Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзах тухай

 

Хэргийн индекс: 114/2018/0001/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р багт байрлалтай “Арвин сүрэг үржих” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст холбогдох “Арвин сүрэг үржих” ХХК-ийн 2015-2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар 4795180,4 төгрөгийг чөлөөлж,  нэмэгдсэн өртгийн албан татваг төлөгчөөс хасч,  нэмэгдсэн өртгийн албан татварын  гэрчилгээг хүчингүй болгохыг Татварын хэлтэст даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч “Арвин сүрэг үржих” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:- “Арвин сүрэ үржих” ХХК нь мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зорилгоор 2000 онд ББН, 2006 онд  ХХК болж өнөөг хүртэл мал эмнэлгийн ажил үйлчилгээ явуулж байна. “Арвин сүрэг үржих” ХХК нь Мал эмнэлэг, урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хөлсийг орон нутгийн төсвөөс тус оны 7-р сар, 12-р сар гэх мэт жилд хоёр хувааж авдаг болно.

              “Арвин сүрэг” ХХК нь:

  1. 2015 оны нийт орлого 15417227,0 төгрөг илүү төлөлт 324141,4 төгрөг НӨАТ ноогдол 1397670,1 төг буцаалт 643,073,0 төгрөг төлөх НӨАТ-420455,7 төгрөг
  2. 2016 онд орлого 8141090 төгрөг буцаалт 271542,1 төгрөг НӨАТ ноогдол-1425634,1 төгрөг НӨАТ-8425 төгрөг төлсөн.
  3. 2017 онд орлого-13871454 төгрөг, буцаалт-439831,7 төгрөг НӨАТ ноогдол-2587589,7 төгрөг төлсөн НӨАТ 10,0 төлөх НӨАТ-3714880,7
  4. 2018 онд 9-р сарын байдлаар 14217454 төгрөг, буцаалт-178606,7 төгрөг НӨАТ ноогдол-1288,888,4 төгрөг, төлсөн НӨАТ 10,0 төгрөг

Эцсийн байдлаар нийт НӨАТ 4795180,4 төгрөг

              “Арвин сүрэг үржих” ХХК-ийн жил бүрийн нийт орлого НӨАТ-төлөх хэмжээг хангахгүй байгаа учраас НӨАТ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 4-р сарын 01-ний өдөр Татварын хэлтэст гаргасан. Тухайн үед хариуг удаа дараа шаардаж байсан боловч арга хэмжээ авч өгөөгүй. Ингээд 2018 оны 4-р сарын 25-нд 2 дахь хүсэлтийг Аймгийн Татварын хэлтэст өгсний дагуу санхүү татварын шалгалт хийгдсэн. Шалгалтыг татварын улсын байцаагч Н.Дансран, Ж.Алтанзул нар 2013-2017 оны санхүүгийн материал шалгаж 1,143,232 төгрөгийн алданги торгуулийн төлбөрийн акт тогтоосныг 2018.07.09-нд төлж барагдуулсан.

              Шалгалт хийгдэж дууссаны дараа НӨАТ-аас чөлөөлөгдөх болтол урьд хуримтлагдсан НӨАТ төлж барагдуулсны дараа чөлөөлөгдөнө гэж татварын байцаагч Баярцэцэг мэдээлсэн. 2015-2018 оны жил тус бүрийн орлого НӨАТ төлөх хэмжээний шаардлага хангахгүй тул татварын хэлтэст өргөдөл гомдол гаргасан боловч 2018 оны 06-р сарын 01-ний өдрөөс өмнөх онуудын НӨАТ-аас чөлөөлөх боломжгүй гэсэн.

              Иймд  “Арвин сүрэг үржих” ХХК-ийн 2015-2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны НӨАТ 4795180,4 төгрөгийг чөлөөлж,  НӨАТ төлөгчөөс хасч,  НӨАТ-ын  гэрчилгээг хүчингүй болгохыг Татварын хэлтэст даалгах”  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

              Гэвч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул  шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Арвин сүрэг үржих” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах,...” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нээмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд  2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг шүүх хүлээн авсан болно.

Иймд нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүхийн шийдвэрийн үр  дагаварыг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Арвин сүрэг үржих” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2018/0001/3 дугаар бүхий индекстэй  захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Арвин сүрэг үржих” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Арвин сүрэг үржих” ХХК-ийн 2015-2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар 4795180,4 төгрөгийг чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасч,  нэмээгдсэн өртгийн албан татварын  гэрчилгээг хүчингүй болгохыг Татварын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “Арвин сүрэг үржих” ХХК-д олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

   4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг нэхэмжлэгч талд  мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                                      З.ЭНХТУЯА