Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 328

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, мангиртын 1 дүгээр хэсэг, гудамж 4 тоотод оршин суух Тайжууд овгийн Балдангийн Энхтогтох /РД: ТЕ73112676, утас:9909 3103/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Капитал зууч ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Н.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхтогтох шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Насанчимэгийн шинжээч томилох тухай тогтоолны дагуу миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, мангиртын 2-4а тоот, Г-2003001191 дугаарт бүртгэлтэй 1105 мкв талбайтай газрыг 19,448,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Миний өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг маань үнэгүйдүүлж байх тул Капитал зууч ХХК-ийн 2016.05.04-ний өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

 

     Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1494 шийдвэрээр Тогтохсүрэнгээс 44,430,142 төгрөг гаргуулж Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгч Б.Тогтохсүрэнгийн өмчлөлийн Ү-2003013259 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг,

\\tungalagmaa-pc\Users\Tungalagmaa\Desktop\share doc 2016\2017\Ганаа\шийдвэр\Энхтогтох ШШГА дахин шийдсэн.docx

Дархан сумын 15 дугаар баг, мангиртын 1 дүгээр хэсэг 2-4 тоот 144м2 талбайтай 2 давхар хувийн орон сууц, 859м2 талбайтай газрын хамт, Б.Энхтогтохын өмчлөлийн Ү-2003007686 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, мангиртын 1 дүгээр хэсэг 4а тоот 72м2 талбайтай хувийн орон сууц 1105м2 талбайтай газрын хамт тус тус 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар эд хөрөнгө битүүмжлэн хураах авах тухай битүүмжлэлийн  тогтоолоор битүүмжлэн хураан авч төлбөрийг төлөөгүй, банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал өгөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 03 тоот шинжээч томилуулах тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө газрыг нийт 260,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт танилцуулсан.

...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цагларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхтогтох нь  хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан   Капитал  зууч  ХХК-ийн  2016 оны 05   дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Энхтогтох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан  гуравдагч этгээд  тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байна.

Б.Энхтогтох нь энэхүү гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1494 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Тогтохсүрэн нь Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлага болох нийт 44,430,142 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу хуваан төлөхөөр тохиролцож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 1 дүгээр хэсэг 2-4 тоот 144 м,кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2003013259 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2003005103 дугаарт бүртгэлтэй газрын хамт, Дархан сумын 15 дугаар баг Мангирт 1-4А тоот 72 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2003007686 дугаартай бүртгэлийн хувийн сууц, Г-2003001191 дугаарт бүртгэлтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан орлуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү захирамж, албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2014 оны 05 сарын 20-ны өдрийн 3/38 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор Б.Энхтогтохын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, №4А тоотод байрлах улсын бүртгэлийн Г-2003001191 дугаартай, нэгж талбарын №000166002 дугаартай 1105.0 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй тул 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсны дагуу “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн Үнэлгээний тайлангаар дээрх газрын нийт үнэлгээг 19,448,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материалд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч Б.Энхтогтох нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, №4А тоотод байрлах улсын бүртгэлийн Г-2003001191 дугаартай, нэгж талбарын №000166002 дугаартай 1105.0 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг  зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байх тул 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн байх боловч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, түүний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хэдий хэмжээний үнэтэй гэж үзэж байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч Б.Энхтогтох нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Б.Энхтогтохын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Б.Энхтогтох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тус тус заасныг баримтлан Б.Энхтогтохын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Энхтогтох нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        З.ТУНГАЛАГМАА