Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/906

 

 

                                   

                                                       

 

 

 

        2020          8             17                                        2020/ШЦТ/906

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Э.Намуун,

хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0204)

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч И.Хонгор (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2456) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос  Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00467 0294 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Д.Г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, суурь боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван дүүгийн хамт амьдардаг, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 04 сар 01 хоногийн хорих ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч  Д.Гнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “EDEL” авто угаалгын газрын баруун замд 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 45 минутын орчимд “Hyundai Porter” маркийн 3247 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)..., согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний  улмаас явган зорчигч 15 настай Б.Т, 50 настай Д.Г нарыг мөргөж, Б.Т, Д.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч  Д.Г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв,

2. Хохирогч Д.Г мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би зам дээр мөргүүлснээс хойш 2 цаг гарна болсны дараа хоёр хүн ирж намайг эмнэлэг рүү авч явсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хоёр дахь хавирга хугаралтай гарсан, өөр ямар нэгэн гэмтэл гараагүй. Би тухайн үед гэртээ 3 хоног хэвтсэн. Гэтэл байцаагч над руу залгаад Г гэдэг хүнийг тань руу явууллаа, энэ хүнийг 72 цаг саатуулагдаж байгаад гаргасан талаар надад хэлсэн.  Шүүгдэгч  Д.Г нь энэ хугацаанд нэг ч удаа миний биеийн байдлыг асуусан зүйл байхгүй...249.375 төгрөгийн баримтыг гаргаж өгнө. Мөн шүүгдэгчээс 2.710.375 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг зам тээврийн осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо EDEL авто угаалгын баруун замд гарсан байв. Уг зам нь асфальт, тахир, тэгш, хуурай, суурины доторх, эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай...байв. Зам орчны байдал үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (1  хавтаст хэргийн 5-14),

2. Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Тухайн осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны зүүн урд зам байв. ...Бичлэгийн дээд буланд 2019/05/05 11:47:53 гэсэн он цагийн бичвэртэй...бичлэгийн 11:47:40 секундэд EDEL авто угаалгын төвийн  баруун талын явган хүний замаар явган зорчигч ...ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд алхаж байгаад 11:47:58 секундэд авто угаалгын газрын баруун хойд үзүүрт ирэх үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр явж байгаа цагаан өнгийн Hyundai Porter маркийн ......... дугаартай автомашин гэнэт зүүн гар тийш эргэж явган хүний замаар явж байгаа явган зорчигчийг мөргөж наад талд нь байгаа EDEL авто угаалгын газрын баруун хойд буланг мөргөж зогсов...” гэх баримт (1 хавтаст хэргийн 16),

3. Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүү Т-тэй хамт гэрээсээ гараад дүүгийнхээ гэр лүү авто угаалгын газрын хажууд явган хүний замаар явж байсан, тэгтэл цаанаас нэг цагаан өнгөтэй, Портер маркийн автомашин ирж байсан тэгээд дөхөж ирээд гэнэт манай хүүхэд бид хоёр луу эргэж орж ирээд бид хоёрыг мөргөөд газарт унагасан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26-27),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн “...Д.Г-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн...” гэсэн дүгнэлт (1 хавтаст хэргийн 64),

 

4. Насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ээж Д.Г-ийнхамт “Содон” хороолол дээрээс Зүүн салааны автобусанд суугаад “Шинэ давхар” дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр хойшоогоо замын зүүн талаар явган зам дээр ээж Д.Г-тэй явж байхад авто угаалгын хавьцаа хойноосоо урагшаа чиглэлтэй эсрэг урсгалаас цагаан өнгийн Портер машин ирээд ээж бид хоёрыг мөргөсөн. Яг яаж мөргүүлж дайруулснаа санахгүй байна. Огцом хурдтай дараад зам дугуй нь чахарч дуугарч байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 23),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5638 дугаартай шинжээчийн “...Б.Т-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн...” дүгнэлт (1 хавтаст хэргийн 60),

 

5. Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ахын Портер машинд суугаад Г ах өөрөө машинаа жолоодоод Хилчин хотхоны зүүн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байхад 1-р эгнээнд цагаан өнгийн ачааны машин явж байхад тэр машины хажуугаар нь буюу зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаад эсрэг урсгал руу ороод явган хүний замаар явж байсан нэг эмэгтэй хүнийг мөргөөд цаад талд нь байсан авто угаалгын буланг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 34),

6. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр угаалгын газарт ажил дээрээ 11 цагийн үед байж байсан чинь түс гэсэн чимээ гарсан. Тэгэхээр нь гараад харсан чинь цагаан өнгийн портер машин хана мөргөөд зогсчихсон, машины хажууд нэг эмэгтэй босож чадахгүй газарт сууж байсан.... удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд нөгөө мөргүүлсэн хоёр хүнийг аваад явсан. ...манай угаалгын газарт ослын улмаас 450.000 төгрөгийн хохирол учирсныг ...жолооч ...бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 46-47),

7. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт “............ улсын дугаартай HYUNDAI Porter маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Я.Д...” гэх баримт (1 хавтаст хэргийн 126),

8. Иргэний хариуцагч Я.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Hyundai Porter маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл...г 2016 оны орчим... дүү Г-д худалдаж авч өгсөн. ...Машин худалдаж авах үед дүү Г байхгүй хөдөө байсан учир би өөрийн нэр дээрээ тээврийн хэрэгслийн гэрчилгээг бичүүлж аваад дүү Г-ийн нэр дээр хариуцлагын даатгал хийлгүүлж өгсөн...” гэх мэдүүлэг   (1 хавтаст хэргийн 33),

9. Гэрч Я.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машинаа 2019 оны 3 дугаар сарын 14, 15-ны үед ...компанийн ажилчин Ц-д хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36),

10. Гэрч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Hyundai Porter маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг захирал Г засаад янзлаарай гээд өгсөн. Би машиныг янзалчхаад хашаан дотор байхад Б “гэрээ зөөх гэсэн юм, захирал Г-д хэлчихсэн байгаа” гээд надаас машиныг 05 дугаар сарын 04-ны өдөр аваад явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 39),

11. Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ачааны портер машиныг авсны дараа Г над руу яриад “Г захирлаас машиныг нь гуйсан чинь чамайг ажлаа амжуулж байгаа, дуусахаар нь аваарай” гэж хэлсэн гэхээр нь би “ажлаа дуусгаагүй байна...гэж хэлсэн. Би машиныг ав гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 54),

 

12. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлтэд “...05.05.2019 12:48 2.68 хувь...” гэх баримт (1 хавтаст хэргийн 19),

13. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн албан бичигт: “...Д. . Г  нь жолооч болоогүй, жолоочийн бүртгэлийн /TPS/ санд бүртгэлгүй байна...” гэх баримт (2 хавтаст хэргийн 23)

 

14. Шүүгдэгч  Д.Г

- 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би жолооны эрхгүй байсан учир дүүгийнхээ үнэмлэхтэй явж байсан юм. Өөр хүний нэрээр шалгуулсан учраас айгаад хэлж чадаагүй. Хэрэгт авагдсан Г гэх лавлагаа, баримтуудыг дүүгээрээ авхуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 248-249), 

- 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би зам тээврийн ослын талаар өмнө нь мэдүүлсэн. ...Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй учраас айж сандарсандаа өөрийн төрсөн дүү Д.Г-д шинээр ажилд орж байгаа ТҮЦ машинаас жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхийн лавлагаа аваад өгөөч гэж гуйж аваад замын цагдаад авчирч өгсөн юм. Тэрнээс бол би өөрийн төрсөн дүү Д.Г-т зам тээврийн осолд холбогдож замын цагдаад өгөх гэж байгаа гэж хэлээгүй. ...Би одоогоор байнгын эм ууж байгаа. Босоод их удаан явахаар толгой өвдөөд үе үе нүд бүрэлзээд байгаа. Хоолойны боосон боолтын өвчин одоо болтол сайн зүгээр болохгүй...байгаа...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 45),

15. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд: “...Гэрч  Д.Г“...Би 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Намгийн 1-127 тоот гэртээ байж байгаад...амиа хорлохыг завдсан. Учир нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт... портер машин согтуу жолоодож яваад урсгал сөрөөд замын цаана явж байсан том хүн, хүүхэд хоёрыг дайрч зам тээврийн осол гаргаж... байцаагдаж байгаад хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр шүүх хурал болох байсан. Бас зам тээврийн осол гарах үед дүү Г-ийн түр жолооны үнэмлэхийг хураалгаж одоо болтол Г нэрээр шүүхээр орох гэж байсан учир сэтгэл санаагаар унаад амиа хорлохыг завдсан....” гэх мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтаар Д.Г-ийн амиа хорлохыг завдсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй...байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байн...” гэх баримт (2 хавтаст хэргийн 48-49),   

16. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: “..шүүгдэгчийн өмгөөлөгчөөс... Хохирогчийн буруутай үйлдлээс болж шүүгдэгч  Д.Г сэтгэл санааны хямралд орсны улмаас дахин амиа хорлох гэж оролдсон...” гэх баримт (2 хавтаст хэргийн 113-114),

17. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр  (1 хавтаст хэргийн 187-188), 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 207-211), 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр  (2 хавтаст хэргийн 115-117),

18. Хохирогч Д.Г болон Тэмүүлэнгийн хохирол хор уршигтай холбоотой 1.787.268, 249.375 төгрөгийн баримт (1 хавтаст хэргийн 98-110, 191-197, 2 хавтаст хэргийн 137-141)

19. Шүүгдэгчийн Д.Г-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 хавтаст хэргийн 247, 244), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 20), шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 32-34), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 246), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 245, 2 хавтаст хэргийн ), хохирол хор уршигт 5.676.460 төгрөг төлсөн баримт (1 хавтаст хэргийн 118-125) зэрэг нотлох баримтын шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч  Д.Г нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй Хилчин хотхоны зүүн урд замд буюу “EDEL” авто угаалгын газрын баруун замд Я.Д өмчлөгчтэй, Я.Г-гийн эзэмшлийн Hyundai Porter маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 47 минутын орчим жолоодож яваад эсрэг урсгал руу орж EDEL авто угаалгын газрыг баруун хойно явган хүний зам дээр явсан явган зорчигч Д.Г, Б.Т нарыг мөргөж тэдний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг зам тээврийн осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо EDEL авто угаалгын баруун замд гарсан байв....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (1  хавтаст хэргийн 5-14),

- Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Тухайн осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны зүүн урд зам байв. ...Бичлэгийн дээд буланд 2019/05/05 11:47:53 гэсэн он цагийн бичвэртэй...бичлэгийн 11:47:40 секундэд EDEL авто угаалгын төвийн  баруун талын явган хүний замаар явган зорчигч ...ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд алхаж байгаад 11:47:58 секундэд авто угаалгын газрын баруун хойд үзүүрт ирэх үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр явж байгаа цагаан өнгийн Hyundai Porter маркийн ......... дугаартай автомашин гэнэт зүүн гар тийш эргэж явган хүний замаар явж байгаа явган зорчигчийг мөргөж наад талд нь байгаа EDEL авто угаалгын газрын баруун хойд буланг мөргөж зогсов...” гэх баримт (1 хавтаст хэргийн 16),

- Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...авто угаалгын газрын хажууд явган хүний замаар явж байсан, тэгтэл цаанаас нэг цагаан өнгөтэй, Портер маркийн автомашин ...дөхөж ирээд гэнэт манай хүүхэд бид хоёр луу эргэж орж ирээд бид хоёрыг мөргөөд газарт унагасан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26-27),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн “...Д.Г-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн...” гэсэн дүгнэлт (1 хавтаст хэргийн 64),

- Насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ээж ...Д.Г-тэй явж байхад авто угаалгын хавьцаа хойноосоо урагшаа чиглэлтэй эсрэг урсгалаас цагаан өнгийн Портер машин ирээд ээж бид хоёрыг мөргөсөн....” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 23),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5638 дугаартай шинжээчийн “...Б.Т-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн...” дүгнэлт (1 хавтаст хэргийн 60),

- Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ах өөрөө машинаа жолоодоод Хилчин хотхоны зүүн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байхад 1-р эгнээнд цагаан өнгийн ачааны машин явж байхад тэр машины хажуугаар нь буюу зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаад эсрэг урсгал руу ороод явган хүний замаар явж байсан нэг эмэгтэй хүнийг мөргөөд цаад талд нь байсан авто угаалгын буланг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 34),

- Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...угаалгын газарт ажил дээрээ ...байсан чинь түс гэсэн чимээ гарсан. Тэгэхээр нь гараад харсан чинь цагаан өнгийн портер машин хана мөргөөд зогсчихсон, машины хажууд нэг эмэгтэй босож чадахгүй газарт сууж байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 46-47),

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт “............ улсын дугаартай HYUNDAI Porter маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Я.Д...” гэх баримт (1 хавтаст хэргийн 126),

- Иргэний хариуцагч Я.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Hyundai Porter маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл...г 2016 оны орчим... дүү Г-д худалдаж авч өгсөн. ... өөрийн нэр дээрээ тээврийн хэрэгслийн гэрчилгээг бичүүлж аваад дүү Г-ийн нэр дээр хариуцлагын даатгал хийлгүүлж өгсөн...” гэх мэдүүлэг   (1 хавтаст хэргийн 33),

- Гэрч Я.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машинаа 2019 оны 3 дугаар сарын 14, 15-ны үед ...компанийн ажилчин Ц-д хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36),

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлтэд “...05.05.2019 12:48 2.68 хувь...” гэх баримт (1 хавтаст хэргийн 19),

- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн албан бичигт: “...Д.Г  нь жолооч болоогүй, жолоочийн бүртгэлийн /TPS/ санд бүртгэлгүй байна...” гэх баримт (2 хавтаст хэргийн 23) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч  Д.Г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 3.7 дугаар зүйл буюу “Жолоочид дараах зүйлийг хориглоно: гэсний а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

- 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж явган зорчигч Б.Т, Д.Г нарыг мөргөсний улмаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Өөрөөр хэлбэл тэрээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна.” гэснийг зөрчсөн.

Мөн дээрх хууль болон дүрэм зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...хүний эрүүл мэндэд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасныг болон мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг” буюу мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэргийг

- 2.1 дэх заалтад заасан “согтуурсан, ...үедээ”,

- 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г, Б.Т нар нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 707.993 төгрөг (1 хавтаст хэргийн 98-110), 420.562 төгрөг (1 хавтаст хэргийн 156-160), 368.134 төгрөг (1 хавтаст хэргийн 191-197) буюу нийт 1.787.268 төгрөгийн баримт гаргаж өгч нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нарт учирсан хохирол хор уршигт баримтаар 3.398.960 төгрөг (1 хавтаст хэргийн 118-125) зарцуулсан талаар баримт гаргаж өгчээ. Тухайн баримтуудаас 365.000 төгрөгийн баримт нь “EDEL” авто угаалгын газарт зарцуулсан, 563.000 төгрөгийн баримт нь давхацсан, 5000 төгрөгийн баримт нь шашны зан үйлтэй холбоотой, 94.500 төгрөгийн баримт нь шатах, тослох бүтээгдэхүүн болох бензин авсан, 105.000 төгрөгийн баримт нь юунд зарцуулсан нь тодорхойгүй баримтууд байх тул хасаж тооцоход тэрээр бодитоор хохирогч нарт 2.266.460 төгрөгийн эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр төлж үйлчилгээ үзүүлсэн.

Мөн  тэрээр 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр 2.890.000 төгрөг (1 хавтаст хэргийн 165), дансаар 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 40.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 140.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 90.000 төгрөг буюу нийт 3.410.000 төгрөгийг хохирогч Д.Г-т бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  Д.Г нь хохирогч Д.Г, Б.Т нарт учруулсан хохирол, хор уршигт нийт 5.676.460 төгрөг зарцуулсан байна.

Тодруулбал хэрэг гарснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч нь хохирогч нарын хохирол хор уршигт нийт 5.676.460 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон байх бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь тухайн үнийн дүн дээр маргаагүй  тул шүүх тухайн хохирол, хор уршигт хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Харин хохирогч Д.Г нь хэрэгт дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад болон шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шилжиж ирснээс хойш хохирол, хор уршигтай холбоотойгоор 256.497 төгрөг (2 хавтаст хэргийн 122), 2.599.617 төгрөг (2 хавтаст хэргийн 123) буюу нийт 2.856.114 төгрөг нэхэмжилсэн баримтад хууль зүйн дүгнэлт хийв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай ...үйлдэл-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

Тиймээс хохирогчийн

- эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, эм тариа хэрэглэсэн зардалд хамаарах 730.531 төгрөгийн баримтаас 2 хавтаст хэргийн 62 дугаар хуудаст авагдсан 33 дугаартай баримтын 12.300 төгрөгийн эд зүйл нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн,  2 хавтаст хэргийн 74 дэх талын ар талд хавсаргагдсан 20.000 төгрөгийн баримт нь 55 настай эрэгтэй хүн үйлчлүүлсэн байх тул хэрэгсэхгүй болгож үлдэгдэл төлбөр болох 698.231 төгрөг,

- эмнэлэг, төрийн байгууллагаар үйлдүүлэхдээ тээврийн хэрэгсэлд шатахуун хийсэн гэх 432.380 төгрөгийн баримтаас 153.606 төгрөгийн баримт нь өглөөний 08 цагаас өмнө, оройн 20 цагаас хойш болон бүх нийтийн амралтын өдөр үйлчлүүлсэн (2 хавтаст хэргийн 79 дэх талд авагдсан №33, 80 дахь талын ар талд авагдсан №11, 13, 81 дэх талд авагдсан №18, 81 дэх талын ар талд авагдсан №20, 82 дахь талд авагдсан №22, 23, ... дэх талд авагдсан № 36, 38, мөн талын ар талд авагдсан №40) байх тул хэрэгсэхгүй болгож үлдэгдэл төлбөр болох 278.774 төгрөг болон сувилалд хэвтэж эмчлүүлсэн зардал болох 600.000 төгрөг буюу нийт 1.577.005 төгрөгийг шүүгдэгч Д.Г-оос Иргэний хуульд заасны гаргуулж хохирогч Д.Г-т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Харин хохирогчийн нэхэмжилсэн нийт нэхэмжлэлээс барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлсэн гэх 333.900 төгрөг болон өмгөөллийн үйлчилгээ авсан гэх 500.000 төгрөгийг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь гэмтэл аван эмчилгээ хийлгэж байгаа нь илэрхий боловч тухайн барьцаалан зээлдүүлэх газраас авсан мөнгөө өөрийн эрүүл мэндэд зарцуулсан эсэх нь тодорхойгүй. Мөн өмгөөллийн туслалцаа авч өөрийн эрх ашгийг хамгаалж оролцож байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байна.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, тооцох санхүүжүүлэх журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тооцож олгоно гэдэгт хохирогч Д.Гнь хамаарахгүй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Хохирогчийн цаашид гарах гэм, хор уршигтай холбоотой зардлаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь шийтгэх тогтоолд нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...манай үйлчлүүлэгч нь хэргийн зүйлчлэл дээр маргах байгаа. Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Мөн энэ гэмт хэрэгт холбогдсон үеэс хойш өөрийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах үйлдлийг хоёр ч удаа хийснээс болж одоо тэрээр унаж татдаг болсон байна. Иймд түүний эрүүл мэндийг байдлыг харгалзан улсын яллагчаас оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Г-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг тодорхой хэмжээгээр барагдуулсан гэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан зарим дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад  зааснаар механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтад хамрагдах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувийн байдал буюу амиа хорлох үйлдэл удаа дараа гаргаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр хүний нэр ашигласан, шүүх хэлэлцүүлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэж таслан сэргийлэх арга хэмжээ чангатгагдсан, тэрээр хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл (1 хавтаст хэргийн 187-188, 207-211) 10 хоног, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл  (2 хавтаст хэргийн 115-117) 11 хоног буюу нийт 21 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус хуульчилжээ.

Тиймээс шүүгдэгч Д.Г-ийн цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн 1903 0046 70294 дугаар Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD” нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тэмдэглэж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.