Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин суух, овогт Э

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин байрлах, “ТФ” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5520169/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод оршин суух У

 

Хариуцагч: Улаанбаатар  оршин байрлах, “МГ” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5520169/ нарт холбогдох,

 

“3,071,650,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Т, нэхэмжлэгч “ТФ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Т, түүний өмгөөлөгч П.О, П.Б, хариуцагч болон төлөөлөгчН.У, түүний өмгөөлөгч Ж.Т, нарийн бичгийн даргаар С.Цэвэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ТФ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““ТФ” ХХК болон Б.Э бид нар “МГ” ХХК,Н.У нараас гэм хор учруулсны хохирол болох 3,071,650,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг урьд нь гаргасан билээ.

Тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрүүгийн 201201011632 дугаартай хэрэгт яллагдагчН.У нь “ТФ” ХХК болон иргэн Б.Эийн 4,310,669,265 төгрөгийн эд хөрөнгүүд болон эрхүүдийг хууль бусаар авч гэм хор учруулсан болохыг тогтоож, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны 289 дугаартай, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай тогтоолуудад үндэслэгдсэн юм.

Уг нэхэмжлэлийн шаардлагын дагуу иргэний хэрэг үүсгэгдэн хянагдаж байх хугацаанд тус эрүүгийн хэргийг дээд шатны прокурор болох Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Э татан авч хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ уг асуудлыг иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Иймд бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд “МГ” ХХК,Н.У нараас гэм хор учруулсны хохирол болох 3,071,650,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, иргэнН.У болон “МГ” ХХК-иас “ТФ” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулж, компанийн өмчлөх эрхийг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол болох нийт 3,071,650,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “ТФ” ХХК нь импортоор хүнд даацын тээврийн хэрэгсэл оруулж ирж худалдан борлуулдаг байсан. 2012 оны 12 дугаар сарын байдлаар өөрийн компанийн гаалийн баталгаат агуулахад 32 ширхэг хүн даацын машин механизмуудаа хадгалж байх хугацаанд эрүүгийн 201201011632 дугаартай хэрэгт холбогдуулан цагдаа, прокурорын байгууллагаас битүүмжлэх тогтоолын дагуу дээрх машины механизмуудыг битүүмжилж, хэрэг эцэслэн шийдэгдтэл зарж борлуулахгүй хадгалах үүргийг өгсөн байдаг. ГэтэлН.У нь эд хөрөнгө битүүмжлэгдсэн үед болон “ТФ” ХХК-ийн хуурамч бичиг баримт үйлдэн шилжүүлсэн авсан үедээ иргэнН.У болон “МГ” ХХК-ийн өмч болох тус тээврийн хэрэгслүүдийг захиран зарцуулах ямар ч хууль ёсны эрх байхгүй байж хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулж компанийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчин компанид 3,041,650,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн компанийн өмч болох Лексус 470 маркийн УНА 06-09 улсын дугаартай автомашиныг мөн зарж борлуулж компанид 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу компанид 3,071,650,000 төгрөгийн хохирол учруулсан хариуцагч нараас дээрх хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “”ТФ” ХХК болон иргэн Б.Э бид нар “МГ” ХХК,Н.У нараас 3,071,650,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг урьд нь гаргасан билээ.

Тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрүүгийн 201201011632 дугаартай хэрэгт яллагдагчН.У нь иргэн Б.Э миний хувьцаа эзэмшдэг “ТФ” ХХК 3,071,650,000 төгрөгийн эд хөрөнгүүд болон эрхүүдийг хууль бусаар авч хохирол учруулсан байдаг.

Одоо миний бие нь “ТФ” ХХК-ийн хувьцааны 10 хувийг эзэмшдэг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Тд “ТФ” ХХК-г төлөөлөн бусдаас учруулсан хохирлоо шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхийг өгсөн” тул миний бие цаашид нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй гэж үзэж байна.

Учир нь хувь иргэн надад хохирол учраагүй харин миний хувь эзэмшдэг “ТФ” ХХК-д хохирол учруулсан гэж үзэж байгаа тул миний бие нэхэмжлэлээсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар татгалзаж байна. Цаашид “ТФ” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Ц.Т шүүхэд хохирлоо барагдуулахаар оролцох болно.” гэв.

 

Нэхэмжлэгч “ТФ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч нар тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан нь 2006 онд байгуулагдаад түүнээс хойш бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. 2010, 2011, 2012 онуудад Хятад улсын “Экс Жи Эм” ХХК-иас хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмж импортоор оруулж ирж борлуулдаг компани байсан. Компанийг үүсгэн байгуулагч Б.ЭтэйН.У хамтран амьдарч байсан. Хамтарч амьдарч байсан болохоос компанийг ямар нэгэн төлөөлөх ямар нэгэн эрхгүй хүн байсан. Албан ёсоор төлөөлөх эрхгүй хүн. Компанийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч, өөрөө захирал болж, техник хэрэгслийг өөр компани руу буюу өөрийнхөө байгуулсан компани руу шилжүүлж, “ТФ” ХХК-д хохирол учруулсан. Энэ талаар цагдаад шалгуулан явж байсан. Тэр үед шалгаж байсан мөрдөн байцаагч эд, хөрөнгө, техник, төхөөрөмжийг битүүмжилсэн. Тэрийг битүүмжилсэн дугаар, хэрэг байдаг. Тэрийг бүгдийг нь бусдад шилжүүлсэн. Өөр эд хөрөнгө байдаг тэрийг өөр газраар шийдүүлж байгаа. Энэ гаргасан нэхэмжлэл дээр тухайн үед битүүмжилсэн байсан 32 техник болох төхөөрөмжийн үнийг нэхэмжилж байна.

2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээгээр Б.Эийн гарын үсгийг хуурамчаар зурж,Н.У нь “ТФ” ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, “ТФ” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан юм. Захиран зарцуулахдаа гааль дээрх 32 хүнд даацын автомашиныг бусдад шилжүүлэхээр автотээврийн газар уламжилж, уг хүсэлтийн үндсэн дээр БНХАУ-аас оруулж ирсэн машин механизмууд нь бусдад шилжсэн байдаг. 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэж эдгээр эд хөрөнгийг битүүмжилж, шинжээч 2015 томилогдож хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр Б.ЭээсН.Ут олгогдсон Эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан гарын үсэг нь Б.Эийн гарын үсэг биш гэдэг нь тогтоогдсон. 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ гэж хууль бусаар, бусдын зөвшөөрөлгүйгээр хуулийн этгээдийг өөрийн эзэмшилд авснаар, эдгээр хөрөнгийг захиран зарцуулсан үйл ажиллагаа болсон юм. Шинжээчийн дүгнэлтээр энэ үйл явдал нь тогтоогддог. Шинжээчийн дүгнэлт гарч, эрүүгийн хэрэг үүсгэгдээд, эд хөрөнгийг битүүмжлэн, эрүүгийн хэрэгт хөрөнгө битүүмжилсэн тогтоол үйлдсэн байхад 2013, 2014, 2015 онуудад бусдад шилжүүлсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан Б.Эийн хүсэлтийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1126 тоот Улсын ерөнхий бүртгэлийн газрын даргын тушаалаар Б.ЭН.Ут “ТФ” ХХК-ийг шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон байдаг. Тэгэхэд 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэл хүчингүй болж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэгдсэн байтал “ТФ” ХХК-ийн бланк, тэмдгийг ашиглан, захиралН.У гээд эдгээр арлын дугаартай, бүгдийг нь нэрлэн заахад жагсаалтыг гаалийн мэдүүлэг, бүртгэлийн маягтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Тухайлбал, сая ярилаа бүртгэл нь хэзээ хүчингүй болсон бэ гэхээр 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, эд хөрөнгийг битүүмжлэх, өөртэй чинь холбоотой гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүсгэж, эдгээр эд хөрөнгийг захиран зарцуулж болохгүй шүү гээд эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдсэн байхад 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авто ачигчийг “Тайгам алтай” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаад, шилжүүлсэн байдаг. Энэ нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйд заасан 56.1.8-д заасны дагуу бусдад шилжүүлж байгаа үйлдэл нь хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх тул бид энэнээс үр дагаврыг нь шаардаж байгаа. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байна, улсын бүртгэлд “ТФ” ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд байж бусдад шилжүүлсэн байх тул 3,071,650,000 төгрөгийг шаардаж байна. Үнэлгээ бол эрүүгийн хэрэгт шалгагдаад, шинжээч томилуулж авсан үнэлгээ юм. Нэгэнт хүчин төгөлдөр бус байх хэлцлээс гарч байгаа үр дагавар нь хүчин төгөлдөр бус байх боловч машин механизмаа буцаан авах боломжгүй, бусдад шилжүүлсэн байгаа болохоор мөнгийг нь нэхэмжилж байгаа. Хамтран амьдарч байсан, хүүхдийг нь төрүүлсэн гэдэг үндэслэлээр тайлбарладаг. Хамт амьдарч байгаа хүний гарын үсгийг хуурамчаар зурж, өөртөө шилжүүлж авснаар өмчлөх эрх үүсэж байгаа гэж үзэж байгааН.Уийн буруу. Б.Э хувьцаагааН.Ут шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, мэдээгүй байхад шилжүүлсэн нь холбогдох нотлох баримт байдаг. Техник хэрэгслүүдийн жагсаавал:

  1. XJ951 маркийн авто ачигч 2 ширхэг-110.175.000 төгрөг гаалиар орж ирсэн он сар нь 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдөр,

Бүх 17 ширхэг авто ачигчийн үнэ нь нийт 1.872.975.000 төгрөг,

  1. XJMA маркийн Хово хүнд даацын машин 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 104.000.000 төгрөг, нийт 208.000.000 төгрөг,
  2. Хово290 шатахуун тээвэрлэгч 6 ширхэг, нэг бүрийн үнэ нь 133.100.000 төгрөг, нийт 678.600.000 төгрөг,
  3. Хово маркийн 8х6 тэнхлэгтэй хүнд даацын автомашин 1 ширхэг 113.100.000 төгрөг,
  4. Хүнд даацын чиргүүл 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 79.537.500 төгрөг, нийт 159.075.000 төгрөг,
  5. Лексус 470 /Lexus 470/ маркийн автомашин 1 ширхэг, 30.000.000 төгрөг,

Нийт 3.071.650.000 төгрөгийгН.Уээс гаргуулж өгнө үү.

“МГ” ХХК-иас татгалзаж байна.Н.У нь “МГ” ХХК нэг хувьцаа эзэмшигчтэй компани. Манай эд хөрөнгө энэ компанид орсон байж магадгүй гэдэг үүднээс “МГ” ХХК-ийг хариуцагчаар татсан. ОдооН.Уээс нэхэмжилж байна” гэв

 

ХариуцагчН.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Уранчимэг би Б.Этэй 2006 оны 01 дүгээр сараас 2012 оны 08 дугаар сарын хооронд хамтран амьдарч байсан. Үүнийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1829/ч тоот шийдвэрээр тогтоосон.

Би түүнийг шүүх, цагдаа, өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэхэд нь 57,500,000 төгрөгийн туслалцаа үзүүлж байсан бөгөөд тэр цагаас бид танилын холбоотой явж байгаад хамтран амьдарч улмаар бидний дундаас 1 хүүхэд төрсөн.

Миний хувьд 1992 оноос оёдлын үйлдвэр, уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн худалдаа, экспорт, импорт, үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа, зочид буудал, баар, ресторан, тээвэр зууч зэрэг олон салбарт 20 гаруй жил тасралтгүй бизнес эрхэлж, өөрийн нөр их хөдөлмөрийн үр дүнд ихээхэн хэмжээний эд хөрөнгө бий болгосон байсан.

Биднийг хамтран амьдарч байх хугацаанд охин Эрдэнэбилэгийн Ариунзаяа нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд миний хувьд 2006 оноос жирэмсэн, улмаар 2007 оноос хойш нярай, хөхүүл хүүхэдтэй байсан тул албан ёсоор гэр бүл болоогүй ч өөрийн нөхөр, хүүхдийнхээ эцэг тул итгэн Б.Эт өөрийн бүхий л эд хөрөнгө, бизнес, компаниудын үйл ажиллагааг даатган, улмаар түүний нэр дээр хүртэл компани байгуулан өгч үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл Б.Э нь түүнийг ямар амьдралтай, хүнд хэцүү нөхцөлд байхад нь тулж дэмжиж, итгэж найдаж өдий зэргийн хэмжээнд хүргэсэн миний ачийг үл тоон атгаг шунал агуулж явсан байдаг.

Ингээд ил, далд хэлбэрээр, элдэв арга мэх хэрэглэн миний эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, зарж борлуулан ашиг олох, улмаар тэгж олсон мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн, өөрт нууц хөрөнгө бий болгох зэргээр байнга ажиллаж байсан байдаг бөгөөд Б.Э нь намайг багагүй хэмжээний хөрөнгөтэйг мэдэж байсан тул анхнаасаа бодлого зорилго, нарийн төлөвлөгөөтэйгээр миний эд хөрөнгөд эзэн суух зорилгоор налтай ойртон дотносож, хамтран амьдарсан байсан.

Улмаар 2012 оноос түүний дээрх бүх хар санаа, зорилго, хийсэн үйлдлүүд ил болж ирсэн тул тэрээр надтай хамт амьдрахаас зугтаж явсан бөгөөд энэ хугацаанд бий болсон бүхий л эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор бидний хамт амьдарч байх хугацаанд хийгдсэн алдаа, дутагдалтай талуудыг ашиглан түүнд итгэн нэр дээр нь бүртгэгдсэн байсан эд хөрөнгүүдийг нэг мөсөн өөрийн болгох, эсхүл өөрийн нэр дээр байгаа байдлыг ашиглан өөрийн нэрээс түр хугацаагаар бултуулахаар бусдад хэлбэр төдий шилжүүлэх, эсхүл бусдад өндөр үнээр зарж борлуулан хөрөнгөжих зэргээр хөдөлгөөнд оруулж эхэлсэн.

Учир нь 2012 оноос бид тусдаа амьдрах болсноор эд хөрөнгүүдийн маргаан үүсч эхэлсэн бөгөөд эрүү, иргэн, захиргааны маш олон хэргүүд үүссэн тул Б.Э нь тэдгээр хэргүүд шийдвэрлэгдэхээс өмнө түүний нэр дээр бүртгэгдсэн миний эд хөрөнгүүдийг үрэн таран хийх, өөрийн нэрээс түр холдуулах олон арга заль хэрэглэж эхэлсэн.

Миний хувьд ч гэсэн өрх толгойлсон, 2 хүүхдийн эх хүний хувьд өөрийн болоод үр хүүхдүүдийнхээ ирээдүй, амьдралын баталгааг хангах, өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон бүхнээ бусдын атгаг санаа, арга залинд алдахгүйн тулд 2012 оноос хойш өнөөдрийг болтол энэ олон жилийн хугацаанд цагдаа, шүүхийн байгууллагаар хангалттай явж байгаа бөгөөд маш их хэмжээний доромжлол, дарамт, гүтгэлгийг тээж яваа юм.

Н.Уранчимэг, Б.Э бид хамтын амьдралтай байх хугацаандаа “ТФ” ХХК-ийг оролцуулаад олон хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, мөн олон тооны газар болон үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүдийг бий болгосон байдаг. Үүнд одоо нэхэмжлэл гаргаад байгаа “ТФ” ХХК ч өөрөө хамаарна.

Ингээд бидний хооронд эд хөрөнгийн маргаан үүсч, 2012 оны сүүлчээс тусдаа амьдрах болсноор цагдаа болон шүүхээр олон тооны хэрэг маргаанууд үүсэж шалгагдсан.

ТодруулбалН.У би 2012 оны сүүлчээс хойш өнөөдрийг болтол дараах байдлаар шүүхэд хандаж эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх, өөрийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар хандаж ирсэн.

Үүнд: Шүүхэд хандсан үйл явдалН.У би 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд Б.Эт холбогдуулан нэхэмжлэл гарган хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгүүдийн талаарх /”ТФ” ХХК хамаарна/ маргаан үүсгэсний дагуу иргэний хэрэг үүсгэсэн.

Б.Эийн нэр дээрх бүхий л эд хөрөнгүүд зөвхөн иргэнН.У би болоод миний 2 охины өмч хөрөнгө юм.

“ТФ” ХХК-ийн тухайд гэвэл би уг компанийг өөрөө үүсгэн байгуулж, өөрөө удирдан бүхий л үйл ажиллагааг явуулж байсан. Зөвхөн Б.Эийн нэр дээр л үүсгэн байгуулсан юм.

Тодруулбал би 2005 оны сүүлээр “ТФ” ХХК-ийн оноосон нэр буюу нэрийн баталгаажуулалтын хуудсыг авсан байсан бөгөөд үүсгэн байгуулах шийдвэр, эхлэлтийн тайлан баланс зэрэг бүхий л зүйлийг бэлдсэн байсан. Гагцхүү тухайн үед өөрийн бизнес, шүүхийн маргаанаас шалтгаалан өөрийн нэр дээр үүсгэн байгуулах боломжгүй байсан тул Б.Эийн иргэний үнэмлэхийг барьж очин, түүний нэрээр байгуулж байсан. Тэр үед Б.Э нь ганц худагт шоронд хоригдсон байсан юм. Би энэ талаараа тогтоолгохоор шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа юм.

Ингээд дараах хэдэн зүйлд та анхаарал хандуулж өгнө үү.

А. Эргэлзээтэй, тодорхойгүй нөхцөл байдлууд:

1. “ТФ”  ХХК-ийн өмч юм бол яахаараа бусдын нэр дээр байгаа эд хөрөнгийг “МГ” ХХК,Н.У нь бусдад зарж борлуулж чаддаг юм,

2.Зарсан юм бол хэнд, хэдэн төгрөгөөр зарсан юм,

3.Үүнийг нотлох баримт нь хаана байна,

4.Хэзээ зарсан,

5.Нэг бүр нь ямар үнэтэй эд хөрөнгө болох, нэхэмжлэлийн үнийн дүн яаж гарч ирсэн гэхчлэн үнэхээр тодорхойгүй, үл бүтэх зүйлээр намайг шүүхэд өгч, чирэгдэл учруулж байгаад би гомдолтой байна.

Б. Хэрэгсэхгүй болсон хэргийн мэдээлэл ашиглаж байгаа тухайд:Б.Э нь хамт амьдарч байх хугацаандаа эхнэрН.У намайг зодож гэмтээсэн тул би түүнийг цагдаад өгсөн юм. Энэ нь дээрх эд хөрөнгүүдийн маргаанаас шалтгаалсан бөгөөд цаг хугацаа нь ч давхцан таарсан.

Гэтэл Б.Э нь сөргүүлэн намайг эд хөрөнгө авсан гэдэг асуудлаар цагдаад өгч бүтэн 4 жил орчмын хугацаанд намайг асар ихээр дарамталж, чирэгдүүлсэн.

Энэ бүхний эцэст хууль, үнэн гэж байдаг нь ялж, иргэн надад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд би гэмт хэрэгт гүтгүүлэн чичлүүлж, нэр төр, эд хөрөнгө, үнэ цэнэтэй бүхнээрээ хохирсон. Өөрөөр хэлбэл Б.Э биш би хохирсон.

Гэтэл огт гэмт хэрэг гараагүй, гэмт хэрэг биш гэж үзэн хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэгт авагдсан хэдэн баримтыг шал өөр зорилго, зарчмаар хэрэгждэг иргэний хэргийн ажиллагаанд авч ирж, нотлох баримт болгохоор оролдож, шүүхээр битгий хэл прокурор ч гэмт буруутай гэж үзээгүй байхад намайг буруутан мэтээр тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь Үндсэн хууль болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан гэм бурууг шүүх тогтоох, шүүх тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй үндсэн зарчмыг зөрчиж байна.” гэжээ.

 

ХариуцагчН.У шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч тайлбартаа: “Энэ нэхэмжлэлтэй холбоотойН.У, Б.Э, “ТФ” ХХК-ийн харилцаа хамаарлыг хэлэх хэрэгтэй байх.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Ц.Т үйл явдлыг товч тодорхой дурдсан. 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэнН.У нь иргэн Б.Эийн гарын үсгийг хуурамчаар зураад, компанийн эрхийг шилжүүлж аваад, 32 техникийг бусдад шилжүүлсэн, энэнээс болж бид нар хохирсон гэдэг тайлбар хэлж байна. Энэ талаар нотлох баримтаа Эрүүгийн хэрэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж өмгөөлөгч хэлж байна. Ямар эрүүгийн хэргээр шийдвэрлэгдсэн гэдэг асуудал гарч ирж байна. Баримтуудыг үзэхээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар Бадарч прокурорын тогтоол байна.

Улсын бүртгэлийн газрын тушаал, шинжээчийн дүгнэлт байж болно. Тэр шинжээчийн дүгнэлт хаана байгаа вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэр шинжээчийн дүгнэлтийг хаана байгааг олохын тулд эрүүгийн хэрэг рүү орох шаардлагатай болно. Эрүүгийн хэрэг дээрээс авчирч өгсөн шинжээчийн дүгнэлт байна. Тэр эрүүгийн хэрэг чинь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолтой эрүүгийн хэргийг ярих ойлголт байхгүй болсон. Яагаад боломжгүй болсон гэхээр Улсын ерөнхий прокурорын туслах Сагсай гэж прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/04 тогтоол байгаа. Тэр эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаад н.Эрдэнэбат гэдэг прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

Гэмт хэрэг биш гэдэг үндэслэлээр нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Эрдэнэбат прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэр тогтоол эрүүгийн хэргийг Эрдэнэбат прокурор бүхэлд нь дүгнэсэн байдаг. Ерөөсөө гэмт хэрэг гэдэг ойлголт байхгүй байна,Н.У гэмт хэрэг үйлдээгүй байна гэж дүгнэсэн байдаг. Б.Эт 3.071.650.000 төгрөгийн хохирол учруулаагүй байна. Ингэж асуудлыг шийдсэн байдаг. Тэр эрүүгийн хэрэгт “ТФ” ХХК, Ц.Т оролцогч биш. “ТФ” ХХК-д тэр эрүүгийн хэргийг ярих эрх байхгүй. Тэр эрүүгийн хэрэгт хохирогч нь иргэн Б.Э, сэжигтэнН.У байсан. Тэр хэрэгт “ТФ” ХХК оролцогч биш. Эрүүгийн хэрэг дээр байгаа шинжээчийн дүгнэлтийг авчирч ярьж байна. Эрдэнэбат прокурорын тогтоол байна гэдэг чинь тэр эрүүгийн хэрэгт байгаа бүх прокурорын тогтоолыг хүчингүй болгож байна. Тэр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хийгдсэн ажиллагаа энэ тогтоолоор ямар ч эрх зүйн ач холбогдолгүй, үр дагавар үүсгэхгүй байна. Тийм шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна уу гэж байна. Хүлээн зөвшөөрч байна. Ийм маягаар нотлох баримтыг тайлбарлаж байна.

Хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг шилжүүлж авсан байна, тэгээд бид 495.1-ээр нэхэж байна гэсэн. Иргэн хуулийн этгээдийг төлөөлөхөд, иргэн иргэнийг төлөөлөхийг Иргэний хуульд хуульчлагдсан.Н.У заавал “ТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал юм уу төлөөлөх эрх бүхий этгээд гэдгээ улсын бүртгэлд бүртгэгдэж байж төлөөлнө гэдэг хязгаарлалт Иргэний хуульд байхгүй. Хуулийн этгээдийг гүйцэтгэх захирал нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Компанийн тухай хуулиар улсын бүртгэлд бүртгэгддэг. Компанийн хуулиас гадна Иргэний хууль гэдэг ойлголт байдаг. Иргэний хуулиар заавал улсын бүртгэлд бүртгэгдэхгүйгээр итгэмжлэл гэж юм аваад төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх боломж хуулийн хүрээнд үүссэн байдаг.Н.У гэдэг хүнд ийм байдлаар эрх олгогдсон байдгийг 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06/42 дугаар Б.Эийн тушаал, бас “ТФ” ХХК-ийн захирлын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/56 дугаар итгэмжлэл, Б.Э гарын үсэг зурсан. Ийм итгэмжлэлүүдээрН.У үйл ажиллагаа явуулж, “ТФ” ХХК-ийн техникүүдийг шилжүүлэх тухай албан бичгүүдийг Автотээврийн үндэсний газарт гаргаж өгсөн албан тоот дээр гарын үсэг зурсан байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэл нь 3 жилийн хугацаатай байдаг. ИргэнН.Уийг эрх бүхий байх хугацаандаа үйлдэл хийсэн байна гэж ойлгож байна. 

Эрүүгийн хэргийн оролцогч нь сая нэхэмжлэлээсээ татгалзаад гараад явсан. “ТФ” ХХК нь эрүүгийн хэргийн оролцогч биш учир эрүүгийн хэрэгт нотолсон гэж ярих нь утга учиргүй болсон гэж харж байна. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байгуулсны үр дүнд бид хохирсон гэж тайлбарлаж байна. Хэн хүчин төгөлдөр хэлцэл гэж тогтоосон, хэлцэл нь хаана байна гэдэг асуудал байна. “ТФ” ХХК өмчлөгч нь юм бол энэ хэлцлүүдийг олж ирэх боломж байна. Хэлцлийг олж ирсний дараа хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоох хэрэгтэй. Хүчин төгөлдөр бус гэж тогтоох эрхийг иргэн болон хуулийн этгээд эдлэх эрхгүй. Дурын хүссэн хэлцлээ хүчин төгөлдөр бус гээд үр дагаврыг нь хүлээн зөвшөөрөхгүй яваад байж болохгүй. Эрх бүхий байгууллага, шүүхэд нэхэмжлэл гаргаад тогтоож байж хүчин төгөлдөр бус хэлцэл гэж ярих боломжтой болдог.Н.У тэр 32 техникийг бусдад шилжүүлсэн юм бол хэлцэл нь алга, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй.

Н.Уранчимэгээс 3 их наяд төгрөг нэхэж болно, 3 төгрөг нэхэж ч болно. 3.000.000.000 төгрөгийг нотолсон баримт нь хаана байна гэдэг асуудал байна. “ТФ” ХХК нь ийм эд хөрөнгөтэй байсан юм байна, тэрийг ньН.У зарсан юм байна, зарсан нийлбэр дүн нь 3.071.650.000 төгрөг юм байна гээд тогтоосон баримт хаана байна гэдэг байна. Байхгүй. Хаанаас ч хайгаад олохгүй. Энэ 3.071.650.000 төгрөг гэдэг тоог эрүүгийн хэргээс олно. “ТФ” ХХК эрүүгийн хэргийн оролцогч биш. Эрүүгийн хэргийн хаанаас олох вэ гэхээр Ганбат, Бадралт гэдэг прокурорын тогтоолоос олно. Тэр тогтоол нь хэрэгсэхгүй болж байна. “Ачит билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа юу гэхээр нь хүлээн зөвшөөрч байна гэсэн. Тэр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон, шинжээчийн дүгнэлт үр дагавар үүсгээгүй гэдгийг ярихаас илүү “Ачит билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт дээр 3.071.650.000 гэдэг тоо хаана байна. Тэр дүгнэлт дээр 5 техникийг үнэлсэн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ТФ” ХХК болон Б.Э нар нь хариуцагч “МГ” ХХК болонН.У нарт холбогдуулан “гэм хорын хохиролд 3,071,650,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ТФ” ХХК, Б.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагааН.У, “МГ” ХХК-иас “ТФ” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулж, компанийн өмчлөх эрхийг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол болох нийт 3,071,650,000 төгрөгийг гаргуулахаар өөрчилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, мөн нэхэмжлэгч “ТФ” ХХК нь “МГ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болно.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 2015 оны 289 дүгээр тогтоолоорН.Ут холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 2015 оны 18 дугаар тогтоолоор Доод шатны прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан,Н.У, Б.Э нар нь эд хөрөнгийн дээрх маргаанаа иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газар 2016 оны 1/04 дугаар прокурорын тогтоолоор Чингэлтэй дүүргийн прокурорын 2015 оны 289 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн прокурорын 2015 оны 18 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,Н.Ут холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээж шийдвэрлэснийг Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 1/01 дүгээр прокурорын тогтоолоор Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 66 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, яллагдагчН.Ут холбогдох, эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 289 дүгээр прокурорын тогтоол, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар прокурорын тогтоол, Улсын Ерөнхий прокурорын газар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 дугаар прокурорын тогтоол, Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/01 дүгээр прокурорын тогтоолууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 10-11, 7-9, 33, 63-64 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “ТФ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2012 оны 12 дугаар сарын байдлаар өөрийн компанийн гаалийн баталгаат агуулахад 32 ширхэг хүн даацын машин механизмуудаа хадгалж байх хугацаанд эрүүгийн 201201011632 дугаартай хэрэгт холбогдуулан машины механизмуудыг битүүмжилж ...Н.У нь эд хөрөнгө битүүмжлэгдсэн үед болон “ТФ” ХХК-ийн хуурамч бичиг баримт үйлдэн шилжүүлсэн авсан үедээ иргэнН.У болон “МГ” ХХК-ийн өмч болох тус тээврийн хэрэгслүүдийг захиран зарцуулах ямар ч хууль ёсны эрх байхгүй байж хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулж компанийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчин компанид 3,041,650,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн компанийн өмч болох Лексус 470 маркийн УНА 06-09 улсын дугаартай автомашиныг мөн зарж борлуулж компанид 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан.” гэж тайлбарлажээ.

 

ХариуцагчН.У нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ “...2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөрН.У нь Б.Эийн гарын үсгийг хуурамчаар зурж, компанийн эрхийг шилжүүлэн 32 техникийг бусдад шилжүүлсэн гэх тайлбар болон нотлох баримтаа Эрүүгийн хэрэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж өмгөөлөгч хэлж байна.

...Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Б.Эт 3.071.650.000 төгрөгийн хохирол учруулаагүй байна гэж асуудлыг шийдсэн байдаг. Тэр эрүүгийн хэрэгт “ТФ” ХХК, Ц.Т оролцогч биш.

Хуулийн этгээдийг гүйцэтгэх захирал нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Компанийн тухай хуулиар улсын бүртгэлд бүртгэгддэг. Иргэний хуулиар заавал улсын бүртгэлд бүртгэгдэхгүйгээр итгэмжлэл аваад төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх боломж хуулийн хүрээнд үүссэн байдаг.Н.Ут ийм байдлаар эрх олгогдсон 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06/42 дугаар Б.Эийн тушаал, “ТФ” ХХК-ийн захирлын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/56 дугаар итгэмжлэл нь 3 жилийн хугацаатай байдаг.

Н.Уранчимэгийг эрх бүхий байх хугацаандаа үйлдэл хийсэн байна гэж ойлгож байна. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсны үр дүнд бид хохирсон гэж тайлбарлаж байна.Н.У 32 техникийг бусдад шилжүүлсэн юм бол хэлцэл нь алга, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй.  Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргажээ.

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь бусдын хууль бус эзэмшилд байгаа эд хөрөнгийг, эрх бүхий этгээдэд нь буцаан олгуулах үндсэн зорилготой бөгөөд хэн нэгэн этгээд эд хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар захиран зарцуулсан тул хөрөнгө биетээр байхгүй болдог ба уг хөрөнгийн өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж түүнийг сэргээх боломжгүй болсон нөхцөлд өмчлөгчийн эрхийг зөрчсөний улмаас түүнд учирсан хохирлыг эд хөрөнгийн үнээр нөхөн төлүүлэх үүрэг хүлээлгэх хэлбэрээр дээрх иргэний эрх зүйн хамгаалалтыг бий болгодог.

 

ХариуцагчН.У нь нэхэмжлэгч Б.Этэй 2006 оны 01 дүгээр сараас 2012 оны 08 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсныг Сүхбатаар дүүргийн шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1829/ч дугаар шийдвэрээр хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон байна.

 

Оюуны өмч, Улсын бүртгэлтийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “ТФ” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаагаар “ТФ” ХХК нь улсын бүртгэлд 2006 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд Б.Э 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэгдсэн байна. /хх-ийн 189-190 дүгээр тал/

 

“ТФ” ХХК-ийн захирал Б.Эийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06/42 дугаар тушаалаарН.Уийг компанийн дэд захирлын албан тушаалд 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлнэ томилж, уг тушаалд байгууллагын албан бичиг, гадаад болон дотоод худалдааны гэрээ контракт үйлдэх, харилцах данс эзэмших, тайлан баланс бүртгэл, эд хөрөнгө, бараа материалд хяналт тавих, захиран зарцуулах бүрэн эрхийг олгожээ. /хх-ийн .... дугаар тал/

 

Мөн “ТФ” ХХК-ийн захирал Б.Эийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр “ТФ” ХХК-ийн гүйцэтгэх захиралН.Ут тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эд хөрөнгийг захиран зарцуулах, техникүүдийг худалдах, худалдан авах бүх эрх, үүргийг 2011 оны 12 дугаар сараас 3 жилийн хугацаанд итгэмжлэл олгосон байна. /хх-ийн .... дугаар тал/

 

 

 

Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гэдгийг бусдын хөрөнгө гэдгийг мэдсэн атлаа захиран зарцуулах эрх бүхий дээрх этгээдүүдэд мэдэгдэж хэлэлцэн тохирохгүйгээр, мэдэгдсэн боловч зөвшөөрөөгүй байхад эд хөрөнгийг дур мэдэн авсан байхыг, эд хөрөнгийг ашиглах гэдгийг эд хөрөнгийн ашигтай байдлыг хүртэж /үр шим, орлогоор/, хэрэгцээгээ хангахыг, эд хөрөнгийг өөр зүйлтэй хорих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулсан гэдгийг уг хөрөнгийг өөр хөрөнгөтэй холих нийлүүлэх, нэгтгэх замаар эсхүл дахин боловсруулж, шинэчлэн өөрчилснөөр хуучин эд хөрөнгийн анхны шинж бүтцийг алдагдуулан шинэ хөрөнгө бий болгосон, эсхүл ашиглаж, хэрэгцээгээ хангасны үр дүнд хөрөнгийг устгаж, үгүй болгосон гэсэн ойлголт бөгөөд эдгээр тохиолдолд өмнөх хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх боломжгүй болсон байдаг.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан компанийн 32 ширхэг хүнд даацын машин механизм болон Лексус 470 маркийн УНА 0609 улсын дугаарын автомашиныг “ТФ” ХХК-ийн хүсэл зоригоос гадуур, түүний зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Учир нь хариуцагчН.У нь “ТФ” ХХК-ийн захирал Б.Эээс 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлийн дагуу хууль ёсны өмгөөлөгч, эзэмшигчийн хүсэл зоригийн дагуу зөвшөөрлөөр итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.2-т “Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч нь процессын эрх зүйн хувьд хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн шаардлагаа ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

           

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр Б.Э нь өөрийн хөрөнгийн 100 хувь эзэмших эрхийгН.Ут шилжүүлэн өгч, “ТФ” ХХК-ийн дүрэмд заасан эрх үүргийн хариуцлагыгН.У хариуцахаар, мөн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-гээр Б.Э,Н.Уийн өмчлөлд хувьцаа шилжүүлэх, худалдан авагч нь төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэрээнүүд нь эрүүгийн хэргийг шалгах явцад шинжээчээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг нь Б.Эийн гарын үсэгтэй тохирохгүй болох нь тогтоогдсон хэдий ч дээрх гэрээнүүд нь хариуцагчН.Уийг “ТФ” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх үндэслэлд хамааралгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн заалтын дагуу зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт байх бөгөөд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хуульд зааснаар нэхэмжлэгч “ТФ” ХХК нь хариуцагчН.Ут холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч түүний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл хариуцагчН.У нь нэхэмжлэгч “ТФ” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч “ТФ” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй шилжүүлж авсан хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг шаардаж байгаа.” гэж тайлбарлах боловч дээрх асуудлаар шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1-д заасан шаардлагыг хангаж, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч “ТФ” ХХК нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчН.У нь нэхэмжлэгч “ТФ” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул “ТФ” ХХК-ийн Эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулж, компанийн өмчлөх эрхийг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол болох нийт 3,071,650,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 41677 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “ТФ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 15,516,200 төгрөг төлөх хугацааг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан “ТФ” ХХК-ийн нэхэмжлэлтэйН.Ут холбогдох “3,071,650,000 /гурван тэрбум далан нэгэн сая зургаан тавин мянган/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэгч “ТФ” ХХК нь хариуцагч “МГ” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан татгалзлыг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ТФ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 15,516,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС