Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1606

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                            

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч О.Ц, Н.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ц, Н.Эд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06797 0535 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн О.Ц, 1977 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэршэжилгүй, Буянт Ухаа 1 хотхоны СӨХ-д харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2-16 тоотод оршин суух, урьд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатний шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй, регистрийн дугаар / /,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Н.Э, 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Жамсран уулын арын 5-38 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар / /,

Шүүгдэгч О.Ц нь таксинд явж байхдаа Н.Этай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастал плазагийн орчимд иргэн Н.Балжиннямыг хүргэж өгөөд таксины тооцоо хийхдээ Хаан банкны виза картыг авч АТМ машинаас мөнгийг авч картыг буцаан өгөхдөө өөрийн картаар сольж өгч улмаар тус картыг өөрийн найз Н.Эд өгч Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да Хүрээ захын АТМ машинаас 2 удаагийн гүйлгээгээр 3.300.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан,

Мөн Н.Этай бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да Хүрээ захын АТМ-ээс 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Шинэтулгын Хаан банкны виза картнаас 1.650.000 төгрөгийг нууцаар, хууль буаар авч үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө О.Цтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да Хүрээ захын АТМ машинаас 2 удаагийн гүйлгээгээр иргэн Н.Балжиннямын Хаан банкны виза картнаас 3.300.000 төгрөгийг хууль бусаар, нууцаар авсан,

Мөн О.Цтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын АТМ-ээс 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Шинэтулгын Хаан банкны виза картнаас 1.650.000 төгрөгийг нууцаар хууль бусаар авч үргэлжилсэн үйлдлээр  бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Н. Балжинням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 12 цагийн орчимд би найз охин Болортолын хамт Гандангаас такси бариад оюутны байрны хойд талын Кастал плазагийн орчимд хүргүүлсэн. Тэгээд би бэлэн мөнгө байхгүй АТМ орчихоод ирье гэсэн чинь жолооч нь за та хоёр байж бай би АТМ орчихоод ирье кодоо хэлчих гэхээр нь за гэж хэлээд би пин кодоо хэлээд картаа өгсөн. Тэгээд байж байтал удалгүй миний данснаас  10.000 төгрөгний зарлага гарсан ба нөгөө жолооч ирээд миний карттай адилхан ногоон карт өгсөн. Би тухайн үед тэр картыг анзаараагүй өөрийнхөө картыг байна л гэж бодсон юм. Тэгээд би такснаас буугаад АТМ орж картаа уншуулах гэтэл блоклогдсон карт байна гаж мэдээлэл гарч ирээд дахиад нэг оролдоод үзтэл АТМ картыг залгисан. Тэгээд би найз охиныхоо гэрт орж ирээд байж байсан чинь 01 цаг 11 минутанд миний данснаас 300.000 төгрөгийн зарлага гарсан ба удалгүй дахиад данснаас 3.000.000 төгрөгийн зарлага гарахаар нь би хаан банкны лавлах руу залгаж асуутал миний данснаас Да хүрээ захын Хаан банкны АТМ-ээс зарлага гарсан байна гэж хэлэхээр нь би цагаад хандсан...” гэх мэдүүлэг /xx-н 11-14/,

Гэрч Ц.Болортоль мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Банзүрх дүүргийн 22 дугаар хороо Кастел плазад хүргүүлсэн тэгээд сууж явсан таксины жолооч бид хоёрыг сууж бай ах нь яваад ирье гэхээр нь Балжинням өөрийн хаан банщны харилцах картаа өгөөд е кодыг хэлж өгөөд явуулсан. Тэгэхэд бид хоёр машинд нь үлдсэн. Тэгээд удалгүй тухайн жолооч манай найз залуугийн картыг хариулт 4.000 төгрөгийн хамт өгсөн. Бид хоёр аваад шууд тэндээ буусан ба таксины жолооч АТМ-аас 10.000 төгрөг авсан талаар 00 цаг 11 минутанд 300.000 төгрөг 01 цаг 13 минутанд 3.000.000 төгрөг данснаас нь гарсан. Тэгээд тухайн жолооч карт сольсон байна гэж бодсон учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Хохирогч Г.Шинэтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо шөнийн дэлгүүрийн ойролцоо байх найзууд болох Атарбаяр, Цэвээндорж  хоёртой ууж байгаад орой 22  цагийн орчим би харих гээд Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Тэнгэр плаза худалдааны төвийн харууд байрлах 110 дугаар байранд дүү Гантуяагийнд очих гээд такси бариад таксины жолоочид надад бэлэн мөнгө байхгүй АТМ-тэй гаүар очоод зогсчих гэж хэлсэн. Удалгүй АТМ дээр зогсчихлоо гэхэд би жолоочид хаан банкны карт болон нууц үгээ хэлчиххээд нэг мэлсэн чинь унтсан байсан. Тэгээд таксины жолооч сэрээгээд Тэнгэр плаза худалдааны төв дээр ирчихлээ буу гэж хулууд би таксины жолоочоос зартаа аваад буухад Тэнгэр худалдааны төвийн урд хаалга дээр ирсэн байсан. Тэгээлл би дүү блох Гантуяагийн гэрт орж унтсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр босоод зартаа үзсэн чинь Соёл-Ундрах Далантай гэсэн нэртэй карт байсан. Тэгээд миний хаан банкны 5639051806 данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 1.650.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... мөнгөө олж авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй. Холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага ноогдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/,

Яллагдагч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа өөрийн эзэмшлийн 6978 УНЦ улсын дугаартай Фит маркийн машинаар халтуур хийж байгаад 2019 оны 11 дүгээр сарын дундуур байхаа сайн санахгүй байна Модны 2-н голын замаас 2 хүн авсан. Тэр хоёр хүн 1000 оюутны байрны гэрлэн дохио өнгөрөөд буусан. Тэгээд 8500 төгрөг гарсан ба тооцоо хийх гэсэн чинь бэлэн мөнгө байхгүй байсан ба найз охин нь бөөлжөөд нөгөө залуу надад картаа өгөөд нууц үгээ хэлээд миний картнаас 10.000 төгрөг авчих гэсэн. Тэгээд би картыг нь аваад Хаан банкны АТМ ороод картнаас нь 10.000 төгрөг авсан. Тэгээд зартыг нь өөрөө авч үлдээд миний машины шилний цан хусдаг байсан карт байхаар тэрийг өгөөд явуулсан. Тэгээд нйаз Э руу залгаад надад нэг карт байна мөнгө байж магадгүй хоёулаа үзэх үү гэсэн тэгтэл Э надаас картныхаа нууц үгийг мэдэх юм уу гэж асуухаар нь би мэднэ гэсэн. Удалгүй Этай Цайз захын зүүн талд уулзаад бид хоёр хамт Баянзүрх дүүрэг Да хүрээ захын хажууд байдаг Хаан банкны АТМ орсон. Э нөгөө картыг аваад АТМ ороод үлдэглдлийг нь үзээс над руу залгаад 1.900.000 төгрөг байна гэсэн. Тэгэхээр би 300.000 төгрөг авчих гэсэн. Э илүү хийгээд 3.300.000 төгрөгийг тэнцүү буюу 1.650.000 төгрөгөөр нь хувааж авсан. Мөнгө авсаны дараа уг картыг гудамжинд хаясан. Картны үлдэгдэл 1.900.000 биш 19.000.000 байсан м шиг байна лээ...2020 оны 01 дүгээр сарын дундуур /хэзээ гэдгээ сайн санахгүй байна/ өөрийн 6978 УНЦ улсын дугаартай Хонда Фит маркийн машинаар халтуур хийгээд явж байтал манай найү Э над руу “би нэг хүн аваад явж байгаад нөгөө хүний хамт машинаасаа буусан тэгтэл арын машины жолооч машинаа холдуул гэхээр машинаа холдуулчхаад эргээд иртэл нөгөө хүн алга болчихсон байна, картаа нууц үгээ хэлээд, надад үлдээсэн байгаа хоёулаа хамт яваад картанд нь мөнгө байна уу харах уу” гээд надруу залгасан. Тэгээд бид хоёр картанд мөнгө байгаа эсэхийг үзэхээр Да хүрээ захын хажууд уулзсан. Тэгээд Да хүрээ захын үүдэнд байдаг АТМ ороод нөгөө хүний картанд мөнгө байна уу үгүй юу хартал дансанд нь 1.670.000 төгрөг байхаар Э бид хоёр 1.650.000 төгрөг аваад гарсан. Тэндээсээ гараад бид хоёр мөнгөө хуваахуу яах уу гэж байгаад хэрэггүй юм байна гээд Эгын машинд хадгалахаар болсон тэгээд хэд хоногын дараа цагдаагаас дуудаад ирээд нөгөө 1.650.000 төгрөгөө хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /xx-ийн 35-38, 120-123/,

Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны сүүлээр хэзээ байсныг сайн санахгүй байна манай найз Цтай Цайз захын баруун талд байдаг Асайт худалдааны төвийн автобусны буудал дээр уулзсан. Тэгээд надад нэг карт байна мөнгөтэй юм шиг байна хоёулаа очоод үзье гээд миний машинаар Да хүрээ захын баруун талд Хаан банкны АТМ-рүү явсан. Тэгээд очоод картыг нь аваад АМТ орсон тэгээд уг картын кодыг Цаас утсаар асуугаад үлдэгдлийг нь харсан. Одоо үлдэгдэл нь хэдэн төгрөг байсан талаар санахгүй байна. Тэгээд Цад хэлэхэд 3.000.000 төгрөг авчих гэсэн би 3.000.000 төгрөг авах гэж байгаад 300.000 төгрөг авчихсан. Тэгээд дахин хийгээд 3.000.000 төгрөг авсан. Мөнгөө аваад АТМ-с гараад иртэл Ц миний машиныг унаад явчихсан байсан. Хаана байна гээд утсаар нь асуутал 72 дугаар хотхоны энд байна хүрээл ир гэхээр нь би такси бариад очсон. Тэгээд бид хоёр уг зартнаас авсан 3.000.000  төгрөгийг 1.650.000, 1.650.000 төгрөгөөр хувааж аваад явцгаасан. Мөнгө авсан картаа Цад өгөөд Ц хаясан байхаа...картнаас мөнгө авах санааг би гаргасан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, өөр нэмж ярих зүйлгүй миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /xx 39-42, 113-116/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5-7, 94/, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77-79/, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 69-70/, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 133-139/, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 131-132/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47, 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68, 96/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Ц, Н.Э нар нь бүлэглэн таксинд явж байхда 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастал плазагийн орчимд иргэн Н.Балжиннямыг хүргэж өгөөд таксины тооцоо хийхдээ Хаан банкны виза картыг авч АТМ машинаас мөнгийг авч картыг буцаан өгөхдөө өөрийн картаар сольж өгч улмаар тус картыг өөрийн найз Н.Эд өгч Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да Хүрээ захын АТМ машинаас 2 удаагийн гүйлгээгээр 3.300.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан болох нь ,

Мөн шүүгдэгч О.Ц, Н.Э нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да Хүрээ захын АТМ-ээс 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Шинэтулгын Хаан банкны виза картнаас 1.650.000 төгрөгийг нууцаар, хууль буаар авсан болох нь

Хохирогч Н. Балжиннямын: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 12 цагийн орчимд би найз охин Болортолийн хамт Гандангаас такси бариад оюутны байрны хойд талын Кастал плазагийн орчимд хүргүүлсэн. Тэгээд би бэлэн мөнгө байхгүй АТМ орчихоод ирье гэсэн чинь жолооч нь за та хоёр байж бай би АТМ орчихоод ирье кодоо хэлчих гэхээр нь за гэж хэлээд би пин кодоо хэлээд картаа өгсөн. Тэгээд байж байтал удалгүй миний данснаас 10.000 төгрөгийн зарлага гарсан ба нөгөө жолооч ирээд миний карттай адилхан ногоон карт өгсөн. Би тухайн үед тэр картыг анзаараагүй өөрийнхөө картыг байна л гэж бодсон юм. Тэгээд би таксинаас буугаад АТМ орж картаа уншуулах гэтэл блоклогдсон карт байна гаж мэдээлэл гарч ирээд дахиад нэг оролдоод үзтэл АТМ картыг залгисан. Тэгээд би найз охиныхоо гэрт орж ирээд байж байсан чинь 01 цаг 11 минутанд миний данснаас 300.000 төгрөгийн зарлага гарсан ба удалгүй дахиад данснаас 3.000.000 төгрөгийн зарлага гарахаар нь би хаан банкны лавлах руу залгаж асуутал миний данснаас Да хүрээ захын Хаан банкны АТМ-ээс зарлага гарсан байна гэж хэлэхээр нь би цагаад хандсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.Шинэтулгын: “... 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо шөнийн дэлгүүрийн ойролцоо байх найзууд болох Атарбаяр, Цэвээндорж  хоёртой ууж байгаад орой 22  цагийн орчим би харих гээд Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Тэнгэр плаза худалдааны төвийн харууд байрлах 110 дугаар байранд дүү Гантуяагийнд очих гээд такси бариад таксины жолоочид надад бэлэн мөнгө байхгүй АТМ-тэй гаүар очоод зогсчих гэж хэлсэн. Удалгүй АТМ дээр зогсчихлоо гэхэд би жолоочид хаан банкны карт болон нууц үгээ хэлчиххээд нэг мэлсэн чинь унтсан байсан. Тэгээд таксины жолооч сэрээгээд Тэнгэр плаза худалдааны төв дээр ирчихлээ буу гэж хулууд би таксины жолоочоос зартаа аваад буухад Тэнгэр худалдааны төвийн урд хаалга дээр ирсэн байсан. Тэгээлл би дүү блох Гантуяагийн гэрт орж унтсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр босоод зартаа үзсэн чинь Соёл-Ундрах Далантай гэсэн нэртэй карт байсан. Тэгээд миний хаан банкны 5639051806 данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 1.650.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... мөнгөө олж авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй. Холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага ноогдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч О.Ц, Н.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Ц, Н.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Шинэтулга, Н.Балжинням нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч О.Ц, Н.Э нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Н.Эд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч О.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж,

-урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг биелүүлээгүй байх тул хуульд заасны дагуу хорих ял дүйцүүлэн нэмж нэгтгэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. О.Ц, Н.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Цад 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялр,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаанд тэнсэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Цад урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 өдрийн хорих ялд дүйцүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Цад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Цын урьд цагдан хоригдсон нийт 96 /ерөн зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, О.Ц, Н.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, О.Цад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР