Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 00102

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн №66 тоотод оршин суух, Оорцог овогт Санжидын Өвгөнхүү /утас:88369433/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн №75 тоотод оршин суух, Оорцог овогт Цэндийн Туулгазар /МК:77082111, утас:99499576/-т холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1,511,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч С.Өвгөнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Туулгазарт зодуулан хамрын нуруу, дээд доод уруул, мөн 4 шүдээ гэмтээсэн эдгээрийг эмчүүлэхэд гарсан зардал нь 1,511,650 төгрөг болсон. Иймд Ц.Туулгазараас 1,511,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ц.Туулгазар шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 1,511,650 төгрөгнөөс С.Өвгөнхүүд 650,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны дотор өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үндсэн нэхэмжлэлээс үлдэх 861650 төгрөгийг С.Өвгөнхүү надаас нэхэмжлэхгүй гэж өмгөөлөгч Ш.Цэдэн болон шүүгчийн туслах нарын дэргэд хэлсэн болно. Дараа нь ямар нэгэн маргаан гаргахгүй. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Өвгөнхүү шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Ц.Туулгазараас 1,511,650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад Ц.Туулгазар 650,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны дотор надад өгөхөөр Шүүгчийн туслах болон өмгөөлөгч Ш.Цэдэн нарын дэргэд бичгээр баталгаажуулсан тул бидний эвлэрлийг баталж өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 861,650 төгрөгт холбогдох хэсгээс сайн дураар татгалзаж байна гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Өвгөнхүү, хариуцагч Ц.Туулгазар нар нэхэмжлэлийн шаардлага болох 1,511,650 төгрөгнөөс 650,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 861,650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Нэхэмжлэгч С.Өвгөнхүүгийн нэхэмжлэлтэй Ц.Туулгазарт холбогдох 1,511,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж С.Өвгөнхүү нь 1,511,650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 861,650 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэгдэл 650,000 төгрөгийг хариуцагч Ц.Туулгазар 2017 оны 03 дугаар сарын 10-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч С.Өвгөнхүү нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.