Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 05

 

Ж.Б-, Л.Б-, Г.М- нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.******* Шүүгдэгч Л.Б- Ж.Б- Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.******* /ШЕЗ-өөс онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нарын давж заалдсан гомдлоор Ж.Б-, Л.Б-, Г.М- нарт холбогдох 172400010008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто тракторын слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн *******гийн Б-, /РД:ИЦ********/

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн Ирээдүй хэсгийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* овгийн ийн Б- /РД:ИЗ********/

 3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд нь Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 70,000 төгрөгөөр торгох, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн гийн М- /РД:ИЗ********/

Шүүгдэгч Ж.Б- нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн ******* сумын багийн “Нахиу” гэх газрын ойгоос нийт 11.839 м3 хар мод /шинэс/ бэлтгэж ойн санд 1.278.612 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус модыг иргэн Л.Б-эд худалдсан, -Шүүгдэгч Л.Б- нь Ж.Б-ы зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэлд хатгагчаар оролцож, дээрх модыг худалдан авч Завхан аймгийн ******* сумын багийн “Нахиу” гэх газрын ойгоос улсын дугааргүй маркийн автомашинаар Завхан аймгийн ******* сумын төв рүү тээвэрлэсэн, Шүүгдэгч Г.М- нь Ж.Б-ы зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж 2016 оны 12 сард өөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар Завхан аймгийн ******* сумын багийн “Нахиу” гэх газрын ойгоос Завхан аймгийн ******* сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт гийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн Б-, ******* ******* овогт ийн Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт *******гийн Б-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэсэн, худалдсан, шүүгдэгч ******* ******* овогт ийн Б-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн хугацааг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Б-ы эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Г.М-ийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл болон түүний хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн 2 ширхэг Caosn, Rowsen маркийн хөлдөөгчийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагч, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-, Г.М- нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөг, Г.М-ийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12,500,000 төгрөг нийт 14,000,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нарын гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай, 76 ширхэг, 11.839 метр куб хар модыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож тус тус улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ы хувьд ногдох хөрөнгөөс тугалтай нас гүйцсэн хар үнээ, эвэртэй халзан улаан монгол нас гүйцсэн үнээ, нийт 2 тооны 1,200,000 төгрөгийн үхрийг битүүмжилсэн, шүүгдэгч Л.Б-ийн хувьд ногдох хөрөнгөөс 7х8 метрийн хэмжээтэй, 11,000,000 төгрөгийн үнэтэй модон байшин, нас гүйцсэн сарлагийн эр 2 тооны 1,600,000 төгрөгийн үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нараас улсын орлогод оруулах 14,000,000 төгрөгт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-, Л.Б-, Г.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ж.Б-, Л.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 89, 91 дүгээр зүйлүүдийг зөв хэрэглэж маркийн 47- 00 УБ улсын дугаартай, 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Л.Б-ийн өмч биш зөв тогтоосон гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөг, 69-21 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслэлийн үнэ 12.500.000 төгрөг нийт 14.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. ... Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ж.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Өмгөөлөгч тайлбар хэлэх байх гэв. Шүүгдэгч Л.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв. Шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нарын өмгөөлөгч Л.******* /ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд шүүгчдэгч Ж.Б- Л.Б- нарын өмгөөлөгчөөр оролцож Ж.Б-, Л.Б- нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн Хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. маркийн УБ улсын дугаартай, 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Л.Б-ийн өмч биш байна гэдгийг шүүх зөв тогтоосон байна. Гэтэл шүүхийн тогтоолын ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГТ: нь Маш тодорхой бичсэн байдаг. Шүүгдэгч Л.Б-ийн тээврийн хэрэгсэл биш байна гэж үзээд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дахь заалтад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөг, 69-21 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслэлийн үнэ 12.500.000 төгрөг нийт 14.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох тухай заасан байдаг. Үүнтэй холбогдуулан тайлбар гаргахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдийг баримтласан байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Тухайн этгээдийн өмчлөлд байгаа нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Энэ тохиолдолд уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч нарын өмчлөлд байгаагүй гэдгийг нь шүүх зөв тогтоосон, Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй байна. Шүүхээс шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй байжээ. Энэ заалт нь учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхдээ Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчимыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэдэг зарчимыг зөрчиж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өөр бусдад хамааруулан шийтгэхгүй байх зарчимыг зөрчиж шүүхээс шийтгэх тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлагыг үндэслэлгүй оногдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хэсгийн 8 дахь заалтад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэ 1.500.000 төгрөг, 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12.500.000 төгрөг нийт 14.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох тухай заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Ж.Б-, Л.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Л.Б-, Ж.Б- нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь буюу заалт буюу ...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөг, Г.М-ийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12.500.000 төгрөг нийт 14.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Хэргийн материалд авагдсан баримтаас үзэхэд: Шүүгдэгч Ж.Б- нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн ******* сумын багийн “Нахиу” гэх газрын ойгоос мод бэлтгэж, тус модыг иргэн Л.Б-эд худалдсан, Л.Б- нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод худалдан авч, тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн. Дээрх модыг маркийн УБ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байдаг. Харин дээрх 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь Г.М-, маркийн УБ улсын дугаартай хэрэгсэл нь Д.аа нарын эзэмшлийнх болох нь нотлогдсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.М-ийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг 12.500.000 төгрөгөөр үнэлсэн байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т “... Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ, мөн зүйлийн 4-т... гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн УБ улсын дугаартай, 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Л.Б-, Ж.Б- нарын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь хэргийн материалд авагдсан гэрч Г., шүүгдэгч Г.М-, Л.Б- нарын мэдүүлэг,тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүхийн хэлэлцүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон. Шүүгдэгч Л.Б-, Ж.Б- нарын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь нотлогдсон тул шүүхээс шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн УБ улсын дугаартай хэрэгслийн үнэ болох 1.500.000, 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 12.500.000 төгрөг нийт 14.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Л.Б-, Ж.Б- нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэсэн, худалдсан, шүүгдэгч Л.Б-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцсон мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар буюу ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ... гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэн дээрх шүүгдэгч нарын хэргийг хуульзүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс дээрх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнссэн нь буруу биш байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 9 дэх заалтад ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8 дахь заалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 гэж, мөн тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 гэж тус тус хууль буруу хэрэглэсэн байна. Дээрх хууль буруу хэрэглэсэн байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна... гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Ж.Б-, Л.Б- нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Шүүгдэгч Ж.Б- Л.Б- нарыг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

 Ж.БАТТОГТОХ