Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 0215

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Б.О

Хохирогч Ш.А

Шүүгдэгч Г.Б, Б.Э, Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2, 3.4, 3.7 дугаар зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Б.Э, Э.Н нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Г.Б

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Э

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Э.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгож мэдээгүй хүнийг ашиглан, үгсэн тохиролцож, бүлэглэн иргэн Ш.А “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Н-ээр дамжуулан 13.000.000 төгрөг, Э.Э-ээр дамжуулан 13.500.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн авч залилсан, шүүгдэгч Б.Э нь Г.Б-тэй үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж иргэн Ш.А-т итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг Э.Н-ээр дамжуулан 13.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч Э.Н нь Г.Б-тэй үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж иргэн Ш.А-т итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүнээс мөнгө авчихсан байсан. Үүнийгээ өгөх гээд А-гээс мөнгө зээлдүүлсэн. Одоо хохирогч Ш.А-т 4.200.000 төгрөг төлнө гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ажил дээрээ байж байтал Б, Э нар 2-3 удаа ирсэн. Э-т итгэж, Б-т тус болох үүднээс ийм үйлдэл хийсэн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ш.А-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 02 сарын 10-наас эхлээд Э, Н 2 над руу яриад 13 сая төгрөгийн зээл хаагаад өгөөч зээл батлагдсан гэсэн. Тэгээд 2020 оны 02 сарын 14-ний өглөө Э утасдаад нэг дугаар өгөөд та Хаан банкны эдийн засагчтай ярь даа гэсэн. Би тэр дугаар руу нь залгаад зээл нь батлагдсан юм уу? гэтэл батлагдчихсан өнөөдөр гарна гэхээр нь Э гэх хүний данс руу 13.500.000 төгрөг шилжүүлсэн. Би Н, Э нарын данс руу нийт 26.500.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 22.300.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 4.200.000 төгрөгийг Э, Н хоёроос нэхэмжилж байна. Учир нь Э-ийн данс руу 13.500.000 төгрөг, Э.Н-ийн данс руу 13.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э болон Н нарын хоёр эмэгтэйд банкны зээл батлагдсан байна. Таниас мөнгө авч зээлээ хаагаад буцаагаад өдөрт нь мөнгийг чинь төлнө гэх нөхцөлтэйгөөр Э нь хаан банкны дансаар надаас 13.500.000 төгрөг, Н нь мөн адил хаан банкны дугаартай дансаар 13.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан юм. Тухайн цаг үед уг мөнгийг надаас авах үедээ уг хоёр эмэгтэй нь өөрсдийнхөө утсаар болон миний утсаар банкны эдийн засагч гэх эмэгтэй хүнтэй яриулж зохиомол байдлыг зориудаар би болгон хоёр дугаарыг ашиглаж надтай эдийн засагч гэх хүнийг утасны цаанаас яриулж итгэл үнэмшил төрүүлж улмаар энэ нөхцөл байдал нь хоёр гурван хоногийн дараа худлаа хуурамч болох нь тогтоогдож миний бие өөрийн алдсан гэх 26.500.000 төгрөгийг олж авах үүднээс цагдаагийн газарт хандаж гомдол гаргаж шалгуулахад уг хоёр эмэгтэй нь өөрсдөө зээл авах нь худлаа болж, надаас авсан мөнгөөр зээл хаалгүйгээр өөрийн найз эмэгтэй болох Г.Б гэх эмэгтэйд өгч шилжүүлсэн болох нь нотлогдож намайг хуурсан нь үнэн болсон...” гэх мэдүүлэг/хх 28-29 хуудас/     

           Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр нь  миний санаж байгаагаар 5 дахь өдөр буюу баасан гараг байсныг би санаж байна. Учир нь тэр өдөр Б надтай утсаар холбогдож намайг гэрийнхээ гадаа гараад ирээч гэж дуусан юм. Тэгээд би гэрээсээ гарч ирсэн чинь өөрийнхөө машинтайгаа гадаа зогсоол дээр зогсож байсан, тэгээд би машин дотор нь орж суусан чинь Б чи найздаа утсаа өгч бай найз нь нэг хүнтэй ярьчихаад өгье гэж хэлээд миний утсыг надаас авсан, тэгээд миний хажууд Э-ийн зээлийн талаар хэн нэгэн хүнтэй ярьсан. Тэгж ярьж байх үедээ Э-ийн зээл нь тун удахгүй гарна орой гэхэд гарчихна гэж Б-ийг ярьж байхыг би сонссон юм. Түүнээс Б нь яг хажууд байж байх үедээ өөрийгөө банкны эдийн засагч байна гэж яриагүй, харин наана ярьж байгаа хүндээ бол тэгж өөрийгөө ойлгуулсан байж магадгүй юм. Тэгээд тэр үед утсаар ярьж дуусчихаад надаас салаад явснаас хойш орой нь Б миний утас руу залгаад чам руу хүн залгаж зээл асууж магадгүй шүү, харин чи тэгвэл зээл өнөөдөр амжсангүй, маргааш зээл гарна гэж тэр утсаар ярьж байгаа хүнд хэлээрэй гэж надад захиж хэлсэн юм. Тэгэхээр нь зөрүүлээд Б-т хандаж чи юу хийгээд, юу болоод байгаа юм бэ? гэхэд Б зүгээрээ би ганц хоёр сая төгрөг хүнээс хүүтэй мөнгө зээлж байгаа юм. Тэгээд асуудалгүй харин чи дээрх дугаараас хүн залгаж зээл чинь хэзээ гарах бэ? гэж асуувал маргааш гарна гэж хэлээд өгчихөөрэй гэж Б захиж найзын хувиар гуйгаад байхаар нь би за гайгүй байлгүй дээ 2 сая юм байна гэж хувьдаа бодоод зөвшөөрч за гэсэн юм. Тэгээд маргааш өдөр нь миний дугаар руу нэг эмэгтэй хүн залгаж яриад чи банкны ажилтан уу хэрэв мөн бол нөгөө зээл чинь хэзээ гарах бэ? гэж надаас асуухаар нь би Б-ийн зааж хэлснээр маргааш гарахаар болсон гэж хариулсан тэгээд утсаа салгасан юм. Маргааш нөгөөдөр нь байн, байн бас нөгөө дугаараас над руу залгаж намайг хуурч ярьсан байна гэдгийг мэдсэн бололтой бөөн хэрүүл уруул болсон, тэр үед нь би Б рүү залгаж хөөе чи намайг юун хэрэгт оруулчихваа нөгөө дугаараас чинь над руу байн, байн залгаж намайг загнаж хуурч мэхэлсэн гээд байна чи тэр мөнгийг нь буцааж өгөөч гэхэд чамд хамаагүй ердөө л 2 сая төгрөг зээлсэн юм би одоо төлчихнө санаа зоволтгүй гэж намайг тайвшруулж өөрөө хариуцана гэж хэлж байсан юм...” мэдүүлэг/хх 32-33 хуудас/,

      Шүүгдэгч Г.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...би тэр хэрэг болдог өдөр маш сайн мэдэж сэтгэж байгаад Э, Н нарт та хоёр ганц удаа тус болчих би ачыг чинь мартахгүй гэж хэд хэдэн удаа гуйж гэрт нь очиж уулзаж байгаад тэр хоёрыг зөвшөөрүүлсэн. Тэгээд банкинд зээл хаах, дахин зээл авах сэдэл санааг би өөрөө гаргаж, хэрэв банкны ажилтантай ярина гэвэл дээрх хоёр дугаарыг өгч яриулаарай гэж дугаар өгсөн хүн нь би өөрөө юм. Тэгээд А эгч дээрх хоёр дугаар руу залгах үед нь би өөрөө цаана нь байж банкны эдийн засагч /банкны ажилтан/ болж худлаа ярьж зээл нь өнөөдөр маргаашгүй гарна хурлаар орсон дэмжигдсэн гэсэн үгийг А-т хэлж хуурч мэхэлсэн, бүх сэдэл санааг би өөрөө боловсруулж гаргасан нь үнэн. Тэгээд энэ үйлдэл, ажлаа бүрэн хийхийн тулд өөрийн найз эмэгтэй Э болон түүний эгч Н нарыг татан оролцуулж худлаа хэлүүлэх үг зааж, өгч итгэл үнэмшил төрүүлж зохиомол байдлыг бий болгосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тэр үед би А эгчээс авсан мөнгийг урьд өмнө өөр хүмүүст өр зээлтэй байсан учраас тэр өр зээлээ дарахын тулд яах аргагүй худлаа хуурмаг зүйлийг зохиомлоор бий болгож худлаа хэлж мөнгийг нь авч өрөө дарсан юм...” гэх мэдүүлэг/хх 132-133 хуудас/

       Шүүгдэгч  Б.Э-ийн яллагдагчаар өгсөн: “... надтай найз нөхдийн холбоотой байдаг Б  хэд хэдэн удаа манай гэрт ирж надаас чи найздаа ганц тус болоод өг гуйх юм байна гэж надаас олон удаа шаналгаж байгаад энэ худлаа ярьсан хүнийг хуурч мэхлэх зүйл хийлгэхэд надад Б шууд нөлөөлсөн юм. Тэр үед би Б-ийг арай ч ингэж худлаа ярихгүй байх гэж бодоод итгэж найдсандаа Б-ийн надад ярьж зааж өгсөн банкны зээл хаагаад дахин зээл авна” гэсэн үгийг мөнгө зээлдэгч А-т хэлээд мөнгө авчих, хэрэв чамаас зээлийн эдийн засагчийн утсыг асуувал 99....... гэсэн дугаарыг өгчих, би зээлийн эдийн засагч болж түүнтэй ярина тэр үед А чамд итгэж миний авах ёстой 13.500.000 төгрөгийг чиний данс руу шилжүүлнэ, чи орж ирсэн мөнгөө энэ хаан банкны дансанд хийчих гэж надад өөрөө төлөвлөгөөг гаргаж хэлэх үгийг минь зааж өгч А эгчээс мөнгө зээлүүлсэн... өөрийн бэр эгч Н эгчийг бас би ятгаж та ингэж хэлээд мөнгө зээлчих тэгээд энэ Б найзад минь тус болчих гэж хэлээд бас л Б-ийн надад хэлсэнтэй адилаар 13.000.000 төгрөгийг зээлүүлж авахуулсан нь үнэн...” гэх мэдүүлэг/хх 139-140 хуудас/

       Шүүгдэгч Э.Н-ийн яллагдагчаар өгсөн: “... миний дүүгийн найз Б нь Э дүүтэй хамт миний ажил дээр ирж надтай уулзаад эгч би зээл авах гэж байгаа юм, урьд зээлээ хааж дуусгаад дахин зээл авах юм. Тэгээд та зээл хаадаг хүнтэй уулзаад надад 13.000.000 төгрөг авч өгч тус болооч би найдвартай миний авах зээл маань үдээс хойш гэхэд гарчихна гэж Б өөрөө надад хэлсэн. Харин хажуу талаас нь миний нөхрийн дүү Э үнэн, үнэн найдвартай зээл нь гарах гэж байгаа юм. Энэ найз маань үйлдвэрт ажилладаг юм. Та санаа бүү зов надад болон найзад минь тус болооч гэж хоёулаа хоёр талаас гуйгаад байхаар нь өөрийн садан төрлийн дүү болох Э-т итгэж, түүний найз Б-т тус болох үүднээс өдрийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг А-ээс зээл хаана, дахин зээл авна гэх зорилгоор 13.000.000 төгрөгийг өөрийн хаан банкныхаа  дансаар шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг/хх 146-147 хуудас/

          Г.Б, Б.Э, Э.Н нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 129-144, 148-150 хуудас/

                   Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 83- 85 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгож мэдээгүй хүнийг ашиглан, үгсэн тохиролцож, бүлэглэн иргэн Ш.А-т “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Э.Н-ээр дамжуулан 13.000.000 төгрөг, Э.Э-ээр дамжуулан 13.500.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн авч залилсан шүүгдэгч Б.Э нь Г.Б-тэй үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж иргэн Ш.А-т итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг Э.Н-ээр тус тус шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч Э.Н нь Г.Б-тэй үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж иргэн Ш.А-т итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,  шүүгдэгч нараас 4.200.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Г.Б-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Э, Э.Н нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй байна гэв.          

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгож мэдээгүй хүнийг ашиглан, үгсэн тохиролцож, бүлэглэн иргэн Ш.А-т “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Э.Н-ээр дамжуулан 13.000.000 төгрөг, Э.Э-ээр дамжуулан 13.500.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн авч залилсан шүүгдэгч Б.Э нь Г.Б үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж иргэн Ш.А-т итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг Э.Н-ээр дамжуулан 13.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч Э.Н нь Г.Б-тэй үгсэн тохиролцож, бүлэглэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “банкны зээл хаагаад дахин зээл авна” гэж иргэн Ш.А-т итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 02 сарын 14-ний өдөр 13.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 02 сарын 10-наас эхлээд Э, Н нар  над руу яриад 13 сая төгрөгийн зээл хаагаад өгөөч зээл батлагдсан гэсэн. Тэгээд 2020 оны 02 сарын 14-ний өглөө Э утасдаад нэг дугаар өгөөд та Хаан банкны эдийн засагчтай ярь даа гэсэн. Би тэр дугаар руу нь залгаад зээл нь батлагдсан юм уу? гэтэл батлагдчихсан өнөөдөр гарна гэхээр нь Э гэх хүний данс руу 13.500.000 төгрөг шилжүүлсэн. Би Н, Э нарын данс руу нийт 26.500.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 22.300.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 4.200.000 төгрөгийг Э, Н хоёроос нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            прокуророос шүүгдэгч Г.Б, Б.Э, Э.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.А-т 26.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ш.А нь 22.300.000 төгрөгийг буцаан авсан үлдэх 4.200.000 төгрөгийг би Б.Э, Э.Н нараас гаргуулна. Учир нь би Э.Н-ийн данс руу 13.000.000 төгрөг, Б.Э-ийн данс руу 13.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд Э.Н нь 13.000.000 төгрөгөө бүгдийг төлсөн гэж байх тул шүүгдэгч Б.Э-ээс 4.200.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.А-т олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.                                           

            Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчийн ялын санал, тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.