Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/925

 

    2020            8              21                                        2020/ШЦТ/925

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ (томилолтоор),

шүүгдэгч В.Б,

шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос В.Б, Ж.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0170 71019 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. В.Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт амьдардаг, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 431 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаатай баривчлах ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 6 сарын баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 222 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 406 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 18 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

 

2. Ж.Г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 532 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч В.Б, Ж.Г нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын хуучин эцэс орчимд Ц.Ц-ийн Huawei Y6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч В.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

2. Шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ...найз Ч-той уулзаад ...Ч-ийн аавын дүү Б ахынд очсон. Б ахынх ........хуучин эцсээс дээш өгсөөд байдаг. ...Б ахынд ирэхэд Ч тэднийд байсан 50 гаран насны ахыг дэлгүүр лүү тамхи архинд явуулсан. Тэгтэл нөгөө 50 гаран насны ах ирэхдээ ...30 гаран насны залуутай хамт ирээд бид нар 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архиа уусан. Удалгүй архи дуусаж бид нар мөнгө нийлүүлж 1 шил 0.75 литрийн архи авсан. Тэр архинаас би уугаагүй байж байдал удалгүй Б ах унтаад өгсөн. Тэгээд байж байтал Б ахынд гаднаас танихгүй 2 залуу нэмэгдээд ороод ирсэн. Хэсэг байж байгаад би гэр лүүгээ явахаар хашаанаас гараад 30 метр явж байтал сүүлд орж ирсэн 30 орчим насны 2 эрэгтэй миний куртикний халааснаас Huawei Y6 маркийн гар утсыг аваад зугтаад явсан. ... Би тэр хоёр залууг харвал танина. Би утсаа...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мобикомоос 559.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Хар өнгөтэй ягаан өнгөтэй кесстэй утас. Имэй код нь 8639...450746, 863930...460752...утас байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

“...Миний хажуу талд байсан залуу миний утсыг халааснаас аваад зугтаасан. Тэр залуу зугтаахад хамт байсан залуу дагаад зугтаасан...миний халааснаас утас авахад хамт байсан залуу хажуу талд алхаад явж байсан. Миний халааснаас утас авах үйл явц явдал дунд болсон миний халааснаас  утас авч зугтаадагтай хамт явж байсан залуу тухайн үйл явцыг хараагүй байж магадгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

2. Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ..... байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манайд Ц ирсэн. Би тэр өдөр гэртээ тэр хавьд байдаг хүмүүстэй архи уугаад сууж байсан. Ц манай гэрт ирээд бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал гаднаас Мгэж дуудаг Г нэг найзынхаа хамтаар орж ирсэн. Тэгээд Ц манайхаас гэртээ харилаа гээд гартал манайд сүүлд орж ирдэг М найзтайгаа араас нь гараад явсан. Тэгтэл удалгүй Ц гаднаас орж ирээд миний гар утсыг түрүүнд орж ирдэг хоёр залуу аваад зугтаачихлаа цагдаа дуудаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

3. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 37-41),  

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 613 дугаар тайланд “...Huawei Y6 маркийн гар утас 280.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26),

 

5.Шүүгдэгч Ж.Г-ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр үеэл Б-тэй уулзаж бид хоёр миний хуурай ах болох Б ахын гэрт очсон...Б бид хоёр архинаас нь хамт уугаад байж байтал нэг эмэгтэй нь гар утсаар ярих гээд гараад явсан. Тэгээд Б тэр эмэгтэйн араас гараад явахаар нь би Б-ийг дагаад гартал Б намайг зугтаарай гээд зугтахаар нь би Б-ийг дагаад зугтаасан. Тэгээд тэр эмэгтэйгээс нэлээн холдоод Б надад хандаж найз нь саяны эмэгтэйн гар утсыг нь авчихсан юмаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд Орбитын тойрог руу алхаж байхдаа Б замд тааралдсан нэг хүнд уг гар утсыг 40.000 төгрөгөөр зарсан...би тэр эмэгтэйн гар утсыг булааж авсан асуудал байхгүй. Архи уусан согтуу байхад Б зугтаарай л гэж хэлсэн. Тэгээд би юу ч мэдэхгүй зугтаасан чинь Б тэр эмэгтэйн гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

- Яллагдагчаар өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр...Б-ийнд ороод удалгүй байж байтал танихгүй нэг эмэгтэй нь гарсан. Тэгтэл Б араас нь гарч намайг дуудсан. Намайг Б ахын гэрээс гарахад хойд зүг рүү чиглээд гүйж байсан би араас гүйж очоод Б-тэй уулзахад надад хандан саяны утсаар ярьж байсан эмэгтэйн утсыг куртикний халааснаас нь авчихлаа гэж хэлж байсан. Хариуд нь би юм дуугараагүй тэгтэл миний өөдөөс “би авсан хоёулаа архи ууя ямар  нэгэн асуудал болбол би арыг нь даана” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цааш...алхаж явж байхад тааралдсан хүнд 40.000 төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн...утас авсныг би мэдээгүй байж байгаад Б-ийн араас гүйж очоод мэдсэн. Тэгээд бид хоёр уг утсыг зарж архи авч уусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94),

 

6. Шүүгдэгч В.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр...Б ахын гэрт очиход таван эрэгтэй нэг эмэгтэй нийлээд зургаан хүн архи уугаад байж байсан. М бид хоёр архинаас нь хамт уугаад байж байтал нэг эмэгтэй нь гар утсаараа ярьж байгаад гараад явахаар нь М бид хоёр тэр эмэгтэйн араас нь дагаад гарсан. Тэр эмэгтэй гар утсаараа ярьж дуусаад гар утсаа халаасандаа хийхээр нь би тэр эмэгтэйн куртикний баруун талын халааснаас нь гар утсыг нь аваад зугтаасан...М тэр утсыг авсан асуудал байхгүй. Би өөрөө  л аваад М-ийг дагуулж яваад тэр утсыг зарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Яллагдагчаар өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр...Б-ийнд очиход таван эрэгтэй, нэг эмэгтэй нийлээд зургаан хүн байсан. Тэр хүмүүсийн архинаас Г бид хоёр ууж байтал танихгүй нэг эмэгтэй гар утсаараа ярьж байгаад гараад явахаар нь Г бид хоёр араас нь гартал танихгүй эмэгтэй утсаар ярьж...дуусаад гар утсаа баруун талынхаа куртикний халаасанд хийхээр нь тэр эмэгтэйн куртикний баруун талын халааснаас гар утсыг нь аваад зугтаасан. Араас Ганжаргал гүйж ирсэн. Г бид хоёр Б-аас зайдуу 42 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр хойд талд очоод би Г-д хандан түрүүний утсаар ярьж байсан эмэгтэйн гар утсыг халааснаас авчихлаа би өөрөө арыг нь даана гэж хэлсэн. Тэгтэл Г юу ч дуугараагүй.  Тэгээд би уг утсыг Орбитын тойрог орчим танихгүй хүнд 40.000 төгрөгөөр Г бид хоёр явж зарсан... Би утсыг аваад хажуугаар алхаад өнгөрсөн тэгээд булан эргээд гүйсэн тэгтэл Г хандан яасан юу болсон гэж асууж байсан. Би утсаар ярьж байсан эмэгтэйн гар утсыг авчихлаа гээд харуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84),

7. Шүүгдэгч Ж.Г-лын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 45, 44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55), Гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 44), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 67) Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 72), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 103-105), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 52-79)

Шүүгдэгч Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56), Гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 48), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 67) шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-65), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 140) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В.Б, Ж.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас: “...шүүгдэгч В.Б, Ж.Г нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын хуучин эцэс орчимд Ц.Ц-ийн Huawei Y6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. ...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан материаллаг болон хор уршгийг мөрдөн байцаалтын шатанд төлүүлэн авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ хэрэгт төлөх төлбөргүй гэж үзэж байн...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч В.Б: “...Би дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Г-д мэдэгдээгүй байсан. Дээрэмдэх гэмт хэрэг хийснийг Ж.Г нь сүүлд мэдсэн...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г: “...Би дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй, В.Б нь зугтаарай гэсэн учраас би Б-ийн хойноос гүйж очиход хохирогчийн гар утсыг авсан байсан...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч В.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ... тоотод буюу иргэн С.Б-ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар тус тоотод байсан иргэн Ц.Ц-г гэртээ харихаар гарсан байна. Энэ үед В.Б нь түүний араас даган гарч 32 тоотын орчим явж байсан Ц.Ц-ийн хувцасны баруун халааснаас түүний эзэмшлийн Huawei Y6 маркийн гар утсыг авч зугтаан, бусдад зарж борлуулан 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ...найз Ч-ой уулзаад ...Ч-гийн аавын дүү Б ахынд очсон. ...Б ахынд ирээд... бид нар 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архиа уусан. Удалгүй архи дуусаж бид нар мөнгө нийлүүлж 1 шил 0.75 литрийн архи авсан. ...Тэгээд байж байтал Б ахынд гаднаас танихгүй 2 залуу нэмэгдээд ороод ирсэн. Хэсэг байж байгаад би гэр лүүгээ явахаар хашаанаас гараад 30 метр явж байтал сүүлд орж ирсэн 30 орчим насны 2 эрэгтэй миний куртикний халааснаас Huawei Y6 маркийн гар утсыг аваад зугтаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

“...Миний хажуу талд байсан залуу миний утсыг халааснаас аваад зугтаасан. Тэр залуу зугтаахад хамт байсан залуу дагаад зугтаасан... миний халааснаас утас авч зугтаадагтай хамт явж байсан залуу тухайн үйл явцыг хараагүй байж магадгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ....тоотод байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манайд Ц ирсэн. ...Ц манай гэрт ирээд бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал гаднаас М гэж дуудаг Г нэг найзынхаа хамтаар орж ирсэн. Тэгээд Ц манайхаас гэртээ харилаа гээд гартал манайд сүүлд орж ирдэг М найзтайгаа араас нь гараад явсан. Тэгтэл удалгүй Ц гаднаас орж ирээд миний гар утсыг түрүүнд орж ирдэг хоёр залуу аваад зугтаачихлаа цагдаа дуудаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 613 дугаар тайланд “...Huawei Y6 маркийн гар утас 280.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26),

- Шүүгдэгч Ж.Г-ын мөрдөн байцаалтад

Гэрчээр өгсөн: “...Б ахын гэрт очсон...Б бид хоёр архинаас нь хамт уугаад байж байтал нэг эмэгтэй нь гар утсаар ярих гээд гараад явсан. Тэгээд Б тэр эмэгтэйн араас гараад явахаар нь би Б-ийг дагаад гартал Б намайг зугтаарай гээд зугтахаар нь би Б-ийг дагаад зугтаасан. Тэгээд тэр эмэгтэйгээс нэлээн холдоод Б надад хандаж найз нь саяны эмэгтэйн гар утсыг нь авчихсан юмаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд Орбитын тойрог руу алхаж байхдаа Батсүх замд тааралдсан нэг хүнд уг гар утсыг 40.000 төгрөгөөр зарсан...би тэр эмэгтэйн гар утсыг булааж авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

Яллагдагчаар өгсөн: “...Б-ийнд ороод удалгүй байж байтал танихгүй нэг эмэгтэй нь гарсан. Тэгтэл Б араас нь гарч намайг дуудсан. Намайг Б ахын гэрээс гарахад Б хойд зүг рүү чиглээд гүйж байсан би араас гүйж очоод Б-тэй уулзахад надад хандан саяны утсаар ярьж байсан эмэгтэйн утсыг куртикний халааснаас нь авчихлаа гэж хэлж байсан. ...Тэгээд бид хоёр цааш...алхаж явж байхад тааралдсан хүнд 40.000 төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн...утас авсныг би мэдээгүй байж байгаад Батсүхийн араас гүйж очоод мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94),

- Шүүгдэгч В.Бийн мөрдөн байцаалтад

Гэрчээр өгсөн: “...М бид хоёр архинаас нь хамт уугаад байж байтал нэг эмэгтэй нь гар утсаараа ярьж байгаад гараад явахаар нь М бид хоёр тэр эмэгтэйн араас нь дагаад гарсан. Тэр эмэгтэй гар утсаараа ярьж дуусаад гар утсаа халаасандаа хийхээр нь би тэр эмэгтэйн куртикний баруун талын халааснаас нь гар утсыг нь аваад зугтаасан...М тэр утсыг авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Яллагдагчаар өгсөн: “...Б-ийнд очиход таван эрэгтэй, нэг эмэгтэй нийлээд зургаан хүн байсан. Тэр хүмүүсийн архинаас Г бид хоёр ууж байтал танихгүй нэг эмэгтэй гар утсаараа ярьж байгаад гараад явахаар нь Г бид хоёр араас нь гартал танихгүй эмэгтэй утсаар ярьж...дуусаад гар утсаа баруун талынхаа куртикний халаасанд хийхээр нь тэр эмэгтэйн куртикний баруун талын халааснаас гар утсыг нь аваад зугтаасан. Араас Г гүйж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл

Шүүгдэгч В.Б нь шунахайн сэдэлтээр, архи уух мөнгө олох зорилгоор шууд санаатай үйлдлээр хохирогчийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Тиймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ж.Г-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт  “...миний халааснаас утас авч зугтаадагтай хамт явж байсан залуу тухайн үйл явцыг хараагүй байж магадгүй...” гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Г нь гэрч, яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б намайг зугтаарай гээд зугтахаар нь би Батсүхийг дагаад зугтаасан. Тэгээд тэр эмэгтэйгээс нэлээн холдоод Б надад хандаж найз нь саяны эмэгтэйн гар утсыг нь авчихсан юмаа гэж хэлсэн...” гэж, шүүгдэгч В.Б нь гэрч, яллагдагчаар мэдүүлэхдээ “...Ж.Г тэр утсыг авсан асуудал байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байна.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь объектив,  субьектив шинжийн нийлбэрийг ойлгоно гэж заасан байдаг бөгөөд хэрэв хуульд заасан эдгээр обьектив, субьектив шинжийн аль нэг нь тогтоогдохгүй бол тухайн этгээдийг тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагад татаж болдоггүй.

Тодруулбал шүүгдэгч Ж.Г-ын үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр тодорхойлогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц нь хохирол, хор уршигт  280.000 (хавтаст хэргийн 25-26) төгрөг нэхэмжилснээс “Huawei Y6” маркийн 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасны мөнгийг хохирогчид өгсөн (хавтаст хэргийн 140) байна. Иймд шүүгдэгч В.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас В.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.

Шүүхээс В.Б-ийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

В.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “..гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс В.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлын төлж барагдуулсан зэргийг нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгчид шүүхээс хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний дээрх хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2008 0170 71019  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүгдэгч Ж.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлгэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч В.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.