Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1675

 

 

 

 

 

 

  2020         09         17                                       2020/ШЦТ/1675

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч К.Чимгээ,

Хохирогч, шүүгдэгч С.Д ,

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Бг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Дийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн 2006 00463 1988 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1973 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангай гудамжны 237 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 9 дүгээр нийтийн байрны 205 тоотод түр оршин суух, ам бүл 4, хүргэн дүү, охин дүү, зээ дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны  10 дугаар  сарын   08-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэн,  уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,  Б овогт Вгийн Б /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1976 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн, 44 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уул 5 дугаар гудамжны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 9 дүгээр нийтийн байрны 205 тоотод түр оршин суух, ам бүл 4, хадам ах, эхнэр, охины хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д зайсан овогт Сийн Д /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

В.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ хүнс дэлгүүрийн арын нийтийн байранд хохирогч С.Дийн биед эрүүний үүдэн 2 шүд хөдөлсөн, зүүн нүдний зовхи цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын арьсны зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

С.Д нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 01 дүгээр сарын  13-ны өдөр, 2020 оны  01 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны  04 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хуульд заасан хариуцлагыг сануулж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа иргэн Нэргүйг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Бгийн өгсөн: “Нялх хүүхдүүдийн буруу ярьсан зүйл ямар болдог вэ гэдгийг эд нарт үзүүлэх гээд явж байна. Хий хэрэг гэдэг харахад амар хэр нь хэцүү байдаг гэдгийг ажил хийж байгаа цагдаа нар болон бүх зүйл дээр буруу ойлгоод байгаа юм. Би эд нарт хэлдэг. Архи уучхаад аливаа зүйл рүү битгий дайрч бай гэдэг. Хүмүүсийн ажлыг хүртэл хүндрүүлээд өөрсдийгөө өмөөрөөд байдаг юм. Дийн амнаас нь цус гарсан ирсэн. Би үснээс зулгаагаад нэг цохисон өөр юм болоогүй. Хамар шүдний тэр хавиас нь цус гарсан орж ирсэн. Би юманд худлаа ярьж болохгүй гэж хэлээд байдаг.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дийн өгсөн: “Би Верна маркийн машинтай. Тэр машинаараа таксинд явж байгаад ирсэн чинь Болдбаатар халамцуу хашааны үүдэнд таарсан. Болдбаатар “нэг оргилуун дарс задалъя ороод ирээрэй” гэсэн. Би худал мэдүүлэг өгөөгүй. Намайг Болдбаатарынх руу орох гэтэл оруулахгүй байсан. Өглөө миний цагаан малгай байхгүй болохоор нь “миний малгай хаана байна” гэсэн чинь Б ах “чи 3 номер луу өчигдөр орсон” гэж хэлсэн. Тэгээд авгай миний малгайг авчрах гээд гарсан. Намайг Болдбаатарын дүү Нэргүй цохисон.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Дийн хохирогчоор өгсөн: “Би таксинд явж ирчхээд байж байтал Болдбаатар надтай халамцуу уулзсан. Болдбаатар “манайд ороод ир хөгшин чинь нэг оргилуун дарсаар шагнуулсан юм” гэж хэлсэн. Би буцаад гарах гэсэн чинь Адъяа 2 литрийн нэрмэл авч ирсэн байсан. Гэрээс гараад хаалгыг нь нүдтэл “Болдбаатар ах унтаж байна оруулахгүй” гэхээр нь Би “Болдбаатар ороод ирээрэй гэж хэлсэн” гэтэл оруулахгүй байсан. Цаад өрөөнийхөө гэрлийг унтраасан байсан. Хаалгаа онгойлгоод орох гэтэл Болдбаатарын дүү Нэргүй гээд залуу цаашаа бай гээд гараараа 2 удаа цохих шиг болсон. Тэгээд урд талын 2 үүдэн шүд хөдлөөд уруул сэтэрсэн байсан. Надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Дийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 03 цаг 49 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ хүнс дэлгүүрийн арын нийтийн байранд гэртээ байж байхад манай хажуу талын 03 тоотын айлын залуу Болдбаатар “ороод ир” гэж хэлсэн. Тэгээд яваад ороход дүү гэх нэрийг нь мэдэхгүй залуу хаалгаа онгойлгохоор нь би “Болдоо ороод ирээрэй” гэж хэлсэн гээд орох гэтэл намайг оруулахгүй хаалгаа алдалж зогсоод миний нүүрэнд 2 удаа цохисон. Тэгээд цаанаас бас нэг хүн юм аваад шидсэн. Тэгээд би ухаан алдаад гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “... нийтийн байрны 03 тоот өрөө лүү орох гэхэд Болдбаатар өрөөнийхөө хаалган дээр өөрөө зогсчхоод “оруулахгүй” гээд байж байхад түүний дүү гэх үл таних залуу гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохиод дараа нь баруун талын уруулын завж орчимд нэг удаа юмаар цохиж уруулын дээд талыг зүссэн... Тэгэхээр нь би өөрийн дүү С.Мягмарцогт руу залгаад “хүрээд ирээч” гэж дуудаад гудамжинд хүлээж байхад манай дүү ирээд буцаж нийтийн байр луу ороход Болдбаатар хаалгаа тайлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “... нийтийн байрны 03 тоот өрөө лүү орох гэхэд Болдбаатар гэх хүний дүү үл таних залуу миний зүүн талын нүд рүү нэг удаа цохихоор нь дахиад хаалгыг нь онгойлгоход миний уруул руу нэг удаа цохиж үүдэн 2 шүд хөдөлсөн. Өөрөөр цохиогүй...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ байж байхад байрны эзэн Адъяа надад 2 литрийн нэрмэл архи өгсөн бөгөөд уг архийг Б бид 2 хувааж уусан. Дараа нь Хонгор, Соёлмаа нарыг гэртээ дуудан хамт шампанск буудуулж уусан. Манай найз Уугий гэх залуу намайг дуудахаар нь гараад хамт 200 граммын Хараа архийг хувааж уусан. Манай хажуу талын 03 тоотын айлын залуу Болдбаатар ороод ир гэж хэлсэн. Тэгээд явж ороход дүү гэх нэрийг нь мэдэхгүй залуу хаалгаа онгойлгохоор нь би “Болдоо ороод ирээрэй” гэж хэлсэн гээд орох гэтэл намайг оруулахгүй хаалгаа алдалж зогсоод миний нүүрэнд 2 удаа цохисон. Цохиулснаас хойш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.64-66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Отгонбаатарын өгсөн: “... Д ах хэдэн удаа гэрээсээ орж гараад байсан. Өөдөөс харсан айлынхаа хаалгыг тогшоод балбаад байхад аль нэг гараа тохойгоороо дээшээ өргөсөн богинохон мухар ч юм шиг гартай хүн “чи яах гээд байгаа юм бэ? архи дарс уучхаад” гэж байсан... тэр айлынхаа хаалгыг хэд хэдэн удаа тогшоод нөгөө хүмүүс хаалгаа тайлсан боловч оруулаагүй...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Оюунхорлоогийн “... 2020 оны 01 сарын 01-ний шөнө манай гэрт аав Д, ээж В.Долгорсүрэн, том ах Б, бага нагац ах Отгонбаатар нар байсан. Тэгээд Отгонбаатар ах гэр лүүгээ явж аав согтуу байхдаа том ах Бг хоёулаа зодолдъё гээд өдөж байснаа хамар луугаа 2 удаа цохиулсан. Тэгтэл аавын хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мягмарцогтын өгсөн: “... Д ах маргааш нь цагдаа дээр ирсэн байхад хадам дүү Отгонбаатар нь ирээд “наашаа хүрээд ир хоёулаа уулзъя” гээд дагуулж юм яриад байсан. Эхнэр бид хоёр юу ярьж байгааг нь сонсох гээд дөхөж очтол хадам дүү Отгонбаатар нь “та нарт хамаагүй, цаашаа байгаарай” гэж орилоод байсан. Тэгээд Д ах бид хоёр дээр ирээд “намайг 3 тоот өрөөний залуу зодсон, Отгонбаатар болон хадам ах зодоогүй” гээд эрс өөрчлөгдсөн, манай ах Отгонбаатар болон хадам ахаасаа айгаад 3 тоотын залуу зодсон гэж худлаа ярих болсон...” гэх мэдүүлэг /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пагамдуламын өгсөн: “... “Ахыг нь Отгонбаатар ахтайгаа нийлээд зодчихлоо гараад ирээч” гэхээр нь нөхөр бид 2 гэрээсээ гараад явж байхад хадам ах Д манай гудамжинд доошоо тонгойгоод суучихсан, нүүр ам нь цус болчихсон байдалтай байсан... Хадам ах Д “би хэчнээн согтуу байсан ч ямар хүнд зодуулснаа мэдэж байна” гэсэн... Хадам ах нь гэх согтуу хүн “банди минь би чамайг 3-4 удаа алгадсан, өөр яах байсан юм бэ?” гээд Д ахыг цохих гэхээр нь би урдуур нь ороход мөр лүү цохиод нүүр рүү алгадсан. Тэгэхээр нь цагдаа, түргэн дуудсан..” гэх мэдүүлэг /хх.41-42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ю.Болдбаатарын өгсөн: “... гэртээ хуурай эгч Чулуунцэцэг, садны дүү Нэргүйн хамт унтаж байхад хаалга цохиод 2 цагдаа орж ирээд “энд зодоон хийх хүн байхгүй, зүгээр байна шүү дээ гээд гарч явсан. Төд удалгүй дахин хаалга тогшоод нөгөө 2 цагдаа “гэрийн эзэн нь хэн бэ” гэхээр нь “би байна” гэсэн чинь “танаас 2-3 юм асууж лавлачхаад буцаан хүргээд өгье” гэж шууд эрүүлжүүлэх байранд оруулсан... би гомдож байна. Зүгээр байж байгаад Давааг зодсон  асуудлаар дуудагдаж байдаг... өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай нийтийн байрны 05 тоотод амьдарч байсан Соёлмаа нь 88408061 дугаарын утаснаас залгаад “яг үнэн хэрэг дээрээ Давааг Бямбаа ах нь цохисон шүү дээ” гэж хэлсэн... Би Соёлмаад цагдаад дуудагдаж байгаа талаараа хэлэхэд энэ талаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх.47-48/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батсайханы өгсөн: “... “С.Дийг чамайг хэн зодсон бэ” гэхэд нэлээн согтолттой “миний бие өвдөөд байна” гээд хэнд зодуулсан талаараа хэлж чадахгүй байсан. Түүний эхнэр бололтой нэг эмэгтэй өөдөөс харсан 3 тоотын өрөөний хүмүүс зодсон гэж хэлсэн... 3 тоот өрөө лүү ороход согтуу хүмүүс унтаж байхаар нь нэгийг нь сэрээгээд авч явж эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх.50-51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Сарангэрэлийн өгсөн: “... Тухайн үед намайг Д ахын нийтийн байранд очиход 3 тоотын өрөөнд байгаа хүмүүс архи уугаад тасраад унтаж байсан. Тухайн үед зодоон цохион хийсэн шинжгүй, гэрийн шал нь цус болоогүй байсан” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нэргүйн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн үед Болдбаатар ахын гэрт очиход нэрийг нь үл таних эмэгтэй, зүс таних Ганбаа ах тэр 3 архи уугаагүй эрүүл байсан. Бид нар 22 цагийн үед шинэ жил болж байгаа болохоор 0.75 хэмжээтэй 1 шил архи дөрвүүлээ хувааж уусан. 23 цагийн үед байхаа нэг хүн хаалга тогшоод байхаар нь очиход нийтийн байрны галч Даваа нь нэлээн согтуу “танайд оръё” гэхээр нь “та согтуу байна, оруулахгүй” гэж хаалгаа хаахад хаалга өшиглөөд байсан, бид нар хаалгаа онгойлгож өгөөгүй... Надад хүн зодож цохих чадал байхгүй, Миний баруун гар, хөл муу мэдээгүй би  60%-ийн групп эмчийн хяналтад байдаг...” гэх мэдүүлэг /хх.60-61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Соёлмаагийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед галч Дийн эхнэр нь “манай гэрт орж цай уу” гэхээр нь түүний гэрт орсон. Гэрт нь Бямбаа ах, Оогий, түүний эхнэр, охин нь, Д, эхнэр Долгорсүрэн нар байсан. Би тэдний гэрээс гарч бие засчхаад ороод ирэхэд нийтийн байрны коридорт Дийг түүний ах Б цустай нь хольтол зодсон байсан ба Д өөдөөс нь юм хэлэхээр түүний нүүр лүү цохиод  байхаар нь би очоод Бямбаа ахыг  боль гээд гэр лүү нь оруулсан. Тэгтэл Д цусаа гоожуулан явж байгаад коридорт тавьсан хатаагчид тээглэж унасан... Дийг анх коридорт зодож байхыг түүний эхнэр Долгорсүрэн нь хараад зогсож  байсан. Долгорсүрэн нь нөхрийгөө Бямбаад зодуулсныг сайн мэдэж байгаа. Гэтэл өөдөөс харсан Болдбаатарын гэрээс хүн гарч ирээд зодсон гээд худлаа яриад байсан... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Долгорсүрэн нь манай 15 настай охиныг “хяналтын камерт бичлэг устгаад өгөөч” гэж гуйгаад байсан ба манай охин үзэж байгаад “чадахгүй юм байна” гээд устгаагүй... Бямбаа ах өөрөө том биетэй хүн Дийг гараараа нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиод байсан. Ингэж цохиулж байхад Дийн хөмсөгнөөс цус гарсан... Бямбаа ах зодож байснаа Дийг үснээс нь зулгаагаад чирэхээр нь би очоод “боль боль” гэж салгаад Бямбаа ахыг гэр лүү нь оруулсан... Б.Нэргүй нь хүн зодож, цохиж чадахааргүй, баруун гар нь мэдээгүй гэсэн. Оймсоо ч хэцүү өмсдөг хүн Дийг тэгтэл нь зодож чадахгүй....” гэх мэдүүлэг /хх.70-71/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 999 дугаартай:

“1. С.Дийн  биед эрүүний үүдэн 2 шүд хөдөлсөн, зүүн нүдний зовхи цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын арьс зулгаралт,  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр   хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.70-71/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Д орж ирээд “чам шиг юмыг шоронд оруулна” гэж согтуурхаад байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа цохиод үснээс нь зулгаан чирч гаргасан. Тэгтэл хамраас нь цус гарсан байсан ба дүү нар луугаа залгаж дуудаад байхаар нь би гэр лүүгээ орсон... Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.143-144/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

В.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ хүнс дэлгүүрийн арын нийтийн байранд хохирогч С.Дийн биед эрүүний үүдэн 2 шүд хөдөлсөн, зүүн нүдний зовхи цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын арьсны зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

С.Д нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтэст 2020 оны 01 дүгээр сарын  13-ны өдөр, 2020 оны  01 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны  04 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус тус хохирогчоор мэдүүлэг өгч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хуульд заасан хариуцлагыг сануулж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа иргэн Нэргүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Дийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн: “... Тэгээд яваад ороход дүү гэх нэрийг нь мэдэхгүй залуу хаалгаа онгойлгохоор нь би “Болдоо ороод ирээрэй” гэж хэлсэн, гээд орох гэтэл намайг оруулахгүй хаалгаа алдалж зогсоод миний нүүрэнд 2 удаа цохисон. Тэгээд цаанаас бас нэг хүн юм аваад шидсэн. Тэгээд би ухаан алдаад гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “... нийтийн байрны 03 тоот өрөө рүү орох гэхэд Болдбаатар өрөөнийхөө хаалган дээр өөрөө зогсчхоод оруулахгүй гээд байж байхад түүний дүү гэх үл таних залуу гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохиод дараа нь баруун талын уруулын завж орчимд нэг удаа юмаар цохиж уруулын дээд талыг зүссэн... Тэгэхээр нь би өөрийн дүү С.Мягмарцогт руу залгаад хүрээд ирээч гэж дуудаад гудамжинд хүлээж байхад манай дүү ирээд буцаж нийтийн байр луу ороход Болдбаатар хаалгаа тайлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “... нийтийн байрны 03 тоот өрөө рүү орох гэхэд Болдбаатар гэх хүний дүү үл таних залуу миний зүүн талын нүд рүү нэг удаа цохихоор нь дахиад хаалгыг нь онгойлгоход миний уруул руу нэг удаа цохиж үүдэн 2 шүд хөдөлсөн. Өөрөөр цохиогүй...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад 03 тоотын хаалганд байх Болдбаатарынх руу ороход Нэргүй гэх залуу миний чамархай, шанаа хэсэгт 2 удаа цохисон. Би Б ахад зодуулснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.64-66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Отгонбаатарын өгсөн: “... Д ах хэдэн удаа гэрээсээ орж гараад байсан. Өөдөөс харсан айлынхаа хаалгыг тогшоод балбаад байхад аль нэг гараа тохойгоороо дээшээ өргөсөн богинохон мухар ч юм шиг гартай хүн “чи яах гээд байгаа юм бэ? архи дарс уучхаад” гэж байсан... тэр айлынхаа хаалгыг хэд хэдэн удаа тогшоод нөгөө хүмүүс хаалгаа тайлсан боловч оруулаагүй...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Оюунхорлоогийн “... аав согтуу байхдаа том ах Бг “хоёулаа зодолдъё” гээд өдөж байснаа хамар луугаа 2 удаа цохиулсан. Тэгтэл аавын хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мягмарцогтын өгсөн: “... Д ах маргааш нь цагдаа дээр ирсэн байхад хадам дүү Отгонбаатар нь ирээд “наашаа хүрээд ир, хоёулаа уулзъя” гээд дагуулан юм яриад байсан. Эхнэр бид хоёр юу ярьж байгааг нь сонсох гээд дөхөж очтол хадам дүү Отгонбаатар нь та нарт хамаагүй цаашаа байгаарай гээд орилоод байсан. Тэгээд Д ах бид хоёр дээр ирээд “намайг 3 тоот өрөөний залуу зодсон, Отгонбаатар болон хадам ах зодоогүй” гээд эрс өөрчлөгдсөн, манай ах Отгонбаатар болон хадам ахаасаа айгаад “3 тоотын залуу зодсон” гэж худлаа ярих болсон...” гэх мэдүүлэг /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пагамдуламын өгсөн: “... “Ахыг нь Отгонбаатар ахтайгаа нийлээд зодчихлоо гараад ирээч” гэхээр нь нөхөр бид 2 гэрээсээ гараад явж байхад хадам ах Д манай гудамжинд доошоо тонгойгоод суучихсан, нүүр ам нь цус болчихсон байдалтай байсан... Хадам ах Д би хэчнээн согтуу байсан ч ямар хүнд зодуулснаа мэдэж байна. ...Хадам ах нь гэх согтуу хүн “банди минь би чамайг 3-4 удаа алгадсан, өөр яах байсан юм бэ?” гээд Д ахыг цохих гэхээр би урдуур нь ороход мөр лүү цохиод нүүр лүү алгадсан...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ю.Болдбаатарын өгсөн: “... Соёлмаа нь 88408061 дугаарын утаснаас залгаад “яг үнэн хэрэг дээрээ Давааг Бямбаа ах нь цохисон шүү дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.47-48/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Сарангэрэлийн өгсөн: “... 3 тоотын өрөөнд байгаа хүмүүс архи ууж тасраад унтаж байсан. Тухайн үед зодоон цохион хийсэн шинжгүй, гэрийн шал нь цус болоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нэргүйн өгсөн: “... Даваа нь нэлээн согтуу “танайд оръё” гэхээр нь “та согтуу байна, оруулахгүй” гээд хаалгаа хаахад хаалга өшиглөөд байсан... Надад хүн зодож цохих чадал байхгүй, Миний баруун гар, хөл муу мэдээгүй би  60%-ийн групп эмчийн хяналтад байдаг...” гэх мэдүүлэг /хх.60-61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Соёлмаагийн өгсөн: “... нийтийн байрны коридорт Дийг түүний ах Б цустай нь хольтол зодсон байсан ба Д өөдөөс нь юм хэлэхээр түүний нүүр лүү цохиод  байхаар нь би очоод Бямбаа ахыг  “боль” гээд гэр лүү нь оруулсан. Тэгтэл Д цусаа гоожуулан явж байгаад коридорт тавьсан хатаагчид тээлгэж унасан... Дийг анх коридорт зодож байхыг түүний эхнэр Долгорсүрэн нь хараад зогсож  байсан. Долгорсүрэн нь нөхрийгөө Бямбаад зодуулсныг сайн мэдэж байгаа. Гэтэл өөдөөс харсан Болдбаатарын гэрээс хүн гарч ирээд зодсон гэж худлаа яриад байсан... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Долгорсүрэн нь манай 15 настай охиныг хяналтын камерт бичлэг устгаад өгөөч гээд гуйгаад байсан ба манай охин үзэж байгаад “чадахгүй юм байна” гээд устгаагүй... Бямбаа ах өөрөө том биетэй хүн, Дийг гараараа нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиод байсан. Ингэж цохиулж байхад Дийн хөмсөгнөөс цус гарсан... Бямбаа ах зодож байснаа Дийг үснээс нь зулгаагаад чирэхээр нь би очоод “боль боль” гэж салгаад Бямбаа ахыг гэр лүү нь оруулсан... Б.Нэргүй нь хүн зодож, цохиж чадахааргүй баруун гар нь мэдээгүй гэсэн. Оймсоо ч хэцүү өмсдөг хүн Дийг тэгтэл нь зодож чадахгүй...” гэх мэдүүлэг /хх.70-71/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 999 дугаартай:

“1. С.Дийн  биед эрүүний үүдэн 2 шүд хөдөлсөн, зүүн нүдний зовхи цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын арьс зулгаралт,  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр   хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.70-71/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Д орж ирээд “чам шиг юмыг шоронд оруулна” гэж согтуурхаад байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа цохиод үснээс нь зулгаагаад чирч гаргасан. Тэгтэл хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.143-144/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б, С.Д нарын тус тус өгсөн “гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулгатай мэдүүлгүүд нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Бг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Дийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч В.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Дийг “Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

В.Б, С.Д нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

С.Д нь хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч В.Бгээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

В.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч С.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ В.Б, С.Д нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хувьд маргаж буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч С.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч С.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдэв.

В.Б, С.Д нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч В.Б, С.Д нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй учир тэдэнд торгох ял оногдуулах боломжгүй юм.

В.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

С.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, В.Б, С.Д нар  урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Вгийн Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д зайсан овогт Сийн Дийг “Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дид 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг В.Бд сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Дид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. С.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. В.Б, С.Д нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч С.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч В.Бгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, В.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, С.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР