Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 136/ШШ2017/00066

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан 484/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, хариуцагч “М” ХХК-иас үндсэн зээл 1,593,848,990.46 төгрөг, зээлийн хүү 621,896,487.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,379,297.48 төгрөг, бүгд 2,340,124,775.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К” банкинд олгож, 
-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын *****дугаартай, 2192 м.кв, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар **, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар, 
- Баянгол дүүргийн**улсын бүртгэлийн дугаар*** талбайтай, нэг өрөө орон сууц,
-Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай, Жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай, эзэмших эрхтэй газар,
- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, гэрчилгээний дугаар ***, 4,2 га газар, 15 жилийн хугацаатай, хаягдлын далан /усан сан/ зориулалттай, эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулж, 
Нэхэмжлэлээс 346 болон 346/01 тоот зээлийн гэрээ, барьцааны 346, 484 тоот гэрээг цуцлуулах, бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,858,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,858,574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг, шүүх оролцоогүй талд мөн хугацаанд гардуулахыг дурдсугай. 

                   
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             В.АМАРТҮВШИН