Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 218

 

      Б.И, Ж.Т, О.С нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Баясгалан,

            шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Л.Амартогос,

             шүүгдэгч О.С-н өмгөөлөгч А.Ганцэцэг,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.И, О.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.И, Ж.Т, О.С нарт холбогдох 201626020466 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Б-н И, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........аймгийн ............ сумын 3 дугаар баг, ........... 1 дүгээр хэсэг, ..........дугаар гудамжны 77 тоотод оршин суух,

2000 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 сарын баривчлах ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим буюу 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сарын хорих ялаас 2 жил 6 сарын хорих ялыг өршөөн хасаж, 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ........../;

2. Х овгийн Ж-н Т, 1977 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ............. аймгийн ................ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ........... дүүргийн .... дугаар хороо, .......... дугаар гудамжны ... тоотод оршин суух,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: ........../;

3. М овгийн О-н С, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ....... аймгийн ......... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ..........н дүүргийн ....... дүгээр хороо, ............-... тоотод оршин суух,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаар,

2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт болгон өөрчилж, 3 жил хорих ял оногдуулсан, 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: .............../;

Б.И нь ганцаараа 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ........ дүүргийн 9 дүгээр хороо, ..........н 15-38 тоот А.Б-н Монгол гэрт нэвтэрч 40 инчийн “Елко” загварын зурагт, орны бүтээлэг, кабелийн төхөөрөмжийн удирдлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 809.000 төгрөгийн хохирол,

2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ........ дүүргийн .. дүгээр хороо, ..........7-176 тоотод оршин суух Л.Б-н Монгол гэрт нэвтэрч, 32 инчийн “Шарп” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 490.000 төгрөгийн хохирол,

2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 08-18 цагийн үед ........... дүүргийн 31 дүгээр хороо, .......... 1-38 тоотод оршин суух Д.Д-н Монгол гэрт нэвтэрч, 32 инчийн “ЛЖ” загварын зурагт, 22 ширхэг 0.5 литрийн пиво, эмэгтэй хүний дан дээл нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 292.000 төгрөгийн хохирол,

2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ......... дүүргийн 31 дүгээр хороо, ... 19-11 тоотод оршин суух Г.Г-н Монгол гэрт нэвтэрч, нэг ширхэг шүрэн толгойтой ногоон өнгийн оюу нуухтай мөнгөн бөгжтэй, ясан халбагатай халтар манан хөөрөг, “Самсунг” загварын 42 инчийн зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.580.000 төгрөгийн хохирол,

2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр .......... дүүргийн 13 дугаар хороо, .... дүгээр гудамжны 46 тоотод оршин суух Д.С-н Монгол гэрт нэвтэрч, “Монел” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 390.000 төгрөгийн хохирол,

Ж.Т-тай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр …. дүүргийн 13 дугаар хороо, ........... 7-456 тоотод оршин суух А.А-н байшинд нэвтэрч, “Тошиба” загварын 32 инчийн зурагт, 20 литрийн канестр, нэхий дотортой куртик, эмэгтэй хүний савхин куртик, индүү, орны дэвсгэр даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 614.000 төгрөгийн хохирол,

Ж.Т-тай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ….... дүүргийн 22 дугаар хороо, ................18-18 тоотод оршин суух Г.Ш-н өвлийн сууцанд нэвтэрч, “Самсунг” загварын 37 инчийн зурагт, мөнгөн аяга 6 ширхэг, хромон гутал 1 ширхэг, мөнгөн бүс, шаазан ваар 1 ширхэг, мөнгөлөг өнгийн 6 ширхэг хундага, 1 литрийн Монголиа нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.270.000 төгрөгийн хохирол,

О.С, С.Б нартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ...... дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ 5 дугаар хэсгийн 39 тоотод оршин суух С.Н-н эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, “Шарп” загварын 41 инчийн зурагт, нокиа маркийн гар утас, бор өнгийн орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 920.000 төгрөгийн хохирол,

О.С-тай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ч-н цүнхийг нөхөр Б.Н-г барьж явж байхад нь хүзүүн тус газар нь цохиж, унаган гар цүнхтэй эд зүйлийг дээрэмдэн авч 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.И-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ж.Т-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, О.С-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.И-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Ж.Т-г бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн, О.С-г бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.И-г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.И-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ж.Т-с эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.С-с эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар О.С-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, О.С-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.И, Ж.Т, О.С нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар Б.И-н цагдан хоригдсон 550 хоногийг, Ж.Т-н цагдан хоригдсон 59 хоногийг, О.С-н цагдан хоригдсон 144 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.И-с 1.745.333 төгрөгийг гаргуулж, үүнээс 809.000 төгрөгийг А.Б-т, 100.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Э.Х-д, 292.000 төгрөгийг Д.Д-д, 218.500 төгрөгийг А.А-д, 72.500 төгрөгийг Г.Ш-д, 140.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Ж-т, 110.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Э-д, 3333 төгрөгийг С.Н-д тус тус олгох, Ж.Т-с 541.000 төгрөгийг гаргуулж, үүнээс Г.Ш-д 72.500 төгрөгийг, 140.000 төгрөгийг С.Ж-т, 110.000 төгрөгийг О.Э-д, 218.500 төгрөгийг А.А-д тус тус олгох, О.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч Б.И гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2007 онд тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас үе, үе татаж унадаг болсон бөгөөд одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 6 удаа хэвтэн эмчлүүлсэн боловч үр дүн өгөөгүй. Мөн цусны даралт гэсэн оноштойгоор эмчийн хяналтад байдаг. Анхан шатны шүүхэд биеийн байдлаа маш сайн тайлбарлаж хэлсэн боловч авч хэлэлцээгүй учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба миний биеийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

   Шүүгдэгч О.С гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ анхаарвал зохих дараах үндэслэлүүдийг орхигдуулсан гэж үзэж, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

      Би энэ хэрэгт холбогдсон цагаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Б.И, С.Б нартай хамт Шувуун фабрикт очсон боловч яг гэмт хэрэг үйлдэгдэх үед түүнээс татгалзсан ба гэмт хэрэгт ямар нэг байдлаар гар бие оролцохгүйгээр цагдаад баригдсан. Энэ хэргийг шийдвэрлэхдээ миний эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан боловч шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлахдаа хуучин хуулийн ялын доод хэмжээнээс дээгүүр ял шийтгэсэн гэж үзэж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт торгуулийн болон 3-аас дээш 6 сар хүртэл баривчлах ял оногдуулах хөнгөн ялтай байсан. Мөн миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, хуучин хуулийн “хүндэвтэр” ангилалд багтах зүйл, хэсгээр яллаж буй мөртлөө одоо мөрдөгдөж буй хуулийн “хүнд” зүйл, хэсгийн ялын доод хэмжээгээр яллаж байгаа нь эрх зүйн байдал дордсон гэж үзэхэд хүргэж байна. Миний хулгай болон дээрмийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн болон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж ухамсарлан, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, мөн ял эдэлснээс хойш хуульд заасан хугацааны ялтай байдал арилж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн ялыг ялгамжтайгаар оногдуулж, хөнгөн ял шийтгэж өгнө үү. Би 2010 онд ялын хугацаа дуусаж суллагдсанаас хойш 3 хүүхдийнхээ хамт ажил хийж, өрх толгойлон амьдарч байсан ба энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Т нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд 2 удаагийн үйлдэлтэй. Нийт учруулсан хохирлоос 541.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн. Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ажил хийгээд ажлын хөлсөө авч чадаагүй тул хохирлыг төлж чадаагүй. Өмгөөлөгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлж, ялыг хөнгөрүүлэх нөхцөл үүссэн гэж үзэж байна. 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу шийтгэх тогтоол гарах үед 56 хоног цагдан хоригдсон байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл дахин 59 хоног, нийтдээ 115 хоног цагдан хоригдсон. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг баривчлах ялаар сольж, цагдан хоригдсон хоногийг баривчлах ял эдэлсэнд тооцож, Ж.Т-г суллаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.С-н өмгөөлөгч А.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. О.С нь өрх толгойлсон эцэг бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дээрмийн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирлыг барагдуулж, эд зүйлийг нь буцаан өгсөн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр холбогдсон хулгайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд 3000 төгрөгийн хохирол учруулсан. Уг гэмт хэрэгт 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь сонгох санкцтай. О.С-н хувьд хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Түүний хулгайн үйлдэлд учруулсан хохирлын хэмжээ болон ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж, цагдан хоригдсон хоногийг нь баривчлах ялд оруулан, ял эдэлсэнд тооцож өгнө үү...” гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Б.И, О.С, Ж.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүх тэдний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан тул хорих ялыг багасгах, эсхүл баривчлах ялаар солих боломжгүй. Тийм учраас шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.И, Ж.Т, О.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.И нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ........ дүүргийн 9 дүгээр хороо, ...... 15-38 тоот А.Б-н Монгол гэрт нэвтэрч 40 инчийн “Елко” загварын зурагт, орны бүтээлэг, кабелийн төхөөрөмжийн удирдлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 809.000 төгрөгийн хохирол,

2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ............ дүүргийн 9 дүгээр хороо, ................ 7-176 тоотод оршин суух Л.Б-н Монгол гэрт нэвтэрч, 32 инчийн “Шарп” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 490.000 төгрөгийн хохирол,

2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 08-18 цагийн үед ............ дүүргийн 31 дүгээр хороо, ......... 1-38 тоотод оршин суух Д.Д-н Монгол гэрт нэвтэрч, 32 инчийн “ЛЖ” загварын зурагт, 22 ширхэг 0.5 литрийн пиво, эмэгтэй хүний дан дээл нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 292.000 төгрөгийн хохирол,

2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ......... дүүргийн 31 дүгээр хороо, .......... 19-11 тоотод оршин суух Г.Г-н Монгол гэрт нэвтэрч, нэг ширхэг шүрэн толгойтой ногоон өнгийн оюу нуухтай мөнгөн бөгжтэй, ясан халбагатай халтар манан хөөрөг, “Самсунг” загварын 42 инчийн зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.580.000 төгрөгийн хохирол,

2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ........... дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 46 тоотод оршин суух Д.С-н Монгол гэрт нэвтэрч, “Монел” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 390.000 төгрөгийн хохирол,

Б.И, Ж.Т нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр ....... дүүргийн 13 дугаар хороо, ......... 7-456 тоотод оршин суух А.А-н байшинд нэвтэрч, “Тошиба” загварын 32 инчийн зурагт, 20 литрийн канестр, нэхий дотортой куртик, эмэгтэй хүний савхин куртик, индүү, орны дэвсгэр даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 614.000 төгрөгийн хохирол,

2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ...........н дүүргийн 22 дугаар хороо, ......... 18-18 тоотод оршин суух Г.Ш-н өвлийн сууцанд нэвтэрч, “Самсунг” загварын 37 инчийн зурагт, мөнгөн аяга 6 ширхэг, хромон гутал 1 ширхэг, мөнгөн бүс, шаазан ваар 1 ширхэг, мөнгөлөг өнгийн 6 ширхэг хундага, 1 литрийн Монголиа нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.270.000 төгрөгийн хохирол,

Б.И, О.С, С.Б нар нь бүлэглэн, 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ......... дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ 5 дугаар хэсгийн 39 тоотод оршин суух С.Н-н эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, “Шарп” загварын 41 инчийн зурагт, “Нокиа” загварын гар утас, бор өнгийн орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 920.000 төгрөгийн хохирол,

Б.И, О.С нар нь бүлэглэн, 2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ч-н цүнхийг нөхөр Б.Н-г барьж явж байхад нь хүзүүн тус газар нь цохиж, унаган гар цүнхтэй эд зүйлийг дээрэмдэн авч 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч А.Б-н “...Би 2016 оны 1 дүгээр сарын 12-ны орой 17 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл манай гэрээс зурагт алдагдсан гээд цагдаа нар ирсэн байсан... Манай гэрийн 40 инчийн телевизор мөн орны бүтээлэг байхгүй байсан. Телевизорыг боогоод гарсан байх гэж бодож байна... Гэрийн хаалганы цүүг нь эвдээд орсон байсан...” /хх 1-н 15/,

Хохирогч Л.Б-н “...2016 оны 3 дугаар сарын 1-ний орой 21 цагийн үед гэртээ ирэхэд үүдний амбаарын цоожны цүүцийг нь мулталсан байсан ба гэртээ ороход хойморт байсан зурагт байхгүй байсан... Манай зурагт 32 инчийн “Шарп” загварын LCD зурагт байсан бөгөөд 2013 онд 490.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөр алдагдсан зүйлгүй...” /хх 1-н 46/,

Гэрч М.Б-н “...2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хорооллын эцсийн “Эвт-4”-ийн орчим зогсож байхад үл таних шар, ногоон алаг малгайтай, бараан куртиктэй, дотуураа шар цамцтай 40 орчим насны 1 эрэгтэй хүн суугаад хойшоо гэрээс юм аваад Хархорин зах орно гэхээр нь би юм бодолгүй суулгаад явсан. Гэтэл “Говь” сауны замын хойшоо эргээд ногоон байрны баруун талд айлын хашаанд буугаад намайг хаалган дээрээ зогсож бай гэсэн. Тэгээд хашааны хаалгаа онгойлгоод зурагт тэврээд гараад ирсэн... Тэгээд Хархорин зах руу явж байтал Цамбагаравын ард очоод “найзыгаа аваад гараад ирье” гээд тэндээс 4 орчим насны эмэгтэй хүүхэд дагуулсан хүүхэн суулгаад “Сансар орно” гэсэн. Тэгээд хорооллын замд Ахуйн үйлчилгээний хавьд явж байтал гэнэт замаа өөрчлөөд “Модны-2 луу эргэчих” гэсэн... Тэгээд нэг ломбард руу ороод “зурагт авахгүй гэж байна” гээд гараад ирсэн. Тэгээд замын эсрэг талын “Лаки” гэх ломбард руу ороод нэлээд удаж байгаад гарч ирээд мөнгө тоолоод нөгөө хүүхний хүүхдэд “бэлэг авч өгнө” гээд байсан. Мөн нөгөө хүүхэнтэй “би холбоо барих юмгүй, чамтай явж байгаа дээрээ гар утас, дугаар авмаар байна” гэсэн... Тэгээд Цамбагаравын арагшаа өгсөөд нөгөө хүүхний гэрийн гадаа бүгдээрээ буусан...” /хх 1-н 47/,

Хохирогч А.А-н “...Би 2016 оны 2 дугаар сарын 16-ны орой гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд 32 инчийн “Тошиба” загварын зурагт, 2 ширхэг удирдлага, 20 литрийн усны сав, урт савхин куртик, нэхий дотортой куртик, шинэ индүү, түрийвч, дотор нь байсан нөхөр бид хоёр хаягийн шилжилтийн баримт, 10.000 төгрөгтэй хадгаламжийн дэвтэр, халамжийн дэвтэр зэрэг алга болсон байсан...” /хх 1-н 84-85/,

Хохирогч Д.Д-н “...Би 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр золголт хийхээр Дархан руу явсан. 2 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчим гэртээ иртэл хаалганы цүүг нь эвдлээд хөрөөдчихсөн байдалтай, хаалга онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол 32 инчийн “Эл Жи” загварын зурагт, 1 хроп буюу 24 ширхэг 0.5 литрийн лаазтай пиво, мөн орон дээр байсан эхнэрийн өмсдөг ягаан өнгийн даавуун дан дээл алдагдсан байсан...” /хх 2-н 50/,

Хохирогч Г.Ш-н “... 2016 оны 2 дугаар сарын 13-ны орой гэртээ ирэхэд хашааны том хаалга онгорхой, байшингийн баруун талын вакум цонхны портчик хагарсан байсан... Цагдаа нарыг үзлэг хийгээд явсны дараа эд зүйлээ нарийн бүртгэж үзэхэд зүүн талын орны дэрэн доогуур байсан хөөмөл очир дүрстэй мөнгөн бүс 1 ширхэг, 40 размерийн орос хромон гутал, дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, нийт 6 ширхэг мөнгөн аяга, мөн 6 ширхэг мөнгөлөг өнгийн төмөр хундага, 1 литрийн Монголиа нэртэй архи, ваартай Монгол архи 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан... Эд зүйлээ хүлээн авах үед авсан 37 инчийн зурагт бол манай гэрээс алдагдсан зурагт яг мөн байсан...” /хх 2-н 220-221, хх 3-н 119/,

Хохирогч Д.С-н “...2016 оны 10 дугаар сарын 22-ны өглөө гэртээ ганцаараа байж байгаад дэлгүүр орох гээд гарсан. Дэлгүүр ойрхон тул гэрийнхээ хаалгыг түгжээгүй, хашааны хаалгаа түгжээд гарсан юм. Тэгээд 10-аад минут болоод ирэхэд хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ ороход хойморт байдаг 32 инчийн “Монел” загварын зурагт алга болсон байсан...” /хх 3-н 132/,

Хохирогч С.Н-н “... Би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой, баруун хатавчны ханануудыг хугалаад дотор нь байсан угаалгын машиныг түлхэж орсон байсан... Манай гэрээс 41 инчийн “Шарп” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлагдсан...” /хх 3-н 242/,

Хохирогч Г.Г-н “... 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр манай гэрийн хаалганы цоожийг эвдэн, хулгай орж, 42 инчийн “Самсунг” загварын зурагт, шүрэн толгойтой, оюу чулуун нуухтай, зааны ясан халбагатай дунд гарын халтар манан хөөрөг зэрэг эд зүйл алга болсон байсан...” /хх 4-н 111-112/,

Хохирогч Б.Ч-н “...Би 2016 оны 2 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим хамаатныдаа золголт хийгээд нөхөр Н-н хамт явж байхад үл таних 2 залуу хажуугаар зөрөөд гарсан. Зөрж гарахдаа “энэ хоёрыг” гэж хэд, хэдэн удаа хэлэхээр нь бид хоёр сайн ойлголгүй зөрөөд явахад араас “2 бандиа, зогсож бай” гэсэн. Бид хоёр эргэж ч харалгүй алхаж байтал араас гүйж ирээд манай нөхөр Н-н хүзүүний орчим цохиж унагаагаад гарт нь байсан миний гар цүнхийг булаагаад зугтаасан. Зугтаах замдаа миний цүнхийг хоёр бие рүүгээ дамжуулаад гуу, жалга руу буугаад гүйсэн. Бид хоёр бууж чадалгүй араас нь хараад зогсож байтал тэр хоёрын буусан жалганы доод талд цагдаа хувцастай хүн явж байхаар нь нөхөр бид хоёр “бариад аваарай, эд зүйл дээрэмдчихлээ” гэж орилоход цагдаа тэр хоёрын араас хөөж гүйгээд намхан биетэй залууг бариад ирсэн...” /хх 1-н 156-158/,

Хохирогч Б.Н-н “... Тэгээд доошоо уруудаад явж байтал эхнэр бид хоёрын араас нэг залуу нь гүйж хүрч ирээд миний хүзүүн тус газар цохиод авсан ба би газар сөхрөөд унасан. Эргээд хартал өндөр залуу байсан. Энэ үед миний гартаа барьсан цүнх газар унахад хамт явж байсан намхан залуу нь газар унасан цүнхийг аваад жалга руу шидээд өрөө араас нь буусан...” /хх 1-н 162-165/,

Гэрч М.М-н “... Миний харснаар өндөр залуу нь хохирогч эрэгтэйг хавирч унагаагаад өшиглөх шиг харагдсан. Тэгэхэд газар унасан цүнхийг нь намхан залуу нь аваад жалга руу шидсэн ба жалганд унасан цүнхийг намхан нь авч байхад араас нь зэрэгцээд өндөр залуу нь бууж ирээд хойшоо зугтаахаар нь би араас нь “цагдаа байна, зогс” гэж хашгираад хойноос нь хөөсөн. Тухайн үед харанхуй байсан...” /хх 1-н 172-173/,

Гэрч Б.О-н “...2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр С-н гэрт очсон. Тэднийд том хүү Д, охин О, И, С, Г нар байсан. Бид нар юм ярьж байгаад 1 шил 0.75 граммын архи, 2.5 литрийн пиво уусан. Уух юмаа дуусаад дахиад архи авахаар С, И бид гурав гарсан ба “Ширхэнцэг” дэлгүүр лүү орсон. Уг дэлгүүрээс архи зээлэхээр очсон боловч хаалттай байсан. Би “буцааж оръё” гэхэд И “байж бай” гээд байсан ба би орлоо гээд С-н гэр лүү орсон. Намайг ороод сууж байтал И дээгүүрээ өмссөн хувцасгүй дан цамцтайгаа орж ирээд “С цагдаад баригдчихлаа” гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгээд Д бид хоёр гарахад замын хажууханд С цагдаа нарт баригдчихсан зогсож байсан...” /хх 1-н 166-168/,

Гэрч Х.О-н “...Би “Б О” ХХК-ийн ломбард ажиллуулдаг. 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Ж.Т ганцаараа орж ирээд 32 инчийн “Тошиба” загварын зурагтыг удирдлагын хамт 130.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа Ж.Т гэдэг хүн нэг хүүхэнтэй хамт орж ирээд “зурагт тавьсан мөнгөн дээрээ 20.000 төгрөг нэмээд авч болох уу” гэхээр нь би “мөнгө нэмж өгөхгүй” гээд байж байтал гаднаас эрүүгийн төлөөлөгч орж ирээд тэр хоёр хүнийг аваад явсан...” /хх 2-н 55-56/,

Иргэний нэхэмжлэгч О.Э-ны “... 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Ж.Т гэдэг хүн “хөдөө явах гэсэн юм, мөнгөний хэрэг гараад байна, зурагт авах уу” гэхээр нь зурагтыг нь хартал 37 инчийн “Самсунг” загварын зурагт байсан. Би зурагтыг шалгаж үзээд 200.000 төгрөгийн барьцаанд авсан. Орой ломбардаа хаах гээд байж байтал нөгөө залуу шал согтуу дахин орж ирээд “нэмээд 20.000 төгрөг авчихъя” гэхээр нь нэмж мөнгө өгсөн...” /хх 2-н 215/,

Иргэний нэхэмжлэгч С.Ж-н “...2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр би Урт цагаанд байдаг алт мөнгөний дарханы газартаа байж байтал үл таних өндөр, нам хоёр залуу орж ирээд “мөнгөн аяга, мөнгөн бүс авах уу, 300.000 төгрөгт өгнө” гэхээр нь үзэж байгаад 280.000 төгрөгөөр авахаар тохиролцсон... Хэд хоногийн дараа над руу цагдаагаас залгаад мөнгөн аяга, бүсийг хулгайн эд зүйл болохыг мэдэгдсэн... Намайг Цагдаагийн газар ирэхэд надад 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг бүс зарсан хоёр залуу өрөөнд нь зогсож байсан...” /хх 2-н 212/,

Иргэний нэхэмжлэгч Э.Х-н “...2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Л..” нэртэй ломбардад Б.Г гэх хүн өөрийн бичиг баримтаар “Шарп” загварын 32 инчийн зурагтыг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Уг зурагтыг 3 дугаар сарын 29-ний өдөр ахмад Б.Отгонбилэг хулгайн зурагт гээд хураан авсан...” /хх 3-н 34/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Н-н биед зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 1-н 196/ гэсэн 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2677 дугаартай дүгнэлт,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 7-9, 33-37, 72-74, хх 2-н 15-17, 133-135, хх 4-н 92-93/, “Л..” барьцаат зээлийн газарт “Шарп” загварын 32 инчийн телевизор барьцаалсан баримт /хх 1-н 37/, “М...” барьцаат зээлийн газар “Самсунг” загварын 37 инчийн пласма телевизор барьцаалсан баримт /хх 2-н 37/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 1-н 38, 118, хх 2-н 34/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх 1-н 81, 119, хх 2-н 39, 41, хх 4-н 118/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 55, 79-80 239, хх 2-н 32-33, 203, хх 3-н 120, 141-142, 203, 239, хх 4-н 116/, гэрч М.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 1-н 128-130/, Б.И-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 2-н 46/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 134-139/, С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /хх 4-н 74/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-н 129/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.И, Ж.Т, О.С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Тухайн гэмт хэргүүд үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч хэргийг шүүхэд шилжүүлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн ба прокуророос Б.И-н үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, О.С-н үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Ж.Т-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Анхан шатны шүүхээс Б.И-г ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, Б.И, О.С нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Ж.Т, О.С нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулсан байх бөгөөд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

     Шүүгдэгч Б.И-с “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

    Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримт болон Б.И-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

  Мөн Б.И нь ганцаараа болон бусадтай бүлэглэж, 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдэн, өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулсан хорих ялыг багасгах, ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

    Шүүгдэгч О.С-с “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа хорих ялыг сонгож эрх зүйн байдлыг дордуулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн “хүндэвтэр” гэмт хэргийн ангилалд багтах зүйл, хэсэгт зааснаар яллаж байгаа атал Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн “хүнд” ангилалд багтах ялын доод хэмжээгээр ялласан...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

     2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт торгох, баривчлах, хорих ялуудын төрлөөс сонгож, ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба анхан шатны шүүх дээрх ялын төрлүүдээс хорих ялыг сонгож хэрэглэснийг буруутгах боломжгүй байна.

             Түүнчлэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон 2002 оны Эрүүгийн хуулиудад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдал, гэм бурууд тохирсон байхаар мөн дээрх нөхцөл байдалд тулгуурлан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан бөгөөд харин гэмт хэргийн ангиллыг харгалзан, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, цаашлаад ял шийтгэл оногдуулах байдлаар хуулийн зохицуулалт хийгдээгүй юм. 

            Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан, шүүгдэгч тус бүрт тохирох ял шийтгэл оногдуулсан тул шүүгдэгч О.С-н “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг ялгамжтай оногдуулах” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И, О.С нарыг гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.