Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0411/З |
Дугаар | 221/МА2022/0245 |
Огноо | 2022-04-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0245
“НС” ХХК, “Б” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагч Нийслэлийн өмч хувьчлах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээд “УР” ХХК-ийн төлөөлөгч У.Б нар
Нэхэмжлэгч: “НС” ХХК,
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагч: Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар,
Хариуцагч: Нийслэлийн өмч хувьчлах комисс
Гуравдагч этгээд: “УР” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас УР ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “УР” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “НС” ХХК-ийн төлөөлөгч Т.Н, өмгөөлөгч Ш.Э,
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч А.Д,
Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,
Хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М,
Хариуцагч Нийслэлийн өмч хувьчлах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Л.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М
Хэргийн индекс: 128/2020/0411/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “НС” ХХК, “Б” ХХК нар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн өмч хувьчлах комисст тус тус холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас УР ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “УР” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар, гуравдагч этгээд “УР” ХХК-иас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлага гарган маргаж байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр шийдвэрээр:
2.1. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НС” ХХК, “Б” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас УР ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “УР” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож,
Гуравдагч этгээд “УР” ХХК-иас гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагч Нийслэлийн өмч хувьчлах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, түүний өмгөөлөгч А.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4-д "Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хуралдааны чөлөөт цагт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд өмчийн төлөөлөгчийг томилж түүний үйл ажиллагааг чиглүүлнэ" гэж заасан эрх хэмжээний хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор зөвхөн хувьчлалын арга хэлбэрийг тогтоож шийдвэрлэсэн болно. Иймд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “өөрт хуулиар эрх олгогдоогүй байхад гаргасан хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт" гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.
3.2. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д "Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасан арга хэлбэрийг шүүх “хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэлбэр” гэж үзэн Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Уг тогтоолын үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан.
3.3. Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 26 дугаар тогтоолын хувьд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт "Дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсний, хэрэв энэ нь үл хөдлөх эд хөрөнгө бол үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа үүснэ.
Үнэ төлөх журам, хэлбэрийг гэрээнд заана." гэж зааснаар өмчлөгчийн эрхийг
шилжүүлэн олгосон нөхцөлд улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа хийгдэх тул хөрөнгийн үнэ бүрэн төлөгдсөн, тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан эрх зүйн актуудыг үндэслэн гарсан захиргааны акт гэж үзэж байна.
3.4. Худалдах, худалдан авах тухай 2020 оны 6 дугаар сарын 25-ны едрийн 03/2020 дугаартай гэрээ нь дээрхи бүх захиргааны актууд, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 19 дүгээр тогтоолд Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт гэрээ байгуулахыг зөвшөөрсний үндсэн дээр байгуулагдсан. "УР" ХХК нь зохих төлбөрийг буюу дэнчинг бүрэн төлсөн байсан тул тухайн үед нь хугацаанд нь гэрээг байгуулахгүй байх үндэслэл байгаагүй болно.
Дээрх бүх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...2018 онд мөрдөгдөж байсан Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин ес дүгээр зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, баг хороонд иргэдийн Нийтийн хурал, тухайн Хурлын чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн” гэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдийн эрх хэмжээг тэнцүү байхаар зааж өгсөн байсан.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /хүчингүй болсон/ 9 дүгээр зүйлийн 9.2-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөө цагт бүрэн эрхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэдгийг зааж өгсөн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /хүчингүй болсон/ 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3 дахь заалт нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал боловч өмч хувьчлалын бух асуудлыг бус зөвхөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан хөрөнгийг хувьчлах, тогтоолд өөрчлөлт оруулах эрхийг тус тогтоолын 5 дугаар заалтад “Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж, өмч хувьчлалын явц, үр дүнг тооцож ажиллахыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай” гэж заасан нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд бүрэн эрх олгосон байна.
4.2. Тодорхой тооны асуудлыг шийдвэрлэх эрхийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түүний тэргүүлэгчдэд шилжүүлэхийг хуулиар хориглоогүй байхад шүүхээс эрх шилжүүлэхгүй гэж үзсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн 77 дугаар зуйлийн 77.3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж заасан нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдэд ижил эрх олгосон байна.
4.3. Иймд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолын 5 дугаар заалтын дагуу тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолыг баталсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
4.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нөхцөл байдлыг талаар материалыг дутуу бүрдүүлсэн байна. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу түрээсийн давуу эрхээр хувьчлан авч байгаа байгууллага болох “УР” ХХК, мөн маргалдаж байгаа “НС” ХХК, “Б” ХХК нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 60 дугаар тогтоол гарахаас өмнөх 10 жилд түрээсийн төлбөрийг Нийслэлийн төсөвт төлөөгүй байгааг нь маргаан бүхий асуудлыг дахин судалж шийдвэрлэх хэрэгтэй байгааг харуулж байна.” гэжээ.
5. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээд “УР” ХХК-ийн төлөөлөгч У.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
5.1. “...Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:
5.1.1. “... шийдвэрийн 20 дугаар хуудсанд: “... Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах арга хэлбэр нь орон нутгийн өмчийг хувьчлах хуульд заасан арга хэлбэрт хамаарахгүй байхад...”. гэжээ. НИТХ-ын Тэргүүлэгчидийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт заасан дээрх заалт нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлээр хувьчил гэсэн заалт бус Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчил гэсэн байна. Иргэний хуулийн 105-р зуйл 105.1 дэх хэсэгт "Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна" гэсэн заалт байна.Хуулийн энэ зүйлийг санал болгоно гэдэг нь шууд утгаараа танайд давуу эрх үүсчээ энэ эрхээ эдлэх үү үгүй юу гэдэг санал бөгөөд энэ эрхээ эдлэнэ гэвэл объектийг давуу эрх үүссэн ганцхан этгээдэд санал болгон худалдах буюу хаалттай дуудлага худалдааны хэлбэрээр хувьчил гэсэн заалт юм. Гэтэл энэ нотлох баримтыг шүүх буруу үнэлж санал болгосон давуу эрхийн зүйл заалтыг хувьчилсан арга гэж тайлбарлан дүгнэжээ. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу хувьчил, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчил гэх хоёр өгүүлбэр нь хэлзүйн талаасаа ч утга найруулгын талаараа ч тэс өөр байгаа. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу хувьчил гэж маргаан бүхий Захиргааны актад заасан бол энэ нь шүүхийн дүгнээд байгаа шиг хуульд заасан арга хэлбэрийг зөрчсөн хэрэг болно. Харин Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу санал болгон хувьчлах буюу 60 дугаар тогтоолын холбогдох хэсэгт заасан агуулга нь давуу эрхээ эдлэх үү үгүй юу гэсэн санал тавин хувьчилна гэсэн утга илэрхийлнэ. 2014 онд гаргасан "Нийслэлийн өмчийг хувьчлах, өмч хувьчлах комиссын ажиллах журмууд гэсэн гарын авлага байдаг. Эндээс холбогдох заалтуудыг дурдая. 2.7 Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах, 2.7.5 удирдлагын гэрээгээр ажиллуулсан байгууллагыг хувьчлах нөхцөлд энэ журамд заасан хувьчлалын арга хэлбэрүүдийн хамгийн оновчтойг сонгож хэрэглэнэ. 2. Нийслэлийн өмчийг хувьчлах аргууд 2.2.2 Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигчид давуу эрх үүссэн гэж үзээд түрээслэгчид тэргүүн ээлжинд санал болгон худалдаж болно гэжээ. Тухайн обьектийн хувьчлал нь энэ журмаар явагдсан хувьчлал болно. Хэргийн материалын 4 дүгээр хавтасны 128-130 дугаар хуудсанд "УР" ХХК-ийн менежментийн хувьчлалын нотлох баримтууд байгаа. НӨХК-ын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 5 дугаар заалтанд: "...Худалдан авахаас татгалзсан, "Худалдах, худалдан авах гэрээ"-нд заасан хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд дэнчинг улсын орлого болгож, уг байрыг тогтоосон үнээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах ажлыг зохион байгуулахыг..." гэсэн байгаа нь маргаан бүхий 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг нь давуу эрхийг санал болгож хаалттай дуудлага худалдааны хэлбэрээр хувьчил гэснийг мөн нотолж байна. Энэ хувьчлал нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн хувьчлал биш менежментийн хувьчлалын үр дүнгийн гэрээ биелсэн тул онцгой объект болох радиод ажлын байрыг нь хувьчлан өмчлүүлсэн менежментийн хувьчлал юм гэдгийг нотлоx НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 22-ны 130 дугаар тогтоол байдаг. Уг тогтоолын 2 дугаар заалтыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар шийдвэрээр хүчингүйд тооцож бусад заалт хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тэгэхээр нэгэнт хувьчлалын арга нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар тодорхойлогдсон тэр хувьчлалын арга одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа тул хувьчлах хэлбэр тогтоохдоо Иргэний хуулийн 105 дугаар зүйл 105.1 дэх хэсэгт заасан давуу эрх үүссэн тул хувьчилсан гэдгийг хариуцагч тодорхойлсон байхад энэ нотлох баримтыг мөн буруу үнэлжээ.Хэргийн материалын 1 дүгээр хавтас 25, 26 дугаар хуудсанд дээрхи 60 дугаар тогтоол нотлох баримтаар бий.
5.1.2. Мөн 20 дугаар хуудсанд: “УР” ХХК-д ийм хэлбэрээр хувьчлахаар шууд нэр зааж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй... хэнд хувьчлахыг заасан нь хууль бус...” гэжээ. НИТХ-ын" жагсаалт батлах тухай" 20/21 дугаар тогтоолын 1 дэх заалтаар хэлбэрийг судалж, тодорхойлон ... Хувьчлалын арга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай" гэсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн эд хөрөнгийг бус хуулийн этгээдийг судалж танилцуулах уургийг уг тогтоолоор Тэргүүлэгчдэд даалгасан байхад даалгаагүй гэж дүгнэн нотлох баримтыг буруу үнэлжээ. НИТХ-ын “Жагсаалт батлах тухай, 20/21 дугаар тогтоолыг шийдвэрийн 25 дугаар хуудас: “...одоо хүчин төгөлдөр байгаа 20/21 дугаар тогтоолоор ...., 32 дугаар хуудас : “... Үүнээс үзвэл уг захиргааны акт нь НИТХ-д МУ-ын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоож олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан үндэслэл бүхий захиргааны акт гэж дүгнэн уг тогтоолыг шүүх хууль ёсны хэмээн тогтоожээ.Шүүхийн тогтоосоноор хууль ёсны үндэслэл бүхий захиргааны актаар эрх олгон даалгасан хуулийн этгээдийг тодорхойлж танилцуулах үүргээ хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын гаргасан актыг хууль бус гэж тодорхойлон, нотлох баримтыг буруу үнэлжээ.
5.1.3. Мөн шийдвэрийн 20 дугаар хуудсанд : “... Гэтэл энэ тохиолдолд НИТХ 20/21 дугаар тогтоолоор Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 мкв талбай бүхий барилгыг хувьчлах арга хэлбэрийг судалж тодорхойлон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэж хавсралтанд нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн нэрс талбайн хэмжээг тус тус зааж баталсан байхад ..." гэжээ.НИТХ-ын 20/21 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд талбайн хэмжээ огт заагаагүй байхад талбайн хэмжээ заасан гэж дүгнэн нотлох баримтыг буруу үнэлжээ. Уг нотлох баримт нь хэргийн материалын 1 дүгээр хавтас 23, 24 дүгээр хуудсанд бий.
5.1.4. Шийдвэрийн 20 дугаар хуудсанд "... “УР” ХХК-д ийм хэлбэрээр хувьчлахаар шууд нэр зааж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл НИТХ-ын Тэргүүлэгчдэд ийм эрх хэмжээ хуулиар олгогдоогүй,тогтоож өгсөн хувьчлалын арга хэлбэр нь хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж үзэхээр байна...” гэж дүгнэсэн нь мөн нотлох баримтуудыг буруу үнэлсэн. НИТХ-ын 20/21 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар хуулийн этгээдийг тодорхойлохыг Тэргүүлэгчдэд даалгасан. Энэ нь хуулиар хориглоогүй эрх шилжүүлэх үйл ажиллагаа, маргаан бүхий 60 дугаар тогтоолд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчил гэж зааснаас Иргэний хуулийн 105 дугаар хувьчил гэсэн утга агуулга байхгүй гэдгийг дээр тайлбарласан. Иймд энэ нотлох баримтыг шүүх гуйвуулан тайлбарлаж буруу үнэлжээ.
5.1.5. Мөн 20 дугаар хуудсанд : “... НИТХ-ын Тэргүүлэгчид нь НИТХ-ын 20/21 дугаар тогтоолыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд тухайн тогтоолын үндсэн агуулгыг өөрчлөн тогтоох ... эрхгүй ..." гэжээ.НИТХ-ын 20/21 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт “Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, эмч хувьчлалын явц, үр дүнг тооцож ажиллахыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгасугай” гэсэн байна. Уг заалтаар тогтоолд Тэргүүлэгчид өөрчлөлт оруулах эрх олгон даалгасан. Гэтэл энэ нотлох баримтыг буруу үнэлж өөрчлөлт оруулах эрхгүй гэжээ.Хэргийн материалйн 1 дүгээр хавтас 23 дугаар хуудсанд НИТХ-ын 20/21 дүгээр тогтоол нотлох баримтаар байгаа.
5.1.6. Шийдвэрийн 25 дугаар хуудсанд : “... тухайн объектод үйл ажиллагаа явуулж эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зохих журмын дагуу хувьчилалд оролцсоноор...” гэж дүгнэн нотлох баримтыг буруу үнэлсэн.Уг объектийн хувьчлалд өөр аж ахуйн нэгжүүд огт оролцоогүй бөгөөд хэргийн материалын 1 дүгээр хавтас 223 дугаар хуудсанд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1364 тоот албан бичгээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбар нотлох баримтаар байгаа.Түүнд дурьдсанаар : Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун Сэлбэ” ... үйлчилгээний төвийн “ж” блокод 1996-2004 оныг хүртэл арав шахам аж ахуйн нэгж, иргэд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2004 онд гэрээний үйлчлэлийг дуусгавар болгон түрээслэгч нарыг гаргасан юм. Харин “НС” ХХК нь бусдаас давуу эрх эдлэх гэж зүтгэн өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээгүй, төлбөр мөнгө төлдөггүй атлаа орон нутгийн өмчийг ашигласаар байна...” гэх нотлох баримтыг анхан шатны шүүх буруу үнэлж уг объектийг онцгой объект болохын хувьд зөвхөн “УР” ХХК-д дангаар хувьчилсныг үгүйсгэжээ.
5.1.7. Шийдвэрийн 25 дугаар хуудсанд : “... Өөрөөр хэлбэл дээр дурьдсан НИТХ-ын 20/21 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч байгууллагуудын эзэмшиж байсан объектийг хувьчлах жагсаалтыг баталсан ба уг тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түүнийг үндэслэн "хувьчлагдах байх" гэж хүлээж байсан гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ...” гэжээ. Энд мөн нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Хэргийн материалын 2 дугаар хавтас 24 дүгээр хуудсанд Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 204 дүгээр тогтоол нотлох баримтаар авагдсан байгаа. Тогтоолын Хянавал хэсгийн 10 дугаар хуудас : "... уг тогтоолоор Нийслэлийн өмчөөс 2008 онд хувьчлах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтыг батлахдаа маргаан бүхий объектийг "УР "ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй байр гэж заасныг хувьчлан авах эрхтэй" эсхүл түүнд хувьчлахыг даалгасан гэж үзэхгүй” гэж дүгнэжээ. Эндээс үзвэл (7 жагсаалт батлах тухай тогтоолд нэр дурьдагдана гэдэг нь шууд хувьчлан авах эрхзүйн үр дагавар үүсгэхгүй гэдгийг тогтоосон байна. Мөн давуу эрх үүсэх эсэх тухай, маргаан бүхий байрыг аль нэг аж ахуйн нэгжид хувьчлах эсэх тухай маргаан нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргаан байтал энэ нотлох баримтыг мөн буруу үнэлж хувьчлах жагсаалтанд нэр орсноор хүлээлт үүсэх боломжтой мэт буруу дүгнэжээ. Хэргийн материалын 1 дүгээр хавтас 220-222 дугаар хуудас, 2 дугаар хавтас 123-125 дугаар хуудсанд нэхэмжлэгч хоёр компаний тухайн үед Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулан ажиллаж байсан түрээсийн гэрээ нотлох баримтаар байгаа. Уг гэрээний 5.1.1, 5.2, 5.3, 5.4, 5.5,5.10 ,5.11 дүгээр зүйлд “Төрийн эрх бүхий дээд байгууллагаас тухайн объектыг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргавал түрээслүүлэгч гэрээг дангаар цуцална”, “Дээрхи заалтаар гэрээ цуцлагдвал түрээслэгч нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн заалттай. Энэ эрх зүйн баримт бичиг болох түрээсийн гэрээг хоёр тал зөвшөөрч гарын үсэг тамгаар баталгаажуулан мөрдөж байсан.Эдгээр заалтын эрх зүйн үр дагавар нь нэгдүгээрт. Төр засгийн эрх бүхий байгууллага уг объектийг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргах эрхтэй. Хоёрдугаарт түрээслэгчид түрээсийн давуу эрх үүсэхгүй. Гуравдугаарт ийм нөхцлөөр гэрээ цуцлагдвал түрээслэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үр дагавар үүснэ. Гэтэл энэ нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэгч хоёр компанид хувьчлан авах эрх, хүлээлт үүсэх мэт дүгнэжээ.
5.1.8. Мөн 25 дугаар хуудсанд; нэхэмжлэгч талаас хариуцагч захиргааны байгууллагад дахин хүсэлт өргөдөл гаргаснаар дараагийн хувьчлах шийдвэр гарч.” гэж нотлох баримтыг мөн буруу үнэлжээ. Дахин хувьчлах шийдвэр нь НИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний ээлжит XX хуралдаанаар "Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэж уг жагсаалтад НИТХ дахь МАН-ын бүлгээс "Н тийн ж блокийг нэмж оруулах санал гарган дэмжигдэн батлагдсанаар гарсан юм. МАН-ын бүлгийн санал нь ямар нэг аж ахуйн нэгжийн хүсэлтээр гаргасан санал биш бөгөөд энэ нотлох баримт нь хэргийн материалын 2 дугаар хавтас 117 дугаар хуудас, 134-136 дугаар хуудас ХХ хуралдааны тэмдэглэлд байгаа болно.
5.1.9. Шийдвэрийн 26 дугаар хуудсанд: “нийт 1220 мкв талбайгаар нь” “УР” ХХК-д хувьчлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаар тайлбарлаагүй...” гэжээ. Хариуцагч УРд дангаар хувьчлах шийдвэрээ Баянзүрх ,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны 5474 дугаар шийдвэр, МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны 1119 дүгээр тогтоолоор “УР” ХХК нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс уг 1220 мкв талбайг хууль ёсоор эзэмшиж байгаа цорын ганц хууль ёсны эзэмшигчээр тогтоогдсон шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан гэдгээ тайлбарласан. Дээрхи шүүхийн шийдвэрүүд нь нотлох баримтаар хэргийн материалын 1 дүгээр хавтас 206 дугаар хуудсанд байгаа. Энд мөн энэ нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
5.1.10. Шийдвэрийн 27 дугаар хуудсанд ; “... харин Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр “... “НС” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй байрны хувьчлалын арга, хэлбэрийг тодорхойлж НИТХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, уг 21 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллага биелүүлээгүй байгаа атлаа ...” гэжээ. Хэргийн материалын 1 дүгээр хавтас 226 дугаар хуудсанд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 1303 дугаар тогтоол нотлох баримтаар байгаа. Энэ нотлох баримтыг буруу үнэлэн дүгнэлт хийжээ. Хоёрдугаарт уг 21 дүгээр шийдвэр нь “НС” ХХК-д хувьчилж өг гэсэн шийдвэр биш бөгөөд дээр дурьдсанчлан “НС” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан байрны хувьчлалын арга хэлбэрийг тодорхойлж НИТХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан шийдвэр юм. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 21 дүгээр шийдвэр нь маргаан бүхий объектийг аль нэг аж ахуйн нэгжид хувьчилж өгөх тухай бус байрны хувьчлалын асуудлыг шийдвэрлэх тухай шийдвэр болно.Түрээсээр эзэмшиж буй байр гэж хувьчлалын жагсаалтанд орсоныг хувьчлан авах эрхтэй эсхүл түүнд хувьчлахыг даалгасан гэж үзэхгүй гэсэн Монголын Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 204 дүгээр тогтоолд заасан байгаа гэдгийг дахин дурьдая.
5.1.11. Шийдвэрийн 27 дугаар хуудсанд : “... Иймд НӨХК нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг гаргахдаа тухайн нөхцөл байдлыг үнэн бодитоор тогтоогоогүй, буруу танилцуулга хийснээс гадна уг тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлгийг үндэслэсэн атлаа Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг гэж уг хуулиар зөвшөөрөөгүй арга хэлбэрийг заасан ...” гэжээ. НӨХК-ийн 19 дүгээр тогтоолд Иргэний хуулийн 105.1 дэх хэсгийг үндэслэсэн нь давуу эрхийг дурьдаж тэр давуу эрх нь “УР” ХХК-д үүссэнийг тодруулан үндэслэж буй болохоос хувьчлал нь Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлгийг үндэслэн явагдана гэсэн агуулгатай байна. Энэ нь 19 дүгээр тогтоолын 1 дэх хэсэг: "Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 мкв талбай бүхий байрыг “УР” ХХК-д тэргүүн ээлжинд санал болгон хувьчилсугай” гэсэн заалтаар батлагдана. Гэтэл шүүх энэ нотлох баримтыг буруу үнэлж Иргэний хуулийн 105 дугаар арга хэлбэр тогтоон хувьчилсан гэж дүгнэжээ.
5.1.12. Шийдвэрийн 28 дугаар хуудсанд : “... Гэтэл хариуцагч НӨХК нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 60 дугаар тогтоолыг үндэслэл болгосон боловч уг тогтоолд уг объектийг хуулиар зөвшөөрөөгүй хэлбэрээр буюу “Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар санал болгон хувьчлалаар шийдвэрлэсэн...” гэжээ.Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар хувьчилна гэдэг агуулга хуулинд ч захиргааны байгууллагын гаргасан актанд ч байхгүй. Маргаан бүхий 60 дугаар тогтоолын “Санал болгон хувьчилна” гэдэг нотлох баримтын заалтыг шүүх буруу үнэлсэнээс энэ бүх алдаатай дүгнэлтүүд гарчээ. Бид Иргэний хуулийн 105 дугаар зүйл нь хувьчлалын арга хэлбэрт хамаарахгүй зөвхөн давуу эрхийг тодруулж байгаа гэснийг өмнө тайлбарласан. Шүүх мөн энэ нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
5.1.13. 29-30 дугаар хуудсанд : “... Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйл 58.1-д "Захиргааны гэрээнд энэ хуулийн тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахад үгийн шууд утгыг анхаарна" гэж, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж тус тус зааснаас үзвэл дээрхи захиргааны гэрээ нь агуулгаараа хууль зүйн зөрчилтэй байна...гэжээ.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар захиргааны гэж үзэхээр гэрээ нь нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгаж байх ёстой. Гэтэл НӨАУГ, "УР" ХХК-ийн хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” нь нэршилээрээ ч, агуулгаараа ч, үндэслэлээрээ ч иргэний гэрээ байтал захиргааны гэрээ гэж дүгнэн мөн л нотлох баримтыг буруу үнэлжээ.
5.1.14. 32 дугаар хуудсанд : “... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсаныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “... эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасан...” гэжээ. Манай компани нь НИТХ-ын XX хуралдааны тэмдэглэлийг гаргуулан авч уг хуралдаанаар батлагдсан НИТХ-ын “Жагсаалт батлах тухай 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт нь зөвхөн “Н тийн ж блок” гэж гарах ёстой байтал хуралдаанаар батлаагүй гурван тусдаа объект мэт нэрс зааж албажсан нь 2 дугаар хавсралтын 1 ,2, 3 дахь хэсэг нь илэрхий алдаатай хууль бус болохыг мэдсэн. Ингэснээр бидэнд шаардах эрх үүсч захиргааны байгууллагад удаа дараа шаардлага тавьсаныг захиргааны байгууллагад гаргаж байсан манай хүсэлтүүд нотолно. Гэтэл шүүх хүсэлтэнд хариу өгсөн байна гэдгээр захиргааны байгууллагын эс үйлдэхүй биш гэж дүгнэжээ. Манай компани нь бидэнд хуулиар олгогдсон өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа захиргааны актын хууль бус хэсгийг захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлэн засч өгөх хүсэлт шаардлага тавьсан. Гэтэл тэрхүү хууль ёсны шаардлагыг одоогоор биелүүлэх боломжгүй гэдэг хариу өгөн манай хүсэлт шаардлагыг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулан эс үйлдэхүй гаргасан байхад нотлох баримтыг буруу үнэлэн эс үйлдэхүй биш гэж шүүх дүгнэсэн байна.
5.1.15. 32 дугаар хуудсанд : “.. Үүнээс үзвэл уг захиргааны акт нь НИТХ-д Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоож олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан үндэслэл бүхий захиргааны акт байх бөгөөд "хавсралт нь тогтоолоосоо давсан, утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.... гэжээ. Бид 20/21 дүгээр тогтоолтой бус тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсэг нь илэрхий алдаатай, хууль бус гэж үзэн нотлох баримтаар уг тогтоолыг баталсан ХХ хуралдааны тэмдэглэлийг өгсөн. Хуралдааны тэмдэглэлийн 57, 58 дугаар хуудсанд Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд эд хөрөнгийн жагсаалтанд "Н тийн ж блок"-ийг нэмж оруулах гэсэн саналын томъёоллоор орж дэмжигдэн батлагдсаныг тэмдэглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл 2019 онд Нийслэлийн өмчөөс хувьчлагдах объектийн жагсаалтанд "Н т ж блок” гэж нэмэгдэн батлагдсан. Гэтэл хавсралтанд уг хуралдаанаар хэлэлцэгдээгүй, уг хуралдаанаар батлагдаагүй гурван аж ахуйн нэгжийн нэр орж хавсралт албажсан нь тогтоолын агуулгаас давсан, заалтаас өөр байна гэж маргаж байхад дээрхи нотлох баримтыг буруу үнэлэн дүгнэжээ.
5.1.16. 33 дугаар хуудсанд: “... Гуравдагч этгээд “УР” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд яг энэ нэхэмжлэлийн шаардлагыг “хүчингүй болгуулах"-аар тодорхойлж гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний 7816 дугаар захирамжаар “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 835 дугаар тогтоолоор дээрхи захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн...” гэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 835 дугаар магадлалаар 7816 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байтал хэвээр үлдээсэн гэж нотлох баримтыг буруу үнэлжээ.Хүчин төгөлдөр шүүхийн магадлалыг тогтоол гэж нэрлэн ингэж илтээр худал дүгнэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан байна гэх хардлагыг бидэнд төрүүлж байна.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 835 дугаар магадлал нь хэргийн материалын 2 дугаар хавтас 164 дугаар хуудсанд нотлох баримтаар байгаа.
5.2. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:
5.2.1. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг илт хууль бусыг тогтоолгох”-оор гаргасан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 16, 17 дугаар хуудсанд : " ... " НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд ...” гэж тодорхойлон үндэслэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчсөн.
5.2.2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3-д заасны дагуу хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх шаардлагыг хангаагүй этгээдийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, уг хуулийн заалтыг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д заасан үндэслэлийг хангаагүй нэхэмжлэлийг авч хэлэлцсэн. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бухий 60 дугаар тогтоолоор хөндөгдөөгүй тул дээрхи хуулийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаар магадлалын Хянавал хэсгийн 8 дугаар хуудсанд: “...Аливаа этгээд хууль ёсны бус эрх, ашиг сонирхолоо шүүхээр хамгаалуулахаар шаардах эрхгүй” гэж дүгнэсэн байгаа нь манай дээрхи шаардлагыг нотолно.
5.2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны 871 дүгээр шийдвэрийн 19 дүгээр хуудсанд : “... Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн төлөөлөгчидийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77 дугаар зүйлийн 2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй”, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-д “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх,шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах”, 77 дугаар зүйлийн 3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.” гэжээ. Энд дурдаагүй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйл 77.4 дэх хэсэгт "Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хуралдааны чөлөөт цагт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хариуцан тайлагнахаас гадна ..... гэсэн байгаа. НИТХ нь Хурлын Тэргүүлэгчдэд бүрэн эрхээ шилжүүлж болох тухай энэ заалтыг шийдвэрт дурьдан хэрэглээгүй нь тухайн үндэслэх хэсэгт хууль буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйл 81.1 дэх хэсэгт заасан эрхийг НИТХ-ын Тэргүүлэгчид мөн эдлэх эрхтэйг тодорхойлсон дээрхи заалтыг хэрэглээгүй нь хуулийн буруу хэрэглээ байна.
5.2.4. 19 дүгээр хуудсанд: “... Хуулийн дээрхи заалтуудаас үзэхэд Аймаг, НИТХ-ын Тэргүүлэгчид нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт орон нутгийн өмчийг хувьчлах, ... шилжүүлэх шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах,... хөрөнгийг хувьчлалаас гадуур ...шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг ... Хурлын чөлөө цагт хэрэгжүүлэх бүрэн эрхтэй, харин орон нутгийн өмчийг хувьчлах, хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3-д заасан асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81-р зүйлийн 1-д зааснаар зөвхөн НИТХ-ын бүрэн эрхэд хамаарч байна ... гэжээ. Энд тодорхойлсон дээрхи хуулийн заалтаар НИТХ болон Тэргүүлэгчид хоёулаа ... орон нутгийн өмчийг хувьчлах эрхтэй ... байна. Өөрөөр хэлбэл НИТХ нь энд заагдсан бүрэн эрхээ Тэргүүлэгчдэд шилжүүлэн эдлүүлэхийг дурдсан хуулийн заалтаар зөвшөөрсөн байна. Гэтэл шүүх энэ хуулийн заалтуудыг зөв дурьдсан боловч буруу тайлбарлаж хэрэглэжээ. Энэ хэсэгт Тэргүүлэгчдийг ийм эрхтэй гэж тодорхойлсон боловч, ийм эрхгүй гэж дүгнэн ойлгомжгүйгээр тайлбарлан хуулийг буруу хэрэглэжээ. Яг үргэлжлүүлэн :... Гэтэл НИТХ-ын Тэргүүлэгчид нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д заасныг болон дээр дурдсан 20/21-р тогтоолыг үндэслэж, маргаан бүхий 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтаар “Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн ж блокийн 1220 мкв талбай бүхий байрыг "УР”ХХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчилах"-аар шийдвэрлэсэн нь өөрт хуулиар эрх олгогдоогүй байхад гаргасан хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гэж шүүх дүгнэв...”гэжээ. Энд шүүх өөрийн зөв дурдсан хуулийн заалтуудаа үгүйсгэн хуулийг буруу хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл Тэргүүлэгчид ...орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ... эрхтэй гэсэн хуулийн заалтыг дурдсан боловч “...орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ... эрхгүй гэж дүгнэсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэн байна.
5.2.5. 19-20 дугаар хуудсанд: "... Тухайлбал, Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх заалт болон хуулийн 6 дугаар бүлгийн 32 дугаар зүйлд “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр,нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах гэнэ" гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “ Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараах аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ”, 1-д "Дуудлагаар худалдах", 2-т " Уралдаант шалгаруулалт /төсөл сонгон шалгаруулах/...гэж тус тус заасан. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл орон нутгийн өмчийг хувьчлах арга хэлбэрийг гагцхүү Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуульд заасны дагуу тогтоох эрхтэй ...гэжээ. Дурдсан хуулийн заалтуудаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйл нь л орон нутгийн өмчийн хувьчлалтай холбоотой заалт ба бусад нь орон нутгийн өмчийн хувьчлалтай холбогдолгүй заалт байхад эдгээр заалтуудаар НИТХ-ын эрхийг тодорхойлсон нь хуулийн буруу хэрэглээ байна.
5.2.6. 20 дугаар хуудсанд "..."Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах, арга хэлбэр нь орон нутгийн өмчийг хувьчлах хуульд заасан арга, хэлбэрт хамаарахгүй байхад "УР" ХХК-д ийм хэлбэрээр хувьчлахаар шууд нэр зааж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл НИТХ-ын Тэргүүлэгчдэд ийм эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, тогтоож өгсөн хувьчлалын арга хэлбэр нь хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж үзэхээр байна...”гэжээ. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйл, 77.2 Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй, 77.2.3 "орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх ,шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах ...", 77.3 Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. 77.4 Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна...” гэж тус тус заажээ. Эндээс үзвэл НИТХ-ын Тэргүүлэгчдэд орон нутгийн өмчийг хувьчлах эрхийг хуралдааны чөлөөт цагт эдлэх эрхтэй ба Анхан шатны шүүхийн шийдвэрийн 19 дүгээр хуудсанд тодорхойлсноор шүүх 77.4 дэх заалтаас бусад заалтыг дурдан Тэргүүлэгчид орон нутгийн өмчийг хувьчлах эрхтэй гэж тодорхойлсон атлаа 20 дугаар хуудсанд Тэргүүлэгчдэд ийм эрх хэмжээ хуулиар олгогдоогүй гэж дүгнэн хуулийг буруу хэрэглэжээ. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийг хувьчлалын арга хэлбэр ба орон нутгийн өмчийг хувьчлах хуульд заасан арга хэлбэрт хамаарахгүй гэсэн нь мөн хуулийн буруу хэрэглээ болно. Шүүхийн шийдвэрийн 19 дүгээр хуудсанд: “... орон нутгийн өмчийг хувьчлах эрхийг тухайн хуралдааны чөлөөт цагт Тэргүүлэгчид эдлэх эрхтэй "гэж тодорхойлсон. Гэтэл 20 дугаар хуудсанд : “...хувьчлахаар шууд нэр зааж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж үзэхээр байна гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Хувьчлах эрх гэдэгт хувьчлах процессын бүхий л үйл ажиллагаа хамаарна. Өөрөөр хэлбэл хэнд, хэрхэн, яаж хувьчлахыг шийдвэрлэх эрхтэй гэсэн эрх зүйн үр дагавартай заалт юм. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлж хэнд хувьчлахыг шууд заасныг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.2.7. Шийдвэрийн 20 дугаар хуудсанд : “... Иймд маргаан бүхий захиргааны акт болох 60-р тогтоолын холбогдох хэсэг нь НИТХ-ын 20/21 дүгээр тогтоол болон төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус зөрчсөн, энэ утгаараа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 р зүйлийн 34.1-д заасан хувьчлах арга хэлбэрт хамаарахгүй, түүнчлэн уг хуульд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд орон нутгийн өмчийг хувьчлах арга хэлбэрийг л тогтоож өгөх эрх олгосон байхад хэнд хувьчлахыг шууд заасан нь хууль бус ... гэжээ. Энэ шийдвэрийн 20 дугаар хуудсанд: Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг гагцхүү Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуульд заасны дагуу тогтоох эрхтэй ...” гэсэн байгаа. Энд тодорхойлсоноор НИТХ-ын Тэргүүлэгчид орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг тогтоох эрхгүй гэж ойлгогдохоор байна. Гэтэл мөн хуудсандаа: “... уг хуульд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг л тогтоож өгөх эрх олгосон дүгнэлтийг үгүйсгэсэн эсрэг дүгнэлт хийсэн хэмээн шүүх өөрийнхөө хуулийг илт буруу нь хэрэглэжээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг хуудсанд Тэргүүлэгчдэд эрх олгосон хуулийн зүйл заалтыг дурдаж байгаад эрхгүй гэж нэг дүгнээд, эрх олгосон гэж нэг дүгнээд биччихсэн. Зөвхөн 20 дугаар хуудасны ар, өвөрт Тэргүүлэгчдийг орон нутгийн өмчийг хувьчлах, хувьчлалын арга хэлбэрийг тогтоох эрхтэй гэж 3н удаа, ийм эрх олгогдоогүй гэж 4-н удаа дүгнэжээ.Хуулийг ингэж хэрэглэж болох уу? Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.1 дэх хэсэг нь дотроо 8 дэд зүйлтэй. Маргаан бүхий объектийн хувьчлал нь дээрхи хуулийн 34.1.6 дахь хэсэгт заасан хувьчлал байхад зөвхөн 1, 2 дахь дэд хэсгийг дурдаж энэ заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийн буруу хэрэглээ юм.
5.2.8. Шийдвэрийн 25 дугаар хуудсанд: тухайн объектод нэхэмжлэгчдийн аль аль нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч нарын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хамгаалах зарчим "хуулийн 4.8.2” хууль ёсны итгэл хэрэглэгдэх үндэслэлтэй гэж үзнэ ... гэжээ. Захиргааны ерөнхий хууль ёсны итгэлийг хамгаалах” зүйлийн тайлбарт: “... Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй...” гэсэн байна. НӨХК-ын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт тус байранд оруулсан "НС" ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 18,600,000 /арван найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр, “Б” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 20,500,000 / хорин сая таван зуун мянган төгрөгөөр ... тус тус тооцож, хувьчлалын төлбөрөөс буцаан олгохыг НӨАУГ /Ш.Үнэнбат/-т даалгасугай гэсэн заалтаар нэхэмжлэгч хоёр компанид үүссэн эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар нь эерэг үр дагавраар дуусгавар болсоныг нотолно. Гэтэл энд хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэглэсэн нь хуулийн буруу хэрэглээ байна.
5.2.9. 25-р хуудсанд : “... Өөрөөр хэлбэл дээр дурдсан НИТХ-ын 20/21 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч байгууллагуудын эзэмшиж байсан объектийг хувьчлах жагсаалтыг баталсан ба уг тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түүнийг үндэслэн "хувьчлагдах байх "гэж хүлээж байсан гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ... гэжээ.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 хамгаалах зарчим зүйл 110.2-т “Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй" гэсэн байдаг. Хувьчлан авах эрхтэй эсэх тухай маргааныг нэгэнт хянан шийдвэрлэсэн байхад дахин хувьчлах байх гэсэн хүлээлт үүссэн мэт дүгнэсэн нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн хуулийн буруу хэрэглээ байна.
5.2.10. Шийдвэрийн 27 дугаар хуудсанд : “... Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг” гэж уг хуулиар зөвшөөрөөгүй арга хэлбэрийг заасан...гэжээ. НӨХК-ын 19 дүгээр тогтоолд Иргэний хуулийн 105.1 дэх хэсгээр хувьчил гэсэн үг үсэг байхгүй. Иргэний хуулийн 105.1-д заасныг үндэслэсэн нь давуу эрхийг дурдаж тухайн давуу эрх нь "УР" ХХК-д үүссэнийг тодруулан үндэслэж байгаа болохоос хувьчлал нь Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 6-р бүлгийг үндэслэж явагдана гэсэн агуулгатай.Энэ нь уг 19 дүгээр тогтоолын 1 дэх хэсэг “Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 мкв талбай бүхий байрыг "УР"ХХК-д тэргүүн ээлжинд санал болгон хувьчилсугай” гэсэн заалтаар нотлогдоно.Гэтэл шүүх Иргэний хуулийн давуу эрхийн тухай 105 дугаар зүйлийг Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн хувьчлалын арга хэлбэр тогтоох 34-р зүйлд хамааруулан буруу тайлбарлаж хэрэглэжээ.
5.2.11. Шийдвэрийн 28 дугаар хуудсанд: “... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “ төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад ...гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болохоор" заасан...” гэжээ.Энэ заалт нь Төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах буюу орон нутгийн өмч хувьчлалтай огт холбогдолгүй заалт байхад хуулийг буруу хэрэглэж энэ заалтыг зөрчсөн мэт дүгнэсэн. Мөн хуудсанд : “... “УР” ХХК нь уг объектийг дуудлага худалдаагаар худалдан аваагүй тул Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4-д заасныг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй,...” гэжээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх хэсэгт зааснаар уг объектийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах гэсэн нь давуу эрхийг санал болгон уг давуу эрх үүссэн ганц этгээдэд хаалттай дуудлага худалдааны хэлбэрээр хувьчилна гэсэн эрх зүйн үр дагавартай. Иймд дуудлага худалдаагаар аваагүй тул Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 43.4-г үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэх дүгнэлт шүүх хууль буруу хэрэглэсний нотолгоо юм.
5.2.12. Шийдвэрийн 29-30 дугаар хуудсанд: "... Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д "Захиргааны гэрээнд энэ хуулийн 5-р бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахад үгийн шууд утгыг анхаарна гэж ... дурдан эдгээр хуулийн заалтыг хэрэглэжээ. Гэтэл энд эрх зүйн хэм хэмжээ нөхөн тохируулж хэрэглэх эсвэл гэрээ тайлбарлах талаар маргаагүй байхад эдгээр хуулийн заалтыг дурдан гэрээний агуулгыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийн буруу хэрэглээ юм.
5.2.13. 30 дугаар хуудсанд: улмаар гэрээнд заасан хугацаанд үнийг төлөх үүрэг ногдуулан Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 105-р зүйлд заасантай нийцээгүй...” гэжээ. Худалдах-худалдан авах гэрээний үндэслэлд Иргэний хуулийн 105.1 дэх хэсэгт заасныг дурдсан нь худалдан авагч талын давуу эрхээр худалдаж авсаныг тодруулж байгаа болохоос гэрээг Иргэний хуулийн 105.1-д нийцүүлэн хийнэ гэсэн ойлголт биш юм. Тэгээд ч Иргэний хуулийн 105.1 дэх хэсгийн заалт нь худалдах худалдан авах ажиллагаа, гэрээ байгуулах хуулийн заалтуудад хамааралгүй зөвхөн давуу эрхийн тухай заалт атал гэрээг уг заалтанд нийцээгүй энэ нь гэрээг хууль бусд тооцох үндэслэл хэмээн дүгнэсэн нь хуулийн илт буруу хэрэглээ байна.
5.2.14. Шийдвэрийн 31 дүгээр хуудсанд: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай хавсралт нь тогтоолоосоо давсан ...гэх агуулгаар тодорхойлон маргасан..."гэжээ. Бид 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсэг нь илэрхий алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл гэж заан маргасан. Энэ үндэслэлээрээ захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д зааснаар илт хууль бус болно гэж тодорхойлсон.Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зуйл буюу захиргааны актын илэрхий алдаанд нэр хаягыг буруу бичих алдаа ордог.Энэ агуулгаар маргасан байхад шүүх хуулийг буруу хэрэглэн захиргааны ерөнхий хуулийн 45.1 дэх хэсэгт заасан илэрхий алдааг уг хуулийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын илэрхий алдаа гэж дүгнэжээ.
5.2.15. Нэхэмжлэлийн шаардлагаар “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарны 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох" гэсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйл 106.3.1-ээр 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгож шийджээ.
5.2.16. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн нөлөөгүй буюу ямар нэгэн эрх зүйн үр дагаварт хүргэдэггүй тул шүүхээс түүнийг хүчингүй болгодоггүй, харин илт хууль бус гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.3.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой байтал уг хуулийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж хууль зөрчин хуулийг буруу хэрэглэжээ.
5.2.17. Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ бүх нотлох баримтуудыг буруу үнэлэн хууль буруу хэрэглэснээр: - Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар тухайн байрны хувьд эзэмшил дуусгавар болсон, -2004 оноос хойш ямар нэг эрх зүйн харилцаа байхгуй, НӨХК-ын 2020 оны 19 дүгээр тогтоолоор эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар нь эерэгээр дуусгавар болсон, Маргаан бүхий захиргааны актаар эрх болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, Нэхэмжлэл гаргах эрхгүй, манай компанид хууль ёсоор олгогдсон емчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхэд хууль бусаар халдаж байгаа компаниудын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсгийг зөрчсөн тул мөн хуулийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Гуравдагч этгээд “УР” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийбат дараах үндэслэлээр давж заалдах гомдолдоо нэмэлт тайлбар гаргаж байна.
6.1. “...НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 871-р шийдвэрээр хууль зүйн үндэслэлгүй гэдгээр хүчингүй болгож шийджээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийг Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргах эрхтэй эсэх тухай маргааныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар шийдвэртэй шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.
6.1.1. Тухайн хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчидийн "Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хувьчлах тухай" 130 дугаар тогтоолыг хэлэлцэн уг тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгож тогтоол хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн. Иймд шүүх болон нэхэмжлэгчид энэ асуудлаар дахин дүгнэлт хийж шийдвэр гаргах, маргаан үүсгэх боломжгүй юм.
6.1.2. Хэргийн материалын 6 дугаар хавтас 73 дугаар хуудсанд дээрх 105 дугаар шийдвэр нотлох баримтаар байгаа. Шүүхийн шийдвэрээр НИТХ-ын 60 дугаар тогтоолыг бус тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгосон нь маргаан бүхий дээрх тогтоолыг НИТХ-ын Тэргүүлэгчид гаргах эрхтэйг давхар нотолсон хэрэг юм.
6.2. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлгүй, өөрт нь олгогдоогүй эрхийг эдэлж хувьчлах этгээдийн нэрийг шууд заасан гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ. ... “УР” ХХК-д ийм хэлбэрээр хувьчлахаар шууд нэр зааж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй,өөрөөр хэлбэл НИТХ-ын Тэргүүлэгчдэд ийм эрх хэмжээ хуулиар олгогдоогүй....гэж үзэхээр байна." гэж шүүхийн 871 дүгээр шийдвэрийн 20 дугаар хуудсанд дүгнэжээ.
6.2.1. Өөрөөр хэлбэл уг захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.3 гэж дүгнэсэн байна. Иймд уг акт илт хууль бусд тооцогдох ёстой.
6.2.2. Гэтэл уг шийдвэрийн 21 дүгээр хуудсанд “... мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох"-оор тус тус заасан. 26 дугаар хуудсанд "НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт нь хууль зүйн үндэслэлгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ." гэж дүгнэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар захиргааны актыг бус актын хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгож шийджээ.
6.2.3. Маргаан бухий Захиргааны акт нь илт хууль бус юмуу хууль зөрчсөн хууль бус юмуу гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд шийдвэрээс харвал хууль бус бөгөөд дүгнэлтээс үзвэл илт хууль бус байна. Энэ нь хууль хэрэглээний алдаа буюу хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо юм. Шүүхийн шийдвэрт баримтлахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3-ийг дурджээ. Уг хуулийн 19 дүгээр зүйл нь Аймаг нийслэлийн Хурлын бүрэн эрхийн тухай бөгөөд дурдсан 2 заалт нь Орон нутгийн өмчийг захиран зарцуулах тухай бүрэн эрхийн заалт байна.
6.2.4. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн тухай заалт ба энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 9.1.1-д заасан Хурлын бүрэн эрхийг уг хуралдааны чөлөөт цагт тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа НИТХ-ын Тэргүүлэгчид нь энэ хуулиар олгосон эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн байна. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг зөрчөөгүй нь дээрх тайлбараар батлагдана. Шийдвэрт баримталсан Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйл нь Орон нутгийн өмчийн талаархи Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн тухай заалтууд байна. Дурдсан 77.2, 77.3, 77.4 дэх хэсэгт зааснаар Орон нутгийн өмчийг хувьчлах, бусдын өмчлөлд шилжүүлэх асуудлыг НИТХ, хуралдааны чөлөөт цагт түүний тэргүүлэгчид хэрэгжүүлж шийдвэрлэх эрх үүрэгтэйг заасан байдаг.Эдгээр заалтуудаар НИТХ-ын Тэргүүлэгчид маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх, үүрэгтэйг зааж өгсөн байна.
6.2.5. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид хэрэгжүүлэх эрх үүрэгтэйг зааж өгсөн заалтууд юм. Гэтэл эдгээр хуулийн заалтуудыг баримтлан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгосон нь хууль бус бөгөөд шүүх уг 60 дугаар тогтоолыг бус хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгосон нь НИТХ-ын Тэргүүлэгчид маргаан бүхий 60 дугаар тогтоолыг гаргах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэх утгыг агуулж байна.
6.2.6. Шүүхээс энэ тогтоолыг гаргах эрхтэй нь тогтоогдсон НИТХ-ын Тэргүүлэгчид уг тогтоолын хавсралтыг гаргах эрхгүй хэмээн шийдсэн нь хуулийн буруу хэрэглээ юм.
6.3. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар:
6.3.1. МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараах бүтэцтэй байна", 7.1.1-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, 7.1.3-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчид”. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараах тогтолцоотой байна", 9.1.1-д "Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал", 9.2-т "Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.” гэсэн байна.
6.3.2. Эндээс үзвэл НИТХ-ын бүрэн эрхийг Хурлын хуралдааны чөлөө цагт Тэргүүлэгчид хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд үүрэгтэй юм. НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Жагсаалт батлах тухай" 20/21 дүгээр тогтоолын дахь хэсэгт зааснаар НИТХ нь НИТХ-ын Тэргүүлэгчдэд тогтоолд өөрчлөлт оруулах эрх олгосон байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 77.4 дэх хэсгүүдэд зааснаар бүрэн эрхээ хуулийн дагуу Тэргүүлэгчдэд шилжүүлсэн хууль ёсны үйлдэл юм.
6.4. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар НИТХ-д олгогдсон Орон нутгийн өмчийн хөрөнгийн эрхийн талаар:
6.4.1. 77 дугаар зүйлийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна", 77.2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”, 77.2.3-д орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө бэх үүсвэрийг хэлэлцэж батлах ...” 77.3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,түүний хуралдааны чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.” 77.4-д "Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна...” гэж тус тус заажээ.
6.4.2. Хуулийн дээрх заалтуудаас харвал Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг НИТХ хувьчлах бүрэн эрхтэй ба энэ эрхийг НИТХ-ын Тэргүүлэгчид Хурлын хуралдааны чөлөө цагт эдлэх эрхтэй байна. Эдгээр хууль зүйн үндэслэлүүдээр НИТХ-ын Тэргүүлэгчид 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолыг гаргасан болно. Өмчийг хувьчлах эрх гэдэг нь тухайн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг тогтоох эрхтэй гэсэн эрх зүйн үр дагавартай хуулийн заалт юм. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан эрхийг Хурлын хуралдааны чөлөөт цагт Тэргүүлэгчид эдлэх эрхтэй бөгөөд үүрэгтэйг хуульчлан зөвшөөрсөн заалт болно.
6.4.3. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 871 дүгээр шийдвэрийн 20 дугаар хуудсанд: “... түүнчлэн уг хуульд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд орон нутгийн өмчийг хувьчлах арга хэлбэрийг л тогтоож өгөх эрх олгосон ...” гэж дүгнэжээ. Хувьчлах этгээдийн нэрийг шууд заасан гэх үндэслэлийн талаар: Баянзүрх ,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2015.08.18-ны өдрийн 5474 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1119-р тогтоолоор “УР” ХХК нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс уг 1220 мкв талбайг хууль ёсоор эзэмшиж байгаа цорын ганц хууль ёсны эзэмшигчээр тогтоогдсон шүүхийн шийдвэр гарсан, одоо хуулийн хүчин төгөлдөр байгаа. Мөн “НС” ХХК-ийг хувьчлалын жагсаалтаас хассан ТӨХорооны 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1-р тогтоол, НИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/56 дугаар тогтоолууд мөн хуулийн хүчин төгөлдөр байгаа. Дээрх шийдвэрүүдийг үндэслэж “УР” ХХК-д дангаар хувьчлах шийдвэр гарсан болно. Мөн энэ хувьчлал нь түрээсийн давуу эрхээр буюу хаалттай дуудлага худалдааны хэлбэрээр явагдсан тул давуу эрх үүссэн аж ахуйн нэгжийн нэрийг дурдах нь зайлшгүй болно. Иймд дээрх 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх хэсгийг хууль зүйн үндэслэлгүй, эрх олгогдоогүй, хувьчлах этгээдийн нэрийг шууд заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй байна. НӨХК-ын 19 дүгээр тогтоолын талаар : Шийдвэрийн 27 дугаар хуудсанд: ...мөн уг тогтоолын үндэслэл болгосон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолыг шүүхийн энэ шийдвэрээр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох НӨХК-ын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэв.”гэжээ.
6.4.4. Гэтэл шийдвэр нь 60 дугаар тогтоолыг бус уг тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдсэн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоол нь хүчинтэй байгаа тул энэ дүгнэлт нь шийдвэрээсээ давсан хууль бус дүгнэлт бөгөөд ийм үндэслэлээр НӨХК-ын 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдсэн нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр байгаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолыг үндэслэсэн тул НӨХК-ын 19 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцох үндэслэлгүй болно.
6.5. НӨХК-ын 26 дугаар тогтоолын талаар:
6.5.1. Шүүхийн шийдвэрийн 28 дугаар хуудсанд : “...Түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 60-р тогтоолын хавсралтын 1 дэх хэсэг.г тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.....гэж НИТХ-ын 60-р тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр байгааг дурдан дүгнээд "...НӨХК-ын 2020.07.08-ны 26-р тогтоол нь дээрх захиргааны актуудыг үндэслэж гарсан байх тул эдгээр хууль зүйн үндэслэлүүдээр НӨХК-ын 2020 оны 07 дугаар сарын 08 ны өдрийн 26 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй,...байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ...гэж хуулийн хүчин төгөлдөр байгаа тогтоолоо үгүйсгэн уг тогтоолыг хүчингүйд тооцсон нь мөн хууль бус байна.
6.6. Маргаан бүхий 60 дугаар тогтоол нэхэмжлэгчдийн итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэх үндэслэлийн талаар : НӨХК-ийн 2020.05.15-ны өдрийн 19-р тогтоолын 4-р заалтаар " Тус байранд оруулсан "НС "ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 18,600,000 / арван найман сая зургаан зуун мянган / төгрөгөөр, "Б" ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 20,500,000 /хорин сая таван зуун мянган /төгрөгөөр ....тус тус тооцож, хувьчлалын төлбөрөөс буцаан олгохыг НӨАУГ /Ш.Үнэнбат /-т даалгасугай" гэж захиргааны байгууллага,нэхэмжлэгч хоёр компанид үүссэн эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг дуусгажээ. Итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэх эрх зүйн харилцааг захиргааны байгууллага эерэг үр дагавраар дуусгачихсан. Гэтэл шүүх захиргаанаас итгэл хамгаалах зарчмыг эерэг үр дагавраар дуусгасан захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргачихаад итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь хуулийн буруу хэрэглээ байна. Энд нэхэмжлэгчдийн итгэл хамгаалах зарчмыг Захиргааны байгууллага бус шүүх өөрөө зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.8.2 Хууль ёсны итгэл хамгаалах "зүйлд эрх зүйн үр дагавар нь эерэгээр дуусгавар болсон ч итгэл хамгаалах зарчмыг хэрэглэхгүй гэж байдаг.
4. Захиргааны байгууллага 2004 онд нэхэмжлэгч хоёр компанитай түрээсийн гэрээний харилцааг дуусгавар болгосон. Түрээсийн гэрээнд зааснаар түрээслүүлэгч дангаар гэрээ цуцлах үндэслэл бий болсон тул өмчлөгч үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар Иргэний хуулийн 96 дугаар зүйл 96.3 дахь хэсэгт зааснаар тухайн байрны хувьд нэхэмжлэгч хоёр компаний эзэмшил 2004 онд дуусгавар болсон. Захиргааны байгууллагатай нэхэмжлэгчид 2005 оноос хойш эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсгээгүй, эрх зүйн харилцаа байхгүй байсан болно.
Иймд 2020 онд Захиргааны байгууллагаас гаргаж байгаа Захиргааны акт нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхгүй юм. Энэ нь нэхэмжлэгчдийн нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйл 52.5.1 дэх хэсгийг хангахгүй гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүдийн нэхэмжлэлийг авч хэлэлцсэн байна. Нэгэнт түрээсийн гэрээнд зааснаар түрээсийн давуу эрх үүсэхгүй, давуу эрх үүссэн тухай шүүхээр тогтоолгосон шийдвэр байхгүй, 2005 оноос хойш маргаан бүхий захиргааны акт гаргасан захиргааны байгууллагатай ямар нэг эрх зүйн харилцаа байхгүй аж ахуйн нэгжүүдэд хуулинд зааснаар өмчлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа захиргааны байгууллагын хууль ёсоор гаргасан захиргааны актад халдах ямар эрх хууль ёсны ашиг сонирхол байх вэ. Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр нь НИТХ-ын Тэргүүлэгчид орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах эрхтэй гэхдээ хэнд хувьчлахыг заах эрхгүй, тогтоол гаргах эрхтэй гэхдээ хавсралт гаргах эрхгүй гэсэн ойлгомжгуй хууль бус байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн заалтыг зөрчжээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсгийг зөрчсөн байх тул уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчээс хариуцагч, гуравдагч этгээд нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбаяр, хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр, хариуцагч Нийслэлийн өмч хувьчлах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Итгэл, өмгөөлөгч А.Нарантуяа, гуравдагч этгээд “УР” ХХК-ийн төлөөлөгч У.Булган нарын давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянасан болно.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “НС” ХХК болон “Б” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “УР” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3. Шүүх энэ тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын маргаж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас “УР” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “УР” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсэг болох 2018, 2020 оны захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийж, маргааныг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Нэхэмжлэгч “НС” ХХК болон “Б” ХХК-иудын
4.1. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар болон “УР” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох,
4.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дэх заалт илт хууль бус байсан болохыг тогтоолгох,
4.3. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох,
4.4. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 26 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гарган тодорхойлсон байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
4.4. Ийнхүү хэрэг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар 2021 оны 10 дугаар сарын 18, 2021 оны 11 дүгээр сарын 12, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд маргаан бүхий актуудыг илт хууль бусд тооцуулах, илт хууль бус байсан болохыг тогтоолгоод хүчингүй болгуулах, илт хууль бус учраас хүчингүй болгуулах гэх зэргээр өөрчлөн тодорхойлсон..
4.5. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сүүлийн байдлаар
4.5.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах
4.5.2. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол,
4.5.3. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 26 дугаар тогтоол,
4.5.4. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар болон “УР” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгуулах,
4.5.5. “Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгогдсон 06/2020 дугаар өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн 871 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
4.6. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “УР” ХХК Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг даалгах бие даасан шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 175 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 318 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
4.7. Хэргийг дахин хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Уг тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг тогтоолынхоо агуулгад нйицүүлэн шийдвэрлэсэн байдлаар нь зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгон зөвтгөж гаргахыг даалгах бие даасан шаардлагыг нэмэгдүүлэн гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр шийдвэрээр бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.8. Дээрхээс нэгтгэн үзвэл эцсийн байдлаар нэхэмжлэгч “НС” ХХК, “Б” ХХК нар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн өмч хувьчлах комисст тус тус холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас УР ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “УР” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар,
Харин гуравдагч этгээд “УР” ХХК-иас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлага гарган маргаж байна.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өмнө шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээс үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
5.1. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын байранд “Бадрах” ХХК-ийн хувьд 150 м.кв, “НС” ХХК мөн байранд 175 м.кв талбайг тус тус 1991-2004 оныг хүртэл түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн гэх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
5.2. Нийслэлийн өмчөөс 2003 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг Төрийн өмчийн хорооны 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 489 дүгээр тогтоолоор зөвшөөрч баталсан, уг жагсаалтын 10-т “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн 7900 м.кв талбай бүхий барилга /хуучнаар “Н т” үйлчилгээний төв/ багтсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг барилгын зарим хэсгийг хувьчлах арга хэлбэрийг тухай бүр нь тогтоосны үндсэн дээр Ж блокын 1220 м.кв талбайтай хэсгээс бусад хэсэг нь 2003-2006 онд тус тус хувьчлагдсан байна.
5.3. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр “НС” ХХК-ийн захирал Л.Оюунцэцэгийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярт холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 473 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаар уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
5.4. Мөн анхан шатны шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар шийдвэрээр “НС” ХХК, “Б” ХХК, иргэн Д.Билэг нарын, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмч хувьчлах комисст тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаар тогтоолын 2 дахь заалт, 130 дугаар тогтоолын 2 дахь заалт, Нийслэлийн Өмч Хувьчлах комиссын 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 2 дахь заалтуудыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр захирамжийн 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгуулах, захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирол 1000 ам.доллар, 6,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлагыг хангаж, захиргааны байгууллагын хууль бус захиргааны актын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
5.5. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 05-ны 59 дүгээр шийдвэрээр НС ХХК-ийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “175 м.кв талбайг түрээсийн давуу эрхээр хувьчлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хувьчлах шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
5.6. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “НС” ХХК, “Б” ХХК нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2008 оны 59 тоот тогтоолыг илт хууль бус болгохыг тогтоох, хувьчлахыг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 88 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.
5.7. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр “НС” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 тоот тогтоол биелүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11/65 тоот тогтоолыг Нийслэлийн Засаг дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий байрыг хувьчлалын арга, хэлбэрийг тодорхойлж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн.
5.8. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокод байрлах “НС” ХХК-д холбогдуулан гаргасан “...”НС” ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокын 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн 175 м.ккв талбай бүхий ажлын байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун сэлбэ” худалдаа үйлчилгээний төвийн “Ж” блокод байрлах 175 мкв талбай бүхий ажлын байрыг чөлөөлж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлэхийг “НС” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 624 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2048 дугаар шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газраас “НС” ХХК-д холбогдуулан гаргасан “Наранбулаг ХХК нь эд хөрөнгийг давуу эрхтэй байх нөхцөлийг хангаагүй болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн.
5.9. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 465 дугаар захирамжаар “НС” ХХК-ийн Төрийн өмчийн хороо Нийслэлийн өмч хувьчлах комисс, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 481 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/56 дугаар тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 83 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
5.10. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэрээр “УР” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/24 тогтоолын 2-1,2,3 хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 11/65 тоотын хувьчлах хэлбэрийг тогтоох, 1220 м.кв талбайг ”УР” ХХК-д хувьчлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
5.11. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5474 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар ... “УР” ХХК-ийг Чингэлтэй үүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м.кв талбайг 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 10 жилийн хугацаанд хууль ёсоор эзэмшиж байгааг тогтоож, 2 дахь заалтаар ... УР” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1 дүгээр давхар дахь 250 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаар ... Нийслэлийн өмчийн харилцааны газар 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Б” ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр “НС” ХХК-тай тус тус байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, 4 дэх заалтаар ... Нийслэлийн өмчийн харилцааны газрын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1, 2, 3 давхрын 1220 м.кв барилгыг ашигласан төлбөр болон алданги 763,936,452 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 5 дахь заалтаар ... “НС” ХХК-ийн Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 260 м.кв талбайг, “Б” ХХК-ийн 160 м.кв талбайг тус тус УР ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1119 дүгээр тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, эдгээр шүүхийн шийдвэрүүд бүгд хуулийн хүчин төгөлдөр болсон.
5.12. Үүний дараагаар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр “УР” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолыг үндэслэн хувьчлалын арга, хэлбэрийг тогтоож, “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокын 1, 2, 3 дугаар давхрын 1220 м.кв талбай бүхий хэсгийг “УР” ХХК-д хувьчлахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хувьчлалын жагсаалтаас хасах тухай 13/49 тогтоолын 2 дэх хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаар тогтоолоор даалгах шаардлагыг өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6. Ийнхүү уг маргаан нь 2005 оноос хойш үргэлжилж, захиргааны хэргийн шүүхийн 8, иргэний хэргийн шүүхийн 4 маргаануудад холбогдох анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд уг объектын хувьчлалын талаар өдий хүртэл маргаж байгааг шүүх үгүйсгээгүй боловч шүүх захиргааны байгууллагын маргаан бүхий актуудыг хянан шийдвэрлэхдээ уг захиргааны актуудын улмаас хэргийн оролцогчдын бодит хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг харгалзан үзэж шийдвэрлэсэн болно.
6.1 Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг хангуулах үүднээс хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 19 дүгээр зүйлийн 19.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсгийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолыг баталж, 1 дэх заалтаар Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах арга, хэлбэр нь тодорхой хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг Нэгдүгээр хавсралтаар, хувьчлалын арга хэлбэрийг судалж тодорхойлон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан, уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 1-д “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын “УР” ХХК-ийн эзэмшиж буй байр”, 2-т “мөн хороо, Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын “Наран булаг сервис” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг”, 3-т “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг” гэж тус тус заажээ.
6.2. Дээрх 20/21 дүгээр тогтоолыг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 9 дүгээр зүйлийн 9.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 81 дүгээр зүйл болон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01/862 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар “Хувьчлалын арга хэлбэрийг тогтоох тухай” тогтоол гарсан бөгөөд 1 дэх заалтаар Нийслэлийн өмчөөс хувьчлагдах зарим барилга, байгууламжийн хувьчлалын арга хэлбэрийг хавсралтаар баталж, 2 дахь заалтаар Хувьчлах барилга байгууламжийн үнийг бодитойгоор тогтоож, холбогдох хууль журмын дагуу хувьчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Амарсайхан/-д үүрэг болгосон байх ба уг тогтоолын хавсралтын 1-д “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м.кв талбай бүхий байрыг “УР” ХХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах” гэж баталсан байна.
6.3. Мөн Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 мкв талбай бүхий байрыг хувьчлах тухай” тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 60 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 1220 м.кв талбай бүхий байрыг “УР” ХХК-д тэргүүн ээлжид санал болгон хувьчлахаар, 2 дахь заалтаар Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах үнийг 1,590,000,000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгөөр тогтоож, 3 дугаар заалтаар “УР” ХХК худалдан авах эсэх саналаа энэхүү тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор ирүүлж, үнийн дүнгийн 10 хувь буюу 159 000 000 /нэг зуун тавин есөн сая/ төгрөгийн дэнчинг төлсөн нөхцөлд “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-д зөвшөөрч, 4 дүгээр заалтаар “Тус байранд оруулсан “НС” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 18 600 000 /арван найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр, “Б” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 20 500 000 /хорин сая таван зуун мянган/ төгрөгөөр, “УР” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 74 000 000 /далан дөрвөн сая/ төгрөгөөр тус тус тооцож, хувьчлалын төлбөрөөс буцаан олгохыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-д зөвшөөрч, 5 дугаар заалтаар “Худалдан авахаас татгалзсан, “Худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд дэнчинг улсын орлого болгож, уг байрыг тогтоосон үнээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-д даалгасугай гэж шийдвэрлэжээ.
6.4. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар болон “УР” ХХК-ийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 03/2020 дугаар бүхий “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баруун сэлбэ үйлчилгээний төвийн /хуучнаар/ “Ж” блокын 1,2,3 давхрын 1220 м.кв талбай бүхий байрыг, гүүрэн гарцын хамт УР ХХК-д 1,590,000,000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээний 1.2-т “Худалдах, худалдан авах эд хөрөнгө нь Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, хуучнаар Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1,2,3 давхрын 1220 м.кв талбай бүхий байр, гүүрэн гарцын хамт болно”, 2.1-д “Худалдан авагч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1,2,3 давхрын 1220 м.кв талбай бүхий байрны үнийг бүрэн төлөгдсөнөөс хойш ажлын 5 өдрийн дотор 2 хувь акт үйлдэж шилжүүлнэ.” 3.3.-т “Худалдан авагчийн төлсөн дэнчин 159,000,000 /нэг зуун тавин есөн сая/ төгрөг, 2005 оны 75 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрчилгээ”-нд заасан 74,038,489 /далан дөрвөн сая гучин найман мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийн мэргэжлийн байгууллагаас тогтоосон өнөөгийн үнэ цэнэ болох 409,895,766 төгрөг, 2008 онд хувьчлалын төлбөрт шилжүүлсэн 127,890,000 /нэг зуун хорин долоон сая найман зуун ерэн мянган/ төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ болох 522,298,015 төгрөг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 78 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 579 дүгээр захирамжаар хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн 111,993,737 төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ болох 349,538,320 төгрөг нь тус тус энэхүү гэрээний 3.1-д заасан үнэд тооцогдоно” гэж тус тус заажээ.
6.5. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 60 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 19 дүгээр тогтоол, 2020 оны 03/2020 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 1220 м.кв талбай бүхий байрны үнэ 1,590,000,000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгийг “УР” ХХК нь хуульд заасан хугацаанд төлсөн тул тус байрны өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгохоор шийдвэрлэжээ.
6. Дээрх үйл ажиллагаа болон хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудад хууль зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
7.1. Нэхэмжлэгч “НС” ХХК, “Б” ХХК нарын гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас УР ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “УР” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
7.2. Нэхэмжлэгч нараас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хуулиар ийм эрх хэмжээ олгогдоогүй ...” хэмээн тайлбарлаж байна.
7.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1.3 а/-д “Аймаг, нийслэлийн Хурал нь орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэх”, 18.1.3 б/-д “орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 19.1.2-т “орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх” 19.1.3-д “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн...18.1.3 в, 18.1.3 г, 18.1.3 ж, 18.1.3 з, 18.1.3 к, 18.1.3 л, 18.1.3 н-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ...” гэж зааснаар Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд дээрх хуульд зааснаар орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг шууд олгоогүй.
7.4. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”, 77.2.3-д “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах”, 77.3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна. Ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид өмч хувьчлах эрхтэй байхаар илүү нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоол гаргасныг хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
7.5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан хөрөнгийг хувьчлах, тогтоолд өөрчлөлт оруулах эрхийг тус тогтоолын 5 дугаар заалтад “Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж, өмч хувьчлалын явц, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай” гэж заасан нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд бүрэн эрх олгосон ...” хэмээх давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авах үндэстэй байх бөгөөд анхан шатны шүүх энэ тухайд, тухайн тохиолдолд нөхцөл байдалд тохируулан Хурал өмч хувьчлахтай холбоотой шийдвэр гаргах эрхийг Хурлын тэргүүлэгчдэд олгосон зохицуулалтыг буруу тайлбарлан дүгнэсэн байна.
7.6. Мөн нэхэмжлэгчээс дээрх актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 дүгээр тогтоолын хавсралтад нэхэмжлэгч компаниудын түрээсээр эзэмшиж байсан хэсгийг хувьчлахаар заасныг зөрчсөн...” гэж тайлбарлаж байх боловч уг үндэслэлээр тус актыг мөн хүчингүй болгох боломжгүй байна.
7.7. Учир нь хэдийгээр нэхэмжлэгч “НС” ХХК болон “Б” ХХК нар нь маргаан бүхий барилгын хамаарах хэсгийг түрээсийн гэрээний дагуу 1991 оноос хойш 10 гаруй жил түрээслэн гэрээний дагуу зохих төлбөр, хөлсийг төлж, хөрөнгө оруулалтыг хийдэг байсан зэргээр Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасан давуу эрх үүссэн гэх боловч хувьчилж авах эрхтэй эсэхээ хангалттай нотолж чадаагүй, нотлох эрх бүхий этгээдээс тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр, баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.
7.8. Нэхэмжлэгч нарын түрээсэлж байх хугацаанд хийгдэж байсан Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан түрээсийн гэрээний 5.1.1, 5.2, 5.3, 5.4, 5.5,5.10 ,5.11 дүгээр зүйлд “Төрийн эрх бүхий дээд байгууллагаас тухайн объектыг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргавал түрээслүүлэгч гэрээг дангаар цуцална”, “Дээрхи заалтаар гэрээ цуцлагдвал түрээслэгч нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан байх бөгөөд түрээсийн гэрээг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулан мөрдөж байжээ.
7.9. Гэрээний заалтад захиргааны эрх бүхий байгууллага уг объектыг өөр байгууллагад шилжүүлэх, өөр бусад этгээдэд хувьчлах шийдвэр гаргах эрхтэй, түрээслэгчид түрээсийн давуу эрх үүсэхгүй, ийм нөхцлөөр гэрээ цуцлагдвал түрээслэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үр дагавар үүсгэж зохицуулсан нь нэхэмжлэгч нарт хэн алинд уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхийг олгоогүй гэж үзнэ.
7.10. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нар 2004 оноос хойш маргаан бүхий талбайг албан ёсоор түрээслээгүй, гэрээгүйгээр 2008 он хүртэл знэ төлбөргүй ашигласан ба захиргааны байгууллагаас албадан гаргасан талаар хариуцагч тайлбарладаг, мөн 2015 онд хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан байх боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5474 дүгээр шийдвэрийн 3 дахь заалтаар ... Нийслэлийн өмчийн харилцааны газар 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Б” ХХК-тай, 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр “НС” ХХК-тай тус тус байгуулсан Түрээсийн гэрээг “хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн”-ийг хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсоныг дурьдах нь зүйтэй.
7.11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар тухайн түрээсэлж байсан талбайг хууль ёсоор эзэмшсэн тохиолдолд мөн хуулийн 270-273 дугаар зүйлүүдэд зааснаар худалдан авах давуу эрх үүсэхийг ойлгох бөгөөд хариуцагчаас бусад этгээдэд хувьчлахаар давуу эрх олгосон тохиолдолд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна. Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 91 дүгээр тогтоолд дүгнэсэн байдаг. Харин санал болгосон этгээд хувьчилж авахаас татгалзсан тохиолдолд буюу дараагийн ээлжинд тэдний уг хөрөнгийг өмчлөх эрх хуульд зааснаар нээгдэх боломжтой.
7.12. Түүнчлэн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2048 дугаар шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын “НС” ХХК-д холбогдуулан гаргасан “Наранбулаг” ХХК нь эд хөрөнгийг давуу эрхтэй байх нөхцөлийг хангаагүй болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба Улсын Дээд шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн боловч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэлэлцсэн тухай” хяналтын шатны шүүхийн и/36 дугаар тогтоолоор “НС” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хангаж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд буцааж шийдвэрлэсэн, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн харилцааны газар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
7.13. Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалт нь өмчлөх эрхийг олж авч буй этгээд нь тухайн хөрөнгийг эзэмшиж, ашигласаар байх үед үргэлжүүлэн худалдан борлуулах тохиолдолд эзэмшигчийн эрхийг зөрчихгүйн тулд эхний ээлжинд санал болгоход чиглэсэн зохицуулалт бөгөөд хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5474 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1119 дүгээр тогтоолоор “УР” ХХК нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс уг 1220 мкв талбайг хууль ёсоор эзэмшиж байгаа цорын ганц хууль ёсны эзэмшигчээр тогтоосон үйл баримт тогтоогдож байх ба 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Ч.Однасан болон “УР” ХХК-ийн захирал У.Булган болон бусад албан хаагч, мэргэжилтнүүдийн гарын үсэг зурж баталгаажуулсан Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокыг “УР” ХХК-д хүлээлгэж өгсөн акт хэрэгт авагдсан бөгөөд тус актаар тухайн барилгын 1, 2, 3 давхарын 1220 м.кв талбайтай хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүлээлгэн өгсөн зэргээс үзвэл нэхэмжлэгч нар нь тус цаг хугацаанаас хойш тухайн барилгыг хууль ёсоор эзэмшиж ашигласан болох нь тогтоогдохгүй байхаас гадна маргаан бүхий актуудыг гарах үед ч эзэмшиж, ашиглаж байгаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
7.14. Дээр дурьдсан захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмч хувьчлах комиссын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаж, маргаан бүхий өмчийг хувьчилсан арга хэлбэр хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба харин нэхэмжлэгч нарын гаргаж байсан “маргаан бүхий талбайг хувьчлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага”-уудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсныг дурьдахын зэрэгцээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаар магадлалын үндэслэлд “...нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг тогтоогоогүй, ... аливаа этгээд хууль ёсны бус эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар шаардах эрхгүй” гэж дүгнэснийг, нэхэмжлэгч нарын уг хөрөнгийг тэргүүн ээлжинд өмчилж авах, энэ талаар маргаан үүсгэх эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.
7.15. Өөрөөр хэлбэл, өмнө шийдсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч маргаан бүхий обьектыг хувьчлахдаа хуулиар эрх олгогдоогүй этгээд шийдвэрлэсэн, арга хэлбэрийг хуульд зааснаар тодорхойлоогүй, хувьчлах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй үндэслэлээр захиргааны актуудыг хүчингүй болгож, хуульд заасны дагуу хөрөнгийн хувьчлалыг явуулах зүйтэй гэж шийдвэрлэж байсан.
7.16. Энэхүү шүүхийн шийдвэрүүдийн дагуу хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан эрхийн хүрээнд 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг, хуульд зааснаар болон Хурлаас олгосон эрхийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор хувьчлалын арга хэлбэрийг тодорхойлж, хувьчлалын ажлыг зохион байгуулахыг эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.
7.17. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтаар “УР” ХХК-д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м.кв талбай бүхий байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 2015 оноос одоог хүртэл эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагааны зориулалтаар эзэмшиж ашиглаж, өөрийн хөрөнгө оруулалтаар засан сайжруулж, бүрэн бүтэн байдлыг хамгаалан үйл ажиллагаа явуулж байх тул тэргүүн ээлжинд санал болгон хувьчлах шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж тус тус заасан нийцсэн, хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасан болно.
7.18. Түүнчлэн Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас “УР” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “УР” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэл болсон захиргааны акт хууль бус учир дээрх захиргааны акт, гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн дүгнэлтүүд мөн адил үндэслэлгүй гэж үзлээ.
7.19. Тодруулбал дээрх акт, гэрээ нь нэгэнт дээр тайлбарласанчлан хууль зүйн зөрчилгүй захиргааны актад үндэслэн гарсан, тэдгээрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмын дагуу нэгэнт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд олгох шийдвэр гарч, гуравдагч этгээдийн зүгээс гэрээ, захиргааны байгууллагаас хүлээлгэсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “ захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан нөхцөл бий болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
7.20. Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 19 дүгээр “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м2 талбай бүхий байрыг хувьчлах тухай” тогтоолын 4 дүгээр заалтаар “Тус байранд оруулсан “НС” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 18 600 000 /арван найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр, “Б” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 20 500 000 /хорин сая таван зуун мянган/ төгрөгөөр, “УР” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 74 000 000 /далан дөрвөн сая/ төгрөгөөр тус тус тооцож, хувьчлалын төлбөрөөс буцаан олгохыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт зөвшөөрч шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нарт оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохдоо өнөөгийн үнэ цэнээр тооцоогүй талаар нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй боловч, энэ талаар шударга биш шийдвэрлэсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд мэдүүлсэн тул уг оруулсан хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан шийдвэрлүүлэх эрхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
8. Харин гуравдагч этгээд “УР” ХХК-иас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлага гарган маргаж байна.
8.1. Гуравдагч этгээд “УР” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тухайд:
8.1.1. Анхан шатны шүүх “... эд хөрөнгийг 2 дугаар хавсралтаар батлахдаа хавсралтын 1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн, 2 болон 3 дахь хэсэгт нэхэмжлэгч компанийн нэрийг жагсаасан, 1 дэх хэсэг нь гуравдагч этгээдэд эерэг нөлөөлөл үзүүлсэн байхад чухам ямар учраас илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа нь ойлгомжгүй ... эс үйлдэхүйг хууль бус гэж маргаагүй, ... эс үйлдэхүй хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ... тул ... зөвтгөж гаргахыг ... Хуралд даалгах хууль зүйн боломжгүй ... “ гэх зэрэг хэргийн оролцогчийн маргаж байгаа үндэслэлийг зөв тодорхойлоогүй, хоорондоо уялдаа холбоогүй дүгнэлтийг хийж бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
8.1.2. Гуравдагч этгээд “УР” ХХК нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 20/21 тогтоолын дагуу өөрт эерэг нөлөөлөл бүхий захиргааны актууд гарсан тул тухайн тохиолдолд маргах шаардлагагүй байсан боловч тогтоолын хавсралтын 2,3 хэсгийг хүчингүй болгуулахаар тухайн үед хүсэлтүүдийг хариуцагчид хүргүүлж байсан албан бичгүүд хэрэгт авагдсан, мөн нэхэмжлэгч нар шүүхэд уг тогтоолын хавсралтыг үндэслэл болгож маргаан үүсгэсэн учир эрх бүхий этгээдэд урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан, тухайн үед эрх бүхий этгээдүүд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр гомдлыг хянан шийдвэрлэхээс татгалзаагүй холбогдох хариуг өгснөөр маргаан бүхий тогтоолын хавсралтын 1,2,3 дах хэсгийг илт хууль бусд тооцуулахаар шүүхэд бие даасан шаардлагыг гаргажээ.
8.1.3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад гуравдагч этгээд “УР” ХХК нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03/587 тоот албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны ээлжит 20 дугаар хуралдааны тэмдэглэл болон 20/21 дүгээр тогтоолыг хүлээн авсан байна.
8.1.4. Мөн гуравдагч этгээд ”УР” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 47, 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 49, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 37, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 23, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 33, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 37, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 45, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 55, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 58, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 97, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар албан бичгүүдээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд, Хурлын даргад болон Ажлын албаны хууль эрх зүйн хяналт үнэлгээний хэлтэс, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд удаа дараа хандан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Жагсаалт батлах тухай 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 2,3 дахь хэсэгт орсон “НС” ХХК, “Б” ХХК гэснийг ... хүчингүй болгуулах, 2019 онд хувьчлах объектын жагсаалтад орсон Н титмийн “Ж” блокыг уг жагсаалтаас хасаж, өмчлөх эрхээ сэргээлгэх” агуулга бүхий хүсэлт гаргаж байсан ба дээрх хүсэлтийг хянаад хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/214 албан бичгээр “... Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хандаж шийдвэрлүүлнэ үү ...” харин Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 07/946 дугаар албан бичгээр “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж шийдвэрлүүлнэ үү ...”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 02/665, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/903, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 02/295, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/389, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/665 тоот албан бичгүүдээр ”УР” ХХК-д “... шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, ... хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа танай хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй. ... тогтоолын илэрхий алдааг холбогдох байгууллагаар тогтоолгосны дараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандана уу” гэж асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүй зайлсхийсэн байдлаар хариуг өгч байжээ.
8.1.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаар магадлалаар хэрэг анхан шатны шүүхэд буцааж, хэргийг дахин хянан шийдвэрлэх үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын урьдчилан шийдвэрлүүлэх байдлаар хандсаны хариуд авсан албан бичгүүд хэрэгт авагдсан ба гуравдагч этгээдийн зүгээс “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Жагсаалт батлах тухай 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 2,3 дахь хэсэгт орсон “НС” ХХК, “Б” ХХК гэснийг ... хүчингүй болгуулахаар хариуцагч байгууллагад хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлж, тасралтгүй маргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх бие даасан шаардлагыг өмнө нь хүчингүй болгуулахаар тодорхойлж гаргасныг шүүх ... хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг ... давж заалдах шатны шүүх ... тогтоолоор ... хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч одоо “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тодорхойлж ирүүлснийг нь Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоос зайлсхийх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж ойлгогдож байгаа” гэж хууль бус, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь буруу байна.
8.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” тохиолдолд тухайн захиргааны акт илт хууль бус байхаар зохицуулсан.
8.3. Гуравдагч этгээдээс бие даасан шаардлагын үндэслэлээ “... 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсэг нь тогтоолынхоо заалт, агуулгаас давсан илт алдаатай болсон ...” хэмээн тайлбарласан байх бөгөөд өмнө нь тус нэхэмжлэлийг “хүчингүй болгуулах” хэлбэрээр гаргаж байснаас үзвэл маргаан бүхий тогтоолын хавсралтын алдаатай хэсгийг засуулах хүсэл эрмэлзлэлээ тасралтгүй хариуцагчид болон шүүхэд илэрхийлж байсан ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг 20/21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг тус тус үндэслэн “... Хувьчлалын арга хэлбэрийг судалж, тодорхойлон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай” гэж заасан нь эрхийн хүрээнд гаргасан хууль ёсны баримт бичиг бөгөөд харин хавсралтад хувьчлах эд хөрөнгө, обьектыг бүхэлд нь заахаас бус талбай давхраар нь ангилан салгасан нь учир дутагдалтай, маргаантай нөхцөл байдлыг үүсгэжээ.
8.4. Гуравдагч этгээд ”УР” ХХК-ийн хувьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5474 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1119 дүгээр тогтоолоор “УР” ХХК нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс уг 1220 м.кв талбайг хууль ёсоор эзэмшиж байгаа хууль ёсны эзэмшигчээр тогтоогдсон, уг шүүхийн шийдвэр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.
8.5. “УР” ХХК нь маргаан бүхий 1220 м.кв талбайг Нийслэлийн өмчийн радиогийн зориулалтаар тусгайлан тоноглож, харуул хамгаалалт бүхий онцгой обьектыг бий болгох, бусад байгууллагуудаас тусгаарласан ажлын байрыг тохижуулах үүрэг хүлээж, өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээг хийж, 2005 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа бөгөөд үйл ажиллагааны зориулалтаар ашиглах шаардлагын үүднээс хариуцагч 2005 онд нэхэмжлэгч нарыг чөлөөлөн гуравдагч этгээдэд уг байрыг хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8.6. Иймд анхнаасаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолыг хэлэлцэж, баталсан байх бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын явцад Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын байрыг тодорхой нэр бүхий этгээдүүдэд нэр зааж хувьчлах талаар хэлэлцээгүй, энэ талаар шийдвэрлээгүй, тэмдэглэлд энэ талаар огт тусгагдаагүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “МАН бүлгээс уг обьектыг 3 салгаж эзэмшиж байсан хуулийн этгээдүүдэд хувьчлах санал гаргасан нь дэмжигдээгүй” гэх тайлбар болон хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх тул 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1 дэх заалтаар “... “УР” ХХК-ийн эзэмшиж буй байр ...”, 2 дахь заалтаар “... “НС” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг, 3 дахь заалтаар “... “Б” ХХК-ийн эзэмшиж байсан хэсэг...” хэмээн хурлын шийдвэрээс илэрхий давсан, зөрүүтэй байдлаар тусгаж баталсныг “утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр” гэж үзэх үндэслэлтэй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
8.7. Ийнхүү дээр дүгнэсэнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” маргаан бүхий 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсэг илэрхий алдаатай байх бөгөөд уг хавсралтыг зөвтгүүлэх талаар гуравдагч этгээдээс удаа дараа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан байхад зохих ёсоор шийдвэрлэж хариу өгөөгүй байх тул хавсралтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах бие даасан шаардлагыг мөн хангаж шийдвэрлэв.
8.8. Гуравдагч этгээд ”УР” ХХК нь захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй маргаж байгаа боловч “Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлоогүй бие даасан шаардлага гаргасныг шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг хянан үзсэнээр шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан төрөлд нийцүүлэн шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 18 дугаар зүйлийн 18.1.3 а/-д 18.1.3 19 дүгээр 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НС” ХХК, “Б” ХХК-иудын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Өмч хувьчлах комисс, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокын 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас “УР” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “УР” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Гуравдагч этгээд “УР” ХХК-иас гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд “УР” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээдэд олгож, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛаГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА