Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 295

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, **** тоотод оршин суух, **** овогт Ү*** Б**** /регистрийн дугаар *******, утас ******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д*****,

Хариуцагч: Ш**** нарт  холбогдох

 

 “Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол **** тоот *** өрөө орон сууцыг *** оны *** дугаар сарын ***-ны өдөр тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цуцлуулах,

Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** тоот *** өрөө орон сууцнаас А.И*** ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулахыг*** албанд даалгуулах,

**** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн ***** тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг хүчингүй болгуулах,

**** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн **** тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг хүчингүй болгуулах,

***** нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай *** оны *** дугаар сарын ****-ны өдрийн *** тоот тогтоолыг хүчингүй болгуулах,

Орон сууцны зээл болон цалингийн зээлийг “Хэвийн”  ангилалд оруулсан шийдвэр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг *** албанд даалгах,

Д**** газар, ***** албанаас гэм хорын хохирол *** сая төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М****, иргэдийн төлөөлөгч Ч.С****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Я****нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын Үндсэн хуулийн 1*** дугаар зүйлйн 16.3-д Монгол улсын иргэн хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эзэмших өмчлөх өв залгамжлуулах эрхтэйг баталгаатай эдэлнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*** дугаар зүйлийн 16.2-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч болон төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай шийдвэрийн хувийг хүргүүлнэ” гэж зохицуулан хуульчилжээ.

Б.А**** би Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүхийн *** оны ****дүгээр сарын ***-ний өдрийн *** тоот гүйцэтгэх хуудаст үндэслэн Дархан-Уул аймгийн ****-тай *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах **** тоот гэрээ, мөн**** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн *** тоот гүйцэтгэх хуудаст үндэслэн *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Ш***ийг урамшуулах *** тоот гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээний 2.1-д “Дархан-Уул аймгийн **** нь ш***г урамшуулах хэмжээг хуульд зааснаар 6,5 хувиар, мөн 8,5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосны дараа үнийн дүнгээс гаргуулна.

Гэрээний 3.1-д “Төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссанаар гэрээнд тохиролцсоноор 6,5 хувиар, мөн 8,5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэлийн урамшууллыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тохиролцжээ.

Гэтэл **** нь *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** тоот, *** оны ** дугаар сарын **-ны *** тоот тогтоол гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлбөр авагч Б.А*** надад гардуулаагүй танилцуулаагүй банйа. Төлбөр авагч Б.А** миний бусдаас авах авлагыг Төрийн банк руу шилжүүлж дахин Төрийн банкнаас урамшуулал гаргуулан авч албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглажээ.

Иймд өмнө гаргасан шаардлагын зарим хэсэгт өөрчлөлт оруулж дараах шаардлагыг гаргаж байна.

-Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ***тоот***өрөө орон сууцыг*** оны *** дугаар сарын ***-ны өдөр тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цуцлуулах,

-Дархан-Уул аймгийн Дархан сум ** дүгээр баг, *** дугаар хороолол, ** тоот ** өрөө орон сууцнаас Л.А*****т ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулахыг ***-д даалгуулах,

-*** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн **** тоот Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг хүчингүй  болгуулах,

-*** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн *** тоот Шийдвэр гүйцэтгэгчийг  урамшуулах тухай гэрээг хүчингүй болгуулах,

- Т*** нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай ** оны ** дугаар сарын***-ний өдрийн ** тоот тогтоолыг хүчингүй болгуулах

- Орон сууцны зээл болон цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг ***-нд даалгуулах,

- Гэм хорын хохирол *** сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагч Д**** **шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

1. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** оны *** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар магадлалаар Л*** А*** гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Б.А***олгохоор, Сум дундын 7 дугаар шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаар шүүхийн шийдвэрээр Л.А***аас төлөгдөөгүй хугацааны тэтгэлэг 2,596,750 төгрөг, мөн алданги 1,298,375 төгрөг, нийт 3,970,426 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх үед  тэтгэлэг авагч Б.А*** нь тэтгэлэг төлөгч Л.А***, тэтгэлэг авагч А.И***, А.И***, А.А*** нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны ** тоот ** өрөө орон сууцыг *** оны *** дугаар сарын ***-ны өдөр 34,500,000 төгрөгөөр худалдан борлуулж Л.А*** ногдох хувь болох 6,757,000 төгрөгнөөс 1,000,000 төгрөгийг А.И**, А.И**, А.А*** нарын хүүхдийн тэтгэлэгт суутган авсан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч Л.А***ыг удаа дараа дуудан уулзахад тэтгэлэг төлөх чадваргүй эрхэлсэн ажилгүй тогтсон хаяггүй, архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг орон гэргүй, тэнэмэл, байдлаар амьдрах болсон нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, багийн засаг даргын тодорхойлолт, мөн холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна. **** оны *** дугаар сарын ***-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй хугацааны хуримтлагдсан тэтгэлэг 14,119,725 төгрөг байна.

Улсын дээд шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаар тогтоолоор Л.А**, Б.А*** нарын дундын өмчлөлийн Дархан сум, *** дүгээр баг, ** дугаар хороолол, *** тоот** өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр А.И***, А.И***, А.А*** нарыг нэмж бүртгэхээр шийдвэрлэсэн тогтоолыг тус алба хүлээн авч  *** оны *** дугаар сарын ***-ны өдөр аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт дээрх шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж тус үл хөдлөх эд хөрөнгийг *** хүний өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн.

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ***оны *** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар магадлалаар **** нь тэтгэлэг төлөгчөөр тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3*** дугаар зүйлийн 36.2-т Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийн захиран зарцуулахыг хориглох  шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ. Шийдвэр гүйцэтгэгч  эд хөрөнгийг хязгаарлах хугацаа тогтоосон шийдвэр гаргана гэж заасны дагуу 2** оны ** дугаар сарын **-ний өдрийн ***дугаар албан бичгээр Л.А***, Б.А***, А.И***, А.И***, А.А** нарын дундын өмчлөлийн  Дархан сум, *** дүгээр баг, ** дугаар хороолол, ** тоот 3 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

2. Дундын өмчлөлийн дээрх орон сууцнаас Л.А*** ногдох хэсгийг тодорхойлж төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлэгт гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зохион байгуулахаар тэтгэлэг авагч Б*** шийдвэр гүйцэтгэгч Л****удаа дараа биечлэн уулзаж хандсан боловч “ Энэ байрнаас Л.А****т ногдохгүй . Учир нь энэ байрны анх зээлээр авахад манай ээж Б*** нь тухайн байрны урьдчилгаа 30 хувийг төлсөн. Хэрэв тооцоололд оруулбал ирээдүйд төлөгдөх тэтгэлэгт оруулан тооцуулна.  Эсвэл шүүхэд хандан дээрх асуудлыг шийдвэрлүүлнэ” гэх тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүрсэн.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2** оны *** дугаар сарын ***-ны өдрийн ***дугаар шийдвэрээр Б*** Л.А***, Л.А***** нараас 27,705,715 төгрөг гаргуулж *** банкны 102 дугаар салбарт олгох Шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан банкны барьцаа хөрөнгө болох Дархан сум, ** дүгээр баг, ***дугаар хороолол,** тоот ** мкв***өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авч үнийн санал авахад үнийн санал зөрөлдсөн тул хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэн төлбөр төлөгч авагч нарт танилцуулан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тасралтгүй явуулсан. ...

4.Нэхэмжлэгч Б*** нь ***банкны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2** оны ** дугаар сарын **-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох, мөн ** оны ** дугаар сарын ***-ний өдрийн шийдвэр  гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай ** тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд ханджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын талаар шүүх, бусад байгууллагад гомдол гаргахгүй гэж заасан байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол нь заавал дугаартай  байна гэсэн хуулийн заалт байхгүй юм. ...

5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 743 дугаар захирамжаар Дархан-Уул аймаг дахь *** банкны 102 дугаар салбарт нэхэмжлэгч Б***гийн зээлийн ангиллыг муу ангилалд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн банкинд 2016 оны 0*** дугаар сарын 06-нд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дээрх шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч “Активыг ангилах активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журмын дагуу хугацааны үзүүлэлтээр тогтмтол ангилал бууруулж байсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр чанарын үзүүлэлтээр эргэлзээтэй ангиллаас муу ангилалд шилжүүлэн бүртгэсэн. Иймд  бид шүүхийн шийдвэрийг биелүүлэн эргэлзээтэй ангилалд шилжүүлсэн” гэх хариуг удаа дараа ирүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б*** нь хариуцагч ***албанд холбогдуулан “Гэр бүлийн дундын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн 2016 оны 0*** дугаар сарын 10-ны өдрийн хууль бус ажиллагааг цуцлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д “ Хүүхдийн тэтгэлгийн мөнгөнд тооцон хариуцагчаас гаргуулан авсан эд хөрөнгийг энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлэх”-ийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б*** нь хамтран хариуцагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрыг татан оролцуулах тухай хүсэлтийг гаргаж, хариуцагч Д*** алба, ***газар нарт холбогдуулан

“Дархан-Уул аймгийн Дархан сумын **дүгээр баг **дугаар хороолол ** тоот ** өрөө орон сууцыг** оны ** дугаар сарын **-ны өдөр тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цуцлуулах,

Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дугаар хороолол **тоот ** өрөө орон сууцнаас Л.А****т ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулахыг *** албанд даалгуулах,

2** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 0000** тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг хүчингүй болгуулах,

2** оны ** дүгээр сарын ***-ний өдрийн 000*** тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг хүчингүй болгуулах,

****банкны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 87 тоот тогтоолыг хүчингүй болгуулах,

Орон сууцны зээл болон цалингийн зээлийг “Хэвийн”  ангилалд оруулсан шийдвэр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг ***албанд даалгах,

***газар, ****албанаас гэм хорын хохирол 50 сая төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гарган, урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн болно.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Нэг. Нэхэмжлэгч Б***гийн гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дугаар хороолол ** тоот ** өрөө орон сууцыг 2** оны ** дугаар сарын **-ны өдөр тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цуцлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй ба татгалзаж буй үндэслэлээ “...Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар магадлалаар Л**ын А**аас гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Б.****т олгохоор, Сум дундын 7 дугаар шүүхийн 2** оны ** дугаар сарын **-ний өдрийн ** дугаар шүүхийн шийдвэрээр Л.А****аас төлөгдөөгүй хугацааны тэтгэлэг 2,596,750 төгрөг, мөн алданги 1,298,375 төгрөг, нийт 3,970,426 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн. ... Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2**оны *** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар магадлалаар Л.А*** нь тэтгэлэг төлөгчөөр тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3*** дугаар зүйлийн 36.2-т Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийн захиран зарцуулахыг хориглох  шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ. Шийдвэр гүйцэтгэгч  эд хөрөнгийг хязгаарлах хугацаа тогтоосон шийдвэр гаргана гэж заасны дагуу 2016 оны 0*** дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар албан бичгээр Л.А***, Б***, И***, Т***, г*** нарын дундын өмчлөлийн  Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол,** тоот **өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн...” гэж тайлбарласан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Б*** нь хариуцагч Л.А***, Л.А**, гуравдагч этгээд  М.М*** нарт холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөө хуваалгах тухай, итгэмжлэл, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2*** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай шийдвэрээр:

“Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-т зааснаар Л.А***,Б*** нарын гэрлэлтийг цуцлаж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн ихэр охин А.И***, А.И***, 2** оны **дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү А.А***нарыг төрсөн эх Б****гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 1** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн  ихэр охин А.И***, А.И*** нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд  амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү А.А***ыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд  амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус  төрсөн эцэг Л.А***аар тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 12*** дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан  гэр бүлийн 5 гишүүнд оногдох 40 000 000 төгрөгнөөс Л.А***т оногдох 8 000 000 төгрөгийг хасаж, гэр бүлийн 4 гишүүнд оногдох 32 000 000 төгрөгийг хариуцагч Л.А***аас гаргуулж , Б****т олгож,

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.4, 64 дүгээр зүйлийн 64.2.1, 10*** дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч  Б****ээс  “Б***ийн  Л.А***т  орон сууц худалдах худалдан авах гэрээнд дээр гарын үсэг зурах эрх  өгсөн тухай итгэмжлэлийг  хүчин төгөлдөр бусад тооцуулахаар”, “Л.А***, М.М*** нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар”, “М*** Л.** нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, нэг өрөө байрны өмчлөгчөөр Л.А***, Б*** А.И***, А.И*** А.А*** нарыг тогтоолгохоор”, хариуцагч Л.А***аас 10 000 000 төгрөг гаргуулахаар” тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дүгээр зүйлийн 53.1.-д заасныг баримтлан хариуцагч Л.А***аас шинжээчийн ажлын хөлс 50 000 төгрөг гаргуулж, Капитал зууч ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  5*** дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б***гийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагч Л.А***аас  улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж...” шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б*** нь эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 20**оны 12 дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай магадлалаар :

“1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар заалтын

...амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэсний дараа “...***-ны өдөр төрсөн хүү А.А***ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Л.А***аар тэжээн тэтгүүлсүгэй...” гэж,

2. тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг :

...Л.А***с 3,888,000 төгрөг гаргаж Б***т олгосугай... гэж,

3. тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг:

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.4, 64 дүгээр зүйлийн 64.2.1, 10*** дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Л**д олгосон Дархан сумын 4 дүгээр баг 1*** дугаар байрны 39 тоот орон сууцыг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн,**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, дээрх байрны өмчлөгчөөр Л.А***, Б****, А.Их***, А.И***, А.А***нарыг тогтоож,

-Б****гээс Л.А***т олгосон 2012-01-13-ны өдөр олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай,

-Л.А***, М.М**нарын хооронд хийгдсэн Дархан сумын **-р багийн **-р байрны ** тоот орон сууц худалдсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, энэ байрны өмчлөх эрхийг сэргээлгэх тухай,

-мөн М.М*** Л.А**нарын хооронд хийгдсэн 2**-ны өдрийн **дүгээр багийн ** дугаар байрны ** тоот ** өрөө орон сууц худалдаж авсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж...” шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ** оны ***-ны өдрийн ** дугаартай тогтоолоор “Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны ***-ны өдрийн ** дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Л.А***ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж” шийдвэрлэжээ. /хх 210-222/

 

Нэхэмжлэгч Б****нь Л.А**т холбогдуулан “18,000,000 төгрөг болон хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн ** дугаартай шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хариуцагч Л.А***аас 3,772,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б***гт олгож, нэхэмжлэлийн үлдэх 14,228,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т зааснаар хариуцагч Л.А***аас хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 2,596,750 төгрөг, түүний алданги 1,298,375 төгрөг, нийт 3,895,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б***т олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,334,730 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” /хх225-230/ шийдвэрлэснийг зохигчдын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаагүй байна.

Д*** албаны тасгийн дарга Ахлах гүйцэтгэгч, ахлах дэслэгч О.О*** нь “Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр магадлалаар Л***с 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Б****т олгохоор шийдвэрлэжээ. Тэтгэлэг төлөгч Л.А*** /***/-ын өмчлөлийн Дархан сумын *** дүгээр баг, ***дугаар хороолол, ** тоот ** өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, хариуг ирүүлнэ үү” гэсэн ***оны *дугаар сарын **-ний өдөр  албан бичгийг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэл, статистикийн газарт хүргүүлсний дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол 4 дүгээр байр 32 тоот, 42,0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.А***, Б***, А.А***, А.И*** А.И** нар болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** тоот гэрчилгээгээр /хх-4/ тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3*** дугаар зүйлийн 36.2-т “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана” гэж заажээ.

 

Хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3*** дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу төлбөр төлөгч Л.А***ын өмчлөлийн Дархан сумын ** дүгээр баг ** дугаар хороолол ** дүгээр байр ** тоот орон сууцыг бусдад захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Л.А****ын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан талаар эрхийн акт гараагүй байхад хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон ба хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх үйл ажиллагааг Б***т 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр мэдэгдсэн, насанд хүрсэн бусад өмчлөгч нарт мэдэгдээгүй, тэдний эрх ашиг сонирхолыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч Б***ийн гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол **** тоот 3 өрөө орон сууцыг 2016 оны 0*** дугаар сарын 10-ны өдөр тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хоёр. “Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дугаар хороолол ** тоот 3 өрөө орон сууцнаас Л.А***т ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна”, 53.6-т “Энэ хуулийн 53.1-д заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна”, 53.7-д “Энэ хуулийн 53.3, 53.6-д заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна” гэж заажээ.

Гэтэл үл хөдлөх хөрөнгөөс Л.А****т ногдох хэсэг тодорхойгүй байхад дээрх ажиллагааг хийх боломжгүй юм.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дугаар хороолол ** тоот **өрөө орон сууц нь Л.А***, Б***, А.И*** А.И*** А.А***т нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд өмчлөгч нараас уг үл хөдлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар маргааныг шүүхэд гаргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б*** нь дээрх үл хөдлөх хөрөнгөөс Л.А***т ногдох хэсгийг тодорхойлсон зүйл байхгүй, гишүүн нарт ногдох хэсгийг тодорхойлсон талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.***ийн гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын **дүгээр баг ** дугаар хороолол ** тоот ** өрөө орон сууцнаас Л.А***т ногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулахыг ***албанд даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гурав. “2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ***дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг, 2013 оны *** дүгээр сарын 18-ны өдрийн ** дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Дархан-Уул аймгийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаартай магадлалаар “ ...Л.А***с Б***т 3,888,000 төгрөгийг олгож, ...Л.А***д олгосон Дархан сумын 4 дүгээр баг 1*** дугаар байрны 39 тоот 1 өрөө орон сууцыг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэгдсэн, ** дугаар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, дээрх байрны өмчлөгчөөр ****, Б***, А.И***, А.И****, А.А***нарыг тогтоохоор” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1*** дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 167 дугаартай “Гүйцэтгэх хуудас” олгогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба,  төлбөр авагч Б*** нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” 0*** дугаартай гэрээ байгуулагдсан байна.

2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ** дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээгээр талууд “Дархан-Уул аймгийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаартай магадлалаар төлбөр төлөгч Л.А***с 3,888,000 төгрөгийн төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахаар тохиролцсон бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг үнийн дүнгийн 8,5 хувиар тооцохоор...” зааж, гэрээнд шийдвэр гүйцэтгэгч А.Солонго, төлбөр авагч Б*** нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-232/

Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолоор “...2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаар магадлал 167 дугаар гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр бүрэн төлөгдсөн тул ... холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тооцож”, уг тогтоолыг гаргасан байна./хх-233/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 674 дугаартай шийдвэрээр “Иргэний хуулийн 243 дугаар 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М***с 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б***олгохоор” шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2013 оны *** дүгээр сарын 01-ний өдрийн ** дугаартай “Гүйцэтгэх хуудас” олгогдсон бөгөөд Б*** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай 2013 оны *** дүгээр сарын 18-ны өдөр*** дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг байгуулжээ. /хх-231/

Талууд 2013 оны *** дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ** дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээгээр “...шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот шийдвэрээр төлбөр төлөгч М**с 5,000,000 төгрөгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахаар тохиролцсон бөгөөд  шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг үнийн дүнгийн 8,5 хувиар тооцохоор...” зааж, гэрээнд 44 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.***, төлбөр авагч Б*** нар гарын үсэг зурсан байна.

“Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай” 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор “...шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр төлбөр төлөгч М****с 5,000,000 төгрөгийг гаргуулж, Б*** олгохоор шийдвэрлэсэнийг 2013 оны *** дүгээр сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссанд тооцсон” байна.

 

Нэхэмжлэгч Б***нь “2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ***дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг, 2013 оны *** дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015.03.25-ны өдрийн ***тоот, 2013.12.02-ны өдрийн 35 тоот тогтоолыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлбөр авагч Б***надад гардуулаагүй, танилцуулаагүй байна. Төлбөр авагч Б**** миний бусдаас авах нийт 8,888,000 төгрөгийн авлагыг ** банкинд шилжүүлж, дахин ** банкнаас урамшуулал гаргуулан авч, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан...” гэж тайлбарлажээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тогтоолд: “...Нэхэмжлэгч Б***нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн*** шийдвэрээр 27,410,128 төгрөгийг Төрийн банкинд бусадтай хамтран төлөх төлбөр төлөгч, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар шийдвэрээр ***с 3,888,000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *** дүгээр шийдвэрээр М.М*** 5,000,000 төгрөгийг тус тус авах төлбөр авагч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.11-д “...төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөр төлөгчийн төлбөрийг гаргуулж болно” гэж заасан байх ба төлбөр төлөгч А.А***гт бусдаас төлбөрт шилжүүлсэн 8,888,000 төгрөгийг түүний Төрийн банк дахь төлбөрт тооцож гаргуулсан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч Б*** нь Төрийн банкинд төлөх ёстой төлбөрийг өөрийн ногдох хэсгийг төлсөн гэж тайлбарлах боловч шүүхийн шийдвэрт хамтран үүрэг гүйцэтгэгч нарын төлөх төлбөрийг тус бүрд нь хувааж хариуцуулаагүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Төрийн банкинд 27,410,128 төгрөгийг төлөх Б*** Л.А***, Л****нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч тул мөн хуулийн 242.3-т зааснаар “...үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх” тул Б***гийн Төрийн банкинд төлөх үүргээ гүйцэтгэсэн, үлдэх үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэхгүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.11-д заасныг үндэслэн төлбөр төлөгч Б***т бусдаас төлбөрт шилжүүлсэн 8,982,950 төгрөгийг Б***гийн төлбөрт *** банкны 102 дугаар салбарт шилжүүлсэн үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул мөн хуулийн 1*** дугаар зүйлийн 16.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэл бүхий байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б***ийн хариуцагч***алба, *** банкны 102 дугаар салбар нарт холбогдуулан гаргасан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж дуусгавар болгосон, төлбөр авагч Б***т олгох 9,042,950 төлбөр авагчид олгоогүй *** банкинд шилжүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цуцлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хх 239-241/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн, шүүхээс тогтоосон үйл баримтын талаар маргах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч Б***ийн гаргасан дээрх үндэслэл нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг, 2013 оны *** дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг тус тус хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

Мөн талуудын байгуулсан дээрх шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 5*** дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд  нэхэмжлэгч Б***ийн гаргасан 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ** дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг, 2013 оны *** дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дөрөв. “*** банкны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссан тухай 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 87 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

***банкны 102 дугаар салбар нь хариуцагч Б***, Л.****, л.А*** нарт холбогдуулан “зээлийн төлбөр 27,410,120 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан сумын *** дүгээр баг ** дугаар хороолол **дүгээр байрны ** тоот 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 562а дугаар шийдвэрээр “нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,...хариуцагч Б***, Л***, л.А*** нараас зээлийн төлбөр 27,410,128 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** банкны 102 дугаар салбарт олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж...” шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай магадлалаар “...анхан шатны шүүхийн ** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Б***гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж...”, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн **дугаартай тогтоолоор “...давж заалдах шатны шүүхийн 25 дугаар магадлал, анхан шатны шүүхийн **дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б***ийн гомдолыг хангахгүй орхиж...” тус тус шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 562а дугаартай шийдвэрийг албан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 300 дугаартай “Гүйцэтгэх хуудас” олгогдсон байна.

            Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолд: “...шүүхийн 562а дугаартай шийдвэр, 300 дугаар гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн байх тул ...төлбөр төлөгч л.А***, Б.***г, Л.А****нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанд тооцсон” байна.

            Нэхэмжлэгч Б*** нь “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссан тухай 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн ** тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2025 онд дуусна, 2025 он хүртэлх хугацааны зээлийн төлбөрийг төлсөн. Зээлийн гэрээний хугацааг цуцласан талаар шүүхийн шийдвэр байхгүй, мөн Төрийн банкинд Ариунбаяр нь ногдох төлбөр төлөгдөөгүй байхад төлбөр бүрэн төлсөн гэсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан...” гэж тайлбарласан.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн** дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох байсан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ урт хугацааны зээл байсан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний 1.3.10-т заасан “...зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой төлбөрийг төлөх ерөнхий хугацааг хэтрүүлсэн”, ноцтой зөрчил гаргасан мөн гэрээний 3.2.5-д “...ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх...” гэж заасан үүргийг зөрчсөн байх тул зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, зээлийн гэрээний 7.1-д зааснаар гэрээг дуусгавар болгож, түүнийг цуцлахаар шаардаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангууахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл Төрийн банк нь Б****, Л.А**** нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн үлдэх үндсэн төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардлага гаргасан байна.

Мөн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тогтоолд дээрх шүүхийн 562а дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэл бүхий болсон гэж дүгнэсэн байна.  

 

Иймд нэхэмжлэгч Б***ийн гаргасан **** банкны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссан тухай 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн *** тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тав. “Орон сууцны зээл болон цалингийн зээлийг “Хэвийн”  ангилалд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн*** дугаартай шийдвэрээр:

“Төрийн банк, *** банкны 102 дугаар салбар буюу Дархан салбарт холбогдох нэхэмжлэгч Б***ийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.****ийн шийдвэр хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж, *** банкны орон сууцны зээлийг муу ангилалд шилжүүлсэн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүйд тооцож...” шийдвэрлэсэн байна.

 Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дугаартай магадлалаар “анхан шатны шүүхийн ** дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж...”,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны *** дүгээр сарын 19-ний өдрийн ** дугаартай тогтоолоор “анхан шатны шүүхийн ** дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 121 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж...” тус тус шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 607 дугаартай “Гүйцэтгэх хуудас” олгогдсоны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

*** банкны Дархан-Уул салбараас 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2016 оны *** дүгээр сарын 15-ны өдөр тус тус Дархан-уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн албан бичигт “...Л.А****, Б***нар нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банктай №002 тоот зээл, барьцааны гэрээ байгуулан 24,500,000 төгрөгийн орон сууц худалдах худалдан авах зээлийг 15 жилийн хугацаатай жилийн 16,80 хувийн хүүтэй авч байсан ба гэрээний үүргийн зөрчлөөс хамаарч “Актив ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу хугацааны үзүүлэлтээр тогтмол ангилал бууруулж байсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр чанарын үзүүлэлтээр “эргэлзээтэй” ангилалаас “муу” ангилалд шилжүүлэн бүртгэсэн.

Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 743 тоот шийдвэрийг биелүүлэн эргэлзээтэй ангилалд шилжүүлсэн болно” гэжээ. /хх16-27/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч Б***ийн Орон сууцны зээл болон цалингийн зээлийг “Хэвийн”  ангилалд оруулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан “Орон сууцны зээл болон цалингийн зээлийг “Хэвийн”  ангилалд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Зургаа. Нэхэмжлэгч Б*** нь “*** газар,  *** алба нараас гэм хорын хохирол 50 сая төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Би хүүхдийн тэтгэлгээ хугацаанд нь авч чадахгүйгээс болоод санхүүгийн их асуудал үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагааг хийж гүйцэтгээгүй улмаас хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж чадахгүй хүмүүсээс хүүтэй мөнгө зээлсэн, цалингаа урьдчилж авсан...”  гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн эдийн засгийн чадвартай шууд холбогддог. Л.А****нь эрхэлсэн ажилгүй, дээрх гэр бүлийн дундын өмчлөлийн 3 өрөө орон сууцнаас өөр хөрөнгө байхгүй, хүүхдийн тэтгэлэгийг цаг тухайд нь өгөөгүй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд буруутай зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заажээ.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Л***нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэгтэй.

Төлбөр төлөгч Л*** нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас хариуцагч *** газар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нараас гэм хорын хохирол 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Б***ийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б****нь хариуцагч ***газар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нарын ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас дээрх 50,000,000 төгрөгийн хохирол учирсан талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Б***гийн гаргасан “**** газар,  Дархан-Уул аймаг дахь *** алба нараас гэм хорын хохирол 50 сая төгрөг гаргуулах”-аар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар шүүгчийн татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан бөгөөд мөн хуулийн 92.4, 92.5-д заасны дагуу шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид нэхэмжлэгч Б***ийн гаргасан шүүгчийн татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу дээрх шүүхийн тогтоолд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж  боловч нэхэмжлэгч Б*** нь уг тогтоолд гомдол гаргахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан үргэлжилж, иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б***нь  “Гэр бүлийн хүчийрхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлын болон аюулын үнэлгээ тогтоолгох тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 03 дугаар сарын 25-ны Шүүхин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгсон тухай 64 тоот тогтоолыг нөхөж хуурамчаар үйлдснийг шалгуулах тухай, ***газрын дарга Улсын Ерөнхий ш***Ц.***ыг албан тушаалын хувьд хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай ” хүсэлтийг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч Б***ийн “шинжээч томилуулах, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалгуулах тухай” хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, мөн  уг иргэний хэрэгт **** газар хариуцагчаар оролцож байх тул нэхэмжлэгчийн Б***ийн гаргасан *** газрын дарга **н***Ц*** албан тушаалын хувьд хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай” хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2

, 116, 118 дугаар зүйл, 15*** дугаар зүйлийн 156.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 84 дүгээр зүйлийн 84.1, 143 дугаар зүйлийн 143.3-т дахь заалтуудыг баримтлан хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба,  *** газар нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б***ийн нэхэмжлэлийн шаардлагаас Дархан-Уул аймгийн Дархан сум, **-р баг, ** дугаар хороолол ** тоот *** өрөө орон сууцыг тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг, ***-р хороолол *** тоот 3 өрөө орон сууцаас А****т оногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, 2***-ны өдрийн ** тоот шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ***.**.**-ний өдрийн *** тоот шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын тухай гэрээг хүчингүй болгуулах, *** банкны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2***-ний өдрийн ** тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Орон сууцын зээл болон цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Ш**** газар болон *** ***албанаас гэм хорын хохирол 50 сая төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б***гийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагч**** албанаас 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ТУНГАЛАГМАА

 

 

                                          ШҮҮГЧИД                                                 Д.АЛТАНТУЯА

 

 

                                                                                                           Ч.БАТЧИМЭГ