Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1233

 

 

 

 

 

 

   

    2020        07          03                                    2020/ШЦТ/1233

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

улсын яллагч О.Баярсайхан,

шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт М-н Б-д холбогдох эрүүгийн 1906 04782 1348 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч  М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис караокен текний ард байсан байсан хохирогч Э.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Лунай-2 маркийн, хохирогч Э.Энхжингийн эзэмшлийн Хувэй Ү-5 маркийн гар утаснууд болон 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 387.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... нөгөө ээлжнийх нь Буянтогтох гэдэг залуу нүүр, ам нь хавдчихсан согтуу сууж байсан. Маргалдсан хүмүүсийг Энхжин бид хоёр салгаж байхад Буянтогтох текний хажууд байхдаа миний цэнэглэж байсан Лунай-2 маркийн гар утас, утасны гэрний ард байсан 20.000 төгрөг, виза карт, Энхжингийн Хувай Ү-5 маркын гар утас, текний ард байсан Энхжингийн 20.000 төгрөг зэргийг хулгайлаад аваад явсан байсныг тус караокены бичлэгийг шүүж үзээд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 27 дугаар тал/,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-62 дугаар тал/,

М.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалдсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис караокены текний ард байсан хохирогч Э.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Лунай-2 маркийн гар утас, бэлэн 20.000 төгрөг, хохирогч Э.Энхжингийн эзэмшлийн Хувэй Ү-5 маркийн гар утас,  бэлэн 20.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 387.400 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Буянтогтох буцаад орж ирээд хүмүүстэй маргалдах гээд байхаар нь текний хажууд байрлах сандал дээр суулгачихсан байсан. 02 цаг 10 минутын орчимд текэн дээрээ ирээд текний доор ил байсан 20.000 төгрөгөө авах гэтэл байхгүй болохоор нь мөнгөний хажууд байсан гар утсаа хартал байхгүй байсан. Мөн текний доор байсан Мягмарсүрэнгийн гар утас байхгүй байхаар нь хяналтын камер шүүхэд 02 цагийн орчимд Буянтогтох аваад гарч явсан камерын бичлэг байсан ... Нөгөөдөр Буянтогтох Мягмарсүрэнгийн ТҮЦ-ний утсаар залгаад авсан 2 гар утсаа 40.000 төгрөгтэй чинь орой 22 цагаас өмнө аваачиж өгнө гээд эргэж холбогдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

Хохирогч Э.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Буянтогтох текний хажууд байхдаа миний цэнэглэж байсан Лунай-2 маркийн гар утас, утасны гэрний ард байсан 20.000 төгрөг, виза карт, Энхжингийн Хувай Ү-5 маркын гар утас, текний ард байсан Энхжингийн 20.000 төгрөг зэргийг хулгайлаад аваад явсан байсныг тус караокены бичлэгийг шүүж үзээд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 27 дугаар тал/,

Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх-ийн 18 дугаар тал/,

М.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “... амарсан юм чинь гэж бодоод жаахан архи уумаар санагдаад архи уусан, түүнээс хойшхи явдлыг санахгүй байна. Маргааш өглөө нь Чингис зочид буудалд сэрсэн ... фэйсбүүк ороход манай найз чи ажлынхаа газрын охины утсыг хулгайлчихсан байна гээд камерын бичлэг явуулсан ба гар утас, мөнгө авч байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд би өөрийгөө хулгай хийсэн гэдгийг мэдсэн ... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 68-69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч М.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан хохирогч Э.Мягмарсүрэнгийн мэдүүлгээс үзэхэд түүнд уг гэмт хэргийн улмаас учирсан 128.000 төгрөгийн хохирол төлөгдсөнд тооцож, хохирогч Э.Энхжинд гэмт хэргийн улмаас учирсан 159.400 төгрөгийг М.Б-оос гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулж,

Мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул М.Б-ын урьд шийтгүүлсэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, М.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Б-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ө овогт М-н Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-од 1 жил 3 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож М.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан  шүүгдэгч М.Б-од 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг нэмж нэггэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-оос 159.400 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Энхжинд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ