Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00534

 

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар  харуцагч “Нью жуулчин констракшн” ХХК-иас 46,029,261 төгрөгийг гаргуулж ‘Гурван титэм ББСБ” ХХК-д олгосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хсэгт заасныг баримтлан “Гурван титэм ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 447,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 388,091 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нью жуулчин костракшн” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд улсын эрхийн бүртгэлийн Ү-2204068469 бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаан хуарангийн  гудамж 16 дугаар байрны 00 17.5 мкв нэг өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065497 бүртгэлтэй 15 дугаар байрны зоорийн давхрын 64 тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065474 бүртгэлтэй 15 дугаар байрны зоорийн давхрын 65 тоот авто зогсоол зэрэг барьцааны зүйлээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ