Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/00291

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/00291

                     Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 12А 16 тоотод оршин суух, Боржигон овогтой Буянхишигийн Уянга /РД:ФБ84122561/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр 111 тоотод оршин суух, Лхамжав овогт Лхагвын Болорчимэг /РД:Ж71060668/-т холбогдох

Түрээсийн төлбөр болон засварын зардал, СӨХ-н төлбөр нийт 13 276 710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, Г.Итгэл, хариуцагч Л.Болорчимэг, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван, гэрч Хулан, Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Уянга миний бие нь Хан-Уул дүүргийн  11 дүгээр хороо, Фловерс таун, Зайсангийн гудамж 46F байрны 3 тоотод байрлах орон сууцны зориулалттай 56,76 метр квадрат хоёр өрөө байртай бөгөөд мөн тус байрны 4 тоотод байрлах орон сууцны зориулалттай 95,65 метр квадрат 3 өрөө орон сууц өмчилдөг бөгөөд Л.Болорчимэг нь ирж уулзан 3,4 тоот орон сууцыг хөлслөн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах, цаашдаа 4 тоот орон сууцыг худалдан авах талаар ярилцсан.

Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Л.Болорчимэгтэй түрээсийн  гэрээ байгуулж хэд хэдэн удаа шинэчилж 2014 оны 4 дүгээр сард түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Мөн уг орон сууцыг түрээслэж сар бүр 5,000,000 төгрөг төлнө гэсэн хэлцэл хийсэн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй сүүлд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа сунгаж гэрээ байгуулсан. Л.Болорчимэг нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Уянгыг дуудаж ойрхон хямд газар байна гээд бүх эд хөрөнгөө нүүлгэж, гэрээ цуцалсан байгаа. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талууд үлдэгдэл төлбөрийн талаар акт үйлдсэн байдаг. Талууд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т СӨХ-д өгөх төлбөр хариуцагч төлнө гэж тохиролцсон мөн Болорчимэг нь нэхэмжлэгчид хэлэлгүй засвар үйлчилгээ хийж байрны дотоод хэлбэр загварт өөрчлөлт оруулсан байсан. Үүнээс гадна тухайн үед байрыг хүлээлцэхэд мэдэгдэх боломжгүй зүйлүүд байсан. Актад заасан засвар үйлчилгээг Болорчимэг заримыг нь хийгээгүй, анх гал тогооны 2 ком тавилга байсан мөн үүнийг өгөөгүй. Уянга нь уг байрыг өөр хүнд дараа нь хөлслөхөд 9,379,400 төгрөгний засвар үйлчилгээ хийсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 13,276,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цолмонбат: Түрээсийн гэрээний 4.2.6 дахь хэсэгт заасан гэрээ дуусгавар болмогц урьдын адил бүрэн бүтэн байдлаар буцааж өгнө гэж тохиролцсон энэ үүргээ хариуцагч тал бүрэн гүйцэтгээгүй учир гэрээ цуцлагдаж илүү зардал гарсан үүнийгээ шаардаж байгаа. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талууд 5 ажил хийхээр тохиролцсон. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар дээр 3 тоот байрны угаалгын өрөөг бүрэн засварласан, 3,4 тоотын ханыг шавардаж замаска хийсэн, өрөө хоорондын ханыг бөглөсөн, 4 тоотын суултуурыг бүрэн суурилуулсан гэсэн байна үүнийг гэрээ дуусгавар болох үед үйлдсэн баримттай тулгаж үзвэл тохиролцсон 5 ажлаас 3-ыг нь гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Түрээсийн гэрээний 1,2,4-т заасан ажлууд хийгдсэн 3, 5 дахь хэсэгт заасан ажил хийгдээгүй, нэхэмжлэгч хариуцагчид ажлаа гүйцэд хийгээд засвараа хийгээч гэсэн шаардлага олон удаа тавьсан эвлэрүүлэн зуучлалд хүртэл хандаж байсан боловч хариуцагч талаас ирдэггүй байсан.

Сүүлд нотлох баримт бүрдүүлсэн нь эргэлзээтэй байна гэж байна засвар хийхийг шаардаж байсан тэгээд 2016 оны 7 дугаар сараас засварын ажил эхэлж 2016 оны 8 дугаар сард дууссан. Гэрээний үүргээ биелүүлээгүй байсан учраас иргэний хуулийн 289 дүгээр зүйлд зааснаар хөлслөгчийн үүргээ биелүүлээгүй зөрчсөн мөн гэрээний 4.2.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ шаардаж байгаа. Тиймээс цаашид учирсан илүү зардлаа хохирол гэж нэхэмжилж байгаа гэв.

Маргаан бүхий шаардлага 9,370,000 төгрөг байна. Үүнээс нотлох баримтууд нь хэрэгт тодорхой байна. Тавцанг хүлээн зөвшөөрч байна, гэрээний дагуу анхны байдлаар хүлээлгэж өгөх ёстой байсан, өмнө дурдсан хохиролтой холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.  

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Итгэл: Бүрэн бүтэн байдлыг буцааж шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байсан учир нэхэмжлэгч Уянга өөрөөсөө гаргаж засвар хийсэн түүнийгээ нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Л.Болорчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Уянгын байрыг анх Матрекс Салон түрээсэлж үйл ажиллагаа явуулж байхад нь үргэлжлүүлж түрээсэлсэн би 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эхлээд уг байрны 4 тоотыг дангаар нь түрээсэлж байсан дараа нь 2013 оноос 3 тоотоос уг салоныг гаргаж байж түрээслэсэн би Г.Уянгад 2013 оноос 2016 он хүртэл 68,654,140 төгрөг төлөх ёстойгоос би 65,000,550 төгрөг төлсөн. Уянга нь Амеркид байхдаа надаас 2 дансаар мөнгө авч байсан одоо тэр баримт нь надад байхгүй байна банкнаас тодруулах гэсэн боловч чадаагүй, би байрны ханыг нураагаагүй нийтийн эзэмшлийн газраас хоолой дамжуулж байна гээд нэг хаалга гаргасан мөн хоол дамжуулах жижиг цонх гаргасан тухайн үед Уянга нь Америк улсад амьдарч байсан. Уянга нь байраа хүлээж авахдаа 4 тоотод засвар хийх шаардлагагүй гэсэн би 2016 оны 02 дугаар сарын 01 өдөр байрнаас гарч 2016 оны 2 дугаар сарын 20 өдөр акт үйлдэж гарын үсэг зуралцсан, 4 тоотод нь 4 бор хаалга байдгаас нэг хаалганы дугуй цоож сольсон, надад улирал бүр мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирж акт тавьдаг учир шал пөмбийсөн зүйл байхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа бүргэд хаалга солино гэж огт тохиролцоогүй, би 3,116,000 төгрөгийг бол төлнө, нэхэмжлэгч тал гал тогооны хавтан гэж ярьж байна иж бүрэн гал тогооны ком би өгсөн тэгэхэд хавтангийн 79,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би 3,4 тоот өрөөний жорлон угаалтуурын засварыг хийж өгсөн, 4 тоотыг иж бүрэн засаагүй гээд байна ганцхан 4 тоотын ханыг л битүүлнэ гэсэн болохоос бид 4 тоотыг иж бүрэн засна гэж тохиролцоогүй, Би ямар ч юм эвдээгүй мөн Уянга намайг маш олон удаа доромжилсон би тухайн үед санхүүгийн байдал жоохон тааруу байсан гэтэл Уянга нь одоо орой би очиж цоожыг нь сольж, хүүхдүүдийг чинь гадаа жагсаана гэж хэлж байсан гэв. Харин 4 тоотын обойг хуулж ханыг замаска тавьж өгнө гэж бид тохиролцсон. Эвлэрүүлэн зуучлалд хандсан гэж байна огт тийм зүйл байхгүй. Та нар өөрсдөө хаалгыг бүгдийн цагаан болгоод сольсон байсан би харсан, өөрсдөө сайн дураар засвар хийсэн болохоос бүх хаалгыг би солино гэж огт тохиролцоогүй гэв. Бид хоорондоо орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэрээ дуусгавар болсонтой холбоотой маргаан байхгүй. Гэрээ дуусгавар болоход байрыг хүлээлгэж өгөхдөө ийм болгож авна гэж талууд харилцан тохиролцож гэрээний ард 5 зүйл бичсэн байдаг. Байр хүлээлцэх үед мэдэгдээгүй эвдрэл гэмтэл гарч түүнийг нь хариуцана гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Орон сууц хөлсөлж байгаа тал орон сууц хөлслөх гэрээний ердийн элэгдэл хорогдлыг өөрөө хүлээнэ, гэтэл хариуцагч илүү засвар үйлчилгээг сайн дураараа хийсэн. 4 тоотын банныг солиогүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сүүлд эвдрэл гэмтлийг мэдсэн гэж байна бусдад түрээслэх зорилгоор байраа сайжруулж засвар үйлчилгээ хийсэн нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгчийн  шаардаж байгаа гэрээний 3, 5 дах хэсэгт заасан үүргийг гүйцэтгээгүй гэж байна. 3-т хаалганы бариул түгжээг нь хүлээн зөвшөөрч байгаа үүнийг түгжээ солих боломж байхгүй гэж 4 хаалга давхар шинээр сольсон гэдэг нь хууль бус, гэрээний 5 дахь хэсэгт заасан ванн солихыг хүлээн зөвшөөрч байгаа, харилцан тохиролцсон зардлаа засвар үйлчилгээг хийсэн тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Уянга нь хариуцагч Л.Болорчимэгт холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр  3 116 000 төгрөг, засварын зардалд  9 372 400 төгрөг, СӨХ-ийн төлбөрт 788 310 төгрөг, нийт 13 276 710 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 3 116 000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 788 310 төгрөг,  гал тогооны тавилгын чулуун тавцан 79 000 төгрөг, банны хаалт, душны толгой 338 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардалгаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргав.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

            Хэрэгт авагдсан болон зохигчдын гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.Уянга болон Л.Болорчимэг  нар 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр харилцан тохиролцож, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, “Flowers town”-д  байрлах орон сууцны зориулалттай 56.76 м.кв 2 өрөө, мөн тус байрны 4 тоотод байрлах орон сууцны зориулалттай 95.65 м.кв гурван өрөө байрыг нэг жилийн хугацаатайгаар  түрээслэх түрээслүүлэхээр харилцан тохиролцож, сарын 2 200 000 төгрөгөөр гэрээг байгуулжээ. 

            Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.  Зохигчид хэн алин нь харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон, хариуцагч Л.Болорчимэг уг түрээсийн байрыг 2014 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ны өдөр хүртэл, мөн 2015 оны 06 дугаар сарын 01-нээс 2016 оны 02 дугаар сарын 20-н хүртэлх хугацаанд ашигласан болох,  мөн 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос 2015 оны 06 дугаар сарын 01-н хүртэлх түрээсийн төлбөрт 2 200 000 төгрөг сар бүр төлж, сунгалтаар 2015 оны 06 сарын 01-нээс 2016 оны 02 дугаар сарын 20-н хүртэлх түрээсийн төлбөр сар бүр 2 500 000 төгрөг төлсөн,  түрээсийн үлдэгдэл 3 116 000 төгрөг хариуцагч өгөөгүй байгаа,  түүнчлэн СӨХ-н төлбөрт 788 310 төгрөг, гал тогооны тавцан 79000 төгрөг, банны өрөөний хаалт, душны толгой 338 000 төгрөг болон түрээсийн гэрээ дуусгавар болсон зэрэг үйл баримтуудад маргаагүй байна.

 

            Мөн  өмчлөлийн байрнаас харилцан тохиролцож түрээслэсэн, уг байрны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Уянга гэдэгт маргаагүй байна. 

            Иймд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд 2016 оны 02 дугаар сарын 20-нд уг гэрээг дуусгавар болгох, түрээсийн гэрээний үлдэгдэл 3 116 000 төгрөг төлөхөөр, мөн засварын дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.Үүнд:

            1.  3 тоот байрны банны өрөөний бүрэн засвар хийх

            2. 3,4 тоотын бүх обойг хуулж бүх ханыг маш цэвэр өө сэвгүй бүтэн замаскдаж өгөх

            3. Дутаасан хаалга цоожны бариул түгжээг нөхөн хийх

            4. Өрөө хооронд нураасан ханануудыг буцаан бөглөнө.

            5. 4 тоотын банны өрөөний банн, суултуурыг эргүүлэн тавина, лампир, гэрэл бусад жижиг зүйлийг засаж солино гэж тохиролцсон ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хавсралт гэрээний 1, 2, 4-т заагдсан ажлууд хийгдсэн, харин 3,5 дугаарт тусгагдсан ажлуудыг түрээслэгч хийж гүйцэтгээгүй, /хх-9 хуудас/ харин хариуцагч Л.Болорчимэг 4 тоот байрыг иж бүрэн зассан гэхдээ анхнаасаа засна гэж тохироогүй ханыг нь л засна гэж тохирсон, мөн 3 тоот өрөөний паркетан шал сольсон, 3 тоотын жорлонг сольсон, хаалганы хувьд ганцхан цоожыг нь сольсон, өөр хүмүүст түрээслэх зорилгоор засварласнаа нэхэмжилж байгаа тул засварын хөлс 4 000 000 төгрөг, паркетан шал 1 693 400 төгрөг, хаалга шинээр хийлгэж солиулахад 2 300 000 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэв.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хариуцагч нь талуудын харилцан тохиролцсон зориулалтаар уг түрээсийн байрыг ердийн хэмжээнд ашиглах боломжтой, доголдолгүй хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний нэмэлтээр засвар хийх талаар харилцан тохиролцож уг засварыг хийж гүйцэтгэхээр талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч 1, 2, 4-т тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн, 3, 5-д тусгагдсан ажлууд хийгдээгүй улмаас засвар хийсэн үйл явдал нь түрээслэгчийн үйл ажиллагаанаас хамааралтай, мөн хаалгануудыг сольж шинээр модон хаалга хийлгэсэн, паркетан шал шинээр тавьсан гэж тайлбарлаж байх боловч түрээсийн гэрээний дагуу үйлдсэн актаар талууд харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсэг үндэслэлгүй байна.

             Хариуцагч нь актаар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй хэдий ч уг үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч түүний нэрийн өмнөөс үүргийг гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.      

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох түрээсийн үлдэгдэл 3 116 000 төгрөг,  СӨХ-н төлбөрт 788 310 төгрөг, гал тогооны тавцан 79 000 төгрөг, банны өрөөний хаалт, душны толгой 338 000 төгрөг нийт 4 321 310 төгрөгийг хариуцагч шүүх хуралдаан дээр зөвшөөрч байх тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 тоот байрны банны өрөөний хана плита, цавуунд 779 000 төгрөг, лед гэрэл 46 000 төгрөг , лампир, хүрээ 137 000 төгрөг нийт 962 000 төгрөгийг түрээсийн гэрээний нэмэлт тохиролцоогоор хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

            Түрээсийн гэрээний нэмэлтээр засвар хийх тухай тохиролцоонд тусгагдаагүй  буюу харилцан тохироогүй гэх хаалга шинээр солиулахад 2 300 000 төгрөг, паркетан шал 1 693 400 төгрөг, ажлын хөлс 4 000 000 төгрөг нийт 7 993 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Учир нь уг ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцоогүй, зөвхөн хаалганы цоож нөхөн нийх талаар тохиролцсон атал нэхэмжлэгч шинээр 3 ширхэг модон хаалга нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр сольсон, паркетан шал хийсэн зэрэг нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 224 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Болорчимэгээс 99 483 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

                         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                      

  ТОГТООХ нь:

   1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар хариуцагч Л.Болорчимэгээс 5 283 310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 993 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.РЕНЧЕНХОРОЛ