Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/00069

 

2017 оны 01 сарын 16 өдөр

          Дугаар 183/ШШ2017/00367

          Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 123 дугаарр байрны 42 тоотод оршин суух, Боржигон овогтой Энхийн Гансүх /Регистрийн дугаар:ЧТ78091079/-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан уул дүүрэг 15 дугаар хороо, Кей Эйч аппартмент 6е байр, 74 тоотод оршин суух, Харчин овогтой Чимэддоржийн Баярсайхан  /Регистрийн дугаар:ЧТ76012779/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 157 648 575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Э.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагч Ч.Баярсайхан, гэрч Р.Цэндмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр 60,000,000 зээлүүлж байхад Солонгос талын нягтлан Цэндмаа байсан. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр захирал нь Солонгост байна гээд дахиж зээл хэрэгтэй байна гэж Баярсайханаас 100,000,000 төгрөг надаас 30,000,000 төгрөг авсан гэв. Тухайн үед Баярсайхан надаас 70,000,000 төгрөг гаргуулаад Баярсайхан 60,000,000 байна гэсэн тэгээд 40,000,000 төгрөгийг буцааж өгнө гэж надад хэлсэн гэв. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би байрныхаа гэрчилгээг “СБЛЦ” ББСБ-т 50,000,000 төгрөгөөр барьцаанд тавьж уг зээлрүү мөнгө оруулсан. Уг зээл одоо болтол “СБЛЦ” ББСБ-т төлөгдөөгүй байгаа тэгээд Солонгос зээлээ төлөхгүй болохоор нь бид Урьд өгсөн 60,000,000 төгрөг сүүлд өгсөн 130,000,000 төгрөгний зээл нийлээд 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Баярсайханы ажлын дүү Гэрэлт-Одод 319,450,000 төгрөгний зээлийг дахин Цэндмаатай 10 хоногийн хугацаатай 5%-ийн хүүтэй зээлсэн. Тэр гэрээгээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүх нэхэмжлэлийг минь хангаж шийдвэрлэсэн байгаа. Тэгээд шүүхийн шийдвэрээр байрыг 2 удаа дуудлага худалдаагаар оруулсан боловч зарагдаагүй учраас байраа “Хас” банкны барьцаанд тавиад 130,000,000 төгрөг надад өгнө гэж тохиролцоод 130,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан боловч одоо болтол надад мөнгө өгөөгүй.

Сүүлд хийсэн зээлийн гэрээнд миний өгсөн 60,000,000 төгрөг оруулсан. Тоног төхөөрөмж Баярсайхан бид 2-ын барьцаа биш, дараа нь Компани нь өрнөдөө төлсөн, би барьцаанд тавьсан байрны 135,000,000 төгрөгнөөс огт мөнгө аваагүй. Гэрээнүүдээ нэгтгээд Гэрэлт-Од дээр гэрээ хийгээд шийдвэр гарсан, одоо байр Баярсайхан авцан болохоор 47 хувийг нь нэхээд байгаа юм гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Гансүх нь энэ талаар цагдаад хандсан болов ч прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолд Гансүхийн яриад байгаа зүйлүүд тогтоогдсон байдаг. Гэрэлт-Од нь Баярсайхан ах Гансүх ах нар хуралд ороод өгөөч гэсэн би сайн мэдэхгүй Гансүх ах надад бүх эрхийг төлөөллөөр өгч би шүүх хуралдаанд орсон гэж мэдүүлэг өгсөн байдаг. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагад шалгуулж цагдаагийн байгууллагад Гэрэлт-Од тайлбар өгөхдөө би мэдэх зүйл байхгүй Гансүх ах дуудаад шүүхэд ор гэсэн чиний нэр дээр зээлийн гэрээ байгуул гэсэн би сайн мэдэхгүй гэсэн тайлбар өгсөн. Цэндмаа бол Солонгос иргэн Гансүх Баярсайханы талаар хэдэн төгрөг яаж зээлж байсан талаар хэлдэг учир Цагдаагийн байгууллага хэргийг хаасан байдаг. 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд Гэрэлд-Од нэхэмжлэгч, хариуцагч нь Цэндмаа байдаг. Цэндмаад Солонгос захирал нь итгэмжлэл олгож би гэрээ байгуулсан гэдэг. Гансүх нь надаас 130,000,000 төгрөг зээлсэн гэж байгаа боловч уг талаар баримт гаргаж өгөхгүй байна Гэрэлт-Од Цэндмаагаас мөнгөө авахаар шийдвэр гарсан. Баярсайхан байраа зараад мөнгөө хуваана гэж ярьж байгаад 5 өрөө байрыг Баярсайханы нэр дээр шилжүүлээд иргэний хуулийн 495 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж байдаг. Баярсайхан нь Гансүх-д худлаа хэлж байрыг авсан учир Баярсайханаас нэхэмжлэх эрх үүсэж байна. Гэрэлт-од хамааралгүй учир уг байрыг Гансүх Баярсайхан нар оруулсан мөнгөний хэмжээгээр хувь бодож гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Мөн гэрч нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүгчийн захирамжид 190,000,000 төгрөг нь 335,422,500 төгрөг болсоныг тайлбарлаж, Мөн Гэрэлт-од хэрэгт хамааралгүй талаар хэлсэн, 130,000,000 төгрөгний зээлийн гэрээний мөнгийг тасалж өгсөн гэж хэлсэн, дараа нь 30,000,000 төгрөг Гансүх минийх гэж ярьсан гэж байна. Энэ бүхэн нотлох баримттай таарч байна. Гансүх нь Цэндмаагийн хувийн дансруу 2 хувааж 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 62,000,000 төгрөг, 7,800,000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрсөн, иймээс нэхэмжлэлийн шаардлага гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь нийт 190,000,000 төгрөгийг Солонгос улсын иргэнд зээлэхдээ 90,000,000 төгрөгийг Гансүх гаргасан 100,000,000 төгрөгийг Баярсайхан гаргасан энэ асуудал өмнө шүүхийн шатанд шийдэгдсэн 335,422,500 төгрөгийг хувааж авах шаардлагатай гэв.

 

2014 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн зээлийн гэрээ 60,000,000 барьцааны гэрээтэй зээлсэн, 130,000,000 төгрөг бүтнээр нь өгөөгүй гэж гэрч 2 хувааж авснаа хэлдэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгөө өгч, авч байж гэрээ хүчин төгөлдөр болдог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 130,000,000 төгрөг Цэндмааг дагуулаад ирж надаас авсан нэг бол нэхэмжлэгч тал 70,000,000 төгрөг минийх 100,000,000 төгрөг минийх гэж ярьдаг. Зээл авч өгөх болгондоо Гансүх 10 хувийг авдаг байсан, Сүүлд надад хэлээгүй 94,000,000  төгрөг өгсөн гэсэн, Сарын дараа Цэндмаа надад 10,000,000 төгрөгний хүү өгсөн Гансүх аваад надад өгөөгүй, Мөн барьцаанд тавьсан тоног төхөөрөмжийг Гансүх эгчийнхээ хашаанд тавьсан байдаг. Байрыг бол Цэндмаа бид хэд зарах гэж үзээд зарагдахгүй байхаар нь 135,000,000 төгрөгөөр зээл авсан одоо би 35,000,000 төгрөг банканд хүү  гэж төлсөн байгаа, хаа хамаагүй Гансүх зуучилгааны хөлс гээд нийт 20,000,000 төгрөг, Цэндмаагийн өгсөн 10,000,000 төгрөг, 570 маркын машиныг зараад 80,000,000 төгрөг нийт 110,000,000 орчим төгрөг авсан байгаа,  Цагдаа дээр байцаагдаж байхад Гансүх нь ирдэггүй байсан. Уг байрнаас гадна зөндөө барьцаа байгаа.Би өөрөө 130,000,000 төгрөгийг Цэндмаа, Гансүх 2-т бэлэн өгсөн. Энэ 2 хоорондоо яаж өгөлцөж авалцсаныг би мэдэхгүй гэв. Гэрээ хийсний дараа би мөнгө шилжүүлсэн гэв.

Зээлийн гэрээний дагуу Гэрэлт-Одын нэр дээр шилжсэн байсан тэгээд би байрыг худалдах худалдан авах гэрээ байгуулж нэр дээрээ шилжүүлж авсан гэв.Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд гэрч Р.Цэндмаа мэдүүлэхдээ: Би ЭЛ Жи ХХК тухайн үед нярав ажилтай байсан. Захирал надруу яриад 130,000,000 төгрөг зээлэх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би захирлаасаа итгэмжлэл аваад захирлын байрыг барьцаанд тавиад зээл авъя гэхэд Гансүх нь Баярсайхантай уулзуулаад Баярсайханаас 130,000,000 төгрөг авсан тухайн үед би талыг нь бэлнээр авсан талын дансаар авсан, тэр үед Гансүх бас байсан гэв. Уг байр нь барьцаанд байсан тэр талаар сайн мэдэхгүй байна. Би ажил дээр ганцаараа байсан учир өөрийнхөө хувийн дансруу шилжүүлж авсан. Би яг хэдэн төгрөг шилжүүлснийг харахгүй бол сайн санахгүй байна гэв.Татварын албанд өртэй байсан учраас түүн рүү мөнгийг  шилжүүлсэн, би Баярсайхантай гэрээ хийсэн, тухайн үед Гансүх найзаасаа авч өгсөн гэж надад хэлсэн. Миний мөнгө гэж ярьж байгаагүй найзаасаа авч өглөө л гэсэн. 

Энэ 60,000,000 төгрөг болон 130,000,000 төгрөгний хүү алдангитай нийлээд 335,422,500 болж байгаа юм. Сүүлд Гансүх 130,000,000 төгрөгнөөс 30,000,000 минийх байсан гэж хэлсэн.Э.Гансүх надад мөнгө байхгүй гээд Ч.Баярсанаас би авсан.Баярсайхантай гэрээ хийсэн.Би яг хэн хэдэн төгрөг гаргаж өгснийг сайн мэдэхгүй байна.Би гэрээ байгуулаад дараа нь 130,000,000 төгрөг авсан, эхлээд тал мөнгийг нь бэлнээр сүүлд Гансүхийн данснаас тал мөнгө нь ирсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           Нэхэмжлэгч Э.Гансүх нь хариуцагч Ч.Баярсайханд холбогдуулан 90 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт шүүхийн шийдвэр гарсан 335 422 500 төгрөгний 47 хувь болох 157 648 575 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Гансүх нь  2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр  зээлийн болон барьцааны гэрээг Нан Гео Хеотой байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 1 дугаар хороо, Голден Вилл хотхон 102 дугаар байр, 1002 тоот 185 мкв, эрхийн улсын  бүртгэлийн Ү-2204041747 дугаар бүхий орон сууцыг барьцаалсан, мөн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ч.Баярсайхан, Р.Цэндмаа нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 130 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 1 дугаар хороо, Голден Вилл хотхон 102 дугаар байр, 1002 тоот 185 мкв, эрхийн улсын  бүртгэлийн Ү-2204041747 дугаар бүхий орон сууцыг барьцаалсан   болох болох нь  талуудын тайлбар, зээлийн гэрээнүүд, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Хэргийн үйл баримт болох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1230 дугаар шүүхийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэсэхгүй болгох тухай захирамж гарч уг захирамжаар нэхэмжлэгч Г.Гэрэлт-Од, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гансүх, хариуцагч Р.Цэндмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 335 422 500 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрлиг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээний үүргийг сайн дураар биелүүлэгүй тохиолдолд  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Зохигчид барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Харин  нэхэмжлэгч Н.Гансүх нь уг анхан шатны шүүхийн шүүгчийн 1230 тоот хүчин төгөлдөр захирамжийн дагуу 335 422 500 төгрөгийг 47 хувь болох 157 648 575 төгрөгийг хариуцагч Ч.Баярсайхнаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна.

Зохигчдын хооронд буюу нэхэмжлэгч Э.Гансүх, хариуцагч Ч.Баярсайхан нарын хооронд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдаагүй, гэрч Г.Цэндмаагийн... Тэгээд би захирлаасаа итгэмжлэл аваад захирлын байрыг барьцаанд тавиад зээл авъя гэхэд Гансүх нь Баярсайхантай уулзуулаад Баярсайханаас 130,000,000 төгрөг авсан тухайн үед би талыг нь бэлнээр авсан талын дансаар авсан, тэр үед Гансүх бас байсан гэх... мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй, уг мөнгийг төлөх үүрэг хүлээгээгүй, хариуцагч Ч.Баярсайханд мөнгө өгсөн нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээг Солонгос улсын иргэн Нам Гео Хеотой 2014 он 01 дүгээр сарын 29-нд байгуулан 60 000 000 төгрөг зээлдүүлсэн, мөн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгч Ч.Баярсайхан, Р.Цэндмаа нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 130 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд   Баянзүрх дүүргийн 1 дугаар хороо, Голден Вилл хотхон 102 дугаар байр, 1002 тоот 185 мкв, эрхийн улсын  бүртгэлийн Ү-2204041747 дугаар бүхий орон сууц барьцаалан тус тус зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Э.Гансүх нь эхний зээлийн гэрээгээр 60 сая төгрөгийг Нам Гео Хеод зээлдүүлсэн, дараа нь 2014 оны 06 дугаар сарын 29-нд байгуулсан Ч.Баярсайхан, Р.Цэндмаа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 130 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Баярсайхан нь 100 000 000 төгрөг гаргасан, үлдэх 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч гаргасан гэх боловч, мөнгийг бодитоор нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн авсан нь нотлогдохгүй байна.

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээг Солонгос улсын иргэн Нам Гео Хеотой 2014 он 01 дүгээр сарын 29-нд байгуулан 60 000 000 төгрөг зээлдүүлсэн, мөн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгч Ч.Баярсайхан, Р.Цэндмаа нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 130 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд   Баянзүрх дүүргийн 1 дугаар хороо, Голден Вилл хотхон 102 дугаар байр, 1002 тоот 185 мкв, эрхийн улсын  бүртгэлийн Ү-2204041747 дугаар бүхий орон сууц барьцаалсан зээлийн гэрээ, дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 1230 дугаар захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаанд оруулах тогтоол, Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Хас банк, Хаан банкны дансны хуулга, төлбөрийн баримт Э.Гансүхээс 62 000 000 төгрөг Цэндмаад шилжүүлсэн төлбөрийн баримтаас үзэхэд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар “хүсэл зоригийн агуулгыг  үгийн шууд утгаар, хэрэв үгийн шууд утга ойлгомжгүй бол хүсэл зориг илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг үйлдэл, эс үйлдэхүй, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т  “хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно” гэж тус тус заасан байх тул шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хариуцагч Ч.Баярсайхан нь нэхэмжлэгч Э.Гансүхэд уг анхан шатны шүүхийн шүүгчийн 1230 дугаар захирамжийн дагуу 335 422 500 төгрөгний 47 хувь болох 157 648 575 төгрөг гаргуулах үндэслэлгүй, тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хариуцагч нь өөрийн татгалзаа үндэслэж байгаа баримт болох зээл, барьцааны гэрээ гэсэн баримтаар 130 000 000 төгрөгний зээлдүүлсэн нь нотлогдоно, мөн хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ “энэ утсаар ярьсан бичлэг нь Гансүхийн ахтай ярьсан бичлэг 570 маркийн авто машиныг 60,000,000 төгрөгөөр Гансүх зарсныг нотлогдон тогтоогдоно” гэсэн боловч уг ярианы бичлэг болох нотолгооны хэрэгслийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад  ярилцлагад оролцсон хүмүүсийн дүрс байхгүй, хэн хэн болох, Гансүхийн ах мөн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж мэтгэлцсэн тул нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэх үндэслэлгүй байна гэж үзэв

Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгийг зээлдэгч Ч.Баярсайханд шилжүүлээгүй байна гэж үзэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

            Нэхэмжлэгч нь мөнгийг гэрээ байгуулсан, шилжүүлэн өгсөн  Нам Гео Хео, Г.Гэрэлт-Од нараас өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Баярсайханаас 157 648 575 / нэг зуун тавин долоон сая зургаан зуун дөчин найман мянга таван зуун далан тав / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 946 193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг,  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ