Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 651

 

     2020       08          05                                   2020/ШЦТ/651

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: С.Энхтуул,

Шүүгдэгч: Д.Б, Ч.С, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д.Б, Б овогт Ч.С, Б овогт Х.Б / нарт холбогдох эрүүгийн 2011 0098 00748 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой,уул уурхайн инженер мэргэжилтэй, Говь хангай буйдан ХХК-ийн дэд захирал ажил эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 96-16 тоотод оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 40-596 тоот/, урьд:

-1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-1994 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн А овгийн Д.Б

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,оёдолчин мэргэжилтэй, Говь хангай буйдан ХХК-ийн цехийн дарга ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 2-61 тоотод оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1-42 тоот хороо, Яргайт 40-596 тоот/, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ч.С

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой.геологийн инженер мэргэжилтэй, Говь хангай буйдан ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 9-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Х.Б

Холбогдсон хэргийн талаар:

“Говь хангай буйдан” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Д.Б нь ажил олгогчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажпын байрны шилжилт хөдөлгөөн хийгдэж байхад хяналт тавьж ажиллаагүй,

“Говь хангай буйдан” ХХК-ийн цехийн дарга ажилтай яллагдагч Ч.С нь гүйцэтгэлийн ажилтан Д.Ган-Эрдэнийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр дур мэдэн туслах мужаанаар ажиллуулж, тухайн ажилтны ажпын байрны онцлогт тохирсон зааварчилгааг өгөлгүйгээр зөвхөн гарын үсэг зуруулсан,

“Говь хангай буйдан” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай яллагдагч Х.Б нь Говь хангай буйдан ХХК-ийн цехийн дарга Ч.С гүйцэтгэлийн дамжлагын ажилтан Д.Ган-Эрдэнийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр мужааны туслахаас өөр ажпын байранд шилжүүлэн ажиллуулж, ээлжит бус давтан сургалтанд хамруулаагүй, шалгалт аваагүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллалгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Говь хангай буйдан ХХК-ийн үйлдвэрийн байранд Д.Ган-Эрдэнэ нь туслах мужаанаар ажиллах явцдаа суурин хөрөөнд гараа гэмтээж улмаар түүний бие махбодид зүүн гарын долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн түвшинд, дунд хурууны 1 дүгээр шивнүүрийн түвшинд тасрал бүхий, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулсан хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдий үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдий үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдий үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2020 оны 04 сарын 24-ний өдөр Говь хангай буйдан ХХК-ийн үйлдвэрийн байранд градустай хөрөөн дээр буйдангийн тохойвч хөрөөдөж бэлдэж байгаад өөрийхөө гарыг гэмтээсэн. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...2020 оны 01 сард тус ХХК-д гүйцэтгэлийн дамжлага дээр түр гэрээгээр ажиллаж байгаад 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэлийн дамжлага дээр үндсэн гэрээгээр ажиллаж байсан. ...Миний ажиллаж байгаа гүйцэтгэл гэсэн ажлын байрны тодорхойлолтод хөрөөгөөр ажиллах заалт байхгүй, энэ талаар би мэдэж байсан. ...Гүйцэтгэл гэдэг нь буйдангийн бэлэн болсон бэлдэцүүдийг хооронд нь холбож угсардаг. Бэлэн болсон буйдангаа боож зөөдөг. Эдгээрээс өөр ажил заагдаагүй байдаг. ...3 дугаар цехийн 2 дугаар бригадын мужаан Баянбаатар нь миний ажиллаж байсан 3 дугаарр бригадын хүмүүстэй хамт амрахаар болоод би оронд нь үлдэж ажилласан бөгөөд цехийн дарга Ч.С намайг Баянбаатарын оронд мужааны орон тоон дээр ажиллаарай гэсэн юм. Тийм болохоор би 2020 оны 04 сарын 24-ний өдөр градустай хөрөөн дээр ажилласан. ...2020 оны 4 сарын 22, 23-ны өдрүүдэд 2 дугаар бригадын мужаанаар хэрхэн хөрөөн дээр ажиллах ёстойг заалгаж дадлагажих ганц нэг удаа бага сага зүйл хөрөөдөж байгаад 2020 оны 04 сарын 24-ний өдрөөс бие даан хөрөөгөөр ажиллаж эхэлсэн. Мужааны ахлах нь надад “завгүй байна өөрөө бэлдэцээ хөрөөдөөд авчихаарай” гээд байхаар нь би өөрөө хөрөөгөөр ажилласан. ...Цехийн дарга Ч.С намайг туслах мужаанаар ажиллаарай гэсэн бөгөөд ингээд ажиллаж байх үед 2-р бригадын мужааны ахлах нь надад бэлдэц гаргаж өгөх ёстой байсан боловч завгүй байна гээд байхаар нь би өөрөө өмнөх өдөр нь хөрөөдөж болоод байсан болохоор тухайн өдөр уг хөрөөгөөр ажилласан. Надад хөрөөгөөр ажиллах зөвшөөрөл албан ёсоор хэн нэгэн надад өгөөгүй. Тухайн өдөр мужааны ахлах нь намайг өөрөө хөрөөдөөд авчих гэсэн юм. Цехийн дарга Ч.С намайг туслах мужаанаар ажиллаарай гэ бөгөөд ингээд ажиллаж байх үед 2-р бригадын мужааны ахлах нь надад бэлдэц гаргаж өгөх ёстой байсан боловч завгүй байна гээд байхаар нь би өөрөө өмнөх өдөр нь хөрөөдөж болоод байсан болохоор тухайн өдөр уг хөрөөгөөр ажилласан. Нэл хөрөөгөөр ажиллах зөвшөөрөл албан ёсоор хэн нэгэн надад өгөөгүй. Тухайн үед мужааны ахлах нь намайг өөрөө хөрөөдөөд авчих гэсэн юм. Уул нь би энэ талаар цехийн даргад хэлж бэлдэцээ мужаанаар нь бэлдүүлж авах ёстой байсан юм байна лээ. Харин 22,23-ны өдрүүдэд мужааны ахлахын хамт дадлага хийж хөрөөдөж байсан. ...Манай цехийн дарга намайг хөрөөгөөр ажиллаж байгааг мэдээгүй. Харин намайг хөрөөгөөр ажиллаж байхад Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер хажуугаар хэд хэдэн удаа өнгөрч байсан болохоор намайг хөрөөгөөр ажиллаж байгааг харж мэдсэн байх. 2-р бригадын дарга мэдэж байсан. ...2020 оны 4 сарын 24-ний өглөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэдэг дэвтэр дээр өөрөө очиж гарын үсэг зурсан. Тухайн үед ажлын цагаасаа хоцрох гээд байсан уг дэвтэр бичсэн зааварчилгааг уншилгүй шууд гарын үсгээ зурсан. Ажил орсноосоо хойш 1 удаа л уншиж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/

Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Би 2020 оны 04 сарын 24-ний өглөө ажилдаа ирээд бригадын дарга Даваажаргал /8807..../-оос аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурчихаад ажлаа хийгээд байж байтал Ган-Эрдэнэ миний дараа ирсэн бөгөөд манай бригадын тоног төхөөрөмж болох градустай хөрөөн дээр өмнөх өдөр нь өөрөө хийж эхэлсэн бөгөөд ихэнхийг нь хийчихсэн байсан буйдангийн тохойвч зүсэж бэлтгэх ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Энэ үед би хажууд нь рамнуудаа дэлгээд зогсож байтал Ган-эрдэнэ градустай хөрөөнд дээр тохойвч хөрөөдөх гэж байгаад гэнэт гараа уг хөрөөнд гэмтээх шиг болсон. Би дөхөж очоод харсан чинь Ган-эрдэнийн зүүн гарын долоовор болон дунд хуруу нь тасарсан цус гарч байхаар нь би шууд гүйж яваад Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженертээ хэлээд дагуулан ирсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43-р хуудас/,

Гэрч Б.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ган-Эрдэнийн ажиллаж байсан 2-р бригад амраад Ган-Эрдэнэ амрахгүйгээр үлдэж манай манай бригадад ажиллаж үлдсэн. Манай бригадын мужаан Баянбаатар 2-р бригадын ажилчидтай хамт амарсан юм. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Ган-Эрдэнэ манай бригадад ажиллаж байгаа бөгөөд түүнээс хойш Ган-Эрдэнийг мэдэх болсон. ...Цехийн дарга Ч.С нь Ган-Эрдэнийг манай бригадад мужааны дамжлага дээр ажиллана гэж авч ирсэн болохоор Ган-Эрдэнийг хөрөөн дээр ажиллаж байгааг мэдэж байсан. Хөрөөн дээр зөвхөн мужааны дамжлага дээр ажиллаж байгаа хүмүүс л ажилладаг юм. Бригадын дарга Даваажаргал ч гэсэн Ган-Эрдэнийг хөрөөн дээр ажиллаж байгааг мэдэж байсан. ХАБЭА-н инженер мэдэж байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Д.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Гэрээгээр Ган-Эрдэнэ уг хөрөөн дээр ажиллах эрхгүй. Манай үйлдвэрийн хамгийн аюулгүй ажиллагаа шаарддаг дамжпага нь мужааны дамжпага бөгөөд уг дамжлага дээр ажпуулах хүмүүсээ би маш сайн нягтлан шалгаж дадлаг туршлагыг нь харж байж мужааны ажил хийж байсан хүмүүсийг уг дамжпага дээр ажиллуулахаар гэрээ байгуулдаг. Энэ дамжпага дээр анх ажиллах хүмүүст ХАБ-ын инженер сургалт орж ажпуулж эхэлдэг. Ган-эрдэнийн хувьд ийм дадлага туршлага байхгүй байсан тул бүрэлтийн дамжлага дээр ажпуулах гэрээ байгуулж ажлуулж байсан. байгуулсан гэрээгээрээ Ган-эрдэнэ нь хөрөөн дээр ажиллаж болохгүй ...Ган-Эрдэнийн өдөр тутмын ажил, аюулгүй ажиллагааг болон дамжпагын хуваарилалт зөрчиж байгаа эсэхийг цехийн дарга шууд хяналт тавьж алдаа дутагдалыг засуулж байх ёстой. Мөн цехийн дарга ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хянаж байгаа эсэхэд манай хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженер хяналт тавьж ажилладаг. ...манай ХХК-ийн дотоод журамаар Ган-эрдэнэ нь Баянбаатарын оронд тус цехэд мужааны ажил хийх боломжгүй. 3-р цехийн дарга Ч.С өөрийн цехийн ажилчдаас ээлжийн амралт эдлэх талаар ярилцаж саналыг нь аваад энэ талаараа удирлага болон надтай ярилцаж ажилчдыг амраасан. 2020 оны 04 сард 3-р цехийн 2-р бригадын ажилчид амарсан бөгөөд уг бригадаас Ган-эрдэнэ уг сард амрахгүй үлдэх хүсэлтэй байгааг нь харгалзан үзэж амраахгүйгээр үлдээсэн. Харин 3-р бригадын мужаан Баянбаатар эрт амрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул түүнийг бусдаас нь түрүүлж амраасан. Ган- эрдэнэ Баянбаатар нарыг хооронд нь сольж амраасан зүйл байхгүй. Ган-эрдэнэ амрахгүйгээр үлдсэн ч өөрийн гэрээний дагуу тухайн бригадад ажиллах ёстой байсан. энэ тал дээр өдөр тутам цехийн дарга хяналт тавиж зохицуулалт хийх ёстой.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47-р хуудас/,

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн №ХАБ-036/07 тоот дүгнэлт: “ 1.Хохирогч Д.Ган-Эрдэнэ гэмтсэн үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт ММЗ:4969 Монгол Улсын стандартын холбогдох зүйл, заалтууд зөрчигдсөн байна. 2.Говь Хангай буйдан ХХК-ийн ажил олгогч нь албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажлын байрны шилжилт хөдөлгөөн хийгдэж байхад хяналт тавьж ажилладаггүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажпын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасныг зөрчсөн. 3. Д.Ган-Эрдэнэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.  4. Д.Ган-Эрдэнэ нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаад осолдсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх/, 8.2.2. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/, 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлгоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/-д заасан үүргээ биелүүлээгүй байна. 5. Цехийн дарга Ч.С хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн байна. 6. Говь Хангай буйдан ХХК-ийн ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр цехийн дарга Ч.С нь бүрэлтийн ажилтан Д.Ган-Эрдэнийг туслах мужаанаар дур мэдэн ажиллуулсан, тухайн ажилтны ажлын байрны онцлогт тохирсон зааварчилгыг өгөлгүйгээр хохирогчоор зөвхөн гарын үсэг зуруулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт МNS4969:2000 Монгол Улсын стандартын 4.9 / ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/-д заасныг тус тус зөрчсөн байна. 7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Х.Б хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн байна. 8. Цехийн дарга Ч.С гүйцэтгэлийн дамжлагын ажилтан Д.Ган-Эрдэнийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр мужааны туслахаар өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулж, ээлжит бус давтан сургалтанд хамруулаагүй, шалгалт аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, өөр ажлын байранд шилжсэн ажилтанд ээлжит бус давтан зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт ММ8:4969 Монгол Улсын стандартын холбогдох 4.14 /ээлжит бус давтан зааварчилгыг шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм заавар, шинэчлэгдэж өөрчлөгдөх үед давтан зааварчилга өгөх хугацаанаас нь өмнө өгнө/-д заасныг зөрчсөн байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,

Шинжээч М.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Д.Ган-Эрдэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй гэснийг зөрчиж мужааны ажлын байранд ажлуулсны улмаас тухайн осол гарсан байна. Д.Ган-Эрдэнийн үйлдэл нь түүний гэмтсэн үйлдэлтэй шалтгаант холбоо байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-р хуудас/

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж хяналт тавьж чадаагүйн улмаас манай үйлдвэрийн байранд Д.Ган-Эрдэнэ нь ажлын байрны тодорхойлолтоос өөр ажил буюу туслах мужааны ажил хийж байгаад суурин хөрөөнд гарынхаа 2 хурууг тасдуулсан хэрэг гарсан ...манай компаний зүгээс Д.Ган-Эрдэнийн нэхэмжилсэн бүхий л хохирлыг барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71-р хуудас/ 

Шүүгдэгч Ч.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би гүйцэтгэлийн ажилтан Д.Ган-Эрдэнийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мужааны туслах ажилтны үүрэг гүйцэтгүүлсэн бөгөөд энэ хугацаанд энэ хугацаанд буюу 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Ган-Эрдэнэ нь ажлын байрны тодорхойлолтонд зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаад суурин хөрөөнд гараа гэмтээсэн хэрэг болсон. ...нэг бригадаас нэг мужаан амарчихаар нь түүний оронд Ган-Эрдэнийг мужааны туслахаар ажиллуулж байсан юм. Би хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ган-Эрдэнэ гэмтэж бэртсэн.”

Шүүгдэгч Ч.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Би Говь Хангай ХХК-ийн буйдангийн үйлдвэрт цехийн даргазс ажилладаг бөгөөд манай цех 3 бригадтай. Нэг бригад нь 14 ажилчинтай байдаг юм. 2020.04.24-ний өдөр 3 бригадаас 1 бригад нь амарч байсан бөгөөд үлүдсэн 2 бригадаас нэг бригад нь 13 хүнтэй, нөгөө бригад нь 10 хүнтэй ажиллаж байсан юм. Хуруугаа гэмтээсэн Ган-Эрдэнэ нь манай нөхрийн төрсөн дүү бөгөөд тухайн өдөр Ган-Эрдэнэ бид хоёр манай гэрээс хамтдаа ажил дээрээ 08:30 цаг орчим ирсэн. Бид хоёрыг ирэх үед ажил эхэлсэн байсан бөгөөд бригадын ахлагч нар бусад хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгааг уншиж танилцуулсан байсан тул би зөвхөн Ган-Эрдэнэд аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч уншуулан уншиж танилцсан талаар нь гарын үсэг зуруулж авсан. Манай компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженер Х.Б нь шинээр орсон ажилчидад болон нийт ажилчидад улирал тутам Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт орж өдөр тутам аюулгүй ажиллагааны дүрэм журамыг дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Би цехийн даргийн хувьд өглөө болгон бригадын ахлагч нартай хурал хийж тухайн өдрийн төлөвлөсөн ажлаа ярилцаж дараа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилчин нэг бүрт өгч уншуулан гарын үсэг зуруулж авдаг юм. тухайн өдөр намайг Ган-Эрдэнийн хамт ирэх үед бусад ажилчид зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан байсан болохоор би зөвхөн Ган-Эрдэнэд зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулсан. Би өөрийн ажилладаг хэсэгтээ ажлаа хийгээд байж байтал 10 цагийн орчим үйлдвэрийн зааланд хүний нөөцийн ажилтан Нарантуяа “хүн хуруугаа хөрөөнд авчихлаа” гээд намайг чиглээд гүйгээд ирэхээр нь би ч сандараад заал руу очтол зааланд Ган- Эрдэнэ зүүн гараа хөвөнгөөр ороочихсон цус гарсан байдалтай байж байсан. тухайн үед зааланд ажилчид болон хүний нөөцийн ажилтан, ХАБ-ын инженер Х.Б нар байсан. Би шууд машины түлхүүрээ авч очоод Ган-эрдэнэ аваад эмнэлэг явах гэсэн боловч миний машины дугаар явдаггүй өдөр байсан тул өөр цехийн ахлахаас машиныг нь гуйж аваад Ган-эрдэнэ, Х.Б бид гурав ГССҮТ-д очиж үзүүлсэн. Эмнэлэгт дээр очсоны дараа би Ган-эрдэнийн зүүн гарын 2 хуруу тасарч унасан гэдгийн мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээнд заасан үүргээ биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйн улмаас гүйцэтгэлийн ажилтан Д.Ган-Эрдэнэ 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр манай үйлдвэрийн байранд ажлын байрны тодорхойлолтонд зааснаас өөр ажил буюу суурин хөрөөн дээр ажиллаж байгаад гараа гэмтээсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75-р хуудас/

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Би 2020 оны 4 сарын 24-ний өглөө ажил дээрээ ирэзд цахилгаанчин засварчин Энхдарийн хамт бүх цех, тасгуудаар явж бүх техник тоно- төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг шалгасан. Энэ үед цех тасгийн дарга на: ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байсан. тухайн үед 07 цаг 40 минутын орчим 3-р цехийн дарга Ч.С ажилдаа ирээгүй байсан. Би бүх тоног төхөөрөмжөө шалгаж дуусчихаад түхайн өдөр тайлангийн хуралтай байсан болохоор уг хуралд бэлдээд өрөөндөө сууж байсан. Ойролцоогоор 10 цаг 10 минутаас 10 цаг 20 минутын хооронд 3-р цехийн мужаан Төгөлдөр над дээр хүрч ирээд “градустай хөрөөн дээр нэг залуу хуруугаа авчихлаа” гэж хэлсэн. Би тухайн үед зүгээр хуруу зүссэн юм байх гэж бодоод яваад очтол Ган-Эрдэнэ гэх бүрэлтийн ажилтан залуу зүүн гарынхаа 2 хурууг хөрөөнд авч тасарсан байдалтай байхаар нь би буцаж өрөө рүүгээ очиж марал бинт авч ирээд гарыг нь ороогоод цехийн даргийг нь дуудуулаад шууд машинаар Ч.С-н хамт Ган-эрдэнийг авч яваад Гэмтэлийн эмнэлэг дээр очиж тусламж авсан. Эмнэлэг дээр очих үед Ган-эрдэнийн 2 хуруу нь тасарсан, нэг хуруугаа Ган-эрдэнэ өөрөө гартайгаа нийлүүлээд барьсан байдалтай очсон юм. ...Миний ажил үүргийн хуваарьт цехийн дарга нар ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч баталгаажуулж байгаа эсэх тал дээр хяналт тавьж байхаар тусгагдсан байгаа. өглөө болгон цехийн дарга нар ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд түүнийг нь би хянадаг юм. ...Тухайн өдөр уг осол гарсны дараа би 3-р цехийн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан хүснэгтийг шалгахад тухайн үед ажиллаж байсан бүх ажилчид танилцаж гарын үсэг зурсан байсан. ...Ган-Эрдэнийн ажил үүргийн хуваарьт градустай хөрөөн дээр ажиллах ямар нэг эрх үүрэг зохицуулалт байхгүй. Ган-эрдэнэ нь гүйцэтгэлийн тасаг ажилдаг бөгөөд мужааны тасаг гэж тусдаа тасгийн ажилчид градустай хөрөөн дээр ажиллах ёстой байдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №5076 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Д.Ган-Эрдэнийн биед зүүн гарын долоовор хурууны 2-р шивнүүрийн түвшинд, дунд хурууны 1-р шивнүүрийн түвшинд тасрал гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50-р хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хавтаст хэргийн 19-21-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 22-р хуудас/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23-29-р хуудас/,

Шүүгдэгч Х.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлын талаарх баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 76-80-р хуудас/,

Шүүгдэгч Х.Б-н Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 84-89-р хуудас/,

Шүүгдэгч Ч.С-н иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлын талаарх баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90-94-р хуудас/,

Шүүгдэгч Ч.С-н Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 96-102-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлын талаарх баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103-107-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 116-120-р хуудас/,

Говь хангай буйдан ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Говь хангай буйдан ХХК-ийн ерөнхий захирлын хөдөлмөрийн гэрээ байгуулах 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн тушаал, Говь хангай ХХК-аас Д.Ган-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Говь хангай буйдан ХХК-аас Х.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Говь хангай буйдан ХХК-аас Ч.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны өдөр тутмын зааварчилгааны хүснэгт, ХАБЭА-н давтан сургалтын бүртгэлийн хуудас, Д.Ган-Эрдэнийн гарыг харуулсан, градустай хөрөөний байдлыг харуулсан фото зураг, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Градустай хөрөөгөөр ажиллах үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ГССҮТ-ийн анхны тусламж зөвлөгөө өгсөн хуудас /хавтаст хэргийн 123-158-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хохирогч Д.Ган-Эрдэнээс гаргасан хүсэлт: “...хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлж барагдуулж авсан ямар нэгэн гомдол, санал байхгүй” /хавтаст хэргийн 164-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч Д.Б-с гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 165-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч Ч.С-с гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 166-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч Х.Б-с гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 167-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.С нь Говь Хангай буйдан ХХК-ийн цехийн даргаар ажиллаж байх үедээ ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр хохирогч Д.Ган-Эрдэнийг туслах мужаанаар дур мэдэн ажиллуулсан, тухайн ажилтны ажлын байрны онцлогт тохирсон зааварчилгааг өгөлгүйгээр хохирогчоор зөвхөн гарын үсэг зуруулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт МNS4969:2000 Монгол Улсын стандартын 4.9 /ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/-д заасныг тус тус зөрчсөн, мөн Д.Ган-Эрдэнийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр мужааны туслахаар өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулж, ээлжит бус давтан сургалтанд хамруулаагүй, шалгалт аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, өөр ажлын байранд шилжсэн ажилтанд ээлжит бус давтан зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт ММ8:4969 Монгол Улсын стандартын  холбогдох 4.14 /ээлжит бус давтан зааварчилгыг шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм заавар, шинэчлэгдэж өөрчлөгдөх үед давтан зааварчилга өгөх хугацаанаас нь өмнө өгнө/-д заасныг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалтын зохион байгуулалт MNS:4969 стандартыг зөрчсөний улмаас хохирогч Д.Ган-Эрдэнийн биед зүүн гарын долоовор хурууны 2-р шивнүүрийн түвшинд, дунд хурууны 1-р шивнүүрийн түвшинд тасрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргэт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Ган-Эрдэнэ, гэрч Б.Төгөлдөр, Б.Нямдорж, Д.Нарантуяа нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Б, Д.Б, Ч.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №5076 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн №ХАБ-036/07 тоот дүгнэлт

Шинжээч М.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.С нь Говь Хангай буйдан ХХК-ийн цехийн даргаар ажиллаж байх үедээ хохирогч Д.Ган-Эрдэнийг ажил олгогч болох Говь Хангай буйдан ХХК түүний гүйцэтгэх захирал Д.Б албан ёсны шийдвэргүйгээр мужааны ажилд шилжүүлэн ажиллуулсан нь ажилтныг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсанаас өөр ажилд шилжүүлсэн, мөн ээлжит бус давтан сургалтанд хамруулаагүй, шалгалт аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохиролд хүргэсэн байна. Шүүгдэгч Ч.С нь өөрийн эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн шүүгдэгч Ч.С нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлджээ.  

Прокуророос шүүгдэгч Ч.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Б нь Говь хангай буйдан ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байх үедээ хохирогч Д.Ган-Эрдэнийг цехийн дарга Ч.С нь ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр туслах мужаанаар дур мэдэн ажиллуулсан, тухайн ажилтны ажлын байрны онцлогт тохирсон зааварчилгааг өгөлгүйгээр хохирогчоор зөвхөн гарын үсэг зуруулсан зэргээр ажлын байрны тодорхойлолтонд заасан албан үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалтын зохион байгуулалт MNS:4969 стандартад заасны дагуу хангалттай биелүүлээгүй эс үйлдэхүйд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллаагүйн улмаас хохирогч Д.Ган-Эрдэнийн биед зүүн гарын долоовор хурууны 2-р шивнүүрийн түвшинд, дунд хурууны 1-р шивнүүрийн түвшинд тасрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргэт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Ган-Эрдэнэ, гэрч Б.Төгөлдөр, Б.Нямдорж, Д.Нарантуяа нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Б, Д.Б, Ч.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №5076 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн №ХАБ-036/07 тоот дүгнэлт, Шинжээч М.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Х.Б нь Говь Хангай буйдан ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байх үедээ тус үйлдвэрийн цехийн  дарга Ч.С нь ажил олгогчийн буюу Говь Хангай буйдан ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б албан ёсны шийдвэргүйгээр мужааны ажилд шилжүүлэн ажиллуулсан буюу ажилтныг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсанаас өөр ажилд шилжүүлсэн, мөн ээлжит бус давтан сургалтанд хамруулаагүй, шалгалт аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтнд заасан үүргээ хангалттай биелүүлж хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохиролд хүргэсэн байна. Шүүгдэгч Ч.С нь өөрийн эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн шүүгдэгч Х.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлджээ. 

Прокуророос шүүгдэгч Х.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ч.С, Х.Б нарын үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч нарын зүгээс маргаагүй, мөн өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. 

Иймд шүүгдэгч Ч.С, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-г прокуророос Говь хангай буйдан” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Д.Б нь ажил олгогчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажпын байрны шилжилт хөдөлгөөн хийгдэж байхад хяналт тавьж ажиллаагүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Говь хангай буйдан ХХК-ийн үйлдвэрийн байранд Д.Ган-Эрдэнэ нь туслах мужаанаар ажиллах явцдаа суурин хөрөөнд гараа гэмтээж улмаар түүний бие махбодид зүүн гарын долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн түвшинд, дунд хурууны 1 дүгээр шивнүүрийн түвшинд тасрал бүхий, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулсан хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж, прокурортой хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон нөхцөл байдал тогтоогдож байх боловч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4. дүгээр зүйлийн Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам гэсний 1.Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална. 4.Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана: 4.1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх; 4.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх; 4.3.прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; 4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; 4.6.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх гэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй., мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй., мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана., гэж тус тус заасан байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай түүний мэдүүлгийг харьцуулах замаар шалгахад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Говь хангай буйдан ХХК-ийн үйлдвэрийн байранд хохирогч Д.Ган-Эрдэнэ нь туслах мужаанаар ажиллах явцдаа суурин хөрөөнд гараа гэмтээж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирол бүхий гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б гэмт хэргийн шинжтэй эс үйлдэхүй нотлогдон тогтоогдохгүй, эс үйлдэхүй болон хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Учир нь шүүгдэгч Ч.С нь ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр ажилтныг дур мэдэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд зааснаас өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулсны улмаас үйлдвэрлэлийн осол гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлтэнд энэ талаар тусгасан байна. Мөн гүйцэтгэх захирлын ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтонд хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах талаар зохицуулаагүй, энэхүү үүрэг нь шүүгдэгч Х.Бын хүлээх үүрэг байна.  

Хохирогч Д.Ган-Эрдэнэ нь “...Д.Ган-Эрдэнэ миний бие 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь Хангай буйдан компанийн үйлдвэрийн байранд хөрөөнд гараа гэмтээж миний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан хэрэгт өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлж барагдуулж авсан ямар нэгэн гомдол, санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Эмчилгээний зардал 1.290.000 төгрөг гаргуулан авсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч Ч.С, Х.Б нар нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Ч.С, Х.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагч нартай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ч.С, Х.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гүйцэтгэлийн дамжлагын ажилтан Д.Ган-Эрдэнийг ажил олгогчийн албан ёсны шийдвэргүйгээр мужааны туслахаас өөр ажпын байранд шилжүүлэн ажиллуулж, ээлжит бус давтан сургалтанд хамруулаагүй, шалгалт аваагүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байхад хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллаагүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус  биелүүлээгүйн улмаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Говь хангай буйдан ХХК-ийн үйлдвэрийн байранд Д.Ган-Эрдэнэ нь туслах мужаанаар ажиллах явцдаа суурин хөрөөнд гараа гэмтээж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан эс үйлдэхүй бүхий болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Хохирогч Д.Ган-Эрдэнэ нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байгаа талаараа ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч  Ч.С, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч нар прокурортой тохиролцсон хэмжээний дотор тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон