Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 855

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Баярхүү

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин

шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

гэрч Ц

шинжээч Б.Л

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............................. дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....оны....дугаар сарын ......-нд ...........аймагт төрсөн, ......настай, эрэгтэй, .........боловсролтой, ....................эрхэлсэн тодорхой..............,ам бүл......; ...............................................................................................................................оршин суух ,ял шийтгэл:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэнийг

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Хорих ялыг дүйцүүлэн хасах тухай” захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг баримтлан 1 жил 5 сар 11 хоногийн хорих ялаар тогтоосон,

Хоригдол Б.Б 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.

.......................дугаарын регистртэй,.................. овогт.......................-ын ..............................

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........оны ...... дугаар сарын ........-нд ...................төрсөн, ........настай, эрэгтэй, .........боловсролтой,....................... мэргэжилтэй, .................... ажилтай, ам бүл.........; :................. хамт .............................................................................................................................................................оршин суух, ялгүй, .......................дугаарын регистртэй,.............. овогт ..............-ын.................. Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рома таун” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Хинт” лоунжид Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Ц-д өгсөн,

мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б-д өгсөн,

шүүгдэгч Б нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны орчим байрлуулсан өөрийн эзэмшлийн 68-06 УНИ улсын дугаартай, Тоёота марк икс маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт нийт 0,3816 грамм /0,0179 грамм шавар, 0,0200 грамм ургамал/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаа болон өмнөх шүүх хуралдааны явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Би гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Өмнө нь би 2 ч удаа хар тамхины хэргээр хорих ял эдэлж байсан. Сүүлд, энэ хэрэгт хоригдож байх хугацаандаа өмнөх алдаануудаа ухаарч, маш их зүйлийг бодож, ойлгосон. Хэрвээ би цаашид засарч хүмүүжихгүй юм бол хар тамхины хэргээр бүх насаараа шийтгүүлж болохыг ч хуулийн заалтаас уншиж мэдсэн. Цаашид би алдахгүй байж чадна гэв.

 

Шүүгдэгч Б  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөн адил өмнөх шүүх хурал, мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсье гэв.

 

Гэрч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шинжилгээгээр миний биеэс мансууруулах төрлийн бодис илэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө, би хэрэглэсэн байсан. 2019 оны 9 дүгээр сарын эхээр би Тайваниас ирээд 4 хоноод Б.Б-тай уулзсан. Тухайн үед би Лоунж нээх гээд Б.Б-ыг ажилд авах гэж уулзсан. Б.Б надад уг бодисыг Зайсанд байрлах Рома хотхонд өгсөн. Б.Б өмнө нь хэрэглэдэг байсан эсэхийг нь би мэдэхгүй. Миний хувьд АНУ-д байхдаа хэрэглэж байсан. Харин Тайваньд байхдаа хэрэглээгүй. Би Тайваньд 7 хонохдоо ээжтэйгээ хамт явж байсан. Бодисыг Б.Б надад өгсөн. Өөр өгөх хүн байхгүй. Үдээс хойш юм уу даа, өдөр байх аа, өглөө нь утсаар ярьчихаад тэр өдрөө уулзсан. 10 дугаар сарын эхээр цагдаагаас залгаж дуудсан. Тэгэхэд намайг чи ийм машинд ороод гарсан гэж хэлээч гээд байхад нь хэлээгүй. Дараа нь бүх үнэнээ хэлсэн гэв.

 

Шинжээч Б.Ламчин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шинжилгээнд ашиглах тухайн бодисны хэмжээ, хүрэлцээнээс хамаарч манайд хэрэглэгдэж байгаа багаж арчидасаас шинжлэх боломжтой. Ихдээ 0,1 грамм, багадаа 000.1 грамм. Хураагдаж ирүүлсэн мөнгөн дэвсгэртүүдэд тухайн үед бас шинжилгээ хийгдсэн.

Шинжилгээгээр Ц-ын биеэс илэрсэн бодис нь Б.Б-ын өгсөн бодис гэж тогтоох боломж байхгүй. Харин бодисын агууламжийн хувьд аль аль нь мансууруулах төрлийн бодисд хамаарахыг тогтоосон байгаа гэв.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рома таун” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Хинт” лоунжид Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Ц-д өгсөн,

мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б-д өгсөн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б-г 2019 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны орчим байрлуулсан өөрийн эзэмшлийн 68-06 УНИ улсын дугаартай, Тоёота марк икс маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт нийт 0,3816 грамм /0,0179 грамм шавар, 0,0200 грамм ургамал/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэнийг

тус шүүх хянан хэлэлцээд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 328 дугаартай шийтгэх тогтоолоор нэр бүхий шүүгдэгч нарыг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаартай уг шийтгэх тогтоолыг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 740 дугаартай магадлалаар “шүүгдэгч Б.Б-ын урьд өмнө ял эдэлсэн байдалтай холбоотой буюу 2019 оны 9 дүгээр сарын 15, 29-ний өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдохоос өмнө ямар хугацаагаар ял шийтгэл эдэлсэн, ямар хэмжээний ялаас хэзээ суллагдсан эсэх асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байдаг.

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дахин явагдаж давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтын дагуу шүүгдэгч Б.Б-ын хорих ял эдэлсэн талаарх баримтууд болох:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн .................дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэнийг

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Хорих ялыг дүйцүүлэн хасах тухай” захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг баримтлан 1 жил 5 сар 11 хоногийн хорих ялаар тогтоосон.[1]

Хоригдол Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.[2]баримтуудыг хэрэгт хавсаргажээ.

 

Шүүгдэгч Б.Б урьд өмнө мансууруулах бодистой холбоотой хэрэгт шүүхээс 2 удаа ял шийтгүүлсэн байх боловч 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан дээрх байдал нь энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулахад ял нэмж нэгтгэх асуудалд хамаарахааргүй, харин түүний хувийн байдалд нөлөөлөхөөр байна.

 

Шүүгдэгч Б-ийн  хувьд урьд өмнө мансууруулах бодистой холбоотой эрүүгийн хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцогдож байгаагүй боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 288 дугаартай шийтгэвэрээр “шавар гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэсэн” зөрчилд 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдаж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж байжээ.[3]

 

Шүүгдэгч Б.Б-ын урьд өмнө мансууруулах бодистой холбоотой хэрэгт шүүхээс 2 удаа ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Б-ын урьд өмнө мансууруулах бодис хэрэглэсэн зөрчилдөө шүүхээс баривчлах шийтгэл хүлээж байсан дээрх байдлууд нь тэдгээрийн хэн нэгнийг “сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмийн” талаарх мэдэгдэхүүн, мэдээлэл, үүнээс гарах үр дагавар, хор хөнөөлийг огт мэддэггүй байсан гэж үзэх үндэслэлийг үгүйсгэнэ.

Харин ч шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б нар бусдыг дээрх буруу зуршилд татаж оруулах нөхцөл бүрдэх аюултайг шүүх онцлов.

 

Шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн

гэрч Г “… 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б, Б.Б нартай уулзсан. 20 цагийн үед Б-тэй утсаар яриад намайг Хан-Уул дүүрэг рүү дөхүүлээд өгөөч гэтэл Б хоёулаа ханиндаа нэг хүнтэй уулзаадахъя гээд Б-ийн машинтай яваад 10 дугаар хорооллын тэнд очоод Б.Б уулзсан. Б.Б-ыг аваад Б бид гурав Их дэлгүүрийн баруун талд байдаг “Хаан бууз” гэсэн цайны газартай байрны аркаар ороод дотор хэсэгт нь зогссон. Тэнд зогсоод Баяржаргал машинаас буугаад явсан. Б.Б 10 орчим минутын дараа буцаж машинд суусан. Б.Б яах гэж машинаас бууснаа хэлээгүй. Тэгээд бид гурав тэндээс хөдлөөд Нарны гүүр даваад би Хан-Уул дүүргийн тэнд байдаг Монгол дээд сургуулийн үүдэнд буусан. Намайг буулгачихаад Б, Б.Б хоёр явсан. Их дэлгүүр рүү очоод Б, Б.Б нар жаахан юм олж авна гээд хар тамхины төрлийн бодисын талаар ярьсан. Тухайн үед Б.Б, Б нар юм олно гэж ярьж явж байгаад Баяржаргал машинаас буусан. Би Б.Б, Б нартай нэг их уулзаад байдаггүй ээ. Яагаад гэхээр би Б.Б, Б нарыг хар тамхи хэрэглэдэг гэдгийг нь мэддэг болохоор зайгаа барьчихсан байсан. Би тэр өдөр Б-ын машины урд хэсэгт, Б.Б хойно нь суусан. Харин Б жолоо барьж явсан” гэсэн,[4]

гэрч Ц “... 2019 оны 9 дүгээр сарын үед Б.Б-аар бартендер хийх зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын E-Март дэлгүүрийн хойно байрлах ажил дээрээ уулзсан. Харин дараа нь би Тайван улс руу ажлаар явчихаад буцаж ирээд өдрийг нь санахгүй байна, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байх, Б.Б-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Рома байр орчим дахиад уулзахад Б.Б надад ногоон өнгийн асаагуур өгөөд танай америкт байдагтай адилхан монгол юм байгаа юм гээд надад асаагуур дээр наалдсан байсан “шавар” гэх бодисыг өгсөн. Би хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. “Шавар” гэх бодисыг аваад бүгдийг нь нэг дор хэрэглэсэн. Би Б.Б-аас авснаас хойш 4-5 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 20-ны үеэр хэрэглэсэн. Б.Б надад “шавар” гэх бодис өгснийг харсан хүн байхгүй. Бид хоёр хоёулахнаа байсан. 98000602 гэсэн Баяржаргалын дугаараар түүнтэй холбогддог байсан. Б.Б энэ талаар намайг хэлвэл ална шүү гээд сүрдүүлээд байсан болохоор би айсандаа хэлээгүй.

2019 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр “шавар” гэх бодисыг хэрэглэсэн санагдаж байна. Би өөрийн хэрэглэсэн “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Б.Б-аас авсан. Тухайн үед Б.Б-тай Рома хотхоны “Хинт” нэртэй лоунжид 2019 оны 9 дүгээр сарын 14, 15-ны үед өглөөгүүр уулзахдаа авсан. Б.Б надад уг “шавар” гэх бодисыг зүгээр өгсөн. Надад худалдсан, зарсан асуудал байхгүй. Б.Б надад асаагуур дээр багахан хэмжээний шавар өгсөн. Яг хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. Уг асаагуурыг нь би тухайн үед хаячихсан.

Б.Б-аас авсан “шавар” гэх бодисыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Зайсангийн “КFC” түргэн хоолны газрын гадна ганцаараа хэрэглэсэн” гэсэн,[5]

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Батбаярын Ламчингийн “... делта-9 тетрагидроканнабинолыг агууламжтай мансууруулах бодисыг хэрэглэсэн тохиолдолд тухайн хүний нас, хүйс, архаг хууч өвчин, хэрэглээний хэр хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй хугацаанд хүний биед хадгалагддаг. ... ШШҮХ-ийн 5514, 6266 дугаартай дүгнэлтүүдийг гаргахад дээжийг граммлаж аваагүй. Манай шинжилгээ хийдэг техник, тоног төхөөрөмж нь 10-6 грамм хэмжээний дээжинд шинжилгээ хийдэг. ... Шинжилгээнд хүргүүлсэн “өвс”, “шавар” гэх бодисонд нүдэнд харагдах хог шороо байгаагүй” гэсэн[6] мэдүүлгүүд,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7], нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[8], хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлл, гэрэл зургийн үзүүлэлт[9], хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол[10], эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[11],

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5514 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн AQ 0244825 гэсэн серийн дугаартай МУ-ын 100 төгрөгийн дэвсгэрт, AU 7822053 гэсэн серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн дэвсгэрт, АТ 7101069 гэсэн серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн дэвсгэрт, АН 7934083 гэсэн серийн дугаартай МУ-ын 10 төгрөгийн дэвсгэрт, “30” гэж дугаарласан гялгар уут бүхий өвс, шавар мэт зүйл нь 0,3819 грамм, тугалган цаас нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ.  

2. Шинжилгээнд ирүүлсэн AQ 0244825 гэсэн серийн дугаартай МУ-ын 100 төгрөгийн дэвсгэрт, AU 7822053 гэсэн серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн дэвсгэрт, АТ 7101069 гэсэн серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн дэвсгэрт, АН 7934083 гэсэн серийн дугаартай МУ-ын 10 төгрөгийн дэвсгэрт, “30” гэж дугаарласан гялгар уут бүхий өвс, шавар мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт [12],

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5511 дугаартай:

  1. Шинжилгээнд “Б.Бат-Энх ШУ8908125.. 10.01.2019” гэж хаягласан 80 мл

орчим шэсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бат-Энх ШУ8908125.. 10.01.2019” гэж

хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

  1. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын

жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт [13],

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5630 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савтай шээсний дээж нь

хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Баяржаргал 2019.10.04” гэж хаягласан шээсэнд

тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

  1. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын

жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт[14],

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5631 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савтай шээсний дээж нь

хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Цалигуун УУ92062678 2019.10.05” гэж хаягласан

шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

  1. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын

жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт[15],

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6266 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 30 гэж дугаарласан гялгар уутанд байсан шавар

мэт зүйл нь 0,0179 грамм байв. /бодит жин/.

  1. Шинжилгээнд ирүүлсэн 30 гэж дугаарласан гялгар уутанд байсан өвс мэт

зүйл нь 0,0200 грамм байв. /бодит жин/” гэсэн дүгнэлт[16],

гэрэл зургийн үзүүлэлтүүд[17] болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэргийг хянан хэлэлцсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны явцад

шүүгдэгч Б.Б “... Б, Ц хоёртой ажлын шугамаар танилцсан найзууд. Би анх 2015 онд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байсан. Би Турк улсад 4 сарын хугацаанд байсан. Тэнд өргөн хэрэглэгддэг. Би хүнээс шавар олж авч бэлтгэж борлуулсан зүйл байхгүй. Энэ хэрэг дээр өс хонзонгийн асуудал байсан. Б баригдсан оройноо над руу яриад би уулзсан газруудаа хэлсэн. Чи ирээд цагдаатай уулзах байх гэсэн. Тэгэхээр нь чи яагаад намайг хэлж байгаа юм бэ гэхэд чи намайг барьж өгсөн биз дээ гэсэн. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй. Би уулзах газарт нь очиж уулзана. Чамтай ч гэсэн уулзана гээд явж очсон. Би мөрдөн байцаагчдаа одоог хүртэл нэг л мэдүүлгээ өгч байгаа. Би машинаас буугаад арктай байр руу орсон зүйл байхгүй. Б бид хоёр машинд манай гэрийн гадаа хэрэглэсэн. Би хэрэглэснээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Бусдад өгсөн гэдэг дээр маргаж байна. Сая хоригдож байх хугацаанд яагаад ингэж байгаа юм гэж асуухад би чамайг гэж бодсон байсан. Хэн намайг барьж өгснийг ойлголоо. Шүүх хурал дээр чамайг гэм буруугүй гэдгийг чинь хэлнэ гэж байсан. Би өөрөө баригдаж ял авч байсан учир тэр өдөр Б-д  олон төрлийн юм хэрэглээд яваад байвал баригдана шүү. Хүн баригдаж байж ойлгодог юм байна лээ гэж хэлсний улмаас чи намайг бариад өгчихлөө гэсэн сэрдэлтээр би чамайг хэлсэн гэдгээ өөрөө надад хэлж байсан. Б анх удаа хэрэглэж байгаа бол машинаас нь 3-4 төрлийн хуулиастай мөнгө, шатсан зүйл гарч ирнэ гэж байхгүй. Би тэдгээрийг ерөөөсөө мэдэхгүй. Би тухайн үед маш багийг хэрэглэсэн учир надад нөлөөлөөгүй” гэж,

шүүгдэгч Б “... Б.Б над руу залгаад завтай бол намайг нэг тийшээ хүргээд өг гэж хэлсэн. Замаараа И-г аваад хүрээд ирээч гэхээр нь И-г аваад 10 дугаар хороололд очоод Б.Б авсан. Тэндээсээ Их дэлгүүр оръё гэсэн. Тэнд очоод нэг хүнтэй утсаар ярьж гарч яваад 10 минут орчимын дараа машинд ирж суугаад эндээс хөдөлье гэсэн. Усан оргилуурын хажуу талын зогсоол дээр зогсоод боодолтой шавар гэх зүйлийг И-д гаргаж өгсөн. Энэ талаар хүнд хэлвэл чамайг ална гэсэн учир би айгаад мэдүүлэг дээрээ хэлж ярьж чадаагүй. Тэгээд И буусан. Би тухайн үед маргааш ажилтай явахгүй бол болохгүй гэхэд намайг тэгвэл Хүүхдийн 100-д буулгачих гэсэн. Хүүхдийн 100 очиход энд буухаа болилоо. Баянмонгол хороолол руу хүргээд өг гэсэн. Тэнд очоод зогсоол дээр зогсоход Б.Б нь өөрөө эхэлж боодолтой шавар гэх зүйл гаргаж ирээд татсан. Дараа нь намайг сор гэхээр нь сонирхож сороод хажуудаа тавьсан. Тэгээд салаад гэр, гэр рүүгээ явсан” гэж,

гэрч Ц “... Б.Б нь манай найзын найз юм. Би өнгөрсөн жилийн 5 дугаар сард Монголд ирсэн. Дундуур нь 9 дүгээр сарын эхээр Тайван явж ирсэн. Ирэхэд Б.Б надад америкт байдаг нутгийн юмтай чинь адил юм гээд надад өгсөн. Бид хоёр өмнө шавар өгөлцөж авалцахаар ярьсан зүйл байхгүй. Ямар зорилгоор надад өгснийг нь мэдэхгүй байна. Тухайн үед би Лоунж нээх гээд Б.Б-ыг ажилд авах гэж уулзсан. Б.Б өмнө мансууруулах бодис хэрэглэдэг байсан эсэхийг нь би мэдэхгүй. Хэдий хэмжээний юм надад өгснийг нь мэдэхгүй байна. Асаагуурны хажууд наасан бор юм байсан. Тухайн бодисыг надад өгөхөд Б.Б бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Би гадаадад сурч байхдаа мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Тухайн өдөр Б.Б бид хоёр өдөр 12-01 цагийн үед Зайсангийн тэнд уулзаж надад асаагуурт наалдсан бор юмаа өгсөн. Тэр өдөр бид хоёр уулзаад өдөржин цуг явж байгаад үдээш хойш салаад явсан. Авсан зүйлээ 4-5 хоногийн дараа хэрэглэсэн. Б.Б надад төмөр цаасан дээр тавиад шатаагаад хэрэглээрэй гэж зааж өгсөн. Тухайн үед би Б.Б-ыг ажилд авах гэж байсан учир хүндээр хүлээж авалгүй хэрэглэсэн” гэж,

гэрч И “... 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б, Б.Б хоёртой цуг байсан. Тухайн өдөр би Б ажлаасаа гэр рүүгээ дайгдах гэж явсан. Замаараа Б.Б 10 дугаар хорооллоос очиж авсан. Б.Б очиж авна гэдгийг тухайн үед би мэдээгүй. Би Б-тэй найзууд. Харин Б.Б-тай найз нөхдийн холбоогүй. Их дэлгүүрийн урд арктай байрны гадна зогсоход машинаас Б.Б буусан. Бууж орж ирчихээд надад ямар нэг зүйл өгөөгүй. Би Б.Б-аас мансууруулах бодисны төрлийн зүйл аваагүй. Мансууруулах бодисны талаар би мэднэ. Тэгэхдээ хол байхыг хичээдэг. Надад Б-г дарамталж байсан зүйл байхгүй. Б бид хоёрын хоорондоо муудалцсан, өс хонзонгийн харилцаа үүссэн зүйл байхгүй. Б, Б.Б нар нь хоорондоо мансууруулах бодисны талаар маазарч ярьж байснаас нээх сүртэй зүйл яриагүй” гэж,

шинжээч Б.Ламчин “... шинжилгээнд ирүүлсэн 30 гэж дугаарласан гялгар уутанд өвс болон шаврыг цуг хийсэн байсан. Тухайн бодиснуудаас дээж авахад хангалттай хэмжээний дээж байвал 0.1 грамм, дээж, маш бага хэмжээтэй байвал аравын хасах зургаагаас аравын хасах есөн зэргээс бага хэмжээний дээжинд шинжилгээ хийх боломжтой. Өөрөөр хэлвэл бодисын үлдэгдлээс илрүүлэх боломжтой. Тийм учраас шинжилгээнд ирүүлсэн 2 дээж маань маш бага хэмжээтэй байсан учир бага хэмжээний дээжийг авч хийсэн. Аравын хасах зургаа гэдэг нь 1 граммыг сая хуваасан гэсэн үг. Тэгэхээр тийм бага хэмжээнийх байсан ч мэдэрдэг. Шээсэнд хийж байгаа багаж маань аравын хасах 12 хүртэл өшөө илүү мэдэрдэг. Шээсэнд хийсэн шинжилгээний үр дүнгээр тухайн хүний шээсний дээжээс гарсан бол тухайн хүн хэрэглэсэн, тухайн хүнд үйлчилсэн байна гэсэн үг. Анх надад ирэхдээ ургамал, шавар хоёр нь цугтаа наалдчихсан ирсэн. Сүүлд граммыг нь тус, тусад нь гаргах хэрэгтэй байна гэхээр нь нарийвчлан салгаж аваад тус тусад нь граммыг нь гаргасан байгаа. 0,1 грамм 0.0001 грамм хоорондоо ялгаа байхгүй. Манай багаж нь 0.1, 0.0001 байсан ч мэдрэх мэдрэмж нь ялгаагүй. Их хэмжээний дээж байвал уусмалуудаар шингэлж бэлддэг. Шавар мэт зүйл, өвс мэт зүйл хоёр нь хоёулаа 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын конвецэд багтсан тетрагидроканнабинол гэх бодисыг агуулдаг. Ургамал дотроос дахин боловсруулалт хийгээд гаргаж авсныг шавар гэж ойлгож болно. Нөгөөх нь яг ургамлаараа байгаа гэсэн үг” гэж тус тус мэдүүлжээ.

 

Иймд ...................овогт .......................-ын Б.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

...............овогт ...........ын Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б-ын Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 91/, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 92/, Эрүүгийн хариуцлага хүлээж авсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 93/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 95/, Бүрэн дунд болон Суурь боловсролын гэрчилгээний хуулбарууд /1-р хх-н 97, 98/, “Мунчулуу” ХХК-иас ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хүргүүлсэн Тодорхойлолт /1-р хх-н 99/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 288 дугаартай шийтгэвэр /2-р хх-н 01/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1238 дугаартай:

  1. Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан

гэх баримт мэдээлэл үгүй байна.

  1. Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  2. Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах

чадвартай байсан байна.

  1. Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
  2. Б сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга

хэмжээ авах шаардлагагүй байна.

  1. Б нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх

шинж тэмдэг үгүй байна.” /1-р хх-н 74/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Б-ын Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 120/, Эрүүгийн хариуцлага хүлээж авсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 121/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 124-125/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 138-153/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Хорих ялыг дүйцүүлэн хасах тухай” захирамж /1-р хх-н 61/,

Хоригдол Б.Баяржаргал 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан лавлагаа /1-р хх-н 62/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1326 дугаартай:

  1. Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж

байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

  1. Б.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  2. Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах

чадвартай байсан байна.

  1. Б.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
  2. Б.Б сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга

хэмжээ авах шаардлагагүй байна.

  1. Б.Б-д мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай

гэх шинж тэмдэг үгүй байна.” /1хх-н 196-197/ гэсэн дүгнэлт гэсэн баримтууд авагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нийгэмд хорт үр дагавар ихтэй, хохирогчгүй гэмт хэрэг учир олон нийтийн хамарч цаашид тархах магадлал их, мансууруулах бодист дадал болсон хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, уршиг оршдог тул шүүхээс шүүгдэгч Б.Б, Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилгыг “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон нь нийгмийн аюулын шинж чанар ихтэй гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, нөгөө талаасаа бусад хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

 

            Үүнээс гадна нэр бүхий шүүгдэгч нар мансууруулах бодисыг хэрхэн яаж, хаанаас, хэнээс олж авдаг талаарх эх сурвалжаа мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт тодорхой мэдүүлээгүй ч, үйлдсэн гэм буруутай үйлдэлийнхээ талаар гэмшиж, дүгнэлт хийж ухаарсан талаараа шүүх хуралдааны явцад мэдүүлж байгаа нь шүүхээс оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл болно гэж шүүх үзэв.

            Тухайлбал, шүүгдэгч Б.Б, Б нарын хэн аль нь тэдгээрт шүүхээс хорих ял оногдуулсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай үйлдэлдээ маргаагүйг харуулж байна.

 

            Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолд бичигдсэн прокурорын эсэргүүцэл дэх “... Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн зохих заалтуудыг шүүх баримтлаагүй ...” гэсэн тайлбарыг хүлээн авах нь зүйтэй.

 

Шүүх энэ хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэв.

 

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Өмнөх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор М.Очбадрах Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор яллагдагч Б-ын  өмчлөлд бүртгэлтэй, 68-06 УНИ улсын дугаартай, “Тоёота марк икс” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэнийг хүчингүй болгох санал гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөниий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх тугалган цаасны хэлтэрхий, мөнгөлөг цаас, “30” гэж дугаарласан гялгар уутны хамт 0.3819 грамм жинтэй “өвс, шавар” бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөниий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх AQ0244825 серь дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AU7822053 серь дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АТ7101069 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АН7934083 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөниий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээр дамжуулан “Монголбанк”-д хүргүүлэхээр,

шүүхэд ирүүлсэн “Бат-Энх” гэж хаягласан хойшлуулшгүй ажиллагааны явц байдлыг бэхжүүлсэн гэх CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэсэн /устгасан, шилжүүлсэн/-ийг холбогдох байгууллагаас нь шүүхэд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ талаарх жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар ирүүлбэл зохино.

 

Шүүгдэгч Б.Баяржаргалын цагдан хоригдсон 188 хоног, Б.Бат-Энхийн цагдан хоригдсон 147 хоногийг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. ..............овогт ................ын Б.Б хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд,

............ овогт...........ны Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-г 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Б.Б, Б нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Б.Б-ын цагдан хоригдсон 188 /нэг зуун наян найм/ хоног, Б-ын цагдан хоригдсон 147 /нэг зуун дөчин долоо/ хоногийг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай захирамжаар Б.Б-д авагдсан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг, мөн өдрийн 5 дугаартай захирамжаар Б-д авагдсан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

6. Б.Б-г цагдан хорьсоныг хэвээр үлдээсүгэй.

 

7. Б-д урьд авагдсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 176 А дугаартай захирамжаар Б-д авагдсан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Б-г цагдан хорьсугай.

 

8. Шүүгдэгч нар төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

 

9. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Б-ын өмчлөлд бүртгэлтэй, 68-06 УНИ улсын дугаартай, “Тоёота марк икс” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.

 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөниий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх тугалган цаасны хэлтэрхий, мөнгөлөг цаас, “30” гэж дугаарласан гялгар уутны хамт 0.3819 грамм жинтэй “өвс, шавар” бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөниий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох AQ0244825 серь дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AU7822053 серь дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АТ7101069 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АН7934083 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөниий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээр дамжуулан “Монголбанк”-д хүргүүлсүгэй.

 

12. Эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэсэн /устгасан, шилжүүлсэн/-ийг холбогдох байгууллагаас нь шүүхэд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ талаарх жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

13. Шүүхэд ирүүлсэн “Б” гэж хаягласан хойшлуулшгүй ажиллагааны явц байдлыг бэхжүүлсэн гэх CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт хавсарган үлдээсүгэй.

14. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б, Б нарыг “цагдан хорьсон”-г хэвээр байлгасугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ