Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/00367

 

   2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/00367

              Улаанбаатар хот

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, Экспресс тауэр, 701 тоотод байлах “Харз Трейд ББСБ" ХХК /РД:2677385/-ийн нэхэмжлэлтэй,

                       

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6-р хороо, Нүхтийн 31-607 тоотод оршин суух Боржигон овогт Чойжилын Сараа (РД: МА73062300)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 958 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Харз Трейд ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харз Трейд ББСБ” ХХК нь иргэн Ч.Сараатай 2010 оны 10 сарын 08-ны өдөр ЗГ0100100055 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулсан болно. Энэхүү гэрээгээр “Харз Трейд ББСБ” ХХК нь 1 000 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдэгч Ч.Сараад олгох, харин зээлдэгч Ч.Сараа нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу үндсэн төлбөр, хүүгийн хамт 6 сарын хугацаанд буюу 2011 оны 04 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд төлж дуусгах үүрэг хүлээсэн. “Харз Трейд ББСБ” ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж иргэн Ч.Сараад 1 000 000 төгрөгийг цаг тухайд нь шилжүүлэн өгсөн. Гэтэл Ч.Сараа нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлэх, дутуу төлөх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тус гэрээний 3.3-т “Зээлийн эргэн төлөлтийг ... гэрээнд заасан хугацаанд хийнэ” 3.5-д “Зээлийн хүүг сар тутам хуваарийн дагуу төлнө” гэж заасан үүргээ удаа дараа зөрчиж, нэхэмжпэгчийг хохироосоор байна.Түүнчлэн Ч.Сараагийн гаргасан 2016 оны 01 сарын 05-ний өдрийн өргөдлийн дагуу “Харз Трейд ББСБ” ХХК нь хариуцагчид үүргээ гүйцэтгэх хангалттай хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл үр дүн гарсангүй. Иймд Иргэний хуулийн 451.1, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр талуудын хоронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу үндсэн төлбөрт 985 250 төгрөгийг хариуцагч Ч.Сараагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: ... 2017 оны 02 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 03 дугаар

 сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-нд 106 472 төгрөгийг төлж барагдуулах болно. Мөн гэрээнд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн үндсэн төлбөр, хуулчийн зардал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулалыг үл маргах журмаар төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Харз Трейд ББСБ" ХХК нь хариуцагч Ч.Сараад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 958 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-нд 106 472 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зохигчид тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч “Харз Трейд ББСБ" ХХК нэхэмжлэлтэй Ч.Сараад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  958 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-нд 106 472 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-нд 106 472 төгрөгийг тус тус  төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13 774 төгрөгийг хариуцагч Ч.Сараагаас гаргуулж, 13 774 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Харз Трейд ББСБ" ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

          4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                               ШҮҮГЧ                                        Д.РЕНЧЕНХОРОЛ