| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 137/2017/0089/Э |
| Дугаар | 2018/ДШМ/16 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 091.2.11, 106.2., |
| Улсын яллагч | Нэргүй |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2018/ДШМ/16
Д.Г, Б.Т, Х.Б, Б.Т, Б.Г
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Х.Б маа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Ж.Чимэг, Э.Ганбат
-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Д.Г , Б.Т , шүүгдэгч Х.Б , Б.Тунгалаг, Б.Г нарт холбогдох 2015100100014 дугаартай 7 хавтас 1542 хуудас бүхий эрүүгийн хэргийг ялтан Д.Г-н хууль ёсны төлөөлөгч Э.Ариунцэцэг, ялтан Д.Г-н өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, ялтан Б.Т-н өмгөөлөгч Ж.Чимэг, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, 1998 оны 09 дүгээр сарын 21-нд өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, ах, эгч нарын хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг, Мобикомын гудамж 2-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б.Т /РД:ЖЮ91/.
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1997 оны 11 дүгээр сарын 07-нд өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4 ээж, 2 дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, Модны гудамж 4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Д.Г /РД:ЕЭ713/.
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын харъяат, 1981 оны 03 дугаар сарын 27-нд өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 146-35 тоотод оршин суух, Дорноговь аймаг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б.Г /РД:ЕБ716/.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, 1973 оны 11 дүгээр сарын 17-нд өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 40 дүгээр байр 2 тоотод оршин суух, Дорноговь аймаг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт статистикч их эмч ажилтай, эрүүл мэндийн яамны жуух бичгийн шагналтай, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Х.Б /РД:ЖЯ06/.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотын харъяат, 1982 оны 04 дүгээр сарын 02-нд өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 146-09 тоотод оршин суух, Дорноговь аймаг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б.Т /РД:ЖЭ2/.
Шүүгдэгч Б.Т , Д.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд Н.Мэндбаяраас тамхи нэхэж түүнийг танхайн сэдэлтээр зодож санаатай алсан,
Шүүгдэгч Х.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Замын-Үүд сумын нэгдсэн төв эмнэлэгт ерөнхий жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа яаралтай түргэн тусламж үзүүлэх үүргээ,
Шүүгдэгч Б.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа үзлэг хийх багаж хэрэгсэл байхгүй гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ,
Шүүгдэгч Б.Т 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа оношыг буруу тогтоож эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Т , Д.Г нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар өөрчилж,
Шүүгдэгч Б.Т , Д.Г нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Зүүн цоор овогт Бурмаажавын Б.Г , Зээрдүүд овогт Халзангийн Х.Б , Боржигон овогт Болдын Тунгалаг нарыг өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар Б.Т , Д.Г нарт тус бүр 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүгдэгч Б.Г, Х.Б Б.Т нарын эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Х.Б , Б.Г, Б.Т нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлж,
Х.Б , Б.Г, Б.Т нарт авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Т , Д.Г нарт оногдуулсан 07 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Т , Д.Г нарын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүртэл нийт 198 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, тэдний ял эдлэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн тоолж, Б.Т , Д.Г нарт авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Х.Б-с 2246854 төгрөг, Б.Гээс 2246854 төгрөг, Б.Тунгалагаас 2246854 төгрөг, Д.Г аас 2246854 төгрөг, Б.Т аас 1746854 төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баасанцэцэг, Б.Насантогтох, Х.Оюун-эрдэнэ нарт тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.Б-н0016433 дугаартай, Б.Гийн 0016440 дугаартай, Б.Т-н 0016487 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг Х.Б , Б.Г, Б.Т нарт буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г нь гаргасан давж заалдах гомдолдоо: Би бага балчир байхдаа 2015 оны 1 дүгээр 15-ны шөнө Б.Т гэх энэ хэдэн хүүхдүүдтэй хайхар болгоомжгүйгээс явж байгаад энэ хэрэгт орооцолдож байгаадаа үнэхээр их харамсаж байна. Үнэхээр би тэр хүнийг огт гар хүрээгүй хийсэн үйлдэл байхгүй. Би өөрийн энэ биеэрээ 8, 9 сар хохирогч байгаадаа үнэхээр их гомдолтой байна. Хийгээгүй хэргээсээ болоод ял авч байгаадаа гомдолтой байна. Иймд учир миний энэ байдлыг харгалзан үзэж энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.Г-н хууль ёсны төлөөлөгч Э.Ариунцэцэг нь гаргасан давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.30-ны өдрийн 333 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хэрэгт Н. Мэндбаярын 2015 оны 01-р сарын 15-наас 2015 оны 01-р сарын 20 хүртэлх хугацаан дахь заалтыг шалгаагүй. Н.Мэндбаярт хийгдсэн шүүх шинжилгээний дүгнэлтэнд заагдсан олон тооны гэмтэл нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, анх үзсэн эмч нарын мэдүүлэг зэргийг харьцуулан үзвэл дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлүүдийг Б.Т , Д. Ганбаяр нар үүсгээгүй буюу үүсгэх боломжгүй байна.
2. Гэрчийн мэдүүлгүүд нь хоёр хэсэгт хуваагдах ба эхний хэсэг нь 2015 оны 01-р сарын 16- наас 2015 оны 01-р сарын 20-ны хооронд өгсөн мэдүүлэг 2015 оны 01-р сарын 20-ноос хойш өгсөн мэдүүлэг гэсэн хоёр өөр хэсгээр зааглагдана.
Өөрөөр хэлбэл бусдыг гэмтээсэн байж магадгүй гэсэн тохиолдолд хэргийг үнэн зөвөөр гэрчлэх бол зодуулсан хүн нас барсан гэх тохиолдолд хэргийн оролцогч нар айдаст автан өөрийгөө хамгаалах институт найзыгаа хамгаалах зорилгоор мэдүүлэг өөрөө өөрчлөгддөг. Хэргийг нягталж үзвэл 2015.01.20-ны өдрөөс өмнөх мэдүүлгүүд нь хоорондоо зөрчилгүй байхад 2015.01.20-ны өдрөөс хойших мэдүүлгүүд нь Ганбаярын үйлдэлд зөрүүтэй зөрчилтэй байна.
3. Б.Т болон Ганбаярын үйлдлийг зөв тодорхойлоогүй. Төрбатын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон үйлдэл нь бусдын тусламж хүсэж дуудсан дуудлагаар хамгаалах зорилготой очсон үйлдэл илэрч байна.
4. Шинжээчийн дүгнэлтээр Мэндбаярын олон гэмтлүүд дотроос үхэлд хүргэх гэмтэл нь асфальтан зам дээр тухайн гэмтэл үүсэж болохыг тодорхойлон заажээ. Тухайн үйл явдал болсон газар нь цемент, бетон, асфальтан талбай биш хайрган гадартай талбай байна.
5. Хэрэв 2015.01.15-ны өдөр үхэлд хүргэх гэмтэл авсан бол шинжээч нарын дүгнэлтээр идээт үрэвсэл үүсэхгүй байх арга хэмжээ авч үрэвслийн эсрэг тариа болох стафилакохгамиаглобуланаар тарьсан тохиолдолд амь нас эрсдэхгүй байсан.
6. 2017.10.30-ны өдөр шийтгэх тогтоол гаргахдаа 2017.07.01-ны өдөр батлагдсан хуулиар доод хэмжээ нь 5 жилтэй хэргийг доод хэмжээ нь 7 жилтэй хуулийн зүйл заалтаар шийтгэсэн байна.
7. Мөрдөн байцаалтын ажиллагаа зөрүүтэй байхад анхан шатны шүүх нарийвчлан шалгаж тогтоогоогүй шийдвэрлэсэн гэрч Батзүрх, Ганбат, Гантулга, Азжаргал нь үгсэн хуйвалдаж миний хүү Ганбаярыг буруутан болгосон.” гэжээ.
Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Э.Ганбат нь гаргасан давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Д.Г-н өмгөөлөгч Э.Ганбат миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.
Үндэслэл:
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хохирогч Мэндбаярыг замаар явж байхад нь Б.Т зөрж өнгөрөхдөө тамхи, мөнгө нэхэн хохирогчийн мөрөн дээгүүр нь гараа тавьж алхаж яваад таварч газар унагасан нь гэрч Батзүрх (хх-16 хуудас), Азжаргал (хх-17 хуудас) Ганбат нарын анхны тайлбар мэдүүлгээр нотлогдсон байхад Ганбаярыг бүлэглэж хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй.
Гэрч Оргилсайхан (хх-123-125 хуудас) мэдүүлэхдээ: ... Та нар яагаад настай хүн зодсон юм бэ? гэж асуухад Б.Т гэх хүүхэд нь “ахаа бид нар зодоогүй. Харин би 1 удаа тонгороод унагасан. Өөр зүйл болоогүй" гэж ярьж байсан нь бусад гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байгааг шүүх анхаарч үнэлээгүй. Б.Т нь анхны тайлбартаа (хх-18 хуудас) ч "би өөр рүүгээ татаад хавирч унагасан. Тэр ах газар унасан" гэж мэдүүлж байсан.
Төрбатын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд (хх-43 хуудас) "... Тэр ахыг заамдаад өөр лүүгээ татсан, тэгсэн тэр ах газар унасан...". Унасан гэх газар нь хатуурч тагтаршсан гадаргуутай байсан гэж бэхжүүлэгдсэн.
Гэрч Гантулга нь (хх-104 хуудас) "... Төрөөг хүн түшээд байж байхаар нь тусалъя гээд гүйгээд очтол нөгөө ахын толгой дус орчмоос цус гарсан байсан. Төрөө бид 2 тэр ахыг босгох гэтэл босохгүй амандаа бувтнаад байсан..." гэж мэдүүлсэн.
Сэжигтнээр Б.Т (ХХ-Пх-44-46 хуудас) мэдүүлэхдээ "Би заамдаад татсан, тэгсэн тэр ах газар унасан..." гэж мэдүүлсэн бөгөөд Ганбаяр нь анхнаасаа тогтвортой үнэн мэдүүлсэн бөгөөд Төрбатыг хамгийн ойроос ямар үйлдэл хийхийг харсан. Б.Т хохирогчийг баруун гараараа мөрөн дээр нь тавьсан байж байгаад хөлөөрөө хавсарч унагачихсан гэдгийг ч бусад гэрчийн адил нотолж мэдүүлсэн.
Мөрдөн байцаалтын шатанд гарч Ганбат, Азжаргал, Батзүрх нарын мэдүүлэгт өөрчлөлт орсон бөгөөд Б.Т хохирогчийг дэгээ тавьж дэгээдэхэд арай унаагүй байхад нь Ганбаяр дэгээдэхэд хохирогч унасан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд гэрч Азжаргал мэдүүлэхдээ бид 100 метр зайд явж байсан, саргүй харанхуй байсан гэсэн нь эдгээр гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй, Төрбатын нөлөөнд орсон байж болохыг харуулсан.
Гэрч Батзүрх online-aap оролцохдоо санахгүй байна гэж өмнөх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээ баталж чадаагүй болно. Иймд Ганбаярыг бүлэглэж бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд оролцсон гэж шүүх дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэсэн гол зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх шүүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа шүүгдэгч Төрбат, Ганбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 01 cap (долоон жил, нэг cap) хорих ял оногдуулсугай гэсэн атлаа шийтгэх тогтоолд 7 жил 06 cap гэж бичиж гардуулж өгсөн нь эрх зүйн байдлыг эрс дордуулсан алдаатай шийдвэр гэж үзэж байна.
Дорноговь аймгийн Прокурорын газарт хэрэг хянагдаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдах үед Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан (хохирогч Бат-Очир) хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хохирогч Мэндбаяр нас барсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Тунгалаг, Сэргэлэнбат, Б.Г , Х.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Ганбаярыг эрх зүйн байдлыг дордуулахад хүргэснийг шүүх анхаарч үзээгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлээр ял оногдуулсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломж байсан гэж үзэж байна.
Прокурорын өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан тухай тогтоолыг шүүх хүчингүй болгож танхайрах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д заасан гэмт хэрэгтэй нь хамт шийдвэрлэсэн бол шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой байсан.
Иймд Ганбаярыг хохирогч Мэндбаярын биед Б.Т-тай бүлэглэн хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч Ж.Чимэг нь завж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.30-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар хувийг 2017.11.30-ны өдөр шууданд хийснийг 2017.12.06 ны өдрийн 13 цаг 35 минутанд хүлээн аваад эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хуульзүйн үндэслэл нь: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд зааснаар ...шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь....гардуулна гэж заасан байхад "хуулбар үнэн" дарж явуулсан байна.
2.Шийтгэх тогтоолын 3 дахь заалтанд "тус бүр 7жил 6 сарын хорих ялаар гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно гэж заасан байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо түс бүрийг 7 жил 1 сарын хорих ялаар гэж сонсгосон. Ингэж зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялын хэмжээг тодорхой заана, /шүүх хуралдааны бичлэгийг сонсоно уу/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6,1.8 дахь хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
2.Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
1.Шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох ХЭСЭГТЭЭ...2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ...гэжээ.Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай бүлэг байгаа бөгөөд ялын төрөл, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тодорхой тусгаж өгсөн ба /2002 оны Эрүүгийн хуулинд заагаагүй /өсвөр насны хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэлгүй эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хүнд ял шийтгэл оногдууллаа.Шүүх зөвхөн ялын дээд хэмжээний хэмжээг харгалзан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бүхий л зүйл хэсэгт заасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийг хэрэглэх байсан гэж үзэж байна.
Мөн ялын төрөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорихоор заасан байхад шийтгэх тогтоолын 6 дэх заалтанд...нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
З. Б.Т-н гэм буруугийн тал дээр хэрэгт цугларсан нотлох баримтанд бодитой, хуульзүйн талаас нь үнэн зөв дүгнэлт өгч чадаагүй байна.
1.Гэрч Б.Ганбат, Азжаргал, Ө.Батзүрхээ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгүүдээр Д.Г-н идэвхитэй үйлдлийн улмаас амь хохирогчид хүнд гэмтэл учирсан байдаг.
4.Шийтгэх тогтоолын 8 дахь заалтанд иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар:
1. Шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нар нь Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт их эмчээр хөдөлмөрийн гэрээгээр шүүх хуралдаан болтол ажиллаж байхад иргэний хариуцагчаар эмнэлгийг татуулах өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн аваагүй. Мөрдөн байцаалтын шатанд Д.Бор нарыг иргэний хариуцагчаар татсан байхад шүүх иргэний хариуцагч нараас иргэний нэхэмжлэлийн талаар мэдүүлэг аваагүй бөгөөд иргэний хариуцагч нараас иргэний нэхэмжлэлийг гаргалгүй шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргасан нь хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж миний үйлчлүүлэгч Б.Т ад авсан таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Учир нь Б.Т-н гэр бүлийн хүн нь төрөөд нялх хүүхэдтэй байгаа болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч Б.Т-н хамт оролцоно. Давж заалдах гомдлоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т ад танилцуулахаар нэг хувийг нь шууданд хийсэн болно.” гэжээ.
Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Дашдорж нь давж заалдах гомдолдоо: Миний бие эрүүгийн 2015100100014 тоот хэргийн холбогдогч 2002 оны Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан Б.Гийн өмгөөлөгчөөр 2017 оны 10 сарын 30 өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс Б.Гт холбогдох зүйл ангийг хэрэгсэхгүй болгох саналтай оролцсон боловч, тус шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ...Б.Гт... оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсэн 333 дугаартай шийтгэх тогтоол гаргасан билээ.
Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг заасны дагуу доорхи гомдлыг гаргаж байна.
Б.Г нь 2015 оны 01 сарын 16-ны өдрийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа оношийг буруу тогтоож, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй гэмт хэрэгт холбогдсон гэж үзсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр өвчтний өвчний талаар бүрэн оношлох багаж байхгүйн улмаас оншлох боломжгүй гэж дүгнэлтэндээ удаа дараа тусгасаар байхад түүнийг гэм буруутайд тооцож , ял оногдуулж өршөөлийн хуулинд хамруулсан нь хууль зүйн үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Иймд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30 өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолын Б.Г т холбогдох хэсгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1.1 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад Х.Б ыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Х.Б ыг Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын дагуу өвчтөн Н.Мэндбаярыг хүлээн авч өвчтөний түүх нээж, онош зөв тогтоож, зохих эмчилгээ, шинжилгээ хийгээгүй эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээрх эрүүгийн хэрэгт нийт 7 удаа буюу 21 шинжээч дүгнэлт гаргасан бөгөөд энэ 7 удаагийн дүгнэлтээр шүүгдэгч Х.Б ыг буруутгасан ямар ч дүгнэлт гараагүй байхад ял шийтгэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдхүүний обьектив болон субьектив талын гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байна.
Өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж гэм буруутайд тооцоход эмнэлгийн ажилтан Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон үүргийг зөрчсөн, эмнэлгийн стандарт журам алдагдаж зөрчигдсөн эсэхийг заавал шалгаж тогтоосон байхыг Улсын дээд шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолд дурьдсан байдаг юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б ыг Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэх ямар ч дүгнэлт гараагүй байдаг. Эмнэлгийн ажилтан өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зөрчсөн эсэхийг Мэргэжлийн хяналтын эрүүл мэндийн хяналтын байцаагч болон холбогдох яамны дэргэдэх эрүүл мэндийн ажилтны ёс зүйн зөвлөлөөс шалгаж тогтоодог боловч дээрх хэрэгт энэ талаар гарсан дүгнэлт огт байхгүй болно.
Иймд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй шийдвэрлэсэн тул анхан шатны; шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Х.Б т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нь давж заалдах гомдолдоо: Миний бие Болд овогтой Тунгалагийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 333 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх эмч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хавтгайруулан бүгд эмч нарыг буруутай гэж шийвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгч Б.Тунгалагийг 2015 оны 01 сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа оношийг буруу тогтоож эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгасан нь бодит байдалд огтхон ч нийцэхгүй байна.
2015 оны 10 сарын 06-ны өдрийн 1144 тоот шинжээчийн дүгнэлтээр Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг нь рентген зургаар гавал яс болон тархины эд дэх гэмтлийг оношлох боломжгүй. 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 945 тоот шинжээчийн дүгнэлтээр Замын-Үүд дэх нэгдсэн эмнэлэгт тархины гэмтлийг оношлох КТГ, MR шинжилгээний аппарат үгүй тул талийгаачийн гавал тархины гэмтлийг бүрэн оношлох боломжгүй гэдэг дүгнэлтүүдээс үзэхэд рентген зургаар гавал яс болон тархины эд дэх гэмтлийг оношлох боломжгүй байжээ. Үүнд хэн буруутай юм бэ өдий хүртэл Замын-Үүдийн эмнэлэг нь тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүйд Б.Т эмч буруутай юу үүнийг шүүх анзаараагүй. Энэ бүгдээс харахад миний үйлчлүүлэгч ямар зүйлийг буруу хийчхээд, ямар үүргээ биелүүлээгүй гэж ял халдааж байгаа юм бэ. Өмгөөлөгчийн хувьд дүгнэж хэлэхэд эмч Тунгалаг нь өөрийн хийх ёстой зүйлээ зохих ёсоор хийсэн гэж үзэж байна. Тунгалаг өөрөө ч тангараг өргөсөн эмчийн хувьд өвчтөнд үзүүлэх тусламжаа бүрэн дүүрэн үзүүлсэн түүнээс биш би талийгаачийг үзэхгүй тусламж үзүүлэхгүй гэж татгалзаагүй шүүх ямар зүйлийг хийгээгүйн улмаас намайг талийгаачийн үхэлд буруутай гэж үзээд байгаад маш их гомдож явдаг. Иймээс шүүгч та бүхэн хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, нягт нямбай бодит байдалд хянаж үзсэний үндсэн дээр Тунгалагийн гэм буруугүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Тунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатаас: Тунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэгээс: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас: Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй. Процесс зөрчөөгүй гэж үзвэл Ганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Т , Д.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд Н.Мэндбаяраас тамхи нэхэж түүнийг танхайн сэдэлтээр зодож санаатай алсан, шүүгдэгч Х.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Замын-Үүд сумын нэгдсэн төв эмнэлэгт ерөнхий жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа яаралтай түргэн тусламж үзүүлэх үүргээ, шүүгдэгч Б.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа үзлэг хийх багаж хэрэгсэл байхгүй гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ, шүүгдэгч Б.Т 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа оношийг буруу тогтоож эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Т , Д.Г нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар өөрчилж, шүүгдэгч Б.Т , Д.Г нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Зүүн цоор овогт Бурмаажавын Б.Г , Зээрдүүд овогт Халзангийн Х.Б , Боржигон овогт Болдын Тунгалаг нарыг өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар Б.Т , Д.Г нарт тус бүр 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүгдэгч Б.Г, Х.Б Б.Т нарын эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Т , Д.Г нарт оногдуулсан 07 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Х.Б , Б.Г, Б.Т нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч Ж.Чимэг нь завж заалдах гомдолдоо “шийтгэх тогтоолын 3 дахь заалтанд "тус бүр 7жил 6 сарын хорих ялаар гэжээ. ...Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо түс бүрийг 7 жил 1 сарын хорих ялаар гэж сонсгосон. Ингэж зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялын хэмжээг тодорхой заана, /шүүх хуралдааны бичлэгийг сонсоно уу/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.8 дахь хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. Гомдлын агуулгад дурдагдсан дээрх нөхцөл нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1, 1.8-д заасан нөхцөл байдал мөн тул анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж Давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул шийтгэх тогтоолын хууль ёсны ба үндэслэл бүхий байдлын талаар Давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны шатанд буцааж Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.Х.Б МАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Р.МӨНХ-ЭРДЭНЭ