| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0095/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/100 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.******* даргалж
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Хохирогч байгууллагын төлөөлөгч: О.*******
Шүүгдэгч Н.Н , түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Э , мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөл-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Хуулийн этгээдийн биеийн байцаалт:
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон, Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаарын регистрийн дугаартай, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй, ******* нөхөрлөл,
Эрх бүхий албан тушаалтан:
Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* нөхөрлөлийн ахлагч ажилтай, ам бүл 7, овогт Н.Н
Үйлдсэн хэргийн талаар
“*******” нөхөрлөл нь 2019 оны 08,09 саруудад Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн бөмбөгөр сумын засаг даргатай байгуулсан ******* дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173375 төгрөгийн хохирол учруулсан,
******* нэр бүхий нөхөрлөлийн ахлагч буюу хуулийн этгээдийн ахлагч Н.Н нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2019 оны 08,09 саруудад Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргатай байгуулсан 11 /г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173 375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Тэр хавийн газруудыг доогуур нь хөндийлөөд ухчихсан эвдэрсэн газрууд байгаа. Газрыг нөхөн сэргээхдээ заасан газраас илүү газар ухсан нь миний буруу болсон байна лээ гэв.
Шүүгдэгч Н.Н ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би “*******” нөхөрлөлийг 2018 онд үүсгэн байгуулсан, нийт 9 гишүүнтэй. Манай нөхөрлөл ******* сумын Засаг даргатай “Өндөр толгойн” гэх 5 га газарт үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. Уг газар 1 дүгээр талбайдаа үйл ажиллагаа явуулахдаа жаахан илүү гаргасан учир нь тэр газрыг урд нь унгалдай ухаад сэндийлсэн байсан. Байгаль орчны байцаагч ******* тэгшлээд дар гэхээр нь манай нөхөрлөл тэр газрыг нь нүхнүүдийг нь сэтлээд дарж байсан юм... Таныг үзлэг хийсэн дараа 2 хоногийн дараа манай нөхөрлөл тэр газрыг тэгшилж дарсан юм... гэх мэдүүлэг / хх-ийн 137-138 /
Хохирогч байгууллагын төлөөлөгч О.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... Байгаль орчинд 277.677 төгрөгийн хохирол учруулсан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.5-т газарт учруулсан хохирлыг 3 дахин нугалж төлнө гэж заасан байгаа. Хуулийн дагуу хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч О.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би уг нөхөрлөлийг хаана ямар үйл ажиллагаа явуулсан талаар нь би мэдэхгүй байна. Би байгаль орчинд учирсан хохиролыг гурав нуглаж нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 57-58 /,
Гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн
... Тухайн газарт очиход тухайн Өндөр толгой гэх газарт эхний үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь нэг ширхэг экскаватор трактор газар ухаж ачааны автомашинд шороо ачиж байсан, тухайн газар нь бага хэмжээний нүх байсан, мөн дараагийн үйл ажиллагаа явуулсан гэх газарт ирэхэд тэр газарт ямар нэгэн техник үйл ажиллагаа явуулаагүй байсан, уг газрыг ухаж шороонуудыг нь гаргасан байсан, тухайн газарт цагдаагийн ажилтан үзлэг хийж ухсан газрын цэг солбицлыг байршил тодорхойлогч багажаар цэг солбицлыг тодорхойлсон байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 67-68 /,
Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... *******” нөхөрлөлтэй 2019 онд ******* сумын Засаг дарга Н. нь бичил уурхайгаар ашипг малтмал олборлох тухай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа нь 2018 оны 06, 07 дугаар сарын үеэс эхэлсэн. Би ******* нөхөрлөлийн үйл ажиллагаанд шалгалт хийж арга хэмжээ авч байгаагүй, би тэр үед нь уг нөхөрлөлийг дүгнэлттэй талбайгаас илүү газар ухсан эсэхийг би мэдээгүй ээ... Би зургуудыг үзлээ, тэр үед миний нөхөн сэргээгээрэй гэж хэлж байсан газар мөн байна, гэхдээ тэр үед энэ газарт ийм том нүх байгаагүй, жижиг жижиг шрүп нүхтэй газар л байсан юм, тэр үеэс их том нүх ухчихсан байна... гэх мэдүүлэг / хх-ийн 69-70, 72 /,
Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2019 оны 09 дүгээр сарын 17-ний өөрөө уг уурхай дээр очиход бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журамд заасан хүчинд чадалтай техникээс том хүчин чадалтай техникээр ажилласан байсан тул би анхааруулга өгч гэрээг цуцлах талаар хэлж анхааруулсан, тэгээд 2019.09.28-ний өдөр ******* нөхөрлөлтэй байгуулсан гэрээг цуцалсан байгаа. Намайг уг газарт очиход 2 эскэватор трактор, нэг хово маркийн ачааны машин, 1 ковш трактороор үйл ажиллагаа явуулж байсан... 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл гэрээ байгуулсан байгаа, уг нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулсан газраа нөхөн сэргээж холбогдох байгууллагад хүлээлгэн өгөөгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 /,
“Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт..., Howo маркийн улсын дугаартай ачааны авто машин, Экскэватор авто тээврийн хэрэгслүүдийг 28000000 төгрөгөөр үнэлсэн .... гэх дүгнэлт / хх-ийн 122/
“Нуман-Алтай” ХХК-ны Байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г. Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолд үндэслэн Баянхонгор аймгийн ******* сумын нутаг, Өндөр толгой гэх газарт “*******” нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав.
Тус үнэлгээгээр эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлан бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27 -ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлагГ-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-аар тус тус тооцсон бохшо.
Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд учруулсан экологи- эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 277 677 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 83 296 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 84-109/
“Нуман-Алтай” ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шинжээчийн
1.“*******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх нийт 823м2 буюу 0,08га талбай нь урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан боловч үйл ажиллагаа явуулсан газрын хэвлийн эвдрэл тодорхой байсан учраас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцох боломжтой байна.
2. “*******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх талбай нь улсын тусгай хамгаалалттай газар, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.
3.“*******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 277 677 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 83 296 төгрөг болж байна.
4. Уг талбайнууд нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлт бүхий талбайн гадна талд байрлаж байна...гэх дүгнэлт /хх-ийн 110/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 128-129, 133-134 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-16/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол / хх-ийн 50-52/, Монгол улсын засгийн газрын 2017.05.24-ний өдрийн 151 дугаартай тогтоол / хх-ийн 18-20/, Ашигт малтмал газрын тосны газрын 2019.10.22-ны өдрийн 7/7094 дугаартай албан бичиг/хх-ийн 28/, 11/Г022 дугаартай Бичиг уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /хх-ийн 30-32 /, Өндөр толгой нөхөрлөлийн Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах ажлын төлөвлөгөөдүүний дагалдах материалууд /хавтаст хэргийн 40-44 дүгээр тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавалгаа /хх-ийн 144-17/ эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 150/, депозит дансны хуулгууд /хх-ийн 157-161/, шүүгдэгч Н.Н ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 151/, шүүгдэгч Н.Н ын багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 153/шүүгдэгч Н.Н ын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх ял шалгах хуудас /хх-ийн 154 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
“*******” нөхөрлөл нь 2019 оны 08,09 саруудад Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн бөмбөгөр сумын засаг даргатай байгуулсан ******* дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173 375 төгрөгийн хохирол учруулсан,
******* нэр бүхий нөхөрлөлийн ахлагч буюу хуулийн этгээдийн ахлагч Н.Н нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2019 оны 08,09 саруудад Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргатай байгуулсан 11 /г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173 375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Н.Н ын... Би “*******” нөхөрлөлийг 2018 онд үүсгэн байгуулсан, нийт 9 гишүүнтэй. Манай нөхөрлөл ******* сумын Засаг даргатай “Өндөр толгойн” гэх 5 га газарт үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. Уг газар 1 дүгээр талбайдаа үйл ажиллагаа явуулахдаа жаахан илүү гаргасан учир нь тэр газрыг урд нь унгалдай ухаад сэндийлсэн байсан. Байгаль орчны байцаагч ******* тэгшлээд дар гэхээр нь манай нөхөрлөл тэр газрыг нь нүхнүүдийг нь сэтлээд дарж байсан юм... Таныг үзлэг хийсэн дараа 2 хоногийн дараа манай нөхөрлөл тэр газрыг тэгшилж дарсан юм... гэх мэдүүлэг / хх-ийн 137-138 /
Хохирогч байгууллагын төлөөлөгч О.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн... Би уг нөхөрлөлийг хаана ямар үйл ажиллагаа явуулсан талаар нь би мэдэхгүй байна. Би байгаль орчинд учирсан хохиролыг гурав нуглаж нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 57-58 /,
Гэрч Б.... Тухайн газарт очиход тухайн Өндөр толгой гэх газарт эхний үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь нэг ширхэг экскаватор трактор газар ухаж ачааны автомашинд шороо ачиж байсан, тухайн газар нь бага хэмжээний нүх байсан, мөн дараагийн үйл ажиллагаа явуулсан гэх газарт ирэхэд тэр газарт ямар нэгэн техник үйл ажиллагаа явуулаагүй байсан, уг газрыг ухаж шороонуудыг нь гаргасан байсан, тухайн газарт цагдаагийн ажилтан үзлэг хийж ухсан газрын цэг солбицлыг байршил тодорхойлогч багажаар цэг солбицлыг тодорхойлсон байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 67-68 /,
Гэрч Д.*******ын... Би зургуудыг үзлээ, тэр үед миний нөхөн сэргээгээрэй гэж хэлж байсан газар мөн байна, гэхдээ тэр үед энэ газарт ийм том нүх байгаагүй, жижиг жижиг шрүп нүхтэй газар л байсан юм, тэр үеэс их том нүх ухчихсан байна... гэх мэдүүлэг / хх-ийн 69-70, 72 /,
Гэрч Н.ын... 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл гэрээ байгуулсан байгаа, уг нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулсан газраа нөхөн сэргээж холбогдох байгууллагад хүлээлгэн өгөөгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 /,
“Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт..., Howo маркийн улсын дугаартай ачааны авто машин, Экскэватор авто тээврийн хэрэгслүүдийг 28000000 төгрөгөөр үнэлсэн .... гэх дүгнэлт / хх-ийн 122/
“Нуман-Алтай” ХХК-ны Байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо...,Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд учруулсан экологи- эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 277 677 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 83 296 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 84-109/
“Нуман-Алтай” ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шинжээчийн ...,*******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 277 677 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 83 296 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 110/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” хоршоон-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Н ыг тусгай зөвшөөрлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай “*******” хоршооны тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай “*******” хоршоо нь 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 9 гишүүнтэйгээр байгуулагдаж ахлагчаар Н.Наранбааатар бүртүүлсэн байна.
Шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай “*******” хоршоог нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн сонирхлын төлөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Н.Н ын гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцов.
Иймд шүүгдэгч хуулийн этгээд “*******” хоршоог төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болон шүүгдэгч Н.Н нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэргийг үйлдсэн тул шүүгдэгч хуулийн этгээд “*******” хоршоонд ял оногдуулж, байгаль орчинд учирсан хохирол болон хуулийн этгээдэд хүлээлгэсэн торгох ялыг уг гэмт хэргийн гүйцэтгэгч Н.Н төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Н ыг тусгай зөвшөөрлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэнд ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Н ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүхээс шүүгдэгч “*******” хоршоо болон шүүгдэгч Н.Н т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Н анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч хуулийн этгээд “Стандарт хайрга” ХХК-д торгох ялыг оногдуулж, компаний хөрөнгийн хувь хэмжээ, бусад орлого олох боломжийг зэргийг харгалзан хэсэгчлэн төлөхөөр тогтоож, үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.
Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон, уг үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг шүүгдэгч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Н аас гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учирсан хохирол болох 520.125 төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөр 67038 төгрөг нийт 587.163 төгрөг гаргуулж, Их Богд байгалийн цогцолбор газар хамгаалалтын захиргаанд олгуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч хуулийн этгээдийн “*******” хоршооны ... ******* регистрийн дугаартай гэрчилгээ ...-г хүчингүй болгохыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,
Харин хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч шүүгдэгч Н.Н ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Hovo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15000000 төгрөг, экскаватор машины үнэ 13.000.000 төгрөг нийт 28000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Hovo маркийн улсын дугаартай авто машиныг эзэмшигч Н.Н т тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Н нь энэ хэргийн уламаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Н.Н ыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн
Шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд, “*******” нөхөрлөлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Н т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 5.7 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөлийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах газрын хэвлий нөхөн сэргээлт эвдэрсэн газрын болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Н.Н т тэнссэн хугацаанд ашигт эрж хайхтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4,9-т зааснаар шүүгдэгч Н.Н т нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн биелүүлээгүй санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөлд оногдуулсан хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жил, 1 сарын дотор хэсэгчлэн буюу сар бүр 800000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаас шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөлийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Н аас гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учирсан хохирол болох 520.125 төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөр 67038 төгрөг нийт 587.163 төгрөг гаргуулж, Их Богд байгалийн цогцолбор газар хамгаалалтын захиргаанд олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Н ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Hovo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15000000 төгрөг, экскаватор машины үнэ 13.000.000 төгрөг нийт 28000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Hovo маркийн улсын дугаартай авто машиныг эзэмшигч Н.Н т тус тус буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хуулийн этгээд “*******” нөхөрлөлийн Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн ******* дугаартай тоног төхөөрөм худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа гэрчилгээг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, Hovo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шүүгдэгч .Наранбаатарт буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Наранбаатарын эзэмшилийн телевизорыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх телевизорыг хэрэгцээний дагуу шүүгдэгч Н.Н т буцаан олгосугай.
11. Шүүгдэгч Н.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12. Шүүгдэгч Н.Н т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Н т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА