Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 834

 

2020    05       05                                      2020/ШЦТ/834

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Б.Ганзориг

хохирогч: Б.Уранчимэг

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэболор   

шүүгдэгч:  Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Боржигон овогт Энэбишийн Даваажаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906058710810 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Д1982  оны 11 дүгээр  сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 2-45Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 367  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж байсан,

           

            Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч Э.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Уранчимэгийг Өмнөговь аймагт Энержи ресус ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 5023196670 дугаартай данс руу 100.000 төгрөг, 549397899 дугаартай дансанд 240.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уранчимэг мэдүүлэхдээ: Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Цогт-Цэций сумын хооронд хүн тээвэр хийдэг байсан. Тухайн өдөр хүн тээвэр хийгээд явж байсан. Танил дүү маань сүлжээний ажилтай цуг явъя гэсэн. Тэгээд хамт буцаад явах гэж байгаад бензиний мөнгө хийе гээд хэдэн хүн замаасаа авсан. Тэгээд Э.Д болон нэг эгч, хүүхдийг аваад хойноо 3 хүнтэй явсан. Би өөрөө дампны оператор болох юмсан, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэдэн хүн авах юм байна таних хүнгүй бол бүтэхгүй юм байна гээд яриад явж байсан. Гэтэл Э.Д “Би наана таньдаг хүнтэй, таныг би ажилд оруулаад өгье”, гэж хэлсэн. Тэгээд манай таньдаг дүүг нярав, нягтлангаар оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд хотод ирээд уулзъя гэж хэлээд машинаас буусан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр над руу утсаар яриад “Би нэг хүнтэй утсаар ярьсан бүтэх магадлалтай байна” гэж ярьсан. Тэгээд эхлээд ажлын газрын үнэмлэхийн 100.000 төгрөг явуулчих гэж хэлээд авсан. Удаагүй байж байгаад “Чи жолооны ангилалгүй юм байна. Очихоор ангилал шаардагдана жолооны курст сургахаар боллоо” гэж хэлээд 240.000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд надтай хамт явж байсан Нэмэхээ гэдэг охиныг нярав, нягтлангаар ажилд оруулж өгнө гэж хэлээд 275.000 төгрөгийг авсан. Бид 2 тэр мөнгийг зэрэг шилжүүлсэн. Гэтэл Даваажаргалын ээж Нэмэхээ рүү залгаад “манай хүүхэд ямар учиртай хүмүүсээс мөнгө аваад байгаа юм бол, дахиж битгийн мөнгө өгөөрэй” гэж хэлсэн байсан. Тэгээд энэ залууг худлаа юм байна гэж бодоод дахиж мөнгө өгөхөө больж, мөнгөө нэхэж эхэлсэн. Сүүлдээ утасаа авахаа больсон. Нэмэхээгээс олон удаа залгаж мөнгө нэхсэн гэсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сар хүртэл мөнгөө нэхсэн. Би нийт 340.000 төгрөг өгснөө буцааж авсан. Э.Дын эхнэр гээд хүүхэн над руу утсаар залгаж, “3 хүүхдийн маань нулимсыг үзэх гэлээ” хэмээн меессеж бичиж, өөрөө над руу залгаад “Э.Дын гар хаана хүрэхийг хараарай” гэж утсаар дарамталсан. Тиймээс өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн. Би өөрөө өнчин хүүхэдтэй, 70 гарсан настай аавыгаа хардаг. Энэ хүмүүсийн дарамтад байхад хэцүү байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Анх 8 эмэгтэй дампны оператор авна гэж байна тэрэнд бүртгүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд итгээд мөнгөө өгсөн гэв.

         Хохирогч  Б.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгаас өөрийн дүү Буяннэмэхийн хамтаар Улаанбаатар хот руу орж ирсэн. Тэр үед замын хүмүүс авч явсан. Тэр үед нэг эмээ охинтойгоо бас нэг залуу суусан. Тэгээд би дүүгийн хамтаар “Инержи” ХХК-д ажил орох юмсан гээд ярьж байтал сууж явсан үл таних залуу өөрийгөө тэнд ажилладаг ш дээ гээд үнэмлэх бичиг баримтаа харуулж байсан. Тэгээд би та хоёрыг ажил оруулаад өгье гэсэн. Тухайн хүн нь өөрийгөө Даваажаргал гэж танилцуулсан ба уурхайд нүүрс зөөдөг том даацын тэрэг барьдаг гэж байсан. Тэр үед найдвартай юм бол оруулаад өг гэж гуйсан. Тухайн үед намайг бичиг баримттай жолооны үнэмлэхтэй учир уурхайн жолоочоор ажиллах боломжтой гэж байсан. Харин манай дүүд бичиг баримт байхгүй учраас сургалтанд суух хэрэгтэй гэж хэлж байсан. Тэгээд хотод ирээд дараа нь тухтай уулзахаар болсон. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай дүү Буяннэмэх рүү залгаад нягтлан няравын сургалтанд суулгаж өгье гэж ярьсан байсан. Надтай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 80121090 дугаарын утсаар холбогдоод Гандолгор гэх хүний дансруу 100.000 төгрөг шилжүүлээрэй гээд 5023196670 дугаарын данс өгсөн. Тухайн мөнгө нь хувцас таних тэмдэг өгөх мөнгө гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгийг өөрийн утаснаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гаднаас мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд сургалтын мөнгө гэж 240.000 төгрөгийг Дуламсүрэн гэх хүний данс руу хийгээрэй гээд 5429397899 дугаарын данс өгсөн. Тэгээд би 240.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гаднаас мобайл банкаар шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг / хх-н 11-16/,       

 

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Манай 3,4 дүгээр хороололд байрлах хүнсний дэлгүүрт өдрийн цагийн үед намхан нуруутай 35-40 орчим насны эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд миний данс руу мөнгө хийлгүүлээд хариуд нь шимтгэлийн мөнгө болох 10,000 төгрөг өгнө гэж хэлээд дансны дугаар аваад мөнгө шилжүүлж авсан юм. Тэгээд нь миний дансанд тэр өдөр 240,000 төгрөг орлогын гүйлгээ хийгдсэн байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 13-15/,

Гэрч П.Буяннэмэх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай эгч Уранчимэг нь Улаанбаатар хотоос Өмнөговийн чиглэлд
таксинд явдаг байсан ба би тухайн үед сүлжээний бизнес эрхэлж байгаад тухайн
газарт ажлаар явж байгаад Улаанбаатар хот руу явах гэж байхдаа замдаа 3 хүн
аваад явчихъя гэж бодоод такси явдаг газар нь зогсож байсан чинь үл таних эрэгтэй хүн манай машинд сууж явахаар болсон ба өөр 2 хүн хамт явсан юм. Улмаар Улаанбаатар хот руу явж байхад Даваажаргал нь архи согтууруулах ундаа
хэрэглэсэн байсан бөгөөд бид нарт өөрийгөө Инержи ресурс ХХК-д том тэрэгний
жолооч гэж хэлж байсан ба манай компанид ажиллахыг хүсэж байвал надад танил
байгаа надтай холбогдоорой гэж хэлээд бид нар гар утасны дугааруудаа солилцож байсан. Улмаар Улаанбаатар хотод ирээд байж байхад буюу 1-2 хоногийн дараа Даваажаргал ах руу залгаад би ажилд орохыг хүсэж байна та ажилд оруулж өгөөч гэж байсан чинь хүмүүстэй ярьчихаад хариу хэлье гэж хэлж байсан ба орой над руу залгаад би хүмүүстэй ярьчихлаа Инержи ресурс ХХК-ний үнэмлэхийг авахын тулд 75.000 төгрөг хэрэг болж байна гэхэд нь би 75.000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгийг тухайн өдрийн 22-23 цагийн хооронд аав болох Пүрэвийн данснаас шилжүүлж байсан юм. Дахиад надад мөнгө хэрэгтэй байна гэх мэтээр надаас нийт 225.000 төгрөг авсан юм. Улмаар надтай холбогдохгүй болоод байхаар нь би Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн юм. Харин Даваажаргал нь миний хохирлын мөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бүрэн барагдуулсан ба би тухайн хэргээ хаалгуулах хүсэлт гаргаж уг хэрэг нь хаагдсан байна гэж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас надад утас руу залгаж мэдэгдэж байсан юм. Би одоо тухайн хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-20-21/,

Гэрч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”... 2019 оны 04 сараас эхлэн манай хүү болох Даваажаргал нь Инержи ресус ХХК-д ажилд орсон. Би 2019 оны 06 сард зүрхний хагалгаанд 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд 2019 оны 03 сараас эхлэн над руу үл таних эмэгтэй залгаж намайг ажилд оруулж өгне гэж хэлээд мөнгө авсан юм гэж хэлсэн Тэгэхээр нь Даваажаргал нь өөрөө ажилд ороод удаагүй байгаа шүү дээ би мэдэхгүй юм байна Даваажаргал нь насанд хүрсэн хүн өөрсдөө учраа ол гэж хэлж байсан юм.

 Тэгээд чи танихгүй хүнд мөнгө өгсөн юм байна гэж хэлж байна. Ямар шалтгааны улмаас над руу залгаад байгаа юм тэр хүн рүүгээ өөрөө залга гэж хэлж байсан. Улмаар би эмнэлэгт хэвтэж байна бие муутай хүн хагалгаанд орох гэж байна Даваажаргалын мөнгө байтугай өөрийнхөө эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй байж байна гэж хэлэхэд би бас осолд орчихоод байна та үхэж байхдаа таарсан хүн юм аа гэсэн утгатай зүйл хэлж байсан. Тэгэхээр нь би Даваажаргалтай холбогдоод ямар хүмүүсээс мөнгө авчихдаг юм бэ над руу залгаад хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн чинь Даваажаргал нь утсаа тасалж байсан юм. Тухайн мөнгийг өгөхгүй байсан нь намайг хэл амаар доромжилноос болж мөнгийг өгөхгүй удаасан юм шиг байна...гэсэн мэдүүлэг /хх-23-24/, Э.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /35-43/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 38/, захиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 39-42/, Э.Дд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 70/, прокурорын тогтоол /хх-н 71-72/,

 

 Яллагдагчаас Э.Дд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Инержи ресус” ХХК-д хүнд даацын жолоочоор ажилладаг байсан. Тухайн өдөр уртын тээвэр буюу Цагаан хаднаас Ухаан худагт ирээд 36 метрийн урт шаланзаа хүлээлгэж өгчихөөд Цогтцэцийгээс Улаанбаатар хот руу явах унаандаа хоцорч улмаар суудлын машинд суух гэж явж байсан чинь 2 үл таних эмэггэй Улаанбаатар явлаа суух юм уу гэж хэлэхээр нь би үнийг нь асуухад 60.000 төгрөг гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд суусан. Тэгээд замдаа явж байсан чинь Буяннэмэх гэх змэгтэй нэг шил архи аваад бид хоёр хувааж уугаад явж байгаад энэ асуудлын талаарх яриа эхэлсэн. Буяннэмэх надаас танай “Инержи ресус” ХХК-д би ажилд орох хүсэлтэй байна мөн манай эгч бас орох санаатай байгаа юм Улаанбаатар хотод ажил олдохгүй, цалин хүрэлцээгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сайн мэдэхгүй байна би ажлын хүмүүсээсээ асууж лавлаж өгье гэж хэлсэн чинь Уранчимэг надаас би ДАП-н оператороор орчихмоор байна цалин өндөр шүү дээ гэж хэлсэн, Тэгэхээр нь би ДАП-н жолооч болохын тулд тусгай сургалтанд хамрагдана хэрэв орж чадвал цалин нь өндөр юм байна лээ шүү гэж хэлсэн. Тэр 2 үл таних эмэгтэй миний гар утасны дугаарыг аваад үлдсэн. Би гэртээ амарч байх хугацаанд над руу Уранчимэг, Буяннэмэх хоёр ээлжилж залгаад ажилд орох асуудал юу болж байна гэж асуухаар нь би хүмүүсээс асууж амжаагүй байна гэж хэлж байсан юм. Уранчимэг нь надад би ээж, хүүхдийн хамтаар амьдардаг гэж хэлж байсан ба би тус болж ажилд оруулж өгье гэж шийдсэн юм. Тэгээд би өер ажлын хүмүүстэйгээ ярьж байгаад Уранчимэг, Буяннэмэх нарыг ажилд оруулж өгье гэж бодоод Уранчимэг, Буяннэмэх нараас нийт 340.000 төгрөг авсан. Тухайн өгсөн мөнгийг нь ажлын газрын хүмүүсийг дайлж үрж дууссан. Гэхдээ Уранчимэг, Буяннэмэх нарын хохирлын мөнгийг бүрэн гүйцэд барагдуулж дууссан... гэсэн мэдүүлэг /хх-н 75-79/, Яллагдагч Э.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 80-81/  зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Дыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Уранчимэгийг Өмнөговь аймагт Энержи ресус ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 5023196670 дугаартай данс руу 100.000 төгрөг, 549397899 дугаартай дансанд 240.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

   Шүүхээс шүүгдэгч Э.Дыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Уранчимэгийг Өмнөговь аймагт Энержи ресус ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 5023196670 дугаартай данс руу 100.000 төгрөг, 549397899 дугаартай дансанд 240.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уранчимэгийн өгсөн ...Тэгээд манай таньдаг дүүг нярав, нягтлангаар оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд хотод ирээд уулзъя гэж хэлээд машинаас буусан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр над руу утсаар яриад “Би нэг хүнтэй утсаар ярьсан бүтэх магадлалтай байна” гэж ярьсан. Тэгээд эхлээд ажлын газрын үнэмлэхийн 100.000 төгрөг явуулчих гэж хэлээд авсан. Удаагүй байж байгаад “Чи жолооны ангилалгүй юм байна. Очихоор ангилал шаардагдана жолооны курст сургахаар боллоо” гэж хэлээд 240.000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд надтай хамт явж байсан Нэмэхээ гэдэг охиныг нярав, нягтлангаар ажилд оруулж өгнө гэж хэлээд 275.000 төгрөгийг авсан. Бид 2 тэр мөнгийг зэрэг шилжүүлсэн. Гэтэл Даваажаргалын ээж Нэмэхээ рүү залгаад “манай хүүхэд ямар учиртай хүмүүсээс мөнгө аваад байгаа юм бол, дахиж битгийн мөнгө өгөөрэй” гэж хэлсэн байсан. Тэгээд энэ залууг худлаа юм байна гэж бодоод дахиж мөнгө өгөхөө больж, мөнгөө нэхэж эхэлсэн. Сүүлдээ утасаа авахаа больсон. Нэмэхээгээс олон удаа залгаж мөнгө нэхсэн гэсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сар хүртэл мөнгөө нэхсэн. Би нийт 340.000 төгрөг өгснөө буцааж авсан. Э.Дын эхнэр гээд хүүхэн над руу утсаар залгаж, “3 хүүхдийн маань нулимсыг үзэх гэлээ” хэмээн мессеж бичиж, өөрөө над руу залгаад “Э.Дын гар хаана хүрэхийг хараарай” гэж утсаар дарамталсан. Тиймээс өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн. Би өөрөө өнчин хүүхэдтэй, 70 гарсан настай аавыгаа хардаг. Энэ хүмүүсийн дарамтад байхад хэцүү байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Анх 8 эмэгтэй дампны оператор авна гэж байна тэрэнд бүртгүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд итгээд мөнгөө өгсөн гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манай 3,4 дүгээр хороололд байрлах хүнсний дэлгүүрт өдрийн цагийн үед намхан нуруутай 35-40 орчим насны эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд миний данс руу мөнгө хийлгүүлээд хариуд нь шимтгэлийн мөнгө болох 10,000 төгрөг өгнө гэж хэлээд дансны дугаар аваад мөнгө шилжүүлж авсан юм. Тэгээд нь миний дансанд тэр өдөр 240,000 төгрөг орлогын гүйлгээ хийгдсэн байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 13-15/,

 Хохирогч Б.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тухайн үед намайг бичиг баримттай жолооны үнэмлэхтэй учир уурхайн жолоочоор ажиллах боломжтой гэж байсан. Харин манай дүүд бичиг баримт байхгүй учраас сургалтанд суух хэрэгтэй гэж хэлж байсан. Тэгээд хотод ирээд дараа нь тухтай уулзахаар болсон. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай дүү Буяннэмэх рүү залгаад нягтлан няравын сургалтанд суулгаж өгье гэж ярьсан байсан. Надтай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 80121090 дугаарын утсаар холбогдоод Гандолгор гэх хүний дансруу 100.000 төгрөг шилжүүлээрэй гээд 5023196670 дугаарын данс өгсөн. Тухайн мөнгө нь хувцас таних тэмдэг өгөх мөнгө гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгийг өөрийн утаснаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гаднаас мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд сургалтын мөнгө гэж 240.000 төгрөгийг Дуламсүрэн гэх хүний данс руу хийгээрэй гээд 5429397899 дугаарын данс өгсөн. Тэгээд би 240.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гаднаас мобайл банкаар шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг / хх-н 11-16/,                           

 

            Гэрч П.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн... Даваажаргал нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд бид нарт өөрийгөө Инержи ресурс ХХК-д том тэрэгний
жолооч гэж хэлж байсан ба манай компанид ажиллахыг хүсэж байвал надад танил
байгаа надтай холбогдоорой гэж хэлээд бид нар гар утасны дугааруудаа солилцож байсан. Улмаар Улаанбаатар хотод ирээд байж байхад буюу 1-2 хоногийн дарааДаваажаргал ах руу залгаад би ажилд орохыг хүсэж байна та ажилд оруулж өгөөч гэж байсан чинь хүмүүстэй ярьчихаад хариу хэлье гэж хэлж байсан ба орой над руу залгаад би хүмүүстэй ярьчихлаа Инержи ресурс ХХК-ний үнэмлэхийг авахын тулд 75.000 төгрөг хэрэг болж байна гэхэд нь би 75.000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгийг тухайн өдрийн 22-23 цагийн хооронд аав болох Пүрэвийн данснаас шилжүүлж байсан юм. Дахиад надад мөнгө хэрэгтэй байна гэх мэтээр надаас нийт 225.000 төгрөг авсан юм. Улмаар надтай холбогдохгүй болоод байхаар нь би Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн юм. Харин Даваажаргал нь миний хохирлын мөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бүрэн барагдуулсан ба би тухайн хэргээ хаалгуулах хүсэлт гаргаж уг хэрэг нь хаагдсан байна гэж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас надад утас руу залгаж мэдэгдэж байсан юм. Би одоо тухайн хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-20-21/,

Гэрч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...над руу үл таних эмэгтэй залгаж намайг ажилд оруулж өгне гэж хэлээд мөнгө авсан юм гэж хэлсэн Тэгэхээр нь Даваажаргал нь өөрөө ажилд ороод удаагүй байгаа шүү дээ би мэдэхгүй юм байна Даваажаргал нь насанд хүрсэн хүн өөрсдөө учраа ол гэж хэлж байсан юм. Тэгээд чи танихгүй хүнд мөнгө өгсөн юм байна гэж хэлж байна. Ямар шалтгааны улмаас над руу залгаад байгаа юм тэр хүн рүүгээ өөрөө залга гэж хэлж байсан. Улмаар би эмнэлэгт хэвтэж байна бие муутай хүн хагалгаанд орох гэж байна Даваажаргалын мөнгө байтугай өөрийнхөө эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй байж байна гэж хэлэхэд би бас осолд орчихоод байна та үхэж байхдаа таарсан хүн юм аа гэсэн утгатай зүйл хэлж байсан. Тэгэхээр нь би Даваажаргалтай холбогдоод ямар хүмүүсээс мөнгө авчихдаг юм бэ над руу залгаад хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн чинь Даваажаргал нь утсаа тасалж байсан юм. Тухайн мөнгийг өгөхгүй байсан нь намайг хэл амаар доромжилноос болж мөнгийг өгөхгүй удаасан юм шиг байна...гэсэн мэдүүлэг /хх-23-24/,

 Яллагдагчаас Э.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Инержи ресус” ХХК-д хүнд даацын жолоочоор ажилладаг байсан.

Тухайн өдөр уртын тээвэр буюу Цагаан хаднаас Ухаан худагт ирээд 36 метрийн урт шаланзаа хүлээлгэж өгчихөөд Цогтцэцийгээс Улаанбаатар хот руу явах унаандаа хоцорч улмаар суудлын машинд суух гэж явж байсан чинь 2 үл таних эмэггэй Улаанбаатар явлаа суух юм уу гэж хэлэхээр нь би үнийг нь асуухад 60.000 төгрөг гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд суусан. Тэгээд замдаа явж байсан чинь Буяннэмэх гэх змэгтэй нэг шил архи аваад бид хоёр хувааж уугаад явж байгаад энэ асуудлын талаарх яриа эхэлсэн. Буяннэмэх надаас танай “Инержи ресус” ХХК-д би ажилд орох хүсэлтэй байна мөн манай эгч бас орох санаатай байгаа юм Улаанбаатар хотод ажил олдохгүй, цалин хүрэлцээгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сайн мэдэхгүй байна би ажлын хүмүүсээсээ асууж лавлаж өгье гэж хэлсэн чинь Уранчимэг надаас би ДАП-н оператороор орчихмоор байна цалин өндөр шүү дээ гэж хэлсэн, Тэгэхээр нь би ДАП-н жолооч болохын тулд тусгай сургалтанд хамрагдана хэрэв орж чадвал цалин нь өндөр юм байна лээ шүү гэж хэлсэн. Тэр 2 үл таних эмэгтэй миний гар утасны дугаарыг аваад үлдсэн. Би гэртээ амарч байх хугацаанд над руу Уранчимэг, Буяннэмэх хоёр ээлжилж залгаад ажилд орох асуудал юу болж байна гэж асуухаар нь би хүмүүсээс асууж амжаагүй байна гэж хэлж байсан юм. Уранчимэг нь надад би ээж, хүүхдийн хамтаар амьдардаг гэж хэлж байсан ба би тус болж ажилд оруулж өгье гэж шийдсэн юм. Тэгээд би өер ажлын хүмүүстэйгээ ярьж байгаад Уранчимэг, Буяннэмэх нарыг ажилд оруулж өгье гэж бодоод Уранчимэг, Буяннэмэх нараас нийт 340.000 төгрөг авсан. Тухайн өгсөн мөнгийг нь ажлын газрын хүмүүсийг дайлж үрж дууссан. Гэхдээ Уранчимэг, Буяннэмэх нарын хохирлын мөнгийг бүрэн гүйцэд барагдуулж дууссан... гэсэн мэдүүлэг /хх-н 75-79/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

 

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

Э.Дыг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хуурч,бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-н 63/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Энэбишийн Даваажаргалын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 367  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дах заалтуудыг хүчингүй болгосугай.

          2. Боржигон овогт Энэбишийн Даваажаргалыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дыг 6 сарын хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Э.Дд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын  хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Э.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Э.Д  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Д нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.      

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН