Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2017/00350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Д.Э-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:   А.А-д холбогдох

 

4,000,000 төгрөг гаргуулах, А.А-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-, хариуцагчийн төлөөлөгч А.Алтантуяа, өмгөөлөгч С.Дорждулам, гэрч З.Отгонтөгс, Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

:

 

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны намар А.А-гээс 5.000.000 төгрөгөөр машин худалдан авсан. Тухайн үед 1 шуудай лууванг 8000 төгрөгөөр бодож 25 тонн лууван өгсөн. А.А- машины нэрийг шилжүүлж өгөөгүй байсан. 2013 онд манай дүү гэрийн гадаа энэ машинд хавчуулагдаад нас барсан. Тэгээд би болохгүй, бүтэхгүй машин худалдан авсан юм байна гэж бодсон. Энэ талаар А.А-д хэлэхэд машинаа буцаагаад өгчих удсан болохоор 4.000.000 төгрөг өгнө гэж ярилцсаны дараа 10 сард А.А-гийн жолооч ирээд машиныг аваад явсан. Одоо би А.А-гээс 4.000.000 төгрөгөө авах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч А.А-гийн төлөөлөгч А.Алтантуяа хуралдаанд гаргасан ; 2011 оны 10 сард Д.Э-оос 25 тонн луувангаа авсан. Лууванг авахдаа 4 хүн 2 машинтай зөөсөн. Нэг машинд 200 шуудай лууван, нөгөө машин дээр нь 180 орчим нийт 380 орчин шуудай лууван ачиж ирсэн. 2014 онд наймаа буцах болсон шалтгаан нь Д.Э- 25 тонн луувангаа бүгдийг нь өгөөгүй, дээрээс нь үлдэх 5.000.000 төгрөгөө өгөөгүй. Төлбөрийн тооцоо дутуу байсан тул машинаа буцааж авах талаар яриа болсон. Машины эвдрэл гэмтэл засахад нийт 3.010.000 төгрөгийн зардал гарсан. Мөн түр хэрэглэхээр авсан хоёр ширхэг ногооны хучлага 300 000 төгрөг, А.А-гийн зооринд 2 сар ногоогоо хадгалуулсны төлбөр 1.350.000 төгрөг, нийт 4.660.000 төгрөгийн хохирол гарсан тул эргээд Д.Э-од мөнгө төлөх учиргүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.А-гийн төлөөлөгч А.Алтантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Уг машиныг Д.Э- бараа солилцохоор авсан мөртлөө үлдэх 5,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул машиныг буцаахаар тохиролцсон. Д.Э- 2011 оны 10 сараас 2014 оны 10 сар хүртэлх буюу 4 жилийн хугацаанд 40-59 УБЕ улсын дугаартай машиныг эзэмшиж ашиглаж байсан. Хэн аль нь ногооны бизнесийн ажил хийдэг. А.А- машинаа энэ хүнд өгөөгүй байсан бол энэ 4 жилийн хугацаанд 24.459.926 төгрөг олох байсан. 2014, 2013 оны машин ашиглаж олох байсан орлого 12.600.000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Э- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний ашиг, орлогыг яриад байх шиг байна. Би машинаар мөнгө олсон зүйл байхгүй. Ийм зүйл байгаагүй, сөрөг нэхэмжлэлийг ойлгохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч З.Отгонтөгс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Д.Э-оос лууван аваар 2014 онд А.А-гийн жолооч болон бусад хүмүүстэй цуг Дархан-Уул аймаг руу явсан. 2 машинтай явж, 380-н шуудай луувантай явсан. Бид талбай дээр хоносон. Бид 2 машинтай очсон гэв.

 

Гэрч Б.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Д.Э-оос лууван авах гэж Дархан-Уул аймгийн цаад талд очсон. 2 машинтай явсан. Би машиныг жолоодож явсан. Машины амбар нь байхгүй тэвш тавьчихсан. Мөн цонх байхгүй, дохио нь салаад уначихсан байсан. Хэцүүхэн болчихсон ирсэн гэв.

 

ؿ

 

:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Э- хариуцагч А.А-д холбогдуулан 4,000,000 төгрөг тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Д.Э-оос 12,600,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Э- хариуцагч А.А-гээс ** улсын дугаартай Кантар маркийн тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож 2011 оны 9 сарын 15-ны өдрийн Автомашиныг зээлээр худалдах-худалдан авахаар тохирч, 2011 оны 9 сарын 30-ны өдөр 25тонн лууванг 5,000,000 төгрөгөөр тооцож хүлээн авсан болох нь гэрч З.Отгонтөгс, Б.Б- нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Худалдан авагч Д.Э- машиины эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй, мөн осол гарсан үндэслэлээр худалдагч А.А-д 2014 оны 3 сарын 25-ны өдөр машиныг буцаан өгөх санал гаргаж, худалдагч А.А- 4,000,000 төгрөг төлөхөөр тохирч ** улсын дугаартай Кантар маркийн тээврийн хэрэгслийг 2014 оны 10 сард хүлээн авсан болох нь гэрч Г.Амарбаясгалан, Б.Хүдэрчулуун нарын мэдүүлэг, нотлох баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Талуудын Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т заасан гэрээний гол нөхцөлийг тусгаж, бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй боловч 199 199.3- Һө 196 196.1.1- талуудын хороонд зээлээр худалдах-худалдан авах агдса .

 

Хариуцагч А.А- 2011 оны 9 сарын 15-ны өдөр Ш.Жаргалсайханаас ** улсын дугаартай Кантар маркийнтээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан /хх-ийн 32-34 талд/ болох нь нотлогдож байгаа боловч худалдан авагчД.Э-од 10,000,000 төгрөгөөр зарж 5,000,0000 төгрөгөнд тооцож лууван аваад үлдэх 5,000,000 төгрөг төлөөгүй үүргээ зөрчсөн болохыг баримтаар нотлож чадахгүй байна.

Хариуцагч А.А- 4,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн талаар талууд маргаагүй байна.

 

Иймд хариуцагч А.А-гээс 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-од олгох үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч А.А- Д.Э-оос 12,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, Д.Э- эс зөвшөөрчмаргажээ.

 

Хариуцагч А.А- нь Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн Кантар маркийн ачааны авто машины боломжит орлогыг үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлж Д.Э-од зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр автомашиныг шилжүүлсэн тул 2013, 2014 онд олох байсан ашиг орлого 12,600,000 төгрөг гаргуулах шаардлага нь нотлох баримтаар нотлогдоогүй байх тулсөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй

 

115 115.2.1, 115.2.3., 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 заасныг

 

:

 

1. 262 дугаар 262.1., 227 дугаар 227.3 дах хэсэгт заасныг баримтлан А.А-гээс 4,000,000 /дөрвөн сая/ , Д.Э-од ж, А.А-гийн 12,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 7 7.1.1, 56 56.2- нэхэмжлэгчийн 78,950 , ч А.А-гээс 78,950 нэхэмжлэгч Д.Э-од ж, хариуцагч А.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох 7 т 14 뿿 , 㿿 㺺 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, 뺺, 㺺 энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

, د .