Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 798

 

 

 

 

 

 

 

         2020          9            04                                        2020/ШЦТ/798

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

                        улсын яллагч А.Золзаяа,

                        хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Наранхүү,

            шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тугчин овогт Б.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002000760155 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 4 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-5, нөхөр, эх, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, 13 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тугчин овогт Баасанжавын Ганцэцэг /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Г нь Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Кызыл хотод суугаа Ерөнхий консулаар 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан:

 Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, өөрийн нөхөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчин, аялал, жуулчлалын хяналтын хэлтсийн даргаар ажилладаг Д.Цэрэндашийг Кызыл хотын Ерөнхий консулын газарт 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Ерөнхий консулын газрын ёслол-үйлчилгээний ажилтан”-аар түр томилсон  А/15/21 дугаартай тушаал, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Ерөнхий консулын газрын техник үйлчилгээний ажилтан”-аар түр томилсон А/15-16 дугаартай тушаал гаргаж, уг тушаалуудын дагуу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 сар, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жил 10 хоногийн хугацаанд  цалин олгож, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жил 10 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлүүлэн хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад буюу гэр бүлийн гишүүндээ давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…миний нөхөр Д.Цэрэндашийг огт ажиллаагүй гэсэн байна. Манай нөхөр 2018.7.01-ний өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд Кызил хотын консулын газарт тасралтгүй ажилласан бөгөөд энэ хүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдээд явж байсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-105-107/, 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Наранхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт “…Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Тэр хугацаанд ажилласан. 20.709.942 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Миний бие Гадаад харилцааны яамны Санхүү эдийн засгийн хэлтэст цалин, нийгмийн даатгал хариуцсан нягтлан бодогчоор ажилладаг ...Б.Г нь Монгол Улсаас Оросын холбооны улсын  Тува улсын Кызил хотод суугаа ерөнхий консулаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга ажилтай өөрийн нөхөр Цэрэндашийг Ерөнхий консулын газрын техник үйлчилгээний ажилтнаар ажилладаг гэж тушаал гаргаж, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны хооронд цалин олгож нийгмийн даатгалыг давхар төлүүлсэн. Д.Цэрэндашийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажилласан мэтээр цалин олгож, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар зэргийг байгууллагаас төлсөн байна. ...Д.Цэрэндашийн авсан цалин, төлсөн татвар зэргийг баримтаар тулган үзэхэд 17.424.606 төгрөгийн тооцоо гарч байна. Мөн 2015 оны А/15-21 дугаартай тушаалаар томилогдсон ажлын хүрээнд 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 520 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 1.036.198 төгрөгийн цалин авсан байна. Тэгэхээр 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр авсан 1.036.198 төгрөгийн цалин, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд авсан цалин, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд авсан 17.424.606 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 1.616.060 төгрөг, хувь хүний орлогын албан татварт төлсөн 633.078 төгрөг, нийт 20.709.942 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлэг /1хх-11-13, 242-244/,

 

Гэрч Д.Отгонцэцэгийн “...Миний бие 2016 оноос хойш Нийгмийн даатгалын өрөнхий газрын Мэдээлэл, лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байна. Д.Цэрэндаш, Б.Г нарын лавлагааг Нийгмийн даатгалын нэгдсэн мэдээллийн сангаас 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гарган хүргүүлсэн байгаа. Уг лавлагаагаар Даваагийн Цэрэндаш нь 2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сарыг дуусгал Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас, 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг дуустал Гадаад хэргийн яам, дипломат төлөөлөгчийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг 2 байгууллагаас төлөлт хийгдсэн, 2019 оны 8 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын дуустал зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийгмийн даатгалын төлөлт хийгдсэн байна.  ...Д.Цэрэндаш гэх хүний 1 жил 1 сарын хугацаанд давхар төлсөн даатгалын кодыг харахад “01” буюу үндсэн ажилтнаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна. ...Энэ хүний хувьд 1 жил 1 сарын хугацаанд 2 байгууллагаас 01 кодтой явж байсан нь ойлгомжгүй байна. яагаад гэхээр 2 байгууллагын 1 байгууллага нь үндсэн, нөгөө байгууллага нь давхар хөдөлмөр эрхэлж байгаа байгууллага байх ёстой юм...” гэсэн мэдүүлэг /1хх-19-20/, 

 

Монгол Улсаас Оросын Холбооны улсын Кызыл хотод суугаа Ерөнхий консулын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/15/21 дугаартай тушаал:

Д.Цэрэндаштай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс “Ерөнхий консулын газрын ёслол-үйлчилгээний ажилтны ажил үүргийг түр хугацаагаар хариуцуулах гэрээ байгуулах, цалинг 520 ам.доллараар бодож олгохыг нягтлан бодогчид зөвшөөрсөн /1хх-131/,

Монгол Улсаас Оросын Холбооны улсын Кызыл хотод суугаа Ерөнхий консулын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/15-16 дугаартай тушаал:

2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Д.Цэрэндаштай Ерөнхий консулын газрын техник үйлчилгээний ажилтанаар сарын 520 ам.доллараар тооцон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар тооцож, хөдөлмөрийн түр гэрээ байгуулан цалин олгохыг нягтлан бодогчид зөвшөөрсөн /1хх-132/,

Монгол Улсаас Оросын Холбооны улсын Кызыл хотод суугаа Ерөнхий консулын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/15-15 дугаартай тушаал:

Д.Цэрэндашийн өөрийнх нь хүсэлтийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан /1хх-132/,

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/520 дугаартай албан бичиг:

Д.Цэрэндаш нь 2003 оноос эхлэн тус байгууллагад улсын ахлах байцаагч, хэлтсийн даргаар ажиллаж байгаа болно,

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 297 дугаартай тушаал:

Д.Цэрэндашийг Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн даргаар 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс томилсон. /1хх-100,102/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-25/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-140/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /2хх-9-11/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Кызыл хотод суугаа Ерөнхий консулаар 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл  ажиллах хугацаандаа Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан:

 Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, өөрийн нөхөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчин, аялал, жуулчлалын хяналтын хэлтсийн даргаар ажилладаг Д.Цэрэндашийг Кызыл хотын Ерөнхий консулын газарт 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Ерөнхий консулын газрын ёслол-үйлчилгээний ажилтан”-аар түр томилсон  А/15/21 дугаартай тушаал, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Ерөнхий консулын газрын техник үйлчилгээний ажилтан”-аар түр томилсон А/15-16 дугаартай тушаал гаргаж, уг тушаалуудын дагуу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 сар, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жил 10 хоногийн хугацаанд  цалин олгож, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жил 10 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлүүлэн хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад буюу гэр бүлийн гишүүндээ давуу байдал бий болгосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Наранхүү, гэрч Д.Отгонцэцэг нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Гийн сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Гийн дээрх албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад буюу гэр бүлийн гишүүндээ давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Гийн дээрх үйлдлийн улмаас Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд 20.709.942 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Б.Гээс 14.805.173 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Цэрэндашаас 5.904.769 төгрөгийг тус тус гаргуулан Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэдгээрийн ар гэр, хувийн байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянган дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Тугчин овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянган дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.Гээс 14.805.173 төгрөг, иргэний хариуцагч Д.Цэрэндашаас 5.904.769 төгрөгийг тус тус гаргуулж Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд олгосугай.

 

6.Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР