Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00402

 

 

      2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00402

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

                                        

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхант 11 дүгээр гудамж, 122  тоотод оршин суух Сартуул овогт Бадамдоржийн Золзаяа /РД:УС81052904 /-гийн нэхэмжлэлтэй,

 

Х.Гомбо-Идэшийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Золзаяа нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Гомбо-Идэштэй 2006 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж 2008 оны 02 дугаар сарын 22-нд охин Г.Уянга, 2010 оны 03 дугаар 30-нд хүү Г.Хурцбаатар нар төрсөн. Бид 2 гэр бүлийн таарамжгүй  харьцааны улмаас 2009 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Х.Гомбо-Идэштэй 2009 оноос хойш холбоо бариагүй бөгөөд иргэний үнэмлэхний хаягаар нь очиход байхгүй байсан. Одоо Х.Гомбо-Идэшийг хаана оршин сууж байгааг нь мэдэгдэхгүй байгаа учир Х.Гомбо-Идэшийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Х.Гомбо-Идэшийн ах нь Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангид аврагч ажилтай Х.Цогбадрах /утас 93042525/ гэх хүн байдаг. Х.Гомбо-Идэштэй гэрлэлтийн баталгаагаа салгуулах хүсэлтэй байга.  Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Золзаяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр Х.Гомбо-Идэшийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох

баримтуудаас үзэхэд Х.Гомбо-Идэш нь хүсэлт гаргагч Б.Золзаяатай 2006 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж 2009 оноос тусдаа амьдрах болсон. 2009 оноос хойш одоог хүртэл холбоо бариагүй бөгөөд иргэний үнэмлэхний хаягаар нь очиход байхгүй байсан. Одоо Х.Гомбо-Идэшийг хаана оршин сууж байгааг нь мэдэгдэхгүй байгаа учир гэр бүл цуцлуулахад  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

Х.Гомбо-Идэш нь нэхэмжлэгчийн дурдсан Сонгинохайрхан дүүргийн  07 дугаар хороо, Дэнж 4 дүгээр гудамж 2а тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Сонгинохайрхан дүүргийн  07 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Золзаяагийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Гомбо-Идэшийг эрэн сурвалжлан, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Х.Гомбо-Идэшийг оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал /РД: ПЕ86052035/ Сонгинохайрхан дүүргийн  07 дугаар хороо, Дэнж 4 дүгээр гудамж 2а тоотод бүртгэлтэй оршин сууж байсан болно. Х.Гомбо-Идэшийн ах нь Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангид аврагч ажилтай Х.Цогбадрах 93042525 дугаар утастай болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                      ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Цагаан тэмээт овогтой Халтарын Гомбо-Идэш /РД:ПЕ86052035/-ийг эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Д.РЕНЧЕНХОРОЛ