Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 289

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Э.Гантулга,

Иргэдийн төлөөлөгч М.Сайнбаяр,

Шүүгдэгч Д.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал, Л.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Б эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000030018 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1953 оны 04 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт Д.Б  

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Д ийн хэвлийн тус газарт хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ж.Д ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019 оны 12 сарын 20-ны орой Алтангэрэлийнд орсон чинь Алтангэрэл байхгүй байсан араас Д.Б  орж ирээд хэрүүл гуйгаад Д.Б  бид хоёр маргалдаж байгаад Батсүх хутга аваад миний гэдсэнд нэг удаа хутгалчихаад гараад явсан удалгүй Алтангэрэл орж ирээд цагдаа эмч нарыг дуудаж эмнэлэгт хүргэгдсэн юм. Бид хоёрын дунд өш хонзон байхгүй байсан жаахан маргалдаад байж байгаад л намайг хутгалчихаад гараад явсан юм. Тухайн үед хүн байхгүй байсан Д.Б  бид хоёр л байсан өөр хүн байхгүй байсан юм ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-55/,

 

Гэрч Н.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019 оны 12 сарын 21-ний орой 21 цагийн үед Засаг даргын тамгын газар дээр ажилтай байж байгаад гэртээ харьсан чинь манайд Ж.Д  нь гэдсэндээ хутгалуулсан гээд хэвтэж байсан юм. Хэн хутгалсан юм гэсэн чинь “гоч нь ял” Батсүх хутгалчихаад гарсан гэхээр нь би цагдаа дуудаад мөн эмнэлэг дуудсан юм. Манайд хүүхдүүд байсан юм тэр үед хүүхдүүд дэлгүүрлүү юм авах гээд явсан хойгуур нь Батсүх нь Дэмбэрэлийг хутгалчихаад гараад явсан байсан юм. Д.Б  нь манай гал тогооны саван дээр байсан хөх саарал иштэй хутгаар хутгалсан байна лээ. Манайд архи пиво уугаагүй ар араасаа манайд цуварч орж ирсэн байна лээ. Би Ж.Д ийг хутгалуулсаныг хараагүй гэртээ орж ирхэд Ж.Д  нь өөрөө намайг Батсүх хутгалчихаад гараад явсан гэж хэлсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/,

 

Гэрч Н.Эрчулууны мөрдөн байцаалтанд өгсөн ... Биеийн байдал хүнд орчиндоо харьцаатай согтуу амнаас нь архи үнэртэж байсан. Байрлал хэвтэрийн уушиг зүрхний үйл ажиллагаа нь тогтвортой, хэвлий нилэнхүүддээ эмзэглэлттэй булчин чангаралтай гялтан цочролтын шинжтэй хэвлийн зүүн талд хүйсний түвшинд 3 см урттай зүсэгтсэн шархтай шархаар шимж гарсан байдалтай байсан. Хэвлийг нээх хагалгаа хийж өлөн гэдсэнд гурван хэсэг газарт цоорсон байсанд 2 эгнээ оёдол тавин битүүлж хэвлийд гэдэсний агууламж гарч дархмал өрөвсөл үүсгэсэн байсан тул угааж цэвэрлэн шархаар гарсан шимжийг тайрч оёж боож хэвлийн хэсэгт хоёр гуурс тавьж урьдчилан хааж хутгалуулсан шархыг битүүлэн оёсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Ариунтүлхүүрийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тухайн өдөр 2019 оны 12 сарын 20-ны өдөр байсан байх өдрийг сайн санахгүй байна Д.Б  өвөө манай гэрт орж ирээд орон дээр хэвтэж байхад гаднаас Ж.Д  ах орж ирээд аав ээж чинь хаа явсан гэж асуусан. Тэгэхээр нь айлруу цай уухаар явсан гэж хэлсэн. Тэгээд Ж.Д  ах гараад явсан удалгүй Ж.Д  ах мотоцикльтой хүнээр хүргүүлж ирсэн. Сэрүүн нэртэй 2.5 литертэй 1 пиво аваад манай хажуугийн илүү гэрлүү аваад орсон. Тэгээд би ганцаараа айгаад эмээгийн гэрлүү очоод Ариундөлгөөн ахыг дуудаад гэртээ ирсэн. Ирхэд манай гэр дотроосоо түгжсэн байсан. Тэгээд Ариундөлгөөн гэр дээр гараад тооноор Д.Б  ахад хаалгаа онгойл гэж хэлхэд гар нь чичрээд хаалга онгойлгож өгсөн өөр зүйл мэдэхгүй. Ж.Д , Д.Б  нартай Ариундөлгөөн ах цуг байж байгаад гарч ирээд бид хоёр дэлгүүр яваад ирхэд Ж.Д  ахын гар болон гэдсээрээ ороосон даавуу цустай байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-127/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Ариундөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019 оны 12 сарын 20-ны өдөр 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвд эмээгийн гэрт байж байхад манай дүү Ариунтүлхүүр дэлгүүр явна гэж дуудаад гэртээ орох гээд гэрийн хаалга татаад орох гэтэл манай гэрийн хаалга цоожтой байсан. Тэгээд гэр дээр гараад хаалга онгойлгооч Батсүх өвөө гэсэн чинь хаалга онгойлгож өгөөд Батсүх өвөөгийн гар нь салагнаад байсан. Тэгээд араас Ж.Д  ах орж ирээд Д.Б  өвөөг заамдаж аваад толгойн тус газар нь ял Батсүх гээд 2 удаа цохисон. Тэгээд би дүүгээ дагуулаад дэлгүүр орох гээд гараад явсан. Дэлгүүр ороод ундаа авчихаад гэртээ эргээд ирсэн чинь Дэмбэрэл ахын гэдэс гар нь цус болчихсон байдалтай байсан. Тэгээд манай дүү эмээг дуудаад би хажуу айлын Болороо эгчийг дуудсан. Тэгээд Болороо эгч ээж аавруу утсаар залгаж хэлсэн. Тэгээд ээж аав хоёр ирээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа эмч нар ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-129/,

 

Шүүгдэгч Д.Б ийн  мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019 оны 12 сарын 20-ны орой 21 цагийн үед байх би Алтангэрэлийнд орсон чинь араас Ж.Д  орж ирээд надаас хэрүүл гуйгаад миний толгойруу цохиод байхаар нь би гал тогооны саван дээр байсан хутга аваад Ж.Д ийн хэвлийн тус газар нэг удаа хутгалчихаад гараад явсан өөр юм болоогүй би айлгая гэсэн бодолтой байсан юм. Ж.Д  бид хоёр цуг архи уугаагүй Алтангэрэлийнд л таарсан юм. Ж.Д  миний толгойруу цохиод байхаар нь айгаад зодох нь дээ гэж бодоод айлгах гээд түрүүлээд хутга аваад хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан юм. Ж.Д  бид хоёрын дунд өш хонзон өр авалгын асуудал байхгүй Ж.Д  нь хаа нэг таархаараа хэрүүл гуйгаад байдаг байсан юм. Би Ж.Дэмбэрийн эмчилгээ болон хохирлыг барагдуулсан эмчилгээний болон хохирол болгож 3 сая 400 мянган төгрөг өгсөн. Бид хоёрын хооронд одоо гомдол санал байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65/,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 25-ны өдрийн №35 тоот шинжээчийн ... Ж.Д ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хурц ир үзүүлтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх 2019 оны 12 сарын 20-ны өдөр учирсан байх боломжтой ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 16-ны өдрийн №73 тоот шинжээчийн ... Д.Б ийн биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 58/,

 

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн нарийн мэргэжлийн эмч нарын №26 дугаартай шинжээчийн ... Д.Б  нь сэтгэл мэдрэлийн хувьд гэмтлийн дараах тархины эмгэгшил, зан төрхийн эмгэг оноштой мэдрэл сэтгэцийн эмчид үзүүлж эмийн эмчилгээ хийлгэсэн байна. Д.Б  нь 2019 оны 08 сард мотоциклиос унаж ухаан алдсан. УБ хотод ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд үүнээс хойш нойргүйдэж дэмий ярих зэрэг зовиуртайгаар мэдрэл сэтгэцийн эмч нарт үзүүлэн, эмчлүүлж байгаа нь өөрийн өгүүлэмж болон эмчлүүлэгчийн картанд байна. Д.Б  нь одоо сэтгэл мэдрэлийн хувьд гэмтлийн дараах тархины эмгэгшил, зан төрхийн эмгэг оноштой боловч өөрт тохиолдсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... гэсэн дүгнэлт /хх-ийн 130/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн ... Д.Б  нь Тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Б  нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг үйлдэгдэхийн өмнө, хойно нь Тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Б  нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Д.Б  нь хэрэг хариуцах чадвартай байна. Д.Б  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна .. гэсэн дүгнэлт,  

 

Хохирогч Ж.Д ийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 18-33/,

 

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 42-43/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 46-48/,

 

Шүүгдэгч Д.Б , хохирогч Ж.Д  нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 86/,

 

Хохирогч Ж.Д ийн хохиролд 3.400.000 төгрөг хүлээн авсан, цаашид гаргах гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 85/,

 

Шүүгдэгч Д.Б ийн иргэний үнэмлэхнийн лувлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 71-82/,

 

2020 оны 03 сарын 11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт хавсаргахаар гарган өгсөн шүүгдэгч Д.Б ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, томографийн зураг 1 ширхэг, рентген зураг 2 ширхэг, 4 ширхэг сиди зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Алтангэрэлийн гэрт иргэн Ж.Д тэй маргалдаж түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Д ийн ... Би 2019 оны 12 сарын 20-ны орой Алтангэрэлийнд орсон чинь Алтангэрэл байхгүй байсан араас Д.Б  орж ирээд хэрүүл гуйгаад Д.Б  бид хоёр маргалдаж байгаад Батсүх хутга аваад миний гэдсэнд нэг удаа хутгалчихаад гараад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-55/, гэрч Н.Алтангэрэлийн ... Би 2019 оны 12 сарын 21-ний орой 21 цагийн үед Засаг даргын тамгын газар дээр ажилтай байж байгаад гэртээ харьсан чинь манайд Ж.Д  нь гэдсэндээ хутгалуулсан гээд хэвтэж байсан юм. Хэн хутгалсан юм гэсэн чинь “гоч нь ял” Батсүх хутгалчихаад гарсан гэхээр нь би цагдаа дуудаад мөн эмнэлэг дуудсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/, гэрч Н.Эрчулууны ... хэвлий нилэнхүүддээ эмзэглэлттэй булчин чангаралтай гялтан цочролтын шинжтэй хэвлийн зүүн талд хүйсний түвшинд 3 см урттай зүсэгтсэн шархтай шархаар шимж гарсан байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, насанд хүрээгүй гэрч А.Ариунтүлхүүрийн ... Ж.Д , Д.Б  нартай Ариундөлгөөн ах цуг байж байгаад гарч ирээд бид хоёр дэлгүүр яваад ирхэд Ж.Д  ахын гар болон гэдсээрээ ороосон даавуу цустай байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-127/, насанд хүрээгүй гэрч Н.Ариундөлгөөний .... Тэгээд араас Ж.Д  ах орж ирээд Д.Б  өвөөг заамдаж аваад толгойн тус газар нь ял Батсүх гээд 2 удаа цохисон. Тэгээд би дүүгээ дагуулаад дэлгүүр орох гээд гараад явсан. Дэлгүүр ороод ундаа авчихаад гэртээ эргээд ирсэн чинь Дэмбэрэл ахын гэдэс гар нь цус болчихсон байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-129/, шүүгдэгч Д.Б ийн ... Би 2019 оны 12 сарын 20-ны орой 21 цагийн үед байх би Алтангэрэлийнд орсон чинь араас Ж.Д  орж ирээд надаас хэрүүл гуйгаад миний толгойруу цохиод байхаар нь би гал тогооны саван дээр байсан хутга аваад Ж.Д ийн хэвлийн тус газар нэг удаа хутгалчихаад гараад явсан өөр юм болоогүй би айлгая гэсэн бодолтой байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 25-ны өдрийн №35 тоот шинжээчийн ... Ж.Дэмбэрийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн ... Д.Б  нь хэрэг хариуцах чадвартай байна. Д.Б  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна .. гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 46-48/, хохирогч Ж.Д ийн гэмтлийн хүнд зэргийг тодорхойлох шалгуур шинж, тэдгээрийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт /хх-ийн 18-33/, эд мөрийн баримтаар хураагдсан цайвар цэнхэр өнгийн иштэй хутга зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэхэд хохирогч Ж.Д ийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч Д.Б  нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогч Ж.Д ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

 

“Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан” гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлэх ба хэрэг болсон өдөр хохирогч Ж.Д  нь согтуурсан үедээ шүүгдэгч Д.Б тэй маргалдсан бөгөөд шүүгдэгч Д.Б  нь тухайн маргааныг өөр хэлбэрээр зохицуулах боломжийг үл хэрэглэж гал тогооны саван дээр байсан хутгыг авч хохирогч Ж.Д ийн хэвлийн тус газар нь хутгалж түүний биед хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч Д.Б ийн үйлдлийг санаа сэтгэл  хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдалд болсон гэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн тул шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Б ийн үйлдлийг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иймд шүүгдэгч Д.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б  нь хохирогч Ж.Д д хохиролд 3.400.000 төгрөгийг хүлээлгэн өгч эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 86 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Д.Б эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Д.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар цэнхэр өнгийн иштэй хутгийг устгаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт хавсаргахаар гарган өгсөн шүүгдэгч Д.Б ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, томографийн зураг 1 ширхэг, рентген зураг 2 ширхэг, 4 ширхэг сиди зэргийг шүүгдэгч Д.Б эд буцаан олгож, шүүгдэгч Д.Б ийн 2020 оны 06 сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Д.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б эд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Б эд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б ийн 2020 оны 06 сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл 83 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч Д.Б ийн эдлэх ялыг 2020 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар цэнхэр өнгийн иштэй хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Д.Б ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, томографийн зураг 1 ширхэг, рентген зураг 2 ширхэг, 4 ширхэг сиди зэргийг шүүгдэгч Д.Б эд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.