Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1054

 

2020       06          04                             2020/ШЦТ/1054

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Б.Тулга

шүүгдэгчийн  өмгөөлөгч:  Г.Байгалмаа

шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-д холбогдох эрүүгийн 2006 01391 1159 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржгин овогт Төмөрбатын Отгонзаяа, 1995  оны 6 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 2-320 тоотод оршин суудаг гэх,  2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Төв аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  РД:ЙЧ95062000.

           Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  дотно харилцаатай гэх Ч.Пүрэвдоржийн самсунг А-80 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад худалдан борлуулж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

 Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

           Хохирогч Ч.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөгжил Финанс банк бус санхүүгийн  байгууллагаас Самсунг А-80 маркийн гар утсыг 1.999.999 төгрөгөөр зээлийн гэрээ хийж худалдаж авсан. Улмаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой Төмөрбатын Отгонзаяа гэх эмэгтэйгийнд очиж хоноод маргааш өглөө нь сэрэхэд миний гар утас хайрцаг, сав, дагалдах хэрэгсэлтэйгээ байхгүй болчихсон байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Отгонзаяа гэх эмэгтэй нь гар утсыг маань авч яваад бусдад зарж өөрийнхөө өр төлбөрийг төлсөн талаараа надад хэлсэн...” / хх-н 10-16/,

          Гэрч У.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Миний охин Т.О нь 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн ИхТамир суманд төрсөн эхээс гурвуулаа, айлын бага хүүхэд, дээрээ 1 ах, нэг эгчтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. Зан төлөвийн хувьд огцом ууртай, түргэн ааштай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг / хх-н 21/, Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 22/,  “Тод үнэлгээ” ХХК-ны үнэлгээгээр 2019 онд худалдан авсан зах зээлийн ханшаар 1.200.000 төгрөгөөр үнэлсэн” / хх-н 23/

 Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24-25/, Т.Огийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 78/, захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 58-62/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд / хх-н 46-56/, Т.Од Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/,

Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Пүрэвдорж гэх хүнийг 2019 оны 04 дүгээр сараас таньж мэдэх болж улмаар дотно харилцаатай болсон. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Пүрэвдорж бид хоёр Сүхбаатарын урд байдаг Сайн юнивейшин нэртэй газарт хамт очиж Самсунг А-80 маркийн гар утас лизингээр худалдаж аваад тэр оройноо манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө Пүрэвдорж манай охин бид гурав гэрээс хамт гараад Баянзүрх дүүргийн 16-ийн автобусны буудал дээр ирээд охин бид хоёр автобуснаас буугаад би охиноо ээжийн ажил дээр буулгачихаад тэгээд би теди худалдааны төв орж гар утас авна, зарна гэж зогсдог танихгүй ахад Самбунг А-80 маркийн гар утсыг 850.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/, яллагдагч Т.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  29-30/ зэрэг болно.    

 Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

         Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ог 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  дотно харилцаатай гэх Ч.Пүрэвдоржийн самсунг А-80 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад худалдан борлуулж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

           Шүүхээс шүүгдэгч Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  дотно харилцаатай гэх Ч.Пүрэвдоржийн самсунг А-80 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад худалдан борлуулж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

 

          Хохирогч Ч.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөгжил Финанс банк бус санхүүгийн  байгууллагаас Самсунг А-80 маркийн гар утсыг 1.999.999 төгрөгөөр зээлийн гэрээ хийж худалдаж авсан. Улмаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой Төмөрбатын Отгонзаяа гэх эмэгтэйгийнд очиж хоноод маргааш өглөө нь сэрэхэд миний гар утас хайрцаг, сав, дагалдах хэрэгсэлтэйгээ байхгүй болчихсон байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Отгонзаяа гэх эмэгтэй нь гар утсыг маань авч яваад бусдад зарж өөрийнхөө өр төлбөрийг төлсөн талаараа надад хэлсэн...” / хх-н 10-16/,

          Яллагдагч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Пүрэвдорж бид хоёр Сүхбаатарын урд байдаг Сайн юнивейшин нэртэй газарт хамт очиж Самсунг А-80 маркийн гар утас лизингээр худалдаж аваад тэр оройноо манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө Пүрэвдорж манай охин бид гурав гэрээс хамт гараад Баянзүрх дүүргийн 16-ийн автобусны буудал дээр ирээд охин бид хоёр автобуснаас буугаад би охиноо ээжийн ажил дээр буулгачихаад тэгээд би теди худалдааны төв орж гар утас авна, зарна гэж зогсдог танихгүй ахад Самбунг А-80 маркийн гар утсыг 850.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дотно харилцаатай гэх Ч.Пүрэвдоржийн “Самсунг А-80” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад худалдан борлуулж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Од ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-83/ гэсэн хүсэлт хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдав.

Төв аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж байсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй гэж үзэв.

       Шүүгдэгч Боржгин овогт Төмөрбатын Отгонзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Огийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Шүүх шүүгдэгч Т.Од эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Боржгин овогт Төмөрбатын Отгонзаяаг бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ог 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Т.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Огийн цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Т.О  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

 7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН