| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0112/Э |
| Дугаар | 697 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 697
2020 08 24 2020/ШЦТ/697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч П.Ариунболд, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
иргэдийн төлөөлөгч Б.Мятавсүрэн,
улсын яллагч П.Даваасүрэн,
хохирогч Д.Эрдэнэцэцэг,
шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч Н.Ганбат /ҮД:0346/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ө-т холбогдох эрүүгийн 1906 02828 1329 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 7 дугаар гудамж 308 тоотод оршин суух хаягтай,
Урьд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Ө-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай магадлалаар “О.Ө-т 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ө-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
О.Ө,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Ө нь Б.Ялалттай бүлэглэн 2017 оны 07 сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 1 дүгээр гудамжны 8 тоотод байрлах иргэн Ц.Баасандоржийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж Самсунг маркийн нөүтбүүк, самсунг галакси эс-6 маркийн гар утас, самсунг эс-1 маркийн гар утас, бугуйнд зүүдэг гар утас, гагнуурын аппарат, хүүхдийн үүрдэг улаан өнгөтэй цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ-Өргөө хорооллын 618 дугаар байрны 8 тоотод оршин суух иргэн Т.Баярхүүгийн гэрийн тагтнаас унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 624.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2018 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 05 дугаар хороо, Яармагийн 9-240 тоотод оршин суух Н.Болормаагийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Марал” пабын цонхоор хууль бусаар нэвтрэн орж О.Маралмаагийн эзэмшлийн зөөврийн компьютер, гар утас зэргийг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 54 тоотод оршин суух иргэн П.Эрдэнэзаяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, 43 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, эрэгтэй цаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 24 дүгээр сургуулийн 1 давхрын цонхоор нэвтрэн орж Тошиба загварын зөөврийн компьютер, дагалдах хэрэгслийн хамт хулгайлж 495.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгай тоотод оршин суух иргэн Т.Шинэцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 44 инчийн ТЖЛ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17 дугаар гудамжны 246 тоотод оршин суух иргэн Э.Өлзийбаярын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн зөөврийн компьютер 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.265.200 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 16 тоотод оршин суух иргэн Ц.Одонтунгалагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон сууцанд нэвтрэн орж 43 инчийн Альфа маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 519.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 38а тоотод оршин суух иргэн Я.Энэбишийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнгын амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн ЛЖ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Жалгын 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Аюурзанын амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 49 инчийн Самсунг брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-эхийн 42 дугаар гудамж 2127а тоотод оршин суух иргэн Ц.Цэцэгмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч Самсунг галакси нөт-5 загварын гар утас, эрэгтэй, эмэгтэй хос бугуйн цаг, мөнгөн гинж, Эвок 0.75 граммын архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 369.690 төгрөгийн хохирол учруулсан,
-Д.Мөнх-Очир, Э.Болдбаатар нартай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Булгийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.Пүрэвцэрэнгийн автомашинаас Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 716.455 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Ялалт, Э.Болдбаатар нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 8-202 тоотод оршин суух иргэн Д.Наранцэцэгийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, сувдан бугуйвч, зүүлт, бөгжтэй 1 хос, үнэртэй ус 1 ширхэг, эрэгтэй хүний сахлын ус 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.055.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун Ард Аюушийн 4-66 тоотод байрлах иргэн Я.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч зургийн аппарат, дүрс бичлэгийн аппарат, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гар утас, халтар манан хөөрөг, шүрэн хөөрөг,бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 9-399 тоотод оршин суух иргэн Т.Маргад-Эрдэнийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамж 475 тоотод оршин суух О.Эрдэнэбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, цүнх, асег маркийн компьютерын процессор, дунд гарын мана хөөрөг, Жордан 1 гэсэн загварын пүүз 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 709.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 17 дугаар гудамжны 195 тоотод байх иргэн Ж.Болдоогийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 39 инчийн зурагт, орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 14-1168 тоотод оршин суух иргэн Н.Мөнхтуулын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн мөнгөн аяга 1 ширхэг, унадаг дугуй 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, хүзүүний зүүлт, шармал бөөрөнхий ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 331.500 төгрөгийн хохирол учруулсан,
-Д.Мөнх-Очиртой бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 8-99 тоотод оршин суух иргэн Б.Адъяагийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн даалинтай хөөрөг, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 2.145.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Д.Мөнх-Очир, Б.Ялалт нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 12-468а тоотод оршин суух иргэн Ч.Даваажавын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 10 ширхэг зэс аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Д.Мөнх-Очиртой бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз-16 модны захын хажууд байрлах “Заяа” барилгын материалын дэлгүүрээс Хятад улсын иргэн Б.Заяагийн Ай Фоне-Х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, БАӨ-ийн 20 дугаар гудамжны 289 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 75.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн 32-1727 дугаартай тоотод байрлах иргэн С.Баасанжаргалын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтрэн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийг 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-2090 тоотод оршин суух иргэн Ю.Баярсайханы монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн “Сони” маркийн зурагт, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
-ганцаараа 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1б хэсэг 2113 тоотод оршин суух иргэн Ё.Бат-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн Монел маркийн зурагтыг нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 24 дүгээр гудамжны 336а тоотод оршин суух иргэн М.Энхтайван, М.Уранчимэг нарын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.004.299 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр прокурор болон мөрдөгч надад хавтас хэрэг танилцуулах гэж ирсэн. Прокурор дээр яллах дүгнэлт үйлдэж байхад тус гэмт хэргийг үйлдсэн. 27 үйлдлээс 5 зөвшөөрөхгүй байна. Үүн дээр хурууны хээ, гэрч, камерын бичлэг зэргээр давхар нотлогдох ёстой. Мөнх-Очиртой бүлэглэн Баянзүрх дүүргийн Заяа дэлгүүрээс, Ялалттай бүлэглэн Баасандоржийн орон байранд нэвтэрч, Мөнх-Очир Болдбаатар нартай бүлэглэн иргэн Пүрэвцэрэнгийн, Баярхүүгийн, Болормаа нарт холбогдох хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхжаргал надтай тухайн өдөр хамт хулгай хийсэн. Анхжаргалыг шалгуулах саналтай байна. Бат-Эрдэнэ, Баярсайханд холбогдох хэргийг Мөнх-Очиртой бүлэглэн үйлдсэн. Хулгайлсан зүйлүүдээ цуг зарсан. Энхтайван, Уранчимэг нарт холбогдох хэрэгт зөвхөн Ялалт бид хоёр үйлдсэн. Б.Чингис, Бат-Эрдэнэ нартай хамт үйлдсэн боловч тусгаарласан талаар надад огт мэдэгдээгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Д.Эрдэнэцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Маш их гомдолтой байна. 3.480.000 төгрөгийн хохирол учирсан. Хулгайд алдсан зүйлүүдээс манан хөөргөө л буцааж авсан. Хохирол төлбөрөө төлүүлэх саналтай байна гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хохирогч Ц.Баасандоржийн “...2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн жижиг цонхоор хулгай орж жижиг өрөөний номын тавиур дээр байсан Самсунг маркийн зөөврийн компьютер, Самсунг эс-6, эс-1, бугуйны гар утас, машины хар хайрцаг, гагнуурын аппарат зэрэг эд зүйлийг алдсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 84-90 дүгээр хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ц.Баасандоржийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 840.000 төгрөгөөр тогтоосон /4 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар хуудас/,
2.Хохирогч Т.Баярхүүгийн “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр автомашингүй өдөр болсон тэр өдөр дугуйгаа унаж ирээд оройдоо 2 давхрын тагтан дээрээ тавьчихсан байсан тэрнээс хойш дугуйгаа ерөөсөө унаагүй юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 26 өдөр тагтан дээрээ машины ачаа гаргаж тавихад миний дугуй байж байсан. Тэгтэл 05 дугаар сарын 28-ны өдөр тагтан дээрээ дугуйгаа үзэхэд алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 129-141 дүгээр хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Т.Баярхүүгийн алдагдсан эд зүйлийг нийт 624.000 төгрөгөөр тогтоосон /3 дугаар хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/,
3.Хохирогч Н.Болормаагийн “2018 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 9-240 тоотод байх өвлийн байшиндаа унтаж байхад гялгар уут дуугарахаар нь сэрээд харахад том өрөөний буйдан дээр хар саравчтай малгайтай танихгүй эрэгтэй сууж байхаар нь ухасхийгээд гэрлээ асаах гэхэд нөгөө үл таних залуу буйдан дээрээс босоод л гүйсэн....гэр лүүгээ буцаж ороод гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд миний гар утас, манай хүүгийн утас, түрийвчинд байсан бэлэн 100.000 төгрөг мөн алдагдсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Н.Болормаагийн алдагдсан эд зүйлийг нийт 295.000 төгрөгөөр тогтоосон /8 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
4.Хохирогч О.Маралмаагийн “2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө тухайн ажиллуулж байсан Баянгол дүүрэг 19-р хороонд байрлах Марал паб-д хулгай орж эд зүйлээ алдсан. Нөүтбүүк, IPhone 6 маркийн гар утас, Самсунг нөт 3 маркийн гар утас алдагдсан” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 186-188 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээгээр хохирогч О.Маралмаагийн алдагдсан эд зүйлийг нийт 1.000.000 төгрөгөөр тогтоосон /7 дугаар хавтаст хэргийн 219-223, 224-225 дугаар хуудас/,
5.Хохирогч П.Эрдэнэзаяагийн “....Манай гэрээс 43 инчийн LCD зурагтаа 1.200.000 төгрөгөөр, дизейл гэсэн бичигтэй бугуйн цаг 960.000 төгрөгөөр, мөнгөн гинж кулонтой граммыг нь сайн хэлж мэдэхгүй байна 199.000 төгрөгөөр, мөнгөн бугуйвч граммыг нь сайн мэдэхгүй байна 800.000 төгрөгөөр, хоёр ширхэг мөнгөн бөгж байсан ба нэг бөгжний граммыг нь сайн мэдэхгүй байна. Мөнгөн завьяагаас 56.000 төгрөгөөр, нөгөө бөгжөө хийлгэж байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна...Би гомдолтой байна алдагдсан эд зүйлээ буцааж авдаггүй юм гэхэд хохирлоо барагдуулмаар байна. Мөн би хоёр охинтой. Манай том охин одоо юм ойлгохоор болсон ба хулгай орсноос хойш гэртээ харих дургүй байгаад байгаа юм....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайланд хохирогч П.Эрдэнэзаяагийн алдагдсан 6 төрлийн эд зүйлийг нийт дүн 750.000 төгрөгөөр үнэлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
6. Хохирогч Ж.Хаш-Эрдэнийн “....2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ өглөөний 08:00 цагийн орчимд ажлын өрөөндөө ороход өрөөнд байсан ном бичиг баримтыг газар унагаасан байхаар нь вакум цонхыг үзэхэд гадна тор эвдэрсэн байдал, цонх онгойсон байхаар нь би хулгай орсон байна гэж үзээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Тэгээд би өрөөнд байсан өөрийн эд зүйлээ хийдэг шкафыг шалгаж үзэхэд дотор нь байсан Тошиба маркийн Ай-5 үзүүлэлттэй нөүтбүүк, дагалдах хэрэгсэл цүнхний хамт алга болсон байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас/,
Гэрч Д.Алтангадасын “....Гэтэл өглөө ажлын цаг эхлэх үеэр манай сургуулийн хөдөлмөрийн багш Ж.Хаш-Эрдэнэ ирээд 110 тоот өрөөнд шүүгээндээ үлдээсэн байсан зөөврийн компьютер нь алдагдсан байгаа талаар хэлэхэд би гайхаад очиж үзэхэд тэр өрөөний хамгийн хойд талын цонхны салхивч нь нээлттэй байсан. Мөн тэр хавийн хамаг юмыг хөдөлгөсөн байсан ба шүүгээн дотор нь байсан зарим зүйлсийг хүртэл гаргаж орхисон байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 202-207 дугаар хуудас/,
Алдагдсан эд зүйлийг үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ээр 495.000 төгрөгөөр үнэлсэн /2 дугаар хавтаст хэргийн 218 дугаар хуудас/,
7. Хохирогч Г.Шинэцэцэгийн “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өглөө 07 цаг 30 минутад гэрээсээ гараад 12:00 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Хашаанд ороод гэртээ орох гэтэл гэрийн цоож эвдэрчихсэн байсан.Гэртээ ортол гэрийн эд зүйлийг онгичоод, манай 44 инчийн TCL маркийн LCD зурагтыг хулгайч аваад явсан байсан....хар өнгийн 44 инчийн TCL маркийн LCD зурагт байгаа, 2 талдаа хөлтэй өөр содон шинж тэмдэг байхгүй. 2018 оны 04 дүгээр сард Нарантуул захын арын дэлгүүрээс 480.000 төгрөгөөр авч байсан..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 149-154 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6/225 дугаартай Эд зүйлийн үнэлгээгээр алдагдсан ТСЛ маркийн зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 186 дугаар хуудас/,
8. Хохирогч Э.Өлзийбаярын “....2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу амралтын өдөр гэрээсээ гарч найзуудын хамт 52 км хол газар гарч айлд очиж юм хүргэж өгөөд буцаж ирээд хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд найз Адилбишийн гэрт улмаар архи ууж тэндээ хоносон...бид шараа тайлж пиво уугаад сууж байхад үдээс өмнө байхаа манай эхнэр Оюунбилэг над руу утсаар ярьж гэрт хулгай орсон байна гэж хэлсэн....манай гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэж ороод миний монетон бөгж 2 ширхэг, босс нэртэй бугуйн цаг, сони загварын зөөврийн компьютер цүнхний хамт алдагдсан талаар надад хэлсэн... Сони зөөврийн компьютер цэнэглэгч, хулгана, цүнхний хамт байсан 2019 оны 04 дүгээр сард Сансар орчмоос 290.000 төгрөгөөр худалдан авсан 2 дугаар үеийн үзүүлэлттэй сони загварын зөөврийн компьютер 17-19 инч, харин Солонгос монетон хуримын бөгжийг 2019 оны 03 дугаар сард мөнгөн завъяагаас хосоор нь 600.000 төгрөгөөр худалдан авч байсан...мөн 2010 оны хавьцаа урт цагааны дарханаар монет нийлүүлж хийлгэсэн 6гр жинтэй луугийн дүрстэй монетон бөгж, Hugo Boss бугуйн цаг Time цагны дэлгүүрээс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 160.000 төгрөгөөр худалдан авсан хар өнгөтэй ширэн оосортой эрэгтэй цаг зүүж хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,
Гэрч Б.Оюунбилэгийн “...11 цаг болж байхад манай хэсгийн ахлагч Долгорсүрэн эгч над руу залгасан байхаар нь би эргээд залгаж ярихад танайд хулгай орсон байж мэдэхээр байна хаалга үүд нь эвдэрсэн байна гэж хэлэхээр нь би шууд гэр рүүгээ очиж үзэхэд манай гэрийн хаалганы цүү нь эвдэрсэн хаалга хагас онгойсон байхаар нь гэр рүүгээ шууд яваад орсон. Тэгтэл хойморт байсан зурагт байрнаасаа хөдөлж орон дээр, мөн тавиур дээр байсан эд зүйлүүд ширээн дээр тавьсан байхаар нь цагдаад шууд хэлээд цагдаа ирэх хооронд эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд буйдан сандал дээр байсан манай нөхрийн цүнхтэй зөөврийн компьютер, жижиг хайрцагт байсан манай нөхрийн бугуйн цаг, монетон хуримын бөгж, могойн толгойн дүрстэй алтан бөгж алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06/391 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 3 ш гарын мөр О.Ө-хтай таарсан гэж тогтоосон /2 дугаар хавтаст хэргийн 29-40 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан эд зүйлийг нийт 1.265.200 төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлсон /2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
9. Хохирогч Ц. Одонтунгалагийн “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 09 цаг өнгөрч байхад хүүхдээ сургуулиас нь авах гээд гэрээ цоожлоод гарсан. Эхнэр хүүхдээ авчхаад 11 цаг болж байх орчимд гэртээ ирэхэд үүдний амбаарын хаалга цоожтой гэрийн хаалга болохоор цүүг нь мулт татаад онгойлгосон байсан...гэрийн хоймор хэсэгт 43 инчийн “Arina” нэртэй хавтгай дэлгэцтэй бага зэрэг хонхор зурагт алдагдсан байсан.... “Arina” гэсэн бичигтэй өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/,
Гэрч Д.Баярцогтын “....2019 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг өнгөрч байхад хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд харьж явтал Одонтунгалагийн гэрийн доохон талд хавтгай дэлгэцтэй том зурагт 20 нас хүрээгүй байрын банди тэвэрчихсэн гудамж уруудаад явж байсан. Би анзаараагүй гэртээ орсон...20 нас хүрээгүй байрын....168-170 орчим см өндөр нуруутай, цэнхэр өнгийн малгайтай цамцтай түүнийхээ гадуур бор өнгийн куртик өмссөн. Цэнхэр өнгийн гутал өмссөн...цүнх үүрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-118 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дугаар хуудас/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр Арина маркийн зурагтыг 519.000 төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлсон /1 дүгээр хавтаст хэргийн 134 дугаар хуудас/,
10. Хохирогч Я.Энэбишийн “...Би өнөөдөр өглөө 07:00 цагт гэрээсээ гараад нэгдсэн гуравдугаар эмнэлэгт очиж хамаатны Энхмандах гэх хүүгээ үзүүлчхээд 17:00 цагт гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч ороод 32 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан....Би зурагтаа Нарантуул зах дээрээс 370.000 төгрөгөөр анх худалдан авч байсан. Манай зурагтын ар тал нь саарал өнгөтэй өөр ямар нэгэн онцлог шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194-195, 200-201 дүгээр хуудас/,
О.Ө-аас зурагт, бүтээлэг хураан авсан тухай “Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас/,
Хохирогч Я.Энэбишид “Эд зүйл хүлээлгэн авсан тухай тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 207-209 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3391 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 ш гарын мөр О.Ө-ын гарын хээтэй таарсан гэж тогтоосон /1 дүгээр хавтаст хэргийн 212-216 дугаар хуудас/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06/224 дугаартай Эд зүйлийн үнэлгээгээр алдагдсан эд зүйлийг 300.000 төгрөгөөр тогтоосон /1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/,
11. Хохирогч Б.Аюурзанын “....2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай хүргэн ах өглөө 07 цаг гээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр Жалгын 8-2 тоотод байшингаас юм авах гээд ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн онгорхой байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Хар өнгийн доороо хоёр суурьтай урдаа Самсунг гэсэн бичиг, доод талын 2 хөл нь дугуй хэлбэртэй, самсунг брэндийн 49 инчийн зурагт алдсан...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Arena дэлгүүрээс 1.200.999 төгрөгөөр лизингээр авч байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас/,
О.Ө-аас зурагт, орны бүтээлэг хураан авсан тухай “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,
Хураан авсан зурагт, орны бүтээлгийг хохирогч Б.Аюурзанад хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06/226 дугаартай Эд зүйлийн үнэлгээгээр алдагдсан 49 инчийн зурагтыг нийт 400.000 төгрөгөөр үнэлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,
12. Хохирогч Ц.Цэцэгмаагийн “....Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 42-1227а тоотоос гарсан.Тэгээд удалгүй 10 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан..Би тухайн үед гаднаас нь хараад хүүгээ гэрийн түлхүүрээ цонхоороо ороод авсан хэрэг гэж бодоод цонхоороо хартал ширээн дэр гутлын мөр байсан...Гэрт орж эд зүйлсээ бүртгэхэд ширээн дээр байсан самсунг галакси нөт-5 маркийн гар утас,шүүгээн дотроос эрэгтэй, эмэгтэй хос шар бугуйн цаг, мөнгөн гинж, эвок нэртэй архи алдагдсан....Самсунг галакси нөт-5 маркийн гар утсаа 1.800.000 төгрөг, хос бугуйн цагаа хосоор нь 500.000 төгрөг, мөнгөн гинж 150.000 төгрөг, эвок нэртэй архи 40.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 02/319 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 ш гарын мөр О.Ө-хтай таарсан гэж тогтоосон /2 дугаар хавтаст хэргийн 88-93 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан эд зүйлийг нийт 369.690 төгрөгөөр үнэлсэн /2 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/,
13. Хохирогч Н.Пүрэвцэрэнгийн “...Би 2019 оны 07 дугаар 24-ний өглөө 09 цагийн орчим Сонгино-Хайрхан дүүргийн 31 дүгээр хороо 24 дүгээр байрны 84 тоот гэрээсээ гараад, Чингэлтэй дүүрэг 32-н тойргийн тийшээ явсан.Учир нь би тантдаг хүнийхээ хашаанд нь том ачааны автомашинаа тавьдаг юм...Би хагарсан дугуйгаа, дугуй засвар дээр очиж янзлуулах болоод хүнтэй утсаар яриад, гар утсаа автомашиныхаа суудал дээр тавиад, кабиныхаа эсрэг талд гараад багажаа цэгцэлж байсан чинь гар утас маань алга болсон байсан. Би тэгээд тухайн өдөр яаралтай хөдөө явах шаардлагатай байсан учир цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгөөгүй. Хөдөөгөөр явж байгаад ирээд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 227 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Н.Пүрэвцэрэнгийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 716.455 төгрөгөөр тогтоосон /5 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудас/,
Гэрч Э.Болдбаатарын “Мөнх-Очир, О.Ө нарын хамт Баянбүрдийн тойргоос хойшоо явж байгаад хашааны гадна байсан Приус маркийн тээврийн хэрэгслээс А50 маркийн гар утас хулгайлж 100 айлын гар утас засварт 500.000 төгрөгөөр худалдсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 232 дугаар хуудас/,
14. Хохирогч Д.Наранцэцэгийн “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр амралтын өдөр байсан...19 цаг болж байхад өөрийн гэр болох Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо Жаргалантын 8-202 ирээд гэртээ орох гэтэл хулгайч орсон байсан нь цонхоор харагдсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай гэрээс тухайн өдөр дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, брэнд загвар тодорхой бус цаг 6 ширхэг, сувдан бугуйвч зүүлт бөгжтэй 1 хос, эрэгтэй ус 1 ширхэг, эрэгтэй хүний сахлын ус 1 ширхэг зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 162 дугаар хуудас/,
Гэрч Э.Болдбаатарын “...Би 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Өсөхөө, Ялалт нартай Яармагт байрлах айлаас /хаягийг нь мэдэхгүй байна/ 5 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг цаг, 1 ширхэг хөөрөг хулгайлсан. Би тухайн үед айлын хашааны гадна Ялалт нарыг хүлээгээд сууж байсан. Уг айлаас хулгайлсан 2 ширхэг мөнгөн аягыг Өсөхөө Баруун 4 замын ломбардад 120.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгөн аягыг зарсан гэж хэлсэн ба хаана худалдсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ялалтын “...Би О.Ө-ын хамт 2019 оны 08 дугаар сарын дундуур Яармагийн дэнжид байрлах цахилгаан станцаас зүүн зүгт явж байгаад хөндлөн засмал замын зүүн талд байрлах дотроо тоосгон байшинтай айлын урд талд байрлах вакум цонхыг О.Ө-ын биедээ авч явж байсан отверткагаар хөшиж онгойлгон дотор орж зурагтын шүүгээнд байсан 4 ширхэг мөнгөн аяга, даалинтай хөөрөг,ролекс брэндийн саарал өнгийн бугуйн цаг авсан. 4 ширхэг мөнгөн аягаа урт цагааны алт мөнгөний ченжид 300.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 146-154 дүгээр хуудас/,
Э.Болдбаатараас “Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл” /5 дугаар хавтаст хэргийн 158 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,
“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Д.Наранцэцэгийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 2.055.000 төгрөгөөр тогтоосон /5 дугаар хавтаст хэргийн 177-179 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас/,
15. Хохирогч Д.Эрдэнэцэцэгийн “...Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун ард Аюуш 4-66 тоотод байрлах л манай гэрт 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 15 цагаас 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг хүртэлх хугацаанд хулгайч орж 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, хос ээмэг, цаг, канон загварын зургийн аппарат, сони брэндийн видео камер, самсунг брэндийн зөөврийн компьютер, манай гэрийн газрын улаан ногоон гэрчилгээ, самсунг гранд 2 загварын гар утас зэрэг эд зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 141-145 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 127-133 дугаар хуудас/,
О.Ө-аас эд зүйл хураан авсан тухай “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /6 дугаар хавтаст хэргийн 136 дугаар хуудас/,
Хохирогч Д.Эрдэнэцэцэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /6 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Я.Эрдэнэцэцэгийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 3.480.000 төгрөгөөр тогтоосон /6 дугаар хавтаст хэргийн 163 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Ялалтын “2019 оны 08 дугаар сарын дундуур байх би найз О.Ө-ын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зурагтын эцсээс хойш явж байгаад замдаа бетонон хашаатай, бор өнгийн төмөр гүйдэг хаалгатай 1 давхар байшинтай айлын хашааг нь бид 2 давж ороод цонхоор дотогш нэвтэрч байшин дотроос 2 ширхэг камер, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг эвдэрхий гар утас, 1 ширхэг хөөрөг зэрэг зүйлийг хулгайлаад гарсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудас/,
16. Хохирогч Т.Маргад-Эрдэнийн “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүй 7 худаг яваад орой 23 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан...том өрөөний бурхны тавиур дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг нарийн,1 ширхэг бүдүүн гинж алдагдсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,
Гэрч Б.Ялалтын “2019 оны 08 дугаар сарын дундуур О.Ө-ын хамт гадуур явж байгаад Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын замын урд талд байх гудамжаар ороод...айлын...хашааг давж ороод улаан өнгий н тоосгон байшингийн вакум цонхыг түлхэж бид хоёр хамтдаа орсон. О.Ө мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, стикер нэг ширхэг, бугуйн цаг 1 ширхгийг аваад орж ирсэн цонхоороо буцаж гарсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 80-84 дүгээр хуудас/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Т.Маргад-Эрдэнийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 270.000 төгрөгөөр тогтоосон /6 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,
17. Хохирогч О.Эрдэнэбаярын “...Би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Нямжавын хамт гэртээ байж байгаад 14 цагийн үед гэрээсээ гараад СБД-ийн 12-р хороо Номин худалдааны төв орох гээд гараад явсан юм. Тэгээд бид хоёр дэлгүүр орж хоол хүнсний зүйл цуглуулчхаад буцаад гэртээ 30 минутын дараа иртэл манай гэрийн цонх нь хагархай байхаар нь гайхаад ортол манай гэрээс эд зүйлс алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Асег маркийн процессор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, цагаан өнгийн пүүз зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Ялалтын “.... 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32 барилгын материалын тэр хавьд Өсөхөө бид хоёр явж байгаад Өсөхөө хулгай хийчхээд ирье гээд 2 цагийн дараа урт цагааны ард талд уулзсан чинь жордан пүүз 1 ширхэг аваад процессор барьж байгаад хаясан гэсэн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 09-16 дугаар хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч О.Эрдэнэбаярын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 709.000 төгрөгөөр тогтоосон /4 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
18. Хохирогч Ж.Болдоогийн “... 17 цаг 10 минутын үед манай дунд хүү над руу залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь цагдаа дуудсан. Манай гэрээс 39 инчийн хар өнгийн зурагт ногоон алаг цэцэгтэй орны бүтээлэг, манай нөхрийн шинээр авчирч байсан пүүз зэрэг эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 192-195 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 185-189 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ялалтын “2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр О.Ө-н хамт БЗД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн дэлгүүр гэдэг худгийн хойд гудмаар ороод нэг давхар тоосгон байшинтай айлын цонхоор орсон. Уг цонхоор О.Ө бид хоёр цуг ороод шүүгээн дээр байсан 39 инчийн хар өнгөтэй зурагтыг орон дээр байсан бүтээлгээр ороогоод орсон цонхоороо буцаж гарсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 204-205 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 02/448 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 ширхэг гарын мөр О.Ө-хтай таарсан гэж тогтоосон /3 дугаар хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ж.Болдоогийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 330.000 төгрөгөөр тогтоосон /3 дугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудас/,
19. Хохирогч Н.Мөнхтуулын “.....2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өглөө гэрээсээ 09 цаг өнгөрөөд нөхрийнхөө хамт гэрээсээ гарсан. Улмаар 20 цагийн үед орой гэртээ ирэхэд хашааны том хаалга онгорхой байсан тэгээд цагдаа нар ирээд гэр лүү орсон, гэрийн амбаарын хаалгыг нугасаар нь салгаад тавьсан байсан...Мөнгөн аяга эрэгтэй 6-тай аяга цулгай аяга нэг ширхэг-195.000 төгрөгөөр авч байсан.Том хүний цагаан өнгийн хужаа дугуй захаас авч байсан-300.000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн ээмэг зүүлт бөгжний хослол кулонтойгоо унждаг дуслан хэлбэртэй-180.000 төгрөгөөр авч байсан. Сувдан ээмэг унждаг дуслан хэлбэртэй байсан- 45.000 төгрөг.Ногоон шигтгээтэй шармал ээмэг бөөрөнхий хатгадаг ээмэг-25.000 төгрөг. Жижиг гуулин цайны дээж өргөдөг аяга-5000 төгрөг. Нийт 750.000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 204-205 дугаар хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 195-199 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас/,
Гэрч Б.Ялалтын “Би О.Ө-ын хамт 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Дарь-Эхээс хойш явж байгаад тоосгон байшинтай айлын урд талын вакум цонхыг түлхэж ороод дотроос нь 2 ширхэг мөнгөн аяга авч, амбаараас нь цагаан өнгийн унадаг дугуй хулгайлан авсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Н.Мөнхтуулын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 331.500 төгрөгөөр тогтоосон /4 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар хуудас/,
20. Хохирогч Б.Адъяагийн “... 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг эхнэрийн хамт гэрээсээ гараад буцаж 20 цагийн үед гэртээ ирэхэд цонхыг түлхэн орж дунд гарын манан хөөрөг, даалингийн хамт, бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 26-33 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,
О.Ө-аас “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл” /5 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,
Хохирогч Б.Адъяад “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /5 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.Адъяагийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 2.145.000 төгрөгөөр тогтоосон /5 дугаар хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/,
21. Хохирогч Ч.Даваажавын “....2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 12 дугаар гудамж 468 тоотод оршин суудаг, би тухайн өдөр гэр бүлийн гишүүдийн хамтаар орой 17 цагийн үед гэрээсээ гарч орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Манай эхнэр Д.Өнөржаргал гэртээ хүүхдийн хамт түрүүлж орсон. Би манай гэрээс ойрхон байдаг эгчийнхээ хүүхдийг гэрт нь хүргэх гээд явсан чинь араас залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараагүй хулгай орсон шинжтэй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан....манай гэрээс бурхны доод талын шүүгээнд 10 ширхэг цагаан өнгийн зэс аяга байсан алдагдсан байна. Дээрх аягыг одоогоос 5 жилийн өмнө хувь хүнээс худалдаж авсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 83-89 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ялалтын “Би О.Ө, Д.Мөнх-Очир нарын хамт 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Нисэхийн эцсийн буудлын орчим тоосгон байшингийн урд талын цонхыг О.Ө түлхэн орж 10 ширхэг цагаан өнгийн зэс аягыг хулгайлж авсан. Уг аягануудаа мөнгөн аяга гэж бодож байтал зэс байхаар нь 120 мянгатын тоглоомын талбай орчим хаясан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 05/350 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 ширхэг гарын мөр О.Ө-хтай таарсан гэж тогтоосон /5 дугаар хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/,
“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ч.Даваажавын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 400.000 төгрөгөөр тогтоосон /5 дугаар хавтаст хэргийн 112-114 дүгээр хуудас/,
22. Хохирогч В.Заяагийн “...Тухайн цаг хугацаанд манай дэлгүүрт манай нөхөр, манай ажилладаг 4 хүн, гаднын 3 хүн, байсныг хойд талын камераараа шүүхэд харагдсан. Урд камерт урд талын хаалгаар орж ирж байгаа хүмүүс харагдахгүй болохоор гаднын хэдэн хүн дахин орж ирснийг би хэлж мэдэхгүй байна. Би дэлгүүрт орж ирсэн гаднын хүн болов уу л гэж бодож байна.Миний утас Iphone маркийн Iphone XS утас gold буюу шаргал өнгийн байсан.Утасны дэлгэцэн дээр дарахад манай хүүгийн гараа толгой дээрээ авсан, бор шаргал цамцтай зураг байгаа. Гадуураа цагаан өнгийн резинэн урсдаг саатай гэртэй.Өөр ямар нэгэн сэв зураас, содон шинж тэмдэг байхгүй. Бүтэн шилэн наалттай, наалтын зүүн дээд хэсэгт бага зэргийн цууралттай байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч В.Заяагийн алдагдсан эд зүйлийг нийт 2.190.000 төгрөгөөр тогтоосон /3 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Мөнх-Очирын “Би 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Цайз захын барилгын материалын дэлгүүр орж будаг шингэлэгч авах гэж байгаад лангуун дээр нь гар утас байхаар нь би тэр утсыг аваад Ө-д өгөөд бид хоёр дэлгүүрээс гарсан. Iphone XS загварын гар утас байсан. Энэ хэргийг О.Ө-тай хамт үйлдсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,
23. Хохирогч Б.Алтанцэцэгийн “ Би 2019 оны 08 дугаар сарын 31-ний өглөө ажилдаа явсан, манай гэрийг бага охин Нандин-Эрдэнэ харж үлдсэн...манай гэрээс ширээн дээр байсан шинэ худалдаж авсан хичээлийн цүнх, хичээлийн хэрэглэлүүд, түрийвчинд байсан 150.000 төгрөг, шүүгээнд байсан бугуйн цаг, повер банк алга болсон” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 126-128, 142-144 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.Алтанцэцэгийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 75.000 төгрөгөөр тогтоосон /7 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02/496 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 ширхэг гарын мөр О.Өын гарын хээтэй таарсан гэж тогтоосон /7 дугаар хавтаст хэргийн 146 дугаар хуудас/,
24. Хохирогч С.Баасанжаргалын “...Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 27-р хороо Дунд дарь эхийн 32-1727 тоотод байх гэрээсээ гараад ажилдаа явсан юм. Намайг ажилдаа явахад гэрт манай дүү Пүрэвдорж үлдсэн ба гэрээс 12 цагийн үед хаалгаа цоожлоод гараад явсан байсан. Тэгээд 20 цагийн үед би гэртээ иртэл том өрөөний цонх онгорхой том өрөөний зурагтын тавиур дээр байсан 43 инчийн Самсунг брэндийн смарт зурагт алга болчихсон байсан. Хар өнгийн 43 инчийн Самсунг брэндийн смарт зурагт, Шигтгээтэй хар оосортой, эмэгтэй бугуйн цаг, 8 хайрцаг Парламент тамхи зэрэг эд зүйлс байсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ялалтын “Би О.Ө-тай хамт 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Дарь-Эхэд явж байгаад 2 давхар ногоон өнгийн байшинтай айл руу орж хар өнгийн 42 инчийн зурагт, мөнгөн аяга, Жи шок брэндийн хар шар өнгийн бугуйн цаг хулгайлан авч зурагтыг О.Ө-ын нэрээр шар хаданд байрлах ломбардад тавьсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч С.Баасанжаргалын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 489.650 төгрөгөөр тогтоосон /4 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,
25. Хохирогч Ю.Баярсайханы “...Тэгээд өдөр 16 цаг болж байхад гэртээ иртэл манай гэрийн гадна талын амбаарын цоожийг эвдсэн байхаар нь ороод хартал гэрийн хаалгыг сүхээр цохиод гэрт хулгай орсон байсан....Манай гэрээс 42 инчийн хар өнгөтэй Sony маркийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 9-10, 15-17 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ю.Баярсайханы гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 600.000 төгрөгөөр тогтоосон /3 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
26. Хохирогч Ё.Бат-Эрдэнийн “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 08 цаг орчим гэрээсээ гараад шөнө 23 цаг 50 минутын орчим ирэхэд манай гэрийн хаалганы цүүг хөшиж хулгай орсон байсан.Манай гэрээс 39 инчийн Монел маркийн хар өнгийн зурагт алга болсон байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ё.Бат-Эрдэнийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 300.000 төгрөгөөр тогтоосон /3 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,
27.Хохирогч М.Энхтайвангийн “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 24-336а тоот гэртээ нөхрийн хамт байж байсан. Өдөр 15 цагийн орчим гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн тэнд амьдардаг охины гэр лүү явсан. Охины гэрт байж байгаад өдөр 16 цагийн орчим гэртээ ирсэн чинь, манай хашааны жижиг хаалга онгорхой байхаар нь гайхаад хашаан дотроо орсон чинь манай байшингийн болон охины байшингийн цонхнууд онгойсон байсан. Би тэгээд хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Манай байшингаас мөнгөн аяга хоёр ширхэг, хөөрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан.Алдагдсан хоёр мөнгөн аяганы доод ёроол хэсэгт давхиж байгаа морины дүрс байгаа. Харин хөөрөг маань даваа толгойтой, ясан халбагатай,халтар манан хөөрөг байсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
Хохирогч М.Уранчимэгийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 24-33ба тоот гэрээсээ гараад ажилдаа явсан.Орой 17 цагийн орчим намайг ажил дээрээ байхад манай ээж Энхтайван миний гар утас руу залгаад танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн...Манай байшингаас 42 инчийн тошиба загварын зурагт, мөн монетон ээмэг хос, дангаараа нэг монетон ээмэг, мөнгөн хослол /ээмэг, гинж, кулон, бөгж/, Самсунг А8 загварын гар утас, богино долгионы станц 2 ширхэг цэнэглэгчтэйгээ хамт, хүүхдийн бугуйн цаг, ягаан өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлүүд алдагдсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
“Супер” гэх нэртэй ломбардаас “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл” /6 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
Хохирогч М.Уранчимэгт хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /6 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
О.Ө-ын нэрээр 42 инчийн зурагт барьцаалсан тухай “Супер1” Барьцаат зээлийн үйлчилгээ”-ний хуудас /6 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч М.Энхтайван, М.Уранчимэг нарын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 2.004.299 төгрөгөөр тогтоосон /6 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Ө нь ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ-Өргөө хорооллын 618 дугаар байрны 8 тоотод оршин суух иргэн Т.Баярхүүгийн гэрийн тагтнаас унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 624.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 05 дугаар хороо, Яармагийн 9-240 тоотод оршин суух Н.Болормаагийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Марал” пабын цонхоор хууль бусаар нэвтрэн орж О.Маралмаагийн эзэмшлийн зөөврийн компьютер, гар утас зэргийг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 54 тоотод оршин суух иргэн П.Эрдэнэзаяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, 43 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, эрэгтэй цаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 24 дүгээр сургуулийн 1 давхрын цонхоор нэвтрэн орж Тошиба загварын зөөврийн компьютер, дагалдах хэрэгслийн хамт хулгайлж 495.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгай тоотод оршин суух иргэн Т.Шинэцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 44 инчийн ТЖЛ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17 дугаар гудамжны 246 тоотод оршин суух иргэн Э.Өлзийбаярын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн зөөврийн компьютер 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.265.200 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 16 тоотод оршин суух иргэн Ц.Одонтунгалагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон сууцанд нэвтрэн орж 43 инчийн Альфа маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 519.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 38а тоотод оршин суух иргэн Я.Энэбишийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнгын амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн ЛЖ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Жалгын 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Аюурзанын амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 49 инчийн Самсунг брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-эхийн 42 дугаар гудамж 2127а тоотод оршин суух иргэн Ц.Цэцэгмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч Самсунг галакси нөт-5 загварын гар утас, эрэгтэй, эмэгтэй хос бугуйн цаг, мөнгөн гинж, Эвок 0.75 граммын архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 369.690 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамж 475 тоотод оршин суух О.Эрдэнэбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, цүнх, асег маркийн компьютерын процессор, дунд гарын мана хөөрөг, Жордан 1 гэсэн загварын пүүз 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 709.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, БАӨ-ийн 20 дугаар гудамжны 289 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 75.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийг 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-2090 тоотод оршин суух иргэн Ю.Баярсайханы монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн “Сони” маркийн зурагт, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1б хэсэг 2113 тоотод оршин суух иргэн Ё.Бат-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн Монел маркийн зурагтыг нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр Д.Мөнх-Очиртой бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 8-99 тоотод оршин суух иргэн Б.Адъяагийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн даалинтай хөөрөг, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 2.145.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Мөнх-Очиртой бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз-16 модны захын хажууд байрлах “Заяа” барилгын материалын дэлгүүрээс Хятад улсын иргэн Б.Заяагийн Ай Фоне-Х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун Ард Аюушийн 4-66 тоотод байрлах иргэн Я.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч зургийн аппарат, дүрс бичлэгийн аппарат, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гар утас, халтар манан хөөрөг, шүрэн хөөрөг,бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 9-399 тоотод оршин суух иргэн Т.Маргад-Эрдэнийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 17 дугаар гудамжны 195 тоотод байх иргэн Ж.Болдоогийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 39 инчийн зурагт, орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 14-1168 тоотод оршин суух иргэн Н.Мөнхтуулын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн мөнгөн аяга 1 ширхэг, унадаг дугуй 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, хүзүүний зүүлт, шармал бөөрөнхий ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 331.500 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн 32-1727 дугаартай тоотод байрлах иргэн С.Баасанжаргалын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтрэн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ялалттай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 24 дүгээр гудамжны 336а тоотод оршин суух иргэн М.Энхтайван, М.Уранчимэг нарын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.004.299 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ялалт, Э.Болдбаатар нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 8-202 тоотод оршин суух иргэн Д.Наранцэцэгийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, сувдан бугуйвч, зүүлт, бөгжтэй 1 хос, үнэртэй ус 1 ширхэг, эрэгтэй хүний сахлын ус 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.055.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Мөнх-Очир, Б.Ялалт нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 12-468а тоотод оршин суух иргэн Ч.Даваажавын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 10 ширхэг зэс аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 22.664.144 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Баасандоржийн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 84-90 дүгээр хуудас/ , “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээ /4 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар хуудас/, хохирогч Т.Баярхүүгийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/” хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 129-141 дүгээр хуудас/ “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/, хохирогч Н.Болормаагийн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/ “Дамно” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ /8 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, хохирогч О.Маралмаагийн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 186-188 дугаар хуудас/ “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээ/7 дугаар хавтаст хэргийн 219-223, 224-225 дугаар хуудас/, хохирогч П.Эрдэнэзаяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан/1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, хохирогч Ж.Хаш-Эрдэнийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас/, гэрч Д.Алтангадасын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 202-207 дугаар хуудас/, алдагдсан эд зүйлийг үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 218 дугаар хуудас/, хохирогч Г.Шинэцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 149-154 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас/ “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6/225 дугаартай Эд зүйлийн үнэлгээ/1 дүгээр хавтаст хэргийн 186 дугаар хуудас/, хохирогч Э.Өлзийбаярын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/, гэрч Б.Оюунбилэгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/ , хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06/391 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 29-40 дүгээр хуудас/ “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан/2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, хохирогч Ц. Одонтунгалагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/, гэрч Д.Баярцогтын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/ , хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-118 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дугаар хуудас/ “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 134 дугаар хуудас/, хохирогч Я.Энэбишийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194-195, 200-201 дүгээр хуудас/ , О.Өаас зурагт, бүтээлэг хураан авсан тухай “Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас/ , хохирогч Я.Энэбишэд “Эд зүйл хүлээлгэн авсан тухай тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 207-209 дүгээр хуудас/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3391 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 212-216 дугаар хуудас/ “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06/224 дугаартай Эд зүйлийн үнэлгээний тайлан/1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/, хохирогч Б.Аюурзанын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас/ О.Ө-аас зурагт, орны бүтээлэг хураан авсан тухай “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас/, хураан авсан зурагт, орны бүтээлгийг хохирогч Б.Аюурзанад хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас/ “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06/226 дугаартай Эд зүйлийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/, хохирогч Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 02/319 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 88-93 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/, хохирогч Н.Пүрэвцэрэнгийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 227 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудас/, гэрч Э.Болдбаатарын мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 232 дугаар хуудас/, хохирогч Д.Наранцэцэгийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 162 дугаар хуудас/, гэрч Э. гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/, гэрч Б.Ялалтын мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 173 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 146-154 дүгээр хуудас, Э.Болдбаатараас “Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл” /5 дугаар хавтаст хэргийн 158 дугаар хуудас, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/, “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 177-179 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас/, хохирогч Д.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 141-145 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 127-133 дугаар хуудас/, О.Ө-аас эд зүйл хураан авсан тухай “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /6 дугаар хавтаст хэргийн 136 дугаар хуудас/, хохирогч Д.Эрдэнэцэцэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /6 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 163 дугаар хуудас/, яллагдагч Б.Ялалтын мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудас/, хохирогч Т.Маргад-Эрдэнийн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/, гэрч Б.Ялалтын мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 92 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 80-84 дүгээр хуудас/ “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/, хохирогч О.Эрдэнэбаярын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, гэрч Б.Ялалтын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 09-16 дугаар хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, хохирогч Ж.Болдоогийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 192-195 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 185-189 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Ялалтын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 204-205 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 02/448 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудас/, хохирогч Н.Мөнхтуулын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 204-205 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 195-199 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас/, гэрч Б.Ялалтын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар хуудас/, хохирогч Б.Адъяагийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 26-33 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/, О.Өаас “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл” /5 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/, хохирогч Б.Адъяад “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /5 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/, хохирогч Ч.Даваажавын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 83-89 дүгээр хуудас/, гэрч Б.Ялалтын мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 05/350 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/, “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 112-114 дүгээр хуудас/, хохирогч В.Заяагийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан/3 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Мөнх-Очирын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/, хохирогч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 126-128, 142-144 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02/496 дугаартай шинжээчийн дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 146 дугаар хуудас/, хохирогч С.Баасанжаргалын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Ялалтын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/, хохирогч Ю.Баярсайханы мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 9-10, 15-17 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/, “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, хохирогч Ё.Бат-Эрдэнийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудас/, хохирогч М.Энхтайвангийн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, хохирогч М.Уранчимэгийн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, “Супер” гэх нэртэй ломбардаас “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл” /6 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, хохирогч М.Уранчимэгт хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /6 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, О.Ө-ын нэрээр 42 инчийн зурагт барьцаалсан тухай “Супер1” Барьцаат зээлийн үйлчилгээ”-ний хуудас /6 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Харин шүүгдэгч О.Ө-ыг Д.Мөнх-Очир, Э.Болдбаатар нартай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Булгийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.Пүрэвцэрэнгийн автомашинаас Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 716.455 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирол төлбөрөөс 238.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч О.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 24-нд цагдан хоригдож байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний өргөдөл, мөрдөгчийн тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн өсвөр насны шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай 2019/ЦХШЗ/240-1 захирамж зэргээр тогтоогдож байна.
О.Ө нь дангаараа болон бусадтай бүлэглэн 2017.07.22- 2019.09.05-ны өдрийн хооронд буюу 2 жил орчмын хугацаанд нийт 27 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан, үйлдлийн хоорондын давтамжийн хувьд О.Ө нь 01 хоногоос 01 сар гаруй хугацааны хооронд үйлдсэн гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг гол шалгуур болгодог, О.Ө-н үйлдлүүд тоон давтамжийн хувьд байнга үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан, үйлдлүүдийн хооронд тодорхой цаг хугацааны завсарлагатай тогтвортой үйлдсэн, бусдаас хулгайлсан эд зүйлээ хямд үнээр зарж борлуулан мөнгөөрөө PC тоглоомын газар тоглох, наргих цэнгэх, тэндээ хонох зэргээр хувийн хэрэгцээндээ зарцуулдаг, зан төлөвийн хувьд хулгай хийх үйлдэл нь хэвшмэл шинжтэй болсон гэж дүгнэх боломжтой зэргээс үзэхэд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Шүүгдэгч О.Ө нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор нийт 27 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын өмчлөлийн эд зүйлийг авч, авсан эд зүйлээ худалдан борлуулах, барьцаат зээлийн газарт барьцаанд тавьж олсон орлогоо өөрийн амьдрал ахуйд хэрэглэж, өөр ажил төрөл хийх бусад хэлбэрээр орлого ололгүй амьдралын эх үүсвэр болгосон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
О.Ө нь дангаараа болон бусадтай бүлэглэн хулгай хийсэн объектууд нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул дээрх шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх шинжийг хангаж байгаа.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч О.Өт 7 жилийн хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор хойшлуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нийт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.
Харин шүүгдэгч О.Ө нь 27 удаагийн үйлдлээс 5 үйлдэл холбогдлыг үйлдээгүй, нотлоогүй гэж маргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч бусад үйлдлийг хүлээн зөвшөөрч хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүх шүүгдэгч О.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Ө-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай магадлалаар “О.Ө-т 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ө-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ын өмнөх шийтгэх тогтоолоор эдэлсэн 104 хоног, энэ хэрэгт цагдан хоригдсон 413 хоног, нийт 517 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Ө-аас нийт 13.001.189 төгрөгийг гаргуулан хохирогч П.Эрдэнэзаяа 750.000 төгрөг, Ц.Одонтунгалагт 519.000 төгрөг, Г.Шинэцэцэгт 400.000 төгрөг, Э.Өлзийбаярт 1.265.200 төгрөг, Ц.Цэцэгмаад 363.690 төгрөг, Ж.Хаш-Эрдэнэд 495.000 төгрөг, Ю.Баярсайханд 600.000 төгрөг, Ё.Бат-Эрдэнэд 300.000 төгрөг, В.Заяад 1.095.000 төгрөг, Т.Баярхүүд 624.000 төгрөг, О.Эрдэнэбаярт 709.000 төгрөг, Б.Алтанцэцэгт 75.000 төгрөг, О.Маралмаад 350.000 төгрөг, Н.Болормаад 295.000 төгрөг, хохирогч Ж.Болдоод 165.000 төгрөг, Ц.Баасандоржид 420.000 төгрөг, С.Баасанжаргалд 225.000 төгрөг, Н.Мөнхтуулд 165.750 төгрөг, Б.Адъяад 1.010.000 төгрөг, Ч.Даваажавт 134.000 төгрөг, Д.Наранцэцэгт 613.400 төгрөг, М.Энхтайванд 420.000 төгрөг, М.Уранчимэгт 382.149 төгрөг, Т.Маргад-Эрдэнэд 135.000 төгрөг, Д.Эрдэнэцэцэгт 1.490.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг дангаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ө-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Ө-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай магадлалаар “О.Ө-т 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ө-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Ө-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ын өмнөх шийтгэх тогтоолоор эдэлсэн 104 хоног, энэ хэрэгт цагдан хоригдсон 413 хоног, нийт цагдан хоригдсон 517 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ө-аас нийт 13.001.189 төгрөгийг гаргуулан хохирогч П.Эрдэнэзаяа 750.000 төгрөг, Ц.Одонтунгалагт 519.000 төгрөг, Г.Шинэцэцэгт 400.000 төгрөг, Э.Өлзийбаярт 1.265.200 төгрөг, Ц.Цэцэгмаад 363.690 төгрөг, Ж.Хаш-Эрдэнэд 495.000 төгрөг, Ю.Баярсайханд 600.000 төгрөг, Ё.Бат-Эрдэнэд 300.000 төгрөг, В.Заяад 1.095.000 төгрөг, Т.Баярхүүд 624.000 төгрөг, О.Эрдэнэбаярт 709.000 төгрөг, Б.Алтанцэцэгт 75.000 төгрөг, О.Маралмаад 350.000 төгрөг, Н.Болормаад 295.000 төгрөг, хохирогч Ж.Болдоод 165.000 төгрөг, Ц.Баасандоржид 420.000 төгрөг, С.Баасанжаргалд 225.000 төгрөг, Н.Мөнхтуулд 165.750 төгрөг, Б.Адъяад 1.010.000 төгрөг, Ч.Даваажавт 134.000 төгрөг, Д.Наранцэцэгт 2 613.400 төгрөг, М.Энхтайванд 420.000 төгрөг, М.Уранчимэгт 382.149 төгрөг, Т.Маргад-Эрдэнэд 135.000 төгрөг, Д.Эрдэнэцэцэгт 1.490.000 нарт олгосугай.
7. Шүүгдэгч О.Ө-ыг Д.Мөнх-Очир, Э.Болдбаатар нартай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Булгийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.Пүрэвцэрэнгийн автомашинаас Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 716.455 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирол төлбөрөөс 238.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Ө-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
Л.ГАЛБАДАР