Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0258

О.Л-гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд О.Н

Нэхэмжлэгч О.Л

Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд О.Н

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч Д.Э, гуравдагч этгээд О.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 124/2021/0081/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Л нь Увс аймгийн Тариалн сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “...Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр О.Н-г багийн Засаг даргад нэр дэвшүүлэн, сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Тариалан сумын Тарвагатай багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хоёр дахь удаагийн хуралдааныг дахин зохион байгуулахыг Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд О.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосон нь Тарвагатай багийн иргэн О.Намсрай миний эрх ашиг зөрчигдөж байна. Иймд маргаан бүхий тогтоолыг буцаан сэргээж өгөхийг хүсэж байна.

3.2. Шүүх нотлох баримт бүрдүүлэхдээ тухайн багийн хуралдааны тооллогын комисст ажилласан Х.Н, С.Д нараас мэдүүлэг авахгүйгээр хуралдаан явуулсан нь нотлох баримтаа бүрэн аваагүй нь хэт нэг талд шийдвэр гарахаар хүрсэн гэж үзэж байна.

3.3. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2185010001473 дугаар Г.А Тариалан сумын Хархираа багт оршин суух хаягтай талаарх лавлагаатай Үндэсний статистикийн хороо /хүн, амын мэдээллийн сан/ гэх мэт доорх 2 программ мэдээлэлтэй харьцуулалт хийж шийдвэр гаргах байсан гэж үзэж байна.

4. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “...18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан. Энэ хууль нь багийн даргын сонгуулийн тухай хууль биш юм. Багийн даргын сонгуульд тухайн багт 180 хоногт болоогүй гэх хуулийн зүйл заалт байхгүй. Тухайн иргэн нь тэр багт оршин суусан бол хэн ч багийн Засаг даргад нэр дэвших санал өгөх бүрэн эрхтэй. Багийн Засаг даргын сонгууль гэдэг нь багийн иргэдийн Нийтийн Хуралдаан юм.

4.1. Иргэн О.Л, З.С нар нь өөрийн мэдлэггүй байдлаасаа болж тухайн сонгуульд саналаа өгч чадаагүй нь манай эхнэр Ж.Б, бид хоёрын саналыг хасаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно. Иймд миний эрхийг хуулиар зөрчиж байгаа гэж үзэж байна.

4.2. Хархираа багийн иргэн Г.А-гийн саналыг миний саналын тооноос хасаж байгаа нь тухайн өдөр багийн дарга хурлын даргыг сонгох сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан Тариалан сумын Улсын бүртгэлийн ажилтан Д.А-лийн хариуцлагагүй байдлаас болж тухайн тогтоол хүчингүй болоход хүрч байна. Мөн тухайн Улсын бүртгэлийн ажилтан нь сонгуулийн урьд өдөр хуучин Багийн Засаг дарга Ч.О руу утсаар ярьж танай хүү О.Н, эхнэр Б, О.Л, эхнэр З.С нар санал өгөхгүй шүү гэж ярьсан нь тухайн иргэдийн сонгох сонгогдох эрхэд санаатай халдаж байна.

4.3. Би тэр мэдээллийг сонсоод Сонгуулийн тухай хуулийг олж харахад тийм заалт байгаагүй тул саналаа өгсөн болно гэв. 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч О.Л-гээс “...Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар О.Н-г багийн Засаг даргад нэр дэвшүүлэн, сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, түүний үндэслэлээ “...нэхэмжлэгчийг эхнэрийн хамт санал өгүүлээгүй, өөр багийн иргэнийг санал хураалтад оролцуулсан, саналаа өгөхөөр ирсэн зарим иргэдийн саналыг өгүүлээгүй...” гэж, хариуцагчаас “...сонгох сонгогдох эрхийг зөрчих ёсгүй, ... зохих захиргааны байгууллагын албан тушаалтны буруугаас болж 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгох ёсгүй...” гэж тус тус маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолоор тус багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит сонгуулийн хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөх үхэртэд хуралдуулахаар товлон зарлаж, Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг болон багийн Засаг даргыг сонгох сонгуулийг явуулж, Багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комисст Х.Н, С.Д, Д.Б, С.Ц нарыг томилж, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг нууцаар авах санал хураалтаар шийдвэрлэн, багийн Засаг даргад О.Л, О.Н нар нэр дэвшин өрсөлдөж, “Санал тооллогын комисс санал”-ыг тооллогоор гуравдагч этгээд О.Н 69 хүний санал, нэхэмжлэгч О.Л 67 хүний санал авч, хүчингүй саналын хуудас 2 гарсан талаар тэмдэглэлийг үйлдэж, улмаар маргаан бүхий Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 01 дугаар тогтоолоор багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон иргэдийн 51 хувийн санал авсан О.Н-г багийн Засаг даргад томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, Тариалан сумын Засаг даргад уламжилсан байна. 

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “...Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заажээ.

4.1. Гэтэл Тариалан сумын Хархираа багийн иргэн болох Г.А-г тухайн Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож багийн Засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтад оролцуулсан нь хуульд заасан журмыг зөрчсөн байх бөгөөд энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурьдсан “... Г.А-гийн саналыг миний саналын тооноос хасаж байгаа нь ... улсын бүртгэлийн ажилтан Д.А-лийн хариуцлагагүй байдал ... миний сонгогдох эрхэнд халдах ёсгүй...” гэх давж заалдах гомдлоор хуулийг буруу тайлбарлаж, түүний гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. 

4.2. Түүнчлэн Тарвагатай багийн Засаг даргыг сонгох сонгуульд тус багийн иргэн О.Л, О.Н нар нэр дэвшин өрсөлдөж, нэр дэвшигч О.Н болон түүний эхнэр санал өгсөн, харин О.Л, түүний эхнэр З.С нарыг “...тухайн багт шилжин ирснээс хойш 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаагүй” гэх үндэслэлээр саналыг нь аваагүй нь захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхээргүй байна.

4.3. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар О.Л, түүний эхнэр З.С нар 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багаас Тариалан сумын Тарвагатай багт оршин суухаар хаягийн шилжүүлэлт хийлгэсэн тогтоогдож байхад гэрч Э.А, Д.Б нараас “... О.Л, З.С нар санал өгнө гэхэд ... 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаагүй гээд саналыг нь өгүүлээгүй...” гэх үндэслэлээр саналыг нь аваагүй нь хууль бус, өөрөөр хэлбэл хуульд аливаа байдлаар багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгөх эрхийг тухайн багт шилжин ирснээс хойш 180 хоногоос дээш хугацаагаар оршин суусан иргэн эдлэхээр хязгаарласан зохицуулалт байхгүй байхад О.Л, З.С нараас санал аваагүй нь буруу болжээ.

4.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “..Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж зааснаар сонгуульд өрсөлдөгч, О.Л, О.Н болон тэдгээрийн эхнэрийг сонгуульд оролцох эрхийг хязгаарлахааргүй, тиймээс гуравдагч этгээд О.Н болон түүний эхнэрийг сонгуульд оролцуулсан атлаа нэхэмжлэгч О.Л болон түүний эхнэрийг хууль бусаар “тухайн багт шилжин ирээд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суудаггүй” гэх үндэслэлээр сонгуульд оролцуулаагүй нь багийн Засаг даргын санал авах үйл ажиллагааны зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй.

5. Нэгэнт багийн Засаг даргын санал авах үйл ажиллагаа хууль бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад гуравдагч этгээд О.Н-н “...сонгох сонгогдох эрхийг хязгаарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

5.1. Тиймээс Тариалан сумын Хархираа багийн иргэн болох Г.А-г Тарвагатай багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцуулж, сонгуульд нэр дэвшигч О.Л, түүний эхнэр З.С нарыг санал хураалтад оролцуулаагүй нь хуульд нийцээгүй, гурван хүний саналын зөрүүтэй байдал нь “... олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан...” гэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан урьдчилсан нөхцөлийг гуравдагч этгээд О.Н хангаагүй байх тул Тариалан сумын Тарвагатай багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хоёр дахь удаагийн хуралдааныг дахин зохион байгуулахыг Тариалан сумын Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

6. Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд О.Намсрайн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                     ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

                     ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН