Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/00663

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Х.Ж 

 

Хариуцагч:  М.М

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.147.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагч Б.М.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М.М нь анх надтай танилцахдаа машины тос тосолгооны  материал худалдан борлуулдаг бизнес хийдэг бараа материал худалдан авах гэхээр эргэлтийн мөнгө байхгүй хэцүү асуудал байна, мөнгө зээлье гэсний дагуу Х.Х.Ж миний бие Б.М.Мтай 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Миний бие өөрийн Хаан банкны 502 090 1255 тоот данснаас 2.000.000 төгрөгийг М.Мын Хаан банкны 5720418922 тоот дансанд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 340.000 төгрөгийг миний Хаан банкны дансаар төлсөн бөгөөд энэхүү гэрээний үндсэн зээл 2.000.000 төгрөг, алдангид 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн төлбөр дутуу байгаа болно.  Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусах болоод ирмэгц их бараатай байвал ашиг олох боломж илүү өндөр миний бизнес ойрд маш сайн байгаа та дахин 2.000.000 төгрөг зээлээч гэхээр нь миний бие түүнд итгэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр дахин зээлдүүлсэн. Нэхэмжлэгч нь өөрийн Хаан банкны 5000 645 942 тоот данснаас өмнөх зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 60.000 төгрөг надад өгөх байсныг хасч тооцож 1.940.000 төгрөгийг М.Мын Хаан банкны 5720418922 тоот дансанд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн.

Х.Ж нь Б.М.Мын ээж ДашХ.Жд 7.000.000 төгрөг зээлсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Х.Жын бусдад зээлсэн мөнгөний эргэн төлөлттэй хутган ярьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэв ДашХ.Ж илүү мөнгө төлсөн гэвэл шаардах эрх нь нээлттэй байгаа. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлэхэд 3.050.000 төргөг байсан гэж ойлгож болно.

Улмаар зээлийн гэрээний эргэн төлөлтөд 1.946.000 төгрөгийг М.М нь миний дансанд шилжүүлсэн болно. Шилжүүлсэн төлбөрийг хасч үндсэн зээл 365.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 382.500 төгрөг, нийт 1.147.500 төгрөг надад өгөх ёстой байгаа болно. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 365.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 382.500 төгрөг, нийт 1.147.500 төгрөгийг, нийт 4.147.500 төгрөгийг Б.М.Маас гаргуулж Х.Х.Ж надад олгуулж өгнө үү.”

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “ Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч Х.Ж нь эс зөвшөөрч маргаагүй, уг гэрээний дагуу мөнгө шилжээгүй учир, барьцааны зүйлийн буцаан өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ээж Ц.ДашХ.Ж нь өдрийн зээл гаргадаг гэх эмэгтэй Н.Уранчимэгээс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх 1.000.000 төгрөгийг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй авч, авсан өдрийнхөө маргааш өдрөөс үндсэн мөнгө болон хүүг хамт тооцож өдөрт 36.000 төгрөг төлж эхэлсэн. Хүүг гэрээнд заасны дагуу сарын сүүлд төлдөггүй байсан. Үүнээс хойш Н.Уранчимэгийн охин Х.Х.Жаас мөнгө зээлдэг байсан. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж хугацаанд нь төлж дуусгасан. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж М.М миний бие төлж дуусгасан. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж М.М миний бие төлж дуусгасан. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж М.М миний бие төлж дуусгасан. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж ээж Ц.ДашХ.Ж төлсөн. Миний  бие 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлээд үндсэн мөнгө, хүүгийн хамт өдөрт 40.000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 2.160.000 төгрөг төлсөн. Х.Х.Жаас дахин 2.000.000 төгрөг зээлэхийг хүсэхэд таны зээл бараг төлөгдсөн, зээлнээс 60.000 төгрөг л үлдсэн байна, зээл авч болно гэхээр нь дахин 2.000.000 төгрөгийн зээл авахаар болж 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 60.000 төгрөгийг хасаад 1.940.000 төгрөгийг авсан. Тухайн өдөр миний бие 260.000 төгрөг шилжүүлж, 60.000 төгрөг өгөөд 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зээл хугацаанаасаа өмнө бүрэн дууссан. 2015 оны 3 дугаар сарын 26-ны зээлийн хувьд миний бие 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1.560.000 төгрөг төлсөн байдаг. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 200.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг төлөх байснаас 2.060.000 төгрөг төлсөн, одоо 340.000 төгрөг төлөх ёстой.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Б.М.М миний бие 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Х.Х.Жаас 3.050.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлээгүй болно. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр цөөхөн хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоот хаягт байршилтай, 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээг авч очиход барьцаанд тавьсан. 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Х.Х.Ж 3.050.000 төгрөг өгөөгүйгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоот хаягт байршилтай, 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Х.Ж нь хариуцагч Б.М.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.555.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.147.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь зээлийн ихэнх хэсгийг төлсөн бөгөөд 340.000 төгрөгийн төлбөр л үлдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ байгуулагдаж, 2.000.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн, мөн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2.000.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 –т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагчид 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 340.000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийн төлбөр 2.000.000 төгрөг, алдангид 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр хариуцагчид 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 1.635.000 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн төлбөр болох 365.000 төгрөг, зээлийн хүү 400.000 төгрөг, алданги 382.500 төгрөг, нийт 1.147.500 төгрөг, бүгд нийлээд 4.147.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь ээж ДашХ.Жын зээлтэй хамт 94085560 дугаарт суурилуулсан мобайл банкаар дамжуулан шилжүүлсэн ба манай ээжийн эзэмшлийн 5075013518 дугаартай ХААН банкны данснаас илүү мөнгө шилжсэн болон Х.Х.Жын ХААН банкны дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарласан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Х.Х.Жын Хаан банкны 5020901255, 5000645942 тоот данснуудын хуулгаар 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Б.М.М /Б.М.М гэж шилжүүлсэн/-аас зээлийн төлбөрт нийт 1.946.000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна. Талууд маргаагүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Х.Жын 5020901255, 5000645942 тоот дансанд Ц.ДашХ.Жын 5075013518 тоот данснаас зээлийн эргэн төлөлтөд төлбөр шилжүүлсэн төлөлтийг тооцож үзэхэд:

 

  1. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 20 дахь тал/-ний дагуу Х.Х.Жаас Ц.ДашХ.Жд 1.000.000 төгрөг шилжүүлсэн ба 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүүгийн хамт 1.100.000 төгрөг болгож төлсөн.
  2. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 21 дэх тал/-ний дагуу 1.000.000 төгрөгийг Х.Х.Жаас Ц.ДашХ.Жд шилжүүлсэн ба 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1.620.000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 100.000 төлөх үүрэгтэй байсан ба 520.000 төгрөгийг илүү төлөлт хийсэн.
  3. 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг Х.Х.Жаас Ц.ДашХ.Жд шилжүүлсэн ба 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2.020.000 төгрөг төлсөн. Нэг сарын 10 хувийн хүүтэйгээр тооцоход 920.000 төгрөгийг илүү төлөлт хийсэн.
  4. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 22 дахь тал/-ний дагуу 2.000.000 төгрөгийг Х.Х.Жаас Ц.ДашХ.Жд шилжүүлсэн ба 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3.360.000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 400.000 төлөх үүрэгтэй байсан ба 960.000 төгрөгийг илүү төлөлт хийсэн.

Нэхэмжлэгч нь Ц.ДашХ.Ж болон Б.М.М нарын зээлийн гэрээний харилцаа тусдаа, хамтатгах нь үндэслэлгүй, Ц.ДашХ.Ж илүү төлсөн мөнгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, Х.Х.Ж болон Ц.ДашХ.Жын зээлийн харилцааг дүгнээгүй ба Ц.ДашХ.Жын эзэмшлийн дансаар хариуцагчийн төлсөн зээлийн төлбөрийг ялгаж тооцож гаргасан болно.

 

Хариуцагч Б.М.М нь зээлийн төлбөрийг ээж Ц.ДашХ.Жын данс /ХААН банк 5075013518/-аар дамжуулан Х.Х.Жд 2.400.000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч Х.Х.Жын ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг нийт үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 800.000 төгрөг, нийт 4.800.000 төгрөг бөгөөд хариуцагч Б.М.М нь өөрийн нэрээр шилжүүлсэн 1.946.000 төгрөг, ээж Ц.ДашХ.Жын данс /ХААН банк 5075013518/-аар дамжуулан шилжүүлсэн 2.400.000 төгрөг, нийт 4.364.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн гэж үзэв.

 

            2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн бүрэн биелүүлсэн, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 454.000 төгрөг байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд “зээлийг эргэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө” гэж тус тус заажээ.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хэмжээ нь нийт 454.000 төгрөгийн 50 хувиар алданги тооцож 227.000 төгрөгийг алданги төлөх үүрэйтэй гэж үзэв.

 

Дээрхи 2 зээлийн гэрээний дагуу 681.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.466.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Б.М.М нь нэхэмжлэгч Х.Х.Жд холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Х.Ж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй гэж тайлбар гаргасан.

 

Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоот хаягт байршилтай, 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалжээ.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар барьцааны эрх нь өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах хязгаарлагдмал эрх юм.

 

Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 3.050.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу бэлнээр мөнгө шилжээгүй, 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг нэгтгэн тооцож, байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Х.Х.Жын зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаагүй. Газрыг нь чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний дагуу 3.050.000 төгрөгийн үүргийг барьцаагаар хангах зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг талууд байгуулсан, мөн уг зээлийн гэрээний дагуу бэлнээр мөнгө шилжээгүй, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг шаардаагүй тул барьцааны эрх үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс үүрэг үүсээгүй байхад барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хэлцэл байх тул 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоот хаягт байршилтай, 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.М.Маас 681.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х.Жд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.466.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х.Ж, хариуцагч Б.М.М нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоот хаягт байршилтай, 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч Х.Х.Жд даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.255 төгрөгийн 81.310 төгрөг болон хариуцагч Б.М.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8.945 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.М.Маас 20.894 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Х.Жд олгож, нэхэмжлэгч Х.Х.Жаас 70.200 төгрөг гаргуулж, хариуцагч Б.М.Мад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР