Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1154

 

2020          06            22                        2020/ШЦТ/1154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

Нарын бичгийн дарга: Б.Билэгжаргал,  

Улсын яллагч : Т.Мөнх-Амгалан,

Хохирогч С.Үүрцайх, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

шүүгдэгчийн өмгөөлөгч : Н.Эрдэнбаатар,

шүүгдэгч: С.Д, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агнаан овогт Сандагдоржийн Дэгдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04941 1950 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

          Шүүгдэгчийн биеийн байцаалт :

          Шүүгдэгч : Монгол улсын иргэн, С.Д,1983 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шүхэрчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт  Баянзүрх дүүргийн 16 дүгээр хороо Баяжих цогцолбор  18-42 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

        

         Холбогдсон хэргийн талаар:

         Яллагдагч СД нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-8 тоотод иргэн  С.Үүрцайхын нүүрэн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                     

          Шүүгдэгч С.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... С.Үүрцайх 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр утсаар яриад тантай уулзаж ярилцах юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хүрээд ир гээлд хүлээж байгаад яваад өгсөн. Манайд хүмүүс ирсэн байсан учраас уулзаж чадаагүй. Маргааш өглөө нь утсаар ярьж байгаад надтай уулзсан. Сааданд хүүхдээ дагуулаад ирсэн байса. Уулзаад юуны талаар ярих гэж байгаа юм бэ? гэхэд гэр бүлийн талаар ярилцъя гэж хэлсэн. Тэгээд эхнэр маань Солонгос улс руу ажил хийх гэж яваад ор сураггүй алга болчихлоо гэж хэлсэн. Намайг фейсбүүкээсээ блок хийгээд, 2 хүүхдээсээ нүүр буруулаад байна та сургийг нь гаргаж өгөх боломжтой юм уу гэхэд өмнө би сайн мэдэхгүй байна. Өмнө танай эхнэрийг нэг удаа харж байсан. Урд намайг Солонгост ажиллаж байхад ажлын газраас нь цалин хөлсийг авч өгч туслаж байсан. Тэгээд туслах санаатай Солонгост байдаг хүн рүү видео калл хийсэн. Тэгэхэд найзтайгаа хамж аиллаж байгаад буцаад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд нада би араас нь ажилчдын гэрээгээр явах гэж байгаа талаараа хэлсэн. Өөр тухтай газар очиж ярилцъя хүүхдээ ахындаа хүргээд өгье гэж хэлсэн. Такси бариад Их Дарь Эхэд очсон. Доод таын пабд сууж архи уусан. Тэгээд хоорондоо ярилцсан. Түүнээс гараад С.Үүрцайхын гэрт очиж хамт архи уусан. Гэнэт “муу сайн пиздануудыг ална” гээд босоод ирсэн. Тэгээд ширээн дэр байсан зүйлүүдийг хагалсан. Яагаад ингэж байгаа юм бэ гээд гараад явсан. Гарч яваад хадам дүүгийндээ очсон. Орой нь манай эхнэр ирээд маргааш өглөө ажилдаа явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас залгасан.  Яваад очиход С.Үүрцайх руу аяга авч шидсэн байна гэж хэлсэн. Тэгээд би энэ хэргийг хийгээгүй гэдгээ мэдүүлж байна гэх мэдүүлэг

           Хохирогч С.Үүрцайхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: С.Дтэй 2015 онд “Газарчин” дээд сургуульд ажиллаж байхдаа хүнээр дамжуулж танилцаж байсан. Манай эхнэрийг өмнө 3 сараар Солонгос руу ажлаар явж байсан. Тэгээд надтай холбоо бариад энд таарчихлаа гэж хэлж байсан. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд хүүхдээ физик эмчилгээ хийлгэж байсан. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр очиход ажилтай гэж хэлж байссан. Хэрэг гардаг өдөр хүүхдээ дагуулаад очсон нь үнэн. Гэхдээ архи уусан зүйл байгаагүй. Гэр бүлийн харилцааныхаа талаар уулзах гэж очсон маань үнэн. Бид нар гэрийнх нь гадаа сааданд очиход 2 дүүтэйгээ гурвуулаа архи уучихсан сууж байсан. Гадаа суугаад яахав гээд сансарын колонкийн арын пабд орсон. Нэг шил 0.75 граммын “эдэн” архийг манай 2 найзтай дөрвүүлээ хувааж уусан.  Тэгээд манай гэр рүү очсон. Гэрийн  ойролцоо байдаг “их отор” дэлгүүрээс ахин 1 шил 0.75 граммын архи авсан. Бид нарыг архи ууж байхад Отгоо гээд залуу орж ирсэн. Архинаас амсаад удаагүй гараад явсан. С.Д эхнэртэйгээ утсаар яриад гараад яваад байсан. Өмнөх өдөр хороон дээрээ эрүүлжүүлэгдсэн гэх асуудал яриад байсан. Бид 2 архиа ууж байгаад ангийн хүүхдийн дүүтэй манай гэрт байхдаа ярьсан. Сааданд байхад яриагүй. Видео калл хийж байсан. Би ширээгээ голлоод сууж байсан. Ширээний буланд утсаа тавьчихсан байсан. С.Д манай ширээн дээр утсаа халуун сав түшүүлээд тавьчихсан байсан. Тухайн үед холбоотой байгаа шүү дээ. Саяхан надаас ажил аваад гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар холбоотой байсан юм байна шүү дээ гэж хэлээд ширээгээ цохиход миний утас газарт унасан. Газраас утасаа аваад өндийх гэтэл миний нүүр рүү аяга шидсэн. Өмнөх өдөр нь хоол хийгээд ширээн дээр үлдээчихсэн байсан бүх зүйлүүд хагарсан. Тухайн үед цус их алдсан. Аяга таваг маань бүгд хагарсан байсан. Цохиод шууд гараад явсан учраас араас нь гарах боломж байгаагүй. Тэгээд гэрээсээ гараад Буянаагаас тусламж дуудаад эмнэлэг дуудуулсан. Тэгээд ухаан алдсан байсан. Би оёо тавиулаад гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тэгээд Буянаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би нүүрэн дээрээ гэмтлийн эмнэлэгээр оёо тавиулсан. 2 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Би 2 хүүхдээ хардаг гэх мэдүүлэг, 

 

       Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 5-10/

        Хохирогч С.Үүрцайхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ хүнтэй Тайга гэх пабад 50.000 төгрөгөөг нэг шил 0.75 г хэмжээтэй архи авж уусан. Улмаар архиа ууж дуусаад Баянзүрх дүүргийн 2 дугаар ссоо их дарь эхийн 1-8 тоот манай гэрт очисон гэрт очихдоо нэг хар шилтэй архи есан. Би нилээн согтсон байж байтал толгой дээр нэг шилэн юм хагалах шиг кгсон толгойноос их цус гарсан. Гэрээс гараад гудам руу гарж хүнээс тусламж т;»гад байрны жижүүр гэх залуу 103 дуудаж эхнэртэй нь хамт эмнэлэгт ирсэн гэх залуутай миний эхнэр Солонгос улс яваад удаж байгаа би эхнэрийнхээ сургийг гаргах гэж энэ хүнтэй уулзсан Дэгд гэх залуу эхнэртэйгээ хамт Солонгос руу удаа явж байсан юм. Энэ хүнтэй холбоо барих утас нь минйи утсан дээх аа би дугаарыг нь мэдэхгүй байна. 084 дүгээр цэргийн ангид ажилласан ан гэсэн. Камерийн бичлэгийг шүүж болно. Код нэхээд байгаа бол би өөрөө өгнө болно... гэсэн мэдүүлэг / хх-н 19-25/,

           Гэрч К.Бахатгүлын мөрдөн шалгах ажиллаанд өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 20-ны оройн 16-17 цагийн үед шиг санаж байна, би дүү болох Аманжаний хашааны зэрлэг болон зүлгийг зулгаасан юм. Тэр өдөр нь би 16 цагийн үед Үүрээгийн гэрээр ороход Үүрээ нэг танихгүй залуугийн хамт архи ууж сууж байсан бөгөөд манай нөхөр Отгонжаргал нь мөн тэр хоёртой нийлээд суух гээд байхаар нь би нөхрийгөө архи уулгахгүй гээд Үүрээгийн гэрээс чирээд авч гарсан. Тэгээд дүүгийнхээ хашаанд зүлгээ зулгаагаад байж байхад том хүү Отгонболд нь над руу гүйж ирээд “Ээжээ Үүрээ ахын нүүр нь цус нөж гараад байна" гэж хэлэхээр нь би хамар хашаанд байрлах Үүрээгийн гэр лүү ороход гэр орон нь нил цус нөж болчихсон, Үүрээ болохоор сандал дээр суусан байдалтай байхаар нь би "юу болсон юм 6э?" гэж асуусан чинь хариулах чадваргүй, ухаан нь орж гарсан байдалтай байсан. Би эхлээд 103 луу дуудлага өгсөн бөгөөд түргэний эмч ирж үзчихээд цагдаа дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед 103-ын эмч нар ирээд үзээд явсан бөгөөд хамт явах хүн байхгүй юу гэхээр нь би дагаж явсан. Миний хувьд гэрийнхээ хувцастайгаа шууд Гэмтлийн эмнэлэг орсон. Тэнд очоод Үүрээгийн нүүрэнд оёдол тавиулаад, цусын нь сэлбэж, шингэлэх ёстой гээд 10 гаруй дусал залгасан. Орой 22 цагийн үед Үүрээгийн дүү гэх эрэгтэй хүн ирсэн. Үүрээгийн хувьд эмнэлэгт байхад бол ухаан санаа нь орж гарсан байдалтай, надтай хамт байсан залуу намайг зодсон гэж яриад байсан. Би болсон үйл явдлыг хараагүй болохоор мэдэхгүй байна гэх мэдүүлэг  /хх-н 31-32/,

          Гэрч М.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш гэртээ унтаж байсан чинь Үүрцайх гаднаас нүүр нь цус болчихсон байдалтай орж ирсэн. Би сэрээд юу болсон талаар асуухад “хамт архи уусан хүндээ зодуулчихлаа" гэхээр нь би хамт гэр лүү нь орсон. Гэр лүү нь орсон чинь гэр орон нь цус болчихсон, аяга таваг хагарсан байдалтай байсан. Хамт архи уусан хүн нь байхгүй гараад явчихсан байсан. Ингээд зогсож байхад хамар хашааны Бахатгүл эгч орж ирэхээр нь түргэн тусламж болон цагдаа дуудуулсан. Түргэн тусламж ирээд Үүрцайхыг авч явсан ба Бахатгүл эгч дагаж явсан.

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 34/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 10193 тоот шинжээчийн дүгнэлт:

       1.С.Үүрцайхын биед духанд шархтай гэмтэл тогтоогдоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

       3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
      4. Цаашипд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-н 35/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 36-37/

          Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: тавгаар цохих үед дээрх гэмтэл нь зүсэгдэж болно. Гэхдээ таваг нь хатуу мохоо зүйлд орно гэх мэдүүлэг / хх-н 152-153/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 160/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2291 дугаартай:

1.     Шинжилгээнд ирүүлсэн “Ерөөл” гэсэн бичигтэй архины шилний хагархай, аяга тавагны хагархай хэсгүүд, хуванцар саванд хийсэн бүдэг хүрэн өнгийн толботой марль дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2.      Аяга тавагны хагархай хэсгүүд, хуванцар саванд хийсэн бүдэг хүрэн өнгийн толботой марль дээрх цус нь АВО системээр А/И/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

3.      “Ерөөл” гэсэн бичигтэй архины шилний хагархай дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна.

4.      Саарал ногоон алаг өнгийн 11 см хуванцар иштэй 23 см урттай 6 см өргөнтэй заазууран дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт  /хх-н 161-162/,

         Яллагдагч С.Дийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14:00 цагийн үед гэрийнхээ гадаах саадан дотор сууж байтал миний танил Үүрцайх гэх залуу 88056412 гэсэн дугаараас залгаад “Ахаа та хаана байна, тантай уулзах хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ байна, манайд хүрээд ир, би гэрийнхээ гадаах саадан дотор тамхи татаад зогсож байна гэж хэлсэн. Үүрцайх над руу залгаснаас хойш 30 гаран минутын дараа 6-7 орчим насны эрэгтэй хүүхэдтэйгээ хамт хүрч ирсэн. Над дээр хүрч ирээд ахаа 2-лаа аминчлан ярих зүйл байна, манай эхнэр Солонгос улс руу яваад жил зургаан сар болж байна, эхэндээ сурахаар яваад визийх нь хугацаа дуусаад хар болчихлоо, Солонгос улсад байх хугацаандаа надтай болон хүүхдүүдтэйгээ нэг ч удаа холбоо барьсангүй. Би фасебүүкээр нь залгахаар миний фасебүүкийг блок хийчихсэн, ерөөсөө холбогдож чадахгүй байна гэж надад хэлсэн, мөн манай эхнэрийн дүү манай 5 настай охиныг хүчирхийлсэн байна, би тэр зүйлийг нь саяхан мэдлээ, манай хадмын талууд энэ зүйлийг бүгд надаас нуусан байна, манай эхнэр тэр талаар мэдчихээд надаас салах зорилготой Солонгос улс руу явсан байна гэж надад хэлсэн. Тэгж хэлчихээд би эхнэрийнхээ дүүг хуулийн дагуу хариуцлагын хүлээлгэсэн, 15 жил авсан гэж хэлсэн. Үүрцайх надад энэ бүхнийг ярьсаны дараа учиргүй уйлж эхэлсэн. Тэгэхээр нь би Үүрцайхыг тайвшруулсан. Тэгтэл Үүрцайх хоёулаа энд сууж яахын бэ, манай хүүхдийг ахынд хүргэж өгчихөөд, хоёулаа нэг газар тухтай сууя гэж хэлсэн. Тэгээд Үүрцайх бид хоёр хүүхдийг нь КТМС-ын хажууд байрлах ахынд нь хүргэж өгчихөөд тэндээсээ доошоо уруудаад нэрийг нь мэдэхгүй байна нэг пабд орсон. Пабд ороод 0.5 литрийн Эдэн нэртэй архи, ус ундаа Үүрцайх авсан. Үүрцайх бид хоёр тэр пабдаа суун ярилцсан бөгөөд Үүрцайх Солонгос, Япон улс руу явж гэрээний дагуу ажиллахаар бүртгүүлчихсэн гэж надад ярьсан. Бид хоёр авсан архи ууж дуусгаад, ахин 0.5 литрийн Эдэн нэртэй архи аваад тэр пабаас гараад Үүрцайхын гэрт очсон. Үүрцайхын гэрт очоод авсан архиа хувааж уугаад юм яриад сууж байтал Үүрцайх муусайн пиздануудыг алнаа гэж босч ирээд шилтэй архи болон ширээн дээр байсан зүйлүүдийг бүгдийг нь цохиж унагаагаад ширээгээ доороос нь гараараа өргөж шидсэн. Тэгэхээр нь би босч ирээд Үүрцайхыг тайвшруулах гээд хүүе ээ миний дүү ингэж болохгүй шүү дээ, ингэх байсан юм бол яах гэж надтай ярилцах гэж дуудсан юм бэ?, би ийм юманд дургүй гэж хэлээд би тэдний гэрээс гараад явсан. Үүрцайхын гэрээс гараад гудамж уруудаж явж байгаад такси бариад Хужирбуланд эхнэрийн дүү Батжаргалынд очсон. Тэнд очоод хоол идчихээд унтаад өгсөн. Манай эхнэр Урангоо 23:00 цагийн үед дүүгийнхээ гэрт ирсэн бөгөөд бид хоёр тэндээ унтаад маргааш өглөө нь гэр рүүгээ явсан. Гэртээ очсоны дараа манай хорооны цагдаа над руу залгаад та одоо хаана байна, өчигдөр орой та юу хийсэн бэ? гэж надаас асуугаад та Баянзүрх дүүрэг дээр яаралтай ирэх хэрэгтэй байна гэхээр нь би эхнэртэйгээ хамт Баянзүрх дүүрэг дээр очсон. Намайг Баянзүрх дүүрэг дээр очоод манай хорооны цагдаа та өчигдөр шөнө юу хийж хаагуур явсан бэ, урьд шөнөжингөө таныг хайлаа, одоо та Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү явна гэж хэлээд намайг мотоциклэн дээрээ суулгаад аваад явсан гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

        Яллагдагч  М.Дэгдэд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж/хх-н 39-42/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43-44/         

           С.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 53 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхэийг  шалгах хуудас /хх-н 59/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 54/, захиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 60-61/

           М.Дэгдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал/ хх-н 45/, прокурорын тогтоол/ хх-н 46-48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас  шүүгдэгч Д.Дэгд нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-8 тоотод иргэн  С.Үүрцайхын нүүрэн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

          Шүүхээс шүүгдэгч Д.Дэгд нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-8 тоотод иргэн  С.Үүрцайхын нүүрэн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

           Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Такси бариад Их Дарь Эхэд очсон. Доод талын пабд сууж архи уусан. Тэгээд хоорондоо ярилцсан. Түүнээс гараад С.Үүрцайхын гэрт очиж хамт архи уусан. Гэнэт “муу сайн пиздануудыг ална” гээд босоод ирсэн. Тэгээд ширээн дэр байсан зүйлүүдийг хагалсан. Яагаад ингэж байгаа юм бэ гээд гараад явсан. Гарч яваад хадам дүүгийндээ очсон. Орой нь манай эхнэр ирээд маргааш өглөө ажилдаа явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас залгасан.  Яваад очиход С.Үүрцайх руу аяга авч шидсэн байна гэж хэлсэн.

           Хохирогч С.Үүрцайх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Тэгэхээр нь би та нар холбоотой байсан юм байна шүү дээ гэж хэлээд ширээгээ цохиход миний утас газарт унасан. Газраас утасаа аваад өндийх гэтэл миний нүүр рүү аяга шидсэн. Өмнөх өдөр нь хоол хийгээд ширээн дээр үлдээчихсэн байсан бүх зүйлүүд хагарсан. Тухайн үед цус их алдсан. Аяга таваг маань бүгд хагарсан байсан. Цохиод шууд гараад явсан учраас араас нь гарах боломж байгаагүй. Тэгээд гэрээсээ гараад Буянаагаас тусламж дуудаад эмнэлэг дуудуулсан. Тэгээд ухаан алдсан байсан. Би оёо тавиулаад гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тэгээд Буянаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би нүүрэн дээрээ гэмтлийн эмнэлэгээр оёо тавиулсан. 2 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Би 2 хүүхдээ хардаг гэх мэдүүлэг, 

         Хохирогч  С.Үүрцайх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би нилээн согтсон байж байтал толгой дээр нэг шилэн юм хагалах шиг кгсон толгойноос их цус гарсан. Гэрээс гараад гудам руу гарж хүнээс тусламж т;»гад байрны жижүүр гэх залуу 103 дуудаж эхнэртэй нь хамт эмнэлэгт ирсэн. Дэгд гэх залуутай миний эхнэр Солонгос улс яваад удаж байгаа би эхнэрийнхээ сургыг гаргах гэж энэ хүнтэй уулзсан.... гэсэн мэдүүлэг / хх-н 19-25/,

          Гэрч К.Бахатгүл мөрдөн шалгах ажиллааны үед мэдүүлэхдээ: Тэр өдөр нь би 16 цагийн үед Үүрээгийн гэрээр ороход Үүрээ нэг танихгүй залуугийн хамт архи ууж сууж байсан бөгөөд манай нөхөр Отгонжаргал нь мөн тэр хоёртой нийлээд суух гээд байхаар нь би нөхрийгөө архи уулгахгүй гээд Үүрээгийн гэрээс чирээд авч гарсан. Тэгээд дүүгийнхээ хашаанд зүлгээ зулгаагаад байж байхад том хүү Отгонболд нь над руу гүйж ирээд “Ээжээ Үүрээ ахын нүүр нь цус нөж гараад байна" гэж хэлэхээр нь би хамар хашаанд байрлах Үүрээгийн гэр лүү ороход гэр орон нь нил цус нөж болчихсон, Үүрээ болохоор сандал дээр суусан байдалтай байхаар нь би "юу болсон юм 6э?" гэж асуусан чинь хариулах чадваргүй, ухаан нь орж гарсан байдалтай байсан. Би эхлээд 103 луу дуудлага өгсөн бөгөөд түргэний эмч ирж үзчихээд цагдаа дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед 103-ын эмч нар ирээд үзээд явсан бөгөөд хамт явах хүн байхгүй юу гэхээр нь би дагаж явсан. Миний хувьд гэрийнхээ хувцастайгаа шууд Гэмтлийн эмнэлэг орсон. гэх мэдүүлэг  /хх-н 33/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 10193 тоот шинжээчийн дүгнэлт:

       1.С.Үүрцайхын биед духанд шархтай гэмтэл тогтоогдоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

       3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
      4. Цаашипд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-н 35/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 36-37/

          Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: тавгаар цохих үед дээрх гэмтэл нь зүсэгдэж болно. Гэхдээ таваг нь хатуу мохоо зүйлд орно гэх мэдүүлэг / хх-н 152-153/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2291 дугаартай дүгнэлтээр  Шинжилгээнд ирүүлсэн “Ерөөл” гэсэн бичигтэй архины шилний хагархай, аяга тавагны хагархай хэсгүүд, хуванцар саванд хийсэн бүдэг хүрэн өнгийн толботой марль дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.       

         2.Аяга тавагны хагархай хэсгүүд, хуванцар саванд хийсэн бүдэг хүрэн өнгийн толботой марль дээрх цус нь АВО системээр А/И/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

      3. “Ерөөл” гэсэн бичигтэй архины шилний хагархай дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна.

      4. Саарал ногоон алаг өнгийн 11 см хуванцар иштэй 23 см урттай 6 см өргөнтэй заазууран дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэж тогтоогдсон байна.  /хх-н 161-162/,

             Яллагдагч С.Дийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Үүрцайхын гэрт очоод авсан архиа хувааж уугаад юм яриад сууж байтал Үүрцайх муусайн пиздануудыг алнаа гэж босч ирээд шилтэй архи болон ширээн дээр байсан зүйлүүдийг бүгдийг нь цохиж унагаагаад ширээгээ доороос нь гараараа өргөж шидсэн. Тэгэхээр нь би босч ирээд Үүрцайхыг тайвшруулах гээд хүүе ээ миний дүү ингэж болохгүй шүү дээ, ингэх байсан юм бол яах гэж надтай ярилцах гэж дуудсан юм бэ?, би ийм юманд дургүй гэж хэлээд би тэдний гэрээс гараад явсан. Үүрцайхын гэрээс гараад гудамж уруудаж явж байгаад такси бариад Хужирбуланд эхнэрийн дүү Батжаргалынд очсон. Тэнд очоод хоол идчихээд унтаад өгсөн. Манай эхнэр Урангоо 23:00 цагийн үед дүүгийнхээ гэрт ирсэн бөгөөд бид хоёр тэндээ унтаад маргааш өглөө нь гэр рүүгээ явсан. Гэртээ очсоны дараа манай хорооны цагдаа над руу залгаад та одоо хаана байна, өчигдөр орой та юу хийсэн бэ? гэж надаас асуугаад та Баянзүрх дүүрэг дээр яаралтай ирэх хэрэгтэй байна гэхээр нь би эхнэртэйгээ хамт Баянзүрх дүүрэг дээр очсон. гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

          Гэрч М.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш гэртээ унтаж байсан чинь Үүрцайх гаднаас нүүр нь цус болчихсон байдалтай орж ирсэн. Би сэрээд юу болсон талаар асуухад “хамт архи уусан хүндээ зодуулчихлаа" гэхээр нь би хамт гэр лүү нь орсон. Гэр лүү нь орсон чинь гэр орон нь цус болчихсон, аяга таваг хагарсан байдалтай байсан. Хамт архи уусан хүн нь байхгүй гараад явчихсан байсан. Ингээд зогсож байхад хамар хашааны Бахатгүл эгч орж ирэхээр нь түргэн тусламж болон цагдаа дуудуулсан. Түргэн тусламж ирээд Үүрцайхыг авч явсан ба Бахатгүл эгч дагаж явсан гэх мэдүүлэг /хх-н 33/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Дэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Иймд С.Дийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг тогтоож эрүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Д би цохиогүй Үүрцайх өөрөө “муусайн пиздануудыг алнаа” гэж босч ирээд шилтэй архи болон ширээн дээр байсан зүйлүүдийг бүгдийг нь цохиж унагаагаад ширээгээ доороос нь гараараа өргөж шидсэн. Тэгэхээр нь би босч ирээд Үүрцайхыг тайвшруулах гээд хүүе ээ миний дүү ингэж болохгүй шүү дээ, ингэх байсан юм бол яах гэж надтай ярилцах гэж дуудсан юм бэ?, би ийм юманд дургүй гэж хэлээд би тэдний гэрээс гараад явсан гэсэн мэдүүлэг өгч байгаа боловч энэ мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

         Хохирогч С.Үүрцайхын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:. Тэгэхээр нь би та нар холбоотой байсан юм байна шүү дээ гэж хэлээд ширээгээ цохиход миний утас газарт унасан. Газраас утасаа аваад өндийх гэтэл миний нүүр рүү аяга шидсэн. Өмнөх өдөр нь хоол хийгээд ширээн дээр үлдээчихсэн байсан бүх зүйлүүд хагарсан. Тухайн үед цус их алдсан. Аяга таваг маань бүгд хагарсан байсан. Цохиод шууд гараад явсан учраас араас нь гарах боломж байгаагүй. Тэгээд гэрээсээ гараад Буянаагаас тусламж дуудаад эмнэлэг дуудуулсан гэсэн мэдүүлэг,  гэрч М.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш гэртээ унтаж байсан чинь Үүрцайх гаднаас нүүр нь цус болчихсон байдалтай орж ирсэн. Би сэрээд юу болсон талаар асуухад “хамт архи уусан хүндээ зодуулчихлаа" гэхээр нь би хамт гэр лүү нь орсон. Гэр лүү нь орсон чинь гэр орон нь цус болчихсон, аяга таваг хагарсан байдалтай байсан. Хамт архи уусан хүн нь байхгүй гараад явчихсан байсан. Ингээд зогсож байхад хамар хашааны Бахатгүл эгч орж ирэхээр нь түргэн тусламж болон цагдаа дуудуулсан. Түргэн тусламж ирээд Үүрцайхыг авч явсан ба Бахатгүл эгч дагаж явсан гэх мэдүүлэг, Гэрч К.Бахатгүлын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... дүүгийнхээ хашаанд зүлгээ зулгаагаад байж байхад том хүү Отгонболд нь над руу гүйж ирээд “Ээжээ Үүрээ ахын нүүр нь цус нөж гараад байна" гэж хэлэхээр нь би хамар хашаанд байрлах Үүрээгийн гэр лүү ороход гэр орон нь нил цус нөж болчихсон, Үүрээ болохоор сандал дээр суусан байдалтай байхаар нь би "юу болсон юм 6э?" гэж асуусан чинь хариулах чадваргүй, ухаан нь орж гарсан байдалтай байсан. Би эхлээд 103 луу дуудлага өгсөн бөгөөд түргэний эмч ирж үзчихээд цагдаа дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед 103-ын эмч нар ирээд үзээд явсан бөгөөд хамт явах хүн байхгүй юу гэхээр нь би дагаж явсан. Миний хувьд гэрийнхээ хувцастайгаа шууд гэмтлийн эмнэлэг орсон. гэх мэдүүлэг  /хх-н 33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож  байна.

     Харин С.Дийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хохирогч С.Үүрцайх нь нэхэмжлэх зүйлийн талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй тул эмчилгээний зардлын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг болохыг джрьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 08-16 өдөр хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

          Шүүхээс шүүгдэгч С.Дэд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна,харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Агнаан овогт С.Д-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  С.Дийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн еранхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар С.Дийн цагдан хоригдсон 8 хоногийг 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 656 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдэврлэх  ажиллагааны зардалгүй дурьдсугай.

         6. Хохирогч С.Үүрцайх эмчилгээний зардлаа цаашид жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Дэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ПҮРЭВСҮРЭН