Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 724

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         08          03                                   2020/ШЦТ/724 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

 

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч С.Оюунжаргал   / томилолтоор /

Шүүгдэгч Х.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хурцболдын Хт холбогдох эрүүгийн 2003002360156 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч , энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, Тэргэрийн транс ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжны 536 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Хурцболдын Х, /РД: СЖ90121417/,

 Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Х нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны орой 23 цаг 56 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дзвсгэр, Монгол 3 дугаар сургуулийн урд замд “Тоёота Аллион” маркийн 93-28 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийи зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Хавсралт 4-ийн 3.6-т заасан Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан; 3.7. Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан. Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.1. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 30 настай, эрэгтэй Э.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2003002360156 тоот эрүүгийн хэргээс:

    Шүүгдэгч Х.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...би 2020 оны 03 дугаар сарын 06-ны орой Хил хамгаалах ерөнхий газар руу Монгол 3 дугаар сургуулийн урд талын замд баруунаас зүүн зүгт зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал гэнэт миний зүүн гар талд нэг хүн харагдах шиг болсон тэгэхээр нь би хүн гараад ирлээ гээд баруун гар тал руугаа дарангуут нөгөө хүнийг мөргөөд газарт унагасан. Миний машины салхины шил хагарсан. Тэгээд би 102, 103 руу дуудлага өгсөн. Осол болох үед эхнэртэйгээ цуг явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,  

Хохирогч Э.Аын: “Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны орой найзуудтайгаа уулзаад орой 23 цаг өнгөрч байхад гэр гэрлүүгээ явцгаах гэзд такси бариад эхлээд Хангай хотхон ороод найзыгаа буулгасан тэгээд тэндээсээ Монгол 3 дугаар сургуулийн урд замын урд талд баруунаас зүүн явдан урсгалд зогсоод машинаас хоёр найзтайгаа буугаад замын хойд талаас хоёр найзыгаа таксинд суулгаж өгсөн тэгээд буцаад замын хойд талаас урагшаа зам хөндлөн гарч байсан тухайн үед зам хөндлөн гараад бараг дуусах гэж байсан тэгтэл баруун гар талаас нэг машин ирээд намайг мөргөөд газарт унагасан. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан тэрнээс хойш би эмнэлэгт 17 хоног хэвтэж эмчлүүлж, эрүү нүүр, хөлний хагалгаанд орсон... Би гомдолтой байна, өөрийн биед хийгдэх эмчилгээний зардлыг жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/

Гэрч С.Нурлангийн “... Монгол 3 дугаар сургуулийн урд талд очоод машинаас гурав нь буугаад явсан нэг хүн нь машин дотор үлдсэн, би тухайн үед замын урд талын автобусны буудал дээр зогсож байсан тэгтэл нөгөө гурван хүн замын урдаас хойшоо зам хөндлөн гараад нэг хүн нь нөгөө хоёр хүнээ таксинд суулгаж өгсөн, тэгээд буцаад урагшаа зам хөндлөн гарч байсан, тухайн үед тэр зам гарч байсан эрэгтэй хүн согтуу бага зэрэг гуйваад яваад байсан, тэгээд тэр хүн алхаад явж байтал баруун талаас нь нэг суудлын жижиг автомашин ирээд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд мөргөөд газарт унагасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3499 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Э.Аын биед дух ясны зүүн урд хэсгээс доош үргэлжилсэн хугарал салаалж хугаралын нэг үзүүр духны урд хэсэгт 0.3 см зөрөө үүсгэн духны хөндийн гадна болон дотор ялтас дайрч зөрөө үүсгэн этмойд хөндийрүү үргэлжилж суурийн хөндий дайрсан ба хугаралын нөгөө үзүүр зүүн нүдний ухархайн дээд ханаар дамжин гадна хана суурь ясны бага далавч 1.1 см өргөн хэсэг гавлын хөндийрүү 0.4 см гүн цөмөрсөн, дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн, доод хана гайморын хөндий рүү цөмөрч үргэлжилсэн бяцарсан хугарал, титэм заадасны зүүн хэсгээс эхлэн чамархай ясны урд хэсгээр суурь ясны их далавч руу үргэлжилсэн хугарал, зүүн талын гайморовын хөндийг үүсгэж буй хануудын бяцарсан сэлтэрсэн хугарал, уг хугаралаас доош хатуу тагнай хоншоор ясны зүүн хэсэгрүү үргэлжилсэн хугарал, зүүн гайморовын хөндий этмойд хөндийн цус, зүүн духны хэсгийн нимгэн ялтаспаг хатуу хальсан дээрх цусан хуруу, зүүн чамархайн хэсгийн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн талын бөмбөлгийн духны дэлбэн зүүн чамархайн дэлбэнгийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын сильвиеийн ховлын цус, зүүн талд дух, нүдний эргэн тойрон болон хацар шанаа зөөлөн эдийн няцрал, дух зулай хэсгийн зөөлөн эдийн гадны биет, хуйх, нүүрний олон тооны шарх, баруун шилбэний шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.13-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх шинэ гэмтлүүд байна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96 хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн №207 дугаартай  дүгнэлт:

Тоёота Аллион” маркийн 93-28 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Хурцболд овогтой Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах уүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн хавсралт 4-ийн 3.6 Нэг тзнхлэгт өөр хзмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан; 3.7. Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан. Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.1. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрзл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-11 хуудас/

“Ашид билгүүн” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, Автомашин техникийн үнэлгээний тайланд “...Toyota Аллион 93-28 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 650.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 122 дугаар хуудас/

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр  баримтууд нь уг хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай үйл баримтыг тогтоосон  гэж шүүх үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Х.Хын гэм буруу болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Х нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны орой 23 цаг 56 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дзвсгэр, Монгол 3 дугаар сургуулийн урд замд “Тоёота Аллион” маркийн 93-28 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийи зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Хавсралт 4-ийн 3.6-т заасан Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан; 3.7. Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан. Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.1. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 30 настай, эрэгтэй Э.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд  гэм буруугаа  хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Аын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3499 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн №207 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрзл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- т заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.Хыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Х.Хт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учуулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Э.Ат нийт  4.500.000 / дөрвөн сая таван зуун мянга /  төгрөг төлсөн, гомдол саналгүй талаар хүсэлт /хх-ийн 216/ гаргасан байх тул бусдад төлөх төлбөргүй ба хохирогч нь хүнд гэмтэл учирсантай холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь  зүйтэй байна. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Х.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,   2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 –т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Х.Х нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 , 3 –т зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хасаж уг нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт  Х.Х-ыг   Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,   2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Х.Х-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 -т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх    үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

            6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 –т тус тус зааснаар шүүгдэгч Х.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

            7. Шүүгдэгч Х.Х нь хохирогч Э.Ат 4500.000 / дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой гарсан эмчилгээний зардлаа цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

            8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэхэмжилсэн баримтаар хохирогч Э.Ат төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэ