Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 086

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, Г.*******, гуравдагч этгээд Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд нээлттэй явуулж, Ш.*******ийн нэхэмжлэлтэй С.*******, Ж.*******, Ц.******* нарт холбогдох *******,, // төгрөг гаргуулах тухай, С.*******, Ж. нарын сөрөг нэхэмжлэлтэй Ш.*******эд холбогдох -ний өдрийн зээлийн гэрээ болон -ны өдрийн зээлийн гэрээ зэргийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ш.*******ийн зээлийн гэрээний барьцаанд авсан Ж.*******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээнүүдийг Ш.*******ээс гаргуулан Ж.*******, С.******* нарт олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -ны өдөр С.*******, С., Ж.******* нар нь хамт байлцан гэрээ хийж 30 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй надаас зээлж авсан. Зээлийн барьцаанд хашаа, байшингаа бичиг баримтын хамт тавьсан. Үүнээс хойш 2016 оны 02-р сар хүртэл сар бүр 1,500,000 төгрөгийн хүү төлж байсан. 2016 оны 02-р сарын үед зээлийг чинь сунгах боломжгүй байна, надад мөнгө хэрэгтэй байна гэж яриад уулзах гэж очсон боловч хаалга, үүдээ тайлахгүй, утсаа авахгүй өдий хүрч байна. Иймд зээлийн 4 сарын хүү 3 сая төгрөг, үндсэн зээл 30 сая төгрөг, нийт 33 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Мөн улсын тэмдэгтийн хураамж 330,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, банкны зээлийн хүү 6,416, төгрөг нийт *******,, төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна.

Хариуцгач С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ш.*******ээс 30 сая төгрөгийг 3 сарын хугацаатай үээлж аваад өнөөдрийн байдлаар /2016.05.12/ 25 сая төгрөгийг дансаар болон бэлнээр Ш.*******эд өгсөн. Энэ 25 сая төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч үлдэгдэл 5 сая төгрөг болон 3 сарын хүү 4,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг график гарган 3 хувааж төлөх саналтай байна гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.*******тэй 30 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан боловч манай эхнэр, охин бид гурав ямар ч мөнгө аваагүй. Ш.******* бид нарт мөнгө өгөөгүй. Иймд энэ гэрээг нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 10-р сард 30 сая төгрөг зээлж авах гэрээ хийсэн боловч миний бие Ц.*******, эцэг Ж.*******, эх С.******* бид нар нь Ш.*******ээс 30 төгрөг аваагүй. Гэрээ хийсэн өдрөө Ш.******* нь гардуулан өгөөгүй бөгөөд бидэнд цаашид мөнгөний шаардлага гараагүй тул зээлээгүй гэжээ.

С.*******, Ж.******* нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Ш.******* нь 30 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авлаа, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн дугаарын эрхийн бүртгэлийн дугаартай, газрын 0 дугаартай хашаа, байшинг тавлаа, зээлийн хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алдагни төлнө, 15 хоногоос хэтэрвэл уг барьцааны хашаа байшинг зарж борлуулахыг зөвшөөрөв гэсэн зээлийн гэрээг 2014.10.28-нд Ц.******* надтай байгуулж Ж.******* миний нэр дээр байдаг гэр бүлийн дундын өмч болох Завхан аймгийн Улиастай сумын багийн тоотод байрлах хувийн сууцны 96 мкв талбайтай 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж олгосон тоот гэрчилгээ, мөн багийн нефьтийн хэсгийн тоотод байрлах гэр бүлийн хэрэглээний зориулалттай 17757 мкв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж олгосон 0 тоот гэрчилгээ зэргийг Ш.******* нь зээлийн барьцаанд авсан. Мөн Ш.******* нь С.*******, Ж.******* бид нарт 30 төгрөгийг -нөөс 2014.11.29-н хүртэл 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлнэ, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тул барьцааны зүйл болгон 0 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд авахаар -нд зээлийн гэрээг С.*******, Ж.******* бид нартай байгуулж нотариатаар батлуулсан. С.*******, Ж.******* бид нар нь Ш.*******ийг бид хоёрт мөнгө зээлүүлээч, 30 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд ******* зөвшөөрч 30 сая төгрөгийг зээлдүүлэхээр болж үүнийх нь дагуу бид нар түүнтэй дангаар болон хамтарч зээлийн гэрээг 2 удаа байгуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь түүнийг бид нарт мөнгө зээлдүүлэх нь гэж итгэсэн, тэгтэл тэр бид нарт мөнгө өгөөгүй, бид нарыг хуурч мэхэлсэн. Гэтэл Ш.******* нь 2014.10.28-нд зээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг Ж.******* надад зээлдүүлээгүй. Мөн -ндзээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг Ж.*******, С.******* бид нарт зээлдүүлээгүй.

Иймд -ний өдрийн зээлийн гэрээ, -ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Ш.*******ийн зээлийн гэрээний барьцаанд авсан Ж.*******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээг тус тус Ш.*******ээс гаргуулж Ж.*******, С.******* бидэнд гаргуулж өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

Хариуцгач Ш.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ... С.*******, Ж.******* бид нар нь С.*******ийг бид 2-т мөнгө зээлүүлээч, 30 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд ******* зөвшөөрч 30 сая төгрөгийг зээлдүүлэхээр болж үүнийх нь дагуу бид нар түүнтэй дангаар болон хамтарч зээлийн гэрээг 2 удаа байгуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь түүнийг бид нарт мөнгө зээлдүүлэх нь гэж итгэсэн, тэгтэл тэр бид нарт мөнгө өгөөгүй, бид нарыг хуурч мэхэлсэн гэжээ. Энэ нь үндэслэлгүй бөгөөд би -ний өдөр Хас банкны Завхан дахь салбараас 50 сая төгрөг зээлэн авч, 30 саяыг нь С.*******д өөрийн биеэр, бэлнээр аваачиж өгсөн. С.*******г мөнгөө хүлээж авахад түүний эгч болох С. нь хамт байж, хоёул 30 сая төгрөгийг тоолон хүлээн авсан. Ийнхүү бид гэрээнийхээ дагуу С.*******д 30 сая төгрөгийг -ний өдөр хүлээлгэн өгсөн.

С.******* нь өмнө тайлбар гаргахдаа ... ийн *******ээс 30 сая төгрөгийг 3 сарын хугацаатай үээлж аваад өнөөдрийн байдлаар 25 сая төгрөгийг дансаар болон бэлнээр Ш.*******эд өгсөн.. хэмээн надаас мөнгө хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч, үлдэгдлийг график гарган төлөх санал тавж байсан. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ мөнгө аваагүй гэж бичсэн болох нь ёс суртахууны болоод хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн С.*******, Ж.******* нар нь сөрөг нэхэмжлэлдээ ...Ш.*******ийн зээлийн гэрээний барьцаанд авсан Ж.*******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээг тус тус Ш.*******ээс гаргуулж Ж.*******, С.******* бидэнд гаргуулж өгнө үү... гэжээ. Нэхэмжлэгч миний зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгийг -ний өдрийн зээлийн гэрээний 3-р зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд авсан бөгөөд гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэрээр хангуулах эрхтэй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай 2014 оны 10 сарын 28-ны өдөр *******ийнд очоод , *******, ******* бид нар хамт байж байгаад гэрээ байгуулсан. Гадуур зээлийн хүү 10 хувь байсан юм. Тэгээд бид хоорондоо ярилцаад 5 хувийн хүүтэй мөнгө зээлье гэж тохиролцоод  нь энэ бичиг баримтыг барьцаалъя гэхэд 20 айлын орон сууцныхаа бичиг баримтыг авч ирсэн юм. ******* нь би хашаа байшингаа барьцаалъя гээд *******гийн хашаа байшинг барьцаалаад ******* бид 2-ын хооронд гэрээ байгуулагдсан юм. тэгээд гэрээнд заасны дагуу 2014 оны 11 сарын 28-ны өдрөөс сар бүр миний дансанд 1500000 төгрөг хийгээд байсан. Бид анх гэрээ байгуулахдаа миний дансанд хүүгийн мөнгө хийснээр гэрээ сунгагдаад явахаар заасан байгаа. Нотариатаар гэрчлүүлэхдээ гэрээний нэмэлт нөхцөл дээр энэ талаар тусгасан байгаа. Тэгээд мөнгөө хийж байгаад 7 сарын 28-ны өдрөөс 09 сарын 28-ны өдөр хүртэл ******* сураггүй таг чиг болчихсон. Тэгж байж байгаад 10 сарын 28-ны өдөр миний дансанд 10000000 төгрөг орж ирсэн. Тэгээд гэрээнд заасны дагуу алданги тооцохоор алданги нь 9000000 төгрөг болж байгаа. Тэгээд тэр өгсөн 10000000 төгрөгөөс нь алдангийн 9000000 төгрөгийг хасагдаад үлдсэн 1000000 төгрөгийг нь үндсэн мөнгөнөөс нь хасаад 29000000 төгрөг болж байгаа юм. Үлдсэн 29000000 төгрөг нь хүү алдангитайгаа нийлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан тэр өдрөөр тасалбар болгоод бодоод үзэхээр *******000000 төгрөг болсон. Би *******д 20000 дэвсгэрт 1 боодол, 10000 дэвсгэрт 1 боодол нийт 2 боодол мөнгө өгсөн. Тэгж мөнгө өгөхдөө би *******гийн гэрт нь ороогүй гэрийнх нь гадаа машинтай зогсоод *******, 2 гарч ирсэн. Тэгээд би *******тай гэрээ байгуулсан юм чинь *******д өгье гээд өгсөн. ******* цаашаа хэндээ өгөөд яаж зарцуулах нь надад хамаагүй. Тийм л зүйл болсон юм. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 сарын 28-ны өдөр хүртэл хүү алданги тооцоод нийт *******216 төгрөг болсон. 10 сарын 28-ны өдрөөс эхлэн алданги тооцохоор алдангийн хэмжээ 26535000 төгрөг болж байна. Сард 4*******5000 төгрөгийн алданги тооцоод явсан. Би *******000000 төгрөгөө л гаргуулж авах хүсэлтэй байна. Би 11 дүгээр сарын 2-нд мөнгө өгсөн юм бол 12 сарын 02-нд мөнгө өгмөөр юм. Тэгэхээр 11 сарын 28-нд надад мөнгө авчирч өгөөд гарын үсэг зурсан байдаг юм. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг би ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан. 2014.10.28-ны өдөр ******* гэрт ирж гэрээ хийсэн гээд байгаа өдөр би гэртээ байгаагүй. Маргааш нь буюу -ний өдөр ******* бид хоёр гэдэг нотариатч дээр очиж гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Ингэхдээ гэрээ л байгуулснаас ******* надад мөнгө өгөөгүй. Мөнгө өгөх юм байна гэж бодоод үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг энэ хүнд өгөөд гэрээ байгуулсан юм. Тэгээд тэрнээс хойш ******* таг чиг алга болчихсон. Би болохоор *******ийг мөнгө өгнө гэсэн юм чинь өгөх байлгүй гээд хүлээгээд байсан. Тэгээд сүүлдээ манайд мөнгө хэрэггүй болоод би араас нь явж хөөцөлдөөгүй. Би дэлгүүртээ өглөө 8 цаг 30 минут гэж ирээд орой 11 цагт гэртээ харьдаг байсан. Тэгэхэд ******* дэлгүүр дээр ирж надтай нэг ч удаа уулзаагүй. Надад мөнгө өгөөгүй. Би *******ээс мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ би *******ээс мөнгө авсан бол тэр хариуцлагаа хүлээнэ. Би *******ээс нэг ч мөнгө аваагүй учраас миний үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг гаргуулж өгөөч. Графикийн дагуу 3 хуваагаад төлнө гэж бичиж өгсөн гээд байгаа тайлбарыг би бичээгүй бичсэн. Энэ миний бичгийн хэв мөн эсэхийг шалгуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Тиймээс хавтаст хэргийн 15, 35 дахь хуудсанд байгаа тайлбар, хүсэлтийг би бичээгүй тул нотлох баримтаас хасч өгнө үү.

******* тухайн үеийн үйл явдлын талаар гэрч асуулгах хүсэлт гаргалаа та ирж танилцана уу, гэдэг хүн байна гэж шүүгч над руу ярьсан. Би яг он сар өдрийг нь сайн санахгүй байна. Тэгээд би шүүх дээр ирэхэд туслах нь ирээгүй байсан. Тэгэхээр нь би Нийгмийн даатгалын хэлтэс орох гээд шүүхээс гарахад ******* машинтайгаа миний хажуугаар явж байгаад тормослоод зогссон чинь *******ийн машин дотор хөх ширмэл куртиктэй залуу сууж байсан. Одоо харахад энэ гэрч гээд байгаа байна. Энэ хүн тэр өдөр миний араас хөөгөөд мөшигөөд байсан. Энэ гэрч гээд байгаа гэдэг нь намайг танихгүй шүү дээ тэгээд ******* энэ хүнийг ******* гэдэг юм гэж намайг зааж өгөөд, чи араас нь очоод сайн харж ав гэж явуулсан байх гэж боддог юм. Энэ хүн яагаад намайг дагаад байсныг мэдээд байна вэ гэхээр би Нийгмйин даатгал руу ороод дээшээ өгсөхөөр дээшээ өгсөөд, намайг доошоо шатаар буухаар доошоо яваад дагаад дээшээ доошоо сүлжээд яваад байсан. Тэгээд миний урд ороод шүүх рүү явсан.******* та тэр өдөр энэ гэрч гээд байгаа хүнийг намайг сайн дага гэж явуулсан тийм биз дээ. Өөр ярих зүйл байхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ******* гэдэг. Би *******ийн гэр бүлийнх нь хүн юм. Бид 2 нэг гэр бүл учраас *******эд учирч байгаа ямар нэгэн хохирол миний эрх ашигт бас нөлөөлж байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа юм. , ******* 2-ийн дүү гэдэг залуу манай нөхөртэй үй зайгүй найз. Нэг бизнес эрхэлдэг хүн байсан юм. ******* надад хэлэхдээ надаас 30,0 сая төгрөг зээлье гээд байна яах вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би яахийн бэ дэмий өгч болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд ахиад нөгөө чинь утасдаад салахаа болилоо гэсэн. Тэгсэн миний утас руу хүртэл мөнгө зээлээч гуйж байна, та хоёр л туслахгүй бол болохоо болилоо гээд учир утгагүй л гуйж байна. Туслаач, чи нөхөртөө хэлээд өгөөч гээд мессеж хүртэл бичээд байсан. Тэгээд би *******эд хэлсэн чинь ******* би найзыгаа бодож байна гэсэн. Эдний дүү нь манай нөхөртэй үнэхээр сайн найзууд байсан. Тэр утгаараа энэ мөнгийг нь өгчихье гээд надаас гуйгаад байсан. Энэ асуудлаас болж бид 2-ын хооронд нилээд маргаан болсон. Тэгээд би чи сайн гэрээ хийгээрэй гэж хэлсэн. 30,0 сая төгрөг гэдэг бол бид хоёрын бүхий л насаараа хөдөлмөрлөж олсон мөнгө байсан. Та бүхэн тэрийг мэдэж л байгаа. Төрийн албан хаагчийн цалин бага шүү дээ. Тэр мөнгө бид хоёрын үр хүүхдээ тэжээхээр бүх насаараа хурааж хуримтлуулсан мөнгө учраас чи гэрээгээ сайн хийгээрэй. Барьцаа юмыг нь сайн аваарай гэж хэлсэн. Тухайн үед энэ хүмүүсийг ингэнэ гэж ерөөсөө санаагүй. Сайн санаа гаргаж л өгсөн. Ингээд байж байтал над дээр ирээд дуусаагүй барилга байгаа. Чи энэ гэрчилгээг конандаад ав гэж хэлсэн. Яах гэж байгаа юм бэ гэж асуухад Чи дуугайл наадахаа конандаад аваад хадгалчих гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд би нөхөр рүүгээ яриад ингэлээ гэдгээ хэлсэн чинь за яах вэ харин наадах чинь ингээд байгаа юм аа. 40 билүү 30 хувийн гүйцэтгэлтэй барилга байгаа барьцаанд тавина гэнэ. Энэ болохгүй байх. ******* нь манай хашаа байшинг барьцаанд нь авчих гээд яриад байна. Би тэрийг нь очиж үзчихээд ирье гэсэн. Тэгээд намайг орой ажлаасаа ирэхэд би *******ийнд очоод ийм гэрээ хийчихээд ирлээ гээд гараар бичсэн гэрээ үзүүлсэн. Тэгээд бид 2-ын мөнгө банкинд байсан учраас Хас банкнаас данс барьцаалсан зээл аваад гэрээ юмаа сайн хийж батлуулаарай гэж хэлээд явуулсан. Энэ хүмүүс хүнээс мөнгө зээлэх болохоороо хурга шиг дагаж гүйсээр байгаад авдаг юм байна лээ. Араас дагаж гүйсээр байгаад л *******ээс мөнгө авсан байсан. Эхнийх нь хүүг бэлнээр авч ирж өгсөн. Тэгээд та нар энэ мөнгөө юунд зарцуулах гэж байгаа юм бэ гэхэд бид нар санхүү нэгтэй юм. Бид орон сууц барих гэж байгаа юм. Орон сууцаа ашиглалтанд орохоор та 2-ын мөнгийг өгнө гэсэн. Гадуур 10 хувийн хүүтэй мөнгө зээлж байгаа. Хамаагүй 10 хувийн хүүтэй зээлье гэсэн. Тэгэхээр нь ******* бид 2 за яах вэ өндөр хүүгээр яахав 5 хувийн хүүтэй зээлдүүлье гээд зээлдүүлсэн юм. ирж эхний хүүгээ өгчихөөд ажил ихтэй юм чинь байн байн танайх руу ирж хүүгээ өгч байхаар данс руу чинь хийе гэсэн. Тэгээд тэрнээс хойш 8 сарын хүү өгсөн. Тэгээд 8, 9, 10 сард таг алга болчихсон. Бид нар нэг дор нэг аймагт амьдарч байгаа юм чинь эд нарын барилга нь юу болж байна гээд харна шүү дээ. Тэгээд харахаар барилгынх нь ажил зогсчихсон байсан. Тэгээд гудамжинд , ******* нартай таарахаар өгнө гэдэг байсан. Тэгээд ******* *******гийн гэрт очиход манай нөхөр өвчтэй байгаа юм. Миний нөхөрт сэтгэл санааны хувьд хэцүү байдалд битгий оруулаач. Мөнгө санхүүг барьж байгаа гэж гуйж байна гэж хэлсэн гэсэн. гийн утас руу залгахаар утсаа авдаггүй, мессеж бичихээр хариу бичдэггүй. Гэрт нь очихоор хөшгөө хаачихдаг байсан. Тэгээд бид 2 аргаа бараад шүүхэд хандахаар зөвлөгөө авахад шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандчих. Тэгэхээр эвлэрүүлээд зуучлаад өгдөг юм гэсэн. Тэгээд эвлэрүүлэн зуучлалд хандахад , ******* 2 ирээд орилоод хашигчаад дайрч давшлаад байсан. Тэгээд эвэлрүүлэн зуучлалаар яваад бүтэхгүй юм байна гээд шүүхэд хандсан юм. Энэ мөнгийг зээлүүлснээс болж бид 2 маш их хохирсон. Одоо энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Өөр ярих зүйл алга байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 10 сарын 29-ний өдөр хариуцагч *******, *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулаад 30,0 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. Зээлдүүлсэн мөнгөө аваачиж өгөхөд , ******* 2 хамт байсан. Тухайн зээлийн гэрээ хэлцэлийг *******тай байгуулсан. ******* тухайн зээлсэн мөнгөө аваад цаашаа ахдаа өгнө үү, эгчдээ өгнө үү, өөрөө үрж зарна уу тэр нь өнөөдрийн энэ хэрэгт ач холбогдолгүй. ******* яагаад тайлбараа өөрчилөөд байгаа юм бэ. Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа шүүхэд өгсөн тайлбартаа би *******ээс 30,0 сая төгрөг авсан нь үнэн. Авсан мөнгөө 3 хуваагаад төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өнөөдөр яагаад тайлбар мэдүүлгээ өөрчилөөд байгаа юм бэ. Хариуцагч талаас мөнгийг аваагүй гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хэрэгт хамааралгүй юм. , ******* нарын хооронд хэлцэл хийгдээгүй. *******, *******, *******, ******* нарын хооронд хэлцэл хийгдсэн. Бид банкнаас зээлийн гэрээгээр мөнгө зээлээд зээлийн гэрээгээ өөрөө байгуулчихаад мөнгөө аав ээждээ өгдөг. Банк аав, ээжээс нь мөнгийг нэхдэггүй. Зээлийн гэрээ байгуулсан хүнээс л мөнгөө нэхдэг шүү дээ. Үүнтэй яг адилхан. Тиймээс мөнгө авсан аваагүй гэдэг асуудал тэртээ тэргүй ойлгомжтой. Мөнгө зээлсэн гэрээ, мөнгө өгсөн баримт нь байж байгаа. Тиймээс хариуцагчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Юуны өмнө шүүх хуралдаан бол хуулийн дагуу явагдаж хэргийг нилээд нухацтай хэлэлцэж байна. Гэрээ нь байгуулагдах үе, хүчин төгөлдөр болох үе, гэрээний үр дүнг дүгнэх гэж байна. Энэ гэрээ нь байгуулагдсан үеээсээ эхлээд хүчин төгөлдөр бус байна. Талууд гэрээ байгуулахдаа сайн ойлголцоогүй байна. Нэхэмжлэгч миний үйлчлүүлэгчийг хариуцагчаар тогтоох нь нэхэмжлэгч болон шүүхийн хууль ёсны асуудал юм. Харин шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа зайлшгүй анхаарах асуудал байна. Хариуцагч биш гэдэг нь шүүх хуралдаанаар яригдсан шинэчилсэн байцаалтаар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгааг хэлэх байна. Гэрээ байгуулахад талууд ойлголцоогүй. Нотариатаар хуурамч гэрээ хийсэн байна. Миний үйлчлүүлэгч өөрөө ч хэлж байна. Ямар ч гэсэн гэрээг нотариатаар батлах үед мөнгө шилжиж ирээгүй, гэрээ чинь ч гар дээр шилжиж ирээгүй, хэрвээ гэрээг нотариатаар батлуулж байгаа бол нотариатын хажууд мөнгийг тоолж өгч байж гэрээ байгуулсанд тооцно. Тэгвэл нотариат нь бүртгэлийн дэвтэртээ мөнгөн дэвсгэртийг тоо ширхэгээр нь бүртгээд авах ёстой. Гэрээн дээр ******* гэсэн нэрний ард М үсэг зурсан байна. ******* гэсэн нэрний ард Ц үсэг зурсан байна энэ нь ямар ч гарын үсэггүй гэрээ байна. Мөнгийг авсан хүнийг хоёрын хоёр амьд гэрч хэлж байна ш дээ энэ нь бичгийн нотлох баримт болж байна. Мөн нөхцөл байдал гэдэг нь нотлох баримт шүү дээ. Тийм учраас энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Нэг л гэрээ байгуулагдсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч тусдаа барьцааны гэрээ байгуулагдсан гэж ярьж байна энэ буруу байна. Барьцаалан зээлдэх гэрээтэй төстэй юм бичсэн байна. Барьцаалан зээлдэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль эрхзүй үндэс нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Барьцааны гэрээг байгуулахдаа бичгээр байгуулна, бичгээр байгуулаад бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх бөгөөд гэрээнд барьцааны зүйл байгаа газрын хаяг барьцааны хугацааг тусгасан гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Энэ нь гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг нотолж байгаа хууль эрх зүйн үндэслэл мөн. Зээлийн гэрээ бол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байх шаардлагатай. Гэрээ байгуулж бодитойгоор мөнгөө шилжүүлэн өгөөгүй байж миний үйлчлүүлэгчээс зээлийн гэрээний үүрэг хариуцлагыг шаардах эрхгүй юм. Яагаад хууль бус гэж үзээд байгаа юм бэ? гэхээр Иргэний хуулийн 56.1 д заасан байгаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдөсөн зан суртахуун, ёс суртахууны хэм хэмжээнд харшилчихаад байгаа юм. Энэ гэрээ нь иргэний болон нотариатын хууль зөрчиж хэлцлийн шаардлага хангахгүй байна. Мөн талууд нотариат дээр очоогүй, гарын үсэг зураагүй, зүгээр нэг дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хийж таньдаг нотариатчаар батлуулчихаад мөнгө нэхээд байж болохгүй юм. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулаад мөнгөө шилжүүлээгүй учраас хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхгүй. Гэрч нотлох баримтынхаа эх сурвалжийг зааж чадахгүй байгаа бол нотлох баримтаар үнэлэхгүй. Ийм учраас утга агуулгын хувьд хэлцлийн шаардлага хангахгүй байгаа учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хууль бус аргаар авсан газар өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *******ээс гаргуулж *******гийн мэдэлд шилжүүлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу зээл зээлийн хүү *******000000 төгрөгийг *******гаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өөрчлөгдсөн. Анх 2014 оны 10 сарын 28-ны өдөр ******* нь *******, *******,******* нартай зээлээр 30 сая төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. 2 дахь гэрээ нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* нь ******* ******* нарт зээлээр 30 сая төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг *******, ******* нартай байгуулахдаа *******ийн өмнөөс ******* гарын үсэг зурсан. Нотариат дээр ******* очоогүй. Хоёр дахь зээлийн гэрээ нь ******* ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа , *******, ******* нартай гэрээ байгуулсан гэж дурдсан байгаа. Нэхэмжлэгчээс яг хэнтэй гэрээ байгуулаад мөнгийг нь өгсөн юм бэ? гэхэд нэхэмжлэгч *******тай гэрээ байгуулаад 2014 оны 10 сарын 29-ний өдөр өгсөн гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй юм. Яагаад гэвэл нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд асуулгасан гэрч нь *******д мөнгө өгсөн газрыг 2 өөр байдлаар хэлж байгаа учраас гэрч ын мэдүүлэгийг үнэлэхгүйгээр нотлох баримтаас хасч өгөөч ээ гэж өмгөөлөгчийн хувьд хүсч байна. Хариуцагч талаас шүүх хуралдаанд гэрчээр , гэсэн хүмүүсийг гэрчээр оруулсан. Зээлийн гэрээгээр өгсөн 30 сая төгрөгийг авахыг харсан гээд байгаа гол хүн нь юм. зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон. Би тэр 30 сая төгрөгийг аваад *******д өгсөн гэх боловч ******* би энэ 30 сая төгрөгөнд ямар ч хамааралгүй юм. Одоо 23500000 төгрөгийг *******ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Одоо 6500000 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 23500000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний баримтыг харахад гаас гээд шилжүүлсэн баримтууд байдаг. Энүүгээр юуг хэлж байна вэ ? гэвэл нь *******ээс мөнгө зээлсэн гэдэг нь дээрх нотлох баримтуудаас харагдаж байгаа. д ******* 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 30 сая төгрөгийг аваад орж ирэхийг Барилга дээр ажиллаж байсан тогооч гэх гэх хүн ******* гийн гэрийн гадаа ирээд 30 сая төгрөг өгсөн. аваад гэрт орж ирээд тоолоход 20000-тын дэсвсгэртийн боолттой 30 сая төгрөг байсан гэж гэрчилдэг. Ийм учраас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээгээр ******* нь *******д 30 сая төгрөг өгсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Харин энэ 30 сая төгрөгийг өөрөө авсан гэж хэлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар зөвхөн *******г тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татсан. г хамтран хариуцагчаар татсан байж байгаад нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн сольсон. Иргэний хуулийн 281.1-т зааснаар мөнгийг ******* *******д зээлүүлээгүй учраас ******* нь *******эд зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан. Гэтэл энэ зээлийн гэрээгээр ******* ******* нарт мөнгө өгөөгүй гэдэг. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр тэр шүүхийн даалгавараар *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татаад тэдгээрээс хариу тайлбар авахад энэ хоёр хүн ******* гэдэг хүнээс нэг ч төгрөг авч байгаагүй тийм учраас энэ зээлийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус юм гэж тайлбар өгсөн байдаг. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээ байдаг. Энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэрээнүүд байгаа учраас *******ийн *******, ******* нартай 2 удаагийн байгуулсан энэ зээлийн гэрээ нь өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хариуцагч ******* хавтаст хэргийн 15, 35 дугаар хуудсанд байгаа тайлбар, хүсэлтийг би бичээгүй энийг нотлох баримтаас хасч өгөөч ээ гэсэн саналыг түрүүн шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлахад хэлсэн. Ер нь би авсан гээд байхад жинхэнэ авсан хүнийг нь хариуцагчаас хасуулаад байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Ийм учраас нэхэмлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож харин хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох барьцаанд авсан газар өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг буцаан олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь С.*******, Ж.*******, Ц.******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг *******,,216 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.*******, Ж.******* нарын хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ж.*******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээнүүдийг Ш.*******ээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ж.*******, ******* нар нь -ний өдөр харилцан тохиролцож 30.0 сая төгрөгийг 1 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлдэгч хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгээгүй хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээг бичгээр байгуулсан ба гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй байна.

Харин хариуцагч зээлийн гэрээгээр 30.0 сая төгрөгийг шилжүүлээгүй учир зээлийг төлөхгүй гэж маргаж байгаа ч энэ нь үндэслэлгүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч нар 30.0 сая төгрөгийг С.*******д өгсөн нь нэхэмжлэгч нарын *******д мөнгийг өгсөн гэх тайлбар болон, *******гийн 2016 оны 05-р сарын 12-ны өдөр өгсөн ...ийн *******ээс гучин сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж аваад өнөөдрийн байдлаар нийт хорин таван сая төгрөгийг дансаар болон бэлнээр *******эд өгсөн. Миний дээрх саналыг харгалзан үзнэ үү. Энэ 25.0 сая төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч тооцоод үлдэгдэл таван сая төгрөгийг болон гэрээнд бичгээр заасан 3 сарын хүү болох 1.5 сая төгрөгийг 3 сараар тооцож, бүгд 9.5 сая төгрөгийг график гарган 3 хувааж төлөх саналтай байна. 7-р сарын 25-нд 3.0 сая, 8-р сарын 28-нд 3.0 сая, 9-р сарын 20-нд 3.5 сая төгрөгийг тус тус төлнө... гэсэн тайлбараар хангалттай тогтоогдож байна.

Хариуцагч С.******* 30.0 сая төгрөгийг өөрөө хүлээн аваагүй. С.д өгсөн гэсэн тайлбар гаргаж гэрч С.гийн Би мөнгийг зээлсэн гэх мэдүүлгийг нотлох баримтаа болгож байгаа ч С. нь С.*******гийн төрсөн эгч төдийгүй, С.*******тай ашиг сонирхлын хувьд нэгдмэл сонирхолтой этгээд учир С.гийн мэдүүлгийг үнэлэн зээлийн гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй.

Мөн Ш.******* нь зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бол С.******* мөнгө шилжүүлэх талаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхэд С.******* зээлийн гэрээний зүйл болох 30.0 сая төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэстэй ба нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан -ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

Харин нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ж.*******, Ц.******* нарын хооронд байгуулагдсан -ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.******* нь Ж.*******, Ц.******* нартай анх зээлийн гэрээг байгуулсан гэх боловч уг гэрээгээр талуудын хооронд мөнгө шилжүүлэгдээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байгаа учир уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нар 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж мэтгэлцэн сунгасан хугацааны хүү нийт 12000000 төгрөгийг нэхэмжилжээ. Гэвч нэхэмжлэгч хариуцагч нар нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг 1 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний хугацааг дахин сунгах талаар ямар нэгэн хэлцэл байгуулаагүй учир гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний ард зээлийн хугацааг 30 хоногоор тооцож сунгалт хийхээр тохиролцов С. гэж тэмдэглэсэн байгааг гэрээний хугацааг сунгах талаар талууд тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч С.*******, Ж.******* нар нь гэрээнд заасан хугацаанд буюу 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс хойш 1 сарын хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон учир үүнээс хойшхи хугацааны хүүг хариуцагч нараас гаргуулах үндэсгүй. Харин хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээний 4 дүгээр зүйл, Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцож хариуцагч нараас гаргуулах үндэстэй байна.

Зээлийн гэрээнд тохиролцсноор хариуцагч нар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор үндсэн зээл 30.000.000 төгрөгийг, хүү 1.500.000 төгрөгийн хамт нийт 31.500.000 төгрөгиййг төлөх үүрэгтэй байсан ба үүнээс 23.500.000 төгрөгийг төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, С.гаас нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч С.******* нэхэмжлэгчид нийт 25.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж байгаа боловч 1.500.000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

Үндсэн зээл болон зээлийн хүүд нийт 31.500.000 төгрөг төлөхөөс 23.500.000 төгрөгийг хариуцагч төлж 8.000.000 төгрөгийг төлөх үүргээ 2016 оны 03-р сарын 28 наас хойш гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ.

Гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч С.******* нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги тооцож гаргуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 8.000.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж нэхэмжлэлийн шаардлагаас 37.. төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: ны өдөр нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ц.*******, ******* нартай зээлийн гэрээг, -ний өдөр Ж.******* С.******* нартай зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч мөнгийг шилжүүлээгүй нь уг гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй гэсэн хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг хүлээлгэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох оор заасан учир 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин -ний өдөр байгуулсан зээлийн гэрээний нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******, Ж.******* нарт -ний өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд иргэний эрх зүйн чадамжтай аливаа этгээд өөрийн хийж байгаа үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйгээр эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэгдсэн аливаа ажиллагаанд оролцсон байх боломжгүй юм.

Харин нэхэмжлэгч нь -ний өдөр зээлийн гэрээг байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг давхар байгуулж үл хөдлөх эд хөрөнгө болох бүртгэлийн дугаарт бүртгэж олгосон тоот гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэж олгосон 0 тоот гэрчилгээ зэргийг барьцаалжээ.

Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй байх тул хариуцагч нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ зэргийг барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд хариуцагч нартай барьцааны гэрээ байгуулсан барьцааны гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ зэргийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШТХуулийн 56-р зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 565481төгрөгнөөс 407531 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 157950 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 206950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.*******, Ж.******* нараас 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.. төгрөгийг, мөн Ц.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 10-р сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.*******, Ж.*******, С.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж олгосон тоот гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэж олгосон 0 тоот гэрчилгээ зэргийг Ш.*******ээс гаргуулж хариуцагч Ж.*******, С.******* нарт олгосугай.

3. Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч С.*******, Ж.*******, нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 565481 төгрөгнөөс 407531 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 157950 төгрөг, хариуцагч С.*******, Ж.*******, нараас 206950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-тзааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ