Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/82

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Ц.Ц,

хохирогч Н.Б,

хохирогч Ж.М,               

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г От холбогдох эрүүгийн 1917001080038 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 20-нд Д аймгийн С суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Г аймаг дахь Нефть хангамжийн газрын салбарт ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Г аймгийн С сумын 2 дугаар баг, Рийн ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Г О /РД:З.........../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.О нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нутаглах иргэн Ц.Цын Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр Ар зүлэгт гэх газраас салхинд уруудсан адуунаас иргэн Н.Бн бөгтөр хонгор гүү, иргэн Ж.Мийн буурал гүү, цагаан гүү, хамар цагаан хээр азарга, иргэн Ц.Цын хул хонгор морь, хар буурал байдас, зэгэл хонгор байдас, хүрэн гүү зэрэг нийт 8 тооны адуу буюу олон тооны малыг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрээс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд мотоцикль ашиглан хулгайлж 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг Сансарын 121 тоотод мал махны ченж хийдэг Л.Гд 1 900 000 төгрөгөөр зарж, иргэн Н.Бд 5 000 000 төгрөгийн, иргэн Ж.Мд 34 000 000 төгрөгийн, иргэн Ц.Цд 6 925 000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 45 925 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нутаглах иргэн Ц.Цын Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр Ар зүлэгт гэх газраас иргэн Н.Бн бөгтөр хонгор гүү, иргэн Ж.Мийн буурал гүү, цагаан гүү, хамар цагаан хээр азарга, иргэн Ц.Цын хул хонгор морь, хар буурал байдас, зэгэл хонгор байдас, хүрэн гүү зэрэг нийт 8 тооны адуу буюу олон тооны малыг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрээс 2017 оны 12 дугаар сарын 20-оос 2018 оны 1 дүгээр сарын эхээр мотоцикль ашиглан хулгайлж 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг Сансарын 121 тоотод мал махны ченж хийдэг Л.Гд 1 900 000 төгрөгөөр зарж, иргэн Н.Бд 680 000 төгрөгийн, иргэн Ж.Мд 26 360 000 төгрөгийн, иргэн Ц.Цд 6 970 000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 34 010 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед манайх Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Балттайн сүүж гэх газар нутаглаж байсан. Манай аавынх байсан. Мөн 4 дүгээр багийн Засаг дарга М байсан. Урд талд Б гэх айл, Баруун урд Б ах, Х, А, Т гэх айлууд байсан. Зүүн хойд талд  А гэх айл, Т гэдэг айл байсан. Манайх тэр жил Агийн хаваржаан дээр өвөлжсөн. 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед цасан шуурганаар би халзангийн говь, 33 гэх газруудаар адуу хайж явж байхдаа Ттэй таарсан. Тэгсэн миний адуунууд төв орохгүй юм байна. Чи надад нутаг хүрэх адуу өгчих гэж хэлсэн. Тэр залуутай би наймаа хийж 8 тооны адуу авч, үнийн зөрүүнд 4 адуу өгсөн. Барзгар нүүртэй ногоон нүдтэй хүн байсан. Цагаан машинтай явж байсан. Халзангийн араас үхрээ ачиж байгаа гэж надад хэлсэн. Харин надтай наймаа хийхдээ улаан мотоцикльтой байсан. Би сольж авсан адуугаа Чойроос баруун урагшаа байлгаж байсан. Би адуугаа зарж үрсэн талаараа гэр орондоо хэлдэггүй. Сүүлд  дансанд мөнгө орж ирэхэд эхнэр асуусан. Би адуу зарсан гэдгээ хэлсэн. Мөн хохирогч нарыг ирж уулзахад хүнээс адуу сольж авсан гэдгээ хэлсэн. Тэгсэн эхнэр адуунаас чинь 4 адуу дутаж байна гэхээр нь 4 адууг өгсөн 2 адуу өгөх гээд хайгаад олоогүй гэдгээ хэлсэн. Манайхтай ойролцоо нутагласан Т нь Агийн бууцанд дээр байсан Т гэдэг хүн биш. Миний адуу авсан Т нь ногоон нүдтэй, барзгар нүүртэй, өндөр хүн байсан. Өөрөө надад Төв аймагт байдаг гэж хэлсэн. Би хэд хэдэн хүнээс асуухад хэд хэдэн Т байгаа гэж хэлсэн. Би Ттэй уулзаад намайг танихгүй гэж хэлээрэй гэсэн асуудал байгаагүй. Би Т гэдэг хүнийг хайж байсан. Машинтай урагшаа яваад машин эвдрээд хадам аав очиж авч байсан. Эхнэр жирэмсэн байсан учраас дахиж яваагүй. Хүнээс асууж байсан Т гэх хүн надад нутаг орон, нэрээ буруу хэлсэн байх гэж бодож байна. 8 тооны адууг Т, Г нарт худалдаж борлуулсан байгаа. Эдгээр 8 адууны зүс хохирогч нарын хэлж байгаатай таарч байна. Би хулгай хийгээгүй. Хүнээс авсан адуунуудаа зарж борлуулсан учраас хохирогч нарыг хохирсон гэж бодож байна. Тэрнээс хулгай хийгээгүй мөнгөний хэрэгцээ гараад л зарсан. Зарахдаа ямар нэгэн хулгайн адуу биш гэдгийг хэлж байсан. Тухайн жил мал их хэмжээгээр уруудаж ирсэн. Мал хайж сурсан хүмүүс олон байсан. Би М гэх хүний адууг өөрийнхөө адуутай хамт малладаг. Би хулгай хийгээгүй хэлмэгдээд байна. Гэхдээ хохирогч нарын 8 тооны адууг төлнө гэж бодож байгаа. Хохирогч нарыг хохироосон учраас төлөх нь зөв байх гэж бодож байна. Би гэмт хэрэг үйлдээгүй гэв.

 

2. Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Манайх 2018 оны 01 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цэгээгчин гэх газар нутаглаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр өдрийг нь сайн санахгүй байна хил залгаа Дундговь аймгийн Дэрэн суманд Арын зүлэгт гэх газар адуунуудаа усалж байгаад уруудуулсан юм. Тухайн үед адуунуудаа хайгаад олоогүй. Тэгээд Б бид хоёр адуугаа хайж, телевизээр зарлуулсан, мөн алдуул малын зар гэсэн фэйсбүүк хаягаар 15 тооны адууны зүс, тамгыг нь бичиж оруулсан. Тэгээд жил гаруй хугацааны дараа Б гэх хүн 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Б руу залгаад адуу сурагласан юм байна лээ. Тэгэхээр нь Б зөрж алдсан адуугаа асууж сураглаад олж өгвөл хэлээрэй шагналтай шүү гэж хэлсэн гэж байсан. Тэгтэл удалгүй Б гэх хүн Б руу эргэж залгаад та хонгор гүүгээ олсон уу гэж асуусан. Тэгэхээр нь Б олоогүй гэж хэлэхэд таны хонгор гүү амьд надад байгаа би хүнээс худалдаж авсан, таны ганц нэг адуу нь амьд байгаа ихэнх нь нядлагдсан гэж хэлсэн байсан. Тэгээд Бг хаана байгаа талаар нь асуухад миний данс руу 1 000 000 төгрөг шилжүүлбэл өөрийнхөө хаана байгаа газрыг хэлж өгье гэж хэлсэн байсан. Б дансаа явуулчих мөнгийг нь шилжүүлье гэж хэлэхэд Д гэх хүний хаан банкны данс явуулсан байсан. Тэгэхээр нь өөрийнхөө дансыг явуул өөр хүний дансанд шилжүүлэхгүй гэж хэлэхэд Б гэх хүн дахиж холбогдоогүй. Б бид хоёр 2018 оны 11,12 дугаар сарын үеэр Говьсүмбэр аймгийн Чойр уулын ойр орчмоор адуугаа хайж яваад Б гэх айлд очиж уулзаад алдагдсан адуу, Б гэж айл хамт өвөлжсөн эсэх, ямар ямар адуутай байсан талаар асуухад манайхтай хамт өвөлжөөд нүүсэн. Бгийн ганц цагаан гүү тэжээж байгаад голын зах дээр үхсэн гэж байсан. Бийн эхнэр нь Чойрт махны ченж ажилтай Т гэх залуутай яриад Бг утсаар яриулаад Б бид хоёр Т гэх ченжтэй уулзахад О гэх залуутай хамт байж байсан. Тэгээд Тид Б бид хоёр бөгтөр хонгор гүүг Б гэх хүн чамаас худалдаж авсан гэж байна. Хаанаас ямар хүнээс авсан юм бэ гэж асуухад хамар цагаан хээр азарга-1, хул хонгор морь-1, цагаан гүү-1, улаан буурал гүү-1, бөгтөр хонгор гүү-1, хар буурал байдас-1, зэгэл хонгор гүү-1, хүрэн гүү-1 нийт 8 тооны адууг нийт 1 500 000 төгрөгөөр Оаас худалдаж авсан гэж хэлсэн. Тэгсэн О гэх залуу нь Чойроос баруун хойш манайхтай ойрхон өвөлжсөн урт цагаан ачааны машинтай Төв аймгийн Баян сумын Т гэх хүнээс 6 бүдүүн морьд өгөөд оронд нь 8 тооны адууг сольж авсан, тухайн үед 4 адууг нь өгсөн харин 2 адууг нь Т дараа нь авая гэж хэлээд одоог хүртэл аваагүй байгаа гэж хэлсэн. Тоос хамар цагаан хээр азаргатай 8 тооны адуу хаана байгаа талаар асуухад Говьсүмбэр аймгийн Петровисийн дарга Ж гэх хүнд улаан буурал гүүг 750 000 төгрөгийн бензиний талоноор өгсөн. Бийн хүү Тд цагаан гүү-1, зэгэл хонгор гүү-1, хүрэн гүү-1 нийт 3 тооны гүүг зарсан. Б гэх хүнд бөгтөр хонгор гүү-1, хар буурал байдас-1, нийт 2 адууг зарсан гэж байсан хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй. Үлдсэн хамар цагаан хээр азарга-1, хул хонгор морь-1-ийг хашаандаа 8 хонуулаад авах хүн олдохгүй болохоор нь нядалж зарсан гэж байсан. Б бид хоёр Оаас хамар цагаан хээр азаргатай 15 тооны адуугаа 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр уруудуулж алдсан. 8 тооны адууны сураг бол гарлаа. Үлдсэн 7 / хар гүү-1, зэгэл хонгор байдас-1, зэгэл хонгор хязаалан байдас, хүрэн гүү, хонгор үрээ, хар байдас соёолон-1, зэгэл хонгор эр даага/ тооны адуу нь хаана байна гэж асуухад О гэх хүн би тэрийг мэдэхгүй би адуундаа явж байгаад Т гэх хүнтэй таараад бид хоёр наймаа хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь Б бид хоёр чамд 10 хоногийн хугацаа өгье чи Тг бид хоёртой уулзуул гэж хэлсэн. Тухайн үед О нь холбоо барих утсыг нь олоод Тг та хоёртой холбогдуулъя гэсэн боловч эргэж холбогдсон зүйл байхгүй. Б бид хоёр Т гэх хүнийг асууж сураглаад утасных нь дугаараар холбогдоход ирээд уулзаа би хулгай хийдэг хүн биш гэж хэлсэн. Алдагдсан 15 тооны адуунаас хүрэн гүү-2, зээрд гүү-1, хар гүү-1, зэгэл хонгор байдас-1, хар буурал байдас-1, хул хонгор морь-1, хар байдас-1, зээрд байдас-1, зэгэл хонгор гүү, даагатайгаа нийт 10 тооны адуу нь миний эзэмшлийнх уг адуунууд нь хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онгин тамгатай. Миний эзэмшлийн хул хонгор морь-1, хар буурал байдас-1, хүрэн гүү-1, зэгэл хонгор гүү-1, нийт 4 адууг маань О гэх хүн бусдад зарж үрэгдүүлсэн байна. Хамар цагаан халтар азарга-1/дугуй хүрээтэй загасан тамгатай/, буурал гүү-1 /ГО гэсэн тамгатай/, цагаан гүү-1 /хөвчтэй наран тамгатай/ нийт 3 тооны адуу нь манай хүргэн Мийн эзэмшлийнх. Бөгтөр хонгор гүү-1 /хөвчтэй наран тамгатай/, хонгор үрээ шүдлэн-1 /саран дэвсгэртэй хас дэрээ онгин тамгатай/ нийт 2 тооны адуу нь Бгийн эзэмшлийнх байгаа юм. Би өөрөө морь уядаг учир Б болон М нарын адуу нь манайд байдаг юм. Би хүрэн гүүг 3 000 000 төгрөг /Заваадамдин даншиг наадамд түрүүлсэн хүрэн азарганы төлийн төл хурдны удамтай/, зэгэл хонгор гүү-1 500 000 төгрөг, хул хонгор морь- 15 000 000 төгрөг /1999 оны Говь шанхад түрүүлсэн хандгай хүрэн азарганы төл, соёмбо сүлд 2 хүрэн азарганы төрсөн дүү зээрд гүүнээс гарсан, 2017 оны Төв аймгийн Баянцагаан сумын наадамд аман хүзүүдэж байсан. Хул хонгор морины ээж зээрд гүүг 2018 оны 08 сард Таван толгойн захиралд 15 000 000 төгрөгөөр зарж байсан/, хар буурал байдас /1997 онд өвөө нь улсын байр наадамд 4-т орж байсан. 2004 онд Говь шанхад айрагдаж байсан, хурдны удамтай/ 2 000 000 төгрөгөөр үнэлнэ. Манай адуунууд бүгд хурдан удмын төл байгаа юм. Манай хүргэн дүү М нь хамар цагаан хээр азаргаа Сүхбаатар аймгийн халзан сумын Шгийн Ц гэх хүнээс 2016 оны хавар 25 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Баруун бүсийн даншиг наадамд 2016 онд аман хүзүүдэж байсан. Улаан буурал гүүгээ Хэнтий аймгийн Дадал сумаас Б гэх хүнээс 2014 онд 5 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Орос эрлийз гүү, цагаан гүүгээ Дорнод аймгийн Дашбалбар сумаас Г гэх хүнээс 2012 онд 3 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Эрлийз гүү байгаа юм. Мийн 3 тооны адууны 32 000 000 төгрөг, өөрийн 4 тооны адууны 21 500 000 төгрөг нийт 53 500 000 төгрөг нэхэмжилнэ. Манайх Төв аймгийн Баян-Өнжүүл сум цэгээгчин гэх газар нутагладаг юм. Манай адууг П, М нар хардаг. Манайх адуугаа Дундговь аймгийн Дэрэн сум Арын зүлэгт гэх газар усалдаг уг газар нь манай гэрээс зүүн зүгт 7-8 километр газарт байдаг. Би адуу алдах үеэр хөдөө байгаагүй. Тухайн үед П, М нар адуугаа хараад хөдөө байсан. П М хоёр Дундговь аймгийн Цагаандэлгэр сум руу адуугаа хайж яваад шүлхий өвчин гарсны улмаас 14 хоног хөл хорионд ороод Дундговь аймгийн Дэрэн сум Арын зүлэгт гэх газар иртэл хамар цагаан хээр азаргатай 15 тооны адуунууд маань алга болсон байсан. 2012 оны 06 дугаар сард Дорнод аймагт явж байгаад М лүү утсаар ярьж Г гэж хүний адуунд эрлийз цустай нэг сайхан цэнхэр хээр унагатай цагаан гүү байна. 4 000 000 төгрөгөөр зарна гэж байна гэж хэлэхэд М авахаар болоод үлдээсэн. Тэгээд сүүлд нь би Мөөс 4 000 000 төгрөгийг авч Гад өгөөд адуугаа очиж авсан. Тухайн худалдаж авсан нас залуу гүү байсан болохоор өнгө нь бор байсан юм. Тэгээд нас нь хөгшрөөд ирэхээрээ зүс нь хувирч цагаан болсон юм. Тухайн үед би Гтай өөрөө авч байгаа юм шиг авсан. Г Мийг мөнгөө өгч авч байгааг мэдээгүй болохоор надад зарсан гэж  мэдүүлсэн байх.” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 50-56, 2-р х.х-ийн 98-р хуудас/

 

3. Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би улсын алдарт уяач Цынд өөрийн адуунуудаа тавьсан юм. Ц ах 2018 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сум Цэгээгчин гэх газар нутаглаж байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр өдрийг нь сайн санахгүй байна Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Ар зүлэгт гэх  газар адуунуудаа услаж байгаад малаа уруудуулж алдчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд би М, Н нарын хамт Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээр адуунуудаа хайгаад 2018 оны 06 сар хүртэл яваад адууныхаа сургийг гаргаж чадаагүй. 2018 оны 08 дугаар сараас эхлэн фэйсбүүк цахим хуудсанд алдуул малын зарын групп, ажнай гэх зэрэг морины сайтуудаар зар тавьсан, мөн малчин телевизээр зарлуулсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын эхээр Б гэх хүн над руу залгаад манайх Говьсүмбэр аймагт Чойр уулын ойролцоо нутагладаг юм 7-8 тооны адуугаа алдчихлаа гэж хэлээд адуунууд асуусан. Би мэдэхгүй гэж хэлээд Ц ахын алдсан адуунуудыг асуусан. Алдсан адууны сургийг гаргаж өгвөл ах нь дүүгээ шагнана шүү, наад хавиараа манай адууг сураглаж байгаарай гэж хэлсэн. Удалгүй 2-3 минутын дараа эргэж залгаад таны адууг олж өгвөл та яах юм бэ гэж асуухаар нь ах нь адуу олж өгвөл хангалттай шагнана гэж хэлэхэд таны адууны тал нь зарагдсан, тал нь бол байгаа би бөгтөр хонгор гүү, хар буурал байдсыг нь хүнээс худалдаж авсан. Тэгээд таны хар буурал байдастай цуг хэдэн адуугаа алдчихлаа гэж хэлж байсан.Би адуугаа буцааж авмаар байна чи хэдэн төгрөгөөр хаанаас авсан юм бэ гэж асуухад би хямдхан Чойрын хүнээс худалдаж авсан юм. Та надад 1 000 000 төгрөг өгвөл би танд бүгдийг нь хэлж өгье гэсэн. Тухайн үед би хөдөө явж байсан учир хот руу ороод яръя гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 удаа Бтэй ярьсан тэгэхэд та сая төгрөгөө шилжүүлэхгүй бол дүү нь адууг нь нядаллаа шүү гэсэн. Тэрнээс болж бид хоёр утсаар маргалдсан. Маргааш нь би 1 000 000 төгрөг аваад Ц ахын хамт Говьсүмбэр аймагт Чойр уулын ойр орчмоор айлуудаар Бгийнхийг сураглаж явж байгаад Төмөрбаатар гэх хүнээс Бийнх хүрэн гүү, цагаан гүү, зэгэл хонгор гүү, бөгтөр хонгор гүү зэргийг Бийн гадаа тэжээж байсан. Зэгэл хонгор гүү, цагаан гүү хоёр нь үхсэн гэж хэлсэн. Тэгээд Б болон эхнэрт нь танай хүү манай адууг худалдаж авсан байна гээд тулгаж хэлэхэд манай хүү Т 3 тооны адуу худалдаж авсан. Б 2 тооны адуу худалдаж авсан гэж хэлээд Т гэх ченж рүү залгаад надтай яриулсан. Тэгээд Говьсүмбэр аймгийн төв дээр ирээд Т гэх залуугийнд очиход О гэх хүний хамт байж байсан. Би адууныхаа зүс, тамгыг хэлээд Тоос хаанаас, ямар хүнээс манай адууг худалдаж авсан бэ гэхэд Оаас авсан гэсэн. Би О гэх хүнээс манай алдсан адууг хаанаас авсан талаар асуухад манай хойно нутаглаж байсан төв аймгийн Баян сумын өндөр шар зүс царайтай Т гэх хүнээс авсан гэж хэлсэн. О гэх залуу тухайн үед Тд 4 тооны морь өгсөн хоёр морийг нь Т гэх хүн дараа нь ирж авъя гэсэн гэж хэлсэн. Тэгээд хүмүүс рүү залгаад Т гэх хүнийхээ дугаарыг асуугаад байсан. Ц ах бид хоёр хүмүүсээс асууж сураглаж байгаад Тгийн дугаарыг От олж өгсөн боловч өөрөө уулзаагүй, олохгүй, тэр хүн биш байна гэсэн тайлбар хийж байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. О гэх залуу Говьсүмбэрт ченж ажилтай Т гэх залууд хамар цагаан хээр азарга-1, хул хонгор морь-1, цагаан гүү-1, улаан буурал гүү-1, бөгтөр хонгор гүү-1, хар буурал байдас-1, зэгэл хонгор гүү-1, хүрэн гүү-1 нийт 8 тооны адууг нийт 1 500 000 төгрөгөөр зарсан байна лээ. Үлдсэн 7 адуу нь хаана байгаа талаар асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Ц ахын уруудуулж алдсан 15 тооны адуунаас бөгтөр хонгор гүү, хонгор үрээ нь миний эзэмшлийнх байгаа юм. Бөгтөр хонгор гүүгээ Дорнод аймгийн Халх гол сумаас Дын Э гэх хүнээс 5 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Төрсөн ах нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улсын наадамд айрагдаж байсан. Б тод манлай уяачийн хонгор үрээтэй эцэг нэгт адуу байгаа юм. Эр хонгор шүдлэн даага- 2 500 000/ Дорноговь аймгийн Даншиг наадам уралдаж байсан/ төгрөгөөр үнэлнэ. Ц ах бид хоёр алдсан адуунуудаа хайж Говьсүмбэр аймаг, Сэлэнгэ аймаг, Дундговь аймаг, Дорноговь аймгийн нутгаар явсан шатахууны мөнгө 5 000 000 төгрөг нэхэмжилнэ. Сураг нь гараагүй 7 адуу байгаа энэ асуудлыг От холбогдуулан нэмж шалгуулмаар байна.” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 61-63 дугаар хуудас/ гэв.

 

4. Хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Миний бүх адуунууд Ц ахынд байдаг юм. Ц ах нь Монгол Улсын алдарт уяач байгаа юм. Тэгээд би хурдтай удамтай адуунуудаа уюулдаг. П, М хоёр 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр азаргаа алдчихаад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрт хайж яваад суманд шүлхий өвчин гарсантай холбоотойгоор 10 хоног хөл хорионд орчхоод иртэл адуунууд нь уруудчихсан бололтой энд тэнд тарчихсан байсныг Дундговь аймгийн сумдаар явж цуглуулсан байсан. Тэгтэл хамар цагаан хээр азаргатай 15 тооны адуугаа олоогүй байсан. Тэгээд Б, Ц ах нар хамар цагаан хээр азаргатай 15 тооны адууг хайж яваад Говьсүмбэр аймагт О гэх хүн нийт 8 тооны адууг нийт 1 500 000 төгрөгөөр ченжид зарсан байсныг олж мэдсэн. Хамар цагаан хээр азарга дугуй хүрээтэй загсан тамгатай, 2018 оны 01 дүгээр сард соёолон настай болох байсан, тарган сайн адуу байсан. Говь-Алтай аймагт 2016 онд зохион байгуулагдсан Алтайн хурд бүсийн наадамд аман хүзүүнд хурдалж байсан. Ирээдүйд улс, бүсийн наадамд олон айраг, түрүү авахаар маш хурдан онцгой шилмэл азарга байсан. Буурал гүү ГО гэсэн тамгатай, 2018 оны 01 дүгээр сард 7 настай байсан. Эрлийз гүү. Цагаан гүү нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас авч байсан. Эрлийз гүү, уг гүүнээс хурдан төлүүд гарсан. Цагаан гүү нь хөвчтэй саран дэвсгэр дээр нар тамгатай. 11 настай байсан. Хамар цагаан хээр азаргаа 25 000 000 төгрөг, буурал гүүг 5 000 000 төгрөг, цагаан гүү 4 000 000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 34 000 000 төгрөгийг нэхэмжилж хохирлоо барагдуулмаар байна. 2012 оны 06 дугаар сард Ц ах Дорнод аймагт явж байгаад над руу утсаар ярьж Г гэж хүний адуунд эрлийз цустай нэг сайхан цагаан гүү байна. 4 000 000 төгрөгөөр зарна гэж байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь мөнгөө өгөөд адуугаа очиж авсан. Тухайн үед нас залуу гүү байсан болохоор өнгө нь бор байсан. Тэгээд нас нь хөгшрөөд ирэхээрээ зүс нь хувирч цагаан болсон юм. Би зөвхөн 4 000 000 төгрөгийг нь өгсөн. Гтай Ц ах ярьж наймаа хийсэн. Намайг авч байгаа гэж мэдээгүй. Би Г гэж хүнийг танихгүй.” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 68-71, 2-р х.х-ийн 97-р хуудас/ гэв.

 

5. Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манайх Төв аймгийн Баян сумаас 2017 оны 12 дугаар сарын эхээр оторлож яваад Дундговь аймгийн Цагаандэлгэр сум Баян-Уул гэх газар 2018 оны 03 дугаар сар хүртэл байсан. Оынх манайхаас баруун урагш Балтастай гэх газар өвөлжиж байсан. 2018 оны 01 дүгээр сарын сүүлч, 2 дугаар сарын эхээр 6-7 хэсэг адуу бол харагддаг байсан. Хэдэн тооны адуутайг нь мэдэхгүй. Сүүлд хүнээс сонсоход айлын адууг малладаг гэж байсан. О 2018 оны 10-11 сарын орчимд миний 93241499 дугаарын утас руу залгаад хүнээс 8 тооны адууг 5 тооны адуугаар сольсон чинь адууны эзэн гэх хүн гарч ирсэн. Тэгээд хэнээс авсан гэж асуухаар нь Төв аймгийн Баян сумын Т гэх хүнээс авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яагаад тэгж хэлж байгаа юм гэхэд сандраад тэгээд хэлчихсэн гэж хариулж байсан. Б гэх хүн над руу залгаад халтар азаргатай 15 тооны адууг намайг зарсан уу, О гэх хүнийг таних уу гэж асуухаар нь би танина, халтар азаргатай 15 тооны адууг мэдэхгүй, адуу зарсан асуудал байхгүй гэж хэлсэн. Бг нь Оыг авч ирээд уулз би хүний адуу хулгайлж зарах хүн биш гэж хэлсэн боловч ирж уулзаагүй. Оын ээж Н нь манай хадам ээж болох Н руу залгаад танайх Чойрын замын зүүн талд өвөлжсөн гээд хэлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд Оын дугаарыг ээжээс нь аваад залгаж ярьсан.Н эгч болон О нарын утсаар ярьсан нь 2019 оны цагаан сараар шиг санагдаж байна. Отай утсаар яриад ямар учиртай Чойрын замынхаа зүүн талд нутаглаж байсан гэж хэл гээд байгаа юм бэ гэхэд О адуу хүнд зарсан чинь тэр нь фэйсбүүк дээр тавьчихсан байсан байна. Тэгээд би сандраад Т гэх хүнээс авсан гээд хэлчихсэн гэж хэлсэн. Тэгээд адууны хүн цагдаатай танайд очих байх. Тэгэхээр нь чи намайг танихгүй гээд л хэлчих би бас чамайг танихгүй гэж хэлнэ гэсэн. Манайх 2017 оны 12 дугаар сарын сүүлч 2018 оны 01 дүгээр сарын эхээр Дундговь аймгийн Цагаандэлгэр сум Баян уул гэх газар байсан. Би өөрөө энэ адууны асуудалд ямар ч хамааралгүй болохоор тухайн үед огт юм бодоогүй, худал мэдүүлэг өгөх санаа огт байгаагүй. Оынх Дундговь аймгийн Цагаандэлгэр сум 2 дугаар баг балтастайн сүүж гэх газар нутаглаж байсан. Тэр жил адуунууд их уруудсан явсан байхаа. 2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд шуургатай байсан. Хүмүүс адуу хайж явахааргүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-87 дугаар хуудас/

 

6. Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 онд цагаан сарын өмнөхөн санагдаж байна Т ирээд Оыг адуу зарна гэж байна та авах уу гэж хэлэхээр нь би өөрийнх нь адуу мөн юм уу гэхэд мөн гэнээ гэж хариулсан. Удалгүй О гэх залуу хар адуу, хонгор адуу, цагаан гүү, буурал гүү, халтар азарга, бөгтөр хонгор гүү зэрэг нийт 8 тооны адуу авчирсан. Би уг адуунуудын зүс, им  тамгыг санахгүй байна. О гэх хүнээс буурал гүү, бөгтөр хонгор гүү, халтар азарга, хул морийг нийтэд нь 1 050 000 төгрөгөөр худалдаж авсан. Их туранхай муу адуунууд байсан. Буурал гүүг нь би Нефтийн Жд 700 000 төгрөгөөр зарсан. Ж хэлэхдээ аваад удаагүй үхсэн гэж хэлж байсан. Халтар азарга, хул морийг хашаандаа 2-3 хоног байлгаад нядалж зарсан. Т бөгтөр хонгор гүүг өөрийн худалдаж авсан адуунуудын хамт хүнд зарчихсан гэж байсан. Ямар хүнд хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй. Би мал зарахаар ирсэн хүмүүсээс хэний адуу болох гарал үүслийн бичиг асуухад өөрийн мал байгаа гэж хэлдэг. Тийм учраас гарал үүслийн бичгийг шалгаж шаардаад байдаггүй. Тухайн үед би бүртгэл дээрээ бичсэн боловч манай эхнэр 2016 оноос хойших бүртгэлүүдийг маань шатаачихсан байна лээ. Тухайн үед О ганцаараа ирсэн. Миний өөрийн адуу байгаа юм, уруудуулж байгаад буцааж олж ирсэн гэж хэлж байсан. О нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын иргэн М гэх айлын малыг малладаг байсан. Тэгээд М гэх хүний хүргэн болох Д нь надад Оыг саран тамгатай адуу авчирч зарвал хэлээрэй гэж байсан. Тэгсэн Оын зарахаар авчирсан адуу нь өөр тамгатай байсан учир би танай адууны тамга биш байна гэж хэлэхэд би хүнтэй наймаа хийж энэ адууг авсан гэж хэлэхээр нь би худалдаж авсан. Уг адуунуудаас буурал гүү нь хэвийн байсан. Бусад нь бол их муу туранхай байсан. Би өөрийн хаан банкны 5990127433 тоот данснаас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Оын эхнэр Эын 5991072469 тоот данс руу адуу гэсэн утгатай 1 400 000 төгрөг, 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна лээ. Тэгэхээр 8 тооны адууг нийт 1 900 000 төгрөгөөр л бодож худалдан авсан юм шиг байна лээ. О надад 8 тооны адуу л авчирч зарсан. Тэрний өмнө ээжтэйгээ ирж үхэр, адуу зарна гэж уулзаж байсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-104 дугаар хуудас/

 

7. Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сард над руу О гэх хүн залгаад хэдэн адуу мал зарна та үзэж хараач гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваад ир гэж хэлэхэд Сүмбэр сумын 3 дугаар баг Бурхантын ойролцоо адуугаа аваад ирлээ гэхээр нь би яваад очтол О ганцаараа халтар азарга, хул морь, буурал гүү, бөгтөр хонгор гүү, хонгор гүү, бор байдас, хүрэн гүү, цагаан гүү нийт 8 тооны адуу авчирсан байсан. Тэгээд би адуунуудыг нь үзээд их туранхай адуу байна янзалж хийхэд хэцүү юм байна гэж хэлээд буцаад явсан. Удалгүй О утсаар залгаад хямдхан ч хамаагүй өгье уруудчих юм бол үхчихнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сүмбэр сумын 2 дугаар баг Сансарын 121 тоотод байх хашаандаа аваад ир гэж хэлэхэд О улаан өнгийн мотоцикльтой 8 тооны адуу тууж ирсэн. Тэгээд ярилцаад халтар азарга, хул морь, буурал гүү, бөгтөр хонгор гүүг Г ах үнэ тохирч авсан. Хонгор гүү, бор байдас, хүрэн гүүг би нэгийг 150 000 төгрөгөөр бодож нийт 450 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед мөнгийг нь бэлнээр өгсөн. Цагаан гүү нь өнөө маргаашгүй үхэхээр харагдаж байсан тул аваагүй. Тэгтэл О манай хашаанд үлдээгээд үхэх нь ойлгомжтой юм байна ачих ч машин алга гээд явсан. Б над руу залгаад зарсан адууны чинь эзэн гарч ирсэн гэж хэлсэн. Тэгээд би Оыг Чойрт авчирч адууны эзэн гэх хүмүүстэй уулзуулсан. Оаас янз бүрийн асуудал үүсэх юм биш биз дээ чиний адуу мөн юм уу гэж асуухад миний адуу мөн би хүний мал хулгайлах хүн биш гэж хэлсэн. Халтар азарга, хул морь, буурал гүү, бөгтөр хонгор гүүг Г ах худалдаж авсан. Хонгор гүү, бор байдас, хүрэн гүүг би худалдаж авсан. Одоо уг адуунуудын тамгыг санахгүй байна. Уг адуунуудыг хашаандаа 2 хонуулаад бөгтөр хонгор гүү, хүрэн гүү, хонгор гүү, бор байдас, цагаан гүүг Т, Б нарт 1 гүүг 200 000 төгрөгөөр зарсан нийт 800 000 төгрөгөөр, цагаан гүүг нь үнэгүй өгсөн. Буурал гүүг Г ах нефтийн дарга Жд зарсан, хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй байна. Халтар азарга, хул морийг хашаандаа 8 хоног тэжээгээд янзалж зарсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-109 дугаар хуудас/

 

8. Гэрч Л.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Төв аймгийн Баян-Өнжүүл суманд М бид хоёр өвөөгийн/Ц/ адууг хардаг. Манайх Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэрт усалдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 27-ны үеэр М бид хоёр адуугаа Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт усалж гарчхаад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар 2017 оны 12 дугаар сарын 25-нд шуурганаар алдсан 3 азарга адуугаа хайж явтал шүлхий өвчин гарсан гээд хөл хорио тогтоочихсон байсан. Тэгээд М бид хоёр Цагаандэлгэр суманд 14 хоног болоод Дундговь аймгийн дэрэн суманд иртэл хамар цагаан хээр азаргатай 15 тооны адуу алга болсон байсан. Алдагдсан гэх адуунууд нь

1.  хамар цагаан хээр азарга-1, дугуй хүрээтэй зуузай,

2.  улаан буурал гүү-1, хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги,

3.  цагаан гүү-1, хөвчтэй нар саран тамгатай,

4.  хул морь-1, хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги,

5.  зээрд гүү-1, хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги,

6.  хүрэн гүү-2, хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги,

7. зэгэл хонгор гүү-1 хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги,

8. зээрд даага-1, хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги,

9. хар буурал байдас-1, хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги,

10. хар гүү-1, хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги,

11. бөгтөр хонгор гүү-1, амтай туухай,

12. эр хонгор шүдлэн-1, саран дэвсгэртэй хас дээрээ онгин тамгатай,

13. зэгэл хонгор даага-1, саран дэвсгэртэй хас дээрээ онгин тамгатай,

14. зэгэл хонгор байдас-1 саран дэвсгэртэй хас дээрээ онгин тамгатай нийт 15 тооны адуу байсан юм. Уг адуунууд нь тарган туранхай нь дундын байсан. 2018 оны хавраас манай өвөө Ц, Б ахын хамт Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр хайж яваад 11 сард адууныхаа сургийг гаргахад Говьсүмбэр аймагт зарагдсан байсан. Манай адуу бэлчдэг газар нь манай хөдөө гэрээс зүүн тийш 7-8 километр газар байдаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-115 дугаар хуудас/

 

9. Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:“ Манайх 2017 оны 12 дугаар сарын үеэс 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Цагаандэлгэр сум Баян уул гэх газар нутаглаж байсан. Он сарыг нь санахгүй байна Н нь манай нөхөр Т луу залгаад манай хүүхдийг танихгүй гэж хэлээрэй гэж ярьж байсан. О нь манай нөхөр лүү залгаад цагдаа болон адууны эзэн очно тэр үед намайг танихгүй гэж хэлээрэй би бас чамайг танихгүй биш байна өөр Т байна гэж хэлнэ гэсэн байсан. Дараа нь адууны эзэн гэх хүн манай нөхөртэй ярьсан энэ асуудалд манай нөхөр ямар ч хамааралгүй. Оынх Дундговь аймгийн Цагаандэлгэр сум Баян уул гэх газар байх манайхаас баруун тийшээ л 5-6 км зайтай байсан байхаа. Их л ойрхон байдаг байсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117 дугаар хуудас/

 

10. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2017 оны сүүлч, 2018 оны 01 дүгээр сард О нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэр Балтастайн сүүж гэх газар нутаглаж байсан. Тухайн үед О нь эхнэр бид хоёртой хамт байсан. Эхнэр Э нь Чойрын төв дээр О нь ирэн очин л байдаг байсан. Би тэр хамар цагаан хээр азаргатай 15 тооны адууны талаар барааг нь хараагүй. 2019 оны хавар шиг санагдаж байна. Чойр дээр нэг настай өвгөн, бас нэг залуу байсан тэгээд өөрсдийгөө адууны эзэн гээд хоёр хүн ирж манай хүү Отай уулзсан гэж сонссон. О нь надад адуу хүнээс авсан гэж юм огт хэлж байгаагүй. Би хааяа адуу усалдаг өөр адуу лав харагдаагүй. О нь өөрийн гэсэн 20 гаруй тооны адуу байгаа байхаа. Би сайн мэдэхгүй байна. Адуунууд нь саран тамгатай, одоо байгаа адуу нь ширээтэй хас тамгатай. 2018 оны 01 дүгээр сард Дундговь аймгийн Цагаандэлгэр сум болон урагшаа Дорноговь чиглэл рүү Төв аймгийн адуунууд уруудаж маш ихээр орж ирж байсан. Их ч адуу үхсэн. 2018 оны 01 дүгээр сар болон цагаан сарын дараа нийт 3 удаа Дундговь, Дорноговь сум чиглэл рүү адуугаа хайж явсан санагдаж байна. 2000 оны зуднаар манайх адуугаа үхүүлээд дуусгасан. 5-6 адуу л үлдсэн. Тэр адуунууд өсөж үржээд 10 гаран болсон бөгөөд үүнийг манай хүү О маллаж байсан. От 2018 онд гуяныхаа хонхорхойд амаадаа харсан саран тамгатай хөх бор шүдлэн үрээ, сартай хээр шүдлэн үрээ, зээрд хязаалан үрээ, зөв талын ташаан толгой дээрээ саран дэвсгэртэй өнцөгдсөн дөрвөлжин тамгатай хонгор халзан шүдлэн үрээ байдаг байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Зээрд үрээг нь болук зээрд гэдэг байсан. Ноднин уржнангаас хойш Оын адууны барааг нь хараагүй. Одоо хэдэн тооны ямар адуунуудтайг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119, 2-р х.х-ийн 91-р  хуудас/

 

11. Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Манай хүргэн хүү Т нь 2017 оны сүүлч 2018 оны эхэн үеэр төв аймгийн Баян суманд байж байгаад хороо олдохгүй Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд очиж өвөлжсөн. Тухайн үед Н нь Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хөдөө байдаг гэхээр нь би яриад хүний хаваржаан дээр хүргэн хүүгийнхийг өвөлжүүлсэн. Оын ээж болох Нийг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хөдөө байдаг гэдгээс өөр мэдэх зүйл байхгүй. Бид хоёр нэг нутгийнх. Манай эгчтэй найзууд байсан юм. Т нь том цагаан ачааны машинтай. Марк улсын дугаарыг нь мэдэхгүй. Тынх адуутай. Нийн хүү От адуу зарсан болон сольсон зүйл байхгүй. 2018 онд он сарыг нь сайн санахгүй байна. Над руу Н залгаад манай хүргэн Тын утасны дугаарыг авч байсан. Дараа нь манай охин О надад Нийн хүү Оыг Т рүү залгаад надад намайг асуувал танихгүй гэж хэлээрэй. Би чамайг танихгүй гэж хэлнэ гэсэн нэг адууны хэрэг гарсан ч гэл үү тийм зүйл хальт ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121 дугаар хуудас/

 

12. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Би Ц ахын адууг нь хардаг юм. Манайх төв аймгийн Баян-Өнжүүл суманд нутагладаг ба Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэрт адууг усалдаг юм. П бид хоёр 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр адуугаа усалж гаргачхаад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр цасан шуурганаар алдсан 3 тооны азарга адуугаа хайж явтал шүлхий өвчин гарсан гээд хөл хорио тогтоочихсон. П бид хоёр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрт 10-аад хоног болсон. Тэгээд Дундговь аймгийн Дэрэн суманд иртэл манай адуунууд уруудаж тарсан байсан. Тэгээд адуунуудаа хураахад хамар цагаан хээр азаргатай 15 тооны адуу алга болсон байсан. Хайсан боловч олдоогүй. 2018 оны хавраас эхлэн Ц, Б ах хоёр Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр хайж яваад 11 сард адууныхаа сургийг гаргахад Говьсүмбэр аймагт зарагдсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-124 дугаар хуудас/

 

13. Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Цын адууг  хүүхдүүд нь болох Нангий, Нанбаа нар тухайн айлын малчин болох Насаа нар хардаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын орчим Дундговь аймгийн Дэрэн сумын арын зүлэгтэй гэх газар өвөлжиж  байсан бүх айлын адуу шуурга уруудаад алга болж байсан. Цын адуу нь Дундговь аймгийн Дэрэн сумын арын зүлэгтэй гэх газар бэлчээрт гардаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орчим бэлчиж байсан. Халтар цагаан хээр азаргатай 15 тооны адуу байсан эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127 дугаар хуудас/

 

 14. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Би Т гэх хүнээс 2017 оны 01 дүгээр сард Хонгор гүү, Цагаан гүү худалдан авсан. Ямар тамгатай байсныг сайн мэдэхгүй байна. Онцлох ямар нэгэн содон шинжгүй 2 гүү намайг худалдаж авахад туранхай байсан. Цагаан гүү нь намайг худалдан аваад 4 хоногийн дараа үхсэн. Б гэх хүнтэй 2018 оны 01 дүгээр сард өөрийн 95451707 дугаарын утсаар залгаж ярьсан. Тэр үед 1 000 000 төгрөг өгвөл алдагдсан адууны талаар мэдээлэл өгнө гэж хэлсэн зүйл байхгүй. Та хонгор гүү алдсан юм уу гэсэн чинь тэгсэн би хэдэн тооны адуу алдсан гэж байсан. Тэгээд би худалдан авсан Хонгор гүүгээ зүсийг нь хэлсэн чинь миний гүү байна гэж байсан . Өөр ярьсан зүйл байхгүй.Би тухайн үед адуу малтай болох зорилгоор худалдан авсан. Хулгайн адуу гэж мэдээгүй. Малын мах зардаг болохоор нь Төгсөө гэх хүнээс худалдан авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/

 

15. Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Манайх 2018 оны 01 дүгээр сард Дундговь аймгийн Балтастай гэх газар нутаглаж байсан. Манай нөхөр О 2017 оны 12 дугаар сард шуурганаар уруудуулчхаад адуугаа хайж яваад 2018 оны 01 дүгээр сарын дундуур өөрийн 6 тооны адууг 8 тооны адуугаар сольчихлоо гэж хэлж байсан. Хаанаас хэн гэдэг хүнээс авсан талаар би мэдэхгүй байна. Би адууны зүс сайн мэдэхгүй. Тэр болгон Оаас асуудлыг шалгааж асуугаад байдаггүй. Дээрх адуунууд нь тэжээл авахгүй болохоор нь Говьсүмбэр аймагт авчирч ченж нарт зарсан. 1 000 000 гаруй төгрөгөөр зарсан юм шиг байна лээ. Би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ээж Н, аав Г нарын хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сум Балтастай гэх газар нутаглаж байсан. Хаан банкны 5991072469 тоот данс миний эзэмшлийн данс. Би өөрөө ашигладаг. Г гэх хүнээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр О гэсэн утгатай 100 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр адууны үнэ гэсэн утгатай 1 100 000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр мах гэсэн утгатай 500 000 төгрөг, адуу гэсэн утгатай 1 400 000 төгрөг шилжүүлсэн нь манайх мал зарсан мөнгөнүүд байгаа юм. Манайх Гд бага мал өгч байсан. Хадам ээж Чойрт ирээд үхэр, адуу зарж байсан. Миний дансанд мөнгө орж ирсэн юун мөнгө вэ гэж Оаас асуухад адуу зарсан гэж хэлж байсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-135 дугаар хуудас/

 

16. Гэрч С.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Манай хүү Тжаргал 2018 оны цагаан сарын өмнөхөн 1 сарын сүүлээр байх Тоос зэгэл хонгор гүү, хүрэн гүү, бор байдсыг авсан. Хэдэн төгрөгөөр авсныг мэдэхгүй. Харин хажуу айлын Б бөгтөр хонгор гүү, цагаан гүүг нь авсан. Тухайн үед уг адуунууд нь эцэнхий туранхай байсан. Адууны им тамгыг санахгүй байна. Тоос худалдаж авсан 3, адуу одоо байхгүй. Зэгэл хонгор гүү нь аваад удаагүй 2018 оны хавар оторт явж байхад үхсэн. Бор байдсыг нь Бд зарсан. Бд байгаа үгүй мэдэхгүй. Хүрэн гүүг нь Шивээговь сумын малчин Б гэх хүнд азарга авахдаа өгчихсөн. 2018 оны 11 дүгээр сарын үед шиг санагдаж байна. Адууны эзэн гэх хүмүүс ирээд манай алдсан адууг танай хүү худалдаж авсан сурагтай байна гэж хэлэхээр нь би Т рүү залгаад Тд зарсан адууны эзэн гэх хүн ирээд хаанаас хэнээс авсан бэ гэж асууж байна чамайг заагаад явууллаа шүү гэж хэлсэн. Тэгэхэд Т тэгээ би хулгай хийсэн биш хүнээс л худалдаж авсан юм чинь гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 дугаар хуудас/

 

17. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Т ахад охин адуу зарвал авна шүү гэж хэлж захиж байсан юм. Тэгсэн 2018 онд цагаан сарын өмнөхөн Т залгаад охин адуунууд зарна гэхээр нь би хажуу айлын Бгийн хамт Чойрт очсон. Тэгээд Т ахтай уулзахад 5 адуу зарна гэж хэлэхээр нь үнэ өртгөө ярилцаад би зэгэл хонгор гүү, бор байдсыг тус бүс 150 000 төгрөгөөр, хүрэн гүүг 170 000 төгрөгөөр бэлэн мөнгөөр авсан. Харин Б бөгтөр хонгор гүү, цагаан гүү хоёрыг авсан. Бөгтөр хонгор гүүг 170 000 төгрөгөөр, цагаан гүүг нь 50 000 төгрөгөөр авсан санагдаж байна. Хүрэн гүү-саран дэвсгэртэй дээрээ хоёр бөөрөнхийтэй байсан. Бор байдас- Саран дэвсгэртэй дээрээ хоёр бөөрөнхий байсан. Зэгэл хонгор гүү-Саран дэвсгэртэй дээрээ хоёр бөөрөнхийтэй байсан. Бөгтөр хонгор гүү-бөөрөнхий дотор туухай байсан им тамгыг  хүмүүс янз бүрээр нэрлэж хэлдэг болохоор хэлж мэдэхгүй байна. Цагаан гүүний им тамгыг санахгүй байна. Т ахын зарсан адуунууд нь их туранхай байсан. Миний худалдаж авсан зэгэл хонгор гүү 2018 оны хавар үхчихсэн. Бор байдсыг Бд 100 000 төгрөгөөр өгсөн. Өртгөнд нь будаа, өвс авчихсан. Шивээговь сумын иргэн Б гэх хүнээс 2 000 000 төгрөгөөр азарга авахаар болоод Хүрэн гүүг 500 000 төгрөгөөр бодоод дээрээс нь үхэл мал нэмээд өгчихсөн. Т ахаас худалдаж авсан гурван гүү одоо надад нэг нь ч байхгүй.Би тухайн адуунуудыг хулгайн адуу гэдгийг мэдээгүй.    ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 дугаар хуудас/

 

18. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай хүү Т нь 2018 онд цагаан сарын өмнөхөн Тоос бор байдас, зэгэл хонгор гүү, хүрэн гүүг худалдаж авсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь мэдэхгүй байна. Би уг адуунуудын им тамгыг мэдэхгүй байна. Манай хүү Тжаргал хүрэн гүүг Шивээговь сумын малчин Б гэх хүнээс азарга авахдаа өгсөн. Харин зэгэл хонгор гүү нь 2018 оны хавар үхчихсэн. 2018 оны 10,11 сурын үеэр адууны эзэд гэх хүмүүс ирж уулзаад манай алдсан адуунаас танай хүү худалдаж авсан байна. Адуу авсан хүнтэй нь холбуулаад өг гэж хэлсэн. Тэгээд би Ттой утсаар ярьж холбогдуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 дугаар хуудас/

 

19. Гэрч Л.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны цагаан сарын өмнөхөн өдрийг нь хэлж мэдэхгүй байна Г над руу залгаад нэг сайхан гүү байна. Бойлох гэж байна. Худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгээд би Гнд очиж үзэхэд зарна гэх адууг заалгаж үзэхэд 4-5 адуу байсан. Нэг азарга адуу байсан. Бусдыг нь санахгүй байна. Би буурал гүүг 700 000- 800 000 төгрөгийн хооронд худалдаж авсан. Миний худалдаж авсан буурал гүү нь туранхай бол байгаагүй. ГО гэсэн тамгатай байсан санагдаж байна. 8-9 настай гүү байсан байх. 2018 оны 05 сард буурал гүү маань үхчихсэн. Надад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нэг хүнээс худалдаж авсан гэж байсан. Тэр хүн адуугаа уруудуулаад үхээд дууссан тэгээд зарж байгаа гэнэ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143 дугаар хуудас/

 

20. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Жийн хурдны морьдыг тэжээж туслахаар ажилладаг байсан юм. 2018 онд цагаан сараас өмнөхөн сар өдрийг нь санахгүй байна. Ж буурал зүсмийн 6-7 насны гүүг  худалдаж авсан гэж байсан. Тамгыг нь санахгүй байна. Буурал гүү нь туранхай бол байгаагүй, дундын л байсан. Уг адуу нь удаагүй үхчихсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144 дугаар хуудас/

 

21. Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай хүү О нь эхнэр 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сум Балтастай гэх газар оршин суудаг. Хөдөө малчин.. Зан байдлын хувьд төлөв даруу зантай. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145 дугаар хуудас/

 

22. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Таас хязаалан насны хүрэн гүүг 2018 оны 06 сард шиг санагдаж байна. Тжаргал надаас 2 000 000 төгрөгөөр азарга авсан юм. Тэгээд хязаалан насны хүрэн гүү болон тугалтай үхэр өгсөн. 500 000- 600 000 төгрөгөөр бодож өгсөн байх. Уг хүрэн гүү нь хөвчтэй саран дээр хоёр нүдтэй байсан. Тжаргалаас авахад их туранхай байсан. Т хаанаас ямар хүнээс авсныг нь мэдэхгүй. Тухайн үед асуугаагүй. Хүрэн гүү нь хөл нь гэмтсэн учир 2019 оны 05 дугаар сард нядлаад зарчихсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146 дугаар хуудас/

 

23. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. Чойрт явж байтал О над руу залгаад танай бууцан дээр айл буулгая ямар үнэ өртөгтэй вэ? гэж асуухаар нь би Чойрт явж байна. Ирээд уулз гэж хэлсэн. 1 хоногийн дараа О Т гэх залуутай ирж уулзсан. Тэгшжаргал Төв аймгийн Баян сумын хүн байна. Отроор явж байна. Танай өвөлжөөн дээр чинь бууя. Эхнэр жирэмсэн, машин тэрэг болдоггүй гэж хэлсэн. Би Таас ямар нэгэн мөнгө аваагүй. Бууцан дээрээ 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр буулгасан. Т нь 2019 оны 02 дугаар сарын сүүлээр нүүсэн. Манай бууцан дээр өвөлжсөн Таас өөр Т нэртэй хүн манай нутагт өвөлжөөгүй. Т нь цагаан өнгийн том ачааны машинтай.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146 дугаар хуудас/

 

24. Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сард манай ойр орчмоор халтар азаргатай 15 тооны адуу харагдаагүй. Дундговь аймгийн Цагаандэлгэр сум 2 дугаар баг Баян-Уул гэх газар А гэх айлын бууцан дээр Төв аймгийн Баян сумын Т гэх хүн өвөлжсөн. Өөр Т нэртэй малчин манай суманд байхгүй. Манайхаар 2018 оны 01 дүгээр сард адуу зарна гэж ямар ч хүн ирээгүй. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150 дугаар хуудас/

 

25. Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр Г нь хүмүүсээс өдөр болгон мал мах худалдан авдаг. Мал мах худалдан авсан тохиолдолд дэвтэр дээрээ бичдэг байсан. Уг дэвтэрт худалдан авсан малын тоо, зүс, им тэмдэг, хүнийх нь л нэр утасны дугаар зэрэг байдаг байсан. Би Гийн бүртгэлийн 2 ширхэг дэвтрийг нь хэрэггүй юм байх гэж бодоод хаячихсан. Тэр дэвтэр  нь анх мах авч эхэлсэн цагаас хойш худалдан авсан мал махыг бүртгэж тэмдэглэсэн байсан. Одоо санахад хаяад бараг жил болж байна. Хүмүүсээс мал, мах худалдан авахдаа гарал үүслийн бичгийг нь үзэж авдаг байх. Би тэр болгон ажилд нь ороод байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151 дугаар хуудас/

 

26. Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сард О манай хадам аав Мийн малыг маллаж, цуг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Балтастайн сүүж гэх газар нутагладаг байсан. Тухайн өвөл От өөрийн гэсэн адуу мал байдаг байсан. Манай хадам аавын адуутай нийлүүлээд өөрийнхөө адууг цуг малладаг байсан. Яг хэдэн тооны адуу мал байдгийг би мэдэхгүй. Манай хадам аавын адуунууд саран тамгатай юм. Тэгээд Оыг манай хадам аавын адуунаас Гд авчирч зарж магадгүй гэж бодоод Гд О саран тамгатай адуу авчирвал хэлээрэй гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152 дугаар хуудас/

 

27. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сард О Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Балтастайн сүүж гэх газар Оынх, Оын аавынх тэгээд манайхтай цуг 3 гэрээрээ айл өвөлжсөн юм.Би сумын төв дээр ажилтай болохоор амралтын өдрөөр хөдөө гэртээ очдог байсан юм. Тухайн өвөл О манайхтай өвөлжиж байхдаа 20 тооны / гүү, 3 морь 2 хязаалан, 6 шүдлэн, 2 даага зөв талын гуяндаа саран тамгатай/ адуутай байсан. Тухайн өвөл О хүнээс адуу худалдаж авсан талаараа надад хэлээгүй. Манай хавиар адуугаа салхинд уруудуулж алдсан гээд мотоцикль машинтай залуучууд нилээн явсан. 2018 оны 04 дүгээр сард О Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Адуун чулуун гэх газар луу О гэрээрээ нүүсэн. Нүүхдээ манай адуутай цуг малладаг өөрийн 13 тооны адуугаа аваад нүүсэн. Хоёр сартай хонгор мориныхоо 1 манай сумын Тт зарсан. Мөн Хонгор халзан үрээ/ саран дэвсгэртэй өнцөг дөрвөлжин тамгатай/-гээ малчны зээлийн мөнгө нэхэгдээд зарсан гэсэн. Бусад аваад явсан адууг нь санахгүй байна. Нүүгээд явахад бага адуунуудаас нь 6-7 ширхэг байхгүй байсан. Би бодохдоо малчны зээлтэй байсан. Тэрэндээ зарсан байх зарим нь өвлийн зуданд үхсэн байх.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 дугаар хуудас/

 

28. Гэрч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “М нь 2016 оны 02 дугаар сард манай адуунаас Мана халтар нэртэй азарганы төл болох хоёр нүдний загасан тамгатай, хамар цагаан хээр зүсмийн шүдлэн үрээ 25 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо бол хавчиг 6 настай адуу байх ёстой. Тэгэхдээ Монгол Улсын алдарт уяач Ц гэдэг хүнтэй ирж авч байсан. Хамар цагаан хээр үрээний эцэг Мана халтар азарга Сүхбаатар аймгийн Халзан сумынхаа наадамд 3 удаа айрагдаж байсан. Мийг хамар цагаан  хээр үрээг авч явахаас өмнө нэг сарын өмнө Монгол Улсын тод манлай уяач Цандэлэг надаас хамар цагаан хээр үрээний эцэг нэгтэй халтар азаргыг 70 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Хамар цагаан хээр үрээ нь Мд очсон жилдээ Говь-Алтай аймагт зохиогдсон Баруун бүсийн хурд наадамд аман хүзүүнд хурдалсан гэж М над руу ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 дугаар хуудас/

 

29. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай дүү О нь багаасаа мал дээр өссөн. Дорноговь аймгийн Улаан уулд цэргийн алба хаасан. Түүнээс хойш аав, ээжтэй мал дээр байсан. 2019 оноос хойш Говьсүмбэр аймагт эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байна. Зан байдлын хувьд төлөв даруу, муу зуршилгүй, худлаа яриад байдаггүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160 дугаар хуудас/

 

 

30. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Ц гэх хүнтэй 2000 оны эхээр хотод байхдаа танилцаж байсан. Би Ц ахад 2012 оны 06 дугар сард Дашбалбар сумын 2 дугаар багт байх өөрийн адуунаас нар саран тамгатай бор гүү, цэнхэр хээр унаганы хамт тухайн үед 4 000 000 төгрөгөнд зарж байсан. Тэрнээс өөрөөр адуу зарж байгаагүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100 дугаар хуудас/

 

31. Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би  У гэх  хүнээс 2013 оны хавар кирилл бичгийн ГО гэсэн тамгатай хязаалан /4 настай/ улаан буурал байдсан гүүг 5 000 000 төгрөгт бодож төлбөрийг 1 ширхэг морь /хар зүсмийн/, 1 ширхэг үхэр /улаан зүмийн байх сайн санахгүй/, 1 ширхэг унагатай гүү /хээр унагатай хээр гүү/ мөн 2 000 000 төгрөг бэлнээр өгч байсан. Би Мд 5 000 000 төгрөгийн өртэй байсан болохоор ГО гэсэн тамгатай 2 унагалсан улаан буурал гүүгээ 5 000 000 төгрөгт бодож өрөндөө өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 102 дугаар хуудас/

 

32. Гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2013 оны 05 дугаар сард Нд 2 тооны адуу зарсан. Улаан буурал зүсмийн хязаалан насны гүү, улаан буурал зүсмийн соёолон насны гүүг зарж байсан. Эдгээр хоёр адуу зөв талын гуян дээрээ ГО гэсэн тамгатай байсан. Уг хоёр адууг нийтэд нь 5 000 000 зарсан. 2 000 000 төгрөг бэлнээр авсан. Нэг тооны хар ногоон зүсмийн морь, Унагатай гүү нэг, шүдлэн үхэр нэгийг Нээс авсан. Эдгээр 3 тооны адуу, нэг тооны үхрийг үлдсэн 3 000 000 төгрөгт бодож авсан.Би дэвтрийн цаасан дээр тодорхойлолт бичиж өгсөн. Би тодорхойлолт бичихдээ 2 үхэр гэж андуурсан байна. Би нэг тооны үхэр, унагатай гүү, морийг Нээс авч байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-105 дугаар хуудас/

 

33. Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би үнэлгээг гаргахдаа улс,  аймаг, суманд хурдалж байсан медаль, гэрчилгээ болон эзнээс судалгааг давхар авч харгалзан үзэн холбогдох морь уяачдын холбоо нутаг усны тодорхойлолт зэргийг үндэслэн гаргадаг. Мөн мөрдөн байцаах албанд өгсөн мэдүүлгийг үндэслэн үнэлгээ тогтоодог. Адууг бол хурдан удамтай болон шагнал зэрэг зүйлс байхгүй тэд нарыгаа баталж чадахгүй байвал махаар нь үнэлдэг. Мөн улсад айрагдах аймагт айрагдах, суманд айрагдах зэргээрээ өөр өөр ялгаатай болон морины бай шагналаар тогтоож гаргадаг. Харин хэдэн удаа улс, аймаг, суманд айраг, түрүү болсныг би хурдан удмын гэж мэдэхгүй байна. Жишээ нь хамар цагаан хээр азаргыг үнэлэхдээ өгсөн авсан эзэн нараас нь нотлох баримтын дагуу үндэслэн гаргасан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 108-109 дугаар хуудас/

 

34. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Намайг 2016 оны 02 дугаар сард Халзан сумын 3 дугаар багийн нутаг Ар булаг гэх газар өвөлжиж байсан аавын төрсөн дүү Цийнд очих үед М ах халтар үрээний наймаа хийж байсан юм. Тухайн үед Ц ахыг халтар үрээгээ М ахад 25 000 000 төгрөгөөр зарж өөртөө машин авна гэж ярьж байсныг сонссон.Мөнгийг нь хэзээ хэрхэн шилжүүлсэн талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 111-112-р хуудас/

 

35. Насанд хүрээгүй гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сард Халзан сумын 3 дугаар багийн нутаг Ар булаг гэх газар гэртээ байж бахад манай аав Цийн найз М ах халтар үрээний наймаа хийж байсан юм. Миний хувьд аав М ахад 25 000 000 төгрөгөөр зарсан талаар мэдсэн. Аавын дансанд хэзээ мөнгө нь орсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 113-114-р хуудас/

 

36. Гэрч Ё.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Хурдан морь гэж ийм морийг хэлнэ гэсэн тодорхойлолт бол байхгүй. Тухайн морины удам угшил, хэлбэр хийц болон улс, аймаг, суманд айрагдаж түрүүлсэн, дээгүүр давхисан морийг хурдан морь гэж ярьдаг. Мөн азарга болон гүү нь удам угшил сайтай хурдны удамтай бол түүнээс гарсан төлийг хурдны удамтай гэж болно. Ерөнхийдөө бол уяж сойж уралдуулж байж л хурдан морь гэж мэддэг.Тухайн наадмынхаа чансаанаас хамаарна. Сумын наадамд 1 удаа аман хүзүүдэж байсан бол ерөнхийдөө хурдан адуу байх боломжтой. ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 115-р хуудас/

 

37. Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар  сарын 28-ны өдрийн 05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 37-38, 41-44, 45-47 дугаар хуудас/

 

38. Гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 91-97, 210-215 дугаар хуудас/

 

39. “Хан үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №19/25, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 20/35 дугаартай үнэлгээний тайлан, хавсралтууд /1-р хх-ийн 165-187, 2-р х.х-ийн 118-127 дугаар хуудас/

 

40. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  68 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 193 дугаар хуудас/

 

41. Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн гомдол мэдээлэл ирүүлсэн газрын байршлын зураг/1-р хх-ийн 16, 218 дугаар хуудас/

 

42. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.

 

43. Г.Оын 2017, 2018 оны малын А дансны хуулбар /2-р хх-ийн 32-39, 41-43 дүгээр хуудас/

 

44. Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, баримт, Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргаас ирүүлсэн шүдлэн насны морины бай тараасан жагсаалтын хуулбар, шүдлэн насны морины бүртгэлийн хуулбар /2-р хх-ийн 48, 50-52 дүгээр хуудас/

 

45. Ж.Мийн алдагдсан гэх адууны хурдан морьдын уралдаанд оролцож байр эзэлж байсан өргөмжлөл медалийн хуулбарууд /2-р хх-ийн 54-60 дүгээр хуудас/

46. Дундговь аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн Дундговь аймгийн Дэрэн, Цагаандэлгэр сумдын нутгаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх цаг агаарын нөхцөл байдал /2-р хх-ийн 61-63 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч Ж.М, Ц.Ц, Н.Б нарын мэдүүлэг /1-р хх-ийн 50-56, 2-р х.х-ийн 98-р хуудас/,  Гэрч Л.Гийн мэдүүлэг /1-р хх-ийн 99-104 дугаар хуудас/, гэрч Ц.Тын мэдүүлэг /1-р хх-ийн 84-87 дугаар хуудас/, гэрч Г.Тийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 дугаар хуудас/, гэрч Л.Пын мэдүүлэг /1-р хх-ийн 49-53 дүгээр хуудас/, гэрч Ж.Оийн мэдүүлэг /хх-ийн 54 дугаар хуудас/, гэрч Д.Г мэдүүлэг /1-р хх-ийн 118-119, 2-р х.х-ийн 91-р  хуудас/, гэрч С.Нгийн мэдүүлэг/1-р хх-ийн 120-121 дугаар хуудас/, гэрч Ц.Бийн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/, гэрч Г.Эын /1-р хх-ийн 133-135 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 онд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны 12 сарын 27-ны үеэр иргэн Ц.Ц, Ж.М, Н.Б нар нь 8 тооны адуугаа алдаж, алдагдсан адууг шүүгдэгч Г.О нь бусдад зарсан талаарх үйл баримт болсон байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгээс шүүхийн гэм буруугийн хуралдааны явцад бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.О нь тухайн 8 тооны адууг малын эрэлд явж байхдаа Төв аймгийн Т гэх хүнээс 6-н адуугаар сольж авсан талаар мэдүүлэг удаа дараа өгдөг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн Т гэгчийг эрэн сурвалжилсан боловч гэрч Ц.Таас өөр хүнийг олж тогтоогоогүй болно. Гэрч Ц.Тын “О 2018 оны 10 сарын11-ны орчимд миний 93241499 дугаарын утас руу  залгаад хүнээс 8 тооны адууг 5 тооны  адуугаар сольж авсан чинь адууны эзэн гэх хүн гарч ирсэн. Тэгээд хэнээс авсан гэж асуухаар нь Төв аймгийн Баян сумын Т гэх хүнээс авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад тэгж хэлж байгаа юм гэхэд сандраад хэлсэн гэж хариулсан. Оын ээж Н нь манай хадам ээж Н руу залгаад танайх Чойрын замын зүүн талд өвөлжсөн гээд хэлчих гэж хэлсэн. Оаас утсаар Чойрын замынхаа  зүүн талд  нутагласан гэдэг нь яаж байгаа юм гэхэд О хүнд адуу зарсан чинь фэйсбүүк дээр тавьчихсан байна. Тэгээд сандраад хэлсэн.Адууны хүн цагдаатай очно. Чи намайг танихгүй гээд хэлчих би бас чамайг танихгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон гэрч Ж.О, С.Н, М.Н нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон СД-нд бэхжүүлсэн утасны яриа зэргээр яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагааг удаашруулж хэргийн үйл баримтыг бүдгэрүүлж саад хийх зорилготой ямар нэг гэрчийг олж асуулгах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр тавьж, эх сурвалжаа зааж өгч чадаагүй байна.

 Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Г.О нь “ 2018 оны зун Т гэгч хүнийг Дорноговь аймгийн Зүлэгт сумын нутагт байсан, уулзахаар явах замдаа шаварт суугаад уулзаж чадаагүй” зэргээр тухайн хүнтэй харилцаатай байсан талаар мэдүүлсэн.

Эрүүгийн хуульд яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх. Энэхүү эрхийг эдлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг мэдүүлэг өгөхгүй байх, эсхүл дуугүй байх эрх гэж үзэж заавал хангах ёстой. Харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэж, яллагдагчийн өгсөн мэдүүлэг бусад эх сурвалжаар нотлогдон тогтоогдох ёстой. Хэргийн оролцогчидийн гаргасан нотлох баримт шалгуулах санал хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байхаар хуульчилсан.

Шүүгдэгч Г.О нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 0903 ГСЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болох мотоцикль ашигласан болох нь гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манайх 2018 оны 01 дүгээр сард Дундговь аймгийн Балтастай гэх газар нутаглаж байсан. Манай нөхөр О 2017 оны 12 дугаар сард шуурганаар уруудуулчхаад адуугаа хайж яваад 2018 оны 01 дүгээр сарын дундуур өөрийн 6 тооны адууг 8 тооны адуугаар сольчихлоо гэж хэлж байсан. Хаанаас хэн гэдэг хүнээс авсан талаар би мэдэхгүй байна. Би адууны зүс сайн мэдэхгүй. Тэр болгон Оаас асуудлыг шалгааж асуугаад байдаггүй. Дээрх адуунууд нь тэжээл авахгүй болохоор нь Говьсүмбэр аймагт авчирч ченж нарт зарсан. 1 000 000 гаруй төгрөгөөр зарсан юм шиг байна лээ. Би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ээж Н, аав Г нарын хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сум Балтастай гэх газар нутаглаж байсан. Хаан банкны 5991072469 тоот данс миний эзэмшлийн данс. Би өөрөө ашигладаг. Г гэх хүнээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр О гэсэн утгатай 100 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр адууны үнэ гэсэн утгатай 1 100 000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр мах гэсэн утгатай 500 000 төгрөг, адуу гэсэн утгатай 1 400 000 төгрөг шилжүүлсэн нь манайх мал зарсан мөнгөнүүд байгаа юм. Манайх Гд бага мал өгч байсан. Хадам ээж Чойрт ирээд үхэр, адуу зарж байсан. Миний дансанд мөнгө орж ирсэн юун мөнгө вэ гэж Оаас асуухад адуу зарсан гэж хэлж байсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-135 дугаар хуудас/-ээр нотлогдон тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Оыг бусдын олон тооны малыг /машин механизм ашиглаж/ хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Ял шийтгэлийг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо “Хан үнэлэмж” ХХК-ны үнэлгээгээр гаргах үндэслэлтэй байна. Хохирогч Н.Бн бөгтөр хонгор гүү, Ж.Мийн буурал гүү, цагаан гүүг тус бүр 680 000 төгрөгөөр үнэлэх нь зүйтэй байна. Учир нь хурдны удамтай гэсэн гарал үүсэл болгон нотлон тогтоосон баримт бичиг хангалтгүй тул яллагдагчид ашигтайгаар “Хан үнэлэмж” ХХК-ны дахин гаргасан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №20/35 дугаар үнэлгээний тайлангаар хохирлыг тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.М, Ц.Ц, Н.Б нар нь шүүгдэгч Г.Оаас  нийт 45 925 000 төгрөг нэхэмжилснээс үнэ тогтоосон дүгнэлтийн дагуу хохирогч Ж.Мд 26 360 000 төгрөг, хохирогч Ц.Цд 6 970 000 төгрөг, хохирогч Н.Бд  680 000 төгрөг, нийт 34 010 000 төгрөгийг олгох нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдлаа.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 09-03 ГСЗ улсын дугаартай FEKON маркийн мотоциклийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

         Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор уршиг зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Оаас 6 970 000 төгрөгийг гаргуулж Дундговь аймаг Дэлгэрцогт сум 2 дугаар баг Цахиурт гэх газар нутаглах хохирогч Ц.Цд, 680 000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхоны 16-161 тоотод оршин суух хохирогч Н.Бд,  26 360 000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Blue sky хотхон 44а-3 тоотод оршин суух хохирогч Ж.Мд тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Оын өмчлөлийн “Fekon” маркийн 09-03 ГСЗ улсын дугаартай LDAPAK100HGD23304 арлын дугаартай, E6058899 моторын дугаартай улаан шар өнгийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ