Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1308

 

   2020        07        17                                   2020/ШЦТ/1308

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Л.Галав

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 2006 01899 1161 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Д.Б,

         Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Э-г Австрали  улс руу сургуульд явуулж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж 15.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.Үүнд:

         Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би бэлэн 6.000.000 төгрөг аваагүй. Эхлээд 1.500.000 төгрөгийг Н-гийн хажууд, 1.000.000 төгрөгийг М.С болон Н нарын хажууд авсан. Өөр бэлэн мөнгө аваагүй. Б.Э-с 12.150.000 төгрөгийг авсан. Би байцаагдаж байхдаа үүнийг хэлж байсан. Эхэндээ 17.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Бэлнээр 2.500.000 төгрөгийг авсан. Тэгээд нүүрэлдэж байцаалт авсан. Би Австраль улс руу сургуульд явуулна гэж хэлж мөнгө авсан гэсэн мэдүүлэг.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.С-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-28, 107-108/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Я-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 54-74/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 83/, хохирлын баримт /хх-н 38-40/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Э-г Австрали  улс руу сургуульд явуулж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж 15.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Хохирогч Б.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Б нь манай ах гадаад хэргийн яаманд ажилдаг, бас танил ихтэй хүн байдаг би наад асуудлыг чинь шийдээд өгье, Австрали улсын Сидней хот руу сургуульд явуулаад өгье, харин тодорхой хэмжээний мөнгө хэрэг болно, шаардлагатай үед хэлэнгүүт шууд мөнгөө шилжүүлээд байгаарай гэж хэлэхээр би зөвшөөрөөд бид 2 тохиролцсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр над руу Д.Б залгаад манай хүүхдийн бие муу байна, надад яралтай мөнгө хэрэг болчихлоо та над руу яаралтай мөнгө шилжүүлээч гэж хэлэхээр нь би Д.Б-н эзэмшлийн данс болох 5015179019 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэр едрөөс эхлэн бичиг баримтыг чинь бүрдүүлэлтэнд хэрэглэх хэрэгтэй байна, дансанд мөнгө байрлуулах шаардлагатай байна, миний данс руу шилжүүлээд бай, би өөрөө нөгөө хүнтэйгээ уулзаад зохицуулна гэж хэлээд удаа дараагийн үйлдлээр надаас нийт 4.300.000 төгрөгийг авсан. Мөн надаас 2 удаа бэлнээр 4,500,000 төгрөг өгсөн үлдсэнийг нь дандаа дансаар шилжүүлсэн байгаа. Эдгээр авсан мөнгөнүүд нь миний дансны хуулган дээрээс харагдана...”, “... Урьд мэдүүлэхдээ 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн. Одоо яг хэд хэдээр өгсөнөө санахгүй байгаа болохоор Д.Б-н хэлснээр 2.500.000 төгрөг өгсөн. Нийт 12.150.000 төгрөг болж байна. Дансаар өгсөн 9.650.000 төгрөг дээр бэлнээр өгсөн 2.500.000 төгрөг нэмээд нийь 12.150.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-20/,

           Гэрч М.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Д.Б нь хорих 407 дугаар ангид намайг ажилд орсны дараа хоригдлоор залилингийн хэргээр орж ирж байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сард Д.Б нь суллагдсаныхаа дараа надтай утсаар холбоо барьж ар гэр амьдралыг чинь үзэж хараад өгье гэж хэлээд бид хоёр Б-ын Нисэхэд байдаг гэрт нь очиж уулзсан. Бид 2 уулзаад гэрт нь ороод аман хуураар ар гэрийн амьдрал үздэг гэж хэлээд миний амьдралыг үзэхээр нь би ажлаа солих санаатай байгаа гэж хэлэхэд би ажлыг чинь солиод өгье хүн амьтантай  яриад өгье гэж хэлж байсан. Тэрнээс хойш манай гэрт нэг удаа ирж манай аав ээжийг үзэж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/,

          Гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би Б гэх хүнд 1.000.000 төгрөг өгч байсан. Тухайн үед Б-ыг засал хийдэг, үзэж хардаг гэж хэлж байсан. Манай нагац дүү Б.Э гадагшаа гарах гээд.Д.Б-р ажлаа битүүлгэж байгаа гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

         Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Д.Б хувиараа жоншны уурхайд ажилладаг, Бид хоёр Хэнтий аймгийн Бор өндөр суманд амьдарч би уулын баяжуулах үйлдвэрт гагнуурчин хийдэг гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Гэрч Д.Я-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  Миний төрсөн дүү Д.Б би хүнээс мөнгө авах гэсэн юм та дансны дугаараа өгч бай гэхээр нь би хаан банкны өөрийн эзэмшлийн 5034738656 дугаарын дансыг хэлж өгсөн, Миний дансанд мөнгө орсон үед миний утсанд мэдээлэл ирдэг 100.000, 200.000, 1.000.000 төгрөг миний данс  ороод манай дүү картаа уншуулж авсан. Би ямар учиртай мөнгө миний данс руу ороод байгаа талаар асуухад би таньдаг хүнээс мөнгө авсан гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй миний дансаар мөнгийг Д.Б миний картаар авсан, би мөнгө авсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Хохирогч Б.Э, шүүгдэгч Д.Б нарын “Хаан банк”-ны дансны хуулга /хх-н 05-10/, /13-15/,

          Яллагдагч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  Би ганц Э-с мөнгө аваагүй. би Б.Э-с би дансаар 9.650.000 төгрөг өгсөн, бэлнээр 2.500.000 төгрөг өгсөн нийт 12.150.000 төгрөг Б.Э-с авсан нь үнэн, Э-с гадна С-с 2.300.000 төгрөг авсан, эмч Н-с 1.000.000 төгрөг авсан. Нийт 15.000.000 төгрөг гэж хэлж байсан. Б.Э-аас 12.150.000 авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Э-с Австрали улс руу сургуульд явуулж өгнө гэж худал хэлээд мөнгө авсан, бусад хүмүүс мөнгөө надад бариа засал хийлгээд өөрсдөө сайн дураараа өгсөн...” /хх-н 46-47/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

       Шүүгдэгч Д.Б нь хорих ангиас суллагдаж гарч ирээд өөрийнх нь хүүхдүүдийн амьдрал хүнд байдалтай байсан учраас амьдралаа зохицуулахын тулд бусдын хуурч мөнгө олсон талаар хүлээн мэдүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлсэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна гэж үзэв. 

           Иймд Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлсэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Б.Э-д энэ хэргийн улмаас 12.150.000 төгрөгийн хохирол учруулсан, уг хохиролоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 26 дугаар гудамж 18 тоотод оршин суух хаягтай, РД:ЧЕ82111662, шүүгдэгч О овогт Д.Б-с 12.150.000 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч, Б овогт Б.Э-д олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Б нь хорих ангиас гарч ирээд өөрийн хүүхдүүдийг төрсөн эхийнхээ асрамжнаас авч өөр дээрээ хамт амьдарч байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт асран хамгаалагч тогтоосон засаг даргын захирамжийг өөрчлүүлж хүүхдүүдээ өөрөө асран хамгаалахаар авсан гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүх хорих ял шийтгэл оногдуулсан тул шүүгдэгч нөхөртэй гэх боловч албан ёсны гэр бүлийн баталгаагүй, хүүхдүүд нь эхээрээ овоглодог байх тул түүний асрамжинд байсан насанд хүрээгүй хүүхдүүдийг асран хамгаалагчид нь буцаан өгөх  нь зүйтэй гэж үзсэн  болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. О овогт Д.Быг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Д.Б-ыг 2 жил 8 сарын хугцаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн  3,4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэргийн улмаас Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, Б овогт Б Э-д олгосугай.

         7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч   Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН