| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 182/2017/00448/И |
| Дугаар | 00448 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00448
| 2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 182/ШШ2017/00448 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 28-2 тоотод оршин суух, Осор овогт Жамъянын Галбаяр /РД: УЮ89030715/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 10-р гудамж, 549 тоотод оршин суух, Цагаан даяч овогт Чулуунхүүгийн Лхагвадулам /РД: УК93080403/-д холбогдох
7,582,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Галбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Галбаяр би Ч.Лхагвадуламтай 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж үсчингийн суудлыг өдрийн 15,000 төгрөгийн хөлсөөр түрээслүүлсэн. Түрээсийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээний хугацаа дуусч өнөөг хүрч байна. Тийм учраас түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 194,500 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Лхагвадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 194,500 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Галбаяр нь хариуцагч Ч.Лхагвадуламд холбогдуулан 194,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч Ч.Лхагвадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Лхагвадулам нь нэхэмжлэлийн шаардлага 194,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ч.Лхагвадулам нь 194,500 төгрөгийг Ж.Галбаярт төлөхийг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.Галбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот данснаас 3,242.5 төгрөг, Ч.Лхагвадуламаас 3,242.5 төгрөгийг тус тус гаргуулж Ж.Галбаярт олгосугай.
3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ