Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 252

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч Ш.Т , Э.Б , Г.Ч , тэдгээрийн өмгөөлөгч Д.Уранчимэг,

Шүүгдэгч М.Д , М.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ, Д.Төмөрбаатар,

Шүүгдэгч Т.Ө , түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г ,

 

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ч , Б.Т  нарт тус тус холбогдох эрүүгийн 1914006510148 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч танилцаад

                       

                                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 эхнэр, овогт Т.Ө

            2.Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, З овогт Б.Г      

3.Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, овогт Ш.Т

4.Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 02-ны өдер Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, овогт М.Д 

5.Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл  4, эхнэр, овогт М.С ,

6.Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, овогт М.Ч

7.Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, овогт Б.Т

8.Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, овогт Э.Б

                                                     Үйлдсэн хэргийн талаар

            Шүүгдэгч М.Д , Т.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Арын шуурагч” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 26-наас 2019 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Б.А ийн эзэмшлийн 7 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч Б.Т , М.Ч , Т.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Ч.Б ын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч М.Ч , Б.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр гялгар” гэх газраас 2019 оны 02 дугаар сард Д.Д ын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Э.Б , Б.Т  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгийн шарил” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Я.Б ий эзэмшлийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан

           Шүүгдэгч М.Д , Б.Т , М.С, М.Ч , Б.Г  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бумбатын ам” гэх газраас 2019 оны 11 дугаар сарын 12-ноос 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд С.Г ын эзэмшлийн 7 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

        

            Шүүгдэгч Б.Ө , М.Ч  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 20- дын үеэр Ж.Энхмаагийн эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          

 Шүүгдэгч М.Д , Б.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Халиутайн” гэх гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Ж.Энхмаагийн эзэмшлийн 4 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

       

           Шүүгдэгч Т.Ө , М.Ч , Б.Т  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Б.О ын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан

          

             Шүүгдэгч Т.Ө , Э.Б  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг” Булга” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Л.Хишигжаргапын эзэмшлийн 18 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 9.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 Шүүгдэгч М.С, Ш.Т , М.Д , Б.Г  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Хар хошуу” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 13-4-нд шилжих шөнө иргэн С.Чинзоригийн эзэмшлийн 14 тооны адууг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 14.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ш.Т ын мөрдөн байцаалтад өгсөн

...2019 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн үеэр гэртээ байж М.Д  ирээд адуу авсан хуулалцаад өгөөч гээд гуйхаар нь тэгье гэж хэлтэл хаваржаа буюу Бардан гэх газар хүрээд ирээрэй гээд яваад өгсөн. Би хагас цагийн дараа яваад очтол М.Д , М.С, Б.Г  нар нь 14 тооны адуу авчирсан 2 адуу унагаасан байхаар нь уг 2 адуунаас сууж байтал Бадрангийн доод хөтлөөр 2 машины гэрэл гарсан чинь М.Д   машин ирж байна гэрлээ унтраа гэсэн тэгэхээр нь хулгайн адуу байна гэж бодоод 2 адуугаа хуулалцаад би гэрлүүгээ явсан … гэх мэдүүлэг / 1 хх-ийн 175/,

Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн төв эмнэлэг дээр ажилтай байх үед төрсөн дүү М.Д  надруу яриад би хэдэн адуу авсан юм ирээд гаргалцаад өгөөч гэхээр 17 цагийн үед “Бардан” гэх газар очиход М.Д , Б.Г  нар байсан. Адуугаа хуулж байтад Ш.Т  ирээд цуг адуунаас гаргалцаад харанхуй болсон. Доод хөтлөөр машины гэрэл гараад иртэл М.Д  гэрлээ унтраа гэхээр нь би духны гэрлээ унтраасан. Би 2 дахь адуугаа хуулаад байж байтал Ш.Т  гэрлүүгээ явлаа гээд яваад өгсөн… гэх мэдүүлэг / 1 хх-ийн 179-180/,

 

Шүүгдэгч М.Д ы мөрдөн байцаалтад өгсөн

... Би өөрийн эзэмшлийн ягаан өнгийн мустанг 5 маркийн улсын дугааргүй, бичиг баримтгүй мотоцикльтой Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Хар хошуу” гэх газраас нийт 14 тооны адууг тууж Шаргалжуутын “Бардан” гэх газар үлдээчихээд хэд хоногийн дараа тухай газарт Б.Г , Ш.Тогмод, М.С нарын хамт 14 тооны адууг нядалж махыг Шаргалжуутын төв рүү мотоциклиор зөөж ээжийн хашаан дотор байдаг амбаарт оруулж хурааж тавиад маргааш нь Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явах  ачааны машинд ачиж Улаанбаатар хотод оруулж танихгүй махны ченжид 14 тооны адууны махаа 11000000 төгрөгөөр зарж борлуулсан .. гэх мэдүүлэг / 1 хх-ийн 176-177/,

 

Шүүгдэгч М.Ч ийн мөрдөн байцаалтад өгсөн

... 17 цагийн үөд би өөрийн эмшлийн улсын дугаар бичиг баримтгүй мустанг 5 маркийн мотоцикльтой М.Д ы хамт Баянхонгор аймаг орсон. Буцаад 18 цагийн үед Шаргалжуут руу явсан. Тэгтэл замд буюу “Бумбатын ам” гэх газарт 7 тооны адуу байхаар нь  бид хоёр 7 тооны адууг тууж Шаргалжуутын Бардангийн жижиг” Өндөр цагаан гэх газар үлдээчихээд Шаргалжуут багийн ороод би тэндээ үлдээд М.Д  нь уг 7 тооны адууг цааш нь “Хөшөөт”  гэх газар луу туусан. Орой 22 цагийн уед М.Д  над руу утсаар яриад нөгөө 7 тооны адуугаа “Хөшөөт “ гэх газар туугаад ирсэн. Машинаа аваад ир гэхээр өөрийн эзэмшлийн 44-06  БНХ улсын дугаартай цагаан өнгийн амьжиргаа цагаан гэх машинаа унаад шаргалжуутын төвөөс Б.Т ыг аваад “Хөшөөт “ гэх газар шөнө 23 цагийн үед ирэхэд М.Д , Б.Г  нар нь 7 тооны адуунаас 4 тооны адууг нь нядалсан байсан. Б. Тогтуунбаяр, Б.Г , М.Д  бид нар 4 адууг нядласан. Би М.Сын гар утас руу залгаж “Хөшөөт “ гэх газар хүрээд ир гээд дуудахад ирсэн. 7 тооны адууны махаа машинд ачсан. М.Ганбат хөдөө гэрлүүгээ, М.С нь Шаргалжуутын төвд эрүүл мэндийн төвд галчаар ээлжтэй байсан тул явсан. Б. Тогтуунбаяр бид 2 махаа ачаад Шаргалжуут руу явсан. М.Д  тэндээ үлдсэн. Шаргалжуутын төв ороод М.Сын амбаарт махыг хийсэн бид хоёр гэр гэрлүүгээ явцгаасан. Махыг М.Д  аймгийн төв оруулж зарсан байсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 43-44/,

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэр 'Шаргалжуут тосгон дээр гэртээ байж байтал 16 цагийн үед надруу М.Д  нь “Бардан “гэх газар хүрээд ир адуу гаргалцаад өгөөч гэхээр нь би 17 цагийн үед тэр газар очиход М.Д  нь 14 тооны авчирсан 4 адууг нядалсан 2 тооны адууг унагаасан 8 тооны адуу нь хашаан дотор байсан.  Би унагаасан 2 адуунаас нь хуулалцаад сууж байтал Ш.Т  ирсэн,М. Дэлгэрсайхан, М.С, Ш.Т  бид нар 4 адуугаа гаргаад байж байтал доод хөтлөөр машины гэрэл гарсан чинь М.Д  нь гэрлээ унтраа гээд байхаар нь гэрлээ унтраасан. Би М.Д аас юун учиртай адуу юм гэж асуутал хулгайн адуу байсан талаараа хэлсэн. М.С  эмнэлгийнхээ галыг түлнэ гээд явсан. Ш.Т  бас гэрлүүгээ явсан. М.Д  бид 2 үлдсэн бүх адуугаа гаргалцаж дуусаад махаа Шаргалжуут байдаг М.Д ы ээжийхэн амбаарт махыг нь зөөж оруулчихаад би явсан. Харин М.Д  нядалсан гэх адууны арьс ширийг хогийн толгойд аваачиж  шатаасан гэсэн. М.Д  нь уг адууны махыг Улаанбаатар хотруу ачуулж зарсан гэсэн... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 172-173/

 

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн “Нам ташуу” гэх газраас Г.Ч ийн хамт 2 мотоцикльтой 20-30 орчим үхэр дотроос 1 тооны шүдлэн насны үхрийг хулгайлж  үхрийг тууж “Нам даваа”  гэх газар үхрийг нядалж махыг нь мотоцикль дээр ачиж Шаргалжуутын багийн төв дээр байдаг Г. Чинзоригийн байшинд оруулж тавьсан. Махыг 2-3 хоногийн дараа Г.Ч  Баянхонгор аймаг руу авч зарсан байсан. Үхрээ зарсан гээд 100.000 төгрөг өгсөн. Мөн М.Д  бид 2 миний эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклиор Өлзийт 3 дугаар багийн нутаг “Халиутайн эх” гэх газраас нилээн олон тооны үхрээс 4 тооны үхрийг тасдаж  Шаргалжуут баг руу тууж оруулж өгчихөөд би гэрлүүгээ явсан. Би хэд хоногийн дараа М.Д аас юу болсон талаар 4 тооны үхрийг нядалсан гэж хэлсэн надад 40.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 95/,

 

Шүүгдэгч Б.Т ын мөрдөн байцаалтад өгсөн

... Шаргалжуут тосгон дээр байж байтал М.Д  утсаар яриад Г.Ч  “ Хөшөөт” гэх газар луу явах гэж байна чи ирээд адуу гаргалцаад өг гэхээр  юун учиртай адуу гэж асуухад хүнээс авсан адуу байгаа юм хүрээд ир гэхээр Г.Ч ийн хамт “Хөшөөт” гэх газар очиход Б.Г , М.Д  нар нь нийт 7 тооны адуу авчирсан 5 тооны адууг унагаасан, 2 адуу нь амьд байхаар нь 2 адуунаас гаргалцаад байж байтал М.С ирээд бид  тав 7 тооны адууг нядалсан. М.С нь Шаргалжуут тосгон руу эмнэлгийн гал түлнэ гээд яваад өгсөн. Г.Ч ийн эзэмшлийн амьжиргаа цагаан гэх машин дээр Б.Г , Г.Ч , М.Д  бид нар махыг ачсан. Б. Ганбат нь хөдөө гэрлүүгээ явсан. Г.Ч  бид 2 махыг аваад Шаргалжуут тосгон луу явсан. Махыг М.Д ы ээжийнхээ хашаанд байх амбаарт оруулж тавьсан. 7 тооны адууны махыг цааш нь яасан эсэхийг би мэдэхгүй… гэх мэдүүлэг / 2 хх-ийн 34-35/,

 

Шүүгдэгч Э.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн “Баянгийн шарил” гэх газраас өөрийн эзэмшлийн UB motor маркийн мотоциклиор Б.Т ын хамтаар 20 гаран тооны адууг ойролцоогоор 1 километрийн орчим тууж” Баян” гэх газарт гэрийнхээ гадаа  авчирсан.  Манайд Бямбаням, Хадбаатар нар ирсэн байхаар нь би 2 тооны адуу худалдаж авсан. Гаргалцаад өгөөч гэтэл тэгье гэсэн. 20 гаран тооны адууг хашаа руу тууж оруулаад 2 адууг нь үлдээж бусад адууг нь буцаагаад туусан. Хадбаатар, Бямбаням, Тогтуунбаяр нарын хамт 2 адууг нядалж мах арьс ширийг аймгийн төв оруулж зарсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 151-152/,

 

Хохирогч Г.Ч ийн мөрдөн байцаалтад өгсөн

..2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Хар хошуу “ гэх газраас 14 тооны адуугаа алдсан юм...Адууны сэг байсан гэх газрыг ухаж үзэхэд 3 адууны толгой гарч ирсэн бөгөөд тухайн газар хөлдүү байсан гүйцэт гаргаж ирж чадаагүй доошоо зарим сэгнүүд нь үлдсэн байсан алдсан 3 тооны адууны толгой нь мөн байсан. Би хохирлоо барагдуулж аваагүй байгаа бөгөөд 14 тооны адууны үнэлгээ буюу 14.700.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 138-139/

 

Хохирогч Л.Х ын мөрдөн байцаалтад өгсөн

 ..Манайх 7 тооны тугалтай үнээ буюу тугал нийлээд 14 тооны, 1 тооны сувай үнээ, 3 тооны бух алдсан нийт 18 тооны үхэр алдсан...манайх үхрээ 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр алдсан нь үнэн, ..Би өөрийн алдсан 18 тооны үхрээс 8 тооны үхрийг буцааж хүлээн авч, 8 үхрийн оронд өөр үхэр өгч 2 тооны үхрийн үнэнд надад 2000000 төгрөгийг өгч миний алдсан гэх 18 тооны үхрийн хохирол бүрэн төлөгдөж дууссан. Гэхдээ үхрээ алдаад эрж хайсны зардал 400.000 төгрөг болон үнэлгээ тогтоосны зардал 150.000 төгрөг нийт 550.000 төгрөгийг нэхэмжилж байна гэхдээ надад баримт байхгүй ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-50/,

 

Хохирогч С.Г ын мөрдөн байцаалтад өгсөн

...Миний алдсан гэх дээрх 3 морь нь жороо, хурдан морь байсан гэхдээ ямар нэгэн тэмцээнд уралдаанд орж шагнал авч байгаагүй болохоор надад ямар нэгэн нотлох баримт байхгүй... Би 7 тооны адууны хохирлоо барагдуулж аваагүй тул 7 адуугаа  7000000 төгрөгөө нэхэмжилж байна,  мөн үнэлгээг гаргуулахдаа 70.000 төгрөгөөр гаргуулсан тул нэмж 70.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би уг 7 тооны адууг алдаад эрж хайхдаа би Шаргалжуут, Өлзийт сум, Эрдэнэцогт, Өвөрхангай аймгийн Уянга сумдын нутгаар эрж хайсан бензин шатахууны үнэ болох 1000000 төгрөг болсон нийт 8.070.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1 хх-ийн 235-236/

 

Хохирогч М.Г ы мөрдөн байцаалтад өгсөн

...Манайх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Нам ташуу” гэх газраас 1 тооны сарлагийн үхрээ алдсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны үеэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Халиунтайн эх” газраас 4 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан, манай нийт 5 тооны сарлагийн үхрийг Б.Ө , М.Ч , М.Д  нар хулгайлсан байсныг цагдаагийн байгууллага олж тогтоосон,….манай эхнэр Ж.Энхмаа нь энэ хэрэгт оролцохооргүй болсон өвчний учир эмнэлэгт хэвтэж байгаа учир би энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Би өөрийн алдсан 5 тооны сарлагийн үхрийн үнэ 3.700.000 төгрөгөө нэхэмжилж байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 75-76/,

 

Хохирогч Я.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 25018 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багт “Баянгийн шарил” гэх газар очиж адуугаа бүртгэхэд 21 тооны адуу бүрэн байсан. 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр адуугаа дурандтал содон зүсмийн адуунаас хонгор гүү, зээрд гүү хоёр байхгүй байхаар нь ойр орчмоор хайгаад олдохгүй байхаар нь хүмүүст захиад одоог болтол сураг гараагүй байж байтал манай багийн нутаг болон Өлзийт сумаас олон тооны бод мал хулгайлсан хүмүүс цагдаагийн газар баригдаад шалгагдаж байгаа гэхээр нь холбож шалгуулахаар өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 122/

 

Хохирогч Д.Д ын мөрдөн байцаалтад өгсөн

.... Манай үхэр Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр гялгар” гэх газраас 2019 оны 02 дугаар сард хар хөх зүсмийн сарлагийн эр үхрээ хулгайд алдсан,  манай алдсан  эр үхрийг Г.Ч , Т.Ө  гэх 2 хүн хулгайлсан тодорхой болсон, хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна,  үхрийн үнэ болох 1.100.000 төгрөгөө нэхэмжилж байна өөр надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 172-173/,

 

Хохирогч Ч.Б ын мөрдөн байцаалтад өгсөн

...2019 оны 03 дугаар сарын 15-ны үеэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Намын ташуу” гэх газраас 1 тооны сарлагийн бухаа хулгайд алдсан, Манай бухтай цуг Б.О ын бух цуг алга болсон байсан, Б.О  манай хоёрын бухыг Т.Ө , Г6Чинзориг, Б.Т  нар хулгай хийж нядлаад зарсан байсан. Би хохирлоо барагдуулж аваагүй би өөрийн нэг тооны бухын үнэ болох 1.500.00 төгрөгөө нэхэмжилж байна өөр зүйл нэхэмжпэхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 227-228/,

 

Хохирогч Б.О ын мөрдөн байцаалтад өгсөн

...Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Намын ташуу”  гэх газраас 1 тооны сарлагийн бухаа хулгайд алдсан, манай бухтай цуг Ч.Б ын тарлан бух цуг алга болсон байсан, Т.Ө , Г.Ч , Б.Т   нар хулгай хийж нядлаад зарсан байсан... гэх мэдүүлэг /3 хх-ийн 26/,

 

Хохирогч Б.А ийн мөрдөн байцаалтад өгсөн

..Манай үхэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг Нарийн голын “Ар шуурагч”  гэх газраар бэлчээрт байдаг.  2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс  2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд манай үхрээс 7 тооны сарлагийн үхэр хулгайд алдагдсан. Би ойр хавиар хайгаад Баянхонгор аймгийн Өлзийт сум, Шаргалжуут 8 дугаар багийн нутаг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Уянга сумын нутгаар хайгаад олоогүй. Тэгээд би эрэл мухардаад тухайн үед намайг Баянхонгор аймгийн төв рүү явах үед манай тэнд явж байсан М.Д , Т.Ө  хоёрыг хардаад М.Д тай Баянхонгор аймгийн төвд уулзаад тар хоёр манай үхрийг хулгайлсан гаргаж өг тэгэхгүй бол цагдаагийн байгууллагад хэлнэ гэтэл М.Д  миний үхрийг Т:.Өлзийбаттай хамтарч хулгайлсан талаараа ярьсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 16/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн

..2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Батхүүгээс авсан 9 тооны сарлагийн үхэр буюу 2 тооны бух, 3 тооны тугал, 4 тооны тугалыг хохирогч Л.Х д хүлээлгэн өгсөн учир нь уг 9 тооны үхрийг үнэлгээний дагуу Э.Б  нараас нэхэмжилж байна,… нийт 17 тооны тугалтай ирсэн, 3 бух, 1 сувай үнээ, 7 тооны тугалтай үнээ, 6 тугал нийт 17 тооны үхэр ирсэн. 1 үнээ нь дэлэнтэй ирсэн замдаа 1 тугал нь үхсэн байхаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн  52-54/,

 

Гэрч    Х.Лувсаншаравын мөрдөн байцаалтад өгсөн

... ээж Л.Х  нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Булаг” гэх газраас 18 тооны сарлагийн үхэр хулгайд алдсан...Тэр өдрөөс хойш 6 сарын дараа ээж Цагдаагийн газраас гар утсаар холбогдоод Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багаас зарагдсан үхрүүд байна зургийг нь ирж үз гэхээр нь очиж үхрүүдийн зураг үзтэл манай хулгайд алдсан 18 тооны хагас үхэр болох тугалтай үнээнүүдийн зураг мөн байсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 56/,

 

Гэрч    Б.Адьяадалайгийн мөрдөн байцаалтад өгсөн

...ах Бямбадорж нь намайг цуг яваад үхэр аваад ирье Баянхонгор аймгаас Э.Б  үхэр явуулж байгаа гэхээр нь ах Бямбадоржийн хамт Уянга сумын Харздай гэх газраас Э.Б гийн дүү гэх нэг залуу ганцаараа морьтой 17 тооны үхэр тууж ирсэн байхаар нь хүлээж авсан уг үхэр нь сарлагийн үхрүүд байсан бөгөөд 3 тооны бух, 1 тооны сувай үнээ, 7 тооны тугалтай үнээ байсан. Э.Б  гэгч нь манай ах Бямбадоржоос эмээл авсан гэсэн уг эмээлийн оронд үхэр өгч байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-иын 61-62/,

 

Гэрч    Э.Төрийн мөрдөн байцаалтад өгсөн

...Улаанбаатар хотоос хөдөө гэртээ ирээд байж байтал төрсөн ах Э.Б  нь намайг сарлагийн үхрүүдийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Бямбадорж гэх хүнд аваачаад өгөөтөх гэсэн хэдэн үхэр байсныг санахгүй байна бух, тугалтай үнээ, сувиа үнээнүүд байсан бөгөөд би Э.Б  ахын алаг зүсмийн мориор сарлагийн үхрүүдийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Бямбадорж гэх хүнд хүлээлгэн өгсөн ба Бямбадорж гэх хүн нь өөрийн дүү гэх 1 залуугийн хамт ирж авсан би үхрүүдийг хүргэж өгчихөөд буцаад ирсэн. Намайг Өвөрхангай аймгийн Уянга сум руу явж байхад тууж явсан үхрээс 1 тооны тугал замд үхсэн одоо би үхрийн тоог санахгүй байна. Э.Б  ахын эзэмшлийн алаг зүсмийн мориор ганцаараа тууж явсан. Би хулгайн үхрүүд байсан талаар мэдээгүй манай төрсөн ах Э.Б  нь өөрөө мал мах байнга авдаг болохоор уг үхрүүдийг хүнээс наймаа хийж авсан байх гэж бодсон...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 70-71 дүгээр тал/,

 

Гэрч С.Элбэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн

...Миний хадам ах С.Чинзориг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Хар хошууны” гармын дээд голоос 14 тооны адуу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үед хулгайд алдсан чинь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3 адууны арьс шир толгой нь жалганаас олдсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 141/,

 

Гэрч    Б.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн

...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн үед зах дээр ээлжийн ажилд туслаад байж байтал 13 цагийн үед М.Дэлгэрдалай ах хаягаар очоод мах ачаад ирье гээд миний жолоодож байсан 20-40 БНА улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслээр О.Гантөмөр бид хэд яваад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг байрлах хуучин Мэргэн-1 дэлгүүрийн хашаанд ороод машинаа оруулаад байшингийн хаалганы ойролцоо зогстол 2 залуу гарч ирээд үүдний амбаараас нь адууны хөлдүү махнууд зөөгөөд машины хажууд газар хэллээд ачсан. Тэгээд дунд зах дээр ирээд машинаа махны заалны гадна байрлуулж зогсоогоод би ээжид туслахаар дотогш орсон М.Дэлгэрдалай ах Гантөмөр хоёр машин дээр үлдсэн.Тэр 2 залуугийн өгсөн мах 6 орчим тооны адууны мах байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 240-241/,

 

Гэрч    О.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн

..Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үед дунд захын заалны гадаа Б.Энхдалай бид хоёр мах авах гэж байтал танихгүй 2 залуу адууны махны ханш асуугаад байхаар нь үнэ хэлээд махны ханш унасан байгаа сэтгэлд чинь таарвал холбогдоорой гэж гар утасныхаа дугаарыг өсгөн. Тэгээд өдөр 13 цагийн үед нөгөө 2 залуу гар утсаар та хоёрт адууны махаа зарж борлуулмаар байна гэхээр нь хаягийг нь асуугаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутагт байрлах хуучин Мэргэн-1 дэлгүүрийн хашаанд Б.Энхдалайгийн дүүгийн 20-40 БНА улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тзэврийн хэрэгслээр дөрвүүлээ очоод байшингаас махаа зөөж гаргаад машины хажууд газар граммлаад 7 орчим тооны адууны хөлдүү махыг машинд ачаад махны мөнгө орж ирээгүй байсан тул маргааш мөнгөө аваарай гэтэл өөрсдөө ХААН банкны дансны дугаар өгсөн. Тэгээд хашаанаас гарч дунд зах дээр ирж махаа зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 243-244/,

 

Гэрч Б Мягмарсүрэнгийн  мөрдөн байцаалтад өгсөн

...Би Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд байж байтал 16 цагийн үед М.Д  гар утсаар холбогдоод Шаргалжуут 8 дугаар багт ээжийн хашаанд хүрээд ирээч машинаараа 7 тооны адууны мах ачаад аймгийн төв рүү оруулаад өгөөч хөлсийг нь өгье гэхээр нь эхнэрийн хамт машинаараа Шаргалжуут 8 дугаар багт орой 20 цагийн үед М.Д ы ээжийнхэн хашааны гадаа очтол М.Д , М.С хоёр гарч ирээд машинд 7 адууны мах ачаад Б.Г  эхнэртэйгээ би эхнэртэйгээ бид дөрөв Шаргалжуут 8 дугаар багаас яваад Өлзийт сумаар дайраад эхнэрийг буулгаж бид гурав аймгийн төв ирээд Мэргэн-1 дэлгүүр байсан хашаа болох Б.Г ын хашаанд машинаа оруулж үүдний амбаарт нь махаа буулгаад Б.Г  эхнэрийн хамт Дэлгэрсайханы аймгийн төвийн гэрт бууж үлдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 2-3/,

 

Гэрч Ж.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн

.... Манайх 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн үед 1 тооны сарлагийн үхэр тус тус хулгайд алсдан, тэр өдрөөс хойш ойр хавын айлуудын үхэр болон Өвөрхангай аймгийн Уянга сумын нутгаар хайгаад олоогүй. Манай алдагдсан үхрүүдийн өөрийн тугал үхрүүд тул малын бэлчээрээс өөр тийш явахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/,

 

Гэрч    Б.Хадбаатарын мөрдөн байцаалтад өгсөн

...би гэртээ ганцаараа байж байтал 17 цагийн үед Шаргалжуут 8 дугаар багийн Ихбаярын Бямбаням гэдэг залуу ирсэн, удалгүй хүргэн ах Э.Б  Өвөрхангай аймгийн харьяат Б.Т  хоёр манай гадаа 20 гаруй тооны адуу мотоциклиор тууж ирээд малын хашаанд адуунуудыг бид дөрөв хамжиж оруулаад 2 тооны адуу бариад бусад адууг нь хашаанаас гаргаад Э.Б  “Баянгийн шарилын” эхэнд тууж аваачаад тэнд нь орхиод ирлээ гээд буцаад ирэхэд нь нэг адууг бид гурав янзлаад дуусчихсан байсан. Тэгээд үлдсэн нэг адууг бид дөрөв хамт хамжиж дуусгаад мах, арьс ширийг нь хамт гэрт оруулсан. Тэгээд би хонь руугаа 02 цагийн үед явж Хужиртад очиж хоносон...маргааш нь намайг ирэхэд Э.Б , Б.Т  хоёр аваад явсан байсан...Би уг 2 адууг хулгайн адуу байсан талаар мэдээгүй, Э.Б  надад хэлэхдээ хүнээс худалдаж авсан наймааны адуу байгаа гэж надад хэлсэн...”гэх мэдүүлэг /2 хх-ийн 126-127, 129 дугаар тал/,

 

Гэрч    И.Бямбанямын мөрдөн байцаалтад өгсөн  

...Би тухайн үед ганцаараа мотоциклтой Шаргалжуут багийн “Элбэх “ гэх газраас ирсэн...Би хулгайн адуу байна гэж мэдээгүй Э.Б  мал мах авдаг учир хүнээс агтны адуу авсан байна гэж бодсон, хулгайн адуу гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 134/,

 

Гэрч М.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би гэртээ байж байтал өглөө 08 цагийн үед Бямбадорж 2 үхрийн мах ирсэн байна хүрээд ир гэхээр нь хашааны үүдэнд нь өөрийнхөө машинтай очтол цагаан өнгийн суудлын машинтай 2 залуу Бямбадоржтой хамт байж байсан. Тэгээд машины арын тээшнээс нөгөө 2 залуу мах буулгаад газар хэллээд мөнгө төгрөгөө өгөлцөх болоод тэр хоёр өөрсдийнхөө машинаар би Бямбадоржийг суулгаад ХААН банкны гадаа очоод мөнгө авч өгөөд тэр хоёр машиндаа суугаад бид хоёр зах руу явсан...” гэх мэдүүлэг / 2хх-ийн 233/,

 

Гэрч    Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн

...Би гэртээ байж байтал Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн малчин Т.Ө  надтай утсаар холбогдоод замын цагдаагийн постоор аймгийн төв рүү орж ирж байна танай гадаа яваад очъё үхрийн мах аваадах зармаар байна гэхээр нь хүрээд ир гэтэл удалгүй гадаа цагаан өнгийн гранд марк 2 машин жолоодчихсон хажуудаа нэг залуу суулгачихсан ирсэн. Тэгээд би зах дээр мах авдаг М.Гантөмөр гэдэг залууг хүрээд иР мах аваадах гэтэл удалгүй манай гадаа өөрийнхөө машинтай ирсэн. Т.Ө  хамт явсан залуутайгаа машиныхаа тээшнээс үхрийн мах гаргаж машины хажууд хэллээд мөнгө төгрөгөө авалцахаар болоод гарал үүслийн бичиг нь байгаа юу гэтэл Өлзийт сумын төвөөр дайралгүй шууд ирлээ гэсэн. Тэгээд Хаан банк дээр ирээд мөнгө төгрөгөө өгөөд М.Гантөмөр бид 2 зах руу явсан...” гэх мэдүүлэг/ 3 хх-ийн 32/,

 

Баянхонгор аймгийн “Энх нахиа”  ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №546 дугаар шинжээчийн ...хохирогч Л.Х ын хулгайд алдсан 11 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь 9.050.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...гэх дүгнэлт /4 хх-ийн хэргийн 74-75/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн№ 234 дугаартай шинжээчийн ...хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл, морины зах зээлийн үнэлгээ нь нийт 1.600.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...гэх  дүгнэлт / 4 хх-ийн 77/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 546 дугаар шинжээчийн ....2019 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар сарлагийн тугалтай үнээний ханш 700 000-800 000 төгрөгийн хооронд байсан тул 7 тооны сарлагийн тугалтай үнээг 750 000 төгрөгөөр үнэлсэн мөн сувай үнээг 800 000 төгрөг, бух 1 000 000 төгрөгөөр үнэлсэн тухайн үеийн ханшаар үнэлсэн нийт 7 тугалтай үнээ, 1 сувай үнээ, 3 бух нийт 9 050 000 төгрөгийн үнэлгээтэй гарсан юм...” гэх мэдүүлэг/1 хх-ийн хэргийн 80/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн № 136 дугаар шинжээчийн...хохирогч Г.Ч ийн хулгайд алдсан 14 тооны адууны зах зээлийн үнэлгээг нь 14.700.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон.... гэх дүгнэлт /1 хх-ийн 164-165/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №646 дугаар шинжээчийн ...хохирогч С.Г ын хулгайд алдсан 7 тооны адууны зах зээлийн үнэ ханш нь 7.000.000 төгрөг болохыг тогтоосон....гэх дүгнэлт /2 хх-ийн 17 -18/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн  2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №242 дугаар шинжээчийн...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь 900 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон.... гэх дүгнэлт /2 хх-ийн 20-21/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа”  ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн № 149 дугаар  шинжээчийн ...хохирогч М.Г ы хулгайд алдсан 5 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь нийт 3.700.000 төгрөг болохыг тогтоосон....гэх  дүгнэлт /2  хх-ийн 87-88/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №250 дугаар шинжээчийн..шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь 100.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон....гэх  дүгнэлт /2 хх-ийн 89-90/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн № 174 дугаар шинжээчийн ...хохирогч Я.Б ийн хулгайд алдсан 2 тооны адууны зах зээлийн үнэ ханш нь нийт 1.600.000 төгрөг болохыг тогтоосон.... гэх дүгнэлт /2 хх-ийн 141-142 /,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн № 169 дугаар шинжээчийн...хохирогч Д.Д ын хулгайд алдсан 1 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь нийт 1.100.000 төгрөг болохыг тогтоосон.... гэх дүгнэлт / 2 хх-ийн 182-183 /,

Баянхонгор аймгийн “Энх нахиа”  ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн №156 дугаар шинжээчийн ...хохирогч Ч.Б ын хулгайд алдсан 1тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь нийт 1.500.000 төгрөг болохыг тогтоосон....гэх  дүгнэлт /2 хх-ийн 237-238/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн  2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн № 243 дугаар шинжээчийн ..шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнэлсэн...гэх  дүгнэлт /2 хх-ийн  239-240 /,

Баянхонгор аймгийн “Энх нахиа”  ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №155 дугаар шинжээчийн ..хохирогч Б.О ын хулгайд алдсан 1 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь нийт 1 500 000 төгрөг болохыг тогтоосон.... гэх дүгнэлт /3 хх-ийн 38-39 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх-ийн 01-02, 06-07/, 108-110, 113-115,135-136, 190-191, 194-195, 198-199, 202-203, 2 хх-ийн 55-56, 59-60,  105-106, / гэмт хэргийн талаархий гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 24, 36, 128, 2 хх-ийн 68, 116, 160 /, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 38-41, 215-218, 2 хх-ийн 68-72, 212-221  /,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 120-132, 220-225/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, тэдгээрийн  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 3 хх-ийн 56-70/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 3 хх-ийн 72-92, 4 хх-ийн 54-141/,  шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ 3 хх-ийн 96-107, 117,133, 140/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд / хх-ийн 111-143/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

           Шүүгдэгч М.Д , Т.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Арын шуурагч” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 26-наас 2019 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Б.А ийн эзэмшлийн 7 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Т , М.Ч , Т.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нам ташуу “гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Ч.Б ын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч М.Ч , Б.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр гялгар” гэх газраас 2019 оны 02 дугаар сард Д.Д ын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Шүүгдэгч Э.Б , Б.Т  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгийн шарил” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Я.Б ий эзэмшлийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Шүүгдэгч М.Д , Б.Т , М.С, М.Ч , Б.Г  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бумбатын ам “гэх газраас 2019 оны 11 дугаар сарын 12-ноос 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд С.Г ын эзэмшлийн 7 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Шүүгдэгч Б.Ө , М.Ч  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр” Нам ташуу “ гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 20- дын үеэр Ж.Энхмаагийн эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,   

Шүүгдэгч М.Д , Б.Ө  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Халиутайн “ гэх гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Ж.Энхмаагийн эзэмшлийн 4 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,   

        Шүүгдэгч Т.Ө , М.Ч , Б.Т  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр” Нам ташуу “ гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-дын үеэр Б.О ын эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан 

           Шүүгдэгч Т.Ө , Э.Б  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг” Булга “ гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Л.Хишигжаргапын эзэмшлийн 18 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 9.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.С, Ш.Т , М.Д , Б.Г  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Хар хошуу” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 13-4-нд шилжих шөнө иргэн С.Чинзоригийн эзэмшлийн 14 тооны адууг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 14.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйдсэн болох нь

Шүүгдэгч М.Д ы ... Би өөрийн эзэмшлийн ягаан өнгийн мустанг 5 маркийн улсын дугаар, бичиг баримтгүй мотоцикльтой Өлзийт сумын “Хар хошуу” гэх газраас нийт 14 тооны адууг туусан, ..хэд хоногийн дараа Б.Г , Ш.Тогмод, М.С нарын хамт 14 тооны адууг нядалж махыг мотоциклиор зөөж  амбаарт оруулж хурааж тавиад маргааш нь ачааны машинд ачиж Улаанбаатар хотод оруулж махны ченжид 14 тооны адууны махаа 11000000 төгрөгөөр зарж борлуулсан .. гэх мэдүүлэг / 1 хх-ийн 176-177/,

Шүүгдэгч М.Сын ... төрсөн дүү М.Д  надруу яриад би хэдэн адуу авсан ирээд гаргалцаад өгөөч гэхээр “Бардан” гэх газар очиход М.Д , Ганбат нар нь хоёр байсан,  Тогмид ирээд цуг адуунаас гаргалцаад харанхуй болсон. Би 2 дахь адуугаа хуулсан… гэх мэдүүлэг / 1 хх-ийн 179-180/,

Шүүгдэгч М.Ч ийн ... М.Д ы хамт “Бумбатын ам “ гэх газар 7 тооны адуу байхаар нь туусан,...өөрийн эзэмшлийн 44-06  БНХ улсын дугаартай цагаан өнгийн амьжиргаа цагаан гэх машинаа унаад  ирэхэд Дэлгэрсайхан, Ганбат нар нь 7 тооны адуунаас 4 тооны адууг нь нядалсан байсан. Тэгээд Тогтуунбаяр, Ганбат, Дэлгэрсайхан бид 4 адууг нядласан, би Сүхбатын гар утас руу залгаж  дуудахад  ирсэн. 7 тооны адууны махаа машинд ачсан,…махыг М.Д  аймгийн төв оруулж зарсан байсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 43-44/,

Шүүгдэгч Б.Г ын ... Дэлгэрсайхан хүрээд ир адуу гаргалцаад өгөөч гэхээр нь очиход Дэлгэрсайхан нь 14 тооны авчирсан 4 адууг нядалсан 2 тооны адууг унагаасан 8 тооны адуу нь хашаан дотор байсан.  Би унагаасан 2 адуунаас нь хуулалцсэн,...М.Д , М.С, Ш.Т  бид 4 адуугаа гаргасан ,...Дэлгэрсайхан хулгайн адуу байсан талаараа хэлсэн,... Дэлгэрсайханы ээжийн амбаарт махыг нь зөөж оруулсан, М.Д  нядалсан гэх адууны арьс шириййг хогийн толгойд аваачиж  шатаасан, мөн  М.Д  нь уг адууны махыг Улаанбаатар хотруу ачуулж зарсан гэсэн... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 172-173/

Шүүгдэгч Т.Ө ын ...Г.Ч ийн хамт 2 мотоцикльтой 1 тооны шүдлэн насны үхрийг хулгайлж,  үхрийг нядалж махыг нь мотоцикль дээр ачиж Шаргалжуутын багийн төв дээр байдаг Чинзоригийн байшинд оруулж тавьсан. Махыг Г.Ч  Баянхонгор аймаг руу авч зарсан байсан, Үхрээ зарсан гээд 100.000 төгрөг өгсөн,… Дэлгэрсайхан бид 2 миний эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклиор олон тооны үхрээс 4 тооны үхрийг тасдаж туусан,.. дараа нь М. Дэлгэрсайхан 4 тооны үхрийг нядалсан гэж хэлсэн, надад 40.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг / 2 хх-ийн 95/,

Шүүгдэгч Б.Т ын ...Г.Ч ийн хамт очиход Ганбат, Дэлгэрсайхан нар нь нийт 7 тооны адуу авчирсан 5 тооны адууг унагасан. 2 адуу нь амьд байхаар нь 2 адуунаас гаргалцаад байж байтал Сүхбат ирээд бид  тав 7 тооны адууг нядалса,…Г. Чинзоригийн эзэмшлийн машин дээр махыг ачсан,…7 тооны адууны махыг цааш нь яасан эсэхийг би мэдэхгүй… гэх мэдүүлэг / 2 хх-ийн 34-35/,

Шүүгдэгч Э.Б гийн ...өөрийн эзэмшлийн UB motor маркийн мотоциклиор Тогтуунбаярын хамтаар 20 гаран тооны адууг  гэрийнхээ гадаа  авчирсан,...Бямбаням, Хадбаатар нар нь 2 тооны адуу худалдаж авсан. Тогтуунбаяр нарын хамт 2 адууг нядалж мах арьс ширийг аймгийн төв оруулж зарсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 151-152/,

Шүүгдэгч Ш.Т ын... Би очтол Дэлгэрсайхан, Сүхбат, Ганбат нар нь 14 тооны адуу авчирсан 2 адуу унагаасан байхаар нь уг 2 адуугаа хуулалцаад би гэрлүүгээ явсан … гэх мэдүүлэг / 1 хх-ийн 175/,

Хохирогч Г.Ч ийн.. 14 тооны адуугаа алдсан юм...Адууны сэг байсан гэх газрыг ухаж үзэхэд 3 адууны толгой гарч ирсэн бөгөөд тухайн газар хөлдүү байсан гүйцэт гаргаж ирж чадаагүй доошоо зарим сэгнүүд нь үлдсэн байсан алдсан 3 тооны адууны толгой нь мөн байсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 138-139/

Хохирогч Л.Х ын ..Манайх 7 тооны тугалтай үнээ буюу тугал нийлээд 14 тооны, 1 тооны сувай үнээ, 3 тооны бух алдсан нийт 18 тооны үхэр алдсан......” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-50/,

Хохирогч С.Г ын .... Би 7 тооны адууны хохирлоо барагдуулж аваагүй тул 7 адууны 7000000 төгрөгөө нэхэмжилж байна, мөн адууг алдаад эрж хайсан бензин шатахууны үнэ болох 1000000 төгрөг, нийт 8.070.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1 хх-ийн 235 /

Хохирогч М.Г ы 1 тооны сарлагийн үхрээ алдсан,... Би өөрийн алдсан 5 тооны сарлагийн үхрийн үнэ 3.700.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 75 дугаар тал/,

Хохирогч Я.Б ийн .дуугаа дурандтал содон зүсмийн адуунаас хонгор гүү, зээрд гүү хоёр байхгүй байхаар нь ойр орчмоор хайгаад олдоогүй,….олон тооны бод мал хулгайлсан хүмүүс цагдаагийн газар баригдаад шалгагдаж байгаа гэхээр нь холбож шалгуулахаар өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 122/

Хохирогч Д.Д ын... хар хөх зүсмийн сарлагийн эр үхрээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 172-173/,

Хохирогч Ч.Б ын ... 1 тооны сарлагийн бухаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 227-228/,

Хохирогч Б.О ын ... 1 тооны сарлагийн ухаа хулгайд алдсан,…Ч.Б  манай 2-ын бухыг Өлзийбат, Чинзориг, Тогтуунбаяр нар нь хулгай хийж нядлаад зарсан байсан... гэх мэдүүлэг /3 хх-ийн 26/,

Хохирогч Б.А ийн .. манай үхрээс 7 тооны сарлагийн үхэр хулгайд алдагдсан....” гэх мэдүүлэг /4 хх-ийн 16/

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадоржийн ..Э.Б гээс авсан 9 тооны сарлагийн үхэр буюу 2 тооны бух, 3 тооны тугал, 4 тооны тугалыг хохирогч Л.Х д хүлээлгэн өгсөн учир нь уг 9 тооны үхрийг үнэлгээний дагуу Э.Б  нараас нэхэмжилж байна… гэх мэдүүлэг /1 хх-ийн  52-54/,

Гэрч    Х.Лувсаншаравын ... Цагдаагийн газар ирж үхрүүдийн зураг үзтэл манай ээжийн хулгайд алдсан 18 тооны хагас үхэр болох тугалтай үнээнүүдийн зураг мөн байсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 56/,

Гэрч    Б.Адьяадалайгийн ... 17 тооны үхэр тууж ирсэн байхаар нь хүлээж авсан уг үхэр нь сарлагийн үхрүүд байсан, .... 3 тооны бух, 1 тооны сувай үнээ, 7 тооны тугалтай үнээ байсан,… Э.Б  гэгч нь манай ах Бямбадоржоос эмээл авсан гэсэн уг эмээлийн оронд үхэр өгч байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-иын 61-62/,

Гэрч    Э.Төрийн ... төрсөн ах Э.Б  нь намайг сарлагийн үхрүүдийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Бямбадорж гэх хүнд аваачаад өгөөтөх гэсэн,…Би хулгайн үхрүүд байсан талаар мэдээгүй, уг үхрүүдийг хүнээс наймаа хийж авсан байх гэж бодсон...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 70-71 дүгээр тал/,

Гэрч С.Элбэгсайханы ... 14 тооны адуу хулгайд алдсан чиньр 3 адууны арьс шир толгой нь жалганаас олдохоор нь Цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 141/,

Гэрч    Б.Энхбаярын ... Б.Дэлгэрдалай ах хаягаар очоод мах ачаад ирье гээд миний жолоодож байсан 20-40 БНА улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслээр О.Гантөмөр бид хэд яваад очиход 2 залуу гарч ирээд үүдний амбаараас нь адууны хөлдүү махнууд зөөгөөд машины хажууд газар хэллээд ачсан,тэр 2 залуугийн өгсөн мах 6 орчим тооны адууны мах байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 240-241/,

Гэрч    О.Гантөмөрийн.. 7 орчим тооны адууны хөлдүү махыг машинд ачаад махны мөнгө орж ирээгүй байсан тул маргааш мөнгөө аваарай гэтэл өөрсдөө ХААН банкны дансны дугаар өгсөн. Тэгээд хашаанаас гарч дунд зах дээр ирж махаа зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 243-244/,

Гэрч Б Мягмарсүрэнгийн ...Дэлгэрсайхан, М.С хоёр гарч машинд 7 адууны мах ачсан…гэх мэдүүлэг /2 хх-ийн 2-3/,

Гэрч Ж.Энхмаагийн...Манайх 1 тооны сарлагийн үхэр тус тус хулгайд алсдан....” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/,

Гэрч    Б.Хадбаатарын... хүргэн ах Э.Б  Өвөрхангай аймгийн харьяат Тогтуунбаяр хоёр манай гадаа 20 гаруй тооны адуу мотоциклиор тууж ирсэн,…Би уг 2 адууг хулгайн адуу байсан талаар мэдээгүй, Э. Батхүү хэлэхдээ хүнээс худалдаж авсан наймааны адуу байгаа гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /2 хх-ийн 126-127, 129 дугаар тал/,

Гэрч    И.Бямбанямын ......Би хулгайн адуу байна гэж мэдээгүй Э.Б  мал мах авдаг учир хүнээс агтны адуу авсан байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 134/,

Гэрч М.Гантөмөрийн ... Бямбадорж 2 үхрийн мах ирсэн байна хүрээд ир гэхээр нь хашааны үүдэнд нь өөрийнхөө машинтай очтол цагаан өнгийн суудлын машинтай 2 залуу Бямбадоржтой хамт байж байсан. Тэгээд машины арын тээшнээс нөгөө 2 залуу мах буулгаад газар хэллээд мөнгө төгрөгөө өгөлцөх болоод тэр хоёр өөрсдийнхөө машинаар би Бямбадоржийг суулгаад ХААН банкны гадаа очоод мөнгө авч өгөөд тэр хоёр машиндаа суугаад бид хоёр зах руу явсан...” гэх мэдүүлэг / 2хх-ийн 233/,

Гэрч    Б.Бямбадоржийн... би зах дээр мах авдаг М.Гантөмөр гэдэг залууг хүрээд имр мах аваадах гэтэл удалгүй манай гадаа өөрийнхөө машинтай ирсэн. Өлзийбат хамт явсан залуутайгаа машиныхаа тээшнээс үхрийн мах гаргаж машины хажууд хэллээд мөнгө төгрөгөө авалцахаар болоод гарал үүслийн бичиг нь байгаа юу гэтэл Өлзийт сумын төвөөр дайралгүй шууд ирлээ гэсэн. Тэгээд Хаан банк дээр ирээд мөнгө төгрөгөө өгөөд М.Гантөмөр бид 2 зах руу явсан...” гэх мэдүүлэг/ 3 хх-ийн 32/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн  2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 546 дугаар. шинжээчийн...хохирогч Л.Х ын хулгайд алдсан 11 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь 9.050.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /4 хх-ийн хэргийн 74/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №234 дугаар шинжээчийн …..хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл, морины зах зээлийн үнэлгээ нь нийт 1.600.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / 4 хх-ийн 77 дугаар тал/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн ...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №546 дугаар шинжээчийн ..... 2019 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар сарлагийн тугалтай үнээний ханш 700.000-800.000 төгрөгийн хооронд байсан тул 7 тооны сарлагийн тугалтай үнээг 750.000 төгрөгөөр үнэлсэн мөн сувай үнээг 800 000 төгрөг, бух 1 000 000 төгрөгөөр үнэлсэн тухайн үеийн ханшаар үнэлсэн нийт 7 тугалтай үнээ, 1 сувай үнээ, 3 бух нийт 9.050.000 төгрөгийн үнэлгээтэй гарсан юм...” гэх мэдүүлэг/1 хх-ийн хэргийн 80/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №136 дугаар шинжээчийн...хохирогч Г.Ч ийн хулгайд алдсан 14 тооны адууны зах зээлийн үнэлгээг нь 14.700.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон....гэх  дүгнэлт /1 хх-ийн  164/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн № 646 дугаар шинжээчийн...хохирогч С.Г ын хулгайд алдсан 7 тооны адууны зах зээлийн үнэ ханш нь 7.000.000 төгрөг болохыг тогтоосон....” гэх дүгнэлт /2 хх-ийн 17-18/

Баянхонгор аймгийн “Энх нахиа”  ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн № 242 дугаар шинжээчийн...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь 900 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон....гэх  дүгнэлт /2 хх-ийн 20/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1№ 49 дугаар шинжээчийн...хохирогч М.Г ы хулгайд алдсан 5 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь нийт 3.700.000 төгрөг болохыг тогтоосон....гэх  дүгнэлт /2  хх-ийн 87-88/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн № 250 дугаар шинжээчийн....шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь 100.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон....гэх  дүгнэлт /2 хх-ийн 89 -90 /,

Баянхонгор аймгийн “Энх нахиа”  ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн № 174 дугаар шинжээчийн...хохирогч Я.Б ийн хулгайд алдсан 2 тооны адууны зах зээлийн үнэ ханш нь нийт 1.600.000 төгрөг болохыг тогтоосон.... гэх дүгнэлт /2 хх-ийн 141-142/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа”  ХХК-ийн  2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн № 169 дугаар шинжээчийн...хохирогч Д.Д ын хулгайд алдсан 1 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь нийт 1.100.000 төгрөг болохыг тогтоосон.... гэх дүгнэлт / 2 хх-ийн 182-183/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа”  ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн №156 дугаар шинжээчийн...хохирогч Ч.Б ын хулгайд алдсан 1тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь нийт 1.500.000 төгрөг болохыг тогтоосон.... гэх дүгнэлт /2 хх-ийн 237/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн № 243 дугаар шинжээчийн...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнэлсэн ...гэх дүгнэлт /2 хх-ийн  239/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа”  ХХК-ийн  2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн № 155 дугаар шинжээчийн...хохирогч Б.О ын хулгайд алдсан 1 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш нь нийт 1 500 000 төгрөг болохыг тогтоосон.... гэх дүгнэлт /3 хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г , М.Ч , Б.Т  нарыг бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн  машин механизм ашиглан хохирогч Г.Ч , Л.Х , С.Г , М.Г , Я.Б э, Д.Д , , Ч.Б ,  Б.О ын , Б.А  нарын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцсонд тооцно” гэж заажээ.

 Гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Ш.Т , М.С нарын өмгөөлөгч Д.Уранчимэг, Төмөрбаатар нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан...шүүгдэгч  Ш.Т , М.С нар нь тухайн малнаас нядалсан,  гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн ... дүгнэлт танилцууллаа.

 Шүүгдэгч Б.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г , М.Ч , Б.Т  нар тухайн хохирогч нарын малыг бэлчээрээс нь туух, хашаанд хаших, улмаар нядалж тээврийн хэрэгсэлдээ ачин зөөвөрлөж өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо үүссэн үеэр гэмт хэргийг төгссөнд тооцож шийдвэрлэх нь хуульд нийцэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн хохирогч Г.Ч , Л.Х , С.Г , М.Г , Я.Б э, Д.Д , Ч.Б ,  Б.О ын , Б.А  нарын малыг  үнэлсэн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Б.Ө , М.Д , Э.Б , Б.Г , М.Ч , Б.Т  нар нь  бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон  хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Г.Ч , Л.Х , С.Г , М.Г , Я.Б э, Д.Д , , Ч.Б ,  Б.О ын , Б.А , иргэний нэхэмжлэгч Б.Бямбадорж нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн, банкны орлогын мэдүүлгийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ч , Б.Т  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г  нарт  тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх

 

 тул шүүхээс М.Ч , Б.Т  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ө , М.Д , Э.Б , Б.Г , М.Ч , Б.Т , Ш.Т , М.С нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээр хулгайн гэмт хэрэгт оролцсон нь хангалттай нотлогдсон болно. 

Шүүгдэгч Б.Ө , М.Д , Э.Б , Б.Г , М.Ч , Б.Т , Ш.Т , М.С нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүхээс шүүгдэгч М.Ч , Б.Т  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Ч , Б.Т  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-тзааснаар М.Ч , Б.Т  нарыг хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй тэнссэнтэй холбогдуулан тухайн гэмт хэргийн ялын зорилгыг хангах, дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар …оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх… үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авах нь зүйтэй юм.

Харин шүүгдэгч Б.Ө , М.Д , Э.Б , Б.Г , Ш.Т , М.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэй, бүлэглэж үйлдсэн,/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч шүүгдэгч нарын оролцоо, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос хувь хүртсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж,  хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон заалт биш тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог/ , хувийн байдлыг тус тус харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг шүүгдэгч нарт хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн... 77-23 БНХ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл..ийг, шүүгдэгч Б.Ө , М.Д , Г.Ч , Э.Б  нарын эзэмшлийн ... мотоцикль... ийг..., хурааж,  шүүгдэгч Э.Б гийн эзэмшлийн морины үнэ 800000 төгрөг, шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн.. 44-06 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 900000 төгрөгийг шүүгдэгч М.Ч , Б.Т , Б.Г , М.Д  нараас тэнцүү хувааж тус бүр 225000 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Т , Э.Б , М.Д , М.С, Т.Ө , Б.Г   нарын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 9  хоног  цагдан хоригдсон хугацааг ялтан нарын эдлэх ялд оруулан тооцов.                               

 Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн....77-23 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч М.Ч т, 44-06 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэг ширхэгийг эзэмшигч Ч.Дэнсмаа нарт тус тус буцаан олгож,  уяа 1 ширхэг, хутга нэг ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж,   шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн... 77-23 БНХ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл..ийг, шүүгдэгч Б.Ө , М.Д , Г.Ч , Э.Б  нарын эзэмшлийн ... мотоцикль... ийг...,  шүүгдэгч Э.Б гийн эзэмшлийн морь...ийг, шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн.. 44-06 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Б , Дэнсмаа нарт тус тус буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 Шүүгдэгч М.Ч , Б.Т , Т.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г  нар нь бусад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Ч , Б.Т  нар цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгч Б.Т , Т.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г  нарын бичиг  баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт М.Ч , овогт Б.Т  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн

            Шүүгдэгч овогт Т.Ө, овогт Б.Г , овогт М.Д , овогт Ш.Т, овогт М.С , овогт М.Ч , овогт Б.Т , овогт Э.Б  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан  бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Ч , Б.Т  нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх алдбадлагын арга хэмжээг

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Ө ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Д ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар , шүүгдэгч  Ш.Т ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар , шүүгдэгч М.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Б г 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Т.Ө ад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Г ад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Д д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч Ш.Т од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Сад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Э.Б д оногдуулсан  2 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Ч , Б.Т  нар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч М.Ч , Б.Т  нар нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн... 77-23 БНХ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл..ийг, шүүгдэгч Б.Ө , М.Д , Г.Ч , Э.Б  нарын эзэмшлийн ... мотоцикль... ийг..., хурааж,  шүүгдэгч Э.Б гийн эзэмшлийн морины үнэ 800000 төгрөг, шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн.. 44-06 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 900000 төгрөгийг шүүгдэгч М.Ч , Б.Т , Б.Г , М.Д  нараас тэнцүү хувааж тус бүр 225000 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

         7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Т , Э.Б , М.Д , М.С, Т.Ө , Б.Г   нарын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 9  хоног   цагдан хоригдсон хугацааг ялтан нарын эдлэх ялд оруулан тооцсугай.                              

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1,4-т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн....77-23 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч М.Ч т, 44-06 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэг ширхэгийг эзэмшигч Ч.Дэнсмаа нарт тус тус буцаан олгож,  уяа 1 ширхэг, хутга нэг ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

         9. Шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн... 77-23 БНХ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл..ийг, шүүгдэгч Б.Ө , М.Д , Г.Ч , Э.Б  нарын эзэмшлийн ... мотоцикль... ийг...,  шүүгдэгч Э.Б гийн эзэмшлийн морь...ийг, шүүгдэгч Г.Ч ийн эзэмшлийн.. 44-06 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Б , Дэнсмаа нарт тус тус буцаан олгосугай.

          10. Шүүгдэгч М.Ч , Б.Т  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

11. Шүүгдэгч М.Ч , Б.Т , Т.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г  нар нь бусад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Ч , Б.Т  нар цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгч Б.Т , Т.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г  нарын бичиг  баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         12. Шүүгдэгч Т.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г  нар хэрэглэсэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тоолссугай.

13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ч , Б.Т  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Ө , М.Д , М.С, Ш.Т , Э.Б , Б.Г  нар хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.