Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1054

 

   2020         06           04                                2020/ШЦТ/1058

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Хувцагаан, Д.Саранчимэг,  

шүүгдэгч Н.А, Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт Дүгэрсүрэнгийн Түмэнбаяр, Харнууд овогт Намсрайн Ариунболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06451 0119 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.А, 1964  оны 11 дүгээр  сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд  төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,   ам бүл 5, эхнэр,хүүхдүүдийн  хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүнжанжины 15-270  тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Т, 1964 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Энкон ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эгч дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 1-36 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:ХК64062514.

           Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч Н.А, Д.Т нар бүлэглэн 2019 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Түү Болд” ХХК-ны барилгын талбай дээрээс шилтэй жижиг вакум цонх 1 ширхэг, том вакум цонхны хуванцар хүрээ 1 ширхэгийг машин механизм ашиглан, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.830.308 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                        

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

         Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

          Хохирогч Т.Баасандорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Манай “ТҮҮ БОЛД”  ХХК-н 2017 оноос хойш Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хүрэл тогоот” гэх газар барилгын ажил хийж байгаа. Манай барилга дээр 2018 оноос эхлэн ажилласан өрлөгө болон гадна хөөсөн пасадны ажил хийж байсан барилгын Ариунболд гэх барилгындээр ажиллах хугацаанд барилгын талбай дээрээс цонх, хар замаск, цемент, цагаан хөөс, төмөр гэх мэт барилгын  материал хулгайлсан байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд байдаг гэрт нь очиход манай барилгын манай барилгын талбай дээрээс алга болсон цагаан хавтангаар хашааны хаалга хийсэн. Барилгын талбай дээрээс алга болсон том жижиг 2 цонхыг байшиндаа хийсэн , шахдаг хөөс, 10*10 мм квадрат төмөр, приус мод, сапуп тулгуур төмөр шат, зэрэг эд зүйлсээр байшин барьсан байсан. Би эдгээр зүйлсийг баталгаажуулаад зургыг нь дарсан байгаа. Тэгээд би Ариунболдтой уулзахад “намайг уучлаарай гэж хэлсэн” өөр юм яриагүй. Намайг гэрт нь очоод барьж байсан байшингийнх нь зургийг авсаны дараа манай ажил дээр 2 ширхэг цонх, төмөр япон шат зэргийг аваачаад тавьсан байсан. Тэгээд над луу согтуу залгаад мессэж бичээд байсан. Манай компани өмнө нь панелийн үйлдвэрээ нүүлгэж байсан. Ариунболд, Гантулга, Дунбүрээ бас бид нар хамт нүүлгэсэн. Ариунболдын унадаг байсан Хүдэр гэх хүний машинаар очиж зөөсөн. Бид нар панелын үйлдвэр нүүлгэж байгаад үйлдвэрийн хашаанд үлдсэн байсан жоохон панелыг Гантулгад авбал ав гэж хэлсэн. Гэтэл Ариунболд хашааны том хаалга хийсэн бас оо барьсан байсан. Ариунболд вакум цонхны хамт манай компани хашаанд хүргэж буулгасан барилгын шат манай компанид ажиллаж байсан Дун бүрээ гэх залуу тэмдэг тавьж байсан тэмдэг нь байгаа. Ариунболд хэзээ авч ирж орхисон нь бүү мэд нэг өдөр ажил дээр вакум цонх, вакум цонхны хүрээ, барилгын шат зэргийг авч ирээд орхиод явсан байсан. Намайг Ариунболдын гэрийн хашаанд анх очиж зураг авахад Ариунболд манай компанаас авсан 1 ширхэг вакум цонх, 1 ширхэг вакум цонхны хүрээг хашаандаа барьсан байшиндаа суурьлуулаад хажуугаар нь хөөс шахсан байсан... гэх мэдүүлэг / хх-н 16-17, 124-128/, хохирогчийн мэдүүлэг шалгасан тэмдэглэл /хх 18-24, 129-132/,

Гэрч Х.Хүдэр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өмнө нь мэдээгүй байж байгаад “ТҮҮ БОЛД “ ХХК-н менежер Баасандорж надад хэлээд бид хоёр хамт Ариунболдын гэрт очсон. Тэгэхэд Ариунболдын гэрийн хашаанд баригдаж байгаа байшин байсан. Тэр байшингийн гадна талын цагаан хөөсөнцөр шахдаг хөөс зэрэг зүйлс “ ТҮҮ БОЛД” ххк-ийн эд зүйлс байна гэдгийг хараад мэдсэн. Мөн хашааны гадна талд Турк улсаас “ТҮҮ БОЛД” ххк-ийн захиалгаар ирсэн шүршдэг хөөсны лаац байсан. Бас амбаарт нь шахдаг хөөс, хөөсны буу гадна хөөс тогтоодог хадаас зэрэг зүйлс байсныг Баасандорж зургыг нь дарж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Гэрч Г.Бөхчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... намайг “ТҮҮ БОЛД” ХХК-д ажиллаж байх Ариунболд 4-5 удаа архи өгч байсан ихэвчлэн 0.33 л Хараа архи өгдөг байсан. Хариуд нь надаас ямар нэг юм хүсэж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд ямар нэгэн шат, вакум цонх, барилгын шат зэрэг зүйлсийг авч ирж өгч байгаагүй... гэх мэдүүлэг /хх-н 135-136/,

Гэрч М.Нурлан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Манай хашаанд амьдарч байхдаа барилгын янз бүрийн юм цуглуулаад хашаагаар энд тэндгүй хог болгочихсон байхаар би хөөгөөд шахуу нүүлгэсэн. Би нүүж байхад байгаагүй дараа нь очиход нүүсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 137-138

Гэрч П.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Шат, цонх авч ирж өгсөн гэж дараа нь сонссон. Шатнуудыг бүгдийг нь цуг хураасан байгаа. Яаж “ТҮҮ БОЛД” ХХК-ны шат гэдгийг би ялгаж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-161-163/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоол  /хх-н 143/, “Тод үнэлгээ” ххк-ний 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 833 дугаар тайланд: Эд зүйлд хийсэн үнэлгээний нийт үнийн дүн 100.000 төгрөг гэж тогтоогджээ. Эд зүйлийн үнэлгээний дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 145-147/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол  /хх-н 53/, “Тод үнэлгээ” ххк-ний 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 528 дугаар тайланд: Эд зүйлд хийсэн үнэлгээний нийт үнийн дүн 4.169.726 гэж тогтоогджээ. /хх-н 54/, эд зүйл үнэлгээний дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-55-57/, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн “ Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай тогтоол” /хх-н 58/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 746 дугаар тайланд:  “ 2003 онд үйлдвэрлэгдсэн 2017 оны 10 дугаар сард Монгол улсад орж ирсэн “Хьюндай портер” машинд хийсэн нийт үнэлгээний дүн 6.800.000 гэж тогтооогджээ. /хх-н 59/, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 62/, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 63-65/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал /хх-н 67/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-н 69-71/,

Яллагдагч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр надтай Хүдрээ холбогдоод манай ажил эхлэх гэж байна. Чи ажиллах уу гэж надаас асуусан. Тэр үеэс эхлээд би “ТҮҮ БОЛД” ХХК-тай хамтран ажиллах болсон. БИ “ТҮҮ БОЛД” ХХК-ний хавтангийн зүсэлтийн үйлдвэрийн үлдэгдэл хэсгийг зөөж өгсөн мөн Цагаан даваа руу 2-3 удаа хог зөөж асгасан. Тэгээд “ТҮҮ БОЛД” ХХК-ний өрлөгийн ажлыг 2019 оны 06 дугаар сарын сүүл хүртэл хийсэн. Би Цогзолмаагийн хамт 2019 оны 10 дугаар сарын дунд хүртэл нийт 7 байшингийн пасадны ажил хийж дуусгасан. Энэ ажил хийж байх хугацаанд мөнгөний асуудал гарч цалин мөнгө өгөх асуудал үүсэж эхэлсэн. Ийм асуудал үүсэж эхлэхээр би “ТҮҮ БОЛД” ХХК-аас 2.8*1.8 м хэмжээтэй  вакум цонхны рам, 1.6* 1.2 м хэмжээтэй вакум цонх хоёрыг би цалингийн барьцаа болгож, эргүүлэн өгөх зорилготой авсан. Тэгээд тэрийгээ эргүүлээд 2019 оны 10 дугаар сарын дундуур авч очоод “ТҮҮ БОЛД” ххк-ийн хариуулд нэг төмөр шатны хамт хүлээлгэж өгсөн. “ТҮҮ БОЛД” ХХК-д туслахаар ажиллаж байсан. Түмээ гэх залуу надад эндээс 2 ширхэг цонх аваад гарчихгүй юу гэж санал болгоод надад машин дээр ачилцаж өгсөн. Үнэлгээний тайлангийн 4, 5 дахь заалтад заасан хөнгөн цагаан панел, цементен панел зэргийг би “ТҮҮ БОЛД” ххк-ийн зүсэлтийн үйлдвэрийн хогийг нь ачиж зөөсөн. Тэгээд хогон дотроос энэ жижиг панелуудыг авч хаалга болон 00-д хийсэн.  Би “ТҮҮ БОЛД”  ХХК-ийн хашаанаас авсан том вакум цонхны хүрээ, жижиг вакум цонх, нэг япон шат зэргийг би 2019 оны 10 дугаар сарын дундуур “ТҮҮ БОЛД” ХХК-ний манаач нэрийг нь санахгүй байна. Жоошваа гэх хочтой хүнд хүлээлгэн өгсөн. Тэр япон шат минийх байсан... гэх мэдүүлэг /хх-н 25-27, 74-75/,

Яллагдагч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би анх "Түү болд" ХХК-д 2018 оны 09 сараас 10 сарын хооронд 1 cap ажиллаад ажлаас гарсан. Буцаад "Түү болд" ХХК-д 2019 оны 06 дугаар сараас эхлээд мужаанаар ажилладаг байсан. 2019 оны 08 дугаар сараас дундуур Ариунболд гэх залуутай танилцсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын сүүлээр байсан байхаа одоо яг сайн санахгүй байна нэг өдөр ажил дээрээ байж байтал намайг Ариунболд дуудаж байна гэхээр нь барьж байсан барилга дээр нь очтол Ариунболд надаас тэнд байсан вакуум цонхны үнийг асуусан, би мэдэхгүй байна гээд яваад өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Ариунболд надтай таараад танай өрөөнд орий гээд Ариунболд, Цогзолмаа, Тулгаа гэх залуу бид 4 манай өрөөнд орсон. Тэгээд Цогзолмаа миний төрсөн өдөр болж байгаа гээд 0,75л /нэрийг нь сайн санахгүй байна/ архи гаргаж ирээд Ариунболд, Тулгаа, Цогзолмаа бид нар уусан. Би нэлээд согтсон байсан. Ариунболд манай өрөөнд байсан шуудайтай багажийг хараад "та энэ багажийг авах гэж байгаа юм уу, би машинд оруулчих уу та дараа надаас авчих гэсэн" тэхээр би хэрэггүй би авах гээгүй байна гэж хэлсэн. Тэгсэн Ариунболд нөгөө шуудайтай багажийг машиндаа оруулаад тавьчихсан байсан. Би бие засах гэж байгаад Ариунболдын машинаас шуудайтай багажаа буцаагаад өрөөндөө оруулсан. Тэгээд байж байгаад Ариунболд бид 2 үлдсэн байсан ба жоохон архи байхаар хувааж уусан. Тэгээд сууж байтал Ариунболд надад хандаж "Түмээ ахаа нөгөө цонхыг авчих уу" гэхээр би боль гэсэн чинь Ариунболд яадаг юм бэ авчий гэсэн. Тэгээд харуулын байрнаас баруун тийш 100 орчим метр зайд Ариунболдын машины байсан ба Ариунболд бид хоёр нэг ширхэг том вакуум цонхны хүрээ /шилгүй/ өргөөд торон хашааны завсраар гаргаж машинд ачсан. Тэгээд би өрөөндөө очоод унтсан. Маргааш өглөө нь Тулгаа ажилдаа ирэхээр би "Чи яагаад намайг орхиод явчихсан юм бэ гэсэн" чинь Тулгаа чи согтоод тасарсан байхаар орхиод явсан гэж хэлсэН.А бид хоёрыг барилгын хашаанаас вакуум цонх ачсан талаар өөр хэн нэгэн мэдээгүй байхаа. Манаач хаана байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Цонх ачсаны маргааш өглөө нь би босоод харуул дээр очиход харуул Бөхөө ах надад "чамаас аймаар архи үнэртэж байна чи уусан юм уу" гэж асуусан. Тэхээр нь би харин тийм ээ өчигдөр уугаад энд хоночихсон байна гэж хэлсэн. Тэгсэн чинь харуул өвгөн "өчигдөр Ариунболд надад нэг шил архи өгсөн тэрийг уугаад би бас сайхан амарсан байна, одоо жоохон үлдсэн байна чи уух уу" гэж надаас асуусан би уухгүй гэж хэлсэн. Тэр орой харуулд бас архи өгсөн юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-н 83-86/, Яллагдагч Н.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 87/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 94/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 100-105/, яллагдагч Д.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 110/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ххн 113/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.А, Д.Т нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Түү Болд” ХХК-ны барилгын талбай дээрээс шилтэй жижиг вакум цонх 1 ширхэг, том вакум цонхны хуванцар хүрээ 1 ширхэгийг машин механизм ашиглан, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.830.308 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүгдэгч Н.А, Д.Т нар бүлэглэн 2019 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Түү Болд” ХХК-ны барилгын талбай дээрээс шилтэй жижиг вакум цонх 1 ширхэг, том вакум цонхны хуванцар хүрээ 1 ширхэгийг машин механизм ашиглан, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.830.308 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

          Хохирогч Т.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....өрлөг болон гадна хөөсөн пасадны ажил хийж байсан барилгын Ариунболд гэх залуу барилгын дээр ажиллах байх хугацаандаа барилгын талбай дээрээс цонх, хар замаск, цемент, цагаан хөөс, төмөр гэх мэт барилгын материал хулгайлсан байсан. Манай барилга дээрээс бага багаар эд зүйлс алга болоод байсан бид нар Ариунболдыг гэж сэжиглээд явдаг байсан. Тэгж байгаад 2019 оны 10 дугаар сарын дундаас хойш ажилдаа ирэхээ болсон. Тэхээр би Баянзүрх дүүрэг Дарь эхэд байдаг гэрт нь очиход манай барилгын талбай дээрээс алга болсон хөнгөн цагаан хавтангаар хашааны хаалга хийсэн, барилгын талбай дээрээс алга болсон том жижиг 2 цонхыг байшиндаа хийсэн, шахдаг хөөс, цагаан хөөс, 10х10мм квадрат, төмөр. приус мод, сапуд тулгуур төмөр, гөмөр шат, зэрэг эд зүйлсээр байшин барьсан байсан. Би эдгээр зүйлсийг баталгаажуулаад зургийг нь дарсан байгаа. Тэгээд Ариунболдтой уулзахад "намайг уучлаарай гэж хэлсэн" өөр юм яриагүй. Намайг гэрт нь очоод барьж байсан байшингийнх нь зургийг авсны дараа манай ажил дээр 2 ширхэг цонх, төмөр япон  шат зэргийг аваачаад тавьсан байсан. Тэгээд надруу согтуу залгаад, мэссэж бичээд байгаа...,  Манай барилгын талбай дээр хяналтын камер байхгүй байсан, саяхан талбай дээр камер тавьсан..., Орой ажилчид тарахаар Ариунболд ажил дээр үлддэг байсан. Тэгээд бид нарыг, явсанаас хойш 5-10 минутын дараа ажлаас буусан байсан. Бас барилгын ажилчид Ариунболдыг харуулд архи авч өгдөг байсан талаар ярьдаг байсан. Барилгын талбай дээр портер маркийн машинтай ирдэг байсан. Ариунболд манай барилга дээр нэг эмэгтэйтэй хамт ажилладаг байсан, бас тухайн үед манайд ажиллаж байсан харуул зэргийг шалгуулмаар байна..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

                 Гэрч Х.Хүдэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ариунболд, Цогзолмаа нар "Түү болд" ХХК-д ажилладаггүй. Би "Түү болд" ХХК-с гэрээ хийж ажил аваад, цааш нь барилгад олж хийлгэдэг байсан. Ариунболд Цогзолмаа нар нь надтай харилцан тохиролцоод ажил гүйцэтгэдэг байсан. Ажил хийсэн мөнгөө би "Түү болд" ХХК-с аваад Ариунболд, Цогзолмаа нар луу шилжүүлдэг байсан..., Миний хувьд Ариунболд, Цогзолмаа нарт өгөх цалингаа бүгдийг нь өгсөн, ямар нэгэн өр, авлаганы асуудал байхгүй. 500,000 төгрөгийн асуудал байж магадгүй нэг ажил хийж гүйцэтгээд 500,000 төгрөг нэмж надаас нэхээд байгаа өөр асуудал байхгүй..., Би өмнө нь мэдээгүй байж байгаад "Түү болд" ХХК-н менежер Баасандорж надад хэлээд бид хоёр хамт Ариунболдын гэрт очсон. Тэгэхэд Ариунболдын гэрийн хашаанд баригдаж байгаа байшин байсан. Тэр байшингийн гадна талын цагаан хөөсөнцөр, шахдаг хөөс зэрэг зүйлс "Түү болд" ХХК-н эд зүйлс байна гэдгийг хараад мэдсэн. Мөн хашааны гадна талд Турк улсаас "Түү болд" ХХК-н захиалгаар ирсэн шүршдэг хөөсний лааз байсан. Бас амбаарт нь шахдаг хөөс хөөсний буу гадна хөөс тогтоодог хадаас зэрэг зүйлс байсныг Баасандорж зургийг нь дарж авсан байгаа..." гэх мэдүүлэг / хх-н 41-42/,

Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ариунболд бид 2 үлдсэн байсан. Ариунболд надад Түмээ ахаа би вакум цонх авмаар байна гэсэн тэхээр нь би боль яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд цааш нь юу болсон талаар сайн санахгүй ухаан санаа орж гараад байсан. Ариунболд машинаа хашааны гадна талд тавиад бид 2 нэг том цонх өргөөд төмөр хашааны завсраар гаргаад Ариунболдын унадаг байсан Портер маркийн машинд ачсаныг бүдэг санаж байна. Би Ариунболдыг ажлаа хийж байна гэж бодоод цонхыг өргөж өгсөн, би Ариунболдыг хулгай хийж байна гэж бодоогүй, хэрэв хулгай хийж байсан бол өргөж өгөхгүй байсан ..." гэх мэдүүлэг / хх-н 38, 116 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Аын мөрдөг шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын дунд үеэр " Түү Болд" ХХК-ны хашаанаас том вакум цонхны хүрээ, жижиг вакум цонх зэргийг тухайн үед миний унаж байсан Хүдрээ гэх хүний портер маркийн машинаар ачиж явсан. Энэ цонхыг авахад надтай хамт "Түү Болд" ХХК-ны мужаан Түмээ ах байсан. Цонх авах санааг Түмээ ах гаргаж байсан, би байшиндаа хийх цонхыг олсон байсан тэгэхэд Түмээ ах  надад чи энэ цонхнуудаас 2 цонх аваач гэхээр нь  би авсан юм.  Цонх авах үед Түмээ ах согтуу байгаагүй, цонхыг барилгын хашаанаас машинд ачиж өгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 74/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.А, Д.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

Иймд Н.А, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч М.Хувцагаан шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Д.Т нь Н.Аыг хулгай хийж байгааг мэдээгүй, машинд ачилцаад өг гэхээр нь зөөлцөж ачиж өгсөн, хэрэв хулгай хийж байгааг мэдсэн бол зөөж өгөхгүй байсан гэж мэдүүлсэн. Иймд Д.Т нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

Учир нь мөрдөн шалгах ажилгааны үед шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...Түмээ гэх залуу надад эндээс 2 ширхэг цонх аваад гарчихгүй юу гэж санал болгоод надад машин дээр ачилцаж өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Ариунболд машинаа хашааны гадна талд тавиад бид 2 нэг том цонх өргөөд төмөр хашааны завсраар гаргаад Ариунболдын унадаг байсан Портер маркийн машинд ачсаныг бүдэг санаж байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 38, 116 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Т нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохиролыг төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хавтаст хэргийн 58-59 дүгээр талд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай Портер” маркиийн улсын УБЭ 32-63 дугаартай машиныг “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр 6.800.000 төгрөг гэж үнэлгээ хийгдсэн байх тул шүүгдэгч Н.Аоос 6.800.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А, Д.Т нар хохирогч Т.Баасандоржид эд зүйлийг нь буцаан өгсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Д.Т, Н.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Н.Аыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Д.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.А, Д.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Н.А, Д.Т нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэр хэсгийн 1.3-д зааснаар Н.Аоос 6.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.А, Д.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.А, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН