Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2018/0024/З |
Дугаар | 22 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 22
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ӨАДТАГхолбогдох,
“******* газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 79 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-д тусгагдсан 84.0 хувийн оноотой В үнэлгээг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах, мөн аймгийн Төрийн аудитын газартай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай хамтран ажиллах гэрээг сунгаж, ажлаа үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4572400 төгрөгийг Өмнөговь аймгийн Төрийн Аудитын газраас гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.******* /Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс онлайнаар оролцов/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш , хариуцагчийн өмгөөлөгч Х.*******, нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн захирал А.С , өмгөөлөгч Н.******* нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“*******” ХХК нь зарлагдсан тендерт оролцон шалгарч, улмаар Өмнөговь аймгийн Боловсролын багцын 67 байгууллагын 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг 37,102,000.0 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэх эрх үүсэн, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Төрийн аудитын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу аудитын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үе шатны ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэн, санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг ӨАДТАГТөсвийн тухай хуулийн цагалбарт багтаан гарган өгч, хүргүүлэн, аймгийн Төрийн аудитын газрын аудитын менежер Д.А , ахлах аудитор Ш.Н , мөн Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор П.А нарт аудитын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үе шатны бүхий л үйл явцыг танилцуулан, хяналт хийлгүүлж байнгын холбоотой хамтран ажилласан.
Аймгийн Тэргүүлэх аудитор П.Атай 2018 оны 04 дүгээр сарын 27-ны Боловсролын багцын 67 байгууллагын ажлын баримт материалуудыг Өмнөговь аймгийн Төрийн аудитын газарт хийсэн ажлыг үнэлүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө ажлын 81 ширхэг баримтыг хүлээлгэн өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр аудитын менежер Д.А ажиллан, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/64 тоот тушаалаар батлагдсан “Харааг бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх заавар, аргачлал”-ын дагуу хийсэн ажлын гүйцэтгэлийг үнэлж нийт 98.3 хувийн оноотой А үнэлгээ өгсөн. Энэ хугацаанд Тэргүүлэх аудиторт Аудитын менежерийн гарын үсэг зурж, хянаж үнэлгээ хийсэн баримтуудыг оруулж өгч байсан бөгөөд Тэргүүлэх аудитор нь үзэж шалгаж гарын үсэг зурж баталгаажуулаагүй, өгсөн баримтуудыг дахин ахлах аудитор Ш.Н , аудитор Ба нараар хяналт хийлгүүлэн шалгуулж, хийсэн ажлын үнэлгээг аваад ороод ир гэсэн мөртлөө хянаж баталгаажуулаагүй, биднийг буцахыг шаардаж аудитын менежер Д.А өд баримтуудыг буцаан хүлээлгэн өг гэсэн. Аудитын менежер “Би хянаж үнэлгээгээ хийсэн, дахин үзэх шаардлагагүй” гэсэн хариуг өгснөөр баримтуудаа авч явсан. Үүнээс 27 хоногийн дараа 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Төрийн аудитын газраас ирсэн “материал хүлээн авах, үнэлэх 68 тоот албан тоотын дагуу тэргүүлэх аудитортай холбогдон ажлын хэсгийн гишүүдийн бүрэлдэхүүнийг асууж тодруулан, очих хугацааг тохироход ажлын хэсгийн ахлагч нь ахлах аудитор Ш.Н , гишүүд нь Заяасүрэн, Г.Ш , Г.Ц 4 хүний бүрэлдэхүүнтэй. Манай томилогдсон ажлын хэсэг 06 дугаар сарын 08-нд бүрэн цугларна, энэ хугацаанаас өмнө ирэх шаардлагагүй” гэж хэлсний дагуу товлосон хугацаанд шаардлагатай бүхий л баримт, материалуудыг аваад очиход Тэргүүлэх аудитор хот руу ажилтай явсан байсан.
Ингээд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүлээж, биечлэн уулзахад “Үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтийг 06 дугаар сарын 15-20-ны хооронд цахимаар өгнө. Үнэлгээний ажлын хэсгийг ахалсан Ахлах аудитор Ш.Н тай холбогдон дүгнэлтийн талаар асуухад “Үнэлгээний ажлын хэсэг гаргасан үнэлгээ дүгнэлтийг Тэргүүлэх аудиторт танилцуулах тушаал гарсан тул баг үнэлгээ, дүгнэлтээ гаргаад тайлбарын хамт Тэргүүлэх аудиторт 06 дугаар сарын 15-нд танилцуулж, хүлээлгэн өгсөн байгаа. Багийн гишүүн Заяасүрэн нь “Би энэ ажилд оролцож амжихгүй нь “Тавантолгой” ХК-д ажил ихтэй байна”
гэсэн учир багийн бусад 3 хүн үнэлсэн, Үүний дараа Тэргүүлэх аудитортай дахин утсаар холбогдож “Үнэлгээний ажлын хэсэг үнэлгээ дүгнэлтээ гаргаад хүлээлгэн өгсөн гэж байна, танаас албан ёсоор хариуг авъя” гэтэл та манай дотоод ажилд битгий оролц” гэж хэлээд утсаа тасалсан.
2018 оны 06 дугаар сарын 08-13-ны өдрийг дуусталх хугацаанд Өмнөговь аймагт байхдаа Тэргүүлэх аудитор П.А нь 2018 онд хараат бус аудитын компаниудаар гүйцэтгүүлэх ажлаас боловсролын багцын 67 байгууллагын ажлыг хасаж дээд шатны байгууллага руугаа мэдэгдсэнийг Аудитын менежер Д.А өөс албан журмаар асууж тодруулсан болно. Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор П.Агийн манай байгууллагын хийсэн ажлыг үнэлж дүгнэхтэй холбоотой дээр дурдсан асуудлуудаар өргөдөл, гомдол гарган 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний Аудитын Газрын Тамгын газарт хүлээлгэн өгснийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Үндэсний Аудитын Гаврын Хуулийн хэлтэс рүү шилжүүлсэн. Мөн Ерөнхий аудитор Хүрэлбаатарт энэ талаар мэдэгдсэн.
Энэ үеэр Хуулийн хэлтсийнхэн “Тэргүүлэх аудитораас үнэлгээг ирүүлэхийг дахин шаардсан, танайд удахгүй ирнэ” гэсэн хариуг авсан. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээний ажлын хэсгийг ахалсан Ахлах аудитор Ш.Н тай холбогдсон бөгөөд “Танай ажлын хэсгийн үнэлгээний дүгнэлт, тайлбар одоо болтол ирээгүй байна, үнэлгээтэй холбоотой асуудлаар Үндэсний Аудитын газрын Тамгын газар болон Хуулийн хэлтэст хандан шалгуулж байгаа, ерөнхий дүгнэлтийг хэлэх хэрэгтэй авна” гэж хэлэхэд:” “Ерөнхий үнэлгээ, дүгнэлт 86.0 хувийн оноотой А үнэлгээ гарсан, хэрвээ оноог хэлбэл хариуцлага тооцно” гэсэн учир тухайн үед хэлээгүй, 06 дугаар сарын 15-ны үнэлгээ, дүгнэлтийг гаргаад тайлбарын хамт Тэргүүлэх аудиторт танилцуулж хүлээлгэн өгсөн, мөн багийн үнэлгээ, дүгнэлтийн нэг хувийг аудитын менежерт өгсөн байгаа. Үнэлгээ дүгнэлтийг гаргахад хүндрэлтэй байсан” гэсэн хариу өгсөн. Энэ талаар 07 дугаар сарын 02-ны өдөр хуулийн хэлтсийнхэнд мэдэгдсэн болно. Үүнээс 5 хоногийн дараа 07 дугаар сарын 04-нд Өмнөговь аймгийн Төрийн аудитын газраас Ерөнхий үнэлгээ, дүгнэлтийг Монгол шуудангаар ирүүлсэн бөгөөд 84.0 хувийн оноотой В үнэлгээ гэсэн үнэлгээтэй үнэлгээний нэгтгэл хүснэгтэд ажлын хэсгийн гишүүд аудитор Г.Ш , гэрээт ажилтан Г.Ц үнэлгээ хийснээр гарын үсэг зурж, тэргүүлэх аудитор П.А хянаж баталгаажуулснаар гарын үсэг зурж, 06 дугаар сарын 29 гэж огноолсон байна.
Иймд манай байгууллагын зүгээс Өмнөговь аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн хувийн оноотой В үнэлгээ гэсэн тайлбар байхгүй үнэлгээг Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны А-191 дугаар тушаалаар батлагдсан ”Санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”, мөн Ерөнхий аудиторын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/64 тоот тушаалаар батлагдсан “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх заавар, аргачлал”-д нийцээгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн албан тоот илгээхэд эргээд заавар, журмыг
гажуудуулсан гүтгэсэн, сүрдүүлж дарамталсан хариу илгээсэн. Манай байгууллагын гаргасан өргөдөл, гомдлыг 07 дугаар сарын 04-нд Үндэсний аудитын Газрын Хуулийн хэлтсээс Үндэсний Аудитын Газрын Дотоод аудитын алба руу шилжүүлсэн. 07 дугаар сарын 09-нд Дотоод аудитын алба болон Тамгын газарт 86.0 хувийн оноотой А үнэлгээ болон 84.0 хувийн оноотой В үнэлгээ гэсэн үнэлгээний талаар болон өмнөх өргөдөл гомдолд тусгагдаагүй байсан Тэргүүлэх аудиторын манай компанийн ажилд хүндрэл учруулж байсан ёс зүйгүй үйлдлүүдийн талаар тайлбарлан бичиж, өргөдөл, хүсэлт гарган өгсөн болно. Улсын их баяр наадмын амралтын дараа Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын менежер Д.А өд хандан хүсэлт гаргаснаар 86.0 хувийн оноотой А үнэлгээтэй Үнэлгээний ажлын хэсгийн тайлангийн хуулбар хувийг авснаар Үндэсний газрын Хуулийн хэлтэс болон Дотоод аудитын албанд нэг нэг хувийг өгсөн болно.
Үнэлгээний ажлын хэсгийн тайланд Ажлын хэсгийн ахлагч ахлах аудитор Ш.Н , аудитор Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нар гарын үсэг зурж, тайлангийн нүүрэнд 2018 оны 06 сарын 14 гэж огноолсон байна. Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор П.Агийн хугацаа тохирч биднийг ирүүлсэн мөртлөө ажлын баримтан дээр гарын үсэг зураагүй, менежер Д.А ийн хийсэн үнэлгээ дүгнэлтийг хянаж баталгаажуулаагүй, аудитор Ш.Н , аудитор Ба нараар хянуулж шалгуулсан мөртлөө үнэлгээг биднийг буцааж зардал, чирэгдэл учруулсан, менежерийн өгсөн үнэлгээг хянаж албажуулаагүй, дахин үнэлгээ хийгээгүй байж Боловсролын багцын 67 байгууллагын өөрсдийн хүчээр хийх ажлаар дээд шатны байгууллага руугаа мэдээлсэн, дотоод асуудал нэрээр үнэлгээний ажлын хэсгийг өөрийн хараатаар зохион байгуулж үнэлэлт дүгнэлтэд нөлөөлж, нуун дарагдуулж, хугацааг хойш нь татсан байдал, манай байгууллага руу явуулсан дүгнэлттэй ажлын хэсгийн нуун дарагдуулсан дүгнэлт зөрж байгаа байдал, үнэлгээтэй холбоотой асуудлаар тайлбар тодруулга өгөхгүй байгаа зэрэг ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж, манай компанийн ажилд хүндрэл учруулж байгаа нь Төрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хамгаалах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Аудитын тухай Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдсэн Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны А-191 дугаар тушаалаар батлагдсан ”Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам", Монгол Ерөнхий аудиторын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/64 тоот тушаалаар батлагдсан “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын гүйцэтгэлийг үнэлэх заавар, аргачлал” болон Өмнөговь аймгийн Төрийн аудитын газар, ******* ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 1 тоот гэрээг зөрчсөн үйлдэл болсон бөгөөд манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хохироосон илт хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна.
Мөн Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны А-191 дугаар тушаалаар ”Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын 4.1.7-д болон 2018/01 тоот гэрээний тусгай нөхцөлийн 6.4.Б-д заасан төлбөрийн хуваариас 02 дугаар сарын 25-ны өдөр орж ирэх төлбөрөөс /2.3 хувь буюу 862,200.0 төлбөр, мөн журмын 4.1.8-д заасан болон мөн гэрээний тусгай нөхцөлийн 6.4.В-д төлбөрийн хуваариас /2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан ирэх төлбөрөөс/ 10 хувь буюу 3,710,200.0 төгрөгийн төлбөр нийтдээ 12.3 хувь буюу .0 төгрөгийн төлбөр орж ирээгүй байна. “*******” ХХК нь Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, аудитор П.Агийн манай байгууллагын хийсэн ажлыг үнэлж дүгнэхтэй холбоотой асуудлаар өргөдөл, гомдол гарган 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний газрын Тамгын газарт хүлээлгэн өгсөн ба 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр аудитын газрын Хуулийн хэлтэс рүү шилжүүлж, Үндэсний аудитын газрын хэлтсээс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний аудитын газрын Дотоод алба руу шилжүүлсэн ба 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газар болон аудитын албанд 2 дахь өргөдөл, гомдлоо өгсөнд одоогоор албан ёсны хариугүй тул төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
.... 2017 оны А/91 тушаалын хавсралт санхүүгийн тайлан аудитын хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах үүрэгтэй. Гэтэл А/91 тушаалын хувьд маргааны үйл баримттай холбоотой баримтыг хянах журам эрх зүйн үндсэн баримт гэж үзвэл зохино. ...2017 оны санхүүгийн тайланд боловсролын багц хуулиар 67 байгууллагын сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг гаргадаг. Тендерийн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өмнөговь аймгийн тэргүүлэх аудитын гарын үсэгтэй 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичигт гэрээ байгуулж, эрх олгох тухай бичиг явуулсан. Энэ албан бичгийн дагуу гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь иргэний эрх зүйн процессын гэрээ биш А/91 тушаалаар баталсан, гэрээний дагуу ерөнхий аудитын тушаалаар батлагдсан загвараар байгуулагдсан гэрээ. Энэ тушаалын хавсралтаар батлагдсан гэрээ нь ерөнхий болон тусгай нөхцөлтэй. Энэ тусгай нөхцөлд нь гэрээний үнийн дүнг 6.4-т заасан. 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний хооронд 67 байгууллагын боловсролын багц гэсэн нэршилтэйгээр аудитын байгууллага “*******” ХХК-ийн гэрээнд хийсэн ажлын гүйцэтгэлийн талаар маргааны асуудал нь 3 удаагийн үнэлгээ байна. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий аудитор Д.А гэрчийн өгсөн мэдүүлэгт шүүхэд хүлээлгэж өгсөн баримт, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хэвлэмэл хуудсаар татуулж өгсөн баримт байгаа. Д.А нь урьд өмнө нь хамт ажиллаж байсан. Таньдгаараа далимдуулж ганцаараа шалгаруулалтад давуу эрх эдэлж, эрх мэдлээ хэтрүүлж дүгнэсэн, өнөөдөр хамт ажиллаж
байсан хүнийг хардаж цагдаагийн байгууллагад өгөхөө албан ёсоор итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрээний эхний нөхцөлд заасан. Захиалагчийн аудитын менежер Д.А , ахлах аудитор Ш.Н нартай “*******” ХХК-тай хариуцаж ажиллана гэж гэрээнд заагдсан. Д.А 05 дугаар сарын 01-ний өдөр хийсэн 81 хавтаст баримтыг үнэлж, дүгнэлт хийсэн нь энэ баримтыг П.А тэргүүлэх аудитор танилцуулсан.
Хариуцагчийн өмгөөлөгч танилцуулаагүй учраас баталгаажуулаагүй гэж тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, байнга харьцаж байсан П.Атай ийм учраас 67 байгууллагын баримт дээр гарын үсэг зурсан. Мөн Ш.Н хяналт шалгалтын зөвлөмж, акт зөрчил илрүүлсэн аудитын бичиг дээр гарын үсэг зурагдсан. “*******” ХХК –нь тухайн хамгийн эхний төсвийн байгууллага боловсролын багц 67 байгууллагад аудит хийхдээ дангаараа хаа нэгэн газар хийхдээ нууцаар хийсэн. Эхний 98 А үнэлгээ дээр П.А гарын үсэг зураагүй байсан. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлын хэсэг томилох тухай тушаал гараагүй, 98 А үнэлгээг үндэслэлтэй гарсан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар П.Агийн үнэлгээ 2018 оны 05 дугаар сарын 14 өдөр гарсан ажлын тайланд үнэлгээг гаргахдаа Г.Ш 84 В, 86 В үнэлгээг Ш.Н тайлбарласан байдаг. Ш.Н , Г.Ш , Г.Ц энэ 3 хүний гарын бүрэн зурагдсан. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш сар гаруй хугацаанд ажлын хэсэг ажлаа хийгээд үнэлүүлэхэд гэрч Г.Ц , Ш.Н нар мэдүүлсэн. П.А танилцаад, дахиад үнэлгээ хийгээд ороод ир гэж хэлсэн. Дахиж хяна гэдэг дотоод аудитын асуудал, мөн үнэлгээний асуудал байна. Өмнөговь аймгийн аудитын газрын тэргүүлэх аудиторын эрх хэмжээний асуудал мөн үү үгүй юү гэдэг дээр дүгнэлт хийнэ. Гишүүдээр томилогдсон ажлын хэсгүүд тайлантай танилцаад, гарын үсэг зурсан.
2018 оны 6 дугаар сарын 18–ны өдөр П.А танилцаад зарим материалд дутуу гарын үсэг зурсан. Ерөнхий аудиторын 2017 оны А/194 тушаалын хавсралт 1 дээр заасан байгаа, чанарын ерөнхий үнэлгээ хийлгээд тэргүүлэх аудитор гарын үсэг зурах ёстой. Энэ үнэлгээг Ш.Н 18-ны өдөр ажлаас чөлөөлж, дараа нь дахин ажлын хэсэг томилсон. Ажлын хэсэг томилох шаардлага байгаагүй, ажлын хэсэг бол 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар батлагдсан. Ш.Н , Г.Ц , Г.Ш нар ажлын хэсгийн үүрэгт ажлаа гүйцэтгээд тайлангаа гаргаад, гарын үсэг зурсан. 84В үнэлгээний талаар Г.Ш , Г.Ц нар тайлбарладаг. 86В үнэлгээг хассан шалтгаанаараа 84В үнэлгээ болгосон. Хэрвээ зөрчил байна гээд хяна гэсэн бол өөр. Оноог бууруулсан үндэслэл болсон гэж үзэхгүй. 84В үнэлгээгээр гэрээ байгуулахгүй шаардлага хангасан боловч В үнэлгээтэй учир гэрээ сунгах боломжгүй. “*******” ХХК-ийн ажлын үнэлгээг дордуулах, эрх ашгийг зөрчсөн нөхцөл байдал үүсч байна. А/194 тушаалын гүйцэтгэлийн гэрээ байгуулах үүрэг хариуцлага тооцох. Гүйцэтгэлийн гэрээ байгуулахад П.Агийн гарын үсэгтэй тендерийн сонгон шалгаруулалтад тэнцлээ гэж дүгнэгдэж ирсэн. Захиалагч, үйлчлүүлэгч, гүйцэтгэгч гэсэн 3 байгууллага бие биеийнхээ саналыг авч, чанарын хяналтын үнэлгээг оруулж ирсэн. Чанарын хяналтын үнэлгээ нь зөвхөн тэргүүлэх аудитын П.Агийн гарын үсэг байхгүй байгаатай холбоотой, захиалагч байгууллагын төлөөлөгч Ш.Н , Д.А нар 85 В үнэлгээг тавьсан. Гүйцэтгэгч байгууллага дахин санхүүгийн тайланд аудит хийлгэнэ гэсэн санал авна. Гүйцэтгэгч байгууллагын ажлын гүйцэтгэлийн талаар үйлчлүүлэгч байгууллага хамт харилцаж байсан захиалагч байгууллагын төлөөлөгч нар энэ байгууллагыг онц дүнтэй дүгнэсэн.
Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа хялбаршуулсан журмаар ямар нэгэн тушаал гаргахгүй. 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирсэн, 2018 оны 05 дугаар сарын 22 өдөр гэсэн огноотой ирсэн, үнэлэгдэж хялбаршуулсан журам тэргүүн хэсэгт бичсэн байна. Монгол улсын аудиторын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/64-р тушаалаар хараат бус хуулийн этгээдийн санхүүгийн тайлангийн аудиторын ажлын гүйцэтгэлийн тайлагнах арга зааврыг баталсан. Энэ аргачлал зааврын дагуу үнэлэх, хялбаршуулсан журмын дагуу Г.Ц , Г.Ш , Ш.Н нар баримтлаад үнэлгээ хийгээд чанарын шаардлагыг бүх талаар хангасан гэсэн үнэлгээ хийсэн. Чанарын үнэлгээ гэсэн хүснэгтэд 1 удаа оруулсан. Хэдэн удаа оруулсан гэхээр 84 В, 86 В, ажлыг хийсэн асуудал ярьж байна. Гэрээ заавал сунгах шаардлагагүй, нэг жилийн хугацаатай байгуулаад тухайн чанарын үнэлгээ хийсэн. А/194 тушаалын 3.5, 5.4 зааснаар чанарын үнэлгээ 85 В үнэлгээгээс дээш гарсан тохиолдолд гэрээ байгуулах үндэслэл болно. 84 хувийн үнэлгээ болоод гэрээ байгуулах гэсэн боловч захиргааны шүүхэд хандсан нь хууль бус гэдэг байдлаар үндэслэл хэлж болно.
Төрийн аудитын тухай хуульд орон нутгийн төсвийн байгууллага байгуулах аудитораар баталгаажсан санхүүгийн тайлантай байх ёстой. А/194 тушаалын хавсралтын 2.7.1-д зааснаар орон нутгийн байгууллагуудын багц болоод орон нутгийн төсвийг хэн захиран зарцуулах журамтай. Захиалагч байгууллага нь Төрийн аудитын газар. Боловсролын багцыг байхгүй болгосон гэсэн тушаал шийдвэр байхгүй. 67 байгууллагын багцын ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэнэ гэсэн. Захиалагч өөрөө тендерийн гүйцэтгэгчээр ажлаа гүйцэтгүүлэхээр авч байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил бараа үйлчилгээ худалдан авах хуульд зохицуулсан. Энэ ерөнхий аудиторын А/194 тушаалаар батлагдсан. Энэ байгууллага нь өөрөө зөрчиж байгаа ийм өгөгдлүүд байгаа. Г.Ц , Г.Ш , нарын 85, 84 В үнэлгээг яаж өгсөн бэ? гэхээр 67 байгууллагыг 85 В үнэлгээнээс дээш тавьсан байдаг. В үнэлгээ тавьсан 81 боть материалыг харьцуулж үзэхэд яг адилхан үнэлсэн. Г.Ш үзэмжээрээ үнэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр энэ үнэлгээний хэсэгт орж ажиллахад тухайн аудитын “******* ХХК-ийн ажил яаж бүртгэгдсэн бэ? ямар байдлаар нэг бүрчлэн төсвийн байгууллагуудын тайлан баланс ямар байдлаар хяналт шалгалт хийхдээ нэг удаа харьцаж байгаа нь яг адилхан баримтыг 4, 5 гэж үнэлсэн нь өөрөө илт хууль бус 2017 оны хийгээд тэргүүлэх аудитор гарын үсэг зурсан. 2018 ажлын хэсгийг тайланг бичгээр гаргаад 86 тоот үнэлгээг ийм байдлаар авах сайн гэрээ дүгнэх зорилго ажлын үнэлгээг илтэд хохироох үнэлгээ гэж үзэж байна. Г.Ш 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр энэ үнэлгээний ажлын хэсэгт орж ажиллахаас өмнө *******ын газрын яаж бүртгэж, нэг бүрчлэн төсвийн байгууллагуудын тайлан балансыг ямар байдлаар аудит хийж хяналт шалгалт явуулсан бэ гэдэг тухай нэг удаа ч ******* ХХК-тай харьцаж байгаагүй. Адилхан баримтыг 4, 5 гэж үнэлсэн нь өөрөө илт хууль бус 06 дугаар сарын 14-ны өдрийн Г.Ш ын тайлбарт 06 дугаар сарын 29–ний өдөр 84 В үнэлгээ болгоод гаргасан үүнтэй холбоотой тайлбар яг ижилхэн ямар ч нэмэлт зөрчил оноо бууруулах хялбаршуулсан акт дээр байгаа хувь хэмжээг бууруулах зөрчлийг нэмэгдүүлсэн талаар тайлбар хэлж чадаагүй зүгээр л тоо ярьдаг.
Аль байгууллага дээр оноо бууруулсан эсэх асуудал яригдаагүй. П.Агийн хүсэл зоригт нийцүүлж 84 В болгож, гэрээ байгуулахгүй гэсэн ийм арга байдлаар хандсан. Нэхэмжлэлийн шаардлага бол 84 В гэж үнэлсэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 79 тоотоор үндэсний аудитын газарт явуулсан захиргааны шийдвэр эх хувь байгаа. Энэ хүмүүст үнэлгээ бууруулах эрх хэмжээ байдаг. 05 дугаар сарын 08-ний өдрийн тушаалаар тайлангаа танилцуулж, дахин үнэлүүл гэсэн үүрэг даалгавар өгснөөрөө өөрөө тэргүүлэх аудитор ажлын байранд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Ийм байдлаар 84 В үнэлгээ хууль бус юм. 86 В үнэлгээ хууль ёсны байсан бол А/191 тушаалын 1-р хавсралтад заасан ерөнхий үнэлгээний хүснэгт дээр П.А баталгаажуулах ёстой. Гэтэл хугацаа болоогүй байна. Ажлын хэсэг дахин томилогдсоноор батална. П.Агийн татгалзаж байгаа үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ерөнхий үнэлгээний хүснэгт дээр П.А гарын үсэг зурах ёстой.
Өөрөөр хэлбэл 67 байгууллагын аудитын хяналт шалгалт хийсэн удирдамж зааврын дагуу явагдсан талаар 67 байгууллага өөрийнхөө гарын үсгээр хяналт шалгалт хийгдсэн тухай гэж бичиг баримт дээр гарын үсэг зурсан. Энэ баримттай П.А танилцаагүй байж, ерөнхий үнэлгээний хүснэгт дээр гарын үсэг тавих нэхэмжлэлийн шаардлага тавьж байгаа гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн нарын тайлбар үндэслэлгүй юм. А/191 тушаал гаргасан, 85 хувиас дээш үнэлгээ авсан бол шууд сунгана. Гэрээг сунгахдаа нэг удаа 3 жилийн хугацаатай байгуулна. Дахин, дахин тендер зарлана гэсэн үг үсэн хаана байна гэж хариуцагчаас асуумаар байна. Хуулийн дагуу эрх мэдэлдээ хүлээж аваад ерөнхий аудитор хэрхэн хүлээж авсан. 188 дугаар тушаалын 5 дугаар хэсэгт заасан ерөнхий аудиторын эрх хэмжээнд аймаг нийслэлийн тэргүүлэх аудиторт шилжүүлсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлж ёс зүйн төрийн албаны тангараг өргөсөн төрийн албан хаагч биелүүлэхгүй байгаа учраас *******ын эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас гэрээ байгуулах шаардлага тавьж байна. Гэрээ байгуулах нөхцөл нь 84 байгаа. Тухайн жил бид нар тендер зарлахгүй гэсэн албан бичиг ирүүлээгүй. Үндэсний аудитын газар 2018 оны орон нутгийн төсвийн байгууллагад гарц олох шаардлага байхгүй гэсэн тайлбар өгөөгүй. 2018 оны санхүүгийн тайланд аудитын байгууллагын нэрсийн жагсаалтыг явуулахдаа *******ын нэр байхгүй.
Итгэл үзүүлсэн “Тавантолгой” ХК-ийн боловсролын багцад хамаарахгүй. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 23 байгууллагын аудитын мөнгө орж ирээгүй. Нийтдээ 4572000 төгрөг бүрдэх юм бол ******* ХХК-нд шилжүүлнэ гэсэн тайлбар байдаг. А/191 ерөнхий аудитын тушаал 2 дугаар хэсэгт аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ гүйцэтгүүлэгч дараах үүрэг хүлээнэ. Төрийн аудитын тухайн хуулийн 4 дугаар зүйл 4.1.Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө. Өнөөдөр батлагдсан төсөв яасан бэ? тайлангаа баталгаажуулаад аудитын мөнгө өгөхгүй байх. Өмнөговь аймгийн төрийн аудитын газар хяналт тавих ёстой юм биш үү мөнгө нь байхгүй. 2018 оны төсвөөс олгогдох ёстой. Ийм байдлаар шүүхэд худал тайлбар өгч төөрөгдүүлэх нөхцөл байдал үүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй буюу 84 хувийн үнэлгээ хууль бус юм. 86 хувийн үнэлгээг бууруулсан, мөн 98 хувийн үнэлгээг хүлээж аваагүй. Ийм байдлаар хувийн харьцаа хандлага гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “*******” ХХК нь тендерт шалгарсан. Хариуцагчийн хэлж байгаар захиргааны гэрээ байгуулагдсан. Захиргааны гэрээ бол захиргааны хэм хэмжээ буюу үндэсний аудитын газрын даргын А/191 тушаал буюу 05 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдэж ирсэн хялбаршуулсан загвар. Мөн Үндэсний аудитын эрх хэмжээний аймаг, нийслэлийн тэргүүлэх аудитын шилжүүлсэн 188 тушаал, гэх мэт захиргааны хэм хэмжээний батлагдсан акт, журмыг аймаг, нийслэлийн тэргүүлэх аудит өөрөөр хэлбэл захиргааны байгууллагууд дагаж мөрдөж байх ёстой.
Захиргааны гэрээ байгуулах нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2 захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд захиргааны гэрээ байгуулж болно гэсэн үндэслэлээр захиргааны гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны байгууллага бол захиргааны шийдвэрийнхээ гүйцэтгэлийг баталгаажуулж хангах үүрэгтэй байдаг. Захиргааны хэм хэмжээний актын биелэлтийг тухайн анхан шатны байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Захиргааны хэм хэмжээний акт өөрөөр хэлбэл А/191 тушаалд заасан журам, тэр заалтуудыг дурдаарай. Хариуцагч байгууллага тухайн жилд багц гаргасан. Энэхүү багцыг тухайн жилд гаргах ёстой ч юм уу, ийм үндэслэлгүй тайлбарыг тавьж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны гэрээ нэгэнт байгуулагдсан бол гэрээг дүгнэх журмыг А191 тушаалаар маш тодорхой заасан байна. Хараат бус аудитын байгууллагын хуулийн этгээдээр хийсэн. Аудитын шалгалтын үнэлгээ хийхдээ 3 үндсэн үнэлгээ байх ёстой. Өөрөөр хэлбэл захиалагчийн үнэлгээ, гүйцэтгэгч байгууллагын, үйлчлүүлэгчийн санал бодлыг үндэслэж байж гаргах ёстой. Ерөнхий үнэлгээ нь чанарын хяналтын үнэлгээг 1-т бариад 85-100 дээш хувийн үнэлгээтэй бол гэрээг сунгах заалтад хамаарах ёстой. Энэ захиргааны гэрээг байгуулахгүй гэсэн үндэслэл, шаардлагатай байсан гэхээр П.А гарын үсэг зураагүй нь тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны энэ 67 байгууллагын шалгалтын материалыг үзэж хянаагүй биш зарим хуудсанд П.А зурсан байдаг.
Сүүлийн тайланд 67 байгууллагын явуулсан бичиг баримт мэдээлэл дээр зурагдсан байдаг. Энэ 67 байгууллагын аудитын бичиг баримт цаг тухайд явагдсан нь шүүх хуралдааны нотлох баримт болоод хариуцагчийн гаргаж байгаа тайлбараас цаг хугацааны хувьд яг тэр тайлбараас 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу төсвийн тухай хуульд заасан цаг хугацаанд аудитын шалгалт хийгдэж бүрэн дууссан. Гэрээнд заасан хугацаагаар бол аудитын тендерийн ажил бол 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Тендерийн ажил дууссан энэ цаг хугацаанд ерөнхий аудитор Д.А нь гэрээг дүгнэж, чанарын хяналтын үнэлгээ хийгдсэн байгаа. Энэ үнэлгээ бол өнөөдрийн байдлаар 2018 оны 05 дугаар сарын 22-ны байдлаар хялбаршуулсан аргачлалд нийцүүлээгүй. Тухайн үед мөрдөгдөж байсан заавар журамд нийцэж гаргасан үнэлгээг яагаад үнэлээгүй юм, хугацаа болоогүй гэж үзээгүй юм гэдэг талаар хариуцагчаас гаргасан тайлбартаа огт дурдаагүй. 84 хувийн үнэлгээг яаж гаргасан бэ? гэхээр 3 хүний үнэлгээг үнэлэх юм бол 86 хувийн үнэлгээтэй гарсан. Харин Ш.Н г хасахаар 84 хувийн үнэлгээ гардаг. 84 гэж үнэлсэн үнэлгээ бол Ш.Н гийн үнэлгээг хассан. Ш.Н өөрийн хүсэлтээр гарсан. Тухайн байгууллагад “*******ын шалгалтыг хийхдээ буруу зөв үнэлсэн байдаг юм уу? аль эсхүл Цагдаагийн байгууллагад үнэхээр нийтийн эрх ашиг сонирхол нь зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулснаас болоод энэ үнэлгээ хийсэн ажил нь хууль бус гэдэг нь нотлогдсон, тогтоогдсон, энэ үнэлгээ хасагдах нөхцөл бахгүй.
Тэр хүн ажлаасаа гаръя гэсэн өргөдөл гаргасан. Тэр үнэлгээг томилогдсон тушаал нь 05 дугаар сарын 08-ны өдөр, энэ үнэлгээ 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр гарсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрчилсөн гээд Заяасүрэн тэр тушаалыг авсан ажлын хэсгийн хүн бол нэр барьцаалагч тавиагүй. Тэр хүн хэлэхдээ 100 хувийн байна. Чанарын ажлын үнэлгээ хийгдэх ажил байна гэж хэлсэн. Үүнийг хэлж нотолж чадахгүй байна. Заяасүрэнгийн үнэлгээ байхгүй. Ш.Н гийн үнэлгээ хасагдсан. Г.Ш , П.А нар өөрсдийн өгсөн үнэлгээг тавьсан. Утгын алдаа бүхий ийм байдлаар бол илтэд хууль бус захиргааны акт болно. Иймд нотлох баримтыг шинжлэн судалснаар Ш.Н гийн үнэлгээг хассан байна. Ш.Н гийн үнэлгээг оруулах юм бол 86 хувийн үнэлгээтэй. Харин Ш.Н гийн үнэлгээг хасахаар 84 хувийн үнэлгээ. Энэ үнэлгээг хасахаар архематикийн хууль бусаар хийсэн нь “ *******” ХХК-ийн чанарын хяналтын үнэлгээг бол хууль бусаар илтэд бууруулж 84 хувийн үнэлгээ хийж гэрээ цаашид байгуулахгүй. Захиргааны гэрээг цаашид сунгах боломжгүй байдалд оруулсан ийм эрх ашгийг ноцтой зөрчсөн зөрчил үүсч байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.3, 106.3.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газар шүүхэд өгсөн хариу тайлбартаа: ”...Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 10 дугаар сарын 26-ны А/191 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам" болон 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Үндэсний аудитын газрын Стратегийн удирдлагын газраас ирүүлсэн “Санхүүгийн аудитын газар, Аймаг нийслэл дэх төрийн аудитын газруудын 2017 оны санхүүгийн тайланд гэрээгээр хийсэн санхүүгийн' аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх хялбаршуулсан загвар”-ын дагуу “*******” ХХ Компанийн гүйцэтгэсэн ажлын чанарт үнэлэлт өгсөн болно.
Аудитын менежер асан Д.А нь “*******” ХХК-ны гүйцэтгэлийн үнэлгээг ******* газрын дарга, Тэргүүлэх аудитор П.Ад танилцуулахад үнэлгээний үндэслэл бодит бус байсан тул дахин хянахыг зөвлөж буцаасан болно. Үнэлгээг журмын 3.2-т Тэргүүлэх аудитор хянаж баталгаажуулна гэж заасны дагуу хянаж баталгаажуулаагүй дүнг ******* ХХК-д хүргүүлсэн нь аудитын менежер асан Д.А нь журам зөрчсөн, ёс зүйн доголдол гаргасан нь харагдаж байна. Мөн ажлаа хүлээлгэж өгөхдөө үнэлгээ хийсэн ажлын баримтыг манай байгууллагад хүлээлгэж өгөөгүй байна. Үндэсний аудитын газрын ажлын албанаас үнэлгээ хийхдээ ажлын хэсэг байгуулах чиглэл өгөгдсөн тул ******* газрын дарга, Тэргүүлэх аудиторын тушаалаар ажлын хэсгийн ахлагч Ш.Н , гишүүдээр Аудитор Д.З , Г.Ш , гэрээт ажилтан Г.Ц нарыг томилсон. Ажлын хэсгийн ахлагч ахлах аудитор асан Ш.Н үнэлгээг Тэргүүлэх аудиторт танилцуулаагүй хянуулаагүй мөн гадагш гаргасан нь журам зөрчин ёс зүйн том доголдол гаргасан байна. /Байгууллагын дотоод ажлыг задраасан/
Мөн ажлаа хүлээлгэж өгөхөд тус үнэлгээний тайланг хүлээлгэж өгөөгүй байна. Ажлын хэсгийн ахлагч Ш.Н 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс МУЕА-ын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, ажлын хэсгийн гишүүн Д.З гүйцэтгэлийн аудитын ажлаар “Тавантолгой” ХК-д томилолтоор 2018 оны 6 дугаар сарын 04 өдрөөс 1 сарын хугацаагаар ажиллахаар болсон тул үнэлгээнд оролцох боломжгүй болцгоосон юм. “*******” ХХК-с 67 байгууллагын 81 боть баримтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирүүлж ажлын баримт бүрдүүлэлт, хугацаа баримталсан байдал, гүйцэтгэсэн ажлын нийт дүнд оруулсан хувь нэмрийг үнэлж гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээг гаргасан. Үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын 29-нь) өдөр ажлын хэсэг нэгтгэж ******* газрын даргаар баталгаажуулж Үндэсний аудитын газар болон “*******” ХХК-руу явуулсан болно. Хувь оролцоо буюу хараат бус аудитын хуулийн этгээдийн гүйцэтгэсэн ажлын нийт үр дүнд оруулсан хувь оролцоог зөвлөмж, залруулга, төлбөрийн акт, хүлээн зөвшөөрүүлж бүртгэсэн үр өгөөжийг байгууллага тус бүрээр үнэлгээний маягтын дагуу дүгнэсэн. Үнэлгээ өгөхөд: 1. Аудитын дуусгавар болсон ажлын тайлан, санхүүгийн тайлан, зөвлөмж, гэрчилгээнээс бусад үе шатны ажлуудад гүйцэтгэсэн ажлын маягтыг тэргүүлэх аудиторын гарын үсгээр баталгаажуулаагүй, ажлын баримтын бүрдэлд 1-2 оноог хасаж тооцсон. 2. Аудитын хөтөлбөрийг байгууллага тус бүрээр гаргаагүй, 67 байгууллагад нэг хөтөлбөрөөр ажилласан боловч аудитын хөтөлбөрөө мөн батлуулж ажиллаагүй тул 1-2 оноо хасч тооцсон. Хамгийн дээд оноо болох 5 оноог авахад “шаардлагыг бүх талаар бүрэн хангасан байх” шаардлагатай байгаа тул бидний үнэлсэн үнэлгээ бодит гэдгийг харуулж байна.
Нэхэмжлэлийн 2-р шаардлагын хүрээнд хийх тайлбар: Боловсролын багцын 67 байгууллагын төлбөрийг одоогийн байдлаар манай байгууллагын дансаар 23 байгууллагын 4,572,400 /Дөрвөн сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг дутуу, орж ирээгүй тул шилжүүлэх боломжгүй байна. Дээрх байгууллагуудаас удаа дараа төлбөрөө шаардаж байгаа болно. Мөн Аймгийн Боловсрол соёлын газарт үлдэгдэл төлбөр төлүүлэх талаар албан бичгийг хүргүүлээд байна. Төлөхгүй байгаа шалтгаан нь энэ онд тавигдсан төсөв нь хүрэлцэхгүй байгаа тул тодотгол хийсний дараа төлбөрөө гүйцээж хийх болох болсон. Тухайн байгууллагаас төлбөрийг гүйцээж хийж манай байгууллагын дансанд орж ирсэн үед төлбөрийг шилжүүлэх болно...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Өмнөговь аймгийн төрийн аудитын газрыг төлөөлж байгаа, хувь хүнд хандаж тайлбараа гаргаж байна. Ажлын баримт бүрдүүлэлт дээр гарын үсэг зуруулаагүй гэж байгаа нэмэлтээр асуудлын бүртгэл гэж байдаг. Байгууллага дээр асуудал гарсан бол баталгаажуулж, нотлох баримт болгодог. Тэр нотлох баримт дээр 67 байгууллагын нэг ч даргын гарын үсэг тамга байгаагүй. Тэр баримт дээр гарын үсэг нь хоосон байгаа. Гарын үсэг, тамга тэр хүний нэр байгаа боловч нэг ч хүний гарын үсэг байхгүй боловч энэ ажлын бүрдүүлэлтээс нэмэлтээр хасах боломж байсан. Би та бүхэнтэй харилцаагүй учраас хараат бусаар Г.Ц бид 2 дүгнэсэн. Харин харьцаж байсан Д.А , Ш.Н нар 86, 98 үнэлсэн байхыг үгүйсгэхгүй. Тэргүүлэх аудиторт тухайн явцын хооронд 06 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан. Бид явцын хувьд хэдэн ч удаа танилцуулж болно. Манай удирдлагын зөвлөл гэж байдаг, энэ зөвлөлөөр батлуулах ёстой. Тухайн үед Тавантолгой гүйцэтгэлийн аудит байсан гүйцэтгэлийн багийн ахлагч байгаагүй учраас удирдлагын зөвлөлийн хурлаар ороогүй. Тийм учраас байгууллагынхаа хурлаар оруулж баталгаажуулсан. Би 81 оноотой В үнэлгээ гэж үнэлсэн. 91 оноотой үнэлсэн хүн нь Г.Ц байгаа. Аудиторын менежер анх 98 хувийн оноотой А үнэлсэн. Энэ үнэлгээ нь яагаад бодит бус болохыг тайлбарлая. А/64 тушаалыг баримталж, тэр үед хялбаршуулсан загвар гараагүй байсан. А/64 тушаалаар хараат бус хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлыг гүйцэтгэх, үнэлэх заавар аргачлалын дагуу ерөнхий үнэлгээ гаргах үндсэн үзүүлэлт 2.1-т ерөнхий үнэлгээ үндсэн үзүүлэлт гэж байгаа.
Үүнд ажлын баримт бүрдүүлэлтийн хувь, үе шатны ажлыг гүйцэтгэх хугацааг баримталсан байдал, үе шатны ажлын чанарын үнэлгээ, хараат бус хуулийн этгээдийн аудитаас илрүүлсэн алдаа зөрчлийг дүнд эзлэх хувь, аудитын явцад хийсэн залруулгын дүн, хүлээн зөвшөөрөгдсөн үр өгөөжийн дүнд эзлэх хувь, төлбөрийн актын дүнд эзлэх хувь, албан шаардлагын эзлэх хувь, зөвлөмжийн дүнд эзлэх хувь, сахилгын шийтгэл ногдуулах асуудлын эрх бүхий байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн эзлэх хувь, төлбөрийн актын барагдуулалтын хувь, албан шаардлагын барагдуулалтын хувь, зөвлөмжийн биелэлтийн хувь, эдгээр үзүүлэлтийг гол үзүүлэлт болгож дүн тавих байтал, тухайн нэг ч удаа албан шаардлагын хэрэгжилт, зөвлөмж байхгүй, актын биелэлт гараагүй байхад 5 оноо өгөхгүй нь ойлгомжтой.
Мөн сахилгын хариуцлага тооцуулах нэг ч эрх бүхий байгууллагад байхгүй. Манай аудитын үндсэн зарчим нь хязгаарлалтай дүгнэлт өгнө. Аудитын явцад 67 байгууллагад хийсэн хязгаарлалтай дүгнэлтгүй байна гэдэг бол аудиторт ийм зүйл байхгүй. Иймд 98 оноотой А үнэлсэн үнэлгээ илт хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй байсан нь нотлогдож байна. Хялбаршуулсан загвар 05 дугаар сарын 22-ны өдөр А64 үнэлэхгүй, яагаад хялбаршуулсан загвар гаргах шаардлага нь нэг хүн компанийг үнэлэх юм бол ашиг сонирхлын зөрчил болж ямар нэгэн зөрчил үүсэх магадлалтай гэж үзэн магадгүй дахин үнэлэх шаардлага нөхцөл үүсч болзошгүй учир А64 тушаалыг дахин харах ёстой. Энэ жилдээ хялбаршуулсан загвар гэдгээр үнэл гэсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үндэсний аудитын стратеги удирдлагын газраас гаргасан санхүүгийн аудитын төрийн аудитын газрын 2018 оны гэрээгээр хийсэн санхүүгийн аудитын ажлыг гүйцэтгэх хялбаршуулсан загварыг ирүүлсний дагуу энэхүү загвар гарсан байна.
Энэ загвар дээр чанарын хяналтын үндсэн үзүүлэлт нь арай цөөрсөн. Үүнд чанарын ерөнхий үнэлгээ 1 дээр ажлын баримт бүрдүүлэлт, хугацаа баримталсан байдал, зөвлөмж, акт, тайлант хугацаанд хийсэн залруулга, албан шаардлага, сахилгын шийтгэл оногдуулсан санал зэргийг үндсэн үзүүлэлт болгосон байна. Анхны ажлын хэсэг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан, 4 хүн тус бүртээ үнэлгээ хийж, үнэлгээгээ нэгтгэсэн. Тэр хооронд тэргүүлэх аудитораар ямар нэгэн хүний үнэлгээг бууруулахыг шаардаагүй гэрчийн мэдүүлгээр ноологддог. Ажлын хэсгийн ахлагч Ш.Н нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 06 дугаар сарын 18-ны өдөр чөлөөлөгдсөн хүн, 06 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний хүснэгт дээр гарын үсэг зурах ямар ч боломжгүй. Үлдсэн хүмүүст үнэлгээ хийсэн хүснэгтээ хүлээлгэж өгөөгүй учраас тэр хүний гарын үсэг байхгүй. Ш.Н г ажлын хэсгээс гаргаж үлдсэн хүмүүс нь өөр өөрсдийн үнэлгээг нэмж, гарын үсэг зурж, тэргүүлэх аудиторт танилцуулж баталгаажуулж явуулсан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А191 Монгол улсын ерөнхий аудиторын журамд санхүүгийн аудиторын тайланд аудит хийх хараат бус хуулийн этгээдийг сонгон шалгаруулах гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг баталгаажуулах журам гэж байгаа. Энэ журмын 2.1.7 Аудит хийх байгууллагуудыг бүлэглэж, багц үүсгэх, үүний дээр тухайн жилд хараат бус хуулийн этгээдийн санхүүгийн тайланд аудит хийлгэх нийт төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлбөрийн жагсаалт, тэдгээрийн талаарх ерөнхий мэдээллийг гаргах. Тухайн жилд давхцал үүснэ. Нэг багц үүсгэсэн бол тэр хөдлөхгүй байна. Энэ жилд манайх багц үүсгэсэн. Тэр багцад хэдэн байгууллага байх нь уу манай байгууллагын үндсэн эрх үүрэг, манайх энэ жил багц үүсгэсэн танай компани оролцох бүрэн боломжтой. 84 оноотой үнэлгээг манайх хамгийн өндрөөр үнэлсэн, итгэл үнэмшилтэй байгаа. А.С өмнө нь 2004 оноос 2016 оны хооронд Их Монгол хүлэг ХХК-д аудитын газарт байсан, манайд гэрээгээр гүйцэтгэж байсан. Их Монгол хүлэг аудитын газарт аудиторын ажил хийдэг байсан. Ш.Н , Д.А нартай урьд нь ажиллаж байсан. Тийм учраас энэ 2 хүнээс нотлох баримт авах ч юм уу, манай байгууллагын дотоод асуудалд хэтэрхий орж байна.
98 оноотой үнэлсэн үнэлгээг манай дарга гарын үсэг зурж баталгаажуулж, нөгөө байгууллагад хүлээн зөвшөөрүүлнэ. Д.А ганцаараа үнэлээд, нөгөө байгууллага руугаа хүлээн зөвшөөрүүлнэ гэвэл манай дарга ямар үүрэгтэй юм. 84 оноотой үнэлсэн үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. 86 оноотой үнэлгээг Ш.Н ажлаас чөлөөлөгдсөн байхад 06 дугаар сарын 29-ний өдрийн баримт дээр яаж гарын үсэг зурах уу, үнэлсэн хүснэгтээ хүлээлгэж өгөөгүй, бид ямар ч гарын үсэг зурах боломжгүй учраас 86 оноотой үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үндэсний аудиторын газраас манайхыг хагас жилээр нь С үнэл гэсэн. Тухайн байгууллагын төсөв дээр нь байхгүй аудитын төлбөрийг, аудитын төлбөрт нэхэмжилсэн байна гэсэн гомдол Үндэсний аудиторын газарт очсон. Тухайн жилийн төсөвт тааруулж өгөх ёстой.
Тухайн төсөвт хэдэн төгрөг байна, түүнд нь тааруулж, төрийн аудит авах ёстой. Тэр мөнгөнөөс илүүг нэхэмжлээд, тэр байгууллагууд орлого олох биш, тухайн байгууллага санхүүжилтээр явах учраас тухайн төсөвт байгаа мөнгөө шилжүүлнэ. Энэ мөнгө өнөөдрийн байдлаар дансанд ороогүй учраас өгөх боломжгүй, хэрвээ дансанд орж ирвэл, гэрээгээр олгогдох ёстой мөнгө учир өгөхгүй гэж татгалзахгүй. Тухайн байгууллага нь манай байгууллагад шилжүүлээд өгсөн тохиолдол өгнө. А64 журмын 4.4-д ерөнхий үнэлгээг ажлын ерөнхий үнэлгээнээс хамаарч цаашид гаргах шийдвэр нь дараах хэлбэртэй байна. Үүнд 0-54 оноотой үнэлгээ нь С үнэлгээтэй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол хамран ажиллах боломжгүй гэж үзэн хар жагсаалтад оруулах. 54-84 оноотой В үнэлбэл, гэрээний үүргээ зарим талаар биелүүлээгүй, дараагийн тендерт оролцох боломжтой. 85-100 оноотой А үнэлбэл, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, хэрэгжиж байгаа гэрээг сунгах боломжтой. Үүнд дараагийн гэрээг шууд сунгана гэсэн зүйл байхгүй. Тухайн жилд багц үүсгэнэ, нэг багц задрахгүй гэсэн хэмжээнд байхгүй. Танайх үндэсний аудиторын газар ханд, сүүлд манайх дээр үндэсний аудиторын газраас 3 удаа шалгалт ирсэн. Энэ ажлыг яаж үнэлснийг шалгаад бид 3 удаа хамгаалсан учир буруу үнэлсэн зүйл байхгүй.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхний нэхэмжлэлийн шаардлага бол ажлын хэсгийн 86В үнэлгээг баталгаажуулах гэсэн шаардлага гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Баталгаажуулах эрх нь Монгол
улсын ерөнхий аудиторын 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/188 тушаалын 5 дугаар хавсралтын 1.3-т заасны дагуу Монгол улсын ерөнхий аудитор хууль тогтоомжид заасны дагуу чиг үүргийн хүрээнд аймаг нийслэлийн аудитын газар холбогдох албан тушаал нь иргэдээс санал авах аудит хийх, аудитын тайлан баталгаажуулах эрхийг аймаг, нийслэлийн тэргүүлэх аудиторт шилжүүлсэн. Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.2-т аудит хийх төлөвлөгөө хөтөлбөрийг хянах эрх нь тэргүүлэх аудиторт байгаа. Энэ эрхийнхээ дагуу Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор П.А гарсан үнэлгээг эцсийн байдлаар баталгаажуулж, байгууллагын тэмдгийг дарж, үүний дараа үнэлгээ хийсэн байгууллагад танилцуулах чиг үүрэгтэй. 86В үнэлгээ бол тухайн үед ажиллаж байсан ахлах аудитор Ш.Н гийн ахалсан ажлын хэсэг үнэлсэн үнэлгээ байгаа.
Энэ үйлдэлд албан ёсоор тэргүүлэх аудиторт бичгээр огт танилцуулаагүй. Албан ёсоор хүлээлгэн өгөөгүй үнэлгээг тэргүүлэх аудитор баталгаажуулж гарч ирсэн. Энэ байдал нь шүүхээс үзлэг хийх явцад тогтоогдож, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн Д.А нь тухайн үед 86В үнэлгээ гарч ирсэн байдлаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл гарах ёстой байгууллагад нь биш тухайн үед аваад явсныгаа энэ компанид хүлээлгэн өгсөн гэсэн ийм нөхцөл байдал гардаг. 86В үнэлгээг албан ёсоор хүлээж аваад, танилцуулж баталгаажуулах үйлдэл тэргүүлэх аудиторт байхгүй. Тэгэхээр 86В үнэлгээ гэж үнэлсэн үнэлгээг баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ байгууллахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргая. Өмнөговь аймгийн төрийн аудитын газар, нөгөө талаас “*******” ХХК-ийн хооронд хийгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөх үйлчилгээний гэрээ байдаг. Иргэний хуулийн зүйл заалттай, суурилж хийгдсэн байгаа. Энэ гэрээ дээр гэрээний хугацаа, үнийн дүн гэрээгээр зохицуулах зохицуулалтууд байдаг. Гэрээг дахин сунгах асуудал байдаг. Энэ гэрээнд хугацааг нь юу гэж дурдсан гэхээр тусгай нөхцөлд заасны дагуу хугацааг тооцно. Гэрээний тусгай нөхцөлийн 2.3-т гэрээ дуусгавар болох хугацаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээнд дахин хугацаа сунгах талаар үүрэг өгсөн зүйл байхгүй. Цаашид сунгах талаар журамд зааснаар зөвхөн 85-100 онооны хооронд хэрэгжиж байгаа гэрээг сунгах боломжтой гэж заасан. Заавал сунгана гэсэн үг үсэг байхгүй. Үүнийг өөрсдийн байдлаар 86 авсан бол заавал сунгана гэсэн тийм зүйл байхгүй. Монгол улсын ерөнхий аудиторын 2017 оны А/191 тоот тушаалын 2.7.1-д аудит хийх байгууллагыг бүлэглэж, багц үүсгэх заалт нь зөвхөн тухайн ондоо буюу 2017 онд гүйцэтгэсэн бол 2017 онд гэсэн утгыг ойлгож хэлж байгаа. 67 байгууллагыг нийлүүлээд багц гэж үзсэн. Үүнээсээ бол 2 байгууллага аудит хийгдсэний дараа итгэл үзүүлж, өөрөөр хэлбэл Гүний ус компани, энэ 2 компани аудит хийлгэх, бусад нь багц болгоод мөн хоёр сургуулийг сайн аудитаар ямар нэгэн зөрчил гараагүй учраас дахин ирэх жил аудит хийх шаардлагагүй, итгэл үзүүлэх боломжтой гэж заасан.
Өмнөговь аймгийн төрийн аудитын газар энэ талаар дурдаж ирэх оныхоо төлөвлөгөөг тухайн онд ажиллаж байсан Д.А нэгтгээд, Ш.Н боловсруулаад, П.А гарын үсэг зурсан. Үндэсний аудиторын газарт 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн. Энэ үндэслэлээр цаашид ******* ХХК-тай шууд гэрээг сунгана гэсэн боломж байхгүй. Гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан. Боломжтой гэсэн үг өгүүлбэрийг сонгох ёстой гэж ойлгоод байгаа нь өрөөсгөл байна. Цаашид тендерт оролцох эрх нь нээлттэй байгаа. Компани тухайн үед багцлаад хөндлөнгийн аудитын хувийн компаниар хийлгэнэ гэх юм бол оролцох бүрэн боломжтой. 3 дугаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 79 албан тоотын хавсралтаар ирсэн 84 В үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ үнэлгээ нь тэргүүлэх аудиторын журмаар олгосон эрх хэмжээний хүрээнд хийгдсэн үнэлгээ байгаа. Өмнө нь хийгдсэн үнэлгээнүүдийг албан ёсоор тэргүүлэх аудитор бичгээр хийж танилцуулаагүй. Бид ингээд гарын үсэг зурлаа та үүнийг хавсаргаж тамга тэмдгээ дарж баталгаажуулж өгөөрэй гэсэн ийм зүйл байхгүй учраас дахин үнэлэх боломжгүй.
Дахин ажлын хэсэг дараах эрх хэмжээний хүрээнд тухайн эрх зүйн нөхцөл байдалд тааруулаад дахин ажлын хэсэг томилсон. Энэ ажлын хэсэг нь ямар үндэслэлээр 84В үнэлгээ тавьсан гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Үүнд жишээ болгоход 2 үндэслэл байдаг. Яагаад 84 болсныг журамд заасан. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын хэсэг томилсон. Өмнөх ажлын хэсэгт өөрчлөлт оруулж, шинээр томилсон юм байхгүй. Ахлах аудитор Ш.Н ажлаас гарсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Яагаад 84В үнэлэх болсон гол зүйл нь үе шатны хяналт хийгээгүй, мөн төлөвлөгөө батлуулаагүй. Үе шатны хяналтыг хэрхэн хийх вэ гэхээр тухайн бүрд нь танилцуулаад, мөн төлөвлөгөө хөтөлбөрөө, төрийн аудит хийхээс өмнө Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.2-т заасны дагуу тэргүүлэх аудитораар батлуулах ёстой. Гэтэл батлуулаагүй. Үүний дагуу үе шатуудын ажиллагаа хийгээгүй учраас ажлын хэсэг 84В үнэлсэн. Энэ үнэлгээг тэргүүлэх аудитор баталгаажуулж, гарын үсэг зурж, тамга дарсан. Тэргүүлэх аудитор баталгаажуулна гэдэг маань зүгээр тухайн зүйлд гарын үсэг зурж, тамга дарж байгаа биш юм. Төрийн байгууллагад удирдах албан тушаалтан буюу дарга тамга, тэмдэг дарах ерөнхий албан тушаалтан тухайн үнэлгээтэй өөрийн биеэр танилцаж, материал болгоны нэг бүрчлэн уншиж үндэслэлтэй эсэх асуудлаар өөрөө саналаа хэлж байж баталгаажуулах энэ бүтээгдэхүүн биш. Ямар ч үнэлгээ гарсан гээд тамгаа дараад байх ийм ойлголт биш юм. Хэрвээ ажлын хэсгүүдийн үнэлгээгээр үнэлгээ нь явдаг байсан бол хууль дүрэм журмын дагуу аудитор хянаж баталгаажуулна. Тэргүүлэх аудитор эрх хэмжээний хүрээнд баталгаажуулж танилцсаны дараа нь албан ёсоор хүчин төгөлдөр болгох гэсэн санаа байгаа.
Ганц аудитын менежер гэрээнд гарын үсэг зурж байгаа. Тийм ганцаараа үнэлбэл дахин аудит хийсэн юм шиг хугацаа орох юм байна. Ажлын хэсгийн гол зүйл нь өөрийнхөө үнэлгээг өгөөд, энэ байдлаар хуульд нийцсэн байна уу гэдгийг тэргүүлэх аудитор эрх
хэмжээний хүрээнд баталгаажуулах, үүнийг журамд заасан. Хялбаршуулсан журмаар менежер үнэлдэг байсан бол нэг хүн ашиг сонирхлын байдал үүсэх магадлалтай учраас тэгш байдлыг хангахын тулд 3-аас доошгүй ажлын бүрэлдэхүүнтэй хэсгийг гаргаж үнэлүүлэх нь зүйтэй гэж хялбаршуулсан журмаар гаргасан. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн стратеги удирдлагын газраас гаргасан санхүүгийн газар, аймаг нийслэлийн аудитын газрыг 2017 оны санхүүгийн тайланд гэрээгээр хийсэн санхүүгийн аудитын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хялбаршуулсан загвар байгаа. Үүний дагуу ажлын хэсэг гарч байгаа. Төрийн аудитын газар тухай бүрдээ журмаас гадна чиглэлээ ийм байдлаар стратеги удирдлагын газарт өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн харилцаатай холбогдуулаад стратеги газрын чиглэл өгсөн хялбаршуулсан загвар байдаг. Ерөнхий аудитын тушаал шиг баталсан зүйл байхгүй. Тухайн үед чиглэл маягаар өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дотоодын албан мэйлээр ирсэн.
Албан тоотоор ирээгүй, үүнийгээ журам болгоод батлах юм бол А/64 хүчингүй болгож байж, гарна. Дахиж хялбаршуулсан журам гэж гаргахгүй. 84В үнэлгээг хуулийн дагуу хийсэн. Тухайн үед тэргүүлэх аудитор нэгэнт ажлаас гарсан хойно 86 үнэлгээг хүлээлгэж өгөөгүй учраас дахин ажлын хэсгүүдийн гишүүдийг өөрчилж, тухайн үед тэргүүлэх аудитор үнэлгээ хийлгэх эрх байгаагүй. Энэ ажил нөхцөл байдалд тааруулж, тохируулж дахин үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээ нь ийм байдлаар хүчин төгөлдөр байгаа учраас хүчингүй болох өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус актад тогтоогдох үндэслэл байхгүй. Захиргааны 47 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг илт хууль бус болох үндэслэлүүдийг дурдсан байдаг. Гол нь утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан акт байхгүй учраас илт хууль бус акт гэж үзэх боломжгүй юм. Гэрээний үлдэгдэл үнийн дүн болох 4572400 төгрөгийг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгууллагуудаас аудитын тайлан хийсэнтэй холбогдуулан төлбөр төлсний дараа төлбөр төлөгдөх боломжтой гэж өгдөг хэдий ч өмгөөлөгчийн зүгээс үзэхэд цэвэр гэрээтэй холбоотой асуудал байна. Талуудын хооронд байгуулагдсан зөвлөх үйлчилгээний гэрээнд, гэрээний бусад заалттай холбоотой асуудал гарвал харьяаллын дагуу иргэний шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой. Энэ асуудлыг заавал захиргааны шүүхээр даалгах шаардлагагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь иргэний шүүхээр хянагдах боломжтой учраас иргэний шүүхэд хандах нь зүйтэй байна. Гэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн байгууллагад шилжүүлнэ гэж хэлж байна. Шууд даалгах нь эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн эс үйлдэхүй гэж хэлэх боломжгүй гэж үзэж байна. Эс үйлдэхүйг хууль бус болохыг тооцуулах зардал гардаг. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд
биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. Үүнийг ямар нэгэн байдлаар орхигдуулсан зүйл байхгүй, цаанаас нь орж ирэхээр нь шилжүүлнэ гэсэн байгаа.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараас харахад тэргүүлэх аудитор П.Ад танилцуулсан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр баталгаажуулаагүй гэж хэллээ. Амаар орж танилцуулах нэг өөр хэрэг, бодитоор биетээр цаасан дээр боловсруулаад, та энэ дээр гарын үсэг зурж баталгаажуулна гэдэг бол бас нэг өөр. Энэ цаасаар баталгаажуулсан 86 В үнэлгээ байхгүй учраас тэргүүлэх аудитор байхгүй юмыг яаж үнэлж байсан талаар танилцуулж байсан учраас энийг зөвшөөрөх ёстой үндэслэл биш. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс хуулийн дагуу мэргэшсэн хүмүүс ямар үнэлгээ өгөхөө өөрсдөө мэдэж байгаа. Нэхэмжлэгч П.А тухайн үед тэгж байсан гэж ярьдаг боловч өнөөдөр нотлох баримт буюу хуулийн шаардлага хангасан хэлбэрээр байхгүй. Энэ хүмүүс хуулийн дагуу үнэлгээ хийсэн. Манайх 84 В үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 86 В үнэлгээг авмаар гэж ярьж байгаа нь зохисгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө гаргасан ажлын хэсгийн үнэлгээ албан ёсоор баталгаажиж ирээгүй байгаа учраас гэрч Д.А тухайн үед хүлээлгэж өгсөн гэдэг боловч ажил хүлээлцсэн акт дээр 86 хувийн үнэлгээг хүлээлгэж өгсөн тийм баримт байхгүй. Албан ёсоор тэргүүлэх аудиторт бичгээр баталгаажиж ирээгүйг нотолж байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу нэхэмжлэгч тал хэдийгээр энэ үнэлгээтэй холбоотой асуудлаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өргөдөл болон 2018 оны 07 дугаар сарын 09-ний хүсэлт тайлбараар энэ асуудлынхаа агуулгаар хандсан гэдэг боловч яг өнөөдрийн шүүхэд гаргаад байгаа үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагаараа дээд шатны байгууллагад хандаж байгаагүй, хуулийн заалтаас харахад эхлээд заавал урьдчилан шийдвэрлүүлэх журмаараа дээд шатны байгууллага буюу чиг үүргийн хувьд чанарын баталгаажуулалтад энэ 4 нэхэмжлэлийн шаардлагаараа гомдол гаргаж албан ёсоор шийдвэрлүүлсний дараагаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 4 нэхэмжлэлийн шаардлага маань өмнө нь буюу 06 дугаар сарын 25-ны өдрийн өргөдөлд агуулгынхаа хувьд үнэлгээтэй холбоотой асуудал гэхээс биш яг тэр үед хууль бус 84 үнэлгээ гараагүй байсан учраас хууль бус, хүчингүй болгуулна гэсэн шаардлага тавигдаагүй. Энэ асуудлаар дээд шатны байгууллага урьд нь албан ёсоор хандаж байжээ гэж үзэх үндэслэлгүй юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг буцааж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь анх ӨАДТАГхолбогдуулан “Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 79 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-д тусгагдсан 84.0 хувийн оноотой В үнэлгээг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, мөн аймгийн Төрийн аудитын газартай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай хамтран ажиллах гэрээг сунгаж, ажлаа үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4572400 төгрөгийг Өмнөговь аймгийн Төрийн Аудитын газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “******* газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ажлын хэсгийн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийн дүнг хянаж баталгаажуулахыг, мөн аймгийн Төрийн аудитын газартай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгаж, ажлаа үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлэхийг, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг ӨАДТАГтус тус даалгах” гэж тодруулсан.[1]
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн, харьцуулан судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар захиргааны байгууллагад хандсан эсэх тухайд;
Хариуцагчийн өмгөөлөгчөөс “...нэхэмжлэгч өнөөдрийн шүүхэд гаргаад байгаа үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагаараа дээд шатны байгууллагад хандаж гомдол гаргаж байгаагүй, хуулийн заалтаас харахад эхлээд заавал урьдчилан шийдвэрлүүлэх журмаараа дээд шатны байгууллага буюу чиг үүргийн хувьд чанарын баталгаажуулалтад энэ 4 нэхэмжлэлийн шаардлагаараа гомдол гаргаж албан ёсоор шийдвэрлүүлсний дараагаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах боломжтой байсан...” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчээс “Өмнөговь аймгийн боловсролын багцын 67 байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын ажлыг дүгнэн үнэлсэн, 2018 оны санхүүгийн тайланд аудит хийх эрхийг олгон гэрээг сунгах нөхцөлийг бүрдүүлэх” агуулга бүхий өргөдөл, гомдол, хүсэлтүүдийг[2] 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газарт, 2018 оны 06 дугаар сарын 25, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд Үндэсний Аудитын газрын Тамгын газрын дарга Ц.Г-д, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөн газрын Хуулийн хэлтэст, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мөн газрын Дотоод аудитын албаны дарга Д.Г тус тус хандан гаргасан нь
Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 94, Үндэсний Аудитын газрын 2018 оны 03/2298, 03/2354 албан бичгүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[3] тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацаанд захиргааны байгууллагад гомдол гаргасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэлээ.
“******* газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ажлын хэсгийн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийн дүнг хянаж баталгаажуулахыг болон 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгаж, ажлаа үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Төрийн аудитын газарт тус тус даалгах” шаардлагуудын тухайд:
Нэхэмжлэгч талаас “Харилцан тохиролцсон гэрээний дагуу Өмнөговь аймгийн Боловсролын багцын 67 байгууллагад хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг Аудитын менежерээс 98.3 хувийн оноотой, “А” үнэлгээтэй үнэлж дүгнэснийг аймгийн Төрийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор нь хууль, журмын дагуу хянаж баталгаажуулаагүй, ажлын хэсэг томилж дахин хянуулсан атлаа уг ажлын хэсгийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 86.0 хувийн оноотой, “А” үнэлгээтэй үнэлсэн үнэлгээ дүгнэлтийг баталгаажуулаагүй, нуун дарагдуулж, өгөхгүй байсаар дахин ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж, 84.0 хувийн оноотой, “В” үнэлгээтэй үнэлсэн 2 гишүүний гарын үсэгтэй Ерөнхий үнэлгээг хянаж баталгаажуулсан нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болсон бөгөөд манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хохироосон гэрээг сунгах боломжгүй болгосон” гэж,
Хариуцагч талаас “Өмнө нь аудитын менежер үнэлдэг байсан бол нэг хүн ашиг сонирхлын байдал үүсэх магадлалтай учраас тэгш байдлыг хангахын тулд 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг гаргаж үнэлүүлэх нь зүйтэй гэж 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн стратеги удирдлагын газраас гаргасан “аймаг нийслэлийн аудитын газрыг 2017 оны санхүүгийн тайланд гэрээгээр хийсэн санхүүгийн аудитын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хялбаршуулсан загвар”-ыг гаргасан, Үүний дагуу ажлын хэсэг гарсан, уг ажлын хэсгийг ахалж байсан Ш.Н ажлаасаа гарсан тул бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, 84 В үнэлэх болсон гол зүйл нь эднийх үе шатны хяналт хийгээгүй, мөн төлөвлөгөө батлуулаагүй байсан учраас ажлын хэсэг 84В үнэлсэн. Энэ үнэлгээг тэргүүлэх аудитор баталгаажуулж, гарын үсэг зурж, тамга дарсан. Ш.Н Боловсролын багцын 67 байгууллагад хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэсэнтэй холбоотой баримт дүгнэлтийг хүлээлгэж өгөөгүй, даргад танилцуулагдаагүй, байгууллагуудаас аудитын тайлан хийсэнтэй холбогдуулан төлбөр төлөгдсөний дараа гэрээний үлдэгдэл үнийн дүн болох 4572400 төгрөгийг өгөх боломжтой” гэж тус тус тайлбарлан маргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдлоо.
Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын захиалгын дагуу Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан “Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газраас гэрээгээр 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах” тендерт “*******” ХХК-ийг шалгаруулж, Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газраас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг тус компанид хүргүүлж, үүний дагуу 37,102,000.00 /гучин долоон сая нэг зуун хоёр мянга/ төгрөгөөр Санхүүгийн тайланд гэрээгээр аудит гүйцэтгүүлэх тухай 2018 №01 дугаар гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан, захиалагчаас гэрээний тусгай нөхцөлд ******* газрыг төлөөлж харилцах хүнээр Төрийн аудитын газрын менежер Д.А , Санхүүгийн аудитын багийн ахлах аудитор Ш.Н нарыг, захиалагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мөн аудитын менежер Д.А , ахлах аудитор Ш.Н нарыг томилсон, гэрээний дуусгавар болох хугацааг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоосон байх бөгөөд уг гэрээний дагуу тогтоосон хугацаанд “*******” ХХК нь Өмнөговь аймгийн Боловсролын багцад хамаарах 67 байгууллагын санхүүгийн тайланд аудитын ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэлийг үнэлүүлэхээр холбогдох баримтуудыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[4] тогтоогдож байна. Гэрээтэй холбогдуулан талууд маргаагүй.
Дээрх гэрээний дагуу “*******” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Боловсролын багцын 67 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын гүйцэтгэлийг аудитын менежер Д.А хянаж, үнэлээд дүн /98.3 хувийн оноотой, “А” үнэлгээтэй/ -г хянуулж баталгаажуулахаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус газрын дарга, тэргүүлэх аудитор П.Ад танилцуулсан боловч “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг /2018.05.01-ний өдрийн/ баталгаажуулаагүй, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А/08 дугаар тушаалаараа дээрх хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудит ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах ажлын хэсгийг ахлах аудитор Ш.Н , аудитор Д.З , Г.Ш , гэрээт ажилтан Г.Ц нарын бүрэлдэхүүнтэй байгуулан уг ажлын хэсгийн хянаж үнэлсэн /86.0 хувийн оноотой, “А” үнэлгээтэй/ дүгнэлтийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Тэргүүлэх аудиторт танилцуулсныг мөн баталгаажуулаагүй байна.
Харин Тэргүүлэх аудитор нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаараа дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт /ахлах аудитор Ш.Н ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээр ажлын хэсгээс хасч, ажлын хэсгийн гишүүдээр аудитор Д.З , Г.Ш , гэрээт ажилтан Г.Ц нарыг дахин томилж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А/08 дугаар тушаалаа хүчингүй болгосон/ оруулсан байх ба энэ ажлын хэсгийн “*******” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Боловсролын багцын 67 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын гүйцэтгэлийг дахин хянаж, үнэлсэн дүн /Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл буюу 84.0 хувийн оноотой, “В” үнэлгээтэй/ -г 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.А хянаж, баталгаажуулан мөн өдрийн 79 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ш.Н , Г.Ц , Д.А нарын мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын Хараат бус аудитын компанийг үнэлэх үнэлгээний комиссын ажлын тайлан, Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэлүүд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар[5] тогтоогдож байна.
Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө”, 13 дугаар зүйлийн 13.5-д “Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ зарим хэсгийг тэргүүлэх аудиторт шилжүүлж болох бөгөөд энэ нь түүнийг энэ хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 18 дугаар зүйлийн 18.5-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна. Гэрээгээр аудит хийлгэх, аудитын тайланг баталгаажуулах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын[6] Гурвын 3.5-д “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ нь байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаатай байх ба энэ журмын 5.4-т заасны дагуу аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээнд үндэслэн гэрээ сунгагдах эсэхийг шийдвэрлэнэ...”, Тавын 5.4-т “Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээгээр 85 хувиас дээш оноо авсан бол гэрээг сунгах үндэслэл болно” гэж тус тус зохицуулсан.
Мөн дээрх хуулийн 13.4.5 дахь хэсэгт “энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит, нягтлан бодох бүртгэл, захиргаа, боловсон хүчин, санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлж, шийдвэр гаргах” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах заавар, аргачлал”-ыг баталж, Төрийн аудитын байгууллагын захиалгаар хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг энэ заавар, аргачлалын дагуу үнэлж, тайлагнах ажлыг зохион байгуулахыг ...Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын тэргүүлэх аудиторуудад үүрэг болгосон байх бөгөөд уг заавар, аргачлалын Гурвын 3.2-т “...Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрууд өөрсдийн сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан хараат бус аудитын хуулийн этгээдийн гүйцэтгэсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг аудитын менежер аудитын санал, дүгнэлт гарснаас хойш ажлын 15 хоногийн дотор энэ зааврын дагуу үнэлж, тэргүүлэх аудитор хянаж, баталгаажуулна”, 3.3-т “энэ зааврын 3.2-т заасан санхүүгийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний дүнг тухайн гүйцэтгэгч байгууллагын удирдлагад танилцуулж, хүлээн зөвшөөрсөн эсэхийг Хавсралт №1-д заасан маягтаар баталгаажуулна”, Дөрвийн 4.4-т “Ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээнээс хамаарч цаашид гаргах шийдвэр нь ...85-100 оноо, А үнэлгээтэй бол хэрэгжиж байгаа гэрээг сунгах боломжтой... 55-84 оноо, В үнэлгээтэй бол дараагийн тендерт оролцох эрхтэй...” байхаар заажээ.
******* газрын дарга, тэргүүлэх аудитор нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/188 дугаар тушаалын тавдугаар хавсралтаар[7] баталсан “Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторт шилжүүлэх бүрэн эрх”-ийн 1-ийн 1.3-т “Аймаг, нийслэлд хийгдэх аудитын талаар холбогдох албан тушаалтан, ...аудитын тайланг баталгаажуулах” эрхээ хэрэгжүүлэхдээ гэрээний дагуу “*******” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Боловсролын багцын 67 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, үнэлсэн аудитын менежерийн болон 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/08 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн үнэлгээг “...төлөвлөгөө, хөтөлбөрийг батлуулаагүй...” гэх үндэслэлээр баталгаажуулаагүй атлаа дахин ажлын хэсгийг томилж, уг ажлын хэсэг /Г.Ш , Г.Ц нарын үнэлсэн/ -ийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дээрх үндэслэлийг дурьдаж 84.0 хувийн оноо, “В” үнэлгээтэй үнэлсэн ерөнхий үнэлгээг баталгаажуулсан нь дээрх хууль, журам, заавар аргачлалд нийцэхгүй, хууль бус гэж үзэх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Хэрэгт хавсаргагдсан[8] “Өмнөговь аймгийн Боловсролын багцын 67 байгууллагын аудитын гэрчилгээ”, Даланзадгад сумын “Эрдмийн гэгээ 2-р сургууль” төсвийн байгууллагын ажлын баримт-1 боть /2017 он/, Санхүүгийн аудитын тайлан зэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд аудитын тайлагнал, төлөвлөлт, гүйцэтгэлийн үе шаттай холбоотой баримтууд дээр хариуцагч байгууллагын дарга нь “...хяналт хийсэн Тэргүүлэх аудитор П.А” гэж гарын үсэг зурагдан баталгаажсан байх тул Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.2-т “аудит хийх төлөвлөгөө, хөтөлбөрийг хянаж батлах” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
“Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг ӨАДТАГдаалгах” шаардлагын тухайд:
Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудит хийхэд гарсан шууд ба шууд бус зардлыг нөхөх үүднээс аудит хийлгэсэн байгууллагаас аудитын үйлчилгээний төлбөр авч болно. Аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээ, жишгийг Yндэсний аудитын газрын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож, байгууллагуудын төсөвт тусгаж байна. Төрийн аудитын байгууллагын хийсэн аудитын төлбөрийн орлогыг улсын төсөвт оруулах ба гэрээгээр хийлгэсэн аудитын төлбөрийг тухайн аудитын байгууллагад төлнө”, Ерөнхий аудиторын 2017 оны А/191 дүгээр тушаалаар батлагдсан журамд заасны дагуу Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газар болон “*******” ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Санхүүгийн тайланд гэрээгээр аудит гүйцэтгүүлэх тухай 2018 №01 дугаар гэрээний тусгай нөхцөлд “...Төгрөгөөр хийх төлбөрийн дээд хэмжээг “37,102,000.00 төгрөг”, захиалагчаас төлбөрийг төлөхдөө Гэрээний үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх дүнг аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсны дараа ажлын 10 хоногийн дотор, 30 хувьтай тэнцэх дүнг захиалагч аудитын гэрчилгээ, тайланг хүлээн авч баталсны дараа ажлын 5 хоногийн дараа, 10 хувьтай тэнцэх дүнг УИХ-ын чуулганаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж дууссаны дараа тухайн аудитын ажлын талаар эрсдэлтэй асуудал гараагүй тохиолдолд ажлын 5 хоногийн дотор тус тус төлөхөөр...” заасан байх бөгөөд уг төлбөрөөс гэрээнд заасны дагуу төлөгдөх 4,572,400.00 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болох нь хариуцагчаас ирүүлсэн “...Боловсролын багцын 67 байгууллагын төлбөрийг одоогийн байдлаар манай байгууллагын дансаар 23 байгууллагын 4,572,400 /Дөрвөн сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг дутуу, орж ирээгүй тул шилжүүлэх боломжгүй, тухайн байгууллагаас төлбөрийг гүйцээж хийж манай байгууллагын дансанд орж ирсэн үед төлбөрийг шилжүүлэх болно...” гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...байгууллагуудаас аудитын тайлан хийсэнтэй холбогдуулан төлбөр төлөгдсөний дараа гэрээний үлдэгдэл үнийн дүн болох 4572400 төгрөгийг өгөх боломжтой...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх ба үлдэгдэл төлбөрийн үнийн дүнтэй талууд маргаагүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн /ажлын хэсгийн гишүүд /Г.Ш , Г.Ц нар/-ийн дахин гаргасан ерөнхий
үнэлгээний дүн болох/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн /ажлын хэсэг /Ш.Н , Д.З , Г.Ш , Г.Ц нар/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг, мөн “*******” ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгах эсэхийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг ӨАДТАГтус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн,.. хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж Top of Form
заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.Bottom of Form
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн /ажлын хэсгийн гишүүд /Г.Ш , Г.Ц нар/-ийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн /ажлын хэсэг /Ш.Н , Д.З , Г.Ш , Г.Ц нар/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг, мөн “*******” ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгах эсэхийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг ӨАДТАГтус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хэргийн I хавтасны 159-160 дахь талд
[2] Хэргийн I хавтасны 27-36, 56-58 дахь талд
[3] Хэргийн I хавтасны 60, 184, 229 дэх талд
[4] Хэргийн I хавтасны 14-18, 21-26, 47, 49, 235-237, II хавтасны 27-29 дахь талд
[5] Хэргийн I хавтасны 19-20, 83, 9 3-108, 116-118, 169-174, 192, 240-249, II хавтасны 1-23 дахь талд
[6] Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2018 оны №4 дугаарт бүргэгдсэн 492 дахь талд
[7] Хэргийн I хавтасны 205, 210 дахь талд
[8] Эдгээр нь тус тусдаа хавтаслагдсан боть баримтууд