Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 127

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Хохирогч Г.Орхонсайхан Хохирогчийн өмгөөлөгч Г.Гансүх Шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Баярхүү Шүүгдэгч Б.Мөнхбатын өмгөөлөгч Г.Амартүвшин Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Б, Б.Мөнхбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931003930022 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг 79 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял шийтгэл оногдуулахыг тэнсэж 03 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, РД:/ /, Монгол улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 3, аав, ээж, ах нарын хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 009 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүн /РД:МЮ02241713/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн 2 Г.Орхонсайхантай Писи тоглоомын асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зүүн дээд зовхины няцарсан шарх, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг, Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайханыг өөрийн найз Б.Мөнхбатыг боолоо гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүний баруун доод булангийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Мөнхбат нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайхантай Писи тоглоомын асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зүүн дээд зовхины няцарсан шарх, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайханыг өөрийн найз Б.Мөнхбатыг боолоо гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүний баруун доод булангийн зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Б нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Э.Бий шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг, Хохирогч Г.Орхонсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд миний бие Б.Мөнхбат, Э.Б нарт зодуулсан. Анх би Б.Мөнхбаттай муудалцсан.Тэгээд би гадаа байж байхад хөлөөс татаж унагаагаад хойноос Э.Б гарч ирээд намайг цохьсон. Би өөрийгөө хамгаалах гэж байгаад Б.Мөнхбатыг боосон тэгээд дуу нь сонин дуугараад байхаар нь боолтоо сулруулаад байж байхад Э.Б намайг цохьсон гэв. Одоо нэхэмжилж байгаа зүйл нь шүдний эмчилгээ 6,440,000 өмнөх нь үлдэгдэл 1,490,000 төгрөг, нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, Хохирогч Г.Орхонсайханы 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг өнгөрч байхад UB PC тоглоомын газар Цэндээ, Р.Энхжин нартай орсон. Бид нарыг тоглоомын газар ороход Б.Мөнхбат, Э.Б нар найзуудтайгаа байсан. Тэгээд бид нар дөрвийн эсрэг дөрөв тоглохоор болсон. ...Тэгээд бид нар тоглоомоос болж маргалдсан. ...РС тоглоомын газрын шатаар уруудаад гарахад Б.Мөнхбат шууд миний хөл рүү дайраад 3 хойноос Э.Б татаад намайг газар унгаасан. Б.Мөнхбат миний дээр гараад цохих гээд байхаар нь би 2 гарыг нь бариад цохиулаагүй. Б.Мөнхбат доороо сонин дэвхцэж байгаад дахиад миний хөл рүү дайрахаар нь би унахгүй тулд Б.Мөнхбатын толгой баруун гартай өөрийнхөө баруун сугандаа боогоод барьсан. Б.Мөнхбат нь сонин дугараад байхаар нь би боолтоо сулласан чинь хажуугаас Марлаа гэх охин намайг алгадаад үснээс зулгаасан. Цаанаас нь Э.Б миний нүүрний баруун тал руу өшиглөсөн. Тэгээд миний ухаан балартсан. Миний дээрээс олон хүн цохисон. Намайг хэн хэн цохисныг би сайн хараагүй. Миний толгой эрүү, нүүр хэсэг их өвдөж байна. Мэс засалд орсон тул толгой нүүр хүнд байна. Одоогоор би эмчилгээнд 1.800.000 орчим төгрөг зарцуулаад байна. Би гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг Э.Б, Б.Мөнхбат хоёроос нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-18 дугаар тал/ Гэрч А.Лхагвадоржийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим найз Г.Орхонсайхантай хуучин захын таксины зогсоолын хажууд байрлах РС тоглоомын газар уулзсан. Тэр тоглоомын газар миний таних Цэндээ, Р.Энхжин ах нар байсан. Тэгээд бид 4 үл таних 4 залуутай тоглох гээд сууж байсан. Манай найз Г.Орхонсайхан нь “ямар дүү нартай тоглох гэж байна царайгаа харуул” гэтэл “чадахгүй өөрөө ирээд хар” гэж хэлсэн. Тэгээд Г.Орхонсайхан очоод “ямар том дуутай дүү нар бэ?” гэтэл Б.Мөнхбат гээд залуу орилж босож ирээд “хоёулаа зодолдох уу” гэхээр нь Г.Орхонсайхан “за гадагшаа гаръя” гээд бид нар олуулаа гарсан. Тэгээд гараад тоглоомын газрын гадаа Г.Орхонсайхан “ямар том дуутай юм бэ?” гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд гэнэт Б.Мөнхбат Г.Орхонсайханы хөлнөөс тэврээд газар унагасан. ...Г.Орхонсайханыг эхлээд Б.Мөнхбат нүүр, зүүн талын хөмсөг рүү нь гараараа нэг удаа цохиж, 2 хөлийг нь гараараа хамж унагаах гэж оролдохоор нь Г.Орхонсайхан гараараа Б.Мөнхбатыг хоолойноос нь бооход Б.Мөнхбат Э.Бийг “энийг аваарай” гэж орилж хэлтэл Э.Б Г.Орхонсайханы араас хүзүүгээр нь гараараа уургалж татаад түүний нүүрний баруун талд хөлөөрөө өшиглөж дараа нь гараараа нэг удаа бас толгойн баруун чамархайн хэсэгт цохиж газар унагасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/ Гэрч Р.Энхжингийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн өдөр би РС тоглоомын газар найз дүү нар болох Г.Орхонсайхан, А.Лхагвадорж, А.Цэнд-Аюуш нарын хамт тоглох гээд орсон. Яг юунаас болж Г.Орхонсайхан, Б.Мөнхбат нар маргасан талаар мэдэхгүй байна. ...Тэнд байсан зүс таних Б.Мөнхбат, Э.Б нар Г.Орхонсайханы араас агаа агаа гэсээр гарсан. Г.Орхонсайхан нь Б.Мөнхбаттай ярилцах гээд Б.Мөнхбат нь ярихгүй гээд тойроод зугтааж гүйгээд байх шиг харагдсан.Тэгсэн Б.Мөнхбат нь Г.Орхонсайханыг газар унагах гээд түүний хөл рүү дайрч байгаад өөрөө газар унаж Г.Орхонсайхан дээр нь сууж байхад араас нь Э.Б гараараа хүзүүгээр нь боож байгаа харагдсан. Тэр үед РС тоглоом ажиллуулдаг эмэгтэй гарч ирээд Г.Орхонсайхан руу дайрч орилоод асуудал үүсээд ирэхээр нь би тоглоомын газраас гарч Г.Орхонсайхан нүүрээ дарсан байдалтай сууж байхаар нь “яасан” гэж асуухад “миний шүд, эрүү хоёр жоохон сонин болчихлоо” гэхээр нь Г.Орхонсайханыг аваад А.Лхагвадорж, А.Цэнд-Аюуш бид 4 эмнэлэг явсан. ...Б.Мөнхбат Г.Орхонсайханы хөлнөөс татаж унагах гээд өөрөө түүний доор орж унаж байсан. Тэгсэн Э.Б, Г.Орхонсайханы араас хоолойгоор нь гараа тойруулж барьж боож тэр хоёрыг салгах гэж хойш нь татаж байсан. Тэрнээс хэн хэнийгээ цохиж зодсон талаар би хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ Насанд хүрээгүй гэрч Н.Дашбаярын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.Мөнхбатыг Г.Орхонсайхан бариад толгой нь баруун гараараа уургалаад цээжин доороо оруултал Б.Мөнхбат Э.Бийг “аваарай” гэж хэлсэн. Тэгсэн Г.Орхонсайханы араас Э.Б цохиод Г.Орхонсайхан зүүн 4 талаараа замын хашлага цохиж унаад хөмсөг нь сэтэрсэн. ...Миний харснаар Э.Б Г.Орхонсайханы араас нэг удаа баруун эрүү хэсэгт цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/ Гэрч А.Цэнд-Аюушийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг тоглоомын газраас гарахад Б.Мөнхбат, Г.Орхонсайхан нар нь дээр доороо орчихсон зодолдож байсан. Г.Орхонсайханд яг хэн гэмтэл учруулахаар цохисон талаар би хараагүй. ...Б.Мөнхбат нь Г.Орхонсайханы баруун гараараа нэг удаа зүүн хацар хэсэг рүү цохиж байхыг харсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 44-45 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн эмч С.Бүрэнжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаартай: “...1.Г.Орхонсайханы биед эрүү баруун доод булангийн зөрөөтэй хугарал, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал, зүүн гайморын хөндийд цус хурсан, зовхинд няцарсан шарх, чамархай, эрүү, ахар сүүжний хэсэгт улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Г.Орхонсайханы биед учирсан гэмтлүүд нь уналт болон цохилт, мөн нэг ба түүнээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Г.Орхонсайханы эрүүл мэндэд учирсан хохирол нь эмнэлэгт хэвтсэн өвчний түүх, эмчийн үзлэг, хагалгаанд орсон явц, онош, бусад бичиг баримт, шинжилгээг үндэслэн үзэхэд гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох боломж үгүй байна. 4.Дээрх гэмтлийн эрүүний баруун доод арын булангийн зөрөөтэй хугарал, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Зүүн дээд зовхины няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Баруун чамархай, ахар сүүжний харалдаа үүссэн нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй 7.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх болон нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр тал/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/ Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49-50 дугаар тал/ Өвчний түүх /хх-ийн 62-72 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52-54, 75-77 дугаар тал/ 5 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 80-81, 85-86 дугаар тал/ Б.Мөнхбатын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар тал/ Э.Бий 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 87-88 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 96 дугаар тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-105 дугаар тал/ Насанд хүрээгүй шүүгдэгч нарын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 116-117 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 12 жилийн 3 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-ийн 118-119 дүгээр тал/ Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 130-138 дугаар тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 144-146 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Б.Мөнхбат нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайхантай Писи тоглоомын асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зүүн дээд зовхины няцарсан шарх, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг, шүүгдэгч Э.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайханыг өөрийн найз Б.Мөнхбатыг боолоо гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүний баруун доод булангийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн 6 бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Шүүгдэгч Харчинг овогт Баттогтохын Мөнхбат нь тус шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 712 тоот албан бичгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Б нарын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учирсан бөгөөд хохирогч Г.Орхонсайханы биед эрүү баруун доод булангийн зөрөөтэй хугарал, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал, зүүн гайморын хөндийд цус хурсан, зовхинд няцарсан шарх, чамархай, эрүү, ахар сүүжний хэсэгт улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Орхонсайхан нь шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Б нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал 2.482.073 төгрөг, хоол хүнсний зардал 227.760 төгрөг, нотлох баримтгүй 193,045 төгрөг нийт 2.902.878 төгрөг, шүүхийн шатанд нэмж шүдний гажиг засал, инплант 2 шүд хийх, шүдний сувгийн эмчилгээ хийх нийт 6.440.000 төгрөг, шүдний эмнэлэгт үзүүлсэн баримт болон галт тэрэгний тасалбар бүгд 90.600 төгрөг, хохирогчийг асарч сувилсан хүний 1 сарын цалин 600.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хавтаст хэрэгт ирүүлсэн нотлох баримтад үндэслэн шүүгдэгчээс эмчилгээний зардал 2.482.073 төгрөг дээр шүдний эмнэлэгт үзүүлсэн баримт болон галт тэрэгний тасалбар бүгд 90.600 төгрөгийг нэмж 2.572.073 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Мөнхбатын эцэг иргэний хариуцагч Г.Баттогтохын зүгээс 2.000.000 төгрөгийг төлснийг хасч 572.073 төгрөгийг шүүгдэгч Э.Бээс гаргуулан хохирогчид олгохоор тогтов. Нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийг асарч сувилсан хүний цалин хөлс болох 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхив. Учир нь: Хохирогч Г.Орхонсайхан нь зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай байсан талаарх эмнэлгийн баримт, эгч О.Ундраагийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэргийг ирүүлээгүй тул цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Харин хоол хүнсний зардал 227.760 төгрөг, нотлох баримтгүй 193,045 төгрөг бүгд 420.805 төгрөг, шүдний гажиг засал, инплант 2 шүд хийх, шүдний сувгийн эмчилгээ хийх нийт 6.440.000 төгрөг, нийт 6.860.805 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь: Хохирогч Г.Орхонсайханы биед эрүү баруун доод булангийн зөрөөтэй хугарал, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал, зүүн гайморын хөндийд цус хурсан, зовхинд няцарсан шарх, чамархай, эрүү, ахар сүүжний хэсэгт улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдсоны улмаас зайлшгүй шаардлагатай хүнс хоол хэрэглэх талаар эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн баримт байхгүй, худалдан авсан хүнс нь ийм гэмтэл авсан хүнд эмчилгээ, сувилгааны журмаар хэрэглэгддэг эсэх нь 7 хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна. Мөн хохирогч Г.Орхонсайхан нь шүдний гажиг заслын аппарат зүүх, инплант 2 шүд хийх, шүдний сувгийн эмчилгээ хийх нийт 6.440.000 төгрөг нэхэмжилсэн нь түүний дээрх гэмтэлтэй холбоогүй, шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтэл, эмчилгээний талаар дурьдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Харчинг овогт Баттогтохын Мөнхбат, Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүн нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч Харчинг овогт Баттогтохын Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүнээс 572.073 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3 дугаар хэсэг 167 тоотод оршин суух Боржигон овогт Ганхуягийн Орхонсайханд /МЮ97042113/ олгож, 6.860.805 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Бд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7.Ялтан Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Ялтан Э.Бд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.ЭРДЭНЭХИШИГ