Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 613

 

 

 

 

   

 

 

   

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ж  ,     

улсын яллагч Б.Батсайхан /томилолтоор/     

шүүгдэгч Б.Д  , түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийлэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж   овогт Б  Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ХХХК-нд холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002000900208 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .....настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, ..... ерөнхий захирал ажилтай, ам бүл .......... хамт, Хан-Уул дүүрэг .... дүгээр хороо ..... дугаар хэсэг ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ж   овогт Б  Д РД:УШ81110605/     

             Монгол Улсад бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг .... дугаар хороо .......  тоотод байрлах, ус болон жимсний үйлдвэрлэл, худалдааны зуучлал, архи үйлдвэрлэх, гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг, 80 хувийн Б , 20 хувийг Д  эзэмшдэг, 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ........ Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаар .........., Ххязгаарлагдмал хариуцлагатай компани

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б  Д РД:............/  нь 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн орчим нийт 38.361 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж бусдаас авч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХК-ийн албан байр луу зөөвөрлөсөн,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж нийт 11494 шил архинд наасан, уг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж наасан 11494 шил архийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут бөөний худалдааны төв рүү зөөвөрлөсөн,

Ххязгаарлагдмал хариуцлагатай компанийг 20 хувийг эзэмшигч Б  Д РД:........../ нь ХХХК-ийн онцгой албан татвар төлөхгүй байх, ашиг олох гэсэн ашиг сонирхлын төлөө 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран туул олон улсын худалдааны төвийн орчим нийт 38.361 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж бусдаас авч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХК-ийн албан байр луу зөөвөрлөсөн,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж нийт 11494 шил архинд наасан уг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж наасан 11494 шил архийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут бөөний худалдааны төв рүү зөөвөрлөсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.         

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Б  Д РД:......../  нь 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн орчим нийт 38.361 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж бусдаас авч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХК-ийн албан байр луу зөөвөрлөсөн,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж нийт 11494 шил архинд наасан, уг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж наасан 11494 шил архийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут бөөний худалдааны төв рүү зөөвөрлөсөн,

Ххязгаарлагдмал хариуцлагатай компанийг 20 хувийг эзэмшигч Б  Д РД:.......... нь ХХХК-ийн онцгой албан татвар төлөхгүй байх, ашиг олох гэсэн ашиг сонирхлын төлөө 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран туул олон улсын худалдааны төвийн орчим нийт 38.361 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж бусдаас авч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХК-ийн албан байр луу зөөвөрлөсөн,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж нийт 11494 шил архинд наасан уг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж наасан 11494 шил архийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут бөөний худалдааны төв рүү зөөвөрлөсөн болох нь:   

1. Шүүгдэгч Б.Д  ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 14-16/,

3. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Шаргалжуут” дэлгүүрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 26-28/,

4. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А групп” ХХК, “Х ” ХХК-ийн албан байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 34-36, 40-58/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2237 дугаартай: “…Шаргалжуут дэлгүүрийн чингэлэгт хадгалагдаж буй 197-с 260 хүртэл дугаартай хайрцагтай архинууд дахь шинжилж буй 1280 ширхэг онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн бичиг баримт, тамга тэмдгийн дардасны харьцуулах загварын санд хадгалагдаж байгаа “500 гр” гэсэн хэмжээ бүхий Онцгой албан татварын тэмдгийн загвартай бичил хээний дүрслэл, OVI нууцлалын өнгө, хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлалуудаараа тохирохгүй байна. Шинжилж буй Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь хуурамч байна. Дээрхи хуурамч Онцгой албан татварын тэмдгүүдийн серт дугаарыг лазер хэвлэлийн аргаар, бусад хэсгүүдийг офсет хэвлэлийн аргаар хийсэн байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 88-109/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дугаар 2239 дугааратай: ...Шаргалжуут дэлгүүрийн чингэлэгт хадгалагдаж буй 439-с 499 хүртэл дугаартай хайрцагтай архинууд дахь шинжилж буй 549 ширхэг онцгой албан татварын санд хадгалагдаж байгаа “500 гр” гэсэн хэмжээ бүхий Онцгой албан татварын тэмдгийн загвартай бичил хээний дүрслэл, OVI нууцлалын өнгө, хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлалууд болон цаасны өнгө зэрэг үнэт цаасны нууцлалуудаараа тохирохгүй байна. Шинжилж буй Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь хуурамч байна. Дээрхи хуурамч Онцгой албан татварын тэмдэгүүдийн серт дугаарыг лазер хэвлэлийн аргаар, бусад хэсгүүдийг офсет хэвлэлийн аргаар хийсэн байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 114-132/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2238 дугаартай: “...Шаргалжуут дэлгүүрийн чингэлэгт хадгалагдаж буй 261-с 288 хүртэл дугаартай хайрцагтай архинууд дахь шинжилж буй 549 ширхэг онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь шижилгээнд тэнцэнэ. Шинжилж буй Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн бичиг баримт, тамга тэмдгийн дардасны харьцуулах загварын санд хадгалагдаж байгаа “700 гр” гэсэн хэмжээ бүхий Онцгой албан татварын тэмдгийн загвартай бичил хэлний дүрслэл, OVI нууцлалын өнгө, хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлалууд болон цаасны өнгө зэрэг үнэт цаасны нууцлалуудаараа тохирохгүй байна.Шинжилж буй Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн бичиг баримт тамга, тэмдгийн дардасны харцуулах загварын санд хадгалагдаж байгаа “700 гр” гэсэн хэмжээ бүхийн Онцгой албан татварын тэмдгийн загвартай бичил хээний дүрслэл, OVI нууцлалын өнгө, хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлалууд болон цаасны өнгө зэрэг үнэт цаасны нууцлалуудаараа тохирохгүй байна. Шинжилж буй Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь хуурамч байна. Дээрхи хуурамч Онцгой албан татварын тэмдгүүдийн серт дугаарыг лакер хэвлэлийн  аргаар, бусад хэсгүүдийг офсет хэвлэлийн аргаар хийсэн байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 137-150/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2250,2249, 2247 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 155-244/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2246 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 249-250, 2 хх-ийн 1-18/

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2245 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 23-37/

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2244 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 42-60/

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2231 дугаартай дүгнэлт /2хх-ийн 65-81/

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2233 дугаартай дүгнэлт /2хх-ийн 86-97/

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2232 дугаартай дүгнэлт /2хх-ийн 102-117/

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2230 дугаартай дүгнэлт: “...“Шаргалжуут” дэлгүүрийн чингэлэлт хадгалагдаж буй 1-с 31 хүртэл дугаартай хайрцагтай “галт ус” гэсэн бичигтэй архинууд дахь шинжилж буй 620 ширхэг Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн бичиг баримт, тамга тэмдгийн дардастай харьцуулах загварын санд хадгалагдаж байгаа Онцгой албан татварын тэмдгийн загвартай бичил хээний дүрслэл хэт ягаан туяанд өдөөгдөх “QR” кодын хээний дүрслэл,  OVI нууцлалын өнгө, хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлалууд болон цаасны өнгө зэрэг үнэт цаасны нууцлалуудаараа тохирохгүй байна. Шинжилсэн 1-31 дугаартай 500-гр-ийн хэмжээтэй, “Галт ус” гэсэн бичигтэй, архин дээр наасан 620 ширхэг Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь хуурамч байна...” гэсэн дүгнэлт /2хх-ийн 122-136/

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2236 дугаартай  /2хх-ийн 141-162/

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2235 дугаартай дүгнэлт /2хх-ийн 167-177/

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2235 дугаартай дүгнэлт /2хх-ийн 182-201/

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2240 дугаартай дүгнэлт /2хх-ийн 209-219/

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2242 дугаартай дүгнэлт /2хх-ийн 224-234/

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2241дугаартай дүгнэлт /2хх-ийн 239-249/

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2240 дугаартай дүгнэлт /3хх-ийн 4-17/

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1527 дугаартай: ...Шинжилгээнд ирүүлсэн нийт 1102 ширхэг онцгой албан татварын тэмдэг гэх зүйлүүд нь Татварын ерөнхий газраас бичиг баримтын шинжилгээнд лаборатори-д загвараар ирүүлсэн Онцгой албан татварын тэмдэгтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн нийт 1102 ширхэг онгцой албан татварын тэмдэг гэх зүйлүүд хуурамч байна...”  гэсэн дүгнэлт  /3хх-ийн 21-34/,

24. Үндэсний үнэт цаас ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “...нийт 128 ширхэг онцгой албан татварын тэмдэгүүд нь нууцлалын шаардлагуудыг хангахгүй байгаа ба манай үйлдвэрлэсэнтэй тохирохгүй байна...” гэсэн албан бичиг, түүний хавсралт /3хх-ийн 83-86/

25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1006 дугаартай дүгнэлт: /3хх-ийн 101-19/

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1977 дугаартай: “…Шинжилгээнд ирүүлсэн нийт 7817 ширхэг онцгой албан татварын тэмдэг гэх зүйлүүд нь Татварын ерөнхий газраас бичиг баримтыг шинжилгээнд лаборатори-д загвараар ирүүлсэн Онцгой албан татварын тэмдэгтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн нийт 7817 ширхэг онцгой албан татварын тэмдэг гэх зүйлүүд хуурамч байна...” гэсэн дүгнэлт /3хх-ийн 117-134/,

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1976 дугаартай:  “…Шинжилгээнд ирүүлсэн нийт 7773 ширхэг онцгой албан татварын тэмдэг гэх зүйлүүд нь Татварын ерөнхий гэзраас бичиг баримтын шинжилгээнд лаборатори-д загвараар ирүүлсэн Онцгой албан татварын тэмдэгтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн нийт 7773 ширхэг онцгой албан татварын тэмдэг гэх зүйлүүд хуурамч байна...” гэсэн дүгнэлт /3хх-ийн 141-154/,

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1938 дүгнэлт /3хх-ийн 159-166/

28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1978 дүгнэлт /3хх-ийн 172-182/

29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1979 дүгнэлт /3хх-ийн 189-201/

30. Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дэлгүүр дээрхи архинуудыг “Шаргалжуут” дэлгүүрээс бартераар худалдан авсан. Манай дэлгүүр өөрөө АПУ ХХК-ны алба ёсны борлуулагч бөгөөд АПУ-аас авсан архиа “Шаргалжуут” дэлгүүрт өгөөд оронд нь “А трейд”-ийн ХХХК-ны дээрхи нэр бүхий архинуудыг авсан. “АПУ” ХХК-аас авч байгаа архины хэмжээ нь их байх тусмаа манай дэлгүүрт ирдэг хөнгөлөлт их байдаг. Мөн үүнтэй ялгаагүй Шаргалжуут дэлгүүр нь А трейдийн архи нь их байх тусмаа манай дэлгүүрт ирдэг хөнгөлөлт нь их байдаг... нийтдээ 6,363,400 төгрөгийн үнэ бүхий архийг хураан авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 220-р хуудас/,  

31. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д  нь компани аа хариуцдаг. Архины борлуулалтаа хариуцдаг. Д  А Трейд ХХК-ийн захирал гэсэн албан тушаалтай...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 226-228/

32. Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Савлагаанд хяналт тавина. Борлуулалтаас хэрэгтэй гэсэн тоог аваад даргаас акц аваад наадаг. Үйлдвэрийн даргаас авдаг 0,5 литрийн акц 2000 ширхэгийг авсан. Тэгээд дөнгөж нааж байсан. Тэгээд доор байсан учир дээшээ гаргасан. Тэгээд би шүүгээнүүдэд салгаж хийсэн юм. Харуул дарга руу ярьсан. Дарга цагдаа ирж байна юм аа цэгцэлчих гэсэн юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 233-234/

33. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Д  нь дээрхи архинуудыг манай худалдааны төвөөр худалдан борлуулах санал тавихаар нь зөвшөөрөөд дээрхи архинуудыг манай чингэлэгт буулгасан байсан. Тухайн архинуудыг 2020 оны 02 дугаар сарын 12-13-ны өдрүүдийн хооронд байхаа тухайн архинуудыг манай чингэлэгт буулгасан. Ингээд дэлгүүр рүү оруулж амжаагүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 235-237/,

34. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2020 оны 01 дүгээр сард санхүүгээс Солонгосоос авсан нийт 0,5 литрийн акц 10,000 ширхэг 0,35 литрийн акц 10,000 ширхэг, 0,7 литрийн акц 7000 ширхэг,1 литрийн акц 5000 ширхэг авсан. Тэрнээс нааж байгаад үлдэгдэл байсныг сая тоолоод хураалгасан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 238-240/

35. Гэрч Я.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д  захирлаас авч өгсөн. Д  захирал Мандахбаяр захирлын өрөөнд оруулаад тавьсан байгаа ороод аваад үйлдвэрийн даргад өгөөрэй гэж хэлсэн...Бор цаасан боодолтой байсан. Би тоолоогүй Алтанцэцэг 1 сард өгсөн. Дахиж би өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 246-249/

36. “Х ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/12 дугаартай албан бичиг /4хх-ийн 7/

37. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 30-35/

38. “Х ” ХХК хуулийн этгээдийн лавлагаа /хх-ийн 186-187/

39. Татварын ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 09/2403 дугаартай “Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “25-40 хүртэл хатуулагтай бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаанд ноогдуулах онцгой албан татварын хэмжээ 6,960 төгрөг” гэж заасны дагуу “Х ” ХХК-ийн 5,212 литр архинд ноогдуулах онцгой албан татвар 36,279,000 төгрөг, хуурамч 26,867 ширхэг онцгой албан татварын тэмдэгтэд 206,010 төгрөгийн онцгой албан татварын тэмдгийн үнэ төлөхөөр байна...” албан бичиг, түүний хавсралт /6хх-ийн 143-144/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5хх-ийн 48/-аар тогтоогдлоо. 

             Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. 

          Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж   овогт Б  Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ХХХК-нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. 

Учир нь шүүгдэгч Б  Д РД:УШ81110605/  нь 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн орчим нийт 38.361 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж бусдаас авч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХК-ийн албан байр луу зөөвөрлөсөн,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж нийт 11494 шил архинд наасан, уг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж наасан 11494 шил архийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут бөөний худалдааны төв рүү зөөвөрлөсөн,

Ххязгаарлагдмал хариуцлагатай компанийг 20 хувийг эзэмшигч Б  Д РД:УШ81110605/ нь ХХХК-ийн онцгой албан татвар төлөхгүй байх, ашиг олох гэсэн ашиг сонирхлын төлөө 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран туул олон улсын худалдааны төвийн орчим нийт 38.361 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж бусдаас авч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХК-ийн албан байр луу зөөвөрлөсөн,

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

            Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК, ХХХК-ийн албан байранд онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдснийг мэдсээр байж ашиглаж нийт 11494 шил архинд наасан уг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж наасан 11494 шил архийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут бөөний худалдааны төв рүү зөөвөрлөснийг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

            Иймд Ж   овогт Б  Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн,

ХХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу Б.Д  д 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох, ХХХК-нд оногдуулсан 120.000.000 төгрөгийн ялыг  хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, Б.Д  ий хувийн байдал /.... А Трейд ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж   овогт Б  Д ийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.7 дугаар зүйлийн 1, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ХХХК-ийн тодорхой төрлийн буюу худалдааны зуучлал явуулах үйл ажиллагааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 120.000 /нэг зуун хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.  

Б.Д  д оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг торгох ялыг 1 /нэг/ жил, ХХХК-нд оногдуулсан 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Б.Д  , ХХХК-нд тус тус холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.     

            Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээнд: “…Тус компанийн архины үйлдвэрт үйлдвэрлэсэн Чингис хаан, Найман шарга, Есөн-Эрдэнэ, Freinds, Нунтаг, Галт ус нэрийн бүтээгдэхүүний дотоодын итгэмжлэгдсэн лабораторийн (Л/34) тоот сорилын Техникийн ерөнхий шаардлага MNS 0179:2016 Монгол улсын стандартад заасан шаардлага хангасан байна...” гэсэн,  

            Улсын яллагч шүүх хуралдаанд: “…эд мөрийн баримтаар хураагдсан Найман шарга, Нутаг галт ус гэсэн нэртэй нийт 11494 шил архи хураан авсан ба Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут худалдааны төвийн агуулахад хадгалагдаж байгаа бөгөөд уг архийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгох саналтай байна...Учир нь тухайн архи нь Техникийн ерөнхий шаардлага MNS 0179:2016 Монгол улсын стандартад заасан шаардлага хангасан байна гэсэн гэрчилгээ гарсан байгаа...Харин 36.000 хуурамч акцыг устгуулах саналтай байна...” гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Найман шарга, Нутаг галт ус гэсэн нэртэй нийт 11494 шил архи хураан авсан ба Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут худалдааны төвийн агуулахад хадгалагдаж байгаа бөгөөд уг архийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 38.361 хуурамч акцыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.       

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Д  , ХХХК нарт сануулъя.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар ХХХК-ийн тодорхой төрлийн буюу худалдааны зуучлал явуулах үйл ажиллагааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ба хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Ж   овогт Б  Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн,

            ХХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж   овогт Б  Д ийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.7 дугаар зүйлийн 1, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ХХХК-ийн тодорхой төрлийн буюу худалдааны зуучлал явуулах үйл ажиллагааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 120.000 /нэг зуун хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д  д оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг торгох ялыг 1 /нэг/ жил, ХХХК-нд оногдуулсан 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Б.Д  , ХХХК нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.      

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Найман шарга, Нутаг галт ус гэсэн нэртэй нийт 11494 шил архи хураан авсан ба Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут худалдааны төвийн агуулахад хадгалагдаж байгаа бөгөөд уг архийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 38.361 хуурамч акцыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.        

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Д  , ХХХК-д тус тус сануулсугай.    

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зааснаар ХХХК-ийн тодорхой төрлийн буюу худалдааны зуучлал явуулах үйл ажиллагааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ба хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.       

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ХХХК-ийн тодорхой төрлийн буюу худалдааны зуучлал явуулах үйл ажиллагааг хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Д  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР