-н эзэмшлийн 330м3 банз модыг хуурч мэхлэх аргаар авч 106 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ё.Б-д канад хаус барьж өгнө гэж  барилгын ажил гүйцэтгэх гэрээ, автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хуурч 25 000 000 төгрөг, 4434 УНП улсын дугаартай Доджэ маркийн автомашин зэргийг шилжүүлэн авч, барилгын ажлыг гүйцэтгэлийг дутуу орхиж, нийт 49.014.601 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 6-р хороо Эрхэт худалдааны төвд байрлах албан өрөөндөө канад хаус барьж өгнө гэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, барилгын ажлыг дутуу орхин, хуурч Х.О-с нийт 23.536.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-т Канад хаус барьж өгнө гэж хуурч, 15..000.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Хайрханы 12-08 тоотод канад технологиор байшин барьж өгнө хэмээн, хуурч иргэн М.Ө-тэй Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэх байгуулж, барилгын ажлыг дутуу орхин 6.214.601 төгрөг,  2017 оны 09 сарын 07-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын 10-р багт иргэн Г.Ө-д Канад технологиор байшин барьж өгнө хэмээн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ээж Ч.Ц-н 5720626352 дугаарын дансаар урьдчилгаа 4.000.000 төгрөг,  2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүмбэр хаус ХХК-ны байранд, иргэн Ж.О-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 11 дүгээр гудамжны 516 тоот хашаанд канад байшин барьж өгөхөөр тохиролцон, гэрээ байгуулж, нийт 69.999.000 төгрөг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин,  42.991.848 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүмбэр хаус ХХК, иргэн М.Н-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 11 дүгээр гудамжны 517 тоот хашаанд канад байшин барьж өгөхөөр тохиролцон, гэрээ байгуулж, нийт 43.687.500 төгрөг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин,  31.147.848 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Б-д Сүхбаатар аймгийн төвд амины орон сууц барьж өгнө гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 77 800 000 төгрөгийг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 47867146 төгрөг, 2018 оны 09 дүгээр сард Фэйсбүүк орчинд “Монголиан Хаус Деволопмент” гэх хаягаар “өндөр чанартай амины орон сууц барьж гүйцэтгэнэ” гэж зар байршуулан 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ш.Г-с Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт 110 м.кв 2 давхар амины орон сууц барьж, 2018 оны 11 дүгээр сард байшинг бүрэн ашиглалтанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 20.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 24.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны 5720626352 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 44.000.000 төгрөг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 41.974.252 төгрөг,   2018 оны 09 дүгээр сарын 28–ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Э-д зуслангийн байшин барьж өгнө гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, хуурч, мэхлэх аргаар нийт 68.000.000 төгрөгийг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 50.916.795 төгрөгийн,   2018 оны 10 дугаар сарын 30–ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд М.М-с зуслангийн байшинг нь засварлаж өгнө гэж хуурч, мэхлэн Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 24.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 05–ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Х-тай “Гоодойн” аманд байрлах газар дээр зуслангийн байшин барьж өгнө гэж хуурч, мэхлэн 4.100.000 төгрөгийг дансаар, бэлнээр 150.000 төгрөг, нийт 4.250.000 төгрөгийг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 2.885.000 төгрөг,   2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн иргэн Г.Б-д Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд хаус барьж өгнө гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 11.100.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт фейсбүүк цахим орчинд “Канад хаус” барина гэж зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар Д.Н-н байшинг засварлаж өгнө гэж 20.000.000 төгрөг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 18.500.000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр суманд барилгын дэлгүүр ажиллуулдаг Б.Г-с 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл, нийт 50 000 000 төгрөгийн барилгын материал, Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 8-145 тоотод байрлах иргэн С.Д-н барилгын материалын дэлгүүрээс 2014 оны 06 сард 9 960 000 төгрөгийн барилгын материал, 2015 оны 07 сард Эрдэнэзоо ХХК-ийн захирал Н.М-с барилгын ажил эхлүүлсэн удахгүй өгнө гэж хуурч мэхлэн бэлнээр 25.000.000 төгрөг, 14.802.000 төгрөгийн барааг авч, нийт 39.802.000 төгрөг, Н.Б-той бүлэглэн 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 07 сарын 10-ны хооронд Зууны интерьер ХХК-ны вакум цонхны үйлдвэрийн захирал Б.Э-с 26.000.000 төгрөгийн вакум цонх захиалж, үлдэгдэл мөнгө болох 12.000.000 төгрөгийг өгөлгүй, мөн бусдын 5044 УНК улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг барьцаалж, 4.000.000 төгрөгийг залилж, нийт  10 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд барилгын улаан шугам тавиулахаар Дижиэфэм ХХК захирал Э.Д-той 5 сая төгрөгний гэрээ хийж, 4.400.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26–ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа иргэн З.Г-т Найрамдал хотхонд зуслангийн байшин 38 сая төгрөгөөр барьж өгнө гэрээ байгуулан, хуурч, мэхлэх аргаар нийт 22 000 000 төгрөгийг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 17.914.601 төгрөг, 2015 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Д-с нийт 2.315.000 төгрөгийн нэрийн хуудас, хэвлэмэл хуудас хийлгэж, үлдэгдэл 1.200.000 төгрөг, 2014 онд иргэн Д.Б-тай 3 удаагийн туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч, хуурч 11.900.000 төгрөгийн ажлын хөлсийг өгөлгүй тус тус залилан авч бусдад нийт  687.315.835 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д-н өгсөн: Би гэрээ байгуулсан нь үнэн. Хохирогч нараас мөнгө аваад барилга байгууламжийн зураг төслийг зураад барилгын ажил хийсэн нь үнэн. 28 үйлдлээс 14 үйлдлийн хохирол  хүлээн зөвшөөрч байгаа. Харин үлдсэн 14 үйлдлийн үнэлгээний тайлан эргэлзээтэй. Түүнээс 10 үйлдэл нь дэндүү эргэлзээтэй байна. Үүнд Нэхэмжлэх Т гэдэг хүний нэхэмжлэх хохиролын дүүн нь 106.000.000 төгрөг гарсан. Тухайн үед хамтарч байсан А гэх хүнтэй 330 метр куб банз тухайн үеийн барилгын ажилд ашиглах гэж зээлээр авсан нь үнэн А Т-г таньдаг тэр журмаар зээлээр авсан... 2015 оны 05 дугаар сард шүүхэд өгөөд иргэний хэргийн шүүхэд А нь төлөх ёстой гэж гарсан. Яагаад тэгэж гарсан бэ гэхээр би Хэнтий аймагийн цагдан хорих газар хоригдож байсан. Хоригдож байхад А гэдэг хүн нь тэр банзыг өөр хүнд үрэгдүүлсэн байсан учраас иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд намайг 2019 онд 461дүгээр хорих ангид хоригдож байхад Т чамайг цагдаад өгсөн байна гэж сонгино хайрхан дүүргийн байцаагч ирсэн би уг нь наадах чинь шүүхийн шийдвэртэй асуудал шүү дээ гэж хэлсэн тэр хамаагүй ээ өөрт чин эрүүгийн хэрэг  үүссэн гэж хэлсэн А-гийн шүүхийн шийдвэр хамаагүй ээ чи төл гээд 2014 оны үнэлгээгээр энэ банзыг 350 мянга байсан гэж хохирогч нь мэдүүлдэг үнэлгээ ч мэдүүлдэг. Харин одоо 1 метр куб банк 260 мянган төгрөгтэй байгаа энэ банз нь тухай үедээ л 60 сая төгрөгөөр үнэлэгдэх банз одоо 106саяаар үнэлчихсэн Т-н асуудал дээр ийм. Дараа нь Говь хүрх гэдэг газартай гэрээ байгуулсан.  36 сая төгрөгний урьдчилгаа буюу 60 хувийнхаа санхүүжилтыг авсан. Барилгын суурь 4 хана дээврийн ажил хийгээд алга болсон гэж хохирогч мэдүүлсэн байсан. Суурь 4 хана дээврийн ажил хийсэн нь нийт ажлын 40 хувийг хийсэн. Миний авсан санхүүжилт бол 60 хувь авсан мөнгөнөөсөө тухайн үед хийж байсан өөр ажилуудадаа буюу тэр ажилд бишээр захиран зарцуулсан асуудал байгаа 2014 оны 2 дугаа сард тухайн үед цагдаагийн хошууч У гэдэг мөрдөгч хариуцаж байхад энэ компанийн талаарх баримтыг гаргаж өгсөн. Даамнаа гээд компани үнэлгээ хийхдээ 13 сая төгрөгний ажил хийсэн 21 сая төгрөг ажилд нь зарцуулагдаагүй гэж гарсан байсан. Миний тооцоо дансны хуулгаар бол 21 сая төгрөг барилгадаа ашиглагдаад 15 сая төгрөг нь барилгад ороогүй гэсэн тооцоо гарч байгаа. Дараа нь БӨ-ОМ гэдэг компанид ажилд орсон. Ороод гүйцэтгэх захиралаар ажиллаж байх хугацаанд мишээл экспод үзэсгэлэн зохион байгуулах захиалга авах ажил хийж байсан нь үнэн. Энэ ажилынхаа хүрээнд Хэнтий аймгийн Батсүмбэр суманд тухайн үеийн Батсүмбэр сумын засаг дарга Т гэдэг хүний хүсэлтээр очсон. Батсүмбэр суманд БӨ-ОМ компони 20 хүний амьны орон сууцны төсөд хэрэгжүүлнэ гээд намайг танилцуулага хийгээд  Батсүмбэр суманд иргэд ямар хүлээж авах талаар тандалт хийгээд ир гээд 2 удаа явуулж байсан. Тэр 2 удаагийн явалтаар иргэд их сонирхож байсан. Тэр үед А Д гээд 2 хүн их сонирхсож байна урамшуулал гэх зэрэг зүйл байгаа юу  гэхээр нь захиралтай яриад эхний 2 айлд граш өгөхөөр болж батламж гардуулсан. 2014 оны 03 сарын 19-нд Сүмбэр Хаус гэдэг компани байгуулаад БӨ-Ом гэдэг компаниас гарсан. Бө-ОМ гэдэг компанид мөнгө ороод юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Яагаад холбогдоод байгаа нь Б мэдүүлэг өгөхдөө 30 сая төгрөг аваад Д бид 2 хувааж авсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед асуудал ид мандаж байхад Б намайг гуйгаад чи Д эгчид хэлээд өгөөч гээд би мсж бичсэн байсан. Ийм асуудлаас болоод хамт авсан гэж бодоод би Хэнтий аймагт 2 сар хоригдсон. Б гэх хүнтэй 2016 оны намар гэрээ байгуулсан. Нийт гэрээний үнийн дүн нь 100.0000.000 төгрөг байсан. 30 сая төгрөг Доож маркийн машин авах, мөн 25 сая төгрөг бэлэнээр авах 45 сая төгрөг Б гэх хүний эзэмшилд байгаа лагерын газрыг авах гэрээ байгуулсан.Тэр бартерт өгсөн гэзэрт нь өөрийнх нь байшин барьж байсан. Наад талд нь би хотхон болгох талаар барилга барих гэж байсан. Ажил эхэлхэд Б гэх хүн гэрээний 55 хувь буюу 30 сая төгрөгний машин 25 сая төгрөгөө бэлэнээр өгсөн.2016онд ажил хийгдэж байгаад намараас зогссон. Би Б ахыг гуйж хийсэн байгаа газрын шороо дүүргэлт тэр байшингийн шороо дүүргэлтийг хийгээд явж байсан чинь Б ахын тэвчээр алдагдаад 2 жил боллоо гэхээр нь би тэнд өөр байшин байрж байсан болохоор авсан зөөвөрлөөд өөр газар барьсан. Миний авсан бэлэн ба бэлэн бус төлбөр 55 саяаас нь 5 сая авсан. 190м2 байшингийн бетон нь 5 сая болж байсан.Үүнд бодит хохиролоо гаргуулах саналтай байна. Ө гэх хүнтэй 2015 6 сард 21 сая гэрээ байгуулсан. Ажлын урьдчилгаа 8сая 500 мянган төгрөг буюу 40 хувийг авсан. Д суурь 4 хана дээвэр хийгээд алга болсон гэсэн мэдүүлэг өгсөн. Тэр ажлын зарлага дансны хуулгыг хархад бараг сая төгрөг үнэлсэн байсан. Тэгээд 2 эсвэл 3 сая төгрөгний хохирол төлөх юм байна гэж бодож байхад тэр ажилын бараг 1сая төгрөгөөр үнэлсэн байсан. Н гэх хүнтэй 120 сая төгрөгний гэрээ байгуулсан. Энэ ажил дээр 20 сая төгрөг бэлнээр аваад М гэдэг хүнээр зураг зуруулаад Н гэдэг хүний эзэмшилд байсан байшинг буулгасан. Нөгөө өгсөн 20 саяаас шинээр талбай аваагүй болохоор 20 сая төгрөг аваад алга болсон гэж байна. Тухайн үед ажилчидын цалин гэж 4 сая төгрөг болсон.гэх мэт зардалууд гарсан. О-тэй гэрээ байгуулаад 21 сая төгрөг аваад гүйцэтгэлгүй гэсэн. Үүнд суурь зутгаад орхисон. Тухайн айлд бараг хог тариад явах шиг болсон. Тухайн үед би М-д зургын мөнгө гэж 2 сая төгрөг өгсөн 2018 оны 8 билүү 9 дүгээр сард  хүүхэд Б-ний данс руу 1.500 төгрөгийг хохиролд өгсөн байгаа. М-д 2018 оны 11 дүгээр сард хуучин байшин сэргээн засварлах гэдэг ажиллагааны гэрээ хийсэн. 3-4 дүгээр саяын ажиллагаа хийгдсэн.Энэ нь дансны хуулгаас харагдана. 2018 09 дүгээр сард Ө гэдэг хүнтэй 4 сая төгрөгний гэрээ хийсэн тухайн үед цуг ажиллаж байсан Базура Дизайн гэдэг гарт мөнгөө шилжүүлсэн. Тэгсэн танай захирал чинь 1сарын дотор гарна гэсэн 3 сар боллоо мөнгөө авна гэсэн маргаан үүссэн. Үүнд ямар ч хохирол төлөхгүй. 113 сая төгрөгийг Сүмбэр хаус гэдэг компанийн дансаар гэрээ байгуулаад авсан. Хохирогчтой утсаар яриад намайг 30 сая төгрөг буцааж өг барилгад 80 гаруй сая төгрөг болсон гэсэн. Тэгээд бид 2 тохиролцсон юм. Үнэлгээний тайлангаар би 70 сая төгрөг өгөх болохоор болсон байсан. Х гэдэг хүнээс 2019 оноос 4 сая төгрөгийн гэрээ байгуулаад манай ажилчид архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд алга болсон байсан.Г гэдэг хүнтэй гэрээ байгуулаад Г гэдэг хүнээс 44 сая төгрөгийн урьдчилгаа авсан. Дундговь амгийн хулд сум руу 2.5 сая төгрөгөөр хүргэлт хийсэн байхдаа Үнэлгээний тайлангаар 1.9, 2 саяаар үнэлсэн байсан. Би энэ залууд 5.2 сая төгрөгийн ажлын хөлс өгсөн. Дамно ххк очиж үнэлэхэд Э гэх хүнтэй 170 сая төгрөгийн гэрээ байгуулаад 66 сая төгрөг авсан. Гүйцэтгэлийн хувьд би 35 сая төгрөг гэж үнэлж байхад үнэлгээгээр 15 сая төгрөг гэж гарсан байсан. Сүхбаатар аймаг 78 сая төгрөг аваад 30 сая орчим төгрөгний гүйцэтгэл хийсэн гэж гарсан. Би яллах дүгнэлтээ гардаж аваад тэнд хоригдож байсан. Би хайхрамжгүй хандаад ийм байдалд хүргэсэн. Би хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулнаМөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.”гэсэн мэдүүлэг,    

Хохирогч Ё.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 16.10 дугаар сард гэрээ байгуулсан. Ажлын зурагаар 120м2 канад байшин бариулахаар гэрээ байгуулсан. Тэгээд би гадагшаа яваад 20 гаруй хоноод ирсэн Д-тай холбогдож чадаагүй. Д-ын байж байсан оффисд очихоор оффисоо солиод  5 оффис сольсон байсан. Тэгээд чатаар хааяа нэг юм бичдэг байсан. тэгээд Д-тай холбогдох гээд залгасан чинь Хандгайтад барилга барьж байна гээд нэг казактай холбогдоод ярьсан чинь тэр казак нь надаас 50 сая төгрөг авсан би энийг би барилга бариулж байгаа ажилыг нь хийлгэж байгаад явуулна гэсэн. 11 сард өөрөө холбоо бариад одоо 2 сарын дотор барилгыг чин барьж өнгө гэсэн тэгээд 100 айлд оффисд очсон чинь Б даргатай зураг авхуулсан мөн хотхоны зураг тавьсан байсан. Тэгээд надад намайг уучлаарай би ийм зүйл хийх гэж байгаа гээд ярьсан. Тэгээд манай байшин барих гээд цутгалт хийгээд 4 хана хийгээд байж байсан чинь 2018 онд хүчтэй шуурга гарсан чинь нураад унасан. Тэгээд би үүнийгээ хар гэсэн. Тэгсэн манай хашаанд 40м2 башин бариад дуусаж байхаар нь би уурласан. Тэгээд удалгүй байшингаа аваад явсан байсан. Би 2015 цагдаад хандсан би энэ хүнээр зураг хийлгэж авсан суурь цутгуулсан  би Д-т 25 сая төгрөг бэлнээр, 30 сая төгрөгийн машин бартераар, үнэлгээний газрын хүнийг бол танихгүй манайд очоод үнэлгээгээ хийчээд л яваад өгсөн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Говь хурах компанийг төлөөлөн оролцож байна. Төв аймгийн баян суманд 2 байшин байгуулахаар гэрээ байгуулсан. Гэрээ урьдчилгааг би бага хувь Д залгасан чинь Д надад хол учраас материалаа явуулах хэрэгтэй гээд 60% ийг өгөөд маргааш материал очно гэсэн боловч нөгөөдөр нь очсон. Ирэхдээ банз ирсэн. Барилгын  суурийг өөрсдөө барьсан  Д-ын Бригадын хоол ундыг манайх өгч байсан. төсөл хүлээгдээд байсан учраас бид өөрсдөө барьсан.Анх Д-с 24 сая төгрөг нэхэмжилсэн. Д нь гэрээ байгуулаад мөнгөө аваад нэг машинтай банз аваачаад алга болсон. Нэхэмжлэх Б нь  төсөл хүлээж байсан болхоор Э.Д-г 1 сар хүлээгээд манай компани өөр компанитай байгуулаад дуусгасан.

Хохирогч Х.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 онд Д-тай улзахад материалыг нь харсан чинь канад хаус байхаар нь хараад Д нь танай худгыг 3 сая төгрөгөөр ухаад өгье гэхээр нь гэрээ байгуулсан. Тэгээд мөнгөө багаар өгсөн. Байшинг 2 давхараар нь 120мкв-аар бариулахаар болсон. Хундаам зутгах гээд 3 хөгшин хүн 2 манаачийн хүүхэд гээд 7-8 настай хүүхдүүд ирсэн. Тэгээд хундаам зутгасан. Тэгээд 2-3 хоногийн дараа би хүүхдүүддээ хэлсэн чинь манай хүргэн хундаамны нэг хэсэгт нь гишгэсэн чинь цемент нь үүрээд байсан. Тэгээд би Д дээр зургийг нь аваад очсон чинь дараа нь хийе гээд алга болсон. Би Д-ын ажил дээр очоод зураг гэж нэг А3 зураг дээр ганц хуудас зураг өгсөн байсан. Тэр зураг нь байшингийн зураг биш. 23.500 төгрөг өгсөн. Манай хүүхэд цалингийн зээл авч өгөөд шинээр барилга барьж өгсөн гэв.

Хохирогч Б.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сонгинийн амралт бариулахаар би Э.Д-тай гэрээ байгуулаагүй. Тухайн компанийн менежерээр Э.Д ажиллаж байсан. Тэгээд би тэр компанитай гэрээ байгуулсан. Э.Д нь над дээр ирээд надаас бэлэн болон бэлэн бусаар надаас мөнгө авсан. Ингээд 58 сая төгрөг өгсөн. Ажил явагдахгүй болохоор нь би болохоор шийдсэн. Би бүх зүйлийг өндөрөөр үнэлээд 21.000.000 төгрөг авахаар тохиролцоод гарын үсэг зурсан. Би Э.Д-ын араас хөөцөлдөж байгаад 4 сая төгрөг авсан. Түүнээс хойш хөөцөлдөж байгаад удаан хугацааны дараа би Э.Д-тай холбогдоод 2 сая төгрөг өгсөн. Тэгээд  21 саяас 15 сая төгрөг үлдсэн. Дараа нь надтай тохиролцож хугацаа тохирсон тэр хугацаандаа ч өгөөгүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар гээд өгсөн.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 68-69, 92-93, 95-96, 2-р хх-н 16-50, 3-р хх-н 06-21, 3-р хх-н 128-129, 4-р хх-н 60-62, 4-р хх-н 234, 5-р хх-н 50-51, 5-р хх-н 140, 5-р хх-н 213, 6-р хх-н 14,6-р хх-н 54, 7-р хх-н 06, 7-р хх-н 82, 8-р хх-н 156, 7-р хх-н 216, 8-р хх-н 23-25, 8-р хх-н 77-78, 8-р хх-н 133, 8-р хх-н 153-160, 9-р хх-н 02-11, 9-р хх-н 34-37, 9-р хх-н 56-58, 9-р хх-н 64-67, 9-р хх-н 71, 9-р хх-н 71, 9-р хх-н 87-120, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 105-109/, Б.Ө-тай  “Канад модон байшингийн барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээны хуулбар /1-р хх-н 97-103/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М-с мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 110-111/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ц-ын өгсөн мэдүүлэг / 1-р хх-н 118-119/, Мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн Ц.Б-ын өгсөн мэдүүлэг / 1-р хх-н 123-124/, яллагдагч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-н 135-150/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Т мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 206-214/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ш.Т-с мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 215-216/, мөрдөн шалгах ажиллаганд гэрч Э.Д-с мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р 21-22/, Дамно ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний үнэлгээний тайлан /1-р хх-н 233-246/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55-64/, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ “БӨ-ОМ ХХК захирал Ц.Б, С.Д нар Б, Б нартай байгуулсан /2 хав 27-33/, Дамно ХХК-ийн Б.Б-тэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 29.442.927 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хав 88-101/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Д.А-с мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-н 130-134/,  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Ц.Д-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 138-140/,  Хохирогч Ц.Д-н Хаан банкны 5936021602 дугаартай дансны хуулга /2 хав 142-144/, Хохирогч Ц.Д-н 15.300.000 төгрөг шилжүүлсэн баримт /2 хав 180/, Хохирогч Д.Аын 15.300.000 төгрөг шилжүүлсэн баримт /2 хав 186/, Дамно ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-н хх-н 230-250, 3-р хх-н 01-05/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч З.Д-с  мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 105-109/, Дамно ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-н 77-98/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Г-с мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 205-209/,  2014 оны 06 сарын 26-ны өдрийн “Сүмбэр Хаус” ХХК, “Говь хурах” ХХК нарын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /3 хх-н 191-195/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Г-с  мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 211-212/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Г-с мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 216-217/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Х-с мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 218-219/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Б-ын мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 220-221/, “Дамно” ХХК-ийн Говь Хурах ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 17.007.456 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4 хх-н 25-37/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Т-с мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хх-н 63-66/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Ц-с мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хх-н 69/, С.Д-н Б.Т106.000.000 төгрөгийг төлөх талаар гаргасан баталгаа /2014.11.06/ /4 хх-н 75/, 2016 оны 10 сарын 24-ний өдрийн Сүмбэр Хаус ХХК, Ё.Б нарын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /4-р хх-н  120-127/, Дамно ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-н 81-90/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ё.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хх-н 170-173/, Хохирогч Ё.Б-с Сүмбэр хаус ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтууд /4-р хх-н 129-130/, Хохирогч Ё.Б, Б.Б нарын Додж маркийн автомашиныг 25 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ /4-р хх-н 131-132/, “Дамно” ХХК-ийн Ё.Б-тэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 3.485.399 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-н  180-190/,  2017 оны 02 сарын 20-ний өдрийн Сүмбэр Хаус ХХК, Х.О нарын байгуулсан Канад модон барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /4 хх-н 235-240/, Урьдчилгаа мөнгө өгсөн баримтууд / 4 хх-н 241-242/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хх-н 246-248/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.М-с мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хх-н 01/, Дамно ХХК-ийн Х.О-тэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 0 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /5 хх-н 14-24/, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5-р хх-н 04-09/,  Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-н 14-25/, Голомт Хаус дизайн ХХК захирал Ч.Ц, иргэн Д.Б нарын 2017 оны 08 сарын 17-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /5 хх-н 53-57/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хх-н 60-61/, хохирогч Д.Б-ийн 15 сая төгрөг шилжүүлсэн баримт /5 хх-н 50/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ц мэдүүлэг авсан тэмдэглэл /5 хх-н 74/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хх-н 76/,  мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Г-с мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хх-н 77/,  мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.М-с мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хх-н 78/,  Хохирол барагдуулсан /3.900.000/ талаархи тэмдэглэл /5-р хх-н 80-82/   “Дамно” ХХК-ийн Д.Б-той байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 0 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /5 хх-н 102-113/, 2017 оны 05 сарын 08-ны өдрийн Сүмбэр Хаус ХХК, М.Ө нарын байгуулсан Канад модон барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /5-р хх-н 142-149/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ө-с мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хх-н 156-160/, Мөнгө шилжүүлсэн талаархи баримт /5 хх-н 152-153/, Дамно ХХК-ийн М.Ө-тэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 3485399 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /5 хх-н 169-181/, Голомт Хаус дизайн ХХК захирал С.Д, иргэн Г.Ө нарын 2017 оны 09 сарын 07-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /5 хх-н 214-219/, Дамно” ХХК-ийн М.Ө-тэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 3.485.399 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /5 хх-н 102-113/, 2018 оны 01 сарын 26-ны өдрийн Сүмбэр Хаус ХХК, З.Г нарын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /6 хх-н 16-19/, “Дамно” ХХК-ийн Г.Ө-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 58.585.968 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /5 хх-н 235-246/, мөрдөн шалгах ажиллагаанд З.Г-с мэдүүлэг авсан тэмдэглэл /6-р хх-н 27-31/, Дамно ХХК-ийн З.Г-тэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 3,485,399 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-н 46-64/, 2018 оны 03 сарын 09-ний өдрийн Сүмбэр Хаус ХХК, Д.Г, Ж.О нарын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /6-р хх-н 94-98/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-н 162-172/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Огоос мэдүүлэг авсан тэмдэглэл /6-р хх-н 173-177/, Дамно ХХК-ийн Ж.О-той байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 27.007.152 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-н 207-217/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Н-с мэдүүлэг авсан тэмдэглэл /6-р хх-н 185-186/, Дамно ХХК-ийн М.Н-той байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 12,540,652 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-н 222-234/, 2018 оны 09 сарын 16-ны өдрийн Сүмбэр Хаус Девелопмент групп ХХК, Б.Б нарын байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /7 хх-н 8-10/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /7-р хх-н 17-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.С-с мэдүүлэг авсан тэмдэглэл /7-р хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гэрч Б.Б-н мэдүүлэг авсан тэмдэглэл /7-р хх-н 24/, Дамно ХХК-ийн Б.Б-той байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 29.932.854 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-н 34-43/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Б-с авсан мэдүүлэг /7-р хх-н 87-88/, Ш.Г-ийн Хаан банкны 5462065807 дугаартай дансны хуулга /7 хав 92-93/ “Дамно” ХХК-ийн Ш.Г-тэй хийсэн хэлцлийн дагуу гүйцэтгэсэн ажил 2.025.748 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх-н 116-121/,  2018 оны 09 сарын 27-ны өдрийн Сүмбэр Хаус Девелопмент ХХК, Ш.Э нарын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /7 хх-н 153-161/, Ш.Э-ийн мөнгө шилжүүлсэн талаархи баримт /7 хх-н  162-163/, Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Э-өөс мэдүүлэг авсан тэмдэглэл /7-р хх-н 164-169/,  2018 оны 09 сарын 27-ны өдрийн Сүмбэр Хаус Девелопмент ХХК, Ш.Э нарын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /7 хх-н 153-161/, хохирогч Ш.Э-ийн мөнгө шилжүүлсэн талаархи баримт /7 хх-н 162-163/, “Дамно” ХХК-ийн Ш.Э-тэй хийсэн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 17.083.205 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх-н 187-194/, 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Сүмбэр Хаус Девелопмент ХХК, Б.М нарын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /7-н хх-н 222-225/, хохирогч Б.М-аас мөрдөн шалгах ажиллагаанд авсан мэдүүлэг /7-р хх-н 229-232/, Дамно ХХК-ийн Б.М-тай хийсэн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 0 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх-н 248, 8-р хх-3/, Дамно ХХК-ийн Б.М-тай хийсэн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 0 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх-н 248,  8-р хх-н 3/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Х-с мэдүүлэг авсан тэмдэглэл /8-р хх-н 40-47/, Дамно ХХК-ийн П.Х-тай хийсэн хэлцлийн дагуу гүйцэтгэсэн ажил 1.365.000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /8 хх-н 54-56/, 2019 оны 08 сарын 11-ний өдрийн Сүмбэр Хаус Девелопмент ХХК, Г.Б нарын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /8 хх-н 82-85/,  хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хх-н 89-90/, гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хх-н 91/, гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хх-н 94-95/, Дамно ХХК-ийн Г.Б-тай хийсэн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил 0 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /8-р хх-н 109-116/,  Голомт хаус дизайн ХХК С.Д, иргэн Д.Н нарын 2017 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /8-р хх-н 135-139/, Хохирогч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хх-н 141-147/, хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хх-н 161-164/, гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хх-н 168-169/, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар хураан авсан тэмдэглэл /8-р хх-н 170-180/, Дамно ХХК-ийн барилгын материалыг 49,239,500 төгрөгөөг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /8 хав 191-203/, хохирогч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9-р хх-н 12-18/, Дамно ХХК-ийн барилгын материалыг 9.675.000 төгрөгөөг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /9-р хх-н 23-33/,  хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9-р хх-н 39-40/, Дамно ХХК-ийн барилгын материалыг 14.618.400 төгрөгөөг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /9-р хх-н 41-53/,  хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9-р хх-н 69-63/, Эрдэнэзоо транс ХХК, Сүмбэр хаус ХХК нарын бараа худалдан авах гэрээ /9-р хх-н 35-36/, хохирогч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9-р хх-н 68-71/, 2015 оны 08 сард байгуулсан Сүмбэр Хаус ХХК, Э.Д нарын байгуулсан барилгын улаан шугам тавих гэрээ /9-р хх-н 70-71/, хохирогч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9-р хх-н 72-74/, гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9-р хх-н 75-77/, хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9-р 121-124/, гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг 9-р хх-н 131-131, С.Д-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / 2-р хх-н 69-70/, /3-р хх-н 228-29, 232-248/, /4-р хх-н 01-12/, 4-р хх-н 174-175/, /5-р хх-н 02-03/, /6-р хх-н 34-35/, 7-р хх-н 185-186/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /10-р хх-н 150/, иргэний үнэмлэхийн лавлагаа /11-р хх-н 35/, иргэн Ч.Цын хаан банкны дансны хуулга /11-р хх-н 41-56, 71-79/, “Сүмбэр Хаус” ХХК, болон С.Д-н банкнуудын дансны хуулга, лавлагаа  /11-р хх-н 57-244, 12-р хх-н 02-41/ зэрэг болно.          

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

 

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 06 дугаар сарын 08–ны өдөр Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр Эрхэт төвд байрлах ажилын байрандаа канад технологиор байшин барьж өгнө хэмээн иргэн Б.Ө-тай ажил гүйцэтгэх байгуулж, хуурч, мэхлэн 16.500.000 төгрөгийг ээж Ч.Ц-н Хаан банкны 5163052898 дугаартай дансаар шилжүүлэн авч, барилгын ажлыг гүйцэтгээгүй, Н.Б-той бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг 12-р хороонд байрлах Сонгинийн  амралтын хажууд сувиллын канад технологиор барилга барьж өгнө хэмээн “барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж“ иргэн Б.Т Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад урьдчилгаа 58900000 төгрөг авч, барилгыг дутуу орхиж, 10.847.649 төгрөг, Н.Б-той бүлэглэн 2013 оны 09 сард иргэн Б.Б-д Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Шадивлан зусланд барилга барьж өгнө хэмээн, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах оффистоо “барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж“ 69400000 төгрөгийн урьдчилгаа авч, барилгыг дутуу орхиж, 5.390.950 төгрөг, Н.Бтой бүлэглэн 2014 оны 04 сарын 18-ны өдөр  Хэнтий аймгийн Батноров сумын төвд 20 айлын орон сууц барина гэж “барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Д.А-с 7.680.000,  Ц.Д-гаас 7.680.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сар ын 26-ны өдөр Төв аймгийн Баян суманд Говь хурах ХХК-ийн оффис, гал тогооны зориулалттай барилга барина хэмээн “барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж”, хуурч 36.000.000 төгрөгийн урьдчилгаа авч, барилгын ажлыг гүйцэтгэлийг дутуу орхиж, 18.992.544төгрөг, 2014 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наран гэх газраас иргэн Б.Т-н эзэмшлийн 330м3 банз модыг хуурч мэхлэх аргаар авч 106 000 000 төгрөг,2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ё.Б-д канад хаус барьж өгнө гэж  барилгын ажил гүйцэтгэх гэрээ, автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хуурч 25 000 000 төгрөг, 4434 УНП улсын дугаартай Доджэ маркийн автомашин зэргийг шилжүүлэн авч, барилгын ажлыг гүйцэтгэлийг дутуу орхиж, нийт 49 014 601 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 6-р хороо Эрхэт худалдааны төвд канад хаус барьж өгнө гэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, барилгын ажлыг дутуу орхин, хуурч Х.О-с нийт 23.536.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-т Канад хаус барьж өгнө гэж хуурч, 15.000.000 төгрөг,  Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Хайрханы 12-08 тоотод канад технологиор байшин барьж өгнө хэмээн, хуурч иргэн М.Ө-тэй Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэх байгуулж, барилгын ажлыг дутуу орхин 6.214.601 төгрөг,  2017 оны 9 сарын 07-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын 10-р багт иргэн Г.Ө-д Канад технологиор байшин барьж өгнө хэмээн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ээж Ч.Ц-ын 5720626352 дугаарын дансаар урьдчилгаа 4.000.000 төгрөг,  2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүмбэр хаус ХХК, иргэн Ж.О-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 11 дүгээр гудамжны 516 тоот хашаанд канад байшин барьж өгөхөөр тохиролцон, гэрээ байгуулж, нийт 69.999.000 төгрөг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин,  42.991.848 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүмбэр хаус ХХК, иргэн М.Н-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 11 дүгээр гудамжны 517 тоот хашаанд канад байшин барьж өгөхөөр тохиролцон, гэрээ байгуулж, нийт 43.687.500 төгрөг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 31.147.848 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Б Сүхбаатар аймгийн төвд амины орон сууц барьж өгнө гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 77 800 000 төгрөгийг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 47867146 төгрөг, 2018 оны 09 дүгээр сард Фэйсбүүк орчинд “Монголиан Хаус Деволопмент” гэх хаягаар “өндөр чанартай амины орон сууц барьж гүйцэтгэнэ” гэж зар байршуулан 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ш.Г-с Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт 110 м.кв 2 давхар амины орон сууц барьж,

          2018 оны 11 дүгээр сард байшинг бүрэн ашиглалтанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 20.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 24.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны 5720626352 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 44.000.000 төгрөг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 41974252 төгрөг,  2018 оны 09 дүгээр сарын 28–ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Э-д зуслангийн байшин барьж өгнө гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, хуурч, мэхлэх аргаар нийт 68.000.000 төгрөгийг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 50.916.795 төгрөгийн,  2018 оны 10 дугаар сарын 30–ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд М.М-с зуслангийн байшинг нь засварлаж өгнө гэж хуурч, мэхлэн Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 24.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 05–ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Х-тай “Гоодойн” аманд байрлах газар дээр зуслангийн байшин барьж өгнө гэж хуурч, мэхлэн 4.100.000 төгрөгийг дансаар, бэлнээр 150.000 төгрөг, нийт 4.250.000 төгрөгийг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 2.885.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн иргэн Г.Б Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд хаус барьж өгнө гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 11.100.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт фейсбүүк цахим орчинд “Канад хаус” барина гэж зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар Д.Н-гийн байшинг засварлаж өгнө гэж 20.000.000 төгрөг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 18.500.000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр суманд барилгын дэлгүүр ажиллуулдаг Б.Г-оос 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл, нийт 50 000 0000 төгрөгийн барилгын материал,Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 8-145 тоотод байрлах иргэн С.Д-ын барилгын материалын дэлгүүрээс 2014 оны 06 сард 9 960 000 төгрөгийн барилгын материал, 2015 оны 07 сард Эрдэнэзоо ХХК-ийн захирал Н.М-аас барилгын ажил эхлүүлсэн удахгүй өгнө гэж хуурч мэхлэн бэлнээр 25 000 000 төгрөг, 14 802 000 төгрөгийн барааг авч, нийт 39.802.000 төгрөг,

Н.Б-той бүлэглэн 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 07 сарын 10-ны хооронд Зууны интерьер ХХК-ны вакум цонхны үйлдвэрийн захирал Б.Э-аас 26.000.000 төгрөгийн вакум цонх захиалж, үлдэгдэл мөнгө болох 12.000.000 төгрөгийг өгөлгүй, мөн бусдын 5044 УНК улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг барьцаалж, 4.000.000 төгрөгийг залилж, нийт  10 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд барилгын улаан шугам тавиулахаар Дижиэфэм ХХК захирал Э.Д-той 5 сая төгрөгний гэрээ хийж, 4.400.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26–ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа иргэн З.Г-т Найрамдал хотхонд зуслангийн байшин 38 сая төгрөгөөр барьж өгнө гэрээ байгуулан, хуурч, мэхлэх аргаар нийт 22 000 000 төгрөгийг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 17.914.601 төгрөг, 2015 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Дгаас нийт 2.315.000 төгрөгийн нэрийн хуудас, хэвлэмэл хуудас хийлгэж, үлдэгдэл 1.200.000 төгрөг, 2014 онд иргэн Д.Б-тай 3 удаагийн туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч, хуурч 11900000 төгрөгийн ажлын хөлсийг өгөлгүй тус тус залилан авч бусдад нийт  687.315.835 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Д нь манай хашаанд ирээд Сүмбэр хаус ХХК-г 2012 онд байгуулсан, канад барилгуудын нэгдсэн холбооны үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч гэж танилцуулаад, 2017 оны 07 сард наадмаас өмнө  байшиндаа орох, мөн дээр нь бэлэг өгч байгаа, одоогийн байдлаар 5 барилга барьж байгаа гэж сурталчилсан. Би өөрөө барилгынхаа ерөнхий зураг болон төсвийг гаргасан байсан учир барилах байшингийн загварыг хэлсэн. 60 м.кв талбайтай 1 давхар байшинг 45 сая төгрөгөөр бариулахаар тохирсон. Мөн цахилгаан татах 1,650,000 төгрөг өгөхөөр болсон. Ингээд 2017 оны 06 сарын 07-ны өдөр оффис дээр нь очиж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа орой нь Д бид нар цахилгааны ажлаа хийж байна, урьдчилгаа 300000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь Хаан банкны 5163052898 дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 06 сарын 08-ны өдөр  үлдэгдэл гэрээний дагуу урьдчилгаа 30% 16.200.000 төгрөг шилжүүлсэн.  “...Д заасан хугацаандаа ирээгүй, утас нь холбогдохгүй байсан. Орой нь оффис дээр нь очиход хаалттай байсан ба фейсбүүкээр нь ороход хаягаа устгасан байсан.”,  “...манай хашаанд шатсан шон зоогоод, цахилгааны шит тавьсан байсан. Энэ ажил нь 50.000 төгрөгийн ажил л байгаа байх.”, “...би өөрийн хүү Ө-н нэр дээр бүртгүүлнэ гэж бодоод хүүгийнхээ нэр дээр гэрээ байгуусан. “...М гэдэг залуугаар байшингийн схем план зураг л гаргаж өгсөн, барилгын зураг бол гаргаагүй... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 105-109/,

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Мөн Д өөрийгөө “Канад барилгуудын нэгдсэн холбооны санаачлагч, ерөнхийлөгч, 2012 оноос хойш ажиллаж байгаа” гэж хэлсэн нь итгэл төрүүлсэн. Тэгээд Сүмбэр хаус компаниар бариулахаар тохирсон.Сүмбэр хаус ХХК-ний  оффис дээр очоод 60 м/ кв талбайтай 1 давхар байшинг 45.000.000 төгрөгөөр бариулахаар гэрээ хийсэн байсан. Гэрээ хийх үед би хажууд нь байгаагүй. Гэрээний дагуу урьдчилгаа 30 хувь болон цахилгаан татах мөнгө гээд 16.500.000 төгрөгийг Ц гэх хүний 5163062898 дугаарын дансанд шилжүүлж байсан. 2017 оны 06 дугаар сарын 09-ниы өдөр зуслангийн газар уулзах байсан боловч Д ирээгүй ба утас нь холбогдохгүй байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Д нь манай өргөмөл хүү байгаа юм. Зан аашийн хувьд нэг л хөнгөн хийсвэр, хүний үгэнд оромтгой хүн байгаа юм. Элдэв муу зуршил байхгүй. Хоригдож гарч ирсэний дараа манай хаяган дээр зөндөө хүн ирж асуудаг байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага цагдаа  болон иргэдээс мөнгөө алдсан гэж хүмүүс ирдэг. Бид нар хаана байгааг нь мэдэхгүй байна. Миний 5720626352 тоот данстай виза картыг авч ашиглаж байсан. Дээрх 5720626352 тоот данстай виза картыг манай хүү Д 2014 оноос хойш ашиглаж байгаа хэдэн төгрөг орж гардаг талаар сайн мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /1-р хх-н 118-123/,

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тухайн үед бид 30.000.000 төгрөгөөр  барилгын материал авах, газар шорооны ажил хийх, цахилгааны дэд станц барих зэрэг ажилд зарцуулсан. С.Д Хэнтий аймгийн Батноров суманд очин  иргэдэд танилцуулга хийсний дагуу Д.А-с 15.360.000 төгрөг орж ирсэн, харин энэ мөнгө орж ирсэний дараа Д өөр компани байгуулан тусдаа гарсан тул би Хэнтий аймгийн  Батноров сумын Засаг дарга Т-тай уулзаад хүмүүсийн мөнгө манай компанийн дансаар шилжээд орж ирсэн байна гэтэл С.Д-р газар ажиллах болсон тул би ажил хийж чадахгүй болсон гэдгээ хэлэхэд ямар нэг аргаар та нар ажлаа дуусга гэдэг шаардалга тавьсан тул би С.Д-тай ярилцаад мөнгөө 2 хувааж авсан. Би энэ хугацаанд Д-д 4.000.000 төгрөгийг буцааж өгсөн.. гэсэн мэдүүлэг /1-р хх-н 124-125/,

            Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2013 оны 12 сарын 13-ны орчим эхнэр Т-ийн хамт Хан-Уул дүүрэг 12-р хороонд байрлах Сонгинийн  амралтын хажууд сувиллын амралт барихаар болоод Канад технологийн байшин барих зар хайж байгаад,тэгээд 2013 оны 12 сарын 19-ний өдөр Д, Б гээд 2 залуу ирээд ...манай гэрт гэрээ хийсэн юм. ...тэр өдрөө тэр 1 залууд 30 сая төгрөг бэлнээр өгсөн юм. Тэгээд мөнгөө өгөөд гадагшаа Тайвань улс руу яваад 1 сар орчмын дараа ирэхэд нөгөө газраа юу ч бариагүй, зураг хийгээгүй болохоор нь  тэр 2 залуутай уулзаад барилга барих талаар шаардаж эхэлсэн. Цахилгаан татуулахад дахиад мөнгө хэрэгтэй байна гээд 27 сая төгрөг бид 2-с авсан юм. ...Ингээд бид 2 зээл авах болоод ...барилга бариулах гэж байгаа компанийн танилцуулга, тусгай зөвшөөрөл зэргийг шаардахад эдгээр зүйлсүүд тэр компанид байхгүй байсан. ...бид 2 Б, Д нартай тооцоо нийлээд цахилгааны под станц барихад 25.530.000 төгрөг болсон, барилгын материал 12.267.000 төгрөг болсон. Ингээд үлдэгдэл болох 21.103.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-н 212-214/,

Гэрч Ш.Т-ийн мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн ... Би нөхөр Т-н хамт хувиараа бизнес эрхэлдэг юм. Ингээд бид хоёр Д, Б гээд хоёр залуутай тохироод байшингаа бариулахаар тохироод хэд хоногийн дараа Хан-Уул дүүзргийн 15 дугаар хороо 17-69 тоотод байх манай гэрт ирж уулзаад манай нөхөр тэр хоёр залуутай гэрээ байгуулсан. Ингээд гэрээ байгуулсан өдрөө барилгын урьдчилгаа 30.000.000 төгрөгийг Б, Д нарт өгөөд явуулсан. Тэгээд бид хоёр мөнгөө өгчихөөд гадаад руу 1 сар орчим хугацаанд явчихаад ирэхэд газар дээр нөхөр бид хоёр очиход юу ч баригдаагүй байсан. Мөн дараа нь бид хоёроос 27.000.000 төгрөг авсан байгаа. Мөн ажилчдын цалин гэж манай нөхрөөс нэхээд байхаар нь  1.900.000 төгрөгийг нэмж өгсөн. Ингээд манай нөхрийн мөнгийг өгөхгүй болохоор нь араас нь хайж байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн урд байх ээжийнх нь гэрт яваад очиход ээж гэж хүн тоохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 216-217/,

       Гэрч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...  Тэгээд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн барилгын ажил эхлээд өндөр хүчдэлийн газар шорооны ажлыг хийж эхэлсэн юм. Тэгээд үргэжлүүлээд газар шорооны ажлыг хийгээд арматур зангидаад цутгахад бэлэн болгоод бараа материалыг татаж авчирч буулгасан. Манай бригад нь 15 ажилчидтай Тухайн үед Боос 6.800.000 төгрөгий аваад ажилчидын цалинд зарцуулсан. Хоол ундны мөнгийг би компани дээр очоод Боос авдаг ба 7 хоногт 800.000 орчим төгрөг хэрэглэж байсан. Дараа нь захиалагч Т гэж хүнээс ажилчдын цалин гэж 1.900.000 төгрөг авсан.. гэсэн мэдүүлэг /1-р хх-н 217-218/,

       Сэжигтэн Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2013 оны 12-р сарын 19-ны өдөр шиг санаж байна хамт ажилдаг Д-н хамт Т гэдэг хүнтэй уулзаж нярайн сувилалын амралтын газрын байшинг Канад техонолгиоор барьж өгнө гэж гэрээ хийгээд ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах Хурдын байранд очиж 30 сая төгрөг аваад барилгын ажлыг 2014 оны 04-р сар гараад эхлээд барилгын суурийг ухаж бохирын шугам тавьсан өндөр хүчдлийн шугамны шонгуудыг суулгаж дэд станцыг нь суурилуулаад ажлаа үргэлжүүлэн хийх гэтэл нөгөө байшин бариулж байгаа Т-ийн банкинаас авах зээл нь бүтэхгүй ажил зогссон.Тэгээд энэ барилгын ажил эхлэхэд Т-аас цахилгааны станц барихын тулд 30 сая төгрөг бэлнээр аваад станцыг нь суурилуулсан гэхдээ агаарын утас, трансматор дутуу байгаа.Тэгээд анх авсан З0.000.000 төгрөгөөр нь хайрга 80 тонн, армутор төмөр 5,5 тонн,16 тонн цемент авсан үүнд ойролцоогоор 10-иад сая төгрөгийг нь зарцуулсан байх.Тэгээд энэ барилга бариулж байсан ах эгч хоёр танайх тусгай зөвшөөрөлгүй юм байна тусгай зөвшөөрөлгүй болохоор зээл авч болохгүй байна гээд харилцан тохироод больсон юм.Одоо үлдэгдэл мөнгөө бид нараас нэхээд байгаа юм тэрийг нь бид боломжтой болохоороо өгнө гэж ярилцсан юм.Бид нар тухайн үед гэрээ хийсэн байгаа.Ер нь тухайн үед санхүүжилтгүй барилгын ажил зогсох гээд байсан уг нь 380 сая төгрөгний 30%-ийг энэ захилагч талаас авч барилгын хэвийн явуулах ёстой байсан гэтэл захилагч талын банкны зээл нь бүтэхгүй байна гээд санхүүжилт орж ирэхгүй үндсэндээ барилгын ажил зогсоод байгаа юм.Гэхдээ бид энэ хүмүүсийн нэхэмжилж байгаа 21.103.000 төгрөгийг төлнө гэж бодож байгаа.Энэ нь анх авсан 30 сая төгрөгний үлдэгдэл гэж үзэж байгаа байх. Энд уг нь ажилчдын хоол унд компаний ашиг тээврийн зардал гэх зүйлүүд нь ороогүй байгаа.Энэ мөнгийг Д бид хоёр төлнө... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 228/,

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... БӨ-ОМ ХХК захирал Б, С.Д нар нь манай байшинд дутуу хийсэн зүйлээ гүйцээж хийж өгөөгүй. Тэд нар манай байшинг барьж эхэлснээс хойш 1 жил 4  сар  болж байна. Анх гэрээ хийж тохиролцохдоо 45 хоногийн хугацаанд байшинг бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэж өгнө гэсэн боловч одоо хүртэл бүрэн дуусгаж өгөөгүй байна. ...Гэрээнд заасны дагуу байшин барих, граж барих ажлын 58.400.000 төгрөгийг Б, Д нарт бэлнээр өгсөн. Харин худаг гаргах 11.000.000 төгрөгийг Д-т бэлнээр өгсөн. Гэрээгээр 46.200.000 төгрөг  гэж тохиролцоод, дээрээс нь гражийн ажил нэмэгдээд 55.920.000 төгрөг болж байгаа Үүн дээр худгийн 11.000.000 төгрөг Ингээд нийт 66.920.000 төгрөг болж байгаа гэхдээ би 69.400.000 төгрөг тэд нарт өгсөн байгаа... нийт 10.781.900 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэсэн тооцоо хийсэн түүгээр явах болно. Шинжээчийн дүгнэлт яагаад ингэж гарсан гэдгийг мэдэхгүй гэсэн мэдүүлэг  /2 хав 60-64/, 

Хохирогч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  ... 2014 оны 04 сард Хэнтий аймгийн Батноров сумын соёлын төв дээр хаус барих гэж байна гэсэн сурталчилгаа байсныг харсан. ...маш найдвартай компани зундаа бариад 10 сард дуусгаж түлхүүр гардуулна гэж мэтээр сурталчилсан. ...2014 оны 04  сарын 18-ны өдөр БӨ-ОМ гэсэн компанийн дансаар 15.360.000 төгрөг бэлнээр хийсэн. Гэрээ хийснээс хойш дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /2 хав 131-134/, 

Хохирогч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... С.Д гэдэг хүн надаас “БӨ ОМ” ХХК-ний дансаар 15.360.000 төгрөгийг барилга барьж өгнө гэж худал хэлэн батламж гардуулан явсан боловч нэг ч төгрөгийн ажил гүйцэтгээгүй...”, “...байрны урьдчилгаа болох 15.360.000 төгрөгийг 2014 оны 04  сарын 18-ны өдөр хийсэн. ...Д, Б нар нь ирж уулзаж бид нарыг залилсан. ...Харин энэ хугацаанд Б миний хаан банкны 5936021602 дугаарын дансаар 3 удаа 2 сая төгрөгийг надад төлсөн ” гэх мэдүүлэг /2 хав 136-141/,

     Хохирогч З.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэгээд үнэ хөлс нь гайгүй болохоор манай компани уг компаниар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны товчооны тэнд Оффис дан байшин бариулахаар болж уг компанийн захирал гэх Д, менежер гэх А нартай уулзаж оффисийн барилга бариулахаар гэрээ хийсэн. Эхний ээлжинд 70.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь манай компанийн менежер А, хятад талын хөрөнгө оруулагч Ху Эмиймэн нар нь Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны тэнд манай компани Д, А нарт бэлнээр 70.000.000 төгрөг өгсөн...”, “... тэгээд А, Д нар нь манайд дахиж хандаж 30.000.00 төгрөг байвал ажлаа дуусгамаар байна гэсэн. Ингээд 06 дугаар сарын 23-ны өдөр А, Д нарт Их дэлгүүрийн хажууд 30.000.000 төгрөг буюу нийт 100.000 юань бэлнээр өгч баримт үйлдсэн...”, “... 30.000.000 төгрөг авсаны дараа А, Д нар ямарч ажил хийгээгүй. Ингээд А-тай Бэлхийн зам дээр уулзахад Д мөнгийг аваад алга болсон. Та хуулийн байгууллагад өгч шалгуул гэсэн.  Манай компанийн зүгээс 70.000.000 төгрөгөөр нь барилгыг канад загвараар босгосон гэж үзэж байна. Иймээс манай компани 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна ...”, “... Сүүлийн 30.000.000 төгрөгнөөс Д-аас 25.000.000 төгрөг авсан. Үлдсэн 5.000.000 төгрөгийг Даас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 50-52/,

   Хохирогч Ш.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай компани Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт 600 үхрийн фирм байгуулахаар ажиллаж байгаа. Уг фирмийн оффис болон гал тогооны зориулалттай 2 ширхэг байшин барих компани хайсан. ...2014 оны 06 сарын 26-ны өдөр Г болон менежер Н нар Баянзүрх дүүргийн 18-р хороо 27/1 байрны 1 тоотод уулзаад 2 байшинг түлхүүр хүлээлцэх нөхцөлтэйгөөр 60 сая төгрөгөөр бариулахаар гэрээ хийсэн. Гэрээнд төлбөрийг урьдчилгаа 60%, ажлын явцад 30%, барилга хүлээж аваад 10% тус тус өгөхөөр заасан. Мөн 30 хоногт ажил гүйцэтгэхээр заасан. Гэрээг баталгаажуулж манай компанийг төлөөлж барилгын менежер Г, Сүмбэр хаус ХХК захирал С.Д нар гарын үсэг зурсан. Маргааш нь Сүмбэр хаус ХХК-ийн дансаар 36 сая төгрөг шилжүүлсэн. 2,3 хоногийн дараа байшин барих газарт  барилгын материал татаж, ажилчидаа аваачсан. Ажилчид нь 14 хоногийн дотор 2 байшингийн рамын босгосон. Ингэж ажиллах явцад Д хариуцаагүй ба шаардлагатай газар шорооны ажил бролон цемент хайргыг манай компаниас гаргаж байсан. Барилгын суурь рам боссоны дараа Д бид нартай уулзахгүй алга болсон. Уг ажилчид нь зараар барилга барьдаг хүмүүс байсан. ...гэрээ хийсний дараа 36 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс Д барилгын материал татсан болон ажилчдын цалин гээд 13 сая төгрөгийг зарцуулсан. Тиймээс манайд бодит 23 сая төгрөгний хохирол учраад байна. Хохиролоо барагдуулж авах хүсэлтэй байна. Д манай компанид учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй” гэх мэдүүлэг /3-р хх-н 205-206/,

Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... мөнгө шилжүүлсний маргааш  Д бараа материал авна, ажилчид нараа авч явна гээд явсан байсан. Өөрийн ажилчид нараасаа асуухад нэг портер машин цөөхөн материал ирсэн гэсэн. тэгээд тэр чигтээ байр барих ч худлаа болоод манай ажилчид байрны суурь зэргийг өөрсдөө цутгаад Д-г ажлаа эхлэхийг шаардахад утсаа авахгүй, очно, очихгүй  гэх мэтээр аргалах болсон. ...Д худлаа болсон тул байгууллага дахин өөрсдөө ажилчид нартаа цалин мөнгө бодож бараа материал татаж байрыг барьсан...” гэх мэдүүлэг /3 хав 211-212/

Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бусад хүмүүс ирж амаар ажлаа ярьсан. Тийм болохоор Д нь ажил хийдэг илүү найдвартай санагдаж гэрээ хийхээр  болсон. Мөнгө шилжүүлж өгөх ажлыг Нэргүй хариуцаж хийсэн. Ажлаа эхлээд дараа дараагийн барилгын материал шаардагдахад Д нь утасаа авахгүй алга болсон... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 216-217/,

Гэрч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Сүмбэр хаус ХХК-ний захирал Д гэгч 2014 оны 06 сард 36.000.000 төгрөг авсан.Энэ мөнгөнөөс 13.000.000 төгрөгт барилгын материал авч ферм дээр буулгаж орхисон. 23.000.000 төгрөгт ажил хийгдээгүй... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 218-219/,

     Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Төв аймгийн Баян суманд очиход Д 9м3, 5 см банз, 300 ширхэг ОСП хавтан, 1500 кг цемент, хадаас, шруп зэрэг эд зүйлсийг аваачсан байсан. Барилгын суурийг барих гэтэл Д  материалаа өгөхгүй байсан учир Говь хурах хайрга болон цемент нэмээд цутгалтаа хийсэн. Д бид нарт ажлын хөлс өгөхгүй байсан ба үлдсэн барилгын материалаа өгөхгүй байсан. ...Бид нарт Говь хурах ХХК-ийн барилга барих ажлын хөлс гэж огт мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /3 хав 220-221/

     Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Миний танил Ц гэх хүн 2014 оны 05 сарын эхээр залгаад чамд зарах банз байна уу, 5-н банз хэрэг болоод байна гэж асуухаар нь надад зарах 5-н банз байгаа гээд ... санаа зоволтгүй гэхээр нь би өөрийнхөө 106.000.000 төгрөгийн үнэтэй 330 м3 5-н банзыг 1 сарын хугацаатай Ц гэх хүнд өгөхөөр болсон чинь над руу үл таних хүн залгаад Ц ахын яриулсан Д гэж хүн байна гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн  3-р хороо Бага наранд байх хашаанаас аваад явсан юм. ...тэгээд одоо болтол банзны мөнгөө авч чадаагүй байна. 2014 оны байдлаар 330 м3 хашааны банз 107.200.000 төгрөг болж байгаа...” гэсэн мэдүүлэг /4 хав 66-67/ 

    Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2014 оны 05 сард над руу танил Б.Т залгаад ахаа банз мод авах хүн байна уу, гэхээр нь байгаа байх би зүс таних хүнтэй уулзуулж өгье гэсэн юм. Тэгээд Т, Д нар наймаагаа хийсэн байх. ...2019 оны 04 сарын эхээр манай ажил дээр Т ирээд би Д-аас банзныхаа мөнгийг авч чадахгүй байгаа гээд ирсэн...” гэх мэдүүлэг /4 хх-н 71/,

Хохирогч Ё.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Улмаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 08 тоот Барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулж гэрээнд дээрхи зүйлсийг дурдсан бөгөөд автомашиныг Сүмбэр Хаус ХХК-нй нягтлан гэх Б.Б-д шилжүүлэн мөн төлбөрийг Б.Б-н Хаан банкин дэх 57536880800 тоот дансанд шилжүүлж байхаар болсон. Ингээд өөрийн эзэмшлийн DODGE  маркийн машинаа С.Д-т шилжүүлэн өгч бэлнээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өлөр 1.000.000 төгрөг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны лөр 9.500.000 төгрөгийг тус тус өгч нийт 25.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл С.Д-т нийт 55.000.000 төгрөгийн мөнгө болон хөрөнгө шилжүүлсэн...”,”......2016 оны 10 сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Централ тауэр 14 давхарт Д, Б миний бие хоёулаа төлбөрийг хэрхэн төлөх талаар ярилцсаны эцэст Д нь 120м2 талбайтай орон сууцыг канад модоор барьж 2016 оны 12 сарын 25-ны өдөр надад хүлээлгэж өгөх, миний бие хариу төлбөрт нь 100 сая төгрөг өгөхөөр болж, уг төлбөрийг өөрийн эзэмшлийн 30 сая төгрөгийн Додж маркийн хагас ачааны машин, мөн өөрийн эзэмшлийн зуслангийн зориулалттай газрыг 25 сая төгрөгөөр, үлдэх 45 сая төгрөгийг бэлнээр өгөхөөр болсон. ...нийт 55.000.000 төгрөгийн хөрөнгө, мөнгө шилжүүлэн өгсөн болно. ...2018 оны 04 сарын дундуур өмнө цутгасан шугаман сууриа битүүлж, шалны цутгалтыг  талыг нь дутуу хийгээд, уг цутгасан шалан дээрээ хана гээд модон ханыг байрлуулсан байсан...”, “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа дүгнэлтээр С.Д надаас 55.000.000 төгрөгнөөс 5.985.399 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдэгтэй санал нийлж байна... гэсэн мэдүүлэг /4 хх-н  170-173/,

 

Хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүргийн 6-р хороо Эрхэт худалдааны төвийн оффис дээр очиж Д гэх залуутай уулзсан. Д гэх залуу захиалгаар чанартай сайн байшин, хаус барьж өгнө, ... та захиалгаа өгчих, бид нар таны захиалсан байшинг хурдан шуурхай чанартай барьж өгнө, дотор нь камен зуух, саун үнэгүй хийж өгнө, цагаан сараас өмнө 3 сая төгрөг өгчих юм бол худаг хүртэл ухаж өгнө гэсэн. Ингээд Д гэх залуутай 2017 оны 02 сарын 20-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар маргааш нь компанийх нь оффис дээр очиж, 5.280.000 төгрөгийг тушаасан. Тухайн үед Д нь хавар газар гэсэж ханш нээгдэхээр барилгаа эхэлнээ гэж байсан. ...би Д-т нийт 23,536,000 төгрөг шилжүүлж өгсөн. Бүгд баримттайгаа байгаа. Би Хан-Уул дүүргийн 13-р хороо 120 м.кв канад хаус бариулахаар гэрээ хийсэн боловч гэрээний дагуу байшин барьж өгөөгүй. Чанаргүй ыуурь цутгаж өгснөөс өөр барилгын ажил хийгээгүй. ...надад ямар ч мөнгө барагдуулаагүй. ...С.Д-н хийсэн барилгын суурийг хуулж аваад бид дахин суурь цутгаад барилгаа өөр хүмүүсээр бариулаад дууссан тул 23.536.000 төгрөгийг нэхэмжилж байна...”  гэх мэдүүлэг /4 хх-н 246-250/,

Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Манай хадам ээж 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр миний хүү завтай бол манай байшинг барих залууд мөнгө аваачаад өг гэхээр нь би гүний гудагний 3.000.000, зураг төслийн мөнгө гэж 2.280.000 төгрөг, нийт 5.280.000 төгрөгийг Д гэж хүнд өгчих гэсэн. Би Хаан банкны 5.280.000 төгрөгийг шилжүүлсэн.  Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн намайг гэртээ байхад хадам ээж миний хүү энэ мөнгөнөөс 6.000.000 төгрөгийг энэ данс руу шилжүүлчих гэж хэлээд өгсөн... гэсэн мэдүүлэг /5-р хх-н 01/,

 

Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2017 оны  08 сард фейсбүүк хуудсан дээр канад хаус захиалгаар барина ы үегэсэн зарын дагуу Д гэж танилцуулсан хүнтэй уулзсан.  Ээж нь гэх Ц гэх эмэгтэйтэй хамт ирсэн. Д нь өөрийгөө эхлээд Голомт хаус ХХК захирал гэж байсан боловч сүүлдээ ээж Ц нь тэр компаний захирал болж таарсан. Тэгээд би нийт 100 сая төгрөгийн хаус бариулахаар тохиролцоод урьдчилгаа 15 сая төгрөгийг өгсөн. Д нь уг мөнгөөр эхний ээлжинд хашааг нь бариад байшинг талд нь хүртэл барьчихна гэж тохиролцсон. Тэгээд мөнгөө өгчихөөд тэрнээс хойш хааяа утсаар асуухаар, одоо хашаагаа барьж байна, төмрөө татаад одоо гагнуулах гэж байна гэж ярьж байсан боловч сүүлдээ утсаа авахаа байсан. Тэгэхээр нь зуслангийн газар дээрээ очиж асуухад манай газар дээр нэг ч шон зоогоогүй, огт юм хийгээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /5 хх-н  59-61/

 

Гэрч Ч.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Д 2017 оны 07 дугаар сард ирээд ...хүнд барилга барьж өгөх гэсэн юм, компани байгуулах хэрэгтэй байна гэхээр нь би зөвшөөрсөн юм. ...Дын хамт Батзориг гэх хүнээс 15 сая төгрөг аваад бүгдийг нь Д-т өгсөн...” гэх мэдүүлэг /5 хх-н 74/,

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Д надад Санзайд 2-3 байшин барьж байгаа ...тог татах хэрэгтэй байна, чи хэдээр татаж өгөх вэ гэхэд би гарах тооцоог бодоод нийт 4,5 сая төгрөг гарах юм байна гэдгийг хэлсэн. Тэгтэл мөнгөний урьдчилгаа гээд надад 1 сая төгрөг өгөөд, үлдсэн 3,5 сая төгрөг өгөөд ажлаа эхэлье гэж тохирсон юм. тэрнээс хойш Д дахиж утсаар ч ярилгүй алга болчихсон...” гэх мэдүүлэг /5 хх-н 75/,

Хохирогч М.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би Сүмбэр хаус ХХК-ний захирал С.Д гэдэг хүнтэй Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Хайрханы 12-08 тоотод Канад хаус бариулахаар 22 сая төгрөгний үнэтэй байшингийн барилгын ажлын гэрээг Бөхийн өргөөний урд талын шүдний эмнэлэгт оффисын өрөөнд 2017 оны 05-р сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 05 сарын 15-ны өдөр эхний мөнгө болох 7.200.000 төгрөгийг өгсөн, тэгээд 07 сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөг тус тус өгсөн. Гэрээ байгуулснаас хойш манай хашаанд тухайн Сүмбэр хаусын ажилчид байшингийн суурийг цутгасан, 4 тал сэндвич хана босгосон тэрнээс өөр зүйл хийж өгөөгүй. Тухайн  хийсэн ажлыг нь шалгахад ямар ч стандартын шаардлага хангахааргүй хана, суурь байсан одоо би тухайн ажлыг нь өөр хүмүүст мөнгө өгч янзлуулж байгаа. Эхний 7.200.000 төгрөгийг Хаан банкны 5753680800 гэсэн данс руу хийсэн харин дараагийн 2.500.000 төгрөгийг нь З.М гэдэг хүнд өгөөрэй гэж тэр С.Д гэдэг хүн ярьж хэлсэн тэгээд бэлнээр З.М өгсөн... гэсэн мэдүүлэг /5 хх-н 158-159/,

Хохирогч Г.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...  Д гэх хүн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дарханд ирээд манай газрыг үзэхэд 140м2  байгаа юм байна. Тэгээд С.Д гэх хүнтэй бид барилгын ажлын гэрээ байгуулсан. Ингээд С.Д гэх хүн тус өдрөө явах болоод зураг төслийн мөнгөн хэрэг болно. Манай компани өөрсдөө зураг төсөл хийдэг юм, тэгээд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэхээр нь би барилгаа 2018 оны 04 сараас барина одоо зураг төслийн л мөнгө өгнө өөр мөнгө өгөхгүй гэтэл Д, болно манай зураг төсөл өвөлжингөө зурна гэж хэлэхээр нь би 4 сая төгрөг Д-н өгсөн дансаар /5720626352/ дансаар шилжүүлсэн. ... Д тай анх гэрээ хийхэд Голомт хаус гэх нэртэй компаний нэрээр хийсэн, тэгтэл фейсбүүк хаягаар хайхад С.Д Сүмбэр хаус гэх нэртэй компани захирал гэсэн мэдээлэл гарч ирсэн. Би уг хүнд байшин бариулан эхлээд 4.000.000 төгрөг өгсөн юм. Надаас барилгын урьдчилгаа 30%-ийг өгчих гэж надаас нэхсэн гэсэн мэдүүлэг  /5 хх-н 221-224, 227/,

Хохирогч З.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2018 оны 01 сарын 14-нд Minii house LLC гэсэн хаягаар С.Д-тай холбогдсон. Байшингийн зураг миний фейсбүүкээр явуулаад би харж байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрлах оффис дээр нь очиж уулзахад дизайнер гээд залуу сууж байсан. Д-тай уулзахад Найрамдал хотхоны нэг газар байгаа тэнд эхний байшин барих газар танайх байх болно гэж хэлсэн мөн эхний хүн болсон гээд урамшуулал камен зуух, гал тогооны иж бүрэн тавилга хийж өгнө гэж хэлсэн. ...Д-т бэлнээр 22 сая төгрөг, Приус 20 машиныг 10.032.000 төгрөгт бодож өгсөн. Үлдсэн мөнгийг байшин дуусахаар өгөхөөр болсон юм. Уг байшин мөнгийг би өөрийн эзэмшлийн 2 өрөө байраа 42.000.000 төгрөгөр зарсан. Харин Приус машиныг буцаан өөр газраар сольсон. Найрамдлын газар дээр барьж байсан байшин бариаулахаар болсон. Тэр газар дээр байшингийн суурь цутгаж байшингийн арам босгосон юм... гэсэн мэдүүлэг /6 хх-н  27-31/

 

Хохирогч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн төрсөн дүү Нарангоогийн охин нь болох М.Н-гийн хамт фэйсбүүк зар мэдээ дээрээс “Mini house” LLC фэйж хуудастай чатаар холбогдоод 96685450 дугаарын утсаар яриад СБД -ийн 10 хороо “Эмон” төвийн байранд Н-н хамт очиж С.Д болон 96685450 дугаарын хамаатан нь гэх эмэгтэй хүнтэй уулзалдаад 80м квадрат, 150м квадрат 2 байшин бариулахаар тохиролцоод манай БЗД -ийн 28 хороо Хужирбулангийн 2 хэсэг 11- 516, 517 тоот хоёр айлын хашаанд маань ирж зураг авж хэмжилт хийгээд 2018 оны 03 сарын 09 өдөр “Сүмбэр хаус” ХХК -ын захирал С.Д-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх 18/06, 18/07 дугаартай 2 гэрээ байгуулаад 150 метр квадрат 3 давхар байшин, 80 метр квадрат 2 давхар барилгын ажил эхлээд 14 хоног эрчимтэй барилга угсралтын ажил явагдаж байх явцад С.Д нь янз бүрийн материал авах шалтаг, шалтгаанаар цувуулаад нийт 113.686.000 төгрөгийг бид нараас гаргуулан авсан. Тэгээд удалгүй 2018 оны 04 сарын 30 өдрөөс эхлээд барилга угсралтын ажил нь зогсоод хүмүүс нь ирэхээ болиод С.Д нь өөрөө утсаа авахгүй алга болоод эхэлсэн бид нар араас нь хангалттай хөөцөлдсөн. Хамгийн сүүлд 04 сарын 30 өдөр цонхны үлдэгдэл мөнгө, арматур захиална гэж хэлээд 113,444,000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд одоог болтол бид нарт ямар нэгэн шалтгаар худлаа хэлээд алга болсон..., Бэлнээр өгсөн мөнгө гэж байхгүй дандаа “Сүмбэр хаус” ХХК -ын 109500071256 тоот дансаар мөнгөө шилжүүлэн өгсөн тэр бүх баримт нь бид нарт байгаа өргөдөлд хавсаргасан байгаа. Нийт 6 удаагийн үйлдлээр 113.686.500 төгрөг шилжүүлээд залилуулсан байна..., Одоо манай тэр хашаанд хагас дутуу 1 давхар блок хана босгоод суурийг нь хийсэн байдалтай зогссон байгааг нь бид нар өөрсдөө бага зэрэг нэмж хийсэн юм байгаа /одоо байгаа байдлыг өргөдөлд зургаар хавсаргасан/. Бид нар Сүмбэр хаус ХХК -ийн нягтлан нь гэх Т-тай /89052858/ очиж уулзахад Д нь манай барилга угсралтын ажилд нийт 59.556.200 төгрөг зарцуулсан байсан тэгэхээр одоо үлдэгдэл 54.130.280 төгрөг байна гэсэн үг..., С.Д нь одоо хаана байгааг нь мэдэхгүй 98118030 гэсэн дугаартай байгаа боловч тэр утсаа авахгүй СБД -ийн 10 хороо Эмон төв дээр байдаг оффис нь одоо байхгүй болчихсон нүүчихсэн байгаа, одоо бид нар холбоо барьж чадахгүй хайгаад олохгүй байгаа, хааяа фэйсбүүк хаягаар холбогдож чатаар нэлээд юм бичсэн боловч бид нартай уулзалдахгүй зугтаагаад байгаа. Хамгийн сүүлд 2018 оны 04 сарын 30 өдөр бид нараас хамгийн сүүлд шилжүүлсэн цонхны үлдэгдэл гэх 13,444,000 төгрөгийг авах гэж 13 хороололд байдаг манай ажлын газрын оффис болох БЗД-ийн 18 хороо 39-5 тоотод уулзалдсанаас хойш бид нар хоорондоо уулзалдаагүй одоог болтол олдохгүй байгаа юм ...” гэх мэдүүлэг /6 хх-н 173-175/,

Хохирогч М.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би ээжийн эгч Ж.О-гийн хамт барилга бариулахаар зар хайж байгаад 96685450 дугаарын утсаар ярьж байгаад Сүхбаатар дүүргийн Эмон тавтй байранд нагац эгч Ж.О-гийн хамт очиж С.Д болон 96685450 дугаарын хамаатан гэх эмэгтэй хүнтэй уулзаад 2 байшин бариулахааар тохиролцсон. С.Д нь янз бүрийн материал авах шалтгаанаар цувуулаад нийт 113.686.000 төгрөгийг бид нараас гаргуулан авсан. С.Д нь манай барилгын угсралтын ажилд нийт 59.556.200 төгрөг зарцуулсан байсан тэгэхээр одоо үлдэгдэл 54.130.280 төгрөг байна гэсэн үг...” , “...С.Д нийт 12.540.652 төгрөгийг зарцуулсан байна гэж гарсан байна, миний хувьд шинжээчийн дүгнэлт бодит байдалтай нийцэж гарсан байгаа тул ямар нэг санал хүсэлтгүй, 31.046.848 төгрөгийг нэхэмжлэх болж байна...” гэсэн мэдүүлэг /6-р хх-н 183-187/,

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Фейсбүүк дээр барилгын зурагтай байшин барина гэсэн зарлалыг Сүмбэр Хаус Девелопмент хаяганд байршуулсан байсан. ...2018 оны 09 сарын 17-ны өдөр гэрээний дагуу Ж.Ц-н 5720626352 гэсэн Хаан банкны дансанд 20 сая төгрөгийг 2 удаа, 17 сая төгрөгийг 1 удаа, 2018 оны 10 сарын 09-ний өдөр манай байрыг худалдан авсан хүний данснаас 15 сая төгрөгийг ту тус шилжүүлсэн байна. барилгын бригадын ажилчдад 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. .. хөөсний урьдчилгаа мөнгө гэж 800000 төгрөг өгснийг тэр газраас Д бидний зөвшөөрөлгүй авсан байсан.С.Д нийтдээ 77.000.000 төгрөгийг аваад утасаа салгасан. Хохиролоо гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /7- хх-н 17-20/,

Гэрч З.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүмбэр хаус Деваломент ХХК-тай Сүхбаатар аймгийн 5 дугаар багийн байранд хувийн хаус бариулах гэрээ хийсэн. Гэрээ хийсний маргааш 20.000.000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн. Мөн барилгын ажлын хөлсний 50 хувь болох 17.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Мөн дараа 15.000.000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Одоогоор нийт 77.000.000 төгрөгийн хохирол учраад байна гэсэн мэдүүлэг /7-р хх-н 23/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний дагуу Ж.Ц-н 5720626352 гэсэн Хаан банкны дансанд 20.000.000 төгрөгийг 2 удаа Х-н данснаас, 17.000.000 төгрөгийг 1 удаа 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний данснаас шилжүүлсэн. Мөн 15.000.000 төгрөгийг Х-н данснаас тус тус шилжүүлсэн байна. Барилгын бригадын ажилчдад 5.400.000 төгрөгийг миний данснаас шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг /7-р хх-н 24/,

Хохирогч Ш.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2018 оны 09 дүгээр сарын эхээр фэйсбүүк хаягаар С овогтой Д гэх залуутай  холбогдон амины орон сууц бариулахаар тохирсон. Тэгээд Д гэгч нь Дундговь аймгийн Хулд суманд газар дээр очиж үзээд энд амины орон сууц барьж болно гээд 88 сая төгрөгөөр иж бүрэн 110 мкв 2 давхар байшин бариулахаар болсон. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 114-17 тоот гэрээсээ интернет банкаар С.Д-н өгсөн 5720626352 тоот дансанд шилжүүлсэн, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 24.000.000 төгрөг мөн гэрээсээ шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэнээс хойш  хоногт ажил эхэлнэ гэсэн боловч тэр  хоногтоо эхлээгүй, материал ирээгүй гэх янз бүрийн шалтаг хэлээд 20-иод хонсон. Тэгээд 09 дүгээр сарын сүүлээр 4 хүнтэй газар руу очиж хундам цутгасан бөгөөд тэрийгээ дахин хуулаад дахин цутгасан. Тэгээд үүнээс хойш юу ч хийгээгүй. Тэгээд сүүлдээ утсаа авахаа больсон...” гэсэн мэдүүлэг /7-р хх-н 86/,

Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  ... Д нь миний 5094642851 тоот данстай картыг авч ашиглаж байсан юм.  Миний нэр байх 5094648251 тоот хаан банкны 11.000.000 төгрөгийг хийлгэж байсан. Тэр 11.000.000 төгрөгийг юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2019 оны 03 дугаар сараас 08 сар хүртэл С.Д миний 5094642851 тоот данстай картыг ашиглаж байсан юм. Тэгээд миний картыг гээчихсэн гэхээр би өөрөө банк дээр орж шинээр сэргээлгэж байсан юм. Д бол надад мөнгө өгч байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /7 хав 87-88/

Хохирогч Ш.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би 2019 оны 09 сарын эхээр зуслангийн газар дээрээ хувийн орон сууц бариулья гэж бодоод зар дээрээс Д гэдэг хүнтэй холбогдсон. ...эхний ээлжинд орон сууцныхаа зургаа зуруулсан чинь 2-3 хоногийн дараа болчихлоо гэхээр нь очиж уулзаад  ганц нэг санаа оноогоо хэлсэн юм, тэгээд тэр даруй манай зуслангийн газар дээр очиж үзье гээд хамт очиж үзсэн юм. ...би байшингаа бариулахаар болоод тухайн газар нь шууд хэмжилтээ хийгээд газар шорооны ажил эхлэхээр нь би маш хурдан ажилладаг юм байна гэж бодсон, тэгээд надад танай байшин 170 сая төгрөгөөр босох юм байна эхний ээлжинд 40%-г урьдчилгаа өг ажлаа саадгүй явуулахад хэрэгтэй байна гэж хэлээд гэрээний төсөл өгсөн. ...2019 оны 09 сарын 28-ны өдөр Ц гэж хүний  хаан банкны данс руу 68.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд сарын дотор бүх ажлаа хийгээд дуусгах байсан хүмүүс сууриа цутгаад ажил нь удаашраад эхэлсэн. Тэгээд өрлөгийг хагас дутуу хийгээд өвөл болоод ажил зогссон. Би С.Даас өөрийнхөө өгсөн 50.916.795 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ С.Д бол олон хүнээс иймэрхүү үйлдэлээр залилан мэхэлж мөнгө авсан. Д-н надад ярьсан бүх зүйл худалаа.” гэсэн  /7 хх-н 166-169/,

Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Сэлхэд Э гэж хүний 9х13 хэмжээтэй байшинг гүйцэтгэхээр ярьж тохиролцож, барилгын ажлын хөлсийг 34 сая төгрөгөөр барихаар тохиролцож ажлаа эхлүүлсэн чинь барилгын суурь цутгагдаж 1 давхарын өрлөг нь өрөгдөөд дууссан чинь хариуцаж байсан компаний захирал Д гэдэг залуу нь барилгын материал татаж өгөхгүй, бид нарын хөлсийг өгөхгүй алга болсны улмаас барилгын ажил зогссон. Би Д-аас дөнгөж ажил эхлэх үед 2.000.000 төгрөг авсан. Одоо ажлын хөлс 4.500.000 төгрөг авах ёстой... гэсэн мэдүүлэг /7 хх-н 173-175/,

Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...С.Д гэх хүнтэй тохиролцож Сэлхийн зусланд байх байранд бүрэн засвар хийлгэхээр Хаан банкны 5720626352 гэсэн Ц гэх хүний данс руу 17 сая төгрөг шилжүүлсэн. ...цонхны мөнгө хэрэгтэй гэхээр нь 7 сая төгрөг шилжүүлж өгсөн. ...С.Д гэрээ хийсний дараа засаж байна гэж очиж доторхи бараа материал буулгаж байсан. Тэгээд би засах юм байна гэж итгэсэн. Тэгтэл одоо болтол ямар нэгэн холбоогүй сураггүй алга болсон. ..” гэсэн мэдүүлэг /7 хх-н 231-232/,

    Хохирогч П.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүмбэр Хаус Девелопмент ХХК захирал Д гэх хүнд зуслангийн байшин бариулахаар 2,800,000 төгрөгийг Б гэх хүний 5094642851 хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд тухайн хүн манай гоодойн аманд байх хуучин босгосон торхон дээр дотор гүйцэтгэл хийнэ гэсэн боловч ажиллагаа огт хийгээгүй удаа дараа надаас материал дуусчихлаа ажил зогсох гээд байна гээд цувуулж авсаар 4,250,000 төгрөг авсан боловч одоо барилгын ажил чанаргүй гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /8 хх-н 43-47/,

     Хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Сүмбэр Хаус Девелопмент ХХК-с Хэнтий аймагт ирж манай газрыг хараад гэрээ хэлцэл хийхээр болоод, аймгийн нотариат орж гэрээгээ байгуулсан. Би тухайн өдөртөө гэрээнд заасан мөнгө болох 10 сая төгрөгийг Б гэх хүний 5094642851 дугаарын данс руу хийсэн. Дээрх ХХК-хан Улаанбаатар хот буцсан бөгөөд нөгөөдөр нь барилгын материал авч байна мөнгө дутчихлаа гэхээр нь би 1,100,000 төгрөг данс руу мөн хийсэн. ...түүнээс хойш утсаар болон цахимаар холбогдоход удахгүй очно түр хүлээж байгаарай гэх зэргээр худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Нийт 11.100.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /8 хх-н 89-90/

   Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... С.Д-тай манай эхнэр Б цахим хаягаар холбогдсон. 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт С.Д манай эхнэртэй гэрээ хэлцэл хийгээд буцсан. Ингээд 2 хоногийн дараа 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эхнэртэй 10.000.000 төгрөгийг эхнэр Ж.Б-н 5094642851 дугаартай данс руу шилжүүлэн авсан. Ингээд 2 хоногийн дараа 2019 ны 08 дугаар сарын 14-ний өдөр эхнэртэй холбогдон материал авах гэсэн чинь  мөнгөн дутчихлаа 1.100.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь эхнэр Ж.Б-н данс руу хийсэн...гэсэн мэдүүлэг /8-р хх-н  91-92/

    Хохирогч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 98118030 гэсэн дугаараар холбогдож ярьсан ...манайх канад стандартаар европоос материал оруулан ирж барьдаг гэсэн ...Д надад  барилгын зураг гаргаж өгөөд төсөв гаргаж өгсөн. Уг төсөв нь 120 сая төгрөгний төсөв байсан ингээд тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа гэж Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байх байранд 20 сая төгрөг бэлнээр авсан. Ингээд орчим хоног манай хуучин байрыг өөрийн гэх хүмүүсээр буулгуулж байсан боловч уг хүмүүсийг хөлсөлж аваад мөнгийг нь өгөхгүй алга болсон байсан, би түүнээс хойш Д-г хайгаад олоогүй. ...сүүлд 2018 оны 12 сард тааралдахад, би таны мөнгийг өөр зүйлд оруулсан байсан юм, уучлаарай буцааж өгнө гэж байсан боловч дахин уулзаагүй... гэсэн мэдүүлэг /8-р хх-н 141-147/,

      Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Д нь тухайн үед надаас барилгын материал авахдаа Эко хороолол нэртэй Канад байшингийн хотхон барьж байгаа гээд манай барилгын дэлгүүрээс материал авсан. ...надаас 50 сая төгрөгний барилгын материал авсан. 2015 оны 5-6 сард миний дугаар луу танихгүй эмэгтэй хүн утсаар залгаад та дансны дугаараа өгөөч. Д ах 1.000.000 төгрөг хийчих гэж надаас гуйсан. Тэр 1.000.000 төгрөг өгснөөс өөр хохирол барагдуулаагүй байгаа. Одоо Даас үлдсэн 49.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /8-р хх-н 143-147/, 

Хохирогч С.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Дөл нэртэй барилгын материалын дэлгүүр нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо Сэлбийн 8-145 тоотод байдаг. ...С.Д-т 9,960,000 төгрөгийн бараа материал залилуулсан...” гэх мэдүүлэг /9 хав 13-18/

     Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2015 оны 07 сард Д.Б, А нарыг дагуулаад манай ажил дээр 7 хоног ирж гуйгаад байсан учир сүүлдээ зөвшөөрсөн. Бараа материал авахаас гадна барилга барихад мөнгө хэрэгтэй байна гээд 25 сая төгрөг гуйгаад байсан. Тэгээд 2015 .07.21-ний өдөр бараа худалдан авах гэрээг Дтай байгуулсан. Тэр өдрөө А-гийн дансанд 25 сая төгрөгийг Эрдэнэзоо транс ХХК данснаас шилжүүлсэн. 2015.07.25-ны өдөр 8.082.000 төгрөгийн бараа өгсөн, 2015.08.22-ны өдөр төмөр дутаад байна гэж дахин 6.720.000 төгрөгийн бараа авсан. Дараа нь бараа авна гэхээр нь би өгөөгүй. Түүнээс хойш 2015 оны 09 сараас Д сураггүй болсон... “ гэх мэдүүлэг /9 хав 39-40/

     Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  ... 2014 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд 26 сая төгрөгийн үнийн дүн бүхий цонхны захиалга өгсөн юм. ...50 хувиа өг гэж шаардахад увуулж, цувуулж 14 сая төгрөг өгсөн.  ...2014 оны 07 сарын 10-нд Д манай ажил дээр ирээд ...удахгүй мөнгө орж ирнэ гээд нэг захиалгын гэрээ үзүүлээд 4 сая төгрөг нэмээд зээлчих, тэгвэл өөрийн эзэмшлийнх болох хадам ээж М-н нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан байгаа, Т.Приус 20 маркийн 50-44 УНК улсын дугаартай автомашиныг барьцаанд үлдээе, би танд 16 сая төгрөгийн өртэй боллоо, 10 хоногийн дотор мөнгийн чинь буцааж өгөхгүй бол та наад машинаа өр төлбөртөө ав, тэр үед таны нэр дээр асуудалгүй шилжүүлж өгнө гэсэн. ...2014 оны 07 сарын 30-ны өдөр манай гэрийн гаднаас нөгөө барьцаанд тавьсан машинаа өөрт байсан илүү түлхүүрээр онгойлгож асаагаад хулгайлаад аваад явсан. БӨ-ОМ ХХК-ний үлдэгдэл 12.000.000 төгрөг дээр Д нэмж 4.000.000 төгрөг авсан Иймд Д Б нараас 16.000.000 төгрөг гаргуулмаар байна  гэсэн мэдүүлэг /9-р хх-н 60-63/

    Хохирогч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2015 оны 08 сарын эхээр Сүмбэр хаус ХХК захирал Д гэх хүн утсаар яриад Архангай аймгийн Их тамир сумын нутаг дэвсгэрт барилгууд барих гэж байгаа юм, улаан шугам тавиулах хэрэгтэй байна гэж хэлсэн. ...утсаар ярихдаа 20 ширхэг хаус, жуулчны том барилга, хашааны кадастр шалгуулна гэсэн. ... 5 сая төгрөгөөр ажлыг нь 4 хоногт хийхээр утсаар ярьж тохирсон. ...би 2015 оны 08 сарын 11-нээс 15-ны өдрийн хооронд ажил хийх гэрээ бэлдээд 2015 оны 08 сарын  10-ны өдөр Д руу Д.Б-р өгч явуулсан. Баттөгс тэр дороо Д дээр очиж, гэрээн дээр гарын үсэг зуруулаад, урьдчилгаа 600.000 төгрөг авчирсан. ...Сүүлдээ 2015 оны 10 сар гэхэд утсаа ч авахаа болиод утас нь холбогдохоо больсон. Гэрээнд заасан үлдэгдэл 4.400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /9-р хх-н 65-67/,

    Хохирогч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2015 оны 03 сарын 10-ны өдөр Д утсаар яриад эгчээ юм хийлгэмээр байна гээд ирсэн. ...Би Д-т нийт 2.315.000 төгрөгийн ажил хийж өгсөн.Энэнээс Д 1.400.000 төгрөгийг барагдуулсан. Үлдэгдэл 1.115.010 төгрөг дутуу байгаа. Дээр нь Б ажил хийлгэсний мөнгө 395.000 төгрөгийг төлнө. Д-с 1.510.000 төгрөг дутуу боловч Д-тай ярилцаад 1.200.000 төгрөг өгч авалцахаар тохиролцсон. одоо 1.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн  мэдүүлэг /9-р хх-н 73-74/,  

    Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би 6 хүний бригад ахладаг ба ...Төв аймгийн Баян суманд Говь хурах ХХК-д 10400000 төгрөгөөр бариулахаар болсон. Урд нь барилга барьж байсан болохоор итгээд амаар гэрээ хийсэн. Дын аваачсан модон материалаар нь ажлаа хийж дуусгасан. 2014 оны 07 сар 10 өдөр та хэд араас хүрээд ир урьдчилгаа 4 сая төгрөг өгнө гэж хэлээд явсан. Түүнээс хойш Д утсаа хаагаад алга болсон. ...Нийт 30.400.000 төгрөгөөс 17.800.000 төгрөг авсан. ...одоо үлдэгдэл 11.900.000 төгрөгийг Д-с нэхэмжилж байна. Энэ мөнгөний талаар манай бригадын 5 хүн гэрчилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /9 хав122-124/,

          Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би Б ахын барилгын бригадад 2014 оны 06 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Ажиллах хугацаандаа Б ах Сүмбэр Хауас ХХК-ний захирал Д гэх хүнтэй барилга барихаар тохирсон. Энэ барилгыг эхлээд барих гэтэл Д эхлээд ОСП хавтан, цемент, гипсэн хавтан гээп материал аваачиж өгсөн. Түүнээс хойш Д алга болсон Бид нар хүлээж байгаад сүүлдээ Улаанбаатар хотод ирсэн. Тэгэхэд Говь хурах ХХК-нь та нар хүрээд ир, барилгаа дуусгачих, хөлсийг бид нар өгье гэж хэлээд бид нар очиж барилгаа барьж дуусгасан. Бид нар 2015 оны 06 сард Завханд очиж, хувийн хаус барьсан. Энэ брилыг барьж байхад Д бас материал дутуу үлдээсэн...гэсэн мэдүүлэг /9-р хх-н 129-130/,

 

     Яллагдагч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...  Би Сүмбэр хаус ХХК-ний фэйсбүүк хаягаар “канад технологиор байшин барих” зар тавьсны дагуу 2017.05.20-ны өдөр Б гэх эмэгтэй холбогдож БЗД-ийн 6-р хороо Бөхийн өргөөний баруун талд байх Эрхэт төвс байрлах офис дээр охины хамт ирж уулзсан. Уулзаад Жигжид зусланд 60 м/кв талбайтай 1 давхар байшин бариулахаар санал тавьсан. Нийт үнэ нь 45.000.000 төгрөгөөр барихаар тооцоо гарч, 2017.06.07-ны өдөр хоорондоо тохирч, манай компаний офис дээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 30 хувь буюу 13.500.000 төгрөг болон цахилгаан татах 1.650.000 төгрөг, байшингийн зураг гаргах 1.350.000 нэмж урьдчилгаанд нийт 16.500.000 төгрөг авахаар тохирсон Манай компаний данс хаагдсан байгаа учир өөрийн ээж Ч.Ц-н Хаан банкны 5163052898 дугаарын дансаар 16.500.000 төгрөгийг шилжүүлж авсан. Үүнээс 1.650.000 төгрөгөөр 2017.06.09-ний өдрийн үед хашаанд цахилгаан тавьсан. Тухайн үед 1.350.000 төгрөгөөр барилгын зураг хийгдсэн Үлдсэн барилгын 30 хувийн урьдчилгаа 13.500.000 төгрөгийг БНХАУ-ын “Дун Юу Он” ХХК руу шилжүүлсэн. Канад модоор бариулахаар тохирсон ба Монгол Улсад канад мод байхгүй учир 13.500.000 төгрөгийг 37.000 юаниар солиулаад шилжүүлсэн. Би өөр 2-3 байшин барьж байсан ба байшингийн модыг цугт нь 1 вагон мод болгож захьсан. 2017.07.01-ний өдрөөс модон материал гаалийн татвартай болсноос бага зэрэг мөнгөний асуудал үүссэн. Одоо 6.000.000 төгрөгийн төлбөр хийгдвэл мод нь орж ирэх ёстой юм. Тэр орж ирэх модны 1/3 нь Биндэргаравын байшинд хэрэглэгдэх юм. Уг моднууд БНХАУ-ын Эрээн хот дахь “Дун Юу Он” ХХК-ны хашаанд хураатай байгаа. Би 6.000.000 төгрөг өгөхөд мод ороод ирнэ. 2017 оны 7-р сард сард Биндэргарав цагдаад өргөдөл өгсөн талаар надад хэлсэн. Түүнээс хойш холбогдоогүй ба 2017 оны 11-р сард фэйсбүүкээр Б-тай холбогдож учир байдлыг хэлсэн...” ,”... 2013 оны 12 сарын сүүлээр шиг санаж байна Т гэдэг хүний нөхөр Т гэдэг хүн надтай утсаар яриад Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сонгино гэх газарт 500 орчим м/кв хэмжээтэй амралт, сувилалын зориулалтай барилга бариулах гэсэн юм гэсэн. Тэгээд тухайн үед "БӨ ОМ" ХХК-ийн ажлын байр байрлах Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Золбоо төвийн байранд Б.Т надтай ирж уулзсан ба би барилгын ажпыг яаж барих, ямар хугацаанд гүйцэтгэх тухай ярилцаад бид хоорондоо гэрээ байгуулахаар болсон, тухайн үед Т гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 10 орчим хувийг өгөх, харин би уг мөнгөөр барилгын зураг, төсөл боловсруулах, барилгын төсөв гаргах зэрэгт зарцуулна гэж ярилцан тохирж, дараа нь Б.Т-н гэр байх Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хурд хороллолд байх гэрт нь очсон ба би тухайн үед "БӨ ОМ" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Б-н хамт очиж, гэрээ байгуулсан.Гэрээнд бид 507 м/кв барилгыг бүх гүйцэтгэлийн хамт буюу түлхүүр гардуулан өгөх нөхцөлтай нийт 380,250,000 төгрөгт багтаан гүйцэтгэх, барилгыг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх талаар зааж өгсөн, ингээд би гэрээ байгуулсан, яг тэр дороо 30,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Харин бид тухайн үед уг мөнгийг барилгын ажпын зураг гүйцэтгэх ёстой байсан болохоор би тухайн үед манай компанийн ажилтан С гэдэг хүнээр барилгын зургыг зуруулаад 2 сая төгрөгийн цалин олгоод харин үлдсэн мөнгөөр нь "БӨ ОМ" ХХК-ийн Золбоо төвд түрээслэн ажилуулж байсан хүнсний дэлгүүрийн бараа эргэлтэнд оруулан зарцуулаад дууссан. Б Т бидний зурсан барилгын зургаар банкинд өгч төслийн зээл авах ёстой байсан боловч бидний зурж өгсөн..”,” ...Намайг Улаанбаатар хотоос гарах үед “БӨ ОМ” ХХК-ний захирал Б, сумын засаг дарга Т нараас захиалагч нарыг хурдан авах үүднээс эхний 5 захиалагчид хөнгөлөлт урамшуулал олгох гэсэн тул үнийн дүнгээс 10 хувийг хөнгөлөх болно гэсэн яриаг өдөрлөг дээр хийсэн. Энэ дагуу Ц.Д, Д.А нар яг тэр өдөрлөг дээр надтай уулзаад 2 давхар, 70 м/кв амины орон сууцыг 52,500,000 төгрөгт бариулахаар ярьж, урьдчилгаа төлбөр болох 15,360,000 төгрөгийг Д.А, Ц.Д нар тус бүрдээ “БӨ ОМ” ХХК-ийн дансанд тушаасан, ингээд би тэр хүмүүст мөнгө тушаасан, байр захиалсан гээд Д.А, Ц.Д нарт тус бүрт нь батламж гардуулсан...”, “....2014 оны 05 дугаар сард би Орхон аймагт 30 ширхэг амины орон сууцны ажил хийж байхдаа уг ажилд зарцуулахаар өөрийн үеэл эгч А гэдэг хүнээр дамжуулан Б.Т 330 куб/м хар модон, 5 см зузаантай банзыг төлбөрийг дараа өгөх нөхцөлтэй авсан ба уг банзнаас 60 орчим хувийг би тухайн барилгын ажилд зарцуулсан ба харин үлдсэн банзыг Орхон аймагт банз худалдаалдаг хүмүүст зараад барилгын ажилчдад цалин тавьсан. Харин тухайн үед надаар ажил хийлгэж байсан компани барилгын төлбөрийг надад төлөөгүй учраас би Т-н мөнгийг төлж чадаагүй. Энэ компани яагаад надад мөнгөө төлөөгүй гэхээр Хэнтий аймгийн Батноров суманд хийсэн хэргийн улмаас би цагдан хорих байранд байхад тухайн компани надтай байгуулсан гэрээгээ цуцалсан байсан...”, “... 2016 оны 10 дугаар сард Ё.Б надтай зараар хандаад тухайн үед 100.000.000 төгрөгт багтаан байшин бариулах талаар бид хоорондоо ярилцаад тохирсон ба Ё.Б ахад одоо 25.000.000 төгрөг бэлнээр, Додже маркийн машин, Найрамдалд 1 га хэмжээтэй газар байгаа энэ газрыг бэлнээр 45.000.000 төгрөгт тооцоод надаар байшин бариулах хүсэлт тавьсан. Би үүнийг зөвшөөрөөд гэрээ байгуулахаар болсон ба харин газар дээрээ хотхон хэлбэрээр байшин барих санаагаар би энэ гэрээг хийж мөнгө, машиныг авсан...”, “... Би Х.О-с 23.536.000 төгрөгийг авсан үнэн би энэ мөнгөнөөс барилгын зураг зуруулахад М гэдэн хүнд 1.200.000 төгрөгийг өгч зураг зуруулсан....”, “... Би Б-с 15.000.000 төгрөг авсан үнэн, энэ мөнгийг ямар нэг ажил хийгээгүй, гэхдээ би Д.Б-г газарт цахилгаан татуулах зорилгооор Б гэдэг хүнд 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” ,” Би Ө-с барилгын ажил гүйцэтгэнэ гэж урьдчилгаанд 9.600.00 төгрөг авсан..., “... Би Г.Ө-с 4.000.000 төгрөгийг авсан гэхдээ тухайн үед би Г.Ө-тай гэрээ байгуулаан зургын мөнгө гээд 4.000.000 төгрөгийг авсан барилгын ажил 2018 оны хавар эхлэх ёстой байсан...”, “... Би Г-тэй байгуулсан гэрээний дагуу 2 байшингийн ажил гүйцэтгэсэн. Ингээд би түүнтэй гэрээ байгуулан 22.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч энэ мөнгөнд Ё.Б-с авах ёстой байсан газар дээр байшингийн суурь цутгах, хана өрөх зэрэг ажил хийж байтал Ё.Б надаар байшин бариулахгүй, газар чөлөөлж өг гэж хэлээд би уг газарт босгосон байсан байшингийн ханыг задалж З.Г-ийн шинээр авсан газар дээр дахин суурь цутгаж хана өрөөд орхисон ...”, “..Би Н-с 43.687.500 төгрөг авсан энэ мөнгөөр барилгын суурт, 4 хана өрөх зэрэг ажил гүйцэтгэсэн, М.Н энэ ажилд зарцуулсан мөнгөний баримтыг бүгдийг гаргасан өгсан байна лээ...”, “...хан-уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Т гэж хүний гэрт нь Б бид хоёр хамт очиж уулзаад 30.000.000 төгрөг авсан. Тэгээд захилагчийн зүгээс мөнгөн бүтэхгүй байна гэрээгээ цуцалмаар байна гэсэн хүсэлтийг дагуу гэрээг цуцалсан. Тэгээд Т, эхнэр Т, захирал Б, Д бид 5 манай ажил дээр уулзаад тооцоо хийсэн. Ингээд тооцоо хийж үзэхэд 69.000.000 төгрөгнөөс 60.000.000 төгрөгийг барилгын материал болон гадна цахилгаан хангаж зэрэгт зацуулсан гэж үзээд 9.000.000 төгрөг үлдээ энэ мөнгийг ах эгч хор хаваржингаа барилга бариулна гэж яваад барилга бариулж чадсангүй энэ ондоо багтаагаад өгөөрэй гэж байсан. Тэгээд Т эгч нийт авсан материалын үнийг хасаад намайг 21.103.000 төгрөгийг төлж өг гэсэн ...”, “... Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Золбоо төв дотор хийсэн  Урьдчилгаа болгож Б-с манай захирал Б 16.000.000 төгрөг авсан санагдаж байна. Мөн Б бид хоёр Б-д хэлж 20 гаруй сая төгрөгийг авсан Ингээд тэр мөнгөөрөө Золбоо төвд бараа материал татсан. Б-д түр зээлээч гэж 11.000.000 төгрөгийг нэмж авсан. Барилга барина гэж авсан нийт 41.000.000 төгрөгийг Б-гээс Б авсан...”, “...2014 оны 06 дугаар сард Говь хурах ХХК-нь төв аймаг дахь баян сумын нутаг үнээний ферм гал  тогоо болон ажилчидын байр бариулах 100м/км барилгын ажил хийх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 60.000.000 төгрөгөөс урьдчилгаа 30.000.000 төгрөг авсан. Тэгээд 14.000.000 төгрөгийн материал авсан. 8.000.000 төрөгийн ажлын хөлсөнд өгсөн. Тээвэрт 1.000.000 төгрөг зарсан. Үлдсэн 13.000.000 төгрөгийг нь Эрдэнэтийн ажилд зарцуулсан. Ажлын мөнгийг хоёр өөр зүйлд зарцуулсан гээд Говь хурах ХХК- нь гэрээгээ цуцалсан. Би өөрийн авч ашигласан 13.000.000 төгрөгийг төлнө...”, “...Би Ё.Б-гээс барилга барьж өгөх зорилгоор урьдчилгаа эд зүйл авсан. Энэ мөнгөний зөрүүг гаргаж нөхөн төлөх хүсэлтэй байна...”, “...Би 2017 оны 02 дугаар сард Фэйс бүүк дээр байшин барина гэсэн зар тавьсан байсан үүний дагуу О гэх хүн ирж надтай уулзаж би Шувуун пабрикийн ‘хажууд байшин бариулмаар байна гэхээр нь би болж байна гэж зөвшөөрч тэр үед одоо оодоход 2 дугаар сарын дундуур байсан санагдаж байна гэрээгээ байгуулаад нийтдээ 2- 3 удаагийн үйлдлээр 23 сая орчим төгрөг бэлнээр болон манай байгууллагын нягтлан '/өнхсоёлын данс руу шилжүүлж байсан. Тэгээд тэр хавартаа буюу 2018 оны 05 дугаар сард Шувуун пабрикт байрлах О-ийн хашаанд очиж 120мкв барилгын суурийн ажлыг гүйцэтгэсэн ба зураг төслийг Базура Дизайн ХХК-наар зургийг хийлгэсэн болохоор 1.500,000 төгрөгийг нь тэр компанид өгсөн. Тэр жилдээ Хятад улсын Дун Ён гэх нэртэй компанитай гэрээ байгуулж канад мод худалдаж авахаар болсон тэр мод 70 сая орчим төгрөг болоод байсан энэ мөнгөн дотор Оийн 15,000,000 явж байгаа тэр компаний мөнгө дутуу орсон байсан болохоор мөнгөө нэхээд байсан тэгээд би нилээн юм болж байж 40,000,000 төгрөгний мод авч О эгчээс өмнө захиалга өгсөн байсан айлуудын байшинг барьж өгсөн....”, ”...Би Д.Б-ийн лагер дээр Канад байшинг 95.000.000 төгрөгөөр хийж өгөхөөр тохироод 55.000.000 төгрөгөнд 99112662 дугаар аваад үлдэгдэл 40.000.000 төгрөгийг бэлнээр авахаар тохирсон. Ингээд урьдчилгаа болгож 15.000.000 төгрөг Б-с авсан...”, “...Ингээд манай компани амины орон сууцны угсралт хийнэ гэж Фэйсбүүк дээр тавьсан.2017 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн иргэн Ө надтай утсаар холбогдож байшин бариулах хүсэлттэй байна. Та боломжтой бол Дарханд хүрч ирээд байшин барих газраа үзээд гэрээ байгуулья гэсэн ингээд би хүсэлтийн дагуу өөрийн жолоочийг дагуулан Дарханд очиж Ө-тай уулзсан. Тэгээд эхний 3 хувь болох 4.000.000 төгрөг Өаас авч зураг төсөл хийлгэхээр Улаанбаатар луу бусаад М-д захилга өгч зураг төслөө хийлгэхээр болсон...”, “Би 2017 онд Б гэх хүнтэй 120 орчим сая төгрөгний гэрээ байгуулж ино хайрхан дүүргийн 22 дугаар хороо Найрамдал орчимийн тэнд 1 га газар дээр раар барилга барихаар болсон юм. Энэ юу гэвэл би Б-тэй 200метр квадратын хэмжээтэй байшин барьж өгөөд би хотхоны тал газрыг авахаар болсон юм. Б урьдчилгаа 16 сая төгрөг DODGE RAM 1500 гэх машин өгсөн юм. Би мөнгөө суурь хундамаа хийсэн.Тухайн үед өвөл болж байсан болохоор хундамаа цутгаад мөнгө нь дууссан юм. Энэ намартаа ингээд ажил зогссон. 2018 оны 01 дүгээр 28-ны өдөр З.Г гэх хүнтэй СХД 22-р хороо Найрамдалынхаа газар дээр нийт 38 сая төгрөгөөр байшин барихаар урьдчилгаа гэж 30 сая төгрөг авсан. СХД-н найрамдал хотхонд барилгын ажил хийгээд явж байхад газрын эзэн Б гэх хүнийг БЗД дээр залилангийн хэрэгтэй байсанг мэдээд надаар ажил хийлгэхгүй гэсэн газар чөлөөлж өг гээд Г-ийн 70%-тай барьсан барилгыг чөлөөлж өгөхөөр н юм. Г гэх Сүхбаатар дүүрэг дэх 17 дугаар хороонд байрлах Ар согоотын аманд газар худалдаж аваад би тэр газар дээр нь СХД-н найрамдал хотхонд барьсан Канад хаусыг зөөж авчрах хэрэг гарсан юм. Тухайн үед гарсан тээврийн зардалыг өөрөө гаргаад зөөж авчирсан. Тээвэрлэлтийн явцад байшин минь тодорхой хэмжээгээр эвдрэнэ. Тэгээд би ирээд газар дээрээ байшингаа 50%-тай бариад  Гийн өгсөн мөнгө нь дууссан юм. З.Г-тээ болсон бүх явдалаа хэлээд учирлаад би энэ байшинг дуусгаж өгнө гэж хэлсэн юм...”, “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ж.О, М.Н нараас авсан 13.444.000 төгрөгний 6.500.000 төгрөгийг арматур төмөр авч зарцуулсан. Надад шилжүүлсэн 113.686.500 төгрөгөөс энэ зарцуулсан мөнгөө хасаад Ж.О, М.Н нарт өгөх ёстой болж таарч байгаа юм...”,”... Миний хувьд Б гэдэг хүнээс авсан 77.000.000 төгрөгийг авсан үнэн боловч, авсан мөнгөөрөө тодорхой хэмжээний ажлыг Б гэдэг хүнд хийж өгсөн. Бүгдийг нь хувьдаа ашиглаад залилсан зүйл байхгүй. Миний хувьд анх удаа хол газар ажил хийсэн болохоор тухайн үед тээврийн зардалыг дутуу тооцоолж алдагдалд орсон. Миний тооцоогоор Баярцогтод төлөх мөнгө 13,000,000 төгрөг гэж үзэж байна...”, “...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ш.Г нь миний гар утас руу залгаж холбогдоод байшин барих хүсэлттэй байна зарын дагуу ярьж байна гэж хэлж байсан. Хүсэлт гаргасны дагуу Би Дундговь аймгийн Хулд суманд очиж үзээд ерөнхий барилга байгууламжийг нь үзэж уг суманд буюу гэрт нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Тэгээд би буцаж Улаанбаатар хотод ирэхэд нь гэрээний 50 хувь болох 44.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан.Уг хүний барилгад ороогүй 17-18 орчим сая төгрөг үлдсэн уг мөнгийг би гаргаж барагдуулна...”,” ... Би Ш-н Э ахыг танина. 2018 оны 09 дүгээр сарын эхээр миний 98008000 гэсэн дугаараар холбогдоод ах нь амины орон сууц бариулах хүсэлтэй байна, танайх барих уу гэхээр нь би барьж өгч болно гээд манай оффис дээр буюу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол Эмон төвийн 307 тоот өрөөнд уулзаж барилгын ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулсан юм. Тэгээд гэрээний дагуу ажлаа эхлүүлээд 68.000.000 /жаран найман сая/ төгрөгийг нийт үнийн дүнгийн 40 хувийг урьдчилгаа болгож ээж Ц-ын хаан банкны 5720626352 тоот дансаар шилжүүлж авсан. Тэгээд би барилгын суурийн ажил, зураг төслийн ажил, 1 дүгээр давхарын ханын блоког өрлөг зэрэг ажлуудыг хийсэн, мөн тухайн үед барилгын ажлыг хариуцаж хийж байсан Батмөнх гэх хүнд ажлын хөлс болох 10 000.000 /арван сая/ төгрөгийг Орхончимэг гэдэг хүний хаан банкны дансаар шилжүүлсэн.Би Ш.Э-өөс 68.000.000 төгрөг авсан үнэн..”, “ Б.М-с нийт 24.000.000 төгрөг 4.000.000 төгөгийг барилгын баригадын ажлын хөлсний урьдчилгаа, 1.200.000 төгрөгийг хог хаягдлыг тээвэрлүүлсэн, 1.100.000 орчим төгрөгөөр машин түрээслэсэн. Нийт 7.000.000 төгрөгийн байшингийн засвар зарцуулаад ажлаа зогсоосон. Үлдэгдэл 17.000.000 төгрөг тухайн үед надад өөр ажил хийхэд санхүүжилт шаардлагатай байсан учир өөр зүйлд зарцуулсан..”, “... 2019 оны эхэн үед П.Х гэх хүн миний тавьсан зарын дагуу надтай холбоо барьж дутуу барьсан торхон байшин байна дутуу ажлыг гүйцээгээд өгөөч гэх ажлын санал тавьсан.  Тэгээд барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж 2019 оны 03 дугаар сард ажлын хөлсны урьдчилгаа буюу 2.800.000 төгрөгийг өөрийн хамтрагч Б-н 5094642851 тоот данс руу хийлгэж авсан юм...”, “...  Энэ Г.Б гэх хүнээс 11.100.000 төгрөгийг авсан асуудал байгаа Г.Б над руу залгаад Хэнтий аймагт 70 м2 талбай бзхий байшинг бариулья гэсэн юм. Үүний дагуу би 2019 оны 08 дугаар сард өөрийн хамтран амьдарч байсан Б гэх эмэгтэйн хамтаар Хэнтий аймагт очиж Г.Б гэх хүнтэй уулзсан. Бид ярилцаж тохироод Хэнтий аймагт байх нотритын газарт орж Барилгын ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулж урьдчилгаа болгож 11.100.000 төгрөгийг хамтран амьдрагч Б-н 5094642851 тоот Хаан банкны данс руу хийлгэж авсан юм...”, “...Би 2014 онд Сүмбэр хаус ХХК-ыг үүсгэн байгуулсан бөгөөд барилгын засал чимэглэлийн ажил хийдэг байсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна./ өдрийг нь санахгүй байна/ Н гэх хүн надруу яриад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлхийн зусланд байрлах 200 мкв талбай бүхий палкан байшинг буулгаад загвар хийцийг нь өөрчлөн буцааж барих санал тавьсан. тэр хүсэлтийн дагуу тухайн газарт очиж үзээд хийхээр тохиролцоод гэрээ байгуулан 120 орчим сая төгрөгөөр тухайн ажпыг хийж гүйцэтгэхээр болж урьдчилгаа 20 сая төгрөгийг Н-гаас бэлнээр нь авсан. Тэгээд Барилгын зураг төсөл гаргадаг М /99032937/ гэдэг залуутай зургийн гэрээ байгуулж 1,5 сая төгрөгийг өгсөн.М Н-тай холбогдож барилгын зурж өгсөн байсан. Мөн тухайн үед манай компани инженер Д /88801236/ гэдэг залууг барилгын ажпыг хянаж ажлуухаар 500,000 төгрөг өгсөн. Тэгээд Н-гийн хуучин барилгыг буулгуулахаар З /98111593/ гэх эмэгтэйд 4 сая төгрөг өгсөн. З нь тухайн барилгыг буулгаж цэвэрлээд буцаагаад үндсэн рамыг нь босгосон. Энэ маань З үндсэн 4 сая төгрөгний ажилаасаа илүү ажил хийсэн. Мөн Э гэх хүнд 1 сая төгрөг өгч бараа матерал зээх ажилчидын хоол унд зөөх зэрэг ажилуудыг хийлгэсэн. Үндсэндээ Н-с авсан 20 сая төгрөгний 7 сая төгрөгийг тухайн ажилд нь зарцуулсан. Үлдсэн 13 сая төгрөгийг би өөрийнхөө компани барьж байсан барилгын ажилд зарцуулсан. Н-н барлгын ажилыг З-н компани ажпыг хийж гүйцэтгэж байсан..” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

2.Эрүүгийн хариуцлагын талаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн субьектив санаатай байх бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг өөрийн болгодог байна. Уг гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, урвуулан ашиглах хэлбэрээр үйлдэгддэг. С.Д-н дээрх үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Хамтран амьдрагч Ж.Б-н 5094642851, Ээж Ч.Ц-н  5163052898, болон  БӨ-ОМ ХХК, Сүмбэр Хаус ХХК, Сүмбэр Хаус Девелопмент ХХК-ны дансны руу хохирогч нартай барилгын ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулж, бараа материалын худалдан авалт, барилгын ажилчдын цалин хөлс, барилгын зураг төслийн мөнгө гэж худлаа хэлж хохирогч нарт итгүүлэн бэлэн мөнгө, машин, газар зэргийг авч байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч С.Д нь эхлээд Канад байшин барина гэж зар тавьж зарын дагуу ирсэн хохирогчт нартай барилгын ажил гүйцэтгэх байгуулан барилгаа барьж дуусгах хугацааг тогтоон урьдчилгаа авч бараа материал буулган, барилгын ажилчид гэх 6-10 хүний орон тоо бүхий ажилчид хөлсөлж тухайн барилгыг эхлүүлдэгч эргээд тэр баилга дээр нэг удаа очдоггүй,гар утсаа салгаж, фейсбүүк хаягаа устгадаг, мөн гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг шүлгүүлэн авч байсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна. Мөн С.Д нь Сүмбэр Хаус ХХК, Сүмбэр Хаус Девелопмент ХХК-уудыг байгуулсан  бөгөөд энэ компаниудаар тодорхой ажил хийдэггүй, 0 тайлан гаргаж өгдөг, байнгын орлогын эх үүсвэргүй, зарын дагуу орж ирсэн хүмүүсээс бэлэн мөнгө авч, энэ мөнгөө зарим нэг урьд нь барьж байсан барилга руу оруулах, албан өрөөний түрээс төлөх, хувийнхаа хэрэгцээнд зарцуулах, ганц нэг хүнд мөнгө төлөх зэргээр энэ компаниудын үйл ажиллагаа явагдаж ирсэн байна. Өөрөө барилгын ямар нэгэн мэргэжилгүй, тодорхой мэргэжлийн ажилчид байдаггүй, зарын дагуу барилгаа дээр ажиллах хүмүүсээ олдог, тэгээд  ажил гүйцэтгэх барилгын материалаа гүйцэд авч өгдөггүй, цалин хөлсөө өгдөгүй, барилгын материалыг зээлээр аваад үүнийгээ төлдөггүй зэргээр  нийт 28 хүнийг залилсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан  хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож,  тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

  Иймд шүүх шүүгдэгч С.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар С.Д-г 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Д-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  Шүүгдэгч С.Д-н үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Д-с 16.500.000 төгрөгийг Н.Б-т, 21.695.298 төгрөгийг гаргуулж Б.Т-д, 10.781.900 төгрөгийг Б.Б-д, 15.360.000 төгрөгийг гаргуулж Д.А-д, 5.000.000 төгрөгийг гаргуулж З.Д, 15.360.000 төгрөгийг Ц.Д, 18.992.544 төгрөгийг гаргуулж Говь хурах ХХК-нд, 108.900.000 төгрөгийг гаргуулж Б.Т-д, 49.014.601 төгрөгийг гаргуулж Ё.Б-д, 23.536.000 төгрөгийг гаргуулж Х.О-т, 11.100.000 төгрөгийг гаргуулж Д.Б-т, 6.214.601 төгрөгийг гаргуулж М.Ө-т, 4.000.000 төгрөгийг гаргуулж Г.Ө-д, 42.991.848 төгрөгийг гаргуулж Ж.О-д, 31.147.848 төгрөгийг гаргуулж М.Н-д, 47.867.146 төгрөгийг гаргуулж Б.Б-д, 41.974.252 төгрөгийг гаргуулж Ш.Г-т, 50.916.795 төгрөгийг гаргуулж Ш.Э-д, 24.000.000 төгрөгийг гаргуулж М.М-д, 2.885.000 төгрөгийг гаргуулж П.Хд, 11.100.000 төгрөгийг гаргуулж Г.Б-д, 20.000.000 төгрөгийг гаргуулж Д.Н-д, 49.239.500 төгрөгийг гаргуулж Д.Г-т, 39.802.000 төгрөгийг гаргуулж Н.М-д, 4.400.000 төгрөгийг гаргуулж Э.Д-д, 17.914.601 төгрөгийг гаргуулж З.Г-т, 1.200.000 төгрөгийг Э.Д-д, 11.900.000 төгрөгийг гаргуулж Д.Б-т, 16.000.000 төгрөгийг гаргуулж Б.Э нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Д-т урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Д-н 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр хүртэл нийт 251 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүгдэгч С.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.      

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тайжууд овогт С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хуурч, залилах  гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад  зааснаар С.Д-г 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Д-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Д-н цагдан хоригдсон 251 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-с 16.500.000 төгрөгийг Н.Б-т, 21.695.298 төгрөгийг гаргуулж Б.Т-д, 10.781.900 төгрөгийг Б.Б-д, 15.360.000 төгрөгийг гаргуулж Д.А-д, 5.000.000 төгрөгийг гаргуулж З.Д, 15.360.000 төгрөгийг Ц.Д, 18.992.544 төгрөгийг гаргуулж “Говь хурах” ХХК-нд, 108.900.000 төгрөгийг гаргуулж Б.Тод, 49.014.601 төгрөгийг гаргуулж Ё.Б-д, 23.536.000 төгрөгийг гаргуулж Х.О-т, 11.100.000 төгрөгийг гаргуулж Д.Б-т, 6.214.601 төгрөгийг гаргуулж М.Өт, 4.000.000 төгрөгийг гаргуулж Г.Өд, 42.991.848 төгрөгийг гаргуулж Ж.О-д, 31.147.848 төгрөгийг гаргуулж М.Н-д, 47.867.146 төгрөгийг гаргуулж Б.Б-д, 41.974.252 төгрөгийг гаргуулж Ш.Гт, 50.916.795 төгрөгийг гаргуулж Ш.Э-д, 24.000.000 төгрөгийг гаргуулж М.М-д, 2.885.000 төгрөгийг гаргуулж П.Х-д, 11.100.000 төгрөгийг гаргуулж Г.Бад, 20.000.000 төгрөгийг гаргуулж Д.Н-д, 49.239.500 төгрөгийг гаргуулж Д.Г-т, 39.802.000 төгрөгийг гаргуулж Н.М-д, 4.400.000 төгрөгийг гаргуулж Э.Д-д, 17.914.601 төгрөгийг гаргуулж З.Г-т, 1.200.000 төгрөгийг Э.Д-д, 11.900.000 төгрөгийг гаргуулж Д.Б-т, 16.000.000 төгрөгийг гаргуулж Б.Э нарт тус тус олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Д-т авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

           

                     ШҮҮГЧИД                                  Н.БААСАНБАТ

 

                                                                        Э.ЧИНГИС