Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 772

 

 

О.Ц, Н.Э  нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Цэрэнжамц,

шүүгдэгч О.Ц, Н.Э  нарын өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цэрэнжамцын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлээр О.Ц, Н.Э  нарт холбогдох эрүүгийн 1906 06797 0535 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овгийн О-н Ц, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .............. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Б У 1” хорооллын СӨХ-ны харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;  

2. Т н овгийн Н-н Э, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../; 

О.Ц нь такси үйлчилгээнд явж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Кастел плаза”-гийн орчимд иргэн Н.Б-г хүргэж өгөөд таксины тооцоо хийхдээ Хаан банкны виза картаар нь АТМ машинаас мөнгө аваад картыг буцаан өгөхдөө өөрийн картаар сольж өгч, улмаар тус картыг өөрийн найз Н.Э-д өгөөд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ" захын АТМ машинаас 2 удаагийн гүйлгээгээр 3.300.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авхуулсан,

мөн Н.Э-тай бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” захын АТМ машинаас 2020 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Ш-н Н.Э-д итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны виза картнаас 1.650.000 төгрөг завшсан,

Н.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн найз О.Ц-с гэмт хэргийн улмаас олсон карт болохыг мэдсээр байж иргэн Н.Б-н эзэмшлийн картнаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Да хүрээ” захын АТМ машинаас хоёр удаагийн гүйлгээгээр 3.300.000 төгрөгийг авсан,

О.Ц-тай бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Да хүрээ” захын АТМ машинаас 2020 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Ш-н итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны виза картнаас 1.650.000 төгрөг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын картыг нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан О.Ц-г Н.Э-тай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан картнаас мөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Э-г “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Э-г О.Ц-тай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан картнаас мөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор О.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цэрэнжамц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын картыг нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан О.Ц-г Н.Э-тай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан картнаас мөнгө завших" гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Э-г “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Э-г О.Ц-тай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан картнаас мөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Төрийн мэдээлэлд хэвлэгдэн 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Ж.Алтанбатад 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч О.Ц, Н.Э  нарын өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Э анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ тохиолдолд хуульд ялаас чөлөөлөх болон тэнсэж болохоор хуульчилсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж шүүгдэгч Н.Э-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч О.Ц, Н.Э  нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болжээ.

Прокуророос О.Ц-г такси үйлчилгээгээр иргэн Н.Б-г хүргэж өгөөд таксины тооцоо хийхдээ түүний Хаан банкны виза картыг аваад АТМ машинаас мөнгийг авч картыг буцаан өгөхдөө өөрийн картаар сольж өгч, улмаар тус картыг өөрийн найз Н.Э-д өгч АТМ машинаас 2 удаагийн гүйлгээгээр 3.300.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авхуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн Н.Э-тай бүлэглэн АТМ машинаас 2020 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Ш-н Н.Э-д итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны виза картнаас 1.650.000 төгрөг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Э нь өөрийн найз О.Ц-с гэмт хэргийн улмаас олсон карт болохыг мэдсээр байж АТМ машинаас иргэн Н.Б-н эзэмшлийн картнаас хоёр удаагийн гүйлгээгээр 3.300.000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн О.Ц-тай бүлэглэн АТМ машинаас 2020 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Ш-н итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны виза картнаас 1.650.000 төгрөг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, прокурорын яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нарийвчлан тогтоож ирүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд тодорхой бус дүгнэлт хийсэн нь “...  гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар  ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино ...” гэсэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилтод үл нийцжээ.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан ба мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж хуульчилжээ. 

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О.Ц нь иргэн Б.Б-н эзэмшлийн картыг Н.Э-д өгсөн, тэрээр уг картыг ашиглан АТМ-ээс мөнгө авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэхээр байна.

Үүнээс гадна хохирогч Б.Б, Г.Ш нарын виза картыг О.Ц нь хууль бусаар аваад өөрт нь өгч байгааг мэдсээр байж Н.Э нь АТМ-ээс мөнгө авч байгааг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж, мөн уг үйлдлийг хөрөнгө завших, мөнгө угаах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.     

Өөрөөр хэлбэл, О.Ц, Н.Э  нарын үйлдлүүдэд хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн байх боломжтой нөхцөл байдал үүссэн байхад Н.Э-н үйлдлийг хөрөнгө завших, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдуулан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүйн улмаас хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон байхад шүүх зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шинжид нь хамааруулан дүгнэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдэл, тухайн гэмт хэргүүдэд хэрхэн, ямар байдлаар оролцсон оролцоо зэргийг зөв тогтоосны эцэст хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тохирох зүйлчлэлээр хэргийг зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул О.Ц, Н.Э  нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.