Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2017/00046

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Хэрлэнгийн 1-3 тоотод оршин суух, Харчин овогт Дарамын Нарантуяа /РД: ВЮ60092801, утас: 99087348/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1973 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, “Урьхан зоог” зоогийн газрын захирал ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 89-2 тоотод оршин суух, Борж-Овоот овогт Халтар-Ухнын Энхчимэг /РД: ЕЙ73040423, утас: 88301801/-т холбогдох

 

Үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нийт 24 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нарантуяа, хариуцагч Х.Энхчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Х.Энхчимэгтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус зээлүүлсэн. Мөн 8 000 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээгүйгээр зээлүүлсэн. Нийт 5 удаагийн зээлээр 54 700 000 төгрөгийг зээлүүлсэн ба үндсэн болон хүүгийн төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар хийсээр 43 400 000 төгрөгийг надад өгч, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үлдэгдэл 11 000 000 төгрөгийг төлөлгүй өдийг хүрлээ. Зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссантай холбоотойгоор Х.Энхчимэг болон нөхөртэй нь уулзаж гэрээг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуустал сунгасан. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 2 талаас харилцан тооцоо нийлж, дээрх хоёр гэрээний үлдэгдэл 11 000 000 төгрөг болж байгааг гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд хариуцагч тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх тооцоо нийлсний дараа 11 000 000 төгрөгийн үлдэгдэл дээр зээлийн гэрээний нөхцлийг шинэчлэн хүүгийн хэмжээг 9 хувь болгон бууруулж, шинэ нөхцөлийн дагуу төлөлт хийж байгаад 2015 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн эргэн төлөлт тасарсан.

Шинэчлэн хийсэн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дууссан ба энэ хугацаанд зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй болно. Гэрээний үүрэг хангагдахгүй удсан тул 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Х.Энхчимэг эвлэрүүлэн зуучлалын уулзалтаас удаа дараа зайлсхийж, эвлэрч тохиролцоогүй тул 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөдлөө татан авсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн үлдэгдэл 11 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн атлаа уг зээлийн гэрээний хүү болон алдангийг төлөхгүй гэж тайлбар гаргажээ. Өмнө  нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн хүүгийн төлбөрөө хэсэг хугацаанд төлж зогсоосон нь түүнийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх хариуцлага буюу алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд Х.Энхчимэгээс үндсэн зээл 11 000 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, хүү 7 920 000 төгрөг, нийт 24 420 000 төгрөг нэхэмжилсэн.

Харин миний зүгээс Иргэний хуулийн 222.7-д заасны дагуу “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу Х.Энхчимэгийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу түүнтэй харилцан тохиролцож Иргэний хуулийн 281. 282. 156.1-д заасны дагуу байгуулсан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээний хүрээнд тус гэрээний 3 дугаар хэсэгт заасан “Зээлдүүлэгч зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх”-ээр гэрээнд тусгагдсан үүргээ бодитойгоор биелүүлэхийг шаардаж ирсэн билээ. Хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоосон 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 7 сарын хүүгийн төлбөр 6 930 000 төгрөг болох ба гэрээний хугацаа дууссанаас хойш алданги тооцоход 2016 оны 4-12 сар дуустал 8 сар буюу 240 хоног болно. Үүнийг алданги 55 000 төгрөгөөр үржүүлэхэд алдангийн нийт хэмжээ 13 200 000 төгрөг болж байна. Эдгээрийг нэмж нэгтгэхэд зээлийн үндсэн төлбөр 11 000 000 төгрөг, түүний хүү 6 930 000 төгрөг болсон бөгөөд алдангийн нийт дүн 13 200 000 төгрөгийг нэмж тооцоход нийт 31 130 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй байна. Гэвч Иргэний хуулийн 232.4-т нийцүүлэн алданги нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас илүүгүй байх зарчмыг удирдлага болгон хариуцагч талд хөнгөлөлт үзүүлж 13 200 000 төгрөгийн алдангиас 7 700 000 төгрөг хасч 5 500 000 төгрөг болгон бууруулж, зээлийн үндсэн үлдэгдэл болох 11 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 6 930 000 төгрөг ба бууруулан тооцсон алдангийн хэмжээ 5 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хураамжид төлсөн 30 000 төгрөгийг тус тус нэмж одоо 23 460 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Х.Энхчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Нарантуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Нарантуяа бусдад хүүтэй мөнгө зээлдэг учраас би бага багаар мөнгө зээлдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан 42 400 000 төгрөг зээлж байгаагүй.

Би 2014 онд Д.Нарантуяагаас хүүтэй мөнгө зээлж, зээлж авсан мөнгөө буцаагаад бүрэн төлж дуусгаж байсан юм. Би Д.Нарантуяагаас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус зээлж авсан. Уг зээлүүдийг өдөр бүр Д.Нарантуяад 150 000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлэн төлсөөр байсан. Д.Нарантуяа надаас зээлийн төлбөр авахдаа үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт авдаг. Уг нь зээлийн гэрээ байгуулсан хугацаанд л хүү өгөх ёстой боловч Д.Нарантуяагийн шаардсаны дагуу сар бүр зээлийн хүүг бичгийн гэрээгүй төлсөөр байсан. 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч уг зээлийн гэрээний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 7 600 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 800 000 төгрөг, нийт 9 400 000 төгрөг зээлж авсан. Харин уг гэрээгээр 10 600 000 төгрөгийг надад шилжүүлээгүй. 2015 оны 06 дугаар сард Д.Нарантуяатэй зээлийн тооцоо нийлэхэд үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нийт 11 000 000 төгрөг байсан юм. Гэтэл Д.Нарантуяа надаас хэт их хэмжээний хүү нэхэж байсан болохоор бидний дунд зээлийн тооцооны маргаан тухайн үеэс үүссэн. Би авсан зээлийн хүүг бүрэн төлсөн. Төлбөрийг дансаар шилжүүлсэнээс гадна 1 500 000 төгрөгийг бэлнээр төлж, нийт 42 400 000 төгрөгийг төлсөн байна. 6 900 034 төгрөг илүү төлсөн тооцоо гарсан.  

Харин 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийн гэрээ байгуулж, 3 өрөө орон сууцаа барьцаалуулж байсан. Уг гэрээний дагуу авсан төлбөрөө барьцаалсан байраа худалдаж 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээл, хүүгийн хамт 22 000 000 төгрөгийг төлж дуусгавар болгосон. 

Би үндэслэлгүй их хэмжээний хүү төлөхгүй. Өмнө нь 11 000 000 төгрөгийн төлбөрийг төлж дуусгая гэсэн саналыг тавихад огт зөвшөөрөхгүй надаас мөнгө нэхсээр байсан тул зээлийн төлөлтийг зогсоосон болохоор Д.Нарантуяа над дээр ирж зээлийг өндөр хүүтэйгээр төлөхийг байнга шаардах болсон. Би хувиараа бизнес эрхэлдэг, бага насны хүүхэдтэй хүн. Д.Нарантуяа 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс манай ажил дээр ирж байнга хэрүүл маргаан үүсгэх болсон  нь миний бизнесийн нэр хүндэд халтай, манай зоогийн газраар үйлчлүүлж буй иргэд болон ажилчдад үнэхээр хэцүү байсан. Тэр миний хоолойг олон хүний нүдэн дээр боож, үснээс зулгаан муухай ааш авир гарган, элдвээр доромжилж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зур, ард нь байгаа зүйлд гарын үсгээ хурдан зур гээд байсан. Тэр үед би айж, ичсэндээ зээлийн гэрээнд гарын үсэг зур гэсэн бүрт нь зурсан. Уг гэрээг надад огт уншуулаагүй шууд аваад явчихсан. Би юу гэж бичсэн гэрээнд гарын үсэг зурснаа мэдээгүй. Сая л шүүхэд нэхэмжлэл гаргахад нь ямар зүйлд гарын үсэг зурсан болохоо мэдлээ. Одоо Д.Нарантуяа намайг айлгаж, ичээж, зодож, нүдэж байж надаар гарын үсэг зуруулсан зээлийн гэрээгээ ашиглаж онц их хэмжээний хүү, алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно хэмээн заасан байна. Х.Энхчимэг миний бие Д.Нарантуяагаас 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11 000 000 төгрөг зээлж аваагүй. Тийм мөнгө надад огт өгөөгүй болно. Нэгэнт аваагүй зээлийн төлөө бусдад хүү, алданги төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Хэрвээ дээрх гэрээг зээлийн гэрээний сунгалт хэмээн тайлбарлаж байгаа бол тухайн гэрээний тэргүү дээрх бичилт нь зээлийн гэрээний сунгалт гэсэн гарчигтай, доторх агуулга бичилт нь гэрээний үлдэгдэл тооцооноос үүдэн тохиролцсон агуулгатай байх ёстой. Гэтэл тийм зүйл огт байхгүй. Мөн гэрээний 4 дүгээр заалтанд ...зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно... гэж заасан. Зээлийн гэрээнийх нь он засвартай, нотариатаар гэрчлүүлээгүйгээс харахад анхнаасаа хүчин төгөлдөр бус болох нь тодорхой байна.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д хүч хэрэглэж хийсэн хэлцлийг  хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй гэж заажээ. Иймд Д.Нарантуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүү 7 920 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

   Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь хариуцагч Х.Энхчимэгт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 24 420 000 төгрөг гаргуулна гэсэн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 6 930 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлүүлэхээр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 23 460 000 төгрөг гаргуулна гэжээ.

Д.Нарантуяа нь он засвартай, Х.Энхчимэгтэй байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатай зээлийн гэрээг үндэслэн /урьдны зээлийн төлбөрүүдээс төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл гэх/ үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 6 930 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, нийт 23 430 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэнийг хариуцагч Х.Энхчимэг эс зөвшөөрч, уг зээлийн гэрээгээр ямар нэг мөнгө хүлээж аваагүй, 2014, 2015 онд мөнгө зээлж байсан, уг зээлийн төлбөрийг төлж барагдуулсан, харин ч 6 900 000 төгрөгийг илүү төлсөн, Д.Нарантуяа зээлсэн мөнгөө өг гэж үсдэж, олон хүний өмнө загнаад байсан тул би айж, ичсэндээ уг зээлийн гэрээнд нь гарын үсэг зурсан, би энэ гэрээг огт уншаагүй, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүч хэрэглэж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд “Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэжээ. Хууль болон гэрээнд зааснаар зээлдүүлэгч буюу Д.Нарантуяа нь зээлийн гэрээнд дурдсан 11 000 000 төгрөгийг гэрээ байгуулмагц зээлдэгч буюу Х.Энхчимэгт шилжүүлж өгөөгүй. Харин өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл нь 11 000 000 төгрөг болсон гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад өмнөх зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг үндэслэсэн гэж тайлбарлаж байх тул талуудын тайлбарыг үндэслэн тэдний хооронд байгуулагдсан гэрээнүүд болон зээлийн эргэн төлөлтийн талаар дараах дүгнэлтийг хийлээ.

1.Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр /хх-177-179/ 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Нарантуяагаас 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 7 600 000 төгрөг /хх-22/, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 800 000 төгрөг /хх21/, нийт 9 400 000 төгрөг шилжүүлсэн, харин 10 600 000 төгрөгийг шилжүүлсэн баримт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн ба дээрх гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримтын хэмжээнд шүүх зээлийн эргэн төлөлтийг тооцов.

2. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр /хх-26/ талууд 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж, зээлүүлэхээр тохирсон бөгөөд гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг Х.Энхчимэгт шилжүүлэн өгчээ /хх-24/. Уг зээлийн төлбөрийг хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 22 000 000 төгрөгөөр тооцон төлж барагдуулсан /хх-250/ талаар талууд маргаагүй. Энэ зээлийн төлбөрийг хэн аль нь төлж дуусгасан гэж тайлбарлаж байх тул шүүх энэхүү зээлийн гэрээний талаар дүгнэлт хийгээгүй болно.

3. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээгээр /хх-29/ 5 000 000  төгрөгийг 5 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг Д.Нарантуяа нь Х.Энхчимэгт шилжүүлж өгсөн байна /хх-25/.   

4. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатай, 11 000 000 төгрөгийг 9 хувийн хүүтэй зээлүүлэхээр гарын үсэг зурсан гэрээний /хх-2/ дагуу 11 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж өгөөгүй. Өмнөх 3 гэрээний үлдэгдлийг тооцож, шинээр гэрээ байгуулсан гэж талууд тайлбарласан.

5. 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Нарантуяагаас 8 000 000 төгрөгийг Х.Энхчимэгийн дансаар шилжүүлсэн /хх-23/. Үүнд ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж зохигч тайлбарласан.

Дээрхээс үзэхэд Д.Нарантуяа нь Х.Энхчимэгт нийт 5 удаагийн баримтаар 42 400 000 төгрөгийг шилжүүлжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй. Иймд бичгээр байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу Х.Энхчимэгээс төлсөн зээл, хүүгийн төлбөрийг тооцож, дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:    

1. 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр мөн өдрөө 7 600 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Харин 1 800 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн байх тул 9 дүгээр сарын хүүг тооцохдоо: 7 600 000 төгрөгийн 8 хувийн хүүг 2014 оны 09 дүгээр 03-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 14 хоногоор тооцож /7 600 000 төгрөгийн 8 хувь нь 608 000 төгрөг, энэ нь 1 сар буюу 30 хоногийн хүү, 03-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл 14 хоног буюу 608 000 : 30 хоног х 14 хоног = 283 733 төгрөг/ 283 733 төгрөгийн хүү,

харин 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс үндсэн зээл 9 400 000 төгрөг болсон /7 600 000 + 1 800 000 = 9 400 000/ тул 30-ны өдрийг хүртэл 13 хоногийн хүүг 9 400 000 төгрөгөөс тооцно. /9 400 000 төгрөгийн 8 хувь нь 752 000 төгрөг, 1 хоногийн хүүг тооцоход 752 000 : 30 хоног х13 хоног = 325 866 төгрөг/. Үүнээс 9 сарын нийт хүү нь 283 733 + 325 866 = 609 599 төгрөг болно.

Х.Энхчимэг нь 9 сард 1 050 000 төгрөгийг зээлийн болон хүүгийн төлбөрт төлсөн /хх-171-175, 204-209/ байх тул 1 050 000 – 609 599 /сарын хүү/ = 440 401 төгрөгийг үндсэн зээлд төлсөн гэж үзнэ. Тиймээс зээлийн нийт төлбөрөөс хариуцагчийн үндсэн зээлд төлсөн төлбөрийг хасаж үлдэгдлээс дараагийн сарын 8 хувийн хүүг тооцсон болно /9 400 000 – 440 401 төгрөг = 8 959 599 зээлийн үлдэгдэл/

2. 2014 оны 10 дугаар сарын зээлийн төлбөр:

Зээлийн үлдэгдэл 8 959 599 төгрөгийн 8 хувь 716 767.9 төгрөг /сарын хүү/. 10 дугаар сард 2 400 000 төгрөг төлсөн /210-224/ байх тул 2 400 000 – 716 767.9 /хүү/ =  1 683 232.1 /үндсэн зээл/.  8 959 599 - 1 683 232.1 = 7 276 366.9 төгрөг /үндсэн зээлийн үлдэгдэл/.

3.  2014 оны 11 дүгээр сарын зээлийн төлбөр:

Зээлийн үлдэгдэл 7 276 366.9 төгрөгийн 8 хувь нь 582 109 төгрөг /сарын хүү/. 2 100 000 төгрөг төлсөн /38, 225-237/ тул 2 100 000 - 582 109 =  1 517 891 төгрөг /үндсэн зээл/. 7 276 366.9 - 1 517 891 = 5 758 475.9 / зээлийн үлдэгдэл/.

4.2014 оны 12 дугаар сарын зээлийн төлбөр:

Зээлийн үлдэгдэл 5 758 475.9 төгрөгийн 8 хувь нь 460 678 төгрөг /сарын хүү/. 3 000 000 төгрөг төлсөн /39-58/ тул 3 000 000 – 460 678 = 2 539 322 төгрөг /үндсэн зээл/. 5 758 475.9 - 2 539 322 = 3 219 156.9 /зээлийн үлдэгдэл/.

5. 2015 оны 01 дүгээр сарын зээлийн төлбөр:

5.1. Зээлийн үлдэгдэл 3 219 156.9 төгрөгийн 8 хувь нь 257 532.5 төгрөг /сарын хүү/.  

5.2. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлж, 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул үүний хүүг дээрх журмын дагуу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл тооцоход сарын хүү 500 000 төгрөг ба 15 хоногийн хүү нь 241 936 төгрөг /500 000 : 31 хоног х 15 хоног = 241 936 төгрөг/ байна.

Тэгэхээр дээрх 2 зээлийн гэрээнд хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сард нийт 499 467.5 төгрөгийг /257 532.5 +241 935 = 499 467.5/ хүүнд төлөхөөр байна.

Тэрээр энэ сард нийт 2 850 000 төгрөгийг төлсөн /61-79/ тул үүнээс нийт хүүг хасаж, үндсэн зээлийн төлбөр гарах юм /2 850 000 – 499 467.5 = 2 350 532.5/. Гарсан дүнг эхний гэрээний зээлийн үлдэгдэл буюу 3 219 156.9 төгрөгөөс хасаж, зээлийн үлдэгдлийг тооцлоо /3 219 156.9 - 2 350 532.5 = 868 624.4 зээлийн үлдэгдэл/

6. 2015 оны 02 дугаар сарын зээлийн төлбөр:

6.1. эхний гэрээний үлдэгдэл 868 624.4 төгрөгийн 8 хувь нь 69 490 төгрөгийн хүү.

6.2. 2 дахь гэрээний үлдэгдэл 5 000 000 төгрөгийн 10 хувь нь 500 000 төгрөгийн хүү.

Нийт хүү  69 490 + 500 000 = 569 490 төгрөг. Энэ сард нийт 1 800 000 төгрөг төлсөн /81-92/ байх тул 1 800 000 - 569 490 /нийт хүү/ = 1 230 510 /үндсэн зээл/

 1 230 510 - 868 624.4 /эхний зээлийн үлдэгдэл/ - 5 000 000 /2 дахь зээл/ = 4 638 114.4 /2 дахь зээлийн үлдэгдэл/

7. 2015 оны 03 дугаар сарын зээлийн төлбөр:

7.1. 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дууссан ба зээлийн төлбөрийн үлдэгдэлгүй, төлж дуусгасан байна.

7.2. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл нь 4 638 114.4 ба үүний 10 хувь нь 463 811.4 төгрөг /сарын хүү/. 1 650 000 /3 сард төлсөн хх-95-108/ - 463 811.4 /сарын хүү/ = 1 186 188.6 /үндсэн зээл/ - 4 638 114.4 /зээлийн үлдэгдэл/ = 3 451 925.8 /зээлийн үлдэгдэл/

8. 2015 оны 04 дүгээр сарын зээлийн төлбөр:

3 451 925.8 /зээлийн үлдэгдэл/ төгрөгийн 10 хувь нь 345 192.5 /1 сарын хүү/.

2 550 000 /4 сарын төлбөр хх 110-126/ - 345 192.5 /хүү/ = 2 204 807.5 /үндсэн зээл/ - 3 451 925.8 /зээлийн үлдэгдэл/ = 1 247 118.3 /4 сарын зээлийн үлдэгдэл/.

9. 2015 оны 05 дугаар сарын зээлийн төлбөр:    

 1 247 118.3 / зээлийн үлдэгдэл/ төгрөгийн 10 хувь нь 124 711 /сарын хүү/

2 550 000 /5 сарын төлбөр хх-129-145/ - 124 711 /сарын хүү/ = 2 425 289 /үндсэн зээл/ -   1 247 118.3 / зээлийн үлдэгдэл/ = 1 178 170.7 /илүү төлсөн төлбөр/

Уг зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дуусаж байгаа боловч Х.Энхчимэг нь зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан төдийгүй 1 178 170.7 төгрөгөөр илүү төлсөн байгаа нь тогтоогдлоо.     

Түүнчлэн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Нарантуяагаас 8 000 000 төгрөгийг Х.Энхчимэгийн дансаар шилжүүлсэн /хх-23/. Үүнд ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж зохигч тайлбарласан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул үүнээс хүү, алданги тооцохгүй. Мөн хариуцагч нь уг төлбөрийн 1 440 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн дансруу шилжүүлсэн гэж Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг /хх-249/ нотлох баримтаар өгсөн нь нотлогдсон, харин үлдэгдэл 6 560 000 төгрөгийг бэлнээр төлж дуусгасан гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч төлбөрийг бэлнээр өгөөгүй гэж үгүйсгэж байна. Иймд үүнээс төлөгдөөгүй үлдсэн 6 560 000 төгрөгөөс 9 дүгээрт дурдсан илүү төлөлтийг, мөн 2016 оны 06 сард 2 400 000 төгрөг /хх-147-161/, 07 сард 450 000 төгрөг /163-165/, 09 сард 620 000 төгрөгийг /хх-166-169/ Х.Энхчимэг нь Д.Нарантуяад тус тус төлсөн байх тул /6 560 000 - 1 178 170.7 – 2 400 000 – 450 000 – 620 000 = 1 911 830/ төлөөгүй үлдсэн 1 911 830 төгрөгийг Х.Энхчимэгээс гаргуулан Д.Нарантуяад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан гэрээний дагуу зээл, хүү, алданги нэхэмжилсэн шаардлага нь үндэслэлгүй байна. Учир нь уг гэрээгээр ямар нэг мөнгө шилжүүлээгүй, өмнөх зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдэж дууссан болох нь нотлох баримтаар нотлогдсон тул нэхэмжлэгчийн энэ гэрээний дагуу шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нөгөө талаар Д.Нарантуяа нь уг маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгөхдөө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэх шаардлага нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрвээ зохигчийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан бол шүүгч эвлэрлийг баталгаажуулахдаа уг тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэдэг журамтай, харин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаагүй бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэл тогтоогдвол энэ асуудлыг шүүгч захирамж гарган шийдвэрлэдэг. Иймд энэхүү зээлийн маргаантай хамтатган шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгч нь холбогдох баримтаа бүрдүүлэн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийн талаар тус шүүхэд дахин хүсэлт гаргах эрхтэй.

Дээрхээс дүгнэж үзэхэд Д.Нарантуяагийн зээл, зээлийн хүү, алданги, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжилсэн нийт 21 548 170 төгрөгийн шаардлага нь үндэслэлгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 911 830 төгрөгийг Х.Энхчимэгээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваарилдаг. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 250 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 45 539.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар хариуцагч Х.Энхчимэгээс зээлийн үүргийн гүйцэтгэлд 1 911 830 төгрөг /нэг сая есөн зуун арван нэгэн мянга найман зуун гуч/ гаргуулж, нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 548 170 төгрөгийн /хорин нэгэн сая таван зуун дөчин найман мянга нэг зуун дал/ шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 250 /хоёр зуун далан таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 4 750 төгрөгийг /дөрвөн мянга долоон зуун тавь/ гаргуулж, Д.Нарантуяад олгож, хариуцагч Х.Энхчимэгээс 45 539.2 төгрөг /дөчин таван мянга таван зуун гучин есөн төгрөг хоёр мөнгө/ гаргуулж, нэхэмжлэгч Д.Нарантуяад олгосугай.    

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.НАРАНЧИМЭГ